Миний бүтээл=БИ

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Муу залуутай учраад сэтгэл өвдөж байна.
Хүний дотор сайн, муу хүний аль аль нь байдаг. Яг л өмнө хэлж байсан шиг хүний дотор бурхан, чөтгөр хоёр зэрэг оршин бий гэж. Хүн хэнтэй учрахаас шалтгаалж хувь заяанд нь асар том өөрчлөлт орох боломжтой. Бага байхад хүнийг танихдаа удам судрыг нь сайн судал гэж л ганц үг мэднэ. Тэгээд тэр нь яг юуг нь судал гээд байгаа, судалж юуг ч мэдэх ёстойн, мэдчихээд юуг хэрхэн шүүж ямар ч дүгнэлт хийх ёстойн. Ёстой бүү мэд...
Ямартай ч би энэ хүнтэй байхад тайван мэдрэмж авч чадахгүй байна. Сэтгэл тогтвортой байж чадахгүй байна. Муухай мэдрэмж авч байна.
Бүр нэг цэгцтэй ч өөрийгөө илэрхийлж чадахгүй байна. :aa:
Анх эхлэхдээ л ямар мэдрэмж өгч байсан тэргээрээ л шийдэх ёстой байж...
Нэг ийм үг сонсч байсан юм байна.
Чи одоо салж байгаа шалтгаанаа анх удаа уулзахдаа л мэдэж байсан гэж...
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Одоогоос яг 10 жилийн өмнө энэхүү блогоо нээж байжээ. Миний хамгийн том бүтээл бол би өөрөө шүү дээ гэж бичиж байсан байх юм...
Гэтэл яг одоо би өөрийнхөө бүтээсэн БИ-д дургүй байна. Энэ хүнээсээ зугтмаар байна. Нүүрээ буруулаад хаа ч юм яваад өгмөөр байна. Энэ бүтээсэн БИ-ээсээ ичиж байна.
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Юм бич л дээ...
Юу ч байсан яадаг юм...
Юу ууснаа ч бичиж болно шт
Юу идмээр байгаагаа ч бас хэлж болно шт
Юу үзэж туулснаа ч ярьж болно шт
Юуг мэдэрч байгаагаа ч бас хэл л дээ
Ямар нэгэн юм бичиж л бай
Яахав дээ...
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Spring_snow написал: 3-р сар.28.23 11:23 pm Одоогоос яг 10 жилийн өмнө энэхүү блогоо нээж байжээ. Миний хамгийн том бүтээл бол би өөрөө шүү дээ гэж бичиж байсан байх юм...
Гэтэл яг одоо би өөрийнхөө бүтээсэн БИ-д дургүй байна. Энэ хүнээсээ зугтмаар байна. Нүүрээ буруулаад хаа ч юм яваад өгмөөр байна. Энэ бүтээсэн БИ-ээсээ ичиж байна.
Hey..?
Ичих юм хийсэн хүмүүс нь ичихгүй байхад чи минь яасан гэж юунаасаа ичих юм бэ дээ... Чин сэтгэлээсээ итгэж, хайрлаж, дурласнаасаа ичнэ гэж үү?
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

30s life crisis гэж байдаг бол тэр нь надаа тусчихаад байна.! Гэхдээ аз жаргалтайгаар туулах гээд хичээж явна л д. Гэхдээ аз жаргалтай байна гэж үхсэн ацаа ч хэлээд байгаан. Ямартай ч сэтгэл маань амар амгалан байвал болоо доо гэшш.
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Шинэ он дөхөх бүрт сэтгэл минь үргэлж догдолдог байсан сан. Ирэх он нууцаар дүүрэн санагдаад, тэрийгээ төсөөлж мөрөөдөөд, сэтгэл догдлоод, даарсан ч дулаахан мэдрэмжүүд авдаг байснаа тод санаж байна. Энэ мэдрэмж маань бага багаар буцаж ирсэнд баяртай байна. Энэ шинэ жилийг хайртай гэр бүлийнхэнтэйгээ яг л өмнөх уламжлалаараа сэтгэл дүүрэн, халуун гэртээ хамтдаа угтана аа.

Яг сүүлийн 1 жилийн хугацааанд бичиж үлдээсэн бичвэрүүдээ харахад л би ямар муухай тамын хар нүхнээс өөрийгөө өнөөдөр татаад гаргачихсан байгаагаа бэлхэнээ уншлаа. Одоо би тайван сайхан, жаргалтай байна гэж бардам хэлнэ ээ. Бүр аз жаргалтай байгаа мэдрэмж үе үе хоолойн дээр мэдрэгдээд баяр төрөөд байх юм. Тийм л сайхан байна шүү дээ. Жилийн өмнө бол би өнөөдрийн өөрийгөө би төсөөлөхгүй байх байсан даг.

2023 өөрчлөлтийн он жил байлаа. Бүр асар том өөрчлөлт.
2024 бол тэр өөрчлөлтийнхөө шимийг дээд цэгт нь тултал хүртэл хүртэх жил байх болно оо. Хайртай шүү өөртөө.
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Өнөөдөр эргээд харах нь ээ яг одоогийн минь амьдрал миний өмнө хүсч, мөрөөдөж байсан амьдрал байж. 30 хүрэхдээ би гунхсан сайхан хүүхэн болчих юм сан гэж бодсон. Тийм ээ би гунхсан хүүхэн болсон. Гоё бие хаа, ганган чамин хувцас, өндөр албан тушаал, санхүүгийн эрх чөлөө, өөрийн гэсэн материаллаг хөрөнгүүд, хувийн амжилтууд, сайн найзууд. Би эдгээртээ хүрчихсэн байна. Гэхдээ бас дутуу л санагдах аж. Бие минь гоё ч хангалттай булчинлаг биш байна. Тэгэхээр гоё хувцас өмссөн ч тийм ч бас гоё харагдаж чадахгүй байгаа. Албан тушаал өндөр ч намайг хангалттай хөгжүүлээгүй байна. Материаллаг эд хөрөнгүүд цугларсан байгаа ч намайг насан туршид минь тэжээх хангалттай биш байна. Сайн найзууд олон байх хэдий ч хааяа ганцаардлыг мэдэрдэг. Сайн хүмүүстэй нөхөрлөсөн ч тэдэнд бүрэн итгэж чадахаа байчихсан байна. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх, хүндлэлийг олж авах хэрэгцээ хангагдсан ч өөрөө өөрийгөө би голсоор л... Тэд надад итгэдэг ч би өөртөө итгэхгүй байсаар л...
Яг ийм зүйлс мэдрэгдээд байгаа болохоор яагаад ч юм бүх л амьдралынхаа турш ямар нэг зорилгын араас тогтмол гүйж, хөөцөлдөж амьдрах учиртай ч мэт санагддаг. Гэтэл би бүх зүйлд хариулт байдаг гэдэгт итгэдэг хүн. Би бүх зүйлийн гаргалгааг олж байж л санаа амардаг хүн. Харин амьдрал чинь өөрөө туйлын ганц хариултгүй байсан юм байна шүү дээ.

Тэгэхээр би чинь одоо яана гэсэн үг вэ?
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

- Эзэмшсэн мэргэжлээрээ хангалттай туршлага хуримтлуулж, хүлээн зөвшөөрөгдөж, мэргэжилтний хувьд ч дажгүй хүлээн зөвшөөрөгдчихсөн. Одоо давхар хосолж болох өөр мэргэжлээр улам гүнзгийрүүлэн өөрийгөө сайжруулах хэрэгтэй болсон байна.
- 30 гараад ирэхээр биений арьс сулраад, ер нь унааж ирдэг юм байна бүх талаараа. Тэгэхээр чангалах нэн шаардлагатай тул гоё чанга биетэй болох хэрэгтэй байна. Үүнийгээ бүр амьдралын нэг хэсэг болгох хэрэгтэй байна. Угаасаа хортой, утаатай хотод амьдардаг юм чинь өөртөө л арчаатай байхгүй бол болохгүй шүү дээ.
- Орлогын эх үүсвэрээ дор хаяж 3 болгох. Нэг сагсанд хийсэн ганц өндгөндөө найдаж болохгүй байна аа. Одоо л өөрийнхөө хүчийг бүрэн шавхах цаг ирчихээд байна. Тэгж чадваас 40 гарахад хөлөө жийгээд, шүдээ чигчлээд, хуруугаа ганц 2 хөдөлгөхөд л мөнгө над руу урсдаг болчихмоор байна.
- Хариу нэхэлгүйгээр бусдад туслах, сайн нөлөөтэй үйл хэрэгт гар бие оролцож, бусдад буян үйлдэх. Амьдралд нь хувь нэмэр, чухал өөрчлөлт гаргахад нь хүмүүст туслах.
- Эцэг эхийнхээ ачийг хариулах буюу амьдралын чанарыг нь дээшлүүлэх. Аялалд хамт авч явах, амьдарч буй орчныг нь өөрчлөн сайжруулах, эрүүл мэндэд нь анхаарч, үзлэгт оруулж, эмчилгээ хийлгэх, байнга холбоотой байж ярилцдаг байх гэх мэт.

-
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Ямар ч зорилгогүй амьдарч болох уу? Хүрэх цэг урдаа тавьчихаар тэрэндээ хүрэхгүй байна гээд сэтгэл гутраад байх юм
Амьдрах сайхан.
Хэрэглэгчийн аватар
Spring_snow
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1263
Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Байршил: Я самая обаятельная и привлекательная

Re: Миний бүтээл=БИ

Бичлэг Бичсэн Spring_snow »

Өнөөдөр л анзаарлаа. Би үүрд өөрчлөгдчихөж... Үнэхээр тийм. Би үүрд өөрчлөгдчихөж... Хэзээ ч буцахгүйгээр өөр хүн болчихож.
13 жилийн турш энд хагас хугас юм бичиж үлдээж иржээ. Яг энэ он жилүүдэд нэг л би байсан хэдий ч өнөөдөр би шал өөр хүн болоод өөр байр суурь, үзэл бодолтой байж байна.
Анх амьдрал маань эхэлж байхад амбицтай, гал цогтой, шартай, зорилготой, бууж өгдөггүй, тууштай байжээ. Одоо бол би амьдралдаа үнэхээр бууж өгмөөр санагдаж байна. Нэг л мэдэхэд маш их ядарчихаж. Энэ жилийн зорилго бол хуучны БИ-гээ буцааж авчрах байсан. Гэтэл би тэр би дээрээ дахиж хэзээ ч очиж чадахгүйгээр өөрчлөгдчихөж. Тэгж бодохоор үнэхээр гунигтай байна.
Хүмүүс хэлдэг л юм. Хүчтэй бай, унасан газраасаа хурдан бос, суусан газраасаа шороо атга гэж мэгээд л... Би бүр юу ч атгамааргүй байна тэхү. Зүгээр л алга болчихмоор байна. Яагаад гэвэл шударга биш байна амьдрал. Ашиг хонжоо хайгчид, хууран мэхлэгчид, араар хутгалаач нар аз жаргалтай байгаад байхад ёс зүйтэй байх гээд хичээж амьдарч байгаа би яаж ч хичээгээд юу ч сайжрахгүй байна. Амьдрал хүн бүрт ижил боломж олгодог гэдэг. Хаана байгаан бээээ тэр нь... Хэн ч намайг таньдаггүй газар зүгээр л хэдэн сараар ч хамаагүй амьдарч үзмээр байна. Зүгээр л зайлаад өгмөөр байна.
Амьдрах сайхан.
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах