
Киви - Сүүлчийн найраглал
Тодорхойлолт : Хайрт минь ирэхэд чинь салхи хийсгээ юу
Харь нутагт надад очих зам үгүй
Тэртээх алсаас чи минь намайг олж харъя гэвэл
Олж харахгүй намайг олж харахгүй намайг
Найз минь баяртай
Тэнгис далай хязгааргүй орчлонд
Цаг намайг нааш цааш нь шидлэнэ.
Нэг эргээс нөгөө эрэг рүү би хөвөн
Дахин чамтай уулзахгүй
Хэзээ нэгэн цагт алсын тэр эрэг дээрээс
Тэртээд холдон одсон тэрхэн үеэ
Хаврын шөнийн цэнгэг салхи чамд
Миний хайрын мэндийг хүргэнэ.
Хайрт минь хараарай
Хайрт минь ажаарай
Би чамаас холдож явснаас хойш
Юу үлдсэнийг олж хараарай
Чи амьдралынхаа сүүлчийн мөчид
Дурсамжаа эргэн санаарай
Ховсолгүй харамсалгүй цагийн зайг
Чи минь туулан мэдээрэй
Хэзээ нэгэн цагт алсын тэр эрэг дээрээс
Тэртээд холдон одсон тэрхэн үеэ
Хаврын шөнийн цэнгэг салхи
Чамд миний хайрын мэндийг хүргэнэ.
Энэ бол зүүд биш энэ бол зүүд биш
Энэ бол миний хамгийн нандин
Чин зүрхний үнэн билээ.
Чи амьдралынхаа сүүлчийн мөчид
Дурсамжаа эргэн санаарай
Хайрт минь хараарай
Хайрт минь ажаарай
Би чамаас холдож явснаас хойш
Юу үлдсэнийг олж хараарай
Хаврын шөнийн цэнгэг салхи
Чамд миний хайрын мэндийг хүргэнэ.
Энэ миний хайр юм шүү
Энэ миний хайр юм шүү






