Зам Тээврийн яаманд аллага ,авлига тасрахгүй

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Зам Тээврийн яаманд аллага ,авлига тасрахгүй

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Хятадуудаас авлига авахаар завдсан түшмэлийг цагдан хорихоос шүүх татгалзлаа


Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ Дарханы замыг барьж байгаа Хятадын компанийн хүмүүсээс авлига авч байгаад АТГ-т газар дээрээ баригдсан. Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр болжээ.

Зам тээврийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал баримтаар нотлогдохгүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Зам Тээврийн яаманд аллага ,авлига тасрахгүй

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг авлигын хэргээр баривчлан саатуулжээ


Авлигатай Тэмцэх газраас урд шөнө Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг баривчлан саатуулсан байна.

Түүнийг замын тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Гэхдээ хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

АТГ өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг болон холбогдох бусад хүнийг баривчлан саатуулаад байгаа талаар мэдээлсэн.
Модун хааны алтан ураг-R1a
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах