"Dreamers' day" кино өдөрлөг - Бямба гариг бүр "Улаан гэр"-т

Кино шимтэн үзэгч, сонирхогчид киноны тухай ярилцацгаая...

Зохицуулагч: Movie Directors

Хэрэглэгчийн аватар
peacesteady
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 433
Нэгдсэн: 12-р сар.01.07 7:38 pm
Байршил: Төв аймаг, Баяндэлгэр сум, Гүн Галуут Их Нацагдоржийн нутаг

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн peacesteady »

Begotten (1990) – Занаду галерейд 9 сарын 11-ны 15 цагаас

Зураг
Орчин цагийн урлагийн төрлүүдээс киног хамгийн утга төгөлдөр, төгс урлаг гэж үздэг Америкийн найруулагч Элияс Мериж (1964-) энэ киног найруулжээ.

Олонд “Цус сорогчийн сүүдэр” (2000) бүтээлээрээ танил болсон тэрээр 19 настайдаа автомашины осолд орж, “үхээд” сэхсэнийхээ дараа хүний айдас, өвчин, шаналлын тухай кино бүтээхийг зорьсон нь “Begotten” буюу төрмөл, төрсөн нь гэж орчуулж болох нэртэй уг кино юм. Үг яриа, хөгжимгүй, хар цагаан энэ кино Мерижийн бүтээхийг хүссэн аймшгийн гурвалынх нь эхнийх. Гэвч Мериж гурамсан бүтээлээ үргэлжлүүлэх хөрөнгө мөнгөгүй байсаар өнөөг хүрчээ. “Begotten” үргэлжлэх эсэх нь өнөө ч тодорхойгүй байна. Гэхдээ, ийм бүтээлд үргэлжлэл, өгүүлэмж, тайлбарын магадгүй аль нь ч хэрэггүй биз.

Загалмайтны шашны билэгдлээр дүүрэн ч уг киноны урлагийн нарийн уртай “хүчирхийлэл”, нууцлаг хүч, төсөөллийн шид нь тодорхой шашин шүтлэгтэй бүлэг хүмүүст гэхээсээ мэдрэмжийг бүхнээс илүүд эрхэмлэдэг хүн бүрт зориулагдсан. Нэрт Сюзан Сонтагийн тунхагласнаар “Begotten” орчин цагийн дэлгэцийн урлагийн хамгийн онцгой, чухаг 10 бүтээлийн нэг юм.

Амиа егүүтгэгч Бурхан, шаналант Эх дэлхий, ясан голт махан бодь хэмээгдэгч Дэлхийн хүү гэсэн гурван дүртэй энэ бүтээл өмнө нь мэдээгүй, хожим ч мэдрэгдэхээргүй хүний анхдагч адгуусан шаналлыг, амьдралыг өөрөөр харах сэдлийг үзэгчдэд төрүүлнэ.
In II with Self-Awareness
Хэрэглэгчийн аватар
Necro
Гишvvн
Бичлэгүүд: 409
Нэгдсэн: 11-р сар.26.04 3:23 am

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн Necro »

2001 ond Swediin Silencer hamtlag ene kinonii hesgeer neg clip ee hiisen bdg iin 04 ond olj sonssiin, ter yedee clip iin bi jiriin neg depressive suicidial theme bna da gej bodoj bsn bolovch "Begotten" - iin durslel bsn iig odoo l olj medej bna ,,, ter gedes ruugaa ymar ih hutgalj bas shoroon deer tal amitai tsogtsiig chirch bgaa ed n uneheer hargis bsn yumaa ,,, ....
Adora...
Хэрэглэгчийн аватар
sullen
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Бичлэгүүд: 80
Нэгдсэн: 8-р сар.15.08 3:35 pm
Байршил: forever autumn!

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн sullen »

bi bas anh Silencer iin clipiig uzej yavaad ene kinog olj medsendee.

Like a flame burning away the darkness
Life is flesh on bone convulsing above the ground...
Waves!
Хэрэглэгчийн аватар
Dr. Strangelove
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 94
Нэгдсэн: 2-р сар.20.09 11:45 pm
Байршил: or How I Learned to Stop Worrying and Love Nazism

Ингмар Бергман - Аниргүй (1963)

Бичлэг Бичсэн Dr. Strangelove »

Ингмар Бергман - Аниргүй (1963) - Занаду арт галерейд 9 сарын 18-ний Бямба гарагт 15:00 цагаас

Зураг

Харилцааны хүндрэл, хүн хүндээ хүйтэн хөндий хандах байдал, буруу ойлголцол.

Энэ хэдэн үгээр энэхүү киног тодорхойлж болно. Гэхдээ…

Бурхан бий юу? Бурхан байдаг бол яагаад бидэнд хэрэг болох үеэр яагаад хариу илгээдэггүй юм бэ?


…Иймээс ч энэ кино нь Бергманы Итгэл үнэмшлийн трилогийн нэгэн хэсэг болдог.

Гуч гарсан эгч дүү хоёр аль нь үл мэдэгдэх нэгэн зүүн Европын оронд аялж явахдаа зочид буудалд амарна. Эндхийн хүмүүсийн яриаг тэд үл ойлгоно. Энд бусад хүмүүстэй харилцан холбоо тогтооход бэрх, дээр нь анир чимээгүй. Энэ байдлыг сониучирхан явах жаалхүү магад Бергман өөрөө байж мэднэ.

Харин хоёр эмэгтэйн харилцаа нь хайр/үзэн ядалтын холбоо юм. Түүнээс биш лесби харилцаа биш ажээ. Нэгэнтээ эмэгтэйчүүдийн эсрэг үзэл санаа сурталчилсан, бараг порно шиг, Анти-секс гэж шүүмжлэгдэж байсан энэ кино нь мэдээжээр Бергманы хамгийн хүчтэй урлагийн бүтээлүүдийн нэг юм.

“Хайр нээлттэй байх ёстой. Эс бол хайр үхлийн эхлэл байх болно.” - Ингмар Бергман

Зураг
artfilm.mn
Хэрэглэгчийн аватар
Чийдэн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 770
Нэгдсэн: 2-р сар.15.10 4:24 pm

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн Чийдэн »

.
Сүүлийн удаа Чийдэн 11-р сар.03.21 11:46 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
:f02:
Хэрэглэгчийн аватар
philosopher41
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Бичлэгүүд: 172
Нэгдсэн: 2-р сар.26.10 5:40 pm
Байршил: Anhdagch ter orchind

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн philosopher41 »

tiim shuu
Аниргүй!
Хэрэглэгчийн аватар
LESTAT!!!
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Бичлэгүүд: 1192
Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Байршил: Хөтөл
Contact:

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн LESTAT!!! »

Би ч гэсэн...
Гэхдээ битгий итгээрэй...
Хэрэглэгчийн аватар
philosopher41
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Бичлэгүүд: 172
Нэгдсэн: 2-р сар.26.10 5:40 pm
Байршил: Anhdagch ter orchind

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн philosopher41 »

ireh hagassaind ymar kino garah ve
Аниргүй!
Хэрэглэгчийн аватар
Reader0111
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
Бичлэгүүд: 805
Нэгдсэн: 6-р сар.12.06 11:00 pm
Байршил: Бархасбадь/Европа

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн Reader0111 »

philosopher41 написал:ireh hagassaind ymar kino garah ve
Eternity and a Day

http://www.facebook.com/DreamersDay?v=w ... 260&ref=mf

Зураг
Хэрэглэгчийн аватар
Dr. Strangelove
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 94
Нэгдсэн: 2-р сар.20.09 11:45 pm
Байршил: or How I Learned to Stop Worrying and Love Nazism

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн Dr. Strangelove »

ЗАНАДУ АРТ ГАЛЕРЕЙД 10 САРЫН 9-НЫ БЯМБА ГАРАГИЙН 15:00 ЦАГААС

Зураг

Югославаас алдартай найруулагч цөөн төрсний нэг болох Душан Макавьевийн хамгийн алдартай бүтээл "Амттай кино"-г бид бүхэн монгол хадмал орчуулгын хамт толилуулах болно.

Энэхүү кино нь хар инээдмийн киноны (dark comedy) төрөл жанрт багтах бөгөөд хэдий гучин хэдэн жил өнгөрсөн ч өнөө хүртэл хүмүүсийн гайхлыг төрүүлж чадсаар иржээ. Монголд өмнө нь ямар нэг Телевизээр гарч байгаагүй нь тодорхой энэ киног үзээд нүдээ тайлж авах юун...

Киног үзээд яагаад амттай кино гэж нэрлэсний учрыг ойлгох биз. Маш өвөрмөц зүйлийг эндээс олж харна. Мөн урлагийн мэдрэмжийн тамшаалам сайхан амтыг энэ киноноос мэдэр.

Энэ бол "Амттай кино"... Элсэн чихэр... Цул шоколад...

Зураг
artfilm.mn
hanada
Гишvvн
Бичлэгүүд: 111
Нэгдсэн: 10-р сар.09.04 3:54 am

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн hanada »

sweetiig uznee xo,
CATATONIC
TeDDy09
Секси Гишvvн
Секси Гишvvн
Бичлэгүүд: 353
Нэгдсэн: 7-р сар.14.09 4:42 am
Байршил: Beauty doesn’t make luv, but luv makes beauty

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн TeDDy09 »

enig zaaval uznee buh ajila hayaj bgad :D
Хэрэглэгчийн аватар
Dr. Strangelove
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 94
Нэгдсэн: 2-р сар.20.09 11:45 pm
Байршил: or How I Learned to Stop Worrying and Love Nazism

Lilya 4-ever (2002)

Бичлэг Бичсэн Dr. Strangelove »

Lilya 4-ever (2002) - Бямба гараг - 2010-10-30 - 15:00 цагаас
Зураг

“Лиля үүрд мөнх” бол Шведийн найруулагч Лукас Мудиссоны баргар, дэндүү реалист орчин цагийн шедевр юм.

Мудиссоны хамгийн эхний кино болох лесби охидын тухай өгүүлэх “F*cking Amal” байжээ. Энэ киног гарах даруйд аугаа найруулагч Ингмар Бергман “Залуу мастерийн сор бүтээл төрлөө” хэмээн шагшиж байсан юм. Мудиссоны “F*cking Amal”, “Together” хэмээх эхний хоёр кино нь өөдрөг, хүнлэг шинж чанартайгаараа онцлогтой. Гэвч түүний дараачийн бүтээл, энэхүү “Лиля үүрд мөнх” кинонд өөдрөг гэхээр зүйл бараг үгүй. Хүмүүс үхтлээ гайхсан нь ойлгомжтой...

Лиля бол 16 настай охин. Тэрээр Оросын нэгэн хотод амьдарна. Түүнд ганц л хүсэл мөрөөдөл бий. Гадаадад очиж сайхан амьдрах. Гэвч эцэст нь хаана ч очсон бүх зүйл ав адилхан гэдгийг ухаарах болно.

Хүмүүнлэг үзэл энэ киноноос үнэртэхгүй боловч баргар ширүүн амьдралыг харуулснаар хүмүүсийн сэтгэл дэх хүмүүнлэг сэтгэлийг өрдөж өгөх юм.

17 настай жүжигчин Оксана Акиньшина, 14 настай Артем Богучарский нар энэ кинонд гайхалтай дүрийг бүтээнэ. Тэд бодит амьдрал дээрх ийм хувь тавилантай хүмүүсийн төлөөлөл болж чадна. Дашрамд хэлэхэд энэхүү киноны гол дүрийг бодит амьдрал дээрх нэгэн охины амьдрал дээрээс сэдэвлэн бүтээсэн юм.

Сүүлийн удаа Dr. Strangelove 10-р сар.24.10 3:46 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
artfilm.mn
Хэрэглэгчийн аватар
Инээмтгий чөтгөр
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
Бичлэгүүд: 1042
Нэгдсэн: 9-р сар.05.09 9:48 pm
Байршил: Үзэсгэлэнт од.

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн Инээмтгий чөтгөр »

Энийг багадаа үзэж байсан юм байна.
ёстой энэ 2н хувьд тэр үхэл н аз жаргалтай төгсгөл н болдог биздээ? тэгж л санагджийн.
чадвал үзнээ...
Чөтгөрийн бага нь адтай.....
Хэрэглэгчийн аватар
Eroolt989
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1260
Нэгдсэн: 1-р сар.04.08 4:35 pm

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн Eroolt989 »

Инээмтгий чөтгөр написал:ёстой энэ 2н хувьд тэр үхэл н аз жаргалтай төгсгөл н болдог
Зураг
Sunshine of the Spotless Mind
Хэрэглэгчийн аватар
Tagor
¤ Photographer
Бичлэгүүд: 417
Нэгдсэн: 5-р сар.11.05 2:07 pm
Байршил: ХОЙД ТУЙЛЫН ТУЯАГ ГӨЛРӨӨД АЛМАС БИД ХОЁР ЦӨЦГИЙТЭЙ ЗАЙРМАГ ИДЖИЙН.

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн Tagor »

хүчтэй кано.
НОВШ.
Хэрэглэгчийн аватар
tedy_5
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
Бичлэгүүд: 888
Нэгдсэн: 10-р сар.01.06 5:01 pm
Байршил: Үнэнч гэдгээ харуулах гээд Үнэнийг би чамаас нуухгүй

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн tedy_5 »

энэ яадын гишүүн энэ тэр болж байж очдымуу
зүгээр л очоод үзээд ярилцаж болдыму
Хэрэглэгчийн аватар
Dr. Strangelove
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 94
Нэгдсэн: 2-р сар.20.09 11:45 pm
Байршил: or How I Learned to Stop Worrying and Love Nazism

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн Dr. Strangelove »

2010 оны 11 сарын 6 - Бямба гараг - 15:00 цагаас - Занаду арт галерейд

"Годог хүлээхүй"

Зураг

Ирландын зохиолч Сэмюэл Бэккет ихэнх бүтээлээ англиар туурвисан ч өөрийг нь хамгийн их алдаршуулсан жүжгээ 1948-1949 онд францаар бичсэн юм. Эх нь франц, зохиогч нь ирланд ч уг жүжиг “XX зууны хамгийн онцгой англи жүжиг” хэмээх тодотголтой билээ. Өдгөө “Годог хүлээхүй” ахисан төвшний бүтээлээр дагнадаг театр бүрийн чансааг шалгадаг жүжгийн нэг болжээ. Жүжгийг анх Францын найруулагч, жүжигчин Роже Блен найруулсан бөгөөд тэрээр Поццогийн дүрийг мөн бүтээсэн юм.

Жүжгийн гол дүрүүд оршин буй нь тодорхойгүй, магадгүй ор байхгүй ч байж мэдэх Годо гэгчийг хүлээнэ. Яг л хүн бурханыг, ид шидийн мэт тохиолыг, хэзээд л утгагүй байдаг мөнхрөлийг хүлээдэг шиг...

Урлаг, утга зохиолын хүрээнийхэн Годог Поццогийн дүрээр гарч ирдэг, бүр зарим нь Godot гэдэг үг God буюу бурханыг далдуур заасан егөө утгатай гэж таамагладаг ч энэ бүхнийг Бэккет үгүйсгэжээ. Тэрээр Годо гэх нэртэй холбоотой утгагүй олон маргаан дэгдэхийг мэдсэн бол үл үзэгдэгчийг хэзээ ч Годо гэж нэрлэхгүй байх байсан гэж хэлсэн удаатай. Бэккетийн өөрийнх нь тайлбарласнаар Годо нь ирландаар go deo буюу үүрд мөнх, төгсөшгүй мэт цаг хугацаа гэсэн утгатай үгнээс эхтэй аж.

Утгагүйтэл, туйлшралаар дүүрэн дүрүүдийнх нь яриа, илэрхийлэл “мэргэжлийн” хошин жүжиг мэт санагдана. Тиймээс ч хоёр үзэгдэлтэй уг жүжгийг tragicomedy буюу эмгэнэлт хошигнол гэж нэрлэдэг. Хошигнол, инээдэм гэдэг гүндээ хүн төрөлхтний оршихуйн жинхэнэ дүр төрхийг нууж байдаг цөөн зүйлийн нэг.

