1. Lane Control гэж юу вэ?
2. Чиний баатар
3. Яаж Lane Controller баатартай болох вэ?
4. Ямар Lane Style сонгох вэ?
5. Harass
6. Ganks ба газрын зурагтай ажиллах
7. Creeps ба Towers
8. Нууц замнууд ба Juking
1. Lane Control гэж юу вэ?
Lane Control-г би хувьдаа (яаг энийг тэгнэ гэсэн тогтсон Теором байхгүй) өрсөлдөгчөө creep буюу цэргүүдээс хол байлгаж, farm, deny-г амжилттай хийхийг хэлнэ. Чи нэг бол last hit, deny хийж эсвэл өрсөлдөгчөө creep-үүдээс хол байлгаж тэднийг farm, deny, xp авж чадхааргүй болго. Хэрвээ чи ингэж чадвал чи тоглоомын турш чи түүнээс мундаг байх болно (Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ
2. Чиний баатар
Сайн Lane Controller байхад чиний баатар том нөлөөтэй. Зайний бааатар, сайн Attack Animation бас harassment хийх skill-тэй бол Lane-даа маш сайн байдаг (Tinker, Viper etc.) Муу Lane Controller нь бага амьтай тулдаг баатрууд, ямар ч harassment хийх skill-гүй баатрууд (хуучин Naix).
Pros (Мундаг Lane Controller-ийн шинжүүд)
1. Зайны Баатар
2. Хурдан буюу гоё Attack Animation-тай
3. Өндөр үндсэн цохилттой
4. Autocast буюу orb skill-тэй
5. Шууд Damage хийдэг skill-тэй. (одооноос эхэлж nuke гэнэ)
6. Хугацаагаар damage хийдэг skill-тэй (зарим нь хэрэггүй хогоо, гэхдээ зарим нь бас аймар шүү)
7. Stun/Disable-тай (манаргадаг/disable-даг) (жишээ нь : hex)
Cons (Мяа Lane Controller-ийн шинжүүд)
1. Melee (тулдаг)
2. Удаан/Аймар Attack Animation-тай
3. Ямар ч зугатах аргагүй (Blink, Waveform, Blink Strike (яг ч биш) эсвэл disable)
4. Бага амьтай
Бараг ихэнх late-game баатруудад ийм шинжүүд байдаг (Troll, Phantom Assassin etc.) Хэрвээ чи иймэрхүү баатартай, тэгээд сайн Late-Controller-т дарамтлуулаад байвал гайгүй lane-тай өөрийнхөө lane-ийг солимоор байна гэдгээ хэл. Хэрвээ танай тал чинь ухаантай бол байдлыг зохицуулна, эсвэл тэгээ л...
3. Яаж Lane Controller баатартай болох вэ?
Эхэн үед Lane-д 2 маш чухал юм байдаг, Item Сонголт, Skill сонголт.
Item Сонголт
Танай багийн хэн нэгэн тахиа ерөнхийдөө авах шаардлагатай (тэгээ л share хийчинэ шүү дээ) Тэгснээр чи consumbles (clarity potion, flask, tango etc.)-уудийг авчируулж lane дээ удаан
тэснэ. Ингэснээрээ чи заавал Худагруугаа гүйж хр, мөнгө алдах шаардлагагүй (бас л хөөрхөн хол шүү). Ерөнхийдөө lane-д 4 төрлийн эд зүйлс хэрэгтэй.
Жижиг тайлбар :
STR - strength буюу хүч. Амь, мөн амь нөхөх хурд нэмнэ. Хэрвээ чиний баатар чинь Str бол цохилт нэмнэ.
AGI - agility буюу хурд. Цохилтын хурд, Armor нэмнэ. Хэрвээ чиний баатар чинь Agi бол цохилт нэмнэ.
INT - intilegence*. Мана, Мана нөхөх хурд нэмнэ. Хэрвээ чиний баатар чинь Int бол цохилт нэмнэ.
Тэгхээр lane- гархаасаа өмнө str буюу амь нэмдэг, амь нөхдөг, int буюу мана нэмдэг, мана нөхдөг
item-үүд хэрэг болно. Баатрынхаа хэрэгцээг бодоод юмнуудаа авах хэрэгтэй. Тоглоомын эхэн үед цохилтны хурд
бараг хэрэггүй, учир нь чи цэргүүдийг тасралтгүй цохихгүй, зөвхөн last hit, deny, harass л хийнэ. Тийм учраас чамд илүү цохилт хэрэгтэй.
Skill Сонголт
Мэдээж бүх баатар өөр, өөр skill-тэй, гэхдээ ерөнхийдөө аль нь эхэн үед хэрэгтэй, аль нь эхэн үед хэрэггүй талаар үндсэн ойлголт байдаг. Disable-ууд бол үргэлж хэрэгтэй, бас мөн nuke-үүд тоглоомын эхэн үед хамгийн хүчтэй байна. Гэтэл Critical, Life Steal, Bash гэх мэт skill нь бараг хэрэг болохгүй. Учир нь чи эхэн үед тасралтгүй цэргүүд, баатрууд цохиод байхгүй, мөн чиний үндсэн damage чинь бага болхоор чиний critical ч мөн адил бага байна.
4. Ямар Lane Style сонгох вэ?
Чиний нэн түрүүний зорилго бол дайснаасаа их мөнгө, их xp авах. Мэдээж дайсны баатрыг алах хэрэгтэй, гэхдээ нэн түрүүнийх биш, яахав зарим нэг онцгой тохиолдол байгаа.
2 style байгаа бөгөөд өөрийн баатар, өрсөлдөгч талын баатар, мөн тухайн тоглолтоос шалтгаалж аль нэгийг нь сонгоно.
Хамгаалалтын
Энэ төрөл нь чамайг айх аюулгүйгээр farm, harass, deny хийх боломжийг олгоно. Гэхдээ чи push хийхгүй, дайсны Tower- г унагаахгүй гэсэн үг. Гэхдээ л чи дайсныг сайхан дарамталж өгнө. Тэгхээр хэрвээ энэ style-г сонгож байгаа бол дараах зүйлээс анхаарах хэрэгтэй.
1. Аура авахгүй байх. Тэгвэл танай цэргүүд чинь хүчирхэгжээд харьцангуйгаар дайсны цэргүүдийг устгачина.
2. AoE Skill (Area of Effect - Энэ нь газар хамардаг, нэгж биш. Жишээ нь Avalance, Wild Axes etc.)
Дайралтын
Энэ төрлийг сонгосноор чи хурдан дайсны Tower-г устгаж өөртөө 500, багийн хүн бүртээ 200 gold өгнө. Гэхдээ энэ чамайг gank-д өртөмтгий мөн чи хурдан Tower-г унагаахгүй бол чиний өрсөлдөгч чинь санаа амар farm, deny хийнэ. Гэхдээ үүнийг өурдан хийдэг баатрууд бий.
1. Keeper of the Light (KotL)
2. Leshrac
3. Syllabear Баавгайтайгаа
4. Techies
5. Furion
6. Broodmother
7. Enigma
Jungling
3 дахь арга - ойд байдаг Neutral байгалын цэргүүдийг алж мөнгө, xp хийх. Хэдхэн баатрууд л үүнийг тоглоомын эхэнд хийж чаддаг. GoD1eSs гишүүн маань үүний талаар дэлгэрэнгүй бичнэ.
5. Harass
Harass гэдэг нь дайснаа дарамтлах буюу худагруугаа хүчээр буцаах эсвэл алахад бэлдэх юм. Ихэнх тоглогчид зүгээр өөрсдийгөө сайжруулахаа боддог, нэг үгээр ганцаараа тоглож байгаа юм шиг farm хийгээд л байж байдаг. Тэгвэл бас дайснаа дарамталж, deny хийж xp бага өгч, цохиж амийг нь багасгажтэгж байгаад nuke-дэж алаад хөөрхий амитны зовж олсон мөнгийг нь үрчинэ... Гоё сонсогдож байна уу? Тэгвэл harass хийж сур!
