1. Та манай форумд шинээр сэдэв нээхдээ :
1.1 Сэдвийн aгуулга, гарчиг давхардаж байгаа эсэхийг маш сайн шалгаж байх.
1.2 Гарчгийг заавал кирилл үсгээр бичиж байх.
Фонт чинь асуудалтай бол http://www.krilleer.blogspot.com/ эсвэл http://www.tsahimurtuu.mn/main/horvuulegch1.htm хэрэглэж болно.
1.3 Аливаа багын сэдэв нээхдээ бусад сэдвээс ялгаж өгөхийн тулд "• •"тэмдэгт оруулж өгөх.!
1.4 Сэдвийн агуулгаа дэлгэрэнгүй тодорхойлж байх.
1.5 Сэдэв нээсэн хүн бүр өөрийн сэдэвтээ анхаарал хандуулж сэдвээ эзэн хүн шиг авч явж байх.
1.6 Хэн нэг этгээдийг гүтгэн доромжилсон, нэр хүндэд нь халдсан сэдэв нээхгүй байх.
1.7 Тус форумд тохирохгүй сэдэв нээхгүй байх.!
1.8 Садар самуун сурталчилсан, бусдыг буруу зүйлд уруу татсан сэдэв нээхгүй байх.!
Дээрх тохиолдлуудад Зохицуулагч гишүүдийн зүгээс сэдвийг шууд устгах, зөөх, эсвэл ижил утгатай гэж үзсэн сэдэвтэй нэгтгэх хүртэл арга хэмжээ авна.!
2. Сэдэвт бичлэг үйлдэхдээ :
2.1 Ишлэл(Quote) авахаас аль болох татгалзах. Мэдээж ишлэл хэрэгтэй, гэвч олон дахин ишлэл авахгүй байх
2.2 Кирилл үсгээрээ бичихийг эрмэлзэх.
2.3 Xараалын үг хэллэгтэй бичлэг хийхгүй байх .!
2.4 Садар самуунтай, вирус тараагч бичлэг үйлдэхгүй байх.!
2.5 Хэт том зураг оруулахгүй байх.! Дээд хэмжээ нь 640 x 480.
2.6 Өөрийн бичлэгийн тоог ихэсгэх зорилгоор болон 1 2 үгтэй (сайн уу,
2.7 Нэг бичлэгээ бусад сэдвүүдэд хэт олон тоогоор бичихгүй байх.!
2.8 Өөр багын сэдэвт орж тус багыг болон хөгжөөн дэмжигч нарыг өдөөн хатгаж гүтгэн доромжилсон бичлэг хийхгүй байх.!
2.9 Ямар ч тохиолдолд Зохицуулагч гишүүдийг доромжилсон үг хэллэг хэрэглэхгүй байх.
Дээрх дүрмүүдийг зөрчсөн бичлэг үйлдэгдсэн тохиолдолд Зохицуулагч гишүүд бидний зүгээс бичлэгийг шууд устгах, трашдах буюу хогийн сав руу зөөх болон тухайн гишүүнд сануулга өгөх цаашлаад банндах хүртэл арга хэмжээ авч болохыг сануулж байна.!
3. Мөн зохицуулагч гишүүд бидний зүгээс :
3.1 Сэдвүүдийг улирал дуусахаар цэвэрлэх буюу хогын сав уруу зөөж, архивдаж байх болно.!
Тиймээс гишүүд та бүхэн аль болох чат бага хийж, хэрэггүй бичлэг үйлдэхгүй байх дээр анхаарна уу.!
4. Зохицуулагч гишүүдэд
4.1 Бусдын бичих эрхэнд халдаж хараал ерөөл бус байхад ёс зүйгүй мэт аашилж бичлэгийг түүж устгахгүй байх
4.2 багын сэдэвт хэт их хэрэггүй бичлэг үүссэн байвал улирал дуусахыг хүлээлгүй цэвэрлэж байх.!
Зохицуулагч гишүүдэд хандах санал хүсэлт, гомдол талархлаа "Гишvvдийн Санал Xvсэлт" хэсэгт болон хувийн захиа "PM" явуулж байгаарай.
Та бүгдэд манай форумаар зочилж бидэнтэй санал бодлоо солилцож байгаад бид баяртай байдаг.!
Та бүгдийг хүндэтгэсэн "Sports :: Спортын Их Ертєнц" форумын
Ахлах зохицуулагч гишүүн :
N1te
Туслах зохицуулагч гишүүд :
Admiral77,
Хорьдол,
Saint_Armada
