Зиак эхний сэдэв: Юу хаанаас эхтэй вэ?
Дайн технологийг хурдасгадаг гэдэг үг байдаг. Дэлхийн хоёрдугаар дайн дэлхийн түүхэн дэх хамгийн олон улс оролцсон total war бөгөөд өрнөсөн газар нутаг үрэгдсэн хүн, байгал зэрэг сайн муу бүх талаар юуг ч дагуулахгүй том дайн байжээ. Тийм болхоор асар хүчтэй технологийн үсрэлт хийгдсэн 400 жилээр хурдасгасан ч гэдэг яг хэдэн жилээр юм яг таг мэдэх хүн байхгүй л дээ ирээдүйг хардаг биш. 400 жилээр хурдасгасан гэхээр хэрэв дэлхийн 2-р дайн болоогүй бол бид нар 400 жилийн өмнө очцон юм шиг амьдарна гэсэн үг биш шүү хө! Одоогийн хөгжилд хүрэх гэж 1930-аад оноос 400 жил зарцуулна л гэсэн үг шүү.
Миний бичих эхний сэдэв маань Нацист Германий технологийн судалгаанд төвлөрөх болно. Учир нь зэвсэг сонирхдоггүй хүмүүс Орос, Америк 2-г магтах их дуртай ялангуя Орос ах нараа хэтрүүлэн магтаж тасраагаад өөрсдөө агаар мандлаас тасраад өөрсдийн үүсгэсэн ертөнцөд очиж орхидог тал бий. Бас нэг залруулах юм бол Орос (Soviet Union) тийм ч цэвэрхэн амьтад биш юмаа зэрлэг балмад үйл ажиллгаагаар Нацист Германаас дутхааргүй байсан юмаа энийг хүсвэл дэлгэрүүлж уншина биз. Тархи угаалт гэх аймшигтай зүлд бид их өртсөн улс, тэгээд ч ялагдсан улс бол юу ч биш юуг нь ч дэлгэж болно хамгаалах нуух хүн байх биш, гуйвуулсан ч болдог. За хадуураад хусаж байна би Нацист Германийг сайлах гэсэнгүй зүгээр л бодит байдлийг бага ч болов хүмүүст хүргэхийг хүссэн юм шүү.
За бага хий чалчиж их баримт үзүүлий.Нацист Германаас эхтэй технологиудийг би шинээр олж мэдэх тусам гайхширдаг. Зэвсэгийн түүхэнд асар их хувь нэмэр оруулсан юм байна лээ. Дэлгэрүүлхийг хүсвэл өөрөө өөртөө санаа тавина биз.
-Анхны мөрнөөс буюу 1 болон 2 хүн ажиллуулах боломжтой танк сөнөөгч. Panzerfaust. Бүх адилхан зэвсэглэлийн эцэг. Оросууд хүртэл шууд хулгайлан өөрсдийнхийг бүтээсэн.

-Анхны газраас агаарлуу харвах пуужин (Surface to air missile AKA SAM). Дагадаг болон дагадаггүй (Guided and Unguided) Хэд хэдэн загвар бий. Агаараас агаарлуу харвах пуужинг ч хүртэл бүтээхийг оролдож туршиж байсан судалгааг аль нэг улс олзолжээ.
-Анхны мөрнөөс агаарын эсрэг харвах пуужин (Man-portable air-defense systems
АКА MANPADS) Fliegerfaust. Амжилтүй. Судалгаа болон туршилтийн төвшиндөө байсан. Зэвсэглэлд оруулж хүртэл үзсэн.

-Анхны баллистик пуужин. Алдарт V2. V1 болон бусад пуужингийн загваруудыг дэлгэрүүлэн үзнэ үү үхсэн билдуузны чинь катюш. V2-н технологи тэр чигтээ NASA-н эхлэл байжээ.

-Анхны хүнгүй нисэх онгоц (Unmanned). Анхы нарийвчлалтай пуужингийн урдирдлага. Судалгааны төвшиндөө.
-Анхны тийрэлтэт онгоц (Jet aircraft). Messerschmitt Me 262, Heinkel He 162 Болон бусда загварууд. Дайны эцэст бий болгосон нь дайнд нөлөөлж чадалгүй дуусчээ. Эсрэг талын нисгэгчидийн дунд шар ус хуруулдаг эд байсан гэдэг.


-Пулемёт-р давшиж буй дайсны цэргүүдийг үр дүнтэй устгах аргачлал. Жижигхэн боловч хамгийн үр дүнтэй одоо ч маш олон салбарт ашигладаг үйлдвэрлэлд хүртэл. Энэ аргачлалыг монголоор "хайчин гал" гэдэг байхаа. Зургаар үзүүлбэл хичнээн энгийн хичнээн агуу болхийг харж болно. Даан ч хайгаад олсонгүй.
-Анхны албан ёсны томоохон цөмийн энергийн судалгаа. Uranverein 1939 он. Америкийн Manhattan төсөл нь анхны цөмийн зэвсэгийн төсөл гэдгийг анхаараарай.
-U-boat буюу Unterseeboot шумбагч онгоцны хувьд цойлон гарсан гайхамшигт бүтээл байлаа. Түүний хурд, олон сараар аялах боломж зэвсэглэл тэр ч бүү хэл анхны шумбагч доторхи шүршүүр банн нь тухайн үедээ жинхэнэ гайхамшиг байлаа.

-Анхны assault rifle Sturmgewehr 44. АК-47 үүнээс эхтэй ч гэлцдэг дотоод гадаад загвар нь маш төстэй. Жинхэнэ assault rifle байлаа.

-Horten Ho 229 Жинхэнэ гайхамшигт төсөл. Дайны сүүлээр эхэлсэн дуусаагүй төсөл одоогийн стратегийн болон stealth онгоцнуудын жинхэнэ эцэг. Америкчуудын олз. Энэ технологи хэдэн онд ашиглагдаж эхэлсэн бол мэдээж нууц бидэнд хэзээ мэдэгдсэн билээ хүмүүс юу гэж хүлээж авлаа? Тэгхэд аль дээр хийж байсан эд байгаам.


За ёстой санаанд ч орж ирхээ байлаа хайхаас залхуурав. Эднээс гадна Нацист Германий асар олон төсөл судалгаануудыг тарааж авсан билээ Орос, Америк, Их Британи, Францууд. Муу нэрт бидний жигшдэг бөөнөөр хорих лагерт хүн дээр хийж байсан аймшигт туршилтуудын мэдээллүүд байна. Хэдий аймшигтай хүнлэг бус боловч шууд хүн дээр туршиж байсны улмаас асар их мэдээлэл богино хугацаанд цугларж чаджээ. Хэт өндрийн судалгаа гэх мэт. Хэт өндөрт хүний цус биен дотроо буцалдаг. Даралт багасахад буцлах температур багасдаг юм. 19'000 метрийн өндөрт ус 36,5 буюу биейин температурт буцалдаг. Үүнийг анх тэд л шууд судалж байжээ (Даралтын камерт). Үүнээс хамгаалхын тулд нисгэгчид pressure suit өмсдөг. Гэх мэтчилэн асар өргөн цар хүрээтэй зарим нь бүр солиотой ч гэж хэлхээр судалгаануудыг хийж байжээ. Дайны дараа америкт тусгай хөтөлбөрийн дагуу паспорт авж очсон эрдэмтэд хэрэв Нацист нам болон Гитлер дайны хэдхэн сараар сунгаж чадсан бол бид дэлхийг эзлэх байсан гэж мэдэгдэж байжээ. Дайны сүүлийн жил саруудад герман шалдаа бууж юуг ч санхүүжүүлж чадхаа байснаар барахгүй шившигээ тарин хүүхдүүдийг дайнд илгээж сантехникийн трубагаар мп-40 буугаа хийж байсан билээ. Эд л хамгийн анх их гүрэн гэж юу вэ, жинхэнэ гүрэн хэрхэн статусаа хадгалах вэ зэрэг мартагдашгүй аймшигт сургамжуудыг одоогийн их гүрнүүдэд нусгай бацаануудад зааж буй мэт зааж чадсан. Хэрцгий хүнлэг бус боловч жинхэнэ гайхамшигт зэвсэгүүдийн суурийг тавьсан. Зэвсэгт угаасаа хүнлэг чанар хэрэг ч байхгүй.
Гээд сүртэй үгээр энэ удаа дуусгачий дараагийн удаа: Зэвсэглэлээр хөөцөлдөх нь нүдэнд үл үзэгдэх дайн.










































