Жирэмсний vед гарах өөрчлөлтvvд
Анх жирэмсэлснээ мэдмэгц надад урьд өмнө нь тохиолдож байгаагvй ер бусын уйл явдал болж байна гэж бодож билээ. Бусад хүмүүс, гэрийнхэн маань өдөр бүр тохиолддог ердийн зүйл мэт хулээж авсан ч миний хувьд үнэхээр том гайхамшиг байлаа.
Бид хүүхэдтэй болох гэж хичнээн удаан хүлээж, хичнээн их хvссэн билээ. Ингээд би жирэмсэллээ. Гэтэл би vvнийг хvсээгүй мэт, харин ч сэтгэл тvгшиж, юу болох бол гэж бодох юм.
Жиримсэн vед гарах сэтгэл зvйн өөрчлөлтvvд:

Хэвлийдээ хүүхэд стээж яваагаа мэдсэн тэр цаг мөчөөс эхлэн олон эмэгтэйчvvдийн сэтгэл зүй өмнөх үеэсээ өөрчлөгддөг. Өөрийн ирээдүйн төлөвлөгөө, амьдралын хэв маяг, мэдрэмж, гэр бүлийн харилцааны олон шинэлэг, заримдаа шийдвэрлэхэд төвөгтэй асуудлууд урган гарч ирнэ.
Хvvхдийг ердөө зугаа цэнгэл, уйтгар гуниг, ганцаардлыг арилгах зvйл хэмээн ойлгох нь эндүүрэл юм. Жирэмсэн болмогц биед шинээр боловсорч эхлэх дааврын нөлөөгөөр олон өөрчлөлт илэрч байгааг та мэдрэх болно. Нүүр царай цайрч зөөлрөх, эсвэл нөсөөжих, хөхний хэмжээ томорч чангарах, бэлхvvсээрээ өдөр ирэх тутам бүдүүрэх, зан харьцаа өөрчлөгдөн эелдэг, дөлгөөн, тайван болж, хөдөлгөөн эвлэг тогтуун болох гэх мэт олон өөрчлөлт гарна. Гэхдээ энэ өөрчлөлт эмэгтэй бүрд харилцан адилгvй байна.
Жирэмсэн эмэгтэйн сэтгэл санааны тогтворгvй байдал нь бие махбодид боловсорч байгаа даавартай холбоотой гэдгийг дахин хэлэх нь зvйтэй байх. Зарим үед аливаа зүйлд амархан уурлах, бухимдах, баярлах гэх мэтээр сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй, эмзэг, уйламхай болох, мэн сэтгэл санаагаар унах, айдас түгшүүр төрөх зэрэг шинжүүд илэрнэ. Хүүхдээ төрvvлэхээр л шийдсэн бол эдгээр айдас, сэтгэлийн зовнилыг огт ажралгүй, цоо шинэ амьдрал эхэлж байгаа тул гэр бvлийнхээ цаашдын ирээдүйн сайн сайхныг бодож төлөвлөх, тайван амгалан байхыг хичээх хэрэгтэй.
Та жирэмслэхийг хүсч байсан бол энэ нь баярт vйл явдал болно. Харин та жирэмслэлтийг хүсээгүй байгаад жирэмсэн болбол сэтгэл ихэд хямрах нь дамжиггүй. Гэвч хэсэг хугацааны дараа жирэмсэн болсондоо дасаж, цаашид хэрхэх, жирэмсэний хяналтанд хаана очих, хаана төрөх, юу бэлтгэх, ажил амьдралаа хэрхэн зохицуулах тухайгаа гэр бvлийнхэнтэйгээ ярилцаж шийдэх хэрэгтэй.
Эхнэрээ жирэмсэн болоход эрчүүдийн үүрэг, хариуцлага ч улам нэмэгдэх болно. Хамгийн чухал нь эхнэрийнхээ юу хүсч байгааг ойлгож, олж харж чаддаг, хайр халамжаар дутаахгүй байх, түүнд тохиолдож байгаа бүх зүйлд үнэн сэтгэлээсээ анхаарал тавьж, бүх асуудлыг хамтдаа шийдэж, илэн далангvй ярилцдаг байхыг зөвлөж байна.
Хэвлий дэх ургийн амьдрал
Хvний нөхөн үржихүй бол амьд биетэн vvсэн хөгжсөн тvvхийн хамгийн дээд гайхамшиг билээ. Хүн төрөлхтөн ч өөрсдөө vvнийг маш их сонирхон хэдэн мянган жилийн туршид бурхадыг бүтээн, гайхамшгийг дээдэлсээр ирсэн түүхтэй. Далай тэнгист амьд бvхний эхлэл тавигдсан шиг, бидний амьдрал ч түүнээс vvсэлтэй гэдгийг өнөөдөр бид хэдийн мэддэг болжээ. Харин биологийн хувьд хүн хэрхэн биелэлээ олдог вэ? гэдэг асуудал одоо ч амьдралын нэгэн нууц байсаар байгаа юм.
Би хэзээнээс хvн болсон бэ ?
Хvний амьдрал төрсөн цагаас хойш эхэлдэг, эсвэл ухаан орсноос хойш, тархи ажиллаж эхэлснээс хойш, мэн мэдрэлийн төв систем бий болж эхэлснээс хойш гэх мэтээр энэ асуултанд хүмүүс янз бvрээр хариулахыг оролддог. Хvний удамшлын асуудлыг генийн түвшинд судалсны эцэст энэ асуултанд ганцхан хариулт байдаг нь одоо нэгэнт тодорхой болжээ. Энэ нь хvний амьдрал үр тогтсон тэр үеэс л эхэлдэг гэсэн хариулт билээ. Чухам яг энэ үеэс л хүн бүрт өөрийн гэсэн шинэ чанарууд нь бий болж, зvvний толгойн хэмжээтэй тэрхүү орон зайд ямар хүн бий болж байгаа тухай мэдээлэл агуулагдсан байдаг. Эхийн хэвлийд байгаа үр тогтсон ураг нь ямар нэгэн зохиомол юм биш, ургийн амьдрал бол ямар ч гайхамшиг техникийн хөгжил компьютерийн программтай харьцуулашгүй жинхэнэ шидэт үйл явц юм.
Хүний амьдралын эхний долоо хоногт олон сая эсүүд шинээр бий болж, гайхамшигтайгаар хуваарилагдсаны эцэст хүн гэсэн махбодийг бүрэлдүүлнэ
4 долоо хоногийн дараа нурууны ясны суурь тавигдсан нь харагдана. Зүрхний үйл ажиллагаа эхэлж, элэг болон гол эрхтнүүдийг цусаар дүүргэнэ. Үр тогтсон өндгөн эс умайн салст бүрхэвчинд шигдэн орсон байх ба гадна талын эсүүд нь үндэс маягаар дотогш нэвтрэн орж эхийн цусан хангамжтай холбогдсон байдаг. Харин дотор талын эсүүд нь хоёр, гурван давхаргад хуваагдана. Давхарга бүрээс янз бүрийн эрхтнүүд бүрэлдэж эхэлдэг. Нэгээс нь тархи, мэдрэлийн тогтолцоо, арьс, нүд, чих үүсч байхад нөгөөгөөс нь уушги, ходоод, гэдэс мэт дотор эрхтэн бүрэлдэнэ. Харин гуравдахь давхаргын эсээс зүрх, цус, булчин, яс үүсэх нь гайхалтай.
5 дахь долоо хоног. Энэ үед ургийн мэдрэлийн тогтолцоо аль хэдийнээ хөгжиж эхэлсэн байх ба түүний эсүүд нь мэдрэлийн хэмээх сувганцарыг үүсгэнэ. Энэ нь цаашдаа үр хөврөлийн тархи, нурууны багана болон хувирна. Мэдрэлийн сувганцар нь «толгой» ба «сүүлний » төгсгөлтэй. Энэ үед зүрх улам бүр бүрэлдэн тогтож, судаснууд үүснэ. Эх, хүүхдийг холбосон судасны багц бол хүй юм.
Хүй
Хvй нь ураг, эхийг холбодог. Хvйн судсаар хvчилтөрөгч ураг рvv зөөгдөхөөс гадна ургийн бодисын солилцооны эцсийн бvтээгдэхvvн Эргэж эх рvv зөөгдөнө.
Эхэс
Эхэс нь цэлмэнгийн тусламжтайгаар умайн салст бvрхэвч рүү нэвтэрч орох ба цэлмэн хоорондын завсар зайд орших эхийн цусан дотор хөвж байна. Тvvгээр дамжиж эхээс хүчилтөрөгч үр хөврөлийн цусны судас руу нэвчинэ. Тэжээлийн шимт бодис нь хүйн судсаар дамжин урагт очно. Мөн ургийг халдвараас хамгаалдаг эсрэг бие ч эхээс ураг руу дамждаг.
Усны бvрхvvл хальс буюу ураг орчмын шингэн
Умайн дотор уены хальс байх бөгөөд тэр нь ураг орчмын шингэнээр дүүргэгдсэн байна. Тvvн дотор ураг хөвж байдаг. Төрөлтийн үед ураг орчмын шингэний хальс хагарч шингэн гардаг.
6 долоо хоногтой ураг 15 мм урт байх бөгөөд элэг хөгжсөн байдаг. Зүрх минутанд 140-150 удаа цохилно.
7 долоо хоногтойдоо мэдрэлийн зарим нэгэн эс бүрэлдэж минутанд ойролцоогоор 100000 мэдрэлийн эс шинээр үүсэж, төрөх үед хэдэн тэр бум болон өcсөн байдаг. Толгойн хажуу дээр буй хонхорхой нь чих, мөн тэнд байгаа зузаан хэсэг нь нүд болон хувирна. 6 долоо хоногоос хойш ургийн нvдний цөцгий хэлбэрээ олно. Гавлын ясууд судсаар баялаг заадсын дагуу хөгжинө. Ургийн бие дээрх жижиг товруунуудаас хэл, гар урган гарна.
8 долоо хоногтой ургийн тархи эрчимтэй хөгжиж эхэлдэг ба үнэрлэх, амтлах эрхтний мэдрэхүй хөгжиж эхэлнэ. 8 долоо хоногтой ураг нь уртаашаа 3-4 см болсон бөгөөд нийт хэмжээ хушганы дотор талд багтах хэмжээтэй болно. Энэ хугацаанд гаднаас нь харахад бүх эд эрхтэн бүрэлдсэн байдаг ба зарим нэгнийх нь үйл ажиллагаа эхэлеэн байдаг. Жишээ нь хvvхэд гар хөлөө хөдөлгөж, нүүрнийх нь хэлбэр тодорч зарим нэгэн нvvрний хөдөлгөөнийг хийж эхэлнэ.
3 сартайдаа элэг, дэлүү, ясны чөмөг нь ажиллаж цусыг төлжүүлж эхэлдэг. Дээрх хөдөлгөөнүүдийн ачаар ураг ургийн шингэн дотор сансарын нисгэгч мэт жингүүдэн байдаг бөгөөд 3 сартайгаасаа тэнцвэрийн эрхтнүүд үүсэж эхэлдэг. Энэ үед хэт авианы буюу эхо аппаратын тусламжтайгаар хүүхэд хуруугаа хөхөж байгаа зэрэг зарим нэг эгдүүтэй үйл явдал харагдаж болно.
12 долоо хоног болоход ураг хэлбэр дүрсээ бүрэн олно. Бэлэг эрхтэн сайн хөгжинө. 14 долоо хоногтой ургийн зүрхний цохилтын тоо, нас бие гүйцсэн эрүүл хүний зүрхний цохилтын тооноос 2 дахин их байдаг.
4 сартай болоход хүүхдийн бараг бүх эд эрхтэн систем бүрэлдэн тогтож, эрхтнүүдийн бүрэн үйл ажиллагаа нь тогтворжиж эхэлнэ. Ургийн өсөлт хурдасч, толгой томордог. Нүүр нь хүний дүрстэй болж, үс ургахаас гадна,
хөмсөг, сормуус ургадаг. Зовхи аниастай байна. Хуруу, хумс ургаж гараа атгасан байх ба хурууны хээ хүртэл бий болсон байдаг.
22 долоо хоногтой: Ургийн бие зөөлөн хонгор үсээр хучигдсан байх ба ургийн шар үс нь төрөхийн өмнөхөн арилдаг. 18-22 долоо хоногтойд өшиглөх, түлхэх мэт хөдөлгөөн хийж эхэлдэг.
23-30 долоо хоног. Энэ хугацаанд ураг хүчтэй хөдөлж, гадны дуу чимээг сайн мэдэрч, хариу өгнө. Маш чанга дуунд түлхэх, тийчигнэх зэргээр хариу үйлдэл хийнэ. Ураг орчмын шингэнийг залгиснаас бага зэрэг шээс ялгаруулна. Заримдаа зогисдог. Энэ нь ээжид нь мэдрэгдэх нь бий. Ураг эхийнхээ унтах үед унтах, сэрэх үед нь сэрэх зэргээр дууриана.
31-40 долоо хоног: Ураг бүдүүрсэнээс үрчгэр байсан арьс тэнийж толигор болно. Шар үс, тослог өнгөр багасч арилна. Харин 32 долоо хоногтойгоос хойш ураг толгойгоороо доошоо харж байрлах бөгөөд цаашдаа уг байрлалд тогтвортой байна. Төрөхийн өмнөхөн ургийн толгой эхийн аарцгийн орох хэсэгт тавигдаж суудаг.
7 сартай ураг хоногт нэг литр уе уудаг бөгөөд энэ үеэс биеийн ясин эрчимтэй өсдөг. 24 долоо хоногтойд уушги хөгжиж эхэлдэг бөгөөд бусад эрхтйийг бодвол хамгийн хожуу үүсдэг эрхтэн. 26 долоо хоногтойдоо ураг анх удаа нүдээ нээнэ. Нүдний өнгө бараг цэнхэрдүү эсвэл, хар хөх байдаг аж. 28 долоо хоногтой ураг төрвөл амьдрах чадвартай, харин энэ хугацаанаас өмнө уушги болон бусад амьдралын чухал эрхтний хөгжил гүйцээгүй байдаг.
Хvvхэд төрснөөр хvний амьдралд орох нэгэн зүйрлэшгүй том эргэлт болж эхийн хэвлий дэх дулаан усан орчноосоо бидний амьдарч байгаа хvйтэн, дуу чимээтэй, гэрэл гэгээтэй орчинд гарч ирнэ. Одоо хvvхэд өөрөө амьсгалах, хооллох vйлдлийг хийх ёстой болж байна. Бvр хэдэн сарын өмнөөс л хөхөж, залгиж, юм атгаж, барьж сурсан болохоор бяцхан хүн маань энэ бүхэнд бүрэн бэлтгэгдсэн байна. Ингээд тэр бусад зvйлийг амьдралынхаа туршид суралцах болно...
Бидний өгүүлж эхэлсэн амьдралын тухай тvvх ганцхан эсээс эхлэн одоо зургаан тэр бум болтлоо өсжээ. Харин одоо шинэ хүний амьдрал, шинэ тvvх эхэллээ...