Өдөр бүр нэгэн хэвийн, өнөөдөр гэдэг өнгөрснөөс тасарч амжаагүй мэт, тэгсэн атлаа өчигдрөөс ангид, оршин буй нь цаг хугацаанаас гадуур ч болоод буй мэт энэ жүжгийн төгсгөл яг л хүний амьдрал шиг харгислалаар төгсөнө. Хүлээлтээр...
artfilm.mn
Хэрэглэгчийн аватар
Songodog
Дvрэлзэх Дөл Гишvvн
Бичлэгүүд: 1627
Нэгдсэн: 11-р сар.15.03 2:33 am
Байршил: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Contact:

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн Songodog »

Yeay bi eniig uznee :D
Үлэг гүрвэл: Загас идсэн!
Хэрэглэгчийн аватар
Sentimentall
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
Бичлэгүүд: 406
Нэгдсэн: 9-р сар.27.09 6:26 pm
Байршил: I am sad because you are not here

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн Sentimentall »

uzehsen....
K33p f!ght!n!!!
Хэрэглэгчийн аватар
Necro
Гишvvн
Бичлэгүүд: 409
Нэгдсэн: 11-р сар.26.04 3:23 am

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн Necro »

Vietnamiin nairuulagch Tran Anh Hung iin "Cyclo"1995 iig gargaj boloxuu?
Зураг
Tony Leung iin togloson bas l neg goy kinoniixan neg shuu,,, humuus her meddiin byy med , bi tend baihdaa anh eniig uzej bsn...ene yag tarchilgaa yavdag hesegiin zurag avaltiin bair manai surguulias holgyi bsn n eniig uzeed sanaj bna ,,,
Adora...
Хэрэглэгчийн аватар
Eny
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Бичлэгүүд: 1582
Нэгдсэн: 10-р сар.01.05 1:07 am
Байршил: Seoul

Re: Lilya 4-ever (2002)

Бичлэг Бичсэн Eny »

Dr. Strangelove написал:Lilya 4-ever (2002) - Бямба гараг - 2010-10-30 - 15:00 цагаас
Tagor написал:хүчтэй кано.
:wd:
angaital awch bsn kino.Heden udur ch bodow
Хэрэглэгчийн аватар
Dr. Strangelove
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 94
Нэгдсэн: 2-р сар.20.09 11:45 pm
Байршил: or How I Learned to Stop Worrying and Love Nazism

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн Dr. Strangelove »

Сайхан бүхнээ мартахгүйн төлөө – Se souvenir des belles choses (2001)

Зураг

Занаду галерейд 12 сарын 4-ны 15:00 цагаас

Тухайг эндээс

http://cinemaurum.wordpress.com/2010/11 ... es-choses/
artfilm.mn
Хэрэглэгчийн аватар
Bam Bam
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Бичлэгүүд: 158
Нэгдсэн: 12-р сар.12.10 1:40 pm

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн Bam Bam »

ene ond garch bgaamuu? ireh 7 honogt yamar kino garah we?
Хэрэглэгчийн аватар
ShOmOtO
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Бичлэгүүд: 2052
Нэгдсэн: 12-р сар.11.03 1:36 am
Байршил: NOSTALGIA

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн ShOmOtO »

15nd ymar kanu garah ve?
apple
Хэрэглэгчийн аватар
Dr. Strangelove
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 94
Нэгдсэн: 2-р сар.20.09 11:45 pm
Байршил: or How I Learned to Stop Worrying and Love Nazism

Re: "Dreamers' day" кино өдөрлөг - Долоо хоног бүр "ЗАНАДУ"-

Бичлэг Бичсэн Dr. Strangelove »

Занаду галерейд 1 сарын 15-ны 15 цагаас

Koridorius (1994)

Зураг
artfilm.mn
Сэтгэгдэл хариулах

“Кино Ертөнц” руу буцах