Байгаа ол
2 хүний өөдөөс тоглож байвал алийг нь байлахаа сонго. Аль бага амьтай, зугатах skill-гүй, амь нөхөх item
гүйг сонго.
Хэрвээ чи дарамтлуулаад байгаа бол...
Тэгхээр чи ямар нэгэн байдлаар дарамтлуулаад байдаг... Lane-аа сольж чадахгүй, эсвэл танай багийнхан чинь чамд туслахгүй байгаа... Тэгвэл сүүлчийн арга, ирээдүйг харахаа боль. Тоглоомын сүүлд хэрэглэх том item биш, харин жижиг item ав. Жишээ нь чи Reaver авах гээд байдаг. Гэтэл тэр нь 3200 gold. Оронд нь 4 Bracer ав. Reaver = +25 str = 3200 gold, 4 Bracer = +24 str, +12 agi, +12 int = 510*4=2040 gold. Тэгээд чи түүнийг хэсгээр нь авч болно. Дараа нь овоо хөлөө олхоороо зараад том item ав. Чамд тоглоомноос гарчмаар үе байсан
ч тогло! Чи хэрвээ үнэхээр хичээвэл Хожино. Жинхэнэ амьдрал дээр хүмүүс амиа хорлосон хүмүүст дургүй байдаг. Учир нь тэд амьдралд тохиолдсон жаахан зовлонд сэтгэлээр унаад амиа хорлочихдог. Үнэндээ баатар гэдэг бол тэр зовлонг тэсээд давчихсан хүнийг л хэлдэг.. Үүнтэй адил битгий гунь, хичээ, ялахыг хичээ.
Impossible is Nothing.
6. Ganks ба газрын зурагтай ажиллах
Ихэнхи анхан суралцагчид газрын зурагтай ажилладаггүй. Энэ нь том алдаа. Хэрвээ чи эхний 5 левел хүртлээ сайхан фарм хийчихсэн байдаг, тэгтэл 2 удаа gank-дуулчихвал чиний хийсэн болгон чинь зүгээр л хийснэ. Энийг заавал сурах ёстой!
Miss хэлэх
Хэрвээ чамтай хамт lane-иар явж байсан дайсан чинь гэнэт алга болчивол багийнхандаа хэл. Жишээ нь
bot miss - bottom miss - доод эгнээ алга болсон
top miss - top miss - дээд эгнээ
mid miss - middle miss - дунд эгнээ
pudge miss - заримдаа баатрын нэрийг хэлэх хэрэгтэй. Pudge, Bounty Hunter, Tinker гэх мэт нөхдүүдийг сайн ховлох хэрэгтэй.
mia - missing in action - miss-ийн оронд ингэж хэлэх нь бий.
Зарим хэллэгүүд
b - back
fu - @#$% you
stfu - shut the @#$% up
omg - Oh my god!
lol - loud out laugh - haha, hehe ийн оронд хэрэглэдэг, жаахан шоолох утга бас байдаг
wtf - what the @#$%
lmao - laughing my *ss off - одоо нээх хэрэглэгдэггүй, гэхдээ магадгүй
Ganking
Өөрийн хамтрагчтайгаа нийлж, эсвэл ганцаараа дайсны фарм хийж байгаа нөхдүүдийг ангуучилж, алах хэрэгтэй.
Хэрвээ чи эхэн үеийн ganker hero бол сайн gank хийгээд байх хэрэгтэй. 7 левелтэй мөртлөө фарм хийж байгаа
Pudge харсан уу? Мөн Nerubian Assassin, Beastmaster гэх мэт.
Gank - аас зугатах
Гэнэт чи gank-дууллаа. Танай багийнхан чинь хэлээгүй, эсвэл хэлснийг нь чи мэдээгүй. Хэрвээ чи эхэн үеийн
nuke-үүдэд нь цохиулаад амьд гарчихвал чамд 2 сонголт байна - fight or flight. Нэг бол дайраад ор, эсвэл
зүгээр л зугтсанаараа зугтаа. Хэрвээ чи ялчихаж магадгүй, эсвэл гүйцэгдэхээр бол Tower-луугаа зугт. Эсвэл
зугатахаар шийдсэн бол ойд juke хий. Юу гэсэн үг вэ гэхээр модны дундуур, дайсан чиний барааг алдахаар зугт.
Доор Juking-ийн талаар том газрийн зураг тавина.
Ойн цэрэгт үхэх
Хэрвээ чиний араас хөөж байгаа, чи үхэх нь ойлгомжтой бол чиний сүүлчийн боломж. Ойн цэрэгрүү гүйж очоод
үхэх. Ингэснээр дайсан чинь xp, gold алийг нь ч авахгүй. Гэхдээ баталгаатай үхэх үедээ л ингэхгүй бол амьд
гарах байсан үедээ ингэчихэж магадгүй.
7. Creeps ба Towers
Towers ба Цэргүүд нь Lane Control ийн маш том хэсэг.
Tower Hugging ба Jungling
Хэрвээ чи юу ч үгүй дарамтлуулаад, чи юу ч хийж чадахгүй байгаа бол чамд хэдэн сонголт байна. Tower-оосоо
бүү холд, түүний хамгаалалтаас бүү гар. Зүгээр л deny, farm хийгээд Tower-оосоо бүү холд. Хэрвээ чамруу
дайраад ороод ирвэл juke хий (бүх tower-ийн ойролцоо juke хийх гарц байдаг). Бүүр болохгүй бол Stout Sheild
аваад ой ор.
Дайсны цэргүүд болон Tower-ийн AI.
Цэргүүд өөрсдийн байгаа олдог хиймэл оюун ухаан байдаг. Тэд танай төвийг устгах тушаалтай гардаг, гэхдээ
замдаа тааралдсан бүгдийг устгангаа. Бас хэрвээ тэднлий талын баатарт 500 range дотор халдвал, халдсанруу нь
халдах тушаал авна. Тийм болхоор harass сайн хийхийн тулд, өөрөө цэргүүдэд нь цохиулчихгүй шиг harass хий.
Хэрвээ чамд Autocast (orb) skill байгаа бол түүнийхээ Hotkey-г ашиглаж harass хийвэл, чи дайсны цэргүүдийн
анхаарлыг татахгүй.
Tower нь арай өөр AI-тай бөгөөд тэд байгаа мөн цэргүүд шиг сонгоно. Бас хэрвээ чиний амь бага бол чи бас
бай нь чи байх болно. Эсвэл чи тэрэнтэй хамгийн ойр байвал чамайг бас л байгаар сонгоно. Нэг заль байдаг нь
хэрвээ Tower чамайг цохивол хурдхан шиг "A"-аа дараад ойр байгаа өөрийн цэрэг дээрээ дар. Ингэснээр Tower
дахин байгаа хайна (гэхдээ чамайг цохиж магадгүй).
8. Нууц замнууд ба Juking

1. Бүдэг Цэнхэр шугам
2. Цагаан шугам
3. Улаан шугам
4. Шар шугам
(энэ газрын зураг нь BLAOW-оор хийгдсэн бөгөөд Watermarked. Зөвшөөрөлгүй хэрэглэхийг хориглоно!)
Тэгхээр DotA маань асар их хэмжээний нууц зам агуулдаг байх нээ. Эднийг бүгдийг цээжлэхгүй ч, зарим нэг
хэрэгтэйг нь мэдээд авчихвал амийг чинь их аврах байх шүү.
Okay, тэгхээр одоогоор энэ хүртэл бичлээ. Version 1.0 done!
Бас Шинэ Жилийн Мэнд Хүргэе!















