Дурсамж булан
Banjig.Net
Зохицуулагч: Blog_mods
Re: Banjig.Net
би энэ сайтад их талархдаг юм. асуултад анх 2006 онд орж үзэж байсан бол 7 оноос Банжигт блог бичиж эхэлж байлаа. блогоо сурталчлах гэж дуун дээр тамга хийж эхэлснээр дууны програм ашиглаж сурч эхэлж байв. энэ нь явсаар фотошоп болон видео эвлүүлгийн тэр үеийн программуудыг сурах үндэс болсон юм. мөн код бичиж сурсан юм.
дараа нь премиум блог үйлчилгээ нээгдсэнээр анх их дэлгүүрийн 6 давхараас банжиг картаар анхны домайн нэрээ авч байлаа. сүүлд нь дахин нэг нэр авсан, мөн тусдаа веб сайттай бас болж билээ. тэр үеийн нэгэн сайхан дурсамж юмдаа.

топсайтас гээд нэг плагин байрлуулдаг үйлчилгээ байсныг санаж байна. Монголын хамгийн өндөр хандалттай сайт блогуудыг тодорхойлдог. тэгэхэд миний блогууд 15-30н хооронд явдаг байлаа. тэр үед үүнийгээ ашиглаж мөнгө босгоно гэж мэддэггүй л явлаа даа.
Re: Banjig.Net
хүжий гэж хүн одоо хаагуур явна?