90-ээд оноос өмнөх амьдрал

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн funk31 »

Саруул написал: 3-р сар.26.19 2:18 pm Социализм монголчуудын хүслээр нурж унаагүй, монголчууд өөрсдөө өөр замаар явна гээд сонгосон хэрэг бүр ч биш. Зөвлөлт улс нураад, монголчууд тэжээгчээ алдсан, орос улс өөрсдийгөө яая гэж байсан тэр үед хятадын хоол болохгүйн тулд ардчилал мардчилал ярьж дэлхийн орнуудын нүд чихэнд хүрч энэ зэрэгтэй үлдсэн нь нэг талаараа бол зөв алхам болсон байх.

Харин энд нам дагасан гарууд л чи би-дээ хүрээд талцаж хэрэлдээд байгаа харагдана. МАН ч бай, АН ч бай та нар монголыг элгээр нь хэвтүүлсэн хүнд ялаас мултарна гэж байхгүй. Элбэгдэрж, Энхбаяр, Баяр, Сайханбаяр, Энхболд, Баярцогт гэх мэтийн хулгайчууд та нарын л лидерүүд биз дээ? Яах вэ, сайхан ярьсан новшнуудыг гэнэдээд сонгосон ард түмний буруу байгаа л байх. Аль нам нь хэдэн жил төр барьснаар нь хариуцлага тооцох цаг ирэх байлгүй.
энэ их үнэн хэлжээ

+ нөхөд юу хийж яваагаа ч сайн ойлгоогүй явсныг нь батлах 90д оны үеийн түүхэн бичлэгүүд ярилцлагууд зөндөө
Хэрэглэгчийн аватар
BlueSky
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 334
Нэгдсэн: 12-р сар.23.18 12:16 am

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн BlueSky »

Зураг
Хэрэглэгчийн аватар
BlueSky
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 334
Нэгдсэн: 12-р сар.23.18 12:16 am

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн BlueSky »

Зарим нь бүх юмаа л улсдаа зориулна зарим нь зайрмаг идэж үзээгүйдэ хорсож явна.


Эбэ Эрдэнэсодном хоёрын дотоод ертөнц их төстэй санагдлаа.
Хэрэглэгчийн аватар
Erdenesodnom
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 108
Нэгдсэн: 2-р сар.19.19 5:23 pm
Байршил: erdenesodnom.arslan.3

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн Erdenesodnom »

Авторитар дэглэмд шилжлээ гээд ардчилалыг дэмжигчид нусаа хацартаа наана гээд бх шиг. Үгүй л дээ, манай аав ээж гхэд л хөдөлмөрлөж, зүтгэсэн цаг хугацаа, үр дүнтэйгээ харьцуулахад өчүүхэн бага хөлс авдаг бсан тухай л би яриад бгаан. Тэрнээс тухайн үеийн нийгмийн ерөнхий түвшнээр үзвэл бид сайн л амьдарж блаа. Хотын төвд 3 өрөө байртай, зусландаа жижиг модон амбартай, өрөөндөө румын тавилгатай, орос болон бусад орны мэргэжилтнүүдтэй ойр дотно нөхөрлөдөг, хамтдаа салхинд гардаг блаа. Тиймээс ямар ч нийгэм тогтсон бид алдахгүй. Хэн алдах вэ гхээр ардчилалыг хараагаад бгаа оркууд хамгийн түрүүнд алдана, хохирно, боол болно. Яагаад вэ гэвэл мэргэжил, боловсролтой, хөдөлмөрч хүмүүс ямар ч нийгэмд хэрэгтэй бдаг бхгүй юу! Соц нийгэмд гэр хороолол, хөдөөний борог амьдрал бгаагүй, бдаггүй гх гээгүй биз?
Дебил биш бх нь эх оронч үзэл юм
Хэрэглэгчийн аватар
Erdenesodnom
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 108
Нэгдсэн: 2-р сар.19.19 5:23 pm
Байршил: erdenesodnom.arslan.3

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн Erdenesodnom »

Илүү их хөдөлмөрлөсөн ч ойролцоо цалин авах ямар хортойг та нар сайн ойлгохгүй бн. Энэ нь нийгэм даяараа ажиллаж хөдөлмөрлөх идэвхийг унагаж, нийтдээ нойрмоглосон залхуучууд, цаг нөгцөөгчид болгож хувиргадаг. Тгхээр энэ нь зөвхөн миний хувийн амьдралийн түүх биш, харин нийгмийн дотоод хөдөлгүүрийг зогсоох аюултай бдаг юм, тэр хөдөлмөрийн тэгшитгэсэн систем чинь.
Дебил биш бх нь эх оронч үзэл юм
Хэрэглэгчийн аватар
Erdenesodnom
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 108
Нэгдсэн: 2-р сар.19.19 5:23 pm
Байршил: erdenesodnom.arslan.3

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн Erdenesodnom »

Хятад, Норвеги гээд л нэг л их яриад бх болж. Хятадыг би бас бага сага гадарлана. Хятад хэдэн жилийн өмнө коммунизмд хүрнэ гсэн зорилтоо чимээ шуугиангүй бичиг баримтуудаасаа аваад хаячихсан. Одоо тэнд хятадын өөрийн онцлогтой соц явж бн. Хятадын хөгжилд хятад хүний өөрийнх нь хөдөлмөрч зан чанар, их хүнтэй том зах зээл бсан учраас гадны хөрөнгө оруулалтыг хүчтэй татсан, АНУ, ЕХ зэрэг томоохон зах зээлтэй нягт уялдаж хөгжсөн, байгаль цаг уурийн харьцангуй таатай нөхцөл, дулаан уур амьсгал, газар зүйн ашигтай байрлал (Ази, Номхон далайн бүс) зэрэг олон олон хүчин зүйл нөлөөлсөн болохоос зөвхөн соц чиг баримжаатай бснаас хөгжсөн гж ойлгож болохгүй л дээ. Хятадад би тодорхой хугацаанд амьдарж блаа. Яг юу нь бидний хүлээгээд бгаа соц болохыг би ойлгож чадаагүй. Тэнд эмнэлэгтээ мөнгө төлж бн, сургуульдаа ч төлж бн, төлбөргүй юм би олж хараагүй. Нийгмийн сүлжээ нь хатуу хяналттай, тэр тусмаа төр засгийн эсрэг чиглэсэн шүүмжлэлийг маш хурдан анзаарж хянаж бдаг.
Дебил биш бх нь эх оронч үзэл юм
Хэрэглэгчийн аватар
Erdenesodnom
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 108
Нэгдсэн: 2-р сар.19.19 5:23 pm
Байршил: erdenesodnom.arslan.3

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн Erdenesodnom »

Норвеги зэрэг Европийн орнуудын нийгэм бидний ойлгоод бгаа соц нийгэм биш шүү дээ. 90-ээд оны нийгэм хөгжсөөр бгаад Норвегитэй уулзвар дээр таарж, 1 болох бсан гвэл тэр худлаа. Тэнд чинь капитализм өөрийнхөө хөгжлийн явцад зах зээлийн нөхцөлд амьдрах чадвартай эдийн засгийг бий болгож, дээр нь гол нь их хуримтлал бий болгож чадсантай холбоотой, Норвеги гхэд нефтийн нөөц их нөлөөлсөн. Дээр нь нийгмийн хүн амын ухамсар, соёл бас өндөр түвшинд очсон бн шүү дээ, их өндөр татвар авдаг бгаан. Хэрвээ өөр оронд бсан бол хүмүүс нь хөрөнгөө бага татвартай орнууд руу шилжүүлснээр нийт эдийн засгаа татаж унагах аюултай.
Дебил биш бх нь эх оронч үзэл юм
Хэрэглэгчийн аватар
Erdenesodnom
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 108
Нэгдсэн: 2-р сар.19.19 5:23 pm
Байршил: erdenesodnom.arslan.3

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн Erdenesodnom »

Хувийн амьдралтайгаа холбож яриад бгаа нь хүн үзсэн харсан, бодитой мэдэрсэн юмаа хуваалцаж бж, тухайн нөхцөлд бдал зүгээр ч нэг хөндлөнгийн ажиглагч биш, дотор нь оролцогч, ажиглагч бсан нь гдэг нь чухал хүчин зүйл шүү дээ. Тэрнээс би өөрийнхөө хувийн амьдралийг хүүрнэх гээд бгаан биш, зарим зүйлийг дэлгэрэнгүй ярихгүй бол болохгүй бгаа учраас л хэтэрхий хувийн дурсамж руу ороод бн л даа.
Дебил биш бх нь эх оронч үзэл юм
Хэрэглэгчийн аватар
Erdenesodnom
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 108
Нэгдсэн: 2-р сар.19.19 5:23 pm
Байршил: erdenesodnom.arslan.3

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн Erdenesodnom »

Соц нийгмийн надад таалагдаггүй бас нэг тал нь амьдрах чадваргүй хүмүүсийг үйлдвэрлэдэг. Бүхэлдээ нийгэмд найдсан, өөрийгөө боловсруулах хөгжүүлэх ямар ч чиг зорилгогүй, олны дунд лаахайдаж явах гсэн, аливаа юмыг бусдаас илүү сайн хийе гхийн оронд бусдын жишгээр л байя гх хандлага, товчдоо ямар ч идэвхигүй нийгмийн массыг бий болгодог. Тгээд баахан мөрөөдөгсөд сайн сайхныг хүлээсээр насаа бардаг. Үнэндээ би юунд санаа зовдог вэ гхээр бид тэр соц ч бн уу ямартай ч нийтээрээ сайхан амьдрах нийгмийг хүлээж суухаар яг одоо босоод алхах хэрэгтэй. Алхангаа өнгөрсөн, одоо, ирээдүйгээ нэгтгэн бодож, өөрийн 1-5 жилийн төлөвлөгөөг зорилгыг гаргах хэрэгтэй. 1 өдөр энэ зорилтоо тодорхойлхойлж чадахгүй бж болно, гхдээ бодоод л бай. Учир нь хүн бодит боломж, авьяас чадвар, нийгмийн нөхцөл бдал зэргийг зөв үнэлж зорилтоо тодорхойлох бас амаргүй л дээ. Зорилтоо тодорхойлсны дараа 7 хоногт, 1 сард ямар хэсгийг нь хийснээр 1 жилд юм уу 5 жилд энэ зорилгодоо хүрэх вэ гдгээ тооцоолж, тэмдэглэл хөтлөн үр дүнг нь бичиж бх хэрэгтэй. Оюун ухааныг шүтэж, гадаад хэл сурах, ном унших зэрэгт анхаарах хэрэгтэй. Тгээд л зүтгээд бх хэрэгтэй. Ингэвэл илүү хурдан үр дүнд хүрнэ, нийгэм даяараа ч өөрчлөгдөнө.
Дебил биш бх нь эх оронч үзэл юм
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн funk31 »

Erdenesodnom написал: 3-р сар.28.19 1:12 pm Хятад, Норвеги гээд л нэг л их яриад бх болж. Хятадыг би бас бага сага гадарлана. Хятад хэдэн жилийн өмнө коммунизмд хүрнэ гсэн зорилтоо чимээ шуугиангүй бичиг баримтуудаасаа аваад хаячихсан. Одоо тэнд хятадын өөрийн онцлогтой соц явж бн. Хятадын хөгжилд хятад хүний өөрийнх нь хөдөлмөрч зан чанар, их хүнтэй том зах зээл бсан учраас гадны хөрөнгө оруулалтыг хүчтэй татсан, АНУ, ЕХ зэрэг томоохон зах зээлтэй нягт уялдаж хөгжсөн, байгаль цаг уурийн харьцангуй таатай нөхцөл, дулаан уур амьсгал, газар зүйн ашигтай байрлал (Ази, Номхон далайн бүс) зэрэг олон олон хүчин зүйл нөлөөлсөн болохоос зөвхөн соц чиг баримжаатай бснаас хөгжсөн гж ойлгож болохгүй л дээ. Хятадад би тодорхой хугацаанд амьдарж блаа. Яг юу нь бидний хүлээгээд бгаа соц болохыг би ойлгож чадаагүй. Тэнд эмнэлэгтээ мөнгө төлж бн, сургуульдаа ч төлж бн, төлбөргүй юм би олж хараагүй. Нийгмийн сүлжээ нь хатуу хяналттай, тэр тусмаа төр засгийн эсрэг чиглэсэн шүүмжлэлийг маш хурдан анзаарж хянаж бдаг.
энэтхэг яацын, хятадад байгаа болгон энэтхэгт байна, нэмээд нөгөө ардчиллаараа л илүү тэр нь юунд хүргэж байна?
Chiledu
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Бичлэгүүд: 1081
Нэгдсэн: 9-р сар.25.15 10:11 pm
Байршил: Хавтгай дэлхий

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн Chiledu »

Социализм ч нээрээ хүнийг их арчаагүй болгосон нь үнэн байх шүү. Ямар сайндаа одоо хүртэл их дээд сургуулиудаар яваад үзэхэд оюутнууд нь хүртэл нэг л бүтээлч биш, нэгнийгээ дарсан, үзэл бодлыг нь шүүмжлэх мөртлөө өөрөө хогийн юм яриад зогсож байх жишээтэй. Аль алинд нь үнэн юм байна.
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн funk31 »

Chiledu написал: 3-р сар.28.19 4:46 pm Социализм ч нээрээ хүнийг их арчаагүй болгосон нь үнэн байх шүү. Ямар сайндаа одоо хүртэл их дээд сургуулиудаар яваад үзэхэд оюутнууд нь хүртэл нэг л бүтээлч биш, нэгнийгээ дарсан, үзэл бодлыг нь шүүмжлэх мөртлөө өөрөө хогийн юм яриад зогсож байх жишээтэй. Аль алинд нь үнэн юм байна.
хамгийн марзан нь наад нөхдүүд чинь тэгээд ийм сайхан чөлөөтэй нийгэмдээ юм хийгээд бүтээж амьдрахгүй байгаа байхгүй юу, бүр эсрэгээрээ нөгөө муу муулаад байгаа социалист нийгмийнхээ үед бүтээсэн юмыг л булаалцалдаад хэрүүл уруул уйлаан майлаан болоод :haha: :haha:

Тийм лаг юм бол өмч хувьчлал яалаа газрын наймаа хийж байхаар өөрсдөө дэд бүтцээ хөгжүүлээд газар дээрээ юм хийгээч, төрд битгий орооч, соц үйд хайгуул хийж олсон барьсан Эрдэнэт Тавантолгойг авах гэж бүү улайр гэхээр л шал өөр юм яриад давхичихдаг юм даа :hihi: :hihi:
Хэрэглэгчийн аватар
BlueSky
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 334
Нэгдсэн: 12-р сар.23.18 12:16 am

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн BlueSky »

Ардчилсан нийгэмд 30 жил болчоод ямар сэхдэггүй бүтээлч байдал вэ. :haha:
Хэрэглэгчийн аватар
BlueSky
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 334
Нэгдсэн: 12-р сар.23.18 12:16 am

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн BlueSky »

Ши Жинпин гээд хүний намтарыг уншиж үзхийг санал болгоё. Уул нь эбэгээс 10 дахин илүү улаан либерал болох ёстой хүн.

залхуу чинь хүржийвэл 500 үгтэй товч намтар гүүгэл дээр зөндөө байга дө.
Хэрэглэгчийн аватар
BlueSky
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 334
Нэгдсэн: 12-р сар.23.18 12:16 am

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн BlueSky »

Xi-д улсаас өгсөн байр. одоо худлаа нэрээ бодоод засаж янзалсан


ЗурагЗураг
Хэрэглэгчийн аватар
BlueSky
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 334
Нэгдсэн: 12-р сар.23.18 12:16 am

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн BlueSky »

Xi саяхан 850 сая хүн ядуурлаас гаргаснаа тэмдэглэсэн. Хужаад байр сав ихдээд хүнгүй хоосон сүнсэн хотууд үүссэн.

Харин манай харвард, стэнфордын төгсөгч нар байхгүй ээ. G хорооллын модон жорлон яаж засаж янзлах вэ аян өрнүүлцэн тууж яваа :haha:
Хэрэглэгчийн аватар
EveerBavagchKhan
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Бичлэгүүд: 195
Нэгдсэн: 3-р сар.14.19 1:13 pm

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн EveerBavagchKhan »

buun hud medemhiirsen garuud bnaa enuuger, chi zuer uuruu jorlongoo zasaad suugach hha esu l naad xi ahaa duudaad zasuu l.
Хэрэглэгчийн аватар
space
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4293
Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Байршил: universe
Contact:

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн space »

BlueSky написал: 3-р сар.29.19 3:49 am Xi саяхан 850 сая хүн ядуурлаас гаргаснаа тэмдэглэсэн. Хужаад байр сав ихдээд хүнгүй хоосон сүнсэн хотууд үүссэн.

Харин манай харвард, стэнфордын төгсөгч нар байхгүй ээ. G хорооллын модон жорлон яаж засаж янзлах вэ аян өрнүүлцэн тууж яваа :haha:
Өмнөд Солонгос ч гэсэн Пак гарч ирэж л гайгүй болгох замыг нь тавьсанаас биш сүрхий царайтай л байсан юм байна лээ . Бангладешаас л ядуу байсан гэхээр
i am no1
Хэрэглэгчийн аватар
BlueSky
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 334
Нэгдсэн: 12-р сар.23.18 12:16 am

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн BlueSky »

EveerBavagchKhan написал: 3-р сар.29.19 4:40 am buun hud medemhiirsen garuud bnaa enuuger, chi zuer uuruu jorlongoo zasaad suugach hha esu l naad xi ahaa duudaad zasuu l.
end ugasa tegdeg l gazarshde. solongos kinonii link bna gej bodoo yu
Хэрэглэгчийн аватар
BlueSky
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 334
Нэгдсэн: 12-р сар.23.18 12:16 am

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн BlueSky »

Манай хилтэй ойрхон 'ghost city'



VS


Зураг
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн NCA_D »

Ghost bishee

Mongolchuudiih huleej bgaa
Хэрэглэгчийн аватар
space
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4293
Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Байршил: universe
Contact:

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн space »

Эрээ цээрээ алдсан ардчилалын үр дүн

Зураг
i am no1
Хэрэглэгчийн аватар
Erdenesodnom
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 108
Нэгдсэн: 2-р сар.19.19 5:23 pm
Байршил: erdenesodnom.arslan.3

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн Erdenesodnom »

Бид 90-ээд оноос өмнө албан ёсны зургыг хэрхэн авдаг бсан талаар ойлгох хэрэгтэй. Гудамжны зураг авалт хийлээ гхэд л нартай өдөр бх, гудамжаар явах машины тоо эрс бага тул машинуудыг зураг авалтын цэгээс 5-10 км байршуулж, нэгдсэн цагаар эхэлдэг блаа. Тгээд гудамжинд явж бгаа хүмүүст ч анхаарлаа хандуулж, бүтэхгүй кадр бвал хасдаг бсан юм. Нэг ёсондоо тавилттай зураг авалт гсэн үг.
Дебил биш бх нь эх оронч үзэл юм
Хэрэглэгчийн аватар
Erdenesodnom
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 108
Нэгдсэн: 2-р сар.19.19 5:23 pm
Байршил: erdenesodnom.arslan.3

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн Erdenesodnom »

1980-аад оны сүүлээр нэг киног зохион байгуулалттай үзүүлж бсан нь санаанаас гардаггүй, учир нь тийм кино кинотеатрт гараад, тэгээд сурагчдад үзүүлнэ гхээр огт санаанд багтахгүй бсан. Гхдээ сэрэмжлүүлэх утгатай ухуулгын баримтат кино л бсан юм билээ. Тэр кино цавуу болон элдэв юм үнэрлэдэг хүүхдүүд, архи уудаг, по кино үздэг зэрэг сэдвээр баримттай гаргаж блаа. Соц нийгэмд бидний энэ гайхаад бгаа ихэнхи юм чинь бсан ш дээ.
Дебил биш бх нь эх оронч үзэл юм
Хэрэглэгчийн аватар
Erdenesodnom
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Бичлэгүүд: 108
Нэгдсэн: 2-р сар.19.19 5:23 pm
Байршил: erdenesodnom.arslan.3

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн Erdenesodnom »

Архидалт бгаагүй л гээд бдаг. Бал дарга өөрөө хүртэл нилээд архи уудаг талаар живэр авир гээд ярьдаг л бсан. Манай хажуу айлд архи пивоны үйлдвэрт ажилладаг гээд нэг залуу блаа. Архи чинь маш ховор бүтээгдэхүүн учраас манай орцныхон тэрнээс архи арын хаалгаар авдаг блаа. Тгээд хэдхэн жилийн дотор цоо шинэ лада машин авчихсан бж блээ. Одоо Монгол тв-д бгаа бх аа, хятадын эрлийз Го. Бадарч гээд нөхөр оройн цагаар манай тэр хавиар хүүхдээ тэвэрчихсэн шагчидыг барина гээд л явдаг жигтэйхэн сэнтэг, коммунист хүн бсан юм. Гудамжинд архины хууль бус худалдаа газар авчихсан бсан, пальтоныхоо ханцуй зэрэг хийгээд л, туранхай хүн бол өмдөндөө бүслээд пальто өмсөөд л гадуур зардаг бсан, би мэдэх л юм
Дебил биш бх нь эх оронч үзэл юм
Хэрэглэгчийн аватар
BlueSky
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 334
Нэгдсэн: 12-р сар.23.18 12:16 am

Re: 90-ээд оноос өмнөх амьдрал

Бичлэг Бичсэн BlueSky »

Монгол эзэнгүй мэт болсоон.

Зураг
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах