Япон ханз сурцгаая!!!

гадаад хэл эхлэн болон гүнзгийрүүлэн суралцагсдад

Хэдэн жил Япон хэл үзэж байгаа вэ?

Огт үзэж байгаагүй
6
46%
1-2 жил
5
38%
3-4 жил
0
Санал байхгүй
5 жилээс дээш
2
15%
 
Нийт санал: 13

Хэрэглэгчийн аватар
culture
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 90
Нэгдсэн: 4-р сар.20.10 7:04 pm

Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн culture »

"JapanTimes"-аас гаргасан хамгийн өргөн хэрэглэгддэг 512 Ханзны номыг хөгжилтэй, зугаатай аргаар хамтдаа үзэцгээе.

Гишүүд маань өөрсдийн санаа бодлоо бичицгээгээрэй. Ямар аргаар, ямар хугацаанд хэдэн ханз үзэх үү гэх мэт. 7 хоногт 16 ханз үзэхээр явбал хамгийн тохиромжтой болов уу гэж бодож байна. Би чадах чинээгээрээ тайлбарыг нь орчуулаад, зураг хөрөгтэй нь оруулаад, нэмэлт тайлбар хийгээд явна. Бусад мэддэг нь боломжоороо нэмэлт тайлбар хийгээд, өөрсдийн мэдлэгээ хуваалцаарай. Хамгийн гол нь өөр өөрсдийнхөө төлөө л сурч байгаа учраас идэвхитэй санаачлагатай оролцож энэ сэдвийг "CHAT"-ны самбар болгохгүй байгаасай гэж хүсэж байна.
Хэрэглэгчийн аватар
culture
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 90
Нэгдсэн: 4-р сар.20.10 7:04 pm

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн culture »

Би зааж, бусад нь сурах аргаар бус мэддэг нь мэддэггүйдээ заах зарчмаар хамтдаа ярилцан, ойлгомжгүй үг, ханз, дүрэм дээр анализ хийж, хэл сурч байсан туршлагуудаа ч бие биетэйгээ хуваалцацгаая. Миний хувьд Японд жил орчим япон хэл сурсан удаатай ч огт давталгүй, жил хагасын хугацаанд нилээд мартжээ. Энэ үндсэн дээр мартсан зүйлсээ сэргээхийн зэрэгцээ мэдлэгээ цааш нь улам сайжруулах зорилгоор энэ сэдэвт идэвхитэй оролцоё гэж бодлоо. Мөн энэ сэдвээр орж ирдэг гишүүд өөрсдийн саналаа бас нэмэрлэх биз.

Япон хэлийг сурч байсан хугацаанд мэдэрсэн зүйл нь монголчууд бидний хувьд Япон хэлийг сурахад хамгийн хүнд бөгөөд чухал хэсэг нь "ХАНЗ" юм гэдгийг сайн ойлгосон юм. Нэг ангид сурч байсан Хятад, Солонгос хүүхдүүдийн хувьд маш богино хугацаанд бичгийн Япон хэлийг эзэмшиж байсан ч бидний хувьд багаасаа ямар ч ойлголтгүй өссөн "ХАНЗ" гэдэг зүйлийг цээжлэхээс эхлүүлээд л бас л багагүй хугацаа шаардагдаж байсан юм. Харин Олон орны хүүхдүүд дундаас бидний давуу байдал нь "ДУУДЛАГА", "ДҮРЭМ", "ОЙЛГОЛТ" байсан юм. Монгол Япон хэлний дүрэм, дуудлагын төстэй байдал, хялбар ойлгох чадвар маань ихээхэн тус дэм болж байсан юм. Тиймээс юуны түрүүнд хамгийн хүнд хэсэг болох "ХАНЗ"-аас эхлэх нь зөв бол уу гэж бодон хэрхэн хялбар аргаар цээжилж болох тухай хамтдаа ярилцая гэж бодлоо.
Жич: Япон хэлийг анхлан суралцагчдын хувьд Хирагана, Катаканагаас эхлэх ёстой боловч өмнөх хуудсуудад нилээд яригдсан байсан учир энд орхив.

