Монгол Одиссейн гайхамшигт бус түүх

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Тeo_
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 6
Нэгдсэн: 3-р сар.03.20 2:01 pm

Монгол Одиссейн гайхамшигт бус түүх

Бичлэг Бичсэн Тeo_ »

10 жил аялсан ч амьдралын их далайд төөрсөөр л... Хувь тавилан хэмээгч цор ганц агуу бурханыг басаж би гэх ихэрхүү зангаасаа болж гэр хэмээгч газрыг хайн тэнүүчлэхээр хараагдсан би бээр хөрст дэлхийг хөндлөн ч тэр уртаашаа ч тэр туулсан ч зорьсон газартаа хүрэх хаа ч байсан юм Худалч хүнд бол энэ 10 жилд үхэх ,хүүхэд төрүүлэхээс бусдыг үзсэн ч сахалтай хөгшин ах болсоноос бусдаар 1мм ухаан нэмсэн эсэх минь тун эргэлзээтэй Хүнтэй гэрлэсэнгүй хүүхэдтэй ч болсонгүй хөрөнгө ч хураасангүй Алдаж гээсэн зүйл минь цөлд байх элснээс багагүй гэвч олсон нь хуруу дарам цөөн ххэ Авууштай нь гэм нүглийг тэвчиж тун бага үйлдэв 1 жил 1 сар мэт л өнгөрөв Нэг л мэдэхэд 30 гарсан ах болчихож :think:
Сүүлийн удаа Тeo_ 3-р сар.03.20 11:36 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Тeo_
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 6
Нэгдсэн: 3-р сар.03.20 2:01 pm

Re: Монгол Одиссейн гайхамшигт бус түүх

Бичлэг Бичсэн Тeo_ »

Оргүй бүхнээс үүссэн бүхэн оргүй мэт орших болой
Орчлон ертөнц-г өнгөт хүмүүн дээшээ харж бус доошоо харж ойлгомой
Хийсэн одох салхи тэнд тогтохуйяа гуниг төрөхүй
Хэсэгхэн зуур нэвчсэн гуниг харуусал төрүүлэн тэнгэр өөд дүүлэн одюу
Тeo_
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 6
Нэгдсэн: 3-р сар.03.20 2:01 pm

Re: Монгол Одиссейн гайхамшигт бус түүх

Бичлэг Бичсэн Тeo_ »

Хад чулуу орших ину халуун галд үл автмой
Нүцгэн сар хүйтэн тамын хилэнд ганцаардаж
Хилэнцэт мөсөн голд үүрд туяарна
Салхины тоогоор хайрлан үнсэх нууц
Гүн харанхуйд цус цус бас дахин цус болон урсана
Эргэлзэх сэтгэлийн зүүд мананд хүндэтгэл бус эрч хүч ундарч
Тоглоом эхлэх үед хэн нэгэн чамайг сорино
Худал хуурмаг бохир энэ орчлонд үнэн гэж чи юуг эндүүрмой
Ариунхан гэгээн хүсэлдээ автах ану
Толинд ойх дүрсээ утаан дотроос эрж олмой
Чимээгүй урсах голын эцэст дэлбээлсэн сарнайн бут
Уйтай шөнийн эрэлд хатаж чулуун гүүр болон хувирмой
Тeo_
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 6
Нэгдсэн: 3-р сар.03.20 2:01 pm

Re: Монгол Одиссейн гайхамшигт бус түүх

Бичлэг Бичсэн Тeo_ »

Хүмүүн заяаг олсон авч сэтгэл зүрхгүй хүйтэн чулуу
Хүсэл зорилгод нь садаа болсон юу ч үл энэрэх цусан инээмсэглэл
Ганц амьдрах боловч түмэн жил амьдрах үзэн ядалтыг тээсэн араатан
Там диваажинд үл хамаарах орь ганцаар орших жихүүн салхи
Толинд тусах дүрс юугаан үл таних шиврээ бороо
Цасан дээр дүрэлзэн асах өвлийн шөнийн хавирган сар
Оршихуй бүхний билэг тэмдэг
Тeo_
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 6
Нэгдсэн: 3-р сар.03.20 2:01 pm

Re: Монгол Одиссейн гайхамшигт бус түүх

Бичлэг Бичсэн Тeo_ »

Өнөөдөр өглөө яагаад ч юм хуучин цагаа сүрхий дурсав ххэ Асуулт самбартаа эргээд ормоор санагдаад орох гэтэл мэдээж пассаа юу гэж санахав дээ...Шинийг нээлээ 10 жилийн өмнөх блогоосоо хуучны зохиосон 3 шүлгээ чирээд хийчлээ Сэтгэл яагаад ч юм нэг л өег болчихлоо ххэ сошиал ертөнцөд буцаж ирээд хуучны танил дотно булан дээрээ өөрөө өөртэйгөө ингээд ярьсан чинь хачирхалтай нь тун сайхан санагдаж байх ххэ Инстаг мартсан ФБ дээрээ 20хон танилтай хэдий ч энд бол мэдрэмж нь огт өөр байна шүү :angel:
Сүүлийн удаа Тeo_ 3-р сар.03.20 3:09 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Тeo_
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 6
Нэгдсэн: 3-р сар.03.20 2:01 pm

Re: Монгол Одиссейн гайхамшигт бус түүх

Бичлэг Бичсэн Тeo_ »

Таних ч хүнгүй амар болж ххэ :wd:
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах