Үе үеийн тэмдэглэл
Зохицуулагч: Blog_mods
Үе үеийн тэмдэглэл
Энэ бараг намайг төрөхөөс ч өмнө ашиглагдаж байсан зүйл байх даа. Ихийг мэдэхгүй ч одоо бол хэдэн гунигтай хүмүүс л хааяа бичдэг газар шиг байна лээ. Мартагдсан хэрнээ санахаар уртаар санаа алдуулдаг дурсамжууд байдаг даа. Яг л тийм. Би зүгээр л өөрийнхөө илэрхийлэх сонсогдох харьяалагдах адын хүслээсээ болж хааяа нэг орж ирж доншуучилдаг байснаа одоо энд бүр нь хойморт нь суугаад аягатай цайг нь оочлоод сууж байгаа юм. Би өөрийгөө их дотоод асуудалтай хүн гэж боддог. Өөрийгөө оношлоогүй ч ажиглалт хийж болно биз дээ. Аутизмын хүрээ, бага насны өвдөл гэмтэлээр өнгөрснөө тодорхойлдог үеийн хүн гэдэг нь намайг харсан цагаас чинь л мэдэгдэх болно. Гэхдээ би тэднийг үзэн яддаг гээч. Өөрийн эсрэгцэл айхтар байгаа биз. Хүнтэй олигтой үг дугарч чаддаггүй, багаасаа найзалсан сайн найз байхгүй ч гэрийнхэндээ бол адсага шиг аашилдаг, өөрөөсөө хүчгүй дүү нараа битүүхэндээ дээрэлхчихдэг гэдгийг маань намайг харсан цагаас чинь л үнэртэх болно. Хааяа тамхи татдаг юм. Хэлж ярьдаг, хийж боддог зүйлс маань параллель ертөнцөд амьдардаг. Тэд нэгэнтэйгээ таарах дургүй. Их ганцаардмал, өдөр тутамдаа ярих хүнгүй, ханд өгдөг харьцуур ч үгүй. Угаасаа энэ хүртэл уншихад өөртөө хэр итгэлгүйг минь ойлгосон л байх. Өөрийгөө хайрлаж сураагүй, сурдаг зүйл эсэхийг нь ч мэдэхгүй. Би хайрлуулж байгаагүй,\. Охид залуусаа, би энд ганцаардаж байна. Аргаа барж байна.