"ХАНЗ" цээжлэнэ гэдэг бас амаргүй ажил. Миний хувьд сургуульд байхдаа 500 орчим ханз үзэж байсан ч одоо хэдийг нь санаж байгаагаа ч хэлэхэд хэцүү болжээ. Хүн бүрийн хувьд ханз сурах арга өөр өөр байгаа байх. Зарим хүмүүс нэг ханзыг хэд хэдэн хуудас давтаж бичих хэрэгтэй гэж байхад зарим нь тангад ном шиг олон дахин давтаж цээжлэх хэрэгтэй гэж үзнэ. Энэ сэдвийн гишүүд ч гэсэн өөр өөрийн сурах арга барилтай байгаа байх. Аль аль арга нь мэдээж хэрэгтэй ч гэсэн Япон хэлний байнга хэрэглэх 2000-3000 ханзыг хэд хэдэн хуудсаар нь бичие гэвэл хичнээн хугацаа орох бол? Яахав үнэхээр хичээл зүтгэлтэй нь хийж чадах ч бас тэгж чадах нь бас тийм ч олон биш биз. Энэ үндсэн дээрээс "JapanTimes"-аас гаргасан хамгийн өргөн хэрэглэгддэг 512 Ханзны номыг санал болгон хамтдаа энэ номноос сурцгаая гэж бодлоо. Хөгжилтэй зураг, дүрслэл, тайлбартай энэ ном нь ханзыг хялбар цээжлэхэд ихээхэн тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. "Japantimes"-аас гаргадаг номнууд нь нилээд сайн номнууд гэж боддог. Ялангуяа "GENKI I, II" номнууд нь анхлан суралцагчидад зориулсан нилээд сайн ном.

2011 онд Дэлхийн ой тогтоолтын тэмцээнд маш амжилттай оролцож багаараа 3-р байрт шалгарсан Хатанбаатар багшийн UB palace-д ярьж байсан лекцийг одоогоос 4-5 жилийх өмнө сонсож байсан санагдаж байна. Тэрхүү лекцийн хэлж байсан гол санаа нь маш олон үгийг богино хугацаанд цээжлэх буюу үр дүнтэй тогтоохын тулд хөгжилтэй байдлаар цээжлэх хэрэгтэй гэсэн юм. Өөрөөр хэлбэл бид бүхэн хөгжилтэйгээр, инээж баясаж хийсэн зүйлсээ огт мартдаггүйтэй адил тэгж юмыг цээжилвэл дараах нь хялбархан санадаг гэсэн юм. Тиймээс "ХАНЗ"-ыг тийм аргаар цээжлэх нь үр дүнтэй төдийгүй дараа нь санахад ч хялбар байх юм.

Attachment:Зураг
ImageUploadedByAsuultSambar1357979441.073422.jpg [ 51.96 KiB | Viewed 219 times ]

Attachment:Зураг
ImageUploadedByAsuultSambar1357983804.375019.jpg [ 85.04 KiB | Viewed 219 times ]

http://www.youtube.com/watch?v=U24MGDYlXZ0&sns=em
Энэхүү номыг нэрээр нь хайгаад Google-ээс хялбархан олж авч болно шүү. Хайгаад олохгүй бол над руу pm-дээрэй.
.
Хэрэглэгчийн аватар
culture
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 90
Нэгдсэн: 4-р сар.20.10 7:04 pm

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн culture »

Нийтдээ 3 хэсгээс бүтсэн дараах 512 ханз байна. Анхан шатнаас дунд шат хүртэлх өргөн хэрэглэгддэг ханзууд байгаа. 7 хоногт 16 ханз үзэж, хамтдаа ярилцаж, хамтдаа цээжилцгээе гэж бодлоо. 32 долоо хоногийн дараа бүгдийг нь үзэж дууссан байх болно гэж найдаж байна.

Attachment:Зураг
ImageUploadedByAsuultSambar1358015957.124426.jpg [ 226.96 KiB | Viewed 140 times ]

Attachment:Зураг
ImageUploadedByAsuultSambar1358015970.926817.jpg [ 259.88 KiB | Viewed 140 times ]
Attachment:Зураг
ImageUploadedByAsuultSambar1358015979.617341.jpg [ 207.83 KiB | Viewed 140 times ]
Хэрэглэгчийн аватар
ADN
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 1355
Нэгдсэн: 7-р сар.20.11 11:42 pm

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн ADN »

keep it up :wd:
Lumen soli mutuum das
ezshuu
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Бичлэгүүд: 2075
Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн ezshuu »

Culture сайн байна шүү.
Япон хэл анхлан сурагчдад маш хэрэгтэй.
Ер нь япон хэлийг ултайхан суръя гэсэн хүн хэцүү ч гэсэн ханзыг нь барьж авахаас өөр аргагүй.
Ханз бол япон хэлний амин сүнс.
Хэрэглэгчийн аватар
Schizophrenic.
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1248
Нэгдсэн: 7-р сар.22.10 12:58 pm
Байршил: in binge.

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн Schizophrenic. »

bayrlalaa culture.
amjilt, keep goin'
don't know, don't care.
Хэрэглэгчийн аватар
Kimochi
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 3
Нэгдсэн: 1-р сар.29.13 4:33 pm

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн Kimochi »

おはよう 文化, (カルチャー)
ありがとうね
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн NCA_D »

Honto oishii soshite kimochi!
Хэрэглэгчийн аватар
Dark princess
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Бичлэгүүд: 48
Нэгдсэн: 4-р сар.10.05 8:37 am
Байршил: Утаанбаатартаа

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн Dark princess »

Kenkyusha's new japanese-english dictionary zarna. Dembereliin toli bas bgaa. Sonirhson hun PMdeerei
uureeee
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 3
Нэгдсэн: 8-р сар.21.13 1:27 am

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн uureeee »

Smart phone deeree "imiwa" gedeg nertei application suulgaad awaarai, yostoi yanztai app bn lee
ezshuu
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Бичлэгүүд: 2075
Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн ezshuu »

uureeee написал:Smart phone deeree "imiwa" gedeg nertei application suulgaad awaarai, yostoi yanztai app bn lee
Яадаг апп юм?
ezshuu
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Бичлэгүүд: 2075
Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн ezshuu »

Тийм апп алга даа, хөгшөөн.
Хэрэглэгчийн аватар
Solongomd
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 5
Нэгдсэн: 8-р сар.21.13 2:04 pm

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн Solongomd »

shan sanaa bnaa bi gantsaara uzeed er yvdaggui yum hamt hiij uzey hezeenes ehelsen yum be
ezshuu
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Бичлэгүүд: 2075
Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн ezshuu »

Solongomd написал:shan sanaa bnaa bi gantsaara uzeed er yvdaggui yum hamt hiij uzey hezeenes ehelsen yum be
Харилцан идэвхтэй ханзаа оруулаад явбал дээр байна.
Тэгэхгүй өдөр сараар хаячихвал энэ сэдэв явахгүй.
turgenev
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 4
Нэгдсэн: 5-р сар.17.11 11:06 am

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн turgenev »

...
Сүүлийн удаа turgenev 7-р сар.17.20 9:14 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Yuzu
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 2
Нэгдсэн: 2-р сар.20.14 5:20 am
Байршил: Meteor city

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн Yuzu »

Хонтони сурмаар байна дэс ккк, ханз хараад утгийг нь ойлгоод байгаан даанч уншиж чадахгүй байна. :think:
Hisoka !
Erebus
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Бичлэгүүд: 55
Нэгдсэн: 7-р сар.13.13 2:41 pm

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн Erebus »

Энд юу юу гэж байна хэлж өгөөч
Зураг
ezshuu
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Бичлэгүүд: 2075
Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн ezshuu »

Yuzu написал:Хонтони сурмаар байна дэс ккк, ханз хараад утгийг нь ойлгоод байгаан даанч уншиж чадахгүй байна. :think:
Хуцдаг хүүхэд вэ?
Мэдэхгүй байж шууд ханз хараад утгыг нь ойлгоод байна уу?
Япон, хятадууд ч заалгахгүй бол шууд хараад мэдэхгүй ш дээ.
yapon_hanz
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 1
Нэгдсэн: 7-р сар.16.20 10:19 am

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн yapon_hanz »

Япон ханзыг үүсэл дээр нь үндэслэн тогтоох нь илүү амархан. Өөрөөр бол дахин дахин хуулах л үлдэнэ. Ханзыг бүрэлдхүүн хэсгүүдэд нь задлан утгыг нь гаргах хэрэгтэй.

Нарны дүрс яваандаа НАР, ӨДӨР гэсэн дөрвөлжин хэлбэртэй ханз үүсгэжээ.
Нарны доор зураас нэмбэл нар газрын гадаргаас дээш цухуйх буюу ҮҮР ЦАЙХ гэсэн ханз болно.
Харин нарны хажууд босоо зураас тавибал саваа таяг тулсан, өтөлсөн өдрүүд буюу УРЬДЫН, ХУУЧНЫ гэсэн ханз болно.
Наран дээр нар зурагдвал хоёр нар буюу тод, цэцэглэн хөгжих гэх ханз болно.
Нарыг бүр 3 удаа шахаад зурчихвал бяцхан гурван нар ийш тийш гялтганах буюу талст гэх ханз үүснэ.

Сар гэсэн ханз нь хавирган махир сарын дундуур 2 хөндлөн сэмжин үүлтэй дүрс бий.
Наран дээр сарыг нэмчихвэл нар сар зэрэг гараад, гэрэлтэй, тод гэх ханз болчихно.
Түрүүний хоёр наран дээр өвс нэмчихвэл өвс +нар +нар = хоёр нар доор доороосоо гарах шиг сайхан цэцэглэдэг өвс ургамал бол цахилдаг болоод явчихна.

Түрүүний нар сарны дээр өвс нэмчихвэл нар сар гарах шиг өвс цэцэг дэлгэрэх нь нахиалах гэсэн ханз үүсгэнэ.

Зураг хавсаргая:
дунд зэргийн олон зурлагатай руу нь орвол
-өртөө, буудал ,
нэлээд олон зурлагатай руу нь орвол
-хямрал гутрал ханзыг зургаар үзүүлэв.


Дэлгэрэнгүйг https://www.facebook.com/yapon.hanz.hyalbar.surah -ээс хар.

Мөн монголчуудыг ханзаар яаж бичдэгийг үзүүлэв.

Ханзны зурлагын дараалал чухал байдаг.

Япон ханзны толиудаас зурлага, дуудлагаар ханзыг олж болоод байдаг. Харин монгол утгаар япон ханз хайдаг ном харагддаггүй. Энэ бас нэлээд хэрэг болоод байдаг.
Хавсралтууд
өртөө, буудал гэдэг ханзны тайлбар
өртөө, буудал гэдэг ханзны тайлбар
залхмаар олон 29 зурлагатай хэцүү ханзыг хэрхэн цээжлэх сурах жишээ
залхмаар олон 29 зурлагатай хэцүү ханзыг хэрхэн цээжлэх сурах жишээ
Монгол гэхийг ханзаар ингэж бичдэг байх нь. Мэнг гү гэх дуудлагатай хоёр ханз нийлүүлжээ.
Монгол гэхийг ханзаар ингэж бичдэг байх нь. Мэнг гү гэх дуудлагатай хоёр ханз нийлүүлжээ.
Энгийн зураг дээр өөр нэг зураас эсвэл зурлага нэмэхэд өөр өөр утга үүснэ. Зурлагын тоо, дуудлагаар хайж болох япон ханз-монгол утгын энгийн толийн үүрэг гүйцэтгэнэ.
Энгийн зураг дээр өөр нэг зураас эсвэл зурлага нэмэхэд өөр өөр утга үүснэ. Зурлагын тоо, дуудлагаар хайж болох япон ханз-монгол утгын энгийн толийн үүрэг гүйцэтгэнэ.
ханзны зурлага
ханзны зурлага
jishee-zurlagiin-daraalal.png (75.61 KiB) 1308 удаа үзсэн
turgenev
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 4
Нэгдсэн: 5-р сар.17.11 11:06 am

Re: Япон ханз сурцгаая!!!

Бичлэг Бичсэн turgenev »

япон ханз сурах зөвлөгөө, хэрхэн сурах тогтоох тухай: https://yapon-hanz-surah.blogspot.com/2 ... -post.html

Япон ханз сурах зөвөлгөө, хэрхэн богино хугацаанд тогтоох, ойлгох вэ? Хэцүүхэн нэгэн ханзыг дараах жишээгээр тайлбарлая:


Өчнөөн зурлагатай буюу 29 зурлагатай энэ ханз хямрал, гутрал гэсэн утгатай. Гэхдээ ийм сараалжилсан олон зураас ийм утгатай гэж яаж цээжлэх вэ?

Тэгвэл барьц нь бүрдүүлж байгаа энгийн дүрсүүддээ, барилгаар бол туйпуунууддаа байдаг. Үүнийг тайлбарлавал:

гэсэн дээрх ханз мод , лааз , мод , таг , гурван үс , анхилам дарс гэсэн энгийн хэсгүүдээс бүрддэг. Эдгээр нь нийлээд:

Мод +лааз +мод +таг +анхилам дарс +гурван үс = хоёр модны дунд, лааз хөглөрүүлээд, траншейний таг доор, анхилам дарс буюу найрка дарсаа уун, гурван үсээ зулгаан суух нь хямрал, гутрал гэсэн утгатай ханз болно.

Хэрэв ийм хэцүү ханз танд ойлгомжтой байгаа бол бусдыг нь амархан дарж болдог.

Дээрх дүрсүүдээс шууд хараад ойлгогдохгүй хоёр дүрсийг нь нэмж тайлбарлая. Лааз гэдэг нь дээрээ тагтай бандгар ваарны дүрс юм. Кимчи дардаг том ваартай төстэй, битүүмжилж болдог нэг сав гээд ойлгочих. Орчин үед пивоны лааз гэдэг утгаар ихэнхдээ хэрэглэгддэг. Энийг нэг мэдсэн байхад ханзны энд тэнд нэг булан тохойд нь давтагдаад л байдаг.

Бас, анхилам дарс гэсэн дүрсийн хувьд будаа -г задгай сав дотор хийж, сууж байгаа хүн . Будааг удтал дотор нь дарахад дарс болж үнэр нь ханхална. Зарим тайлбараар доод хэсэг нь галын дүрс ч гэдэг. Хятад, Японд будаагаар архи дарс нэрдэг. нь дангаараа байх үедээ тахилын үед хэрэглэдэг анхилам дарс, бурзайх гэсэн үүсэлтэй.

Одоо зургаар өөртөө төсөөлбөл дараахь байдалтай болно гэсэн үг:
Зураг
https://www.facebook.com/yapon.hanz.hyalbar.surah
Хавсралтууд
ad-book23b.jpg
Сэтгэгдэл хариулах

“::Гадаад хэлний тэнхим::” руу буцах