ХУУЛЬ ЗҮЙН СЭТГЭЛ СУДЛАЛ
Зохицуулагч: Улс төрч mods
- Toshiloo
- • Moderator

- Бичлэгүүд: 1138
- Нэгдсэн: 7-р сар.17.10 2:38 pm
- Байршил: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
- Contact:
Re: ХУУЛЬ ЗҮЙН СЭТГЭЛ СУДЛАЛ
Тодорхой бие хүний сэтгэл зүйн онцлог. Хууль зүйн үйл ажиллагаанд уг онцлогыг харгалзах нь
1. Темперамент
2. Зан төлөв
Темперамент. Темперамент нь хувь хүний сэтгэцийн үйл ажиллагааны эрч хүч, хөдөлгөөн хувирлыг илэрхийлсэн төрөлхийн шинж чанарын тухай ойлголт юм. Темпераментээс хүний сэтгэцийн үйл ажиллагаанд доорх байдал ажиглагдана.
Темпрамент нь хувь хүний ерөнхий зан төрх байдалд нөлөөлөх боловч тухайн хүний авьяас билгийг тодорхойлохгүй бөгөөд харин тухайн хүний хийх ажилд их тохиромжтой, эсвэл тохиромжоор сайн биш темпрамент байж болно. Жишээ нь уран барималч, зураач, хөгжимчин зэрэг нь меланхолик темпрамент илүү тохиромжтой байхад жүжигчин, тамирчин гэх гэтийн мэргэжилүүдэд энэ темпрамент тохирохгүй.
Темпраментийн физиологи үндэс Эртний грекийн эмч Гиппократ темпраментийг хүний анатоми физиологийн болон сэтгэл зүйн хувийн байгалийн онцлог гэж үзсэн ба хүний биенд 4 төрлийн шингэн байх ба эдгээрийн их бага байхаас шалтгаалан темпраментийг тодорхойлно гэсэн онол гаргасан боловч түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй байна. Тэрээр цус их байвал сангвиник гэдэг сэргэлэн эрэмгий хэв шинжийн хүн, салс нь их байвал флегматик буюу тайван дөлгөөн, шар цөс ихтэй бол тогтворгүй шаралхуу, цочмог ууртай, хэрэв хар цөс ихтэй бол меланхолик буюу бүрэг номой, буурьтай дүнсгэр хэв шинжийн хүн байна гэж үзэж байсан бөгөөд одоо ч түүний нэрлэсэн нэрээр темпраментийн 4 хэв шинийг нэрлэсээр байна.
Оросын эрдэмтэн И.П.Павлов темпраментийн үндсийг шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарласан бөгөөд их тархины гадар дээр явагддаг хөөрөл сааталын процесс нь гурван үндсэн шинж чанарыг агуулж байдгийг туршилтаар нотолжээ.
- Хөөрөл саатал хоёрын хүч. Энэ нь мэдрэлийн эсийн ажиллах чадвар, тэсвэртэй чанараас шалтгаална.
- Хөөрөл саатал хоёрын харьцаа буюу баланс. Өөрөөр хэлбэл энэ хоёрын аль нь давуу аль дутуу байгааг харуулсан чанар.
- Энэ хоёр процессийн хөдөлгөөн буюу нэг нь нөгөөгөө халж солих үзэгдэлийн хурд
Дээрх гурван үндсэн шинж чанараас дөрвөн темпраментийг тогтоосон бөгөөд эдгээр чанарууд хүн амьтаны аль алинд нь байна гэж тодорхойлжээ.
1. Хөөрөл саатлын хүч нь хурдтай эрч хүчтэй, харьцангуй биш буюу хөөрөл нь саатлаасаа давуу шинж нь холерик темпаментийн физиологи үндэс болно.
2. Хөөрөл саатлын процесс нь хүчтэй, харьцаа нь тэнцвэртэй, хөөрөл сааталын процессийн бие биеэ халах хөдөлгөөн нь тогтвортой бөгөөд хурдтай хэв шинж нь сангвиник темпраментийн физиологи үндэс.
3. Хөөрөл саатлын процесс нь хүчтэй, харьцаа нь тэнцвэртэй, хөөрөл сааталын процессийн бие биеэ халах хурд нь удаан хэв шинж нь флегматик темпраментийн физиологи үндэс болно.
4. Сул хэв шинж буюу меланхолик темпрамент
Мэдрэлийн тогтолцооны эдгээр хэв шижүүд нь ихэвчлэн холимог байдлаар байх боловч аль нэг нь давамгайлах байдалтайгаар илэрнэ.
Темпрамент бүрийн онцлог
Холерик нь цочмог, шаралхуу, ааштай хурц бөгөөд хурдан омголон зантай, түргэн ааштай, дүрсхийн уурлах нь цөөнгүй, тогтворгүй боловч дайчин байдалтай, урам зориг нь хувирахдаа түргэн, орчиндоо маш идэвхтэй ханддаг шинж чанаруудаар илэрнэ. Хөөрлийн процесс нь давуу учир мэдрэл сэтгэлийн талаар ядрах нь бага, ажлын эрч хүч сайтай, хөнгөн гавшгай, анхаарлын төвлөрөлт, тогтворжилт сайтай байна. Холерик темпраменттэй хүний онцлог нь өөрийгөө басамжлан үзвэл сөрж гөжих, муухай аашлах, бусдын бодолд өдөгдөн дагах нь ховор, өөрийн хувийн бодлоор удирдлагаа хангах ба бие даасан байдалд нь саад учруулвал амархан уурлах ба ууртай омогтойгоор хариултыг нь өгнө. Юманд шүүмжлэлтэй хандах нь их, биеэ барих чадвар дутмаг, бухимдан тэвдэх үедээ түрэмгий зан ихээр гаргах ба ажил хэрэгт ухамсартай тэвчээртэйгээр хандах чанарыг тэр хүнд төлөвшүүлэхэд асар хүндрэлтэй. Ганцаардмал явцуу байдалд дургуй ба бусадтай нөхөрлөсөн үед өөрийн санаа бодлоо тулган хүлээлгэх, өөрийгөө хэтрүүлэн үнэлэх, дутагдалтай байдалдаа хайхрамжгүй ханддаг биш боловч түүнийгээ эд бах болгон ярьж гайхуулах нь олонтаа тохиолдоно. Өөрийгөө зөвтгөх алдаа дутагдлаа нуудаггүй бөгөөд зориг зүрх шаардсан зүйлээс айж шантрахгүй, хүнтэй амархан танилцаж нөхөрлөх боловч үерхэлээ үргэлжлүүлэх чадвар дутмаг, бусдын дургүйг хүртэл юм асууж шалдаг ба өөрөөсөө илүү гарсан хүнд дуртай биш гэх мэт хэв шинжүүд илэрнэ.
Сангвиник нь гавшгай сэргэлэн, юм юмыг сонирхдог сэтгэлийн хөдөлгөөн нь гүнзгий биш, орчиндоо хандах нь идэвхитэй, хэнэггүй занд дургуй хэв шинжийн хүмүүс багтана. Мэдрэлийн системийн процесс нь хүч ихтэй бөгөөд хөөрөл саатал нь тэнцүүвтэр явагддаг учраас хөшүүн удаан биш, анхаарал нь төвлөрч хувиарлахдаа сайн, ажил төрөлд тэгш оролцох ба нэг янзын үйлдлийг удаан хугацаагаар хийх үед анхаарлаа амархан сарниулах боловч буцаагаад төвлөрүүлэх нь хурдан байна. Сангвиник темпраменттай хүмүүс сэтгэл санаагаар унах нь ховор, бусдаас түрүүлж хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоох санаа сэтгэлийн харьцааг амархан тогтоодог ба хамт олон дотор хэнээс ч түрүүн дасна. Гавшгай уриалгахан, бусдын хэлсэн ярисныг дагахдаа амархан, нилээд дуураймтгай ба итгэмтгий, бусадтай зөрөхгүйг байнга хичээх ба өөрийн бодлыг батлахын тулд ч хэнтэй ч зөрөлдөхгүйгээр хийж дөнгөнө. Бачимдан бухимдах нь ховор, зөрчил мөргөлдөөнд оролцох боловч больж няцах нь түргэн, өөрийгөө магтаж гахуулах нь түүнд жирийн хэрэг мэт сэтгэгдэл төрүүлэх боловч дутагдалаа нуулгүй ил тод ярьж шүүмжлэлийг дуртайяа хүлээж авч чадна. Нөхөрлөлд хариуцлагатай хандах ба хавь ойр орчныхоо хүмүүсийг шуугиулах алиа хөгжилтэй байдалд оруулах нь цөөнгүй.
Флегматик нь хүчтэй хэв шинжтэй боловч хөөрөл саатлын хөдөлгөөн удаан буюу хөшүүн юм. Тайван дөлгөөн тогтуун байдалтай, дуу цөөн, биеэ барих сэтгэлийн гадаад илрэл сул буюу бүдэг харин ажлах чанар сайн, аливаа асуудалд буурь суурьтай хандах ба анхаарал нь нэлээд бат бөх тогтвортой, хувиарлалт багатай, анхаарал нь эрч хүч шаардахгүйгээр өөрөө бөөгнөрдөг учраас ядрал багатай, ажил үйлд баримжаа авч зохицохдоо тайван удаан бүхэл өдрийн турш нь анхаарлын хуралдалт тогтвортой байж чаддаг гэх мэт хэв шинжээр илэрнэ. Флематик темпраментийн хүмүүс физиологийн талаас өсөлт бойжилт нь бусдаас хожуу дуусах хандлагатай, өөрийгөө зөвтгөж бодлоо ч хөшүүн гөжүүд зан гаргахгүй, бухимдан уурлах нь бусдаас бага сахилга батыг маш сайн сахина, бусдын үг ятгалгыг дуурайх боловч хүсэл эрмэлзлэлээ ухаан бодлоороо удирдан залж чаддаг, биеэ тоох нь тун ховор, бие магтаж, гайхуулах бардамнах байдал хэрхэвч гаргахгүй, ажил хэрэгт хариуцлагатай хандана. Тэсгэл зоригоор сул гадаад зөрчил мөргөлдөөнд оролцох дургүй, аргагүй оролцсон бол биеэ хамгаалах үйлдлээс өөр үйлдэл хийхгүй ба ганц нэгээрээ байх явцуу занд дасахдаа тун амархан. Хүмүүстэй танилцахдаа амархан биш харин нэг танилцвал түүнийгээ удаан үргэлжлүүлдэг ба аливаа алиа марзан авирт туйлаас дургүй байна.
Меланхолик нь буурьтай дүнсгэр зан бөгөөд зарим талаар бүрэг ноомой байдал гаргана. Хянуур боловч зөөлөн уриалгахан эмзэг сэтгэлтэй, бага ч гэсэн бүтэлгүй явдалд дургуйцэн сэтгэл зовох нь их харин орчиндоо хандах сэтгэлийн гадаад илрэл бага, сайн мууг мэдрэн ойлгохдоо маш сайн үнэлэн дүгнэлт өгөхдөө ч гаргуун байна. Анхаарал нь хэд хэдэн зүйлд хувиарлагдан зохицохдоо хангалтгүй, хажуудаа болж байгаа зүйлийг ч анхааран мэдэхгүйгээр өнгөрөх ба намуун тайван ажилд анхаарал нь эрчимтэй төвлөрдөг ба тэр нь шилжин сарних маш удаан явагдана. Сэтгэл нь хөдөлсөн үед маш олон юмыг бодох ба амархан хямарч сэтгэлээр унах явдал байнга ажиглагдана. Меланхолик темпраментай хүмүүс ихэвчлэн бие даасан шинж чанараа илэрхийлэх боловч түүнийгээ хамгаалан тэмцэх чадвар муутай бусдын аясыг дагах, тэдэнэд шууд захирагдан талд орох нь ховор, өөртөө хэт итгэсэн биеэ тоосон хандлагатай, бие сэтгэл нь ядрахдаа бусад хүмүүсээс илүү дутагдлыг нь хэлбэл өөрийгөө үнэлэх дүгнэх хэмжээг бууруулан сөрөг зангаар хариулах ба хурц зөрчил мөргөлдөөнтэй тулгарвал тэмцэлдэх чадвар муу, тийм зөрчлөөс байнга зайлсхийж явна. Даалгасан ажилд хариуцлагатай хандаж үүргээ заавал биелүүлэхийг хичээдэг ажлын чанар нь ч сайн. Шинэ нөхцөл байдалд дасахдаа муу, гомдомтгой, сэтгэл санааны хувьд өөрийгөө ганцаардуулж бодох, сэжигч, өөнтөгч зантай, сайшаах буруушаах үед амархан хүлээн авч зөв ойлгодог. Сэтгэлээр унах нь асар их.
Дээр дурдсан дөрвөн үндсэн темпрамент нь амьдрал ахуй хүмүүжлийн нөлөөллөөс шалтгаалан хувирч өөрчлөгдөх байдал ажиглагдах ба тухайн хүний темпраментийн онцлогт тохируулан ажил хөдөлмрийг нь зохицуулах, сургалт хүмүүжлийн ажлыг тохируулан зохион байгуулах ажлыг удирдан чиглүүлэх нь чухал юм.
2.Зан төлөв
Зан төлөв нь темпраментийн адил удамшин дамждаггүй ба хүний амьдралын үйл ажиллагааны явцад сургалт хүмүүжлийн ажлын үр дүнд төлөвшин тогтдог бөгөөд хүнээс байгаль нийгмийн үзэгдлүүдтэй харьцах харилцааг тусгасан дотоод чанаруудын цогц юм. Хүнд зан төлөв төлөвшин тогтоход мэдрэлийн системийн онцлог, мэдрэлийн процессуудын эрч хүч, тэдгээрийн харьцангуй чанар, хөдөлгөөн хурд ямар нэгэн байдлаар нөлөөлөх ба зүрх судасны үйл ажиллагаа болон хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа нөлөөлнө. Зан төлөвт харилцааны хамт олон доторхи харьцаа, сурлага хөдөлмөртөө хандах хандлага, хариуцлагатай хичээнгүй чанар, тэсвэр хатуужил идэвхи санаачилгатай байх чанар, зорилго чиглэлээ тодорхойлох болон үнэнч шударга байдал зэрэг бүхий л нийгмийн харилцаанд оролцох явцад төлөвших чанарууд хамаарагдана. Жишээ нь адилхан темпраменттай хүмүүс нийгмийн харилцаанд ороод ажил хөдөлмөр эрхлээд ирэхлээр бүгд өөрсдийн зан төлөвөөрөө аливаа зүйлд хандаж биеэ өөр өөрөөр авч явдаг. Хүний амьдран байгаа нийгмийн ахуй орчин сургалт хүмүүжлийн систем нь хүний зан төлөвийн шинжүүдийг хувьсган өөрчлөх гол хүчин зүйл нь болно. Зан төлөв нь
- хөдөлмөрт хандах хандлагаар
- хүнтэй харьцах харьцаагаар
- нийгмийн дунд биеэ авч яваа байдлаар
- өөртөйгээ харьцах харьцааны онцлогоор илэрнэ.
Эдгээр зан төлөвийн шинжүүд нь зөвхөн практик үйл ажиллагааны үед илрэн хөгжих төдийгүй хүний үг яриа, нүүр царайны хувьсал нүдний харц биеийн гадаад хөдөлгөөнөөр илэрнэ. Жишээ нь зарим хүмүүс намуун тайван удаан дохио зангаа бараг хэрэглэхгүйгээр ярьж хүнд ойлгуулдаг бол зарим нь чанга дуугаар хашигичн ярьж байгаа нь уурлаж уцаарлаж байгаа хэрэг биш бөгөөд зөвхөн харилцааны хэв маягийн хэлбэрүүд болно. Хүний нүүр үрчлээс нь зөвхөн настай хүнд байдаг зүйл биш бөгөөд тухайн хүний зан төлөвийн онцлог харилцааны явцад илэрхийлж хувьсган өөрчилж байгаа нүүрний булчингийн хөдөлгөөнтэй шууд холбоотой юм. Тухайлбал нүдээрээ үргэлж инээж явдаг дотоод сэтгэлийн хөдөлгөөн болон зан төлөвийн өөдрөг чанаруудыг илэрхийлснээр нүүрний булчингийн үйл ажиллагаа идэвхижиж арьс үрчийнэ. Биеэ авч яваа гадаад төрхөөр зан төлөвийн үндсэн шинжүүдийг тодорхойлж болдог. Жишээ нь ихэмсэг зантай хүн толгойгоо гэдийлгэн дээгүүр харж, цээжээ төвийлгөн явдаг бол даруу төлөв зантай хүн ялимгүй бөхийж, толгой гудайлган мөрөө хавчиж явдаг. Харин зусар бялдууч хүн хүзүү сунгаж, худал инээж, толгой дохин байнга аялдан дагалдах үг хэрэглэн зөвшөөрч байгаа дүрийг үзүүлж явна.
Зан төлөвийн чанарууд Зан төлөв нь хувийн ба нийтлэг гэсэн шинжүүдээс бүрдэнэ. Тодорхой бие хүн нийгэм, хамт олон, хөдөлмөр, өөртэйгээ харьцах харилцаанд илрэн гардаг хүний дотоод ертөнцийн өвөрмөц онцлогийг тогтмол илэрхийлж байдаг тогтвортой чанарыг зан төлөвийн хувийн шинж гэнэ. Хувийн шинжид шийдэмгий чанар, эрэлхэг зоригтой даруу төлөв зан, идэвхи санаачилгатай, үнэнч шударга, хөдөлмөрч зэрэг чанарууд орно. Эдгээр хувийн шинжүүд нь хүн бүрт харилцан адилгүйгээгээр төлөвших бөгөөд эдгээр чанарууд нь хүнд төрөлхөөс байдаггүй бөгөөд практик ажиллагааны явцад сургалт хүмүүжлийн үр дүнд бүрэлдэн бий болно. Зан төлөвийн нийтлэг шинж гэдэг нь хувь хүний тодорхой шинж чанар биш бөгөөд нийт хүмүүст байдаг зан төлөвийн нийтлэг шинж чанарыг хэлнэ. Нийтлэг шинж нь хүмүүсийн амьдралын хэв маяг, ажиллах нэг орчин, сурлага хөдөлмөрт хамтран оролцож байгаа болон насны үечлэлийн онцлогтой холбоотойгоор төлөвшинө. Жишээ нь бага сургуулийн нэг ангийн нэг насны хүүхдүүд нь цайлган, илэн далангүй харьцаа үүсгэдэг нийтлэг зан төлөвийн шинж байсан бол тэд дунд ангид буюу шилжилтийн насанд хүрмэгц бие даан ажиллах хүсэл эрмэлзлэл төрж, өөртөө болон хүмүүст шүүмжлэлтэй ханддаг нийтлэг чанарууд төлөвшинө.
Дараах мэдээллийг нэтээс хайж олж тавив. Зохиогчийн нэрийг дурдаагүй байсан учраас эх сурвалжийг дурдаж чадсангүй болно. Зохиогчоос нь хүлцэл өчье.
БҮДҮҮНҮҮД дэвжээ
-Lebron James-
-Lebron James-
- Toshiloo
- • Moderator

- Бичлэгүүд: 1138
- Нэгдсэн: 7-р сар.17.10 2:38 pm
- Байршил: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
- Contact:
Re: ХУУЛЬ ЗҮЙН СЭТГЭЛ СУДЛАЛ
КРИМИНАЛЬ СЭТГЭЛ ЗҮЙ
ГЭМТ ЗАН ҮЙЛИЙН (ГЭМТ ХЭРГИЙН) СЭТГЭЛ ЗҮЙ
ГЭМТ ЗАН ҮЙЛИЙН (ГЭМТ ХЭРГИЙН) СЭТГЭЛ ЗҮЙ
1. Үйл ажиллагаа (зан үйл) ба гэмт зан үйл
Хүний сэтгэл зүй үйл ажиллагаагаар илрэх учраас сэтгэл судлалын шинжлэх ухааны судлагдахуун болдог. Гэмт хэрэг нь хүний үйл ажиллагааны нэг төрөл болох тул үйл ажиллагааны сэтгэл зүйн нэг өвөрмөц хэлбэрт тооцогдоно. Хүн сонирхол, хэрэгцээгээ хангахад чиглэсэн, тодорхой зорилго агуулсан идэвхтэй байдлыг үйл ажиллагаа гэдэг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа бол хүн хүрээлэн буй орчиндоо хандах харьцааны идэвхтэй хэлбэр бөгөөд үйл ажиллагааны явцад хүн гадаад ертөнцийг танин мэдэж өөрийн болон бусдын хэрэгцээг хангахын тулд түүнийг хувьсган өөрчилж буй зорилготой үйлдэл юм. Хүний үйл ажиллагаа явагдах нөхцөл нь сэтгэцийн процесс юм. Тухайлбал, хүний сурах, хөдөлмөрлөх зэрэг үйл ажиллагаа хүний сэтгэцийн онцлогтой холбоотой бөгөөд сэрэл, хүртэхүй, төсөөлөл, ой, анхаарал, сэтгэхүй нь хүний үйл ажиллагааг тодорхойлно. Хүн үйл ажиллагаагаараа бие хүний шинжээ илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, зан төлөв, темперамент нь хүний үйл ажиллагаагаар илэрнэ.
Хүний аливаа үйл ажиллагаа нь 1. Ухамсартай шинжийг агуулна. Өөрөөр хэлбэл, хүн үйл ажиллагааныхаа зорилгыг тодорхойлж, түүнийг биелүүлэх арга замаа урьдчилан төлөвлөгөө тогтоож, хожмын гарах үр дүнг урьдчилан мэднэ. 2. Хүний үйл ажиллагаа нь заавал тодорхой үр дагавар агуулсан шинжтэй. Шинэ зүйл бүтээж, үйлдвэрлэх, түүнийг хэрэглэх, хадгалахтай холбоотойгоор үйл ажиллагаа явагддаг. 3. Үйл ажиллагаа нь нийгмийн шинжтэй байдаг. Тодруулбал, үйл ажиллагааны үр нөлөө нь нийгэмд тусч, нийгмээс үнэлгээ авч, нийгмийн харилцааны тусламжтайгаар биежэж байдаг. Үйл ажиллагааны энэ шинж нь зан үйл гэсэн нэрээр утгаждаг. Тодруулбал, зан үйл нь хүнээс хүрээлэн буй орчинтойгоо харьцах үйл ажиллагааны гадаад тал юм. Зан үйлээр хүний нийгэм дэх эрх зүй, ёс суртахуун, заншил, ёс зүйн хэм хэмжээнд хандах харьцаа илрэн гардаг.
2. Үйл ажиллагааны (гэмт зан үйлийн) бүтэц
Үйл ажиллагаа нь зорилго, сэдэлт, үйлдэл (эс үйлдэхүй)-ээс бүрэлдэнэ. Эдгээр бүтцийн элементүүд нь үйл ажиллагааны агуулгыг илэрхийлнэ. Ямар нэгэн зорилгод үндэслэж үйл ажиллагаа явагдах бөгөөд зорилго нь сэдэлтэд үндэслэгдэнэ. өөрөөр хэлбэл юуны тулд үйлдэл хийж байгаа нь зорилго, харин яагаад ийм үйл хийх болсон нь сэдэлт болно. Жишээлбэл, гэмт хэргийн зорилго нь өөртөө ашиг хонжоо олох, өсөө авах зэрэг үр дүнг хүссэн байдаг бол ийнхүү гэмт хэрэг үйлдэх сэдэлт нь анхлан санаа төрүүлсэн хэрэгцээ, хүмүүсийн хоорондын харилцааны зөрчилдөөн зэрэг юм. Харин үйлдэл (эс үйлдэхүй) бол тэрхүү сэдэлт, зорилгыг хэрэгжүүлэхийн тулд явуулж байгаа практик болон оюуны үйл юм.
Үйл ажиллагааны эхлэх цэг нь сэдэлт юм. Сэдэлт бол хэрэгцээнээс өдөөгдөн гарч буй үйл ажиллагааг өдөөгч тэмүүлэл юм. Энэ утгаар нь сэдэлтийг хэрэгцээний тусгал гэж болно. Сэдэлт нь ухамсарлагдсан болон ухамсарлагдаагүй байж болно.
Үйл ажиллагаа нь ямагт тодорхой зорилготой (чиглэл) байх бөгөөд зөвхөн үр дүнд хүрэхэд чиглэсэн тодорхой зорилго байгаа тохиолдолд үйл ажиллагаа гэж нэрлэх боломжтой болох юм. Зорилгод үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх арга, хэрэгсэлээ сонгох, хүрэх үр дүнгийн талаар төсөөлөх үйл багтана. Аливаа зорилгын хүрээнд тодорхой зорилтууд багтаж шийдвэрлэгдэнэ.
Хүний үйлдэл нь зайлшгүй ухамсарлагдсан байх бөгөөд харин ухамсарлагдсан түвшин нь харилцан адилгүй байдаг. Үйлдлийг хүн удирдах, хянах байдлаар нь дараах төрөлд ангилдаг.
Зөн билгийн үйлдэл. Ухамсарын хяналтгүйгээр явагддаг. Ийм үйлдлийг бага насны хүүхэд их үйлдэнэ.
Рефлексийн үйлдэл, буюу реакци. Рефлексэд үндэслэн явагдана. Ийм үйлдэл нь бүрэн ухамсарлагдаагүй байна. Удирдах боломжгүй. Жишээлбэл, халуун зүйлд гараа төөнөхөд татаж авах гэх мэт. Үйлдлийн эхний хоёр хэв шинж нь нэгэнт ухамсарлагдаагүй буюу зохицуулах боломжгүй байдаг учраас эрх зүйн үнэлгэээнд хамаардаггүй.
Импульсив үйлдэл (аффектийн үйлдэл). Хүчтэй цочроогчийн нөлөөгөөр үүссэн үйлдэл. Өдөөгч хүчин зүйл нь үйлдлийн шууд шалтгаан болдог учраас сэдэлт, зорилго нь давхцаж байдаг. Гэнэтийн болон сэтгэл санаанд хүчтэй нөлөө үзүүлэх нөхцөл байдал, үйл явдлын улмаас энэ үйлдэл хийгддэг учраас хүн эл үйлдлийг хийж байгаагаа мэдэж байдаг боловч хянах, удирдах боломж хязгаарлагдмал байдаг. Импульсив үйлдлийн (аффектийн) үед үйлдээ хянах, зохицуулах боломжгүй ч харин түүнийг урьдчилан таамаглаж, хязгаарлах боломжтой. Ийм учраас Эрүүгийн хуулиар “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах” (ЭХ 93) нь гэмт хэрэгт тооцогддог.
Хүсэл зоригийн үйлдэл. Үйлдэл хийгч бүрэн гүйцэд ухамсарлаж, зохицуулж байгаа үйлдэл. Ийм үйлдэл нь сэдэлт төрөх, зорилгоо тодорхойлох, шийдвэр гаргах үе шатыг дамжин хэрэгжинэ. Тэр ч бүү хэл үйлдлийн улмаас үүсэх үр дагаварыг урьдчилан таамагласан ч байж болно. Хүсэл зоригийн үйлдлийн үед хүн үйл ажиллагаагаа хянаж алдаа гаргасан үед нь засах арга хэмжээ авч байдаг.
Үүссэн нөхцөл байдал, тухайн хүний сэтгэцийн байдлын тогтвортой шинж зэргээс шалтгаалж хүсэл зоригийн үйлдэл импульсив үйлдэлд, импульсив үйлдэл хүсэл зоригийн үйлдэлд шилжиж болно.
Гэмт хэрэг нь хүний хүсэл зоригийн үйлийн үр дагавар байдаг. Ихэнх тохиолдолд гэмт үйл ажиллагаа урьдчилан төлөвлөгдсөн байх бөгөөд гэмт үр дүнд хүрэхийн тулд оролцогчид хүсэл зориг, үйлдлээ нэгтгэж, гэмт хэрэг үйлдэхэд шаардлагатай зэвсэг хэрэгсэл, нөхцөл байдлыг бүрдүүлж бэлтгэсэн байна. Болгоомжгүй гэмт хэрэг ч хүний хүсэл зоригийн үр дүн байдаг бөгөөд аливаад хайхрамжгүй хандах, хөнгөмсөгөөр найдах нь мөн л гэм буруутай сэтгэхүйн харилцаа байдаг.
3. Гэмт зан үйлийн сэтгэл зүйн шинж, санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг.
Аливаа гэмт хэрэг нь зөвхөн нийгмийн харилцаа, гадаад орчинд төдийгүй, хүний дотоод сэтгэл, сэтгэцийн байдалд нөлөөлж байдаг.
Санаатай гэмт зан үйлийн сэтгэл зүйн бүтцийг загварчлан үзэхдээ 2 үндсэн шатанд хувааж үздэг.
I шат – сэдэлтийн шат. Энэ шатанд үүссэн хэрэгцээний улмаас хууль бус зан үйлийн сэдэлт төрдөг. Ялангуяа уг асуудлыг хууль ёсны арга замаар шийдвэрлэх боломж бага байгаа нөхцөлд сэдэлт хурдан үүснэ. Өгүүлэн буй шатанд сэдэлтийн зөрчилдөөн явагдах нь цөөнгүй бөгөөд гэмт хэргийн объектийг сонгох болон зорилгоо тодорхойлох явдалд үндсэн зөрчилдөөн үүсдэг. Эхэн үедээ сэдэлт, зорилго хоорондоо тохирдоггүй боловч аажимдаа сэдэлт нь зорилгодоо нийцэж өөрчлөгдөнө. Сэдэлтийн шатанд урьдчилан таамаглах ажил хийгдэх бөгөөд үр дүнг хийсвэрлэн дүрслэх, дүр, үр дагаварыг төсөөлөх, улмаар шийдвэр гаргах үйл хийгдэнэ. Гэмт хэрэг үйлдэх шийдвэр гаргасаны дараа нөхцөл байдлыг үнэлж, учрах саад бэрхшээлийг тооцоолох, арга хэрэгсэл, зэвсэг, хамтран үйлдэгчдээ сонгох, олж авах ажил хийгдэнэ.
II шат – шийдвэрийг хэрэгжүүлэх. Гэмт хэрэг үйлдэгдэх шат. Энэ үйл ажиллагаа нь зорилгодоо хүрсэн буюу хүрээгүй байж болно.
Зорилгодоо хүрээгүй нь:
- объектив, субъектив хүчин зүйлсийн нөлөөгөөр хүссэн үр дүндээ хүрээгүй;
- үйлдэл нь хүссэн үр дүнгээсээ хэтэрсэн (тухайлбал, гэмт хэрэгтэн хохирогчийн амь насыг хохироолгүйгээр хүч хэрэглэж эд хөрөнгийг нь дээрэмдэхээр төлөвлөсөн боловч халдлага үйлдэх үед хохирогч алагдсан);
Хүссэн зорилгодоо хүрээгүй тохиолдолд урьдчилан төлөвлөсөн ажиллагаанд өөрчлөлт ордог тул гэмт хэргийг илрүүлэхэд дөхөмтэй болох алдаа гардаг. Ер нь гэмт хэрэг үйлдэх зорилго нь ямагт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа ял шийтгэлээс зугтах, зайлсхийх зорилгодоо захирагдаж байдгыг анхаарах ёстой. Зарим тохиолдолд гэмт хэрэг үйлдэх зорилго тавьсан хүн хэрэг үйлдсэнийхээ дараа ял шийтгэлээс хэрхэн мултарч үлдэх талаар төдийлөн анхаарал тавьдаггүй бол гэмт зан үйлийн II шатанд орсоны дараа эл зорилго эхний байранд заавал тавигддаг. Энэ зорилго нь гэмт хэрэгтэний цаашдын үйл ажиллагааг хөтөлж (гэмт хэргийн ул мөрийг баллах, хууль сахиулах байгууллагаас нуугдах, гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлээ зарж үрэгдүүлэх, нуух, гэрчүүдийг устгах, худалдаж авах г.м.) байдаг. Энэ үед гэмт хэрэгтэн сэтгэл зүйн их дарамтад ордог бөгөөд эхний шатанд тавигдсан зорилго нь биелэхэд амархан байсан бол дараагийн шатанд гарч ирсэн зорилго (ялаас мултрах) нь урьдчилан таамаглаагүй гэнэтийн нөхцөл байдлыг үүсгэж шийдвэрлэх боломжгүй байдал нь ийм дарамтыг үүсгэдэг.
Үүнээс гадна гэмт зан үйлийн II шатанд үүсдэг бас нэг бэрхшээл бол гэмт хэрэгтэний эрх зүйн байдлыг тодорхойгүй болгосон нөхцөл байдлаас үүсдэг бэрхшээл юм. Тухайлбал, гэм бурууг нь бүрэн нотлож чадаагүй байх, гэмт хэргийг буруу зүйлчлэх, хамтран оролцогчидод харилцан адилгүй (үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй) ял оногдуулах зэрэг нь тухайн гэмт хэрэгтэн өөрөө энэхүү дутагдалтай байдлыг нөхөх, тодорхойгүй нөхцөл байдлыг арилгах эрмэлзэл төрүүлж идэвхтэй үйл ажиллагаа хийхэд хүргэдэг.
Гэмт зан үйлийн механизмд гэмт хэрэгтэн бие хүний онцлог шинж (үзэл бодол, үнэлэмжийн чиг баримжаа, нийгмийн байдал, эрх зүйн ухамсарын түвшин, бие хүний сэтгэл зүйн чанарууд, зан төлөв г.м.) чухал нөлөө үзүүлнэ.
Дараах мэдээллийг нэтээс хайж олж тавив. Зохиогчийн нэрийг дурдаагүй байсан учраас эх сурвалжийг дурдаж чадсангүй болно. Зохиогчоос нь хүлцэл өчье.
БҮДҮҮНҮҮД дэвжээ
-Lebron James-
-Lebron James-
- Toshiloo
- • Moderator

- Бичлэгүүд: 1138
- Нэгдсэн: 7-р сар.17.10 2:38 pm
- Байршил: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
- Contact:
Re: ХУУЛЬ ЗҮЙН СЭТГЭЛ СУДЛАЛ
Сэтгэлийн хөдөлгөөн, зоригийн үйл,
эрх зүй–сэтгэл зүйн үнэлгээ
эрх зүй–сэтгэл зүйн үнэлгээ
1. Сэтгэл хөдлөл, мэдрэмж, сэтгэцийн байдлын ойлголт, физиологи үндэс, сэтгэлийн хөдөлгөөний гадаад илрэл, түүний хэлбэр
Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах, иргэний маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүмүүсийн янз бүрийн сэтгэцийн байдал, сэтгэлийн хөдөлгөөн болон түүнийг илэрхийлэх зан үйлтэй тулгарч байдаг. Хүмүүс хүрээлэн байгаа бодит юмс үзэгдэл, болж байгаа үйл явдал, бусад хүмүүсийн харьцаа зэрэгт өөрийн дотоод хандлагаар хариу өгч байдаг ба тэдгээр нь хүнийг баярлуулж бахдуулж, гомдоож, уйтгарлуулах зэргээр сэтгэлийн хөдөлгөөний янз бүрийн түвшинд оруулдаг. Нэг зүйл зарим хүнийг баярлуулж сэтгэл санааны өөдрөг байдалд оруулж байхад тэр зүйл нь нөгөө хүний дургүйцэл зэвүүцлийг хүргэж уурлаж уцаарлах сөрөг сэтгэлийн хөдөлгөөнд оруулна. Тэр ч бүү хэл сэтгэлийн хөдөлгөөний зарим хэлбэрүүд нь хүний сэтгэцийн байдалд төдийгүй бие махбодид өөрчлөлт оруулж идэвхжүүлэх болон хямраах нөлөө үзүүлдэг. Заримдаа сэтгэлийн хөдөлгөөн хүнийг хууль зөрчсөн үйлдэл хийх өдөөгч хүчин зүйл нь болох нь ч бий. Тийм ч учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял оногдуулахад сэтгэцийн хүчин зүйлсийг харгалзан үзэж байдаг .
Сэтгэлийн хөдөлгөөн нь хүний сэтгэцийн үйл ажиллагааны тусгалын хэлбэр бөгөөд гадаад орчны бодит үзэгдлийг тусган авсан субъектив хандлага юм. Хүний сэрэл, хүртэхүй, төсөөлөлд янз бүрийн юмс үзэгдлүүдийн шинж чанар, харьцаа холбоо тусгагдсан байдаг бол сэтгэлийн хөдөлгөөн нь юмс үзэгдэлд хандах өөрийн хандлага, харьцааг илэрхийлэн тусгана.
Сэтгэлийн хөдөлгөөн нь дохионы болон зохицуулах гэсэн хоёр үүргийг гүйцэтгэнэ. Гадаад орчин болон бие организмд явагдаж байгаа хувьсалт өөрчлөлтийг мэдэрч түүний үндсэн дээр хүнд ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөн үүсэж байгаа нь сэтгэлийн хөдөлгөөний гүйцэтгэж байгаа дохионы үүрэг юм. Харин сэтгэлийн хөдөлгөөний ямар нэгэн хэлбэр нь хүнд тохиолдсон саад бэрхшээлийг даван туулж хүний зан байдал, үйл ажиллагааг чиглүүлэн зааж байгаа нь сэтгэлийн хөдөлгөөний зохицуулах үүрэг юм.
Сэтгэлийн хөдөлгөөн нь сэтгэл хөдлөл (эмоци), мэдрэмж гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрэлдэх ба энэ нь тус тусдаа өөр утгыг илэрхийлнэ. Сэтгэл хөдлөл (эмоци) гэдэг нь хүнээс өөртөө болон гадаад ертөнцөд хандах хандлагыг илэрхийлсэн ерөнхийлөн дүгнэгдсэн тогтвортой харьцаа буюу сэтгэлийн хөдөлгөөний нарийн шинж юм. Эмоцид шинэ нөхцөл байдал, гэнэтийн учрал онцгой нөлөө үзүүлнэ. Ийм учраас бүх хүн шинэ нөхцөл байдал, гэнэтийн ямар нэгэн үйл явдалд эмоци үзүүлнэ. Сэтгэл хөдлөл (эмоци) нь хүний хэрэгцээнд үндэслэгдэх учраас хангагдаагүй хэрэгцээ, хүсэл сонирхол, мэдээллийн дутагдалтай байдал зэрэг нь түүнд шууд нөлөө үзүүлнэ. Нийгмийн материаллаг болон оюун санааны амьдралын нөхцөл хувьсан өөрчлөгдөх үед хүний сэтгэлийн хөдөлгөөний хөгжил мөн адил даган өөрчлөгдөнө. Жишээ нь ардчилсан нийгэм, социалист нийгмийн харьцааны тухай ярих.
Мэдрэмж нь сэтгэлийн хөдөлгөөний нэг бүрэлдэхүүн юм. Мэдрэмжийн үндсэн дээр сэтгэл хөдлөл явагдана. Мэдрэмж хоол унд орон сууц хувцас хунар амрах хэрэгцээг хангах явдлалд үндэслэгдэн үүсэж явагдана. Мэдрэмж нь хүний дотоод эрхтний үйл ажиллагаатай нарийн холбоотой үүсэж явагдана. Мэдрэмж үүсэх үед хүний нүүр царай улайж, цайх, зүрх судасны болон амьсгалын ритм өөрчлөгдөх, баяр баясгалан уйтгар гунигийг нүүр гар биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх зэргээр дотоод эрхтэн болон гадаад эрхтэнд ямар нэгэн өөрчлөлт үзэгдэнэ.
Сэтгэлийн хөдөлгөөний механизмыг дараахь гурван хэсэгт хуваана.
1. Тархины доод гадарт явагдах үйл ажиллагаа
2. Дотоод мэдрэлийн тогтолцоонд явагдах физиологийн өөрчлөлтүүд
3. Их тархины гадрын удирдан зохицуулах үйл ажиллагааны удирдлага ба хяналт болно.
1. Сэтгэл хөдлөлийг үүсгэх аливаа цочроогчид нь эхлээд тархины доод гадрын төвд хөөрлийн процессийг үүсгэнэ. Тархины доод гадар нь гадны цочролоос ирж байгаа долгионыг хүлээн аваад ухамсарын тодорхой үйлдлүүдийг хийсний дараагаар харааны төв ба түүний зэрэгцээ орших завсрын тархинд дамжуулж тэнд хөөрлийн процесс явагдсаны дараагаар их тархины гадрын холбогдох төвүүдэд очиж тэндээс бие эрхтний булчин шөрмөсүүдэд дамжин тэдгээрийг үйл ажиллагаанд татан оруулна. Үүний үндсэн дээр дотоод мэдрэлийн тогтолцоонд ямар нэгэн тодорхой өөрчлөлтүүд явагдах буюу гадаад цочролыг хүлээн авах тодорхой нэгэн мэдрэмж үүсэж байна. Энэ мэдрэмжийн үндсэн дээр уурлах айх өвчлөх эмэх баярлах бахархах зэрэг сэтгэлийн хөдөлгөөнүүд явагдах ба уг үйл ажиллагаа нь тархины доод гадрын үйл ажиллагаан үндсэн дээр явагдана. Гэвч энэ нь их тархины гадрын удирдлага доор үйл ажиллагаа нь явагдана.
2. Сэтгэлийн хөдөлгөөний янз бүрийн хэлбэр нь дотоод эрхтнүүдэд янз бүрийн өөрчлөлт оруулна. Тухайлбал судасны цохилт түргэсэж, даралт ихсэн, нүдний хүүхэн хараа тэлж, хөлс ялгаруулах процесс идэвхижиж зүс царай хувирч зүрх уушиг болон төв мэдрэлийн тогтолцоонд цусны хүчтэй түрэлт очно. Ингэж дотоод эрхтнүүдэд үүссэн хэвийн бус байдлыг дотоод мэдорэлийн тогтолцоо хянаж зохицуулах үүргийг гүйцэтгэнэ. Сэтгэлийн хөдөлгөөн нь дотоод шүүрлийн булчирхайнуудтай нягт холбоотой ба ялангуяа бөөрний дээр хэсэгт байрладаг адреналин хэмээх хэмээх гармоны илүүдэл ялгаруулах булчирхайн сэтгэлийн хөдөлгөөн үүсэж явагдахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Сэтгэлийн хөдөлгөөний үед адреналин нь цусны бүрэлдэхүүнд маш бага хэмжээгээр орох ба энэ үед цусан дахь сахарын хэмжээ идэвхижиж цусны эргэлтийн хугацаа огцом түргэсэн нүүр царайнд өөрчлөлт орж цайх улайх өөрчлөлтүүд орно. Эдгээр нь мөн дангаараа үйл ажллагаагаа явуулахгүй их тархины гадрын үйл ажиллагаан дор явагдана.
3. Их тархины гадар нь тархины доод гадрын төвүүдэд саатлын нөлөө үзүүлж тэдгээрийг удирдан жолоодож байдаг. Сэтгэлийн хөдөлгөөн үүсэн бий болоход дохионы хоёрдугаар систем чухал үүрэгтэй.
Сэтгэлийн хөдөлгөөн нь хүний нүүр царайны хувирал, биеийн гадаад байдал, булчин махбодын хөдөлгөөн, дуу хоолойны өнгөөр илэрнэ.
А. Нүүр царайны хөдөлгөөнөөр илрэх сэтгэлийн хөдөлгөөн. Сэтгэл хүчтэй хөдөлсөн үед цусны хялгасан судаснууд тэлж нүүр улайх, барайх эсвэл судасны хана нарийсахад нүүр царай цайж цонхийно. Тэрчлэн сэтгэлийн хөдөлгөөн нь нүд шүд уруул зэрэг нүүр царайн дээрх эрхтнүүдээр илэрнэ. Сэтгэлийн хямралын үед нүдний харц ширүүсэх, зовхи буух, шүд хувирах, уруул жимийх байдалд орно. Баярласан нүд хүний нүд цовоо сэргэлэн болж, нүдний зовхи өргөгдөж, уруулын байдал хэвийн нүүрний арьс толийж тэнэгэр байдалтай харагдана. Юмыг гайхах эргэлзэх сэтгэлийн хөдөлгөөний үед нүдний хөдөлгөөн тогтонги байдалд орж ам хагас ангайх, уруул цорвойх, зэрэг хөдөлгөөнд орно.
Б. Сэтгэлийн хүчтэй хөдөлгөөнд орсон хүний биеийн хөдөлгөөн түргэсэж босож ийш тийш явах, алхах гишгэх нь хурдсаж, гараар дохих зангах зэрэг хөдөлгөөнд орно. Сэтгэл хөдөлсөн үед амьсгалын тоо хурдсаж, хүн огцом түргэн хөдөлгөөнд орох ба үсрэх, цовхрох, гүйх харайх үйлдлүүдийг хийнэ. Энэ нь амьсгалын хийн солилцоо эрчимжсэний үндсэн дээр хүчилтөрөгчийг идэвхтэй ялгаруулж булчингийн хөдөлгөөнийг идэвхижүүлж байгаатай холбоотой юм.
В. Хүний үг яриа аялга, дуу хоолойны өнгөний чанга сул удаан түргэн өндөр намаар дотоод сэтгэлийн хөдөлгөөн гадагшаа маш амархан илэрнэ. Жишээ ярих:
Сэтгэлийн хөдөлгөөний хэлбэр. Сэтгэлийн хөдөлгөөнийг урам зоригийн, шуналын, бухимдалын гэж хуваахаас гадна оюун ухааны болон ёс суртахууны сэтгэлийн хөдөлгөөн, гоо зүйн сэтгэлийн хөдөлгөөн, таашаан амтархах сэтгэлийн хөдөлгөөн, цог жавхлан сүрлэг бадрангуй сэтгэлийн хөдөлгөөн, эмгэнэлт явдлын сэтгэлийн хөдөлгөөн, хошин шог инээдмийн сэтгэлийн хөдөлгөөн гэсэн хэлбэрүүд ч байна.
Дараах мэдээллийг нэтээс хайж олж тавив. Зохиогчийн нэрийг дурдаагүй байсан учраас эх сурвалжийг дурдаж чадсангүй болно. Зохиогчоос нь хүлцэл өчье.
БҮДҮҮНҮҮД дэвжээ
-Lebron James-
-Lebron James-
- Toshiloo
- • Moderator

- Бичлэгүүд: 1138
- Нэгдсэн: 7-р сар.17.10 2:38 pm
- Байршил: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
- Contact:
Re: ХУУЛЬ ЗҮЙН СЭТГЭЛ СУДЛАЛ
ХУУЛЬ САХИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БА БИЕ ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ
Сэтгэцийн (танин мэдэхүйн) үйл явцын зүй тогтол, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд харгалзан үзэх нь
Сэтгэцийн (танин мэдэхүйн) үйл явцын зүй тогтол, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд харгалзан үзэх нь
1.Сэрэл.
Хүний аливааг танин мэдэх үйл сэрлээс эхэлнэ. Сэрэл бол Бодит ертөнцийг тусган авах хамгийн энгийн хэлбэр. Хүний тархинд гадны цочроогчоос үзүүлсэн нөлөөллийн салангид нэг шинжийг мэдрэлийн аппаратуудаар дамжуулан тусган авсаныг сэрэл гэдэг. Тухайлбал, хэлбэр, хэмжээ, өнгө, үнэр, амт, халуун, хүйтэн зэрэг юмсын ямар нэг шинж нь тусдаа байдлаар бидний тархинд мэдээлэл болон очдог. Сэрлийн үндсэн дээр танин мэдэхүйн бусад үйл явц явагдах учраас түүний араас явагдах хүртэхүй, сэтгэхүй, зохион бодох үйл нь сэрлийн мэдээллийн үндсэн дээр явагдана. Жишээ нь: анх төрсөн цагаасаа харааны сэрлийн аппарат нь ажиллахгүй болсон хүнд ямар нэгэн өнгийг төсөөлөх чадвар байхгүй байдаг. Анализатор бол сэрлийн эрхтэн мөн. Хүний мэдрэхүйн эрхтэнд гаднаас ирж байгаа мэдээ дохиог задлан шинжилж тэдгээрийн шинж чанарыг ялган задлах мэдрэхүйн нарийн механизмыг задлан ялгалагч буюу анализатор гэнэ. Анализатор бүр юмсын тодорхой шинж чанарыг хүлээн авч тэдгээрийг задлан ялгалж тархинд буй тухайн эрхтнийг удирдах тархины төв рүү дамжуулна. Анализаторуудын захын хэсэгт нүд, чих, хамар, хэл, ам, арьс зэрэг гадаад мэдрэхүйн эрхтний рецептор, булчин болон дотоод эрхтний эд эсүүдэд байрласан мэдрэлийн төгсгөл хэсгүүд орно. Анализаторуудын дамжуулах хэсэг нь хөөрлийн процессийг рецептор буюу хүлээн авагчдаас төв мэдрэлийн тогтолцоонд тухайлбал тархины төвүүдэд дамжуулан хүргэх үүрэгтэй. Төв хэсэг буюу тархины гадаргын хэсэг нь анализаторуудын дээд хэсэг юм. Энд гадаад дотоод цочроогчдоос ирсэн дохиог задлан ялгах үйл явагдана. Анализаторуудын механизмын үйл ажиллагаа нь явагдахдаа эхлээд гадаад дотоод орчноос ирсэн цочроогчдод нь мэдрэхүйн эрхтний рецепторт үйлдэл үзүүлж тэнд физик химийн процессийг үүсгэнэ. Дараа нь тэр нь физик химийн процесс нь хөөрлийн процессийг үүсгэж тэр их тархины гадарга дээр хөөрлийн голомтыг бий болгоно. Анализаторуудыг гадаад буюу дотоод гэж ангилна. Гадаад анализаторын рецептор нь бие махбодын гадаргуу дээр оршино, дотоод анализаторын рецептор нь дотоод эрхтнүүдийн эд эсэд байрласан байна.
Сэрлийн хэлбэр анализаторын рецептор буюу хүлээн авагчдад үйлдэл үйлдэл үзүүлж байгаа цочроогчдын шинж чанар болон үүсэж байгаа сэрлийн шинж чанараас хамааран сэрлийг олон янзын хэлбэрт хуваадаг. Сэрэл үүсэхэд оролцож байгаа рецепторуудын байдлаар нь
- гадаад сэрэл (экстерорецептор)
- дотоод сэрэл (интерорецептор)
- хөдөлгөөний (проприорецептор) сэрэл гэж ангилна.
Гадаад ертөнцөөс үзүүлж байгаа дохиог бие махбодын гадаргууд орших рецепторуудын тусламжтайгаар хүлээн авах сэрэл юм. Харин дотоод сэрэл нь дотоодоос ирж байгаа дохиог эрхтнүүдийн тусламжтайгаар хүлээн авна. Хөдөлгөөний сэрэл нь бие махбодын хөдөлгөөний болон байдлын тухай дохиог хүлээн авдаг сэрэл юм. Дотоод сэрлийг дотор нь шүргэлт даралтаас үүсэх сэрэл (амтлах, хүрэлцэх, арьсны сэрэл), алс зайнаас үүсэх сэрэл (хараа, сонор, үнэртэх сэрлүүд) гэж хоёр ангилна. Шүргэлт даралтаас үүсэх сэрэл нь обьектод шууд хүрэх ба жишээ нь амтлах сэрэл нь ямар нэгэн зүйл аманд орж түүний физик химийн шинж чанар нь амтлах эрхтний эсийг шууд цочроосноос үүсч байгаа юм.
Харааны сэрэл нь өнгө гэрлийг мэдрэн тусгадаг сэрэл бөгөөд энэ нь хүний танин мэдэх үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Гадаад ертөнцөөс ирж байгаа бүх мэдээллийн 80 орчим хувь нь зөвхөн харааны сэрлийн тусламжтайгаар танин мэдэх процесс явагддаг байна. Харааны сэрлийн тусламжтайгаар бид юмсын хэлбэр хэмжээ, багтаамж, хол ойрын зайд баримжаалан дасах, ер нь хүний хөдөлгөөний үйлийг хянахад тусална. Хүний ндний мэдрэхүйн хэсэгт гэрлийн цахилгаан соронзон долгионы үйлдэл нөлөөлсөний дүнд харааны сэрэл үүснэ. Нүдний гэрлийг мэдрэх эрхтэн нь нүдний торлог бүрхэвч юм. Нүдний торлог бүрхэвчинд байдаг мэдрэх эсүүд нь 7 сая орчим лонхонцор эс, 130 сая орчим савханцар эсээс бүтнэ. Савханцар хэлбэрийн эс нь өдрийн гэрлийг маш сайн мэдрэн тусгадаг бол лонхонцор эс нь өнгөний зохицол ба шөнийн гэрлийг сайн мэдэрнэ.
Сонорын сэрэл Сонорын анализаторын цочроогч нь агаарын хөдөлгөөнд гарах ямар нэгэн биеийн дуу чимээ юм. Өөрөөр хэлбэл ямар нэгэн биет зүйлийн хөдөлгөөн нь агаарын хэлбэлзлийг үүсгэж түүнээс гарсан дуу чимээ нь сонорын сэрлийг үүсгэх цочроогч болдог байна. Сонорын сэрлийн эрхтэн нь чих юм. Чих нь гурван хэсгээс бүрдэх ба дэлбээ, суваг хоёрыг гадна чих гэнэ. Гадаад чихх аливаа дуу чимээний давтамжийг хүлээн авч дотоод чихэнд буюу тархины төв рүү дамжуулна. Гадаад чихнээс ирсэн дуу чимээг дотоод чихний хэнгэрэгийн хальсанд очиж түүнийг доргиулж хэлбэлзэлд оруулан дууны долгионыг үүсгэнэ. Хэнгэрэгийн хальсны цаана чихний хэнгэрэг байрлах ба хэнгэрэгийн хальсанд долгионы давтамж ирэхэд нөгөө талд нь адил хэмжээний даралт үүснэ. Тэгэхгүй бол хэнгэрэг хагарна. Сонорын сэрлийг хэл ярианы, хөгжмийн, шуугиант гэж гурав хуваана.
Амтлах сэрэл Шүлс болон усанд уусах аливаа физик химийн бодис амтлах анализаторын эсийг цочроосноос амтлах сэрэл үүснэ. Амтлах анализаторын эсүүд нь хэл уруул тагнай зэрэ гадна харагдах эрхтэнд байрласан олон төрлийн булцуунууд юм. Амтлах сэрлийг чихэрлэг, гашуун, исгэлэн, шорвог гэж 4 хэсэгт хуваана. Эдгээр амтыг амтлах эрхтэн харилцан адилгүй хүлээн авна. Жишээ нь хэлний үзүүр хэсгээр чихэрлэг зүйлийг, дундуур гашуун зүйлийг, хэлний хоёр хажуугаар шорвог, хэлний угаар исгэлэн зүйлийг илүү сэрж мэдэрнэ. Түүнчлэн хоол тэжээлийн хатуу зөөлөн, халуун хүйтнээс шалтгаалан амтлах сэрэл янз бүрээр үүснэ. Тухайлбал хэт халуун хоол, цай уухад түүний амтыг тэр болгон сайн мэдэрч чаддаггүй.
Үнэртэх сэрэл Үнэртэх сэрлийг үүсгэж байгаа цочроогч нь шингэн зүйлд уусах химийн бодис юм. Үнэрийг сэрж мэдрэх эсүүд нь хамрын хөндийн дээд хэсэгт байрлах салт бүрхэвч юм. Үнэртэх сэрэлд дасах чанар илүү сайн явагдана. Төрөлхөөс хараагүй, дүлий хүний үнэртэх сэрэл нь тэдгээрийг орлож юмсын шинж чанарыг танин мэдэж тэдгээртэй өөрийгий зохицуулан амьдрахад хүрдэг.
Арьсны сэрэл Арьсны мэдрэх эрхтнүүд юмсын халуун хүйтэн болон даралт шүргэлтийг мэдэрч хүлээн авна. Өөрөөр хэлбэл арьсны сэрлийг шүргэх ба , темпратурын гэж хоёр ангилна. Даралт шүргэлтийг мэдрэх эрхтний эсүүд нь арьсны гадаргуу дээр харилцан адилгүй хэмжээтэй байх ба хэлний үзүүр болон хурууны өндөг нь шүргэлтийг дээд зэргээр мэдэрнэ. Жишээ нь хурууны өндөгний хавьцаа 100 орчим цэгээр хрэлцэн мэдэрдэг бол хөлний өвдөгний хавьцаа ердөө л 10 хан байна. Тэгвэл халуун хүйтнийг мэдрэх эсүүд нь арьсны далд орших хэсэг халуун хүйтнийг маш сайн мэдэрнэ.
Дотоод сэрэл Өлсөх, цангах, ханах, цадах зэрэг нь хүний дотоод сэрэлд багтана. Дотоод сэрлийн хүлээн авагч ходоод гэдэс болон дотоод эрхтнүүдийн хананд байрласан байна. Дотоод эрхтнүүд хэвийн байгаа тохиолдолд дотоод сэрэл үүсэхгүй ба ямар нэгэн өөрчллтөнд орсонүед дотоод сэрэл үүснэ.
Тэнцвэрийн сэрэл Тэнцвэрийн сэрлийн аппарат нь дотоод чихэнд байрлана. Дотоод чихэнд байрладаг хагас дугуй хэлбэртэй сувагт байдаг шингэн нь биеийн тэнцвэрийг зохицуулдаг.
Хөдөлгөөний сэрэл Хүний биеийн байдал болон хөдөлгөөнийг мэдрэх сэрлийг хэлнэ. Хүлээн авагч нь булчин шөрмөс биеийн үе мөчинд байрласан мэдрэхүйн эсүүд.
Хүрэлцэх сэрэл Арьс ба хөдөлгөөний сэрлийн үндсн дээр юмыг шүүрэх барих базах хавирах зэргээр сэрж мэдэрнэ.
Өвчний сэрэл Хүний бие махбодын бүтэц үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсноос болж мэдрэхүйн адаад дотоод эрхтний үйл ажиллагааны хэвийн байдал алдагдах процессийг сэрж мэдрэхийг өвчний сэрэл гэнэ. Арьс болон булчин бие махбодын дотоод эрхтэнд байрласан мэдрэхүйн эрхтнүүдэд цочрол очсоноор үүснэ.
Сэрэл үүсэж явагдах ерөнхий зүй тогтол. Аливаа цочроогч бүр сэрлийг үүсгэхгүй. Сэрлийг үүсгэхийн тулд үзүүлж байгаа цочроогчид нь тодорхой хүчээр бие махбодод үйлчлэх ёстой. Сэрэл нь гурван янзын заагт үүсэж явагдана. Дөнгөж мэдэгдэм сэрлийг үүсгэх цочроогчийн бага хүчийг сэрлийг үнэмлэхүй доод зааг гэнэ. Сэрлийн үнэмлэхүй доод заагаа бага хүчтэй цочроогчид сэрлийг үүсгэхгүй. Цочроогчийн хүч хичнээн сул байна мэдрэхүйн анализаторын хүч төдий чинээ их байна. энэ харилцан урвуу хамааралтай.Сэрлийг үүсгэх цочроогчийн их хүчийг сэрлийн үнэмлэхүй дээд зааг гэнэ. Цочроогчийн хүчний дээд хэмжээ үнэмлэхүйн дээд заагаас хэтэрьэл сэрэл үүсэхгүй. Цочроогчийн хүчний эрчимд гарах ялигүй өөрчлөлтийг сэрж мэдрэхийг ялгаварын зааг гэнэ. Жишээ нь 10 кг ачаа өргөж байтал түүн дээр 2 кг нэмэгдэхэд түүнийг ялгаж мэдэрнэ. Цочроогчдын үйлдлийн нөлөөгөөр анализаторуудын мэдрэх чадвар хувьсан өөрчлөгдөж уг үйлдэлтэй зохиоцон дасах процессийг сэрлийн адаптаци буюу дасан зохицох чанар гэнэ.
1. Сэрлийн цочроогч нь урт удаан хугацааны турш үйлчилбэл сэрлийн мэдрэх чанар өөрчлөгдөж сэрэл бүрмөсөн алга болно.
2. Хэт хүчтэй цочроогчийн үйлдлийн үр дүнд сэрэл мэдрэгдэхээ болино.
3. Аливаа сул цочроогчийн үйлдлийн үр дүрд сэрэл мэдрэгдэхээ болино
2. Хүртэхүй
Хүртэхүйд гадаад ертөнцийг тусгах тусгай эрхтэн байхгүй бөгөөд анализаторуудын тусламжтайгаар тусгаж авдаг байна. Хүртэхүйн сэрлийн адил зөвхөн нэг цочроогчийн үйлдлээр үүсэхгүй харин дараалсан хэд хэдэн цочроогчдын үйлдлээр үүсэж явагдана. Нэгэн зэрэг буюу хэд хэдэн цочроогчдын үйлдлийн нөлөөгөөр нэгэн анализаторуудын дотоодод эсвэл хэд хэдэн анализзаторуудын хооронд мэдрэлийн түр холбоос бий болох замаар юмс үзэгдэл бүхэл бүтнээрээ тусгагдаж байгаа юм. Хүртэхүйн юмс үзэгдлүүдийг түүнд байдаг бүхэл бүтэн шинж чанаруудаар нь тусгадаг тусгалын процесс тул тэдгээр чанарууд заавал бүрэн хамаарагдах ёстой. Хүртэхүйн чанарыг дараахь байдлаар ангилна.
1. Хүнд тусгагдаж байгаа зүйлийн биет бодит шинж чанарыг агуулсан байна.
2. Хүнд тусгагдаж байгаа зүйл нь бүхэл бүтэн шинж чанартай байх ёстой.
3. Тодорхой бүтэцтэй байх ёстой
4. Харьцангуй тогтвортой чанартай байх ёстой
5. Тодорхой утга агуулга илэрхийлэхийн хамтаар тэр нь хэл яриа сэтгэхүйн үйлдлийн идэвхитэй оролцоогоор хүнд ухамсарлагдан тусгагдсан байх ёстой.
6. Гадаад орчлон ертөнцийн аль нэг юмыг тусгасан идэвхигүй үйлдэл бус үйлдэл үзүүлж буй зүйлүүдийн дотроос тодорхой зүйлийг сонгож тусгах идэвхитэй үйлдэл юм.
Хүртэхүйн хэлбэр Хүртэхүйг аливаа юмсын оршин байгаа хэлбэрийг тусгах байдлаар нь орон зай, цаг хугацаа, хөдөлгөөний хүртэхүй гэж гурав ангилна.
Орон зайн хүртэхүйн хараа, сонсгол, хүрэлцэх, хөдөлгөөний заримдаа үнэрийн зэрэг олон сэрлүүдийг хамарсан нарийн тусгал юм.
Цаг хугаааны хүртэхүй Бодит үзэгдлийн обьектив хурд, үргэлжлэх хугацаа, дарааллыг тусгасан тусгалын процессийг цаг хугацааны хүртэхүй гэнэ. Аливаа үзэгдэл юмс үзэгдэл тодорхой цаг хугацаанд үүсэж хөгжиж , хувьсаж өөрчлөгдөж байдаг зүй тогтолтой. Юмс үзэгдлүүдийг оршин байгаа хугацаанд нь тусгахдаа тэдгээрийн үүсэж хөгжих үе шат бие биеэ ээлжлэн солих дэс дараалал болон эхлэл төгсгөлөөр нь тусгана.
Хөдөлгөөний хүртэхүй Тодорхй цаг хугацаанд орон зайд оршин байгаа юмсын хөдөлгөөнийг тусгасан тусгалыг хөдөлгөөний хүртэхүй гэнэ. Хараа хөдөлгөөн, тэнцвэр, сонорын анализаторуудын харилцан туслалцаатайгаар хөдөлгөөнийг тусгах үйл нь хүний өнгөрсөн туршлагаар их тархины гадарт бүрэлдсэн нөхцөлт холбоосын үндсэн дээр тулгуурлаж явагддаг байна. Хүний харааны анализаторын тусламжтайгаар аливаа биеийн орон зайд байраа солих процесс болон механик үйлдлийг харж хүртэнэ.
3.Анхаарал
Гадаад орчноос хүнд тоо тоймшгүй олон зүйл нэгэн зэргээр хүнд цочрол үзүүлж байдаг боловч хүн тэр бүхнийг нэг бүрчлэн тусган авч ухамсар сэтгэхүйн үйл болгож чаддаг билээ. Хүн өөрийгөө хүрээлэн байгаа олон тооны обьектуудаас зөвхөн өөрийн хэрэгцээт болон сонирхож байгаа зүйлээ сонгон түүнд ач холбогдол өгч өөрийн ухамсар сэтгэхүйн үйлээ төвлөрүүлдэг зүй тогтолтой.
Тодорхой обьект буюу тодорхой үйл ажиллагаан дээр хүний ухамсрын үйл ажиллагаа чиглэн төвлөрөх процессийг анхаарал гэнэ. Анхаарал нь олон обьектуудын дотроос ямагт нэгийг сонгон түүн дээр төвлөрч байгаа сэтгэцийн идэвхитэй үйл ажиллагаа юм. Анхаарлын анхны илрэл нь баримжаалах рефлекс юм. Ямар нэгэн тодорхой үйл хийж байх үед гадны өөр хүчтэй цочроогч нөлөөлөхөд хүний анхаарал уг цочролд хариу үйлдэл хийнэ. Жишээ: сурагчид хичээл хийж байх үед гаднаас хүн орж ирэх. Энэ үйл нь орчинтойгоо баримжаалан амьдарч байгаа рефлекс буюу анхаарлын анхны илрэл юм. Анхаарал нь сэрэл хүртэхүй, ой тогтоолт, сэтгэхүй, зохион бодохуй зэрэг үйлтэй хамтаар хэрэгжиж тэдгээр үйлийг улам нарийн нягт нямбай, үр бүтээлтэй болгоно. Аливаа зүйлийг тусгах тогтоох, төсөөлөн ургуулан бодох, сэргээн санаж сэтгэн бодох зэрэгтээ зайлшгүй анхаарлын төвлөрөлт тогтворжилтийн үндсэн дээр явагдах ба үйл ажиллагааг зайлшгүй үр бүтээлтэй болгох сэтгэцийн идэвхитэй үйл ажиллагааны онцгой хэлбэр юм.
Хүний анхаарал чиглэн төвлөрч байгаа обьектийн онцлог буюу шинж чанараас болж анхаарлыг гадаад дотоод анхаарал гэж хоёр хэсэгт хуваана. Хүрээлэн байгаа эд юмс, үзэгдлүүд дээр чиглэж байгаа анхаарлыг гадаад анхаарал гэх ба энэ нь хүний биеийн гадаад байдал хөдөлгөөнөөр илэрнэ. Жишээ нь ямар нэгэн зүйлд анхаарал нь төвлөрсөн хүний хөдөлгөөн удааширч, амьсгал удааширч, сонсох чагнах процесс тогтворжино. Хүний бодол санаа сэтгэл хөдлөл зэрэг дотоод ертөнцөд чиглэгдсэн анхаарлыг дотоод анхаарал гэнэ. Энэ үед хүн хөдөлгөөнгүй байдалд орж, зүрх судасны ритм эрс буурч, амьсгал тасалдах, нүүр царайны байдалд эрс ажиглагдам өөрчлөлт гардаг байна.
Анхаарлын физиологи үндэс Анхаарал их тархины гадарт явагдах хөөрөл сааталын процесстой холбоотой. Хүний биед үзүүлж байгаа цочроогчид нь их тархины гадарт хөөрлийн хэдэн хүчтэй голомтуудыг үүсгэх ба энэ үед тэдгээр хүчтэй голомтуудын аль нэг нь дунд зэргийн хүчтэй байх буюу тэр нь тогтонги хэлбэрээ оршиж анхаарал үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Хөөрлийн тогтонги голомтийн үед их тархины гадрын бусад хэсэгт саатлын процесс явагдах ба энэ нь хөөрлийн тогтонги голомтын хүчийг улам нэмэгдүүлнэ. Хэрвээ их тархины гадар дээр үүссэн хөөрлийн голомтын бусад хэсэгт саатлын процесс явагдахгүй ба дахин өөр цочроогчийг хүлээн авч чадаж байх үед анхаарал тогтвортой байж чадахгүй. Хөөрлийн жирийн тогтонги голомттой харьцуулахад ноёлох голомт нь илүү хүчтэй тогтвортой бөгөөд хөөрлийн бусад голомтуудыг нэгтгэн төвлөрүүлдэг байна.
Хүний анхаарал үүсэж хөгжихөд дохионы 1, 2 дугаар систем чухал үүрэгтэй.Хүний биеийн хөдөлмөртэй холбогдсон анхаарал үүсэж хөгжихөд дохионы 1 дүгээр систем ач холбогдолтой. Оюун ухааны үйлдэл хийж байх үед дохионы 2 системийн үндсэн дээр хүчтэй тогтворжино.
Анхаарлын төрөл Анхаарал нь зориудын, идэвхтэй, тогтсон гэсэн 3 төрөлтэй. Анхаарлын жирийн төрөл нь идэвхигүй анхаарал юм.
Идэвхигүй анхаарал гэдэг нь хүн чиглэл зорилготой тодорхой зорилго тавиагүй, зориг тэвчээр шаардагдахгүйгээр үүсэх анхаарлыг хэлнэ. Идэвхигүй анхаарлыг үүсгэх чухал зүйл нь хүчтэй цочроогчийн үйлдэл юм. Хүний мэдрэхүйн эрхтний анализаторт үзүүлж байгаа хараа, сонор, арьс, үнэр, амт, булчин, шөрмөс, дотоод сэрлүүдийг үүсгэх хүчтэй цочроогчид нь идэвхигүй анхаарлыг үүсгэх ба тэр хүч хэдий их байна, мэдрэлийн тогтолцоонд үүсэх хөөрлийн процесс төдий чинээ хүчтэй явагдана. Хөөрөлийн голомтын хүч их байх тутам саатал процесс их тархины бусад хэсэг хүчтэй тархаж анхаарал хүчтэй төвлөрнө.
- Эсрэг цочроогч нь идэвхигүй анхаарлыг үүсгэнэ. Жишээ ярих: Дэвтэр улаан балаар засах,
- Хүний сэтгэлийг хөдөлгөсөн ер бусын цочроогчид идэвхигүй анхаарлыг их амархан үүсгэнэ. Жишээ:
- Хүний сонирхол татсан зүйл амархан идэвхигүй анхаарлыг үүсгэнэ. Жишээ
- Хүний дотоод ертөнц биеийн байдал амьдралын хэрэгцээтэй зохицсон цочроогчид идэвхигүй анхаарлыг амархан үүсгэнэ.
Зориудын анхаарал нь хүний өөрийн ухамсартай зорилго тавьж түүнийгээ биелүүлэхийн тулд тохиолдох саад бэрхшээлийг даван туулж зориг тэвчээр гарган гүйцэтгэж байгаа ажилдаа анхаарлаа зориудаар төвлөрүүлнэ. Хүн өмнөө ухамсартай зорилго тавьж тэвчээр гаргасны дүнд үүсэж явагдах анхаарлын төрлийг зориудын анхаарал гэнэ. Зориудын буюу ухамсартай анхаарал үүсэж хөгжихөд дохионы хоёрдугаар систем чухал ач холбогдолтой. Зориудын анхаарлыг үүсгэхийн тулд хэд хэдэн нөхцлүүдийн дүнд үүснэ. Юун түрүүнд тайван тогтвортой, ажил хэрэгч байдлыг үүсгэх хэрэгтэй. Хүчтэй дуу чимээ, хурц гэрэл, үнэр зэрэг хүчтэй цочроогчдоос аль болох хол ажиллах хэрэгтэй. Зориудын анхаарлын хөгжилтөд хүний үйл ажиллагааны үр дүнг сонирхох шалгах нь асар их түлхэц үзүүлнэ. Мөн өөрийн үүрэг зорилгыг ухамсарлан идэвхитэй үйл ажиллагаанд татагдан орох нь зориудын анхаарлыг үүсгэх бас нэг нөхцөл болно.
Тогтсон анхаарал нь хүний гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны явцад зориудын анхаарлын хүч суларч анхаарлаа дахин төвлөрүүлэх тогтворжуулахад үлэмижйн их хүч шаардагдана. Ингэж хүч энергизарцуулсны үндсэн дээр хүн өөрийн анхаарлаа гүйцэтгэж байгаа үйл ажиллагаан дээр дахин төвлөрүүлэх процессийг тогтсон анхаарал гэнэ.
Анхаарлын шинж чанар Анхаарлын шинжүүдийг анхаарлын тогтворжилт, төвлөрөлт, багтаамж, шилжилт, хувиарлалт, хэлбэлзэл, сарнилт гэж хуваана. Анхаарал нь ямар нэг зүйл болон тодорхой үйл ажиллагаан дээр удаан хугацааны турш баригдан төвлөрөх процессийг анхаарлын тогтворжилт гэнэ. Анхаарлын тогтворжилтын физиологи үндэс нь их тархины гадар дээр бүрэлдэх хөөрлийн хүчтэй голомтууд ба тэдгээр голомтууд ээлжлэн биеэ биеэ халж солих үзэгдэл юм.
Анхааралд нэгэн зэрэг хамрагдаж байгаа юмсын тоог анхаарлын багтаамж гэнэ. Физиологи үндэс нь хөөрлийн тогтонги голомтууд олноор үүсч олон зүйлд нэгэн зэрэг анхаарлаа хандуулах процессийг хэлнэ.
Анхаарал тодорхой нэг зүйл дээр тогтвортой суурьших процессийг анхаарлын төвлөрөлт гэнэ. Физиологи үндэс нь их тархины гадарт бүрэлдэх хөөрлийн ноёлох голомтын үр дүн юм. Анхаарлын төвлөрөлт насны байдлаар хамааран үргэлжлэх хугацаа нь өөр байна.
Нэг обьектоос буюу үйл ажиллаганы нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт зориуд шилжих процессийг анхаарлын шилжилт гэнэ. Физиологи үндэс нь анхаарлын обьектууд солигдох үед хөөрлийн ноёлох, тогтонги голомтын биеэ солих хурд юм. Анхаарлын процессийн шилжилт нь хөөрөл саатлын процессийн бие биеэ солих хурдтай шууд холбоотой. Анхаарлын шилжилт нь хүний сонирхол хүсэл тэмүүллээс шууд шалтгаална.
Хүн хоёр буюу хэд хэдэн үйлдлийг нэгэн зэрэг гүйцэтгэж байгаа үеийн сэтгэцийн үйл ажиллагааг анхаарлын хувиарлалт гэнэ. Жишээ ярих нисэх онгоцны нисэгч, жолооч, радио холбоочин, телефоны залгагч зэрэг.Анхаарлын үлэмжийн их хүч шаардагдах үйл ажиллагааг ноёлох хөөрлийн байдалд байгаа тархины хэсгээс удирддаг бол онцын их ажиллагаа шаардахгүй хүний зуршил болсон үйлийн гүйцэтгэх үед саатлын процесс явагдаж байгаа тархины хэсгээс хариу үйлдэл өгнө. Жишээ нь Лекц сонсох үед анхаарлын хувиарлалтын тухай ярих.
Анхаарлын хэлбэлзэл нь тогтворжилтын эсрэг чанар бөгөөд анхаарлын эрчим хүчийг идэвхижлийг түр сарниулах үйл ажиллагаа юм. Хүний анхаарал чиглэн тогтворжиж байсан газраасаа хөндийрч хэсэг хугацааны дараа дахин нөгөө обьектдоо буцан төвлөрөн энэ үйл ажиллагаа нь хэд дахин давтагдах процессийг анхаарлын хэлбэлзэл гэнэ.
Хүн ямар нэг тодорхой зүйл дээр урт удаан хугацааны турш анхаарлаа төвлөрүүлэх чадвараа алдахыг анхаарлын сарнил гэнэ. Анхаарал сарних явдал хоёр янз байна. Нэг зүйл дээр хэт удаан төвлөрснөөс, хүн зориудын идэвхитэй анхаарлаа ямар нэгэн обьект болон үйл ажиллагаан дээр тогтворжуулан барьж чадаагүй учраас анхаарал сарнина.
4.Ой тогтоолт
Ой гэдэг нь сэтгэцийн тусгалын нэг хэлбэр бөгөөд бодит ертөнцийн талаархи мэдээллийг тогтоох, хадгалах, сэргээх чадвар бүхий мэдрэлийн системийн өвөрмөц шинж мөн. Ой тогтоолтын физиологи үндэс бол тархинд нөхцөлт түр холбоос тогтох, хувийн туршлага бий болох буюу нөхцөлт рефлекс бий болох процесс юм.
Ойн үндсэн процесст тогтоох, сэргээн санах, хадгалах, таних бас мартах ажиллагаа орно.
Тогтооно гэдэг нь ойд мэдээлэл орж ирэх процесс юм. Хүн өөрийн хэрэгцээ сонирхолд нийцсэн зүйлийг тогтоодог тул тэр нь шилэн сонгох шинжтэй процесс юм. Ойд буух хэлбэр шинж байдлаар нь зориудын ба зориудын бус гэж ангилна. Өмнөө тавьсан тодорхой зорилгогүй зориг тэвчээр шаардагдахгүй процессийг зориудын биш санамсаргүй тогтоолт гэнэ. Тавигдсан үүрэг зорилтын үндсэн дээр хүч тэвчээр гарган тогтоох тусгай арга барил хэрэглэх процессийг зориудын ой тогтоолт гэнэ. Зориудын ой тогтоолтыг цээжлэх ба ухамсарлах гэж хуваагдана. Цээжлэх уг мэдлэгийг ухааран ойлгон тогтоох бус материалыг олон дахин давтан хэлсэний үндсэн дээр тер холбоос маягаар тогтооно.
Сэргээн санах нь хэзээ хэрэгцээ болоход гарган санах процесс мөн. Бас хэрэггүй болсон, илүү хэсгийг хасах, мартах чадварыг зохицуулна. Урд нь хадгалж байсан ба хуримтлагдсан туршлагын тухай мэдээллийг хэрэгцээтэй үед хурд нь шуурхай сэргээн санаж гаргаж хэрэглэх процесс юм.
Таних гэдэг ой тогтоолтын нэг процесс бөгөөд сэтгэн бодох, ажиглах, сэргэн санах, эргэцүүлэн ухаарах зэрэг сэтгэцийн үйл ажиллагааны үндсэн дээр явагдана.
Мартах нь ой ухаанд хадгалах, сэргээн санах, дурдатгал бий болохын эсрэг зүйл боловч бас л байх ёстой процессийн нэг юм. Энэ нь уураг тархийг хэрэггүй илүү мэдээллээс чөлөөлөхөд тус болдог ба урьд бий болсон мэдлэг туршлага ул мөр замхран алга болох үгүй болох процессийг мартах гэнэ. Мэдлэг туршлагаа хэрэглэхгүй удах, эсвэл өөр хүчтэй нөлөөлөл бий болох, олон зүйлд самгардан балмагдсан, эсвэл анхааралгүй бөгөөд хэнэггүй хандсан, заавал тогтоох зорилго ач холбогдлыг нь дутуу ойлгосон зэргээс мартана. Мартах нь их тархины гадар дээр бий болсон саатлын процессоос үүснэ. Мартах нь бас цаг хугацаанаас ихээхэн шалтгаална. Мартахгүй буюу бага мартахын тулд сонгосон зүйлээ ой ухаандаа тогтоон хадгалах зорилго тавих, практик амьдралд байнга хэрэглэж байх, тогтоох зүйлээ хэт их хэмжээгээр бус харин хэсэг бүлгээр нь таслан хувааж давтах, гол үндсэн хэсгийг нь их анхаарч, бас хоорондын холбоо хамаарлыг нь ойгож тогтоох нь их чухал юм.
Ой тотгоолтын төрөл Юу тогтоох гэж байгаагаар нь буюу юмс үзэгдэл, бодол санаа хөдөлгөөн сэтгэлийн хөдөлгөөний аль илүү оролцож байгаагаар нь дүрслэх ой, үгийн ба утгын ой, хөдөлгөөний тогтоох ой, сэтгэлийн мэдрэмж өөрчлөлтийг тогтоох ой гэж хуваана.
Дүрслэх ой нь юмыг хараад нүдлэх, сонсох, амтлах, үнэрлэх, хүрэлцэх зэрэг таван үндсэн мэдрэх эрхтний тусламжтайгаар тогтоох ой юм. Энэ нь ихэвчлэн мэргэжлийн онцтогтой их холбоотой. Жишээ нь: хөгжимчин, зураач, бүжигчин тамирчин, эмч, нэхмэлийн үйлдвэрийн ажилчидын тухай гэх мэт
Үг буюу утгын ой нь жүжигчин багш хүмүүсийнх их сайн байна. Мөн бүх төрлийн мэргэжилтэнгүүд өөрийн мэргэжлийн холбогдолтой зүйлийг маш амархан тогтооно. Утгын ой нь санаа бодол тогтоох ой бөгөөд зөвхөн утгыг нь тогтоож байгаа бус өгүүлбэрээр цээжэлж байгаа явдал юм. Үг утгын ойд дохионы хоёрдугаар систем их ач холбогдолтой.
Хөдөлгөөний ой нь алхах, гишгэх, бичих, зурах, хэмжих, , хөдөлмөрийн дадал дүй, спортын ба бүжгийн хөдөлгөөнд ихээхэн ач холбогдолтой юм. Харанхуйд хөгжим тоглох, бүжгийн хдөлгөөн хийх, спортын хөдөлгөөн болон гимнастик хийхэд урд хийж байсан туршлагын ой тогтоомжууд тус болно. Хүн болгонд энэ ой байх бөгөөд тухайн хүний биеийн байдал, үе мөчний агшилт суналтаас шалтгаалан хүн хүнд харилцан адилгүй байна.
Сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөнийг тогтоох сэргээх ой нь хүний сэтгэлийн өөрчлөлт, эерэг ба сөрөг хөдөлгөөнийг тусган авдаг юм. Баярлах бахдах гайхах сэтгэл ханах хайрлах дурлах, уурлах гомдох, уйтгарлах, хэлмэгдэх зовох, ичих харамсах царайчлах гашуудах хорсох зэвүүцэх үзэн ядах зэргийг хүн бүр багаасаа л хүлээн авч чаддаг болохоор энэ нь бүх насан туршид хадгалагдан үлдэнэ.
Богино хугацааны ой буюу түр зуур тогтоох ой, урт удаан хадгалах ой гэсэн хоёр ой байна. Хүмүүсийн ой тогтоолт хувь хүний шинж чанараас шалтгаалаад өөр байна. Зарим хүмүүст харж тогтоох буюу дүслэх ой илүү хөгжсөн байхад, зарим нэг нь үг хэл яриагаар буюу түүгээр илэрсэн хууль дүрэм, ухагдахуун нэр томьёог илүү тогтооно. Нөгөө зарим хүмүүст дүрслэх ой, үг хэл ярианы ой зэрэг хөгжсөн байхад, нөгөө заримд нь зөвхөн сонсголын ой зонхилох жишээтэй.
Анализаторын буюу мэдрэх эрхтний оролцооны байдлаар нь сонсголын ой, харааны ой, хөдөлгөөний ой, хараа сонсголын ой, сонсгол харааны ой гэхчилэн хувааж болно. Дохионы нэгдүгээр систем илүү хөгжсөн хүмүүс юмс үзэгдлийн өнгө будаг дуу чимээ амт үнэр хэлбэр галбираар нь хараад, мэдрээд сайн тогтоодог бол, дохионы хоёрдугаар систем хөгжсөн хүмүүс юмны утга, хийсвэр ухагдахуун, үзэгдлийн холбоо хамаарлыг сайн тогтоодог байна.
Ой тогтоолтыг хөгжүүлэх хэд хэдэн арга байна.
1. Юуны өмнө мэдрэл уураг тархиа эрүүл саруул байлгах хэрэгтэй. Архи дарс уух, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх зэрэг нь бие мэдрэл сэтгэлээ амраах арга болно.
2. Анхаарлаа төвлөрүүлэн чиглүүлж тогтоох гэж байгаа зүйлдээ зорилго чиглэлтэйгээ гярхай, хянуураар ажиглах дасгалыг байнга хийж байх хэрэгтэй.
3. Олон дахин биш 1-2 дахин чанартай унших, нэг том сэдвийг уншихын тулд олон хуваан олон өдөр удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлэн ухааран ойлгож уншиж чадвал ой гүн бат байх болно. Хэдий хэр хурдан тогтооно төдий чинээ хурдан мартана.
4. Үе үе үзсэн зүйлээ сэргээн санаж харж байхгүй бол цаг хугацаанаы эрхээр мартагдах болно.
5. Дууны үг, шүлэг, зүйр цэцэн үг, ерөөл магтаалыг цээжлэх явдал асар их ач холбогдолтой.
6. Ялигүй жижиг зүйл буюу одоо заавал цээжлэх хэрэггүй зүйлийг тэмдэглэн авах хэрэгтэй буюу дараа нэг удаа санамсаргүй байдлаар ээжлэн хэрэгцээтэй үед ашиглаж болно.
7. Өөртөө ямар хэлбэрийн ой байгааг тогтоож түүнийгээ түлхүү ашиглах хэрэгтэй.
5.Зохион бодохуй
Хүн өөртөө байгаа мэдлэг туршлага дээр тулгуурлан ямар нэгэн шинэ үзэл санаа, шинэ дүр төсөөлөлийг буй болгоход чиглэгдсэн бодит байдлыг хувьсган тусгасан тусгалын онцгой хэлбэрийг зохион бодохуй гэнэ. Хүний биед нөлөөлж байгаа гадны олон янзын цочроогчдын үйлдлийн нөлөөгөөр их тархины гадарт урьд бүрэлдэн тогтсон мэдрэлийн түр холбоосуудаас дахин шинэ холбоосын нэгдэл бүрэлдэн тогтох процесс нь зохион бодохуйн физиологи үндэс болно. Хүн өөрөө очиж үзээгүй ямар нэгэн газар орны тухай зохион бодож өөртөө тодорхой дүрийг үүсгэж бий болгоно. Тэрхүү дүр нь тэр хүний амьдралд урьд нь тохиолдож байсан дүрүүдээс бүтэж байгаа юм.
Зохион бодох процесс нь санамсаргүй, зориудын буюу ухамсартай гэсэн хоёр хэлбэрээр үүсэж бий болно. Урьдаас төсөөлж зохиох зориудын зорилго тавиагүй ямар нэгэн дүрийг бүтээх процессийг санамсаргүй зохион бүтээх гэнэ.
- Хүний хэрэгцээ болон сэтгэл хөдлөлөөс болж үүсэж байгаа дүрүүд бол санамсаргүй зохион бодох юм. Жишээ нь: халуун, хүйтэн, өлсөх, цангах
- Санамсаргүй хэлбэрээр зохион бодохуйн бас нэг хэлбэр бол зүүд юм. Жишээ нь
- Санаашрал, мөрөөдөл нь хүнийг амьдралаас хөндийрүүлж идэвхигүй хий хоосон мөрөөдөх байдалд оруулдаг ашиггүй процесс юм.
Тодорхой чиглэл зорилгын үүднээс шууд төсөөлөгдөж байгаа процесс бол зориудын зохион бодох хэлбэр юм. Хүн ямар нэгэн дүрийг бүтээх зорилго тавьж оюун ухаан хүч зоригоо дайчлан бүтээж байгаа дүр бол зориудын зохион бодохуй юм. Зориудын зохион бодох үйлийн хөгжилт тухайн хүний цуглуулсан мэдлэг чадвар туршлагаас хамааран янз бүр байна. Зориудын ухамсартай зохион бүтээх процессийг дотор сэргээн хуулбарлах, уран бүтээлийн зохион бодох гэж хоёр хуваана. Ямар нэгэн схем, зураг зураглалын үндсэн дээр эсвэл үг яриагаар тодорхой дүрийг бүтээх процесс бол сэргээн хуулах зохион бодох процесс юм. Сэргээн хуулах зохион бодохуй нь хүний уураг тархинд хадгалагдаж байсан мэдлэг туршлагын үр дүн юм. Жишээ нь тэнгис үзээгүй хүн өөрийн үзсэн далай нуураар төсөөлөн бодож хийсвэр дүрийг үүсгэх, ямар нэгэн хотын тухай бодохдоо өөрийн очиж үзэж байсан хотын байдлаар төсөөлөн бодох гэх мэт.Сэргээн хуулах зохион бодохуйн хөгжилтөд хүний зарим нэг чадвар ач холбогдолтой. Тухайлбал Зурж дүрсэлж чаддаг хүн машин техникийн тухай эсвэл барилгын байшингийн тухай маш амархан уран гоёоор дүрслэн харуулж чадна.
Уран бүтээлийн зохион бодох процесс нь сэргээн хуулахаас эрс ялгаатай бөгөөд тэр нь хүний өөрийн бүтээлч үйл ажиллагааны явцад ямар нэгэн шинэ дүрийг бие даан бүтээх процессийг уран бүтээлийн буюу бүтээлчээр зохион бүтээх процесс гэнэ. Уран бүтээлийн зохион бодох процес нь хүн бүтээлч үйл ажиллагаа эхэлж, шинэ машин техник бүтээж, нийгмийн харьцааны шинж чанарыг хувьсган өөрчилж, шинжлэх ухаанд нээлт хийж, урлаг утга зоиолыг туурвин бүтээж байдаг бөгөөд энэ нь нийгмийн хэрэгцээнээс урган гарч байдаг учиртай.Уран бүтээлийн зохион бодох процесс нь хэд хэдэн шатаар явагдана.
- Зохион бүтээх дүрийн шинэ санаа төрж зорилго тавигдана.
- Дэвшүүлсэн зорилгодоо зорилт тавьж түүнийгээ биелүүлэх арга замуудыг хайж эхэлнэ.
- Тэдгээр арга замуудаа сорьж туршин зураг төсөл схем загвар хийж тооцоо гаргана.
- Тэдгээрээс хамгийн оновчтойг нь сонгон авч зохион бодсон зүйлээ эвлүүлэн бүтээж биет бүтээл болгоно.
Зохион бодохуйн онцгой хэлбэр бол мөрөөдөл юм. Мөрөөдөл нь хүний ирээдүйгээ харах хэрэгцээний үүднээс үүсэж өнөөдөр байхгүй ч маргааш бий болох хийсвэр дүр юм.
6.Сэтгэхүй
Ертөнцийн тухай мэдлэгийн эхний шат нь сэрэл хүртэхүйн үндсэн дээр явагддаг бол шууд биш замаар сэтгэхүйн нарийн үйлдлийн үнсэн дээр танин мэдэгддэг юмс үзэгдлүүдийн зарим нэг шинж байна. Материаллаг ертөнцийн ийм шинж чанарыг зөвхөн сэтгэхүй л бүрэн гүйцэд таньж мэднэ. Жишээ нь бид энгийн нүдээр бодисын солилцоо эсийн хуваагдал, нийгмийн хөдөлгөгч хүч, рентген туяа гэх мэтийг олж харж чадахгүй. Юмс үзэгдлийн эдгээр шинж чанар нь юмсын дотоод талд байдаг ба тэдгээрийг мэдэж чадахгүй бол тухайн зүйлсийн талаар бүрэн гүйцэд танин мэдэж ахуй амьдралдаа хэрэглэж чадахгүй болно.
Юмс үзэгдлүүдийн мөн чанар, тэдгээрийн зүй тогтолт харьцаа холбоог нээн илрүүлж түүнийг танин мэдэхэд чиглэгдсэн оюун ухааны үйл ажиллагааны нарийн хэлбэр буюу бодит байдлыг шууд биш замаар нэгтгэн дүгнэж тусгасан тусгалыг сэтгэхүй гэнэ. Сэтгэхүй сэрэл хүртэхүй зэрэг хүний мэдрэхүйн туршлага дээр тулгуурлан хөгждөг. Сэтгэхүй нь
- юмыг шууд бус аргаар танин мэддэг процесс юм
- нэгтгэн дүгнэгдсэн процесс бөгөөд өөрөөр хэлбэл юмсын дотоод харьцаа зүй тогтлыг тусгасан тусгалын идэвхитэй процесс юм.
- Сэтгэхүй нь хүний хэл яриатай хамт хөгждөг ба бодол санаа хйисвэр сэтгэлгээгээ хүн хэл яриагаараа илэрхийлдэг
- Сэтгэхүй нь хүний практик үйлтэй нягт холбоотой хөгжинө. Практик үйл ажиллагаа сэтгэн бодох үйл явц хэр үнэн зөв явагдсаныг шалгах шалгуур болно.
Дохионы хоёрдугаар системийн үндсэн дээр их тархины гадарт бүрэлдэн тогтсон мэдрэлийн түр холбоос нь хүний тодорхой бодол санаа үүсэж явагдах сэтгэхүйн физиологи үндэс нь болно.
Сэтгэхүйн төрөл анги Үг яриа юмсын дүр байдал болон тэдгээрийн үйлдэл нь хүний сэтгэхүйн үйл ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэхээс үндэслэн сэтгэхүйг бодит сэтгэхүй хийсвэр сэтгэхүй гэж хоёр хэлбэрт хуваана.
Бодит сэтгэхүй Мэдрэхүйн эрхтэнд шууд нөлөөлсөн юмс үзэгдлүүдийн шинж чанар дээр тулгуурлаж тэдгээрийн дотоод харьцаа холбоо, зүй тогтлыг нээн илрүүлэх оюун ухааны үйлийг бодит сэтгэхүй гэнэ. Бодит сэтгэхүйн хөгжилд хараа сонор, хүрэлцэх үнэртэх сэрлүүдийн үйл ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэнэ. Бодит сэтгэхүйг дотор нь үйлдэл хийж сэтгэх, дүрсэлж сэтгэх гэж хоёр хуваана. Анхны хэлбэр нь үйлдэл хийж сэтгэх процесс юм. Жишээ нь эвлүүлэн бүтээж практик үйл хийж байж тухайн зүйлийн бодит шинж чанарыг мэдэж чадна. Үйлдэл хийж сэтгэхийн үндсэн онцлог бол сэтгэх үйлийн явцад ажигч чанар идэвхитэй хөгжиж, гүйцэтгэх ажлын хэсэг бүрийг нарийн зөв биелүүлэхийн тулд хүн анхаарлаа түүнд эрчимтэй төвлөрүүлэн ажиллах явдал юм. Үйлдэл хийж сэтгэх процесс нь ихэвчлэн 1-3 насны хүүхдэд эрчимтэй хөгжинө.
Дүрсэлж сэтгэх Хүний нас ахиж амьдралын турлага арвижин мэдлэг туршлагын хүрээ өргөсөх тусам үйлдэл хийж сэтгэх процесс нь дүрсэлж сэтгэх процесс руу аажмаар шилжинэ. Материаллаг ертөнцийн тодорхой бодитой үзэгдэл юмстай шууд үйлдэл хийж сэтгэхгүй харин тэдгээр юмс үзэгдлийн дүр дээр тулгуурлан сэтгэх үйлийг дүрсэлж сэтгэхүй гэнэ. Дүрсэлж сэтгэх нь ихэвчлэн урлаг уран сайрны мэргэжлийн хүмүүст илүү хөгжсөн байдаг. Дүрслэн сэтгэх нь хийсвэр сэтгэхүй хөгжихийн угтвар нөхцөл болж өгнө.
Хийсвэр сэтгэхүй Байгаль нийгмийн үзэгдлүүдийн шинж чанарыг уг зүйлээс ялган салгаж ухагдахуун оюун дүгнэлтийн хэлбэрээр сэтгэх процессийг хийсвэр сэтгэхүй гэнэ. Хийсвэр сэтгэхүй нь байгаль нийгмийн хөгжлийн ерөнхий нийтлэг зүй тогтол гол харилцаа холбоог нээн илрүүлэхэд чиглэгдсэн байна. Хүнд бодит ба хийсвэр сэтгэхүй нь ихэвчлэн адилхан хөгжсөн байдаг боловч хийж байгаа ажил үйлчилж байгаа хүрээнээсээ хамааран өөр өөрөөр хөгжсөн байна.
Сэтгэхүйн үйлдэл нь сэтгэхүйн үйлийг гүйцэтгэх механизм бөгөөд тодорхой юмс үзэгдлүүдийн мөн чанарыг нээн илрүүлэхэд чиглэгдсэн үйлүүд багтана. Үүнд анализ синтез, харьцуулах, хийсвэрлэх, тодруулах, нэгтгэн дүгнэх, ангилах, эмхлэн цэгцлэх гэх мэт үйлүүд багтана. Эдгээр сэтгүйн үйлүүд ийн хөгжиж эхлэх байдал нь үргэлж хэрэглэгдэх мэдээллийн шинж чанар болон уг мэдээллийг хүлээн авч боловсруулах ажлын зорилтоос хамаарна. Жишээ ярих.
Сэтгэхүйн үндсэн чанарууд Сэтгэхүйн чанар нь хүний сэтгэцийн хөгжлийн түвшинг тогтооно. Сэтгэхүйн чанарууд нь түүний агуулга, далайц, уян чанар, бие даасан чанар, гүн чанар, шүүмжлэлт чанар, сэтгэхүйн хурд болон баталж нотлох чанаруудаар илэрнэ.
Сэтгэхүйн агуулга нь хүнд тусгагдаж байгаа юмс үзэгдлүүдийн тухай ухагдахууны хүрээгээр тодорхойлогдоно. Хүний бодол санаа хичнээн л өргөн хүрээтэй олон зүйлийг хамарсан бол түүний сэтгэхүйн агуулга төдийчинээ өргөн агуулгатай байна.
Сэтгэхүйн гүн чанар Хүн хэдий чинээ юмс үзэгдлүүдийн дотоод харилцан холбоо шинж чанар, зүй тогтлыг нарийн бөгөөд гүнзгий тусгасан бол түүний сэтгэхүй нь уг юмсын үзэгдлүүдийн дотоодод гүн гүнзгий нэвтрэн орсон байна.
Бие даасан чанар өөрийн өмнө дэвшигдсэн оюун ухааны ямар нэгэн тодорхой зорилгыг бусдын туслалцаагүйгээр өөрийн оюун ухааны хүчээр дагнан шийдвэрлэх процессийг хэлнэ.
Сэтгэхүйн шүүмжлэлт чанар Ямар нэгэн тодорхой зорилтыг шийдвэрлэхэд бусдын бодол санаанд татагдаж түүнийг автоматаар аялдан дагалдахгүйгээр өөрийн бодол санаа сэтгэхүйн хүчээр шийдвэрлэх процессийг хэлнэ.
Сэтгэхүйн хурд. Дэвшигдсэн асуудалд бүрэн гүйцэд хариу өгөх буюу хүн өмнөө тулгарсан аливаа зорилтыг өөрийн оюун ухааны хүчээр шийдвэрлэгдэхэд зарцуулагдах хугацаагаар нь сэтгэхүйн хурд тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл аливаа асуудлыг шийдвэрлэхэд зарцуулагдах оюун ухааны үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг сэтгэхүйн хурд гэнэ.
7.Хэлэхүй
Хэлэхүй бол хэлийг практикт хэрэглэж байгаа явдал юм. Хэл бол хүмүүсийн харилцааны гол хэрэглүүр бөгөөд амьдрал, нийгэм түүхийн асар үнэт зүйлсийг хойч үедээ дамжуулан хадгалах үүргийг гүйцэтгэнэ. Үгээс хэл бүтнэ хэлнээс хэлэхүй гарна. Хэлэхүйн шинж чанар нь
- өөртөө заавал агуулга бүхий байдаг
- ойлгомжтой байна
- уран тод байна
- нөлөөлөх хүчин чадалтай байна. Эдгээр шинжүүд дутуу хөгжвөл хүний хэлэх ярих чадвар хангалтгүй, ойлгомжгүй, систем дэс дараагүй болно.
Хэлэхүйн физиологи үндэс нь тал тал бөмбөлөг дахь хэлэхүйн төвүүд юм. Үүнд: Брокийн төв, Верникийн төв, Харааны төв гурав юм.
1.Брокийн төв Энэ нь Франц улсын анатомич химич П.Брокийн нэрлэсэн хэл ярианы хөдөлгөөний төв юм. П.Брок анх 1861 онд нээсэн ба Зүүн тал бөмбөрцгийн духан талын доод даланд байна. Энэ төв нь гэмтвэл хүн хэл яриаг ойлгох боловч хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүй өөр үсэгтэй хольж будилна. Хэлэх ярихыг зохицуулагч хөдөлгөөний төв гэмтсэнээс анализ синтезийн ажиллагаа явагдахгүй байгаа тэр юм. Энэ үед зөвхөн орилох дуудах ажиллагаа л үлдэнэ.
2. Верникийн төв. Германы мэдрэлийн эмч Вернике 1874 онд анх нээсэн юм. Энэ нь тархины дээд гадар дахь хэлэхүйн сонорын төв юм. Зүүн тал бөмбөлөгин дээд талын ард байна. Энэ төв гэмтвэл хэлний авиануудыг ялгаж чадахгүй хэлсэн үгээ сонсох боловч ойлгохгүй болно. Их ярьдаг боловч ярьж байгаа зүйлийнхээ утгыг ойлгохгүй.
3.Харааны төв Их тархины гадрын дагзан талд байрладаг ба энэ төв нь гэмтсэн тохиолдолд сонсох ярихдаа нэг их муу биш боловч орон зайн баримжааг бүрэн алдах ба чанга уншиж чадахгүй, бас үсэг танихгүй тоо цифрийн дүрсийг танихгүйд хүрнэ. Дэлхийн хоёрдугаар дайны жишээ ярих.
Хэлэхүйг дотор нь гадаад ба дотоод хэлэхүй гэж ангилна. Гадаад хэлэхүй нь дотроо аман ба бичгийн хэлэхүй гэж хоёр хуваагдана.Аман ярианы хэл нь гол төлөв нэг цаг мөчид хэд хэдэн хүний нүүр учирч хэлэлцэхэд тохирсон байдаг бол бичгийн хэл нь одоо ба ирээдүй цагт тоо тоймшгүй олон хүнтэй нэг зэрэг харилцах боломжтой хэл юм.
Өөртөө ярих, дотроо бодох, хэлэх ярих гэсэн юмаа урьдчилан төлөвлөх процессийг дотоод хэлэхүй гэнэ. Дотоод хэлэхүй нь дуулдахгүй боловч дараахь онцлогтой.
1. Хэл, төвөнх зэрэг эрхтэн хөдөлнө
2. Гадаад хэлэхүйгээс хурдан явагдана. Ер нь хүний бодол хэлж ярихаас 4-5 дахин хурдан явагдана.
3. Оюун сэтгэцийн дэс дараатай зохион байгуулалттай үйл ажиллагаа юм.
4. Үг өгүүлбэрийн гол гишүүдийг ялангуяа өгүүлэгдэхүүнийг тусган бодно. Өөрөөр хэлбэл өгүүлбэрийг маш хурааангуйлж ихэнхи үгнүүдийг хаян зөвхөн гол үгнүүдээ эмхлэн бодно.
Дараах мэдээллийг нэтээс хайж олж тавив. Зохиогчийн нэрийг дурдаагүй байсан учраас эх сурвалжийг дурдаж чадсангүй болно. Зохиогчоос нь хүлцэл өчье.
БҮДҮҮНҮҮД дэвжээ
-Lebron James-
-Lebron James-
- Toshiloo
- • Moderator

- Бичлэгүүд: 1138
- Нэгдсэн: 7-р сар.17.10 2:38 pm
- Байршил: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
- Contact:
Re: ХУУЛЬ ЗҮЙН СЭТГЭЛ СУДЛАЛ
ХУУЛЬ ЗҮЙН СЭТГЭЛ СУДЛАЛЫН УДИРТГАЛ
ОРЧИН ҮЕИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ БА ХУУЛЬ САХИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
ОРЧИН ҮЕИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ БА ХУУЛЬ САХИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
1.1. Хууль сахиулах ажиллагааг боловсронгуй болгоход сэтгэл судлалын роль
1.2. Сэтгэл судлалын судлахуй
1.3. Сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжилт
1.4. Сэтгэл судлалын зарчим, арга
Орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухаан хувь хүн болон бүлгийн зан үйлийн талаар асар их мэдээлэл агуулах болсон. Сэтгэл зүйн технологи нь хууль сахиулах болон бусад олон салбарт өнөөдөр ашиглагдаж байна. АНУ-ын ХМТ –ны академийн сэтгэл зүйн зан үйлийн анализын тэнхимд 1971 онд анх бусдыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгтэний сэтгэл зүйн дүр төрхийг зураглах ажил хийсэн. Өнөөдөр энэ аргыг онц хүнд гэмт хэрэгтэнийг илрүүлэхэд ашиглаж байна. Эрэн сурвалжлах ажлын амжилтын 60-80 хувийг сэтгэл зүйн дүн шинжилгээний албаны үнэлгээнд тулгуурлан хийж байна. Ер нь гэмт хэрэгтэний үнэн дүр төрхтэй ийм аргаар хийсэн сэтгэл зүйн зураглалын 67 хувь нь тохирч байдаг.
ОХУ-д ийм аргаар цуутай алуурчин Чикатологийн дүр төрхийг зураглаж гаргасан бөгөөд (40 орчим настай, 170 орчим см өндөр, ямар нэгэн онцлог төрхгүй, нууцлаг, аймшгийн кино үзэх дуртай, биеийн астеник галбиртай, онцгой бяр чадалтай биш, хоол боловсруулах эрхтэний архаг хэлбэрийн өвчлөлтэй, далд хэлбэрийн үе мөчний өвчтэй/сүрьеэтэй/, эхнэртэй байж болзошгүй, тусгай дунд эсхүл дээд боловсролтой, олон жил багш, сурган хүмүүжүүлэгчээр ажилласан, ээлжийн ажилтай, ижил хүйстэн биш, сэтгэцийн эмгэггүй, зан төлөв өөрчлөгдөх сэтгэцийн хурц эмгэгтэй),
Тодорхой шинжлэх ухаан бүр өөрийн судлах зүйлийн онцлогоор хоорондоо ялгаатай байдаг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хүний сэтгэц ухамсар үүсэж хөгжсөн зүй тогтол, хүний сэтгэцийн процесс болох сэрэл, хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, хэлэхүй, сэтгэхүй болон сэтгэцийн шинж чанарын тухай зан төлөв, зоригийн үйл, сэтгэлийн хөдөлгөөн, темперамент зэрэг сэтгэцийн үзэгдлүүдийг судална.Сэтгэцийн эдгээр үзэгдлүүд нь хүрээлэн буй материаллаг ертөнцийн юмс үзэгдэл хүний тархинд тусгагдсан субьектив буюу хийсвэр дүр юм. Ийм учраас сэтгэл судлалын шинжлэх ухаан нь бодит юмсын шинж чанарыг тусгасан тархины бүтээгдэхүүн болох хүний сэтгэцийн тухай шинжлэх ухаан мөн.
Сэтгэл судлалын ухаан нь одоогоос 2000-аад жилийн өмнө эртний грекийн их сэтгэгчид Демокрит, Платон, Аристотель нарын сургаалын нэг бүрэлдэхүүн хэсэг болж хөгжсөн түүхтэй. Демокрит сэтгэц бол бүх байгалийн адилаар материаллаг зүйл юм, сэтгэц нь тусгай атомуудаас бүрдсэн зүйл гэж анх удаа сэтгэцийн үзэгдлийн мөн чанарыг тайлбарласан байна. Платон ертөнцийн бүх юмс материаллаг буюу оюун санаа, бие цогцос буюу сэтгэц гэсэн хоёр эх үүсэлтэй, Аристотель хүний оюун санаа болон бие цогцсын хооронд ямар ч саланги тусгаар зүйл байхгүй бөгөөд оюун санаа нь хүни үйл ажиллагааны явцад янз бүрээр илэрч байдаг гэж сургажээ. Эдгээр сургаалиуд нь сэтгэцийг судлах шинжлэх ухааны зөвхөн суурь нь болсон юм.
Үүний дараагаар МЭӨ 3 дугаар зууны үед Александрын эмч Герофил Эразистрат нар нервийн тухай анхны сургаалийг боловсруулсан байна. Энэ нь хүний гүйцэтгэж байгаа үйлдэл бол тархинд үзүүлсэн цочролын нөлөө буюу хүний тодорхой нэг эрхтэн бүр түүний сэтгэл санаа буюу тархины аль нэг хэсэгтэй холбоотой байдаг гэж тодорхойлсон байна. Дээрх үзэл санаанууд нь тухайн нийгмийн үйлчлэлээс шалтгаалан оюун санаа болон сэтгэцийн тухай ойлголт нь хөгжихгүй явсаар бүр 17 дугаар зууныг хүрсэн байна.
XVII зууны үед биологи, сэтгэл судлал, техникийн шинжлэх ухааны хөгжилд шинэ үе нээгдсэнээр сэтгэц ухамсрын талаар анхны онолууд боловсруулагдсан байна. Тухайлбал Францын эрдэмтэн Рене Декарт хүний сэтгэцийн мөн чанарын үүсэл хөгжлийн талаар анхны үнэн бодит онолыг боловсруулсан байна. Энэ нь хүний мэдрэхүйн эрхтэнд гадаад орчны юмс үзэгдэл цочрол үзүүлэхэд тэндээс тархинд хөөрөл очиж тархины аль нэг хэсгээс булчин махбодод очиж тэдгээр нь агшиж сунах үйлчлэлд ордог байна гэсэн онолыг боловсруулсан боловч энэ нь яг шинжлэх ухааны үүднээс нотлож чадаагүй байна. Гэхдээ сэтгэц ухамсар нь бодит ертөнцийн тусгал буюу түүнтэй салшгүй холбоотой гэдгийг анх удаа тавьж өгчээ.
Английн эрдэмтэн Жон Локк хүний бүхий л мэдлэг нь түүний амьдралдаа цуглуулсан туршлагаас хамаарна гээд туршлагыг 2 хуваасан байна.
1. Мэдрэхүйн гадаад эрхтний үйл ажиллагаа (гадаад туршлага)
2. Оюун ухааны үйл ажиллагаа (дотоод туршлага)
1863 онд оросын эрдэмтэн И.М.Сеченовын бичсэн “Тархины рефлекс” хэмээх зохиолд хүний бие махбод мэдрэхүйн эрхтэнд гаднаас цочрол үзүүлэхэд төв мэдрэлийн тогтолцоо буюу тархинд хүргэж сэрлийн процессийг үүсгэнэ. Тархинд очсон цочролын долгионыг тархи өөрийн нарийн үйлдлээр сэтгэц ухамсар болгон төвөөс буцах мэдрэлээр сувгаар дамжуулан булчин шөрмөсийг хөдөлгөөнд оруулдаг тухай сэтгэцийн үзэгдлийн шинжийг тайлбарлах анхны шинжлэх ухааны үндэстэй онолыг боловсруулсан байна.
Үүний дараагаар оросын нэрт эрдэмтэн, академич И.П.Павловын боловсруулсан нөхцөлт рефлекс, их тархины гадаргад явагдах мэдрэлийн түр холбоосууд, дохионы нэг хоёрдугаар системийн онолыг боловсруулснаар сэтгэл судлалын шинжлэх ухааны тулгуурыг тавьж өгсөн одоо ч хэвээрээ судлагдсаар байгаа юм.
Сэтгэл судлалын ухааны үндсэн зорилт нь хүний сэтгэцийн амьдралын хууль, зүй тогтол, хүний бүтээлч үйл ажиллагааны янз бүрийн хэлбэрүүд, хүмүүсийн хоорондын харилцааны систем бие хүн төлөвших процессийг удирдан зохион байгуулах ажлын сэтгэл зүйн үндсийг судлахад оршино.
Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь бодит ертөнц хүний тархинд хэрхэн ямар замаар тусгагддаг, хүн өөрийгөө хүрээлэн байгаа орчноо хэрхэн яаж танин мэддэг, яаж түүнийг хувьсган өөрчилдөг, сэтгэцийн үйл ажиллагаа нь хүний насны үе шатуудтай ямар холбоотойгоор хөгждөг, бие хүний сэтгэцийн шинж чанар хэрхэн яаж төлөвшөн тогтдог зэргийн шинжлэх ухааны үндэстэйгээр судлан мэдэхэд тусална.
Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь сэтгэцийн үзэгдлийг судлахдаа дараахь судалгаа шинжилгээний аргуудыг хэрэглэнэ. Судалгаа шинжилгээ явуулах аргын тухай боловсрол судлал буюу сурган хүмүүжүүлэх ухааны хичээлээр тодорхой судалдаг боловч тухайн шинжлэх ухаан бүр өөрийн онцлогийг тусгасан байнга хэрэглэх боломжтой аргууд байна.
1. Ажиглах арга
2. Ярилцах арга
3. Туршилтын арга
4. Хүний үйл ажиллагааны бүтээл үр дүнгээр нь судлах арга
5. Намтар түүх судлах арга
6. Бичгээр асуулга явуулах арга
7. Тестийн арга
8. Математик статистикийн арга
Эдгээр аргуудыг ашиглаж судалгаа шинжилгээ явуулна.
Хүний сэтгэцийн үйл ажиллагаа нь маш олон талтай, нарийн процесс байдаг ба хүний өөрийнх нь хүмүүсийн болон бодит ертөнцтэй харилцах харилцаанаас хамааран дотроо 100 шахам салбар ухаан болон хөгжиж ирсэн. Сэтгэл судлалын ухааныг дотор нь
- Ерөнхий сэтгэл судлал
- Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал
- Сургуулийн хүүхдийн болон нас зүйн сэтгэл судлал
- Үйл ажиллагааны буюу хөдөлмөрийн сэтгэл судлал
- Урлагийн сэтгэл судлал
- Спортын сэтгэл судлал
- Цэргийн сэтгэл судлал
- Сансрын, техникийн сэтгэл судлал
- Харилцааны сэтгэл судлал
- Менежмент марктенгийн сэтгэл судлал
- Бизнесийн сэтгэл судлал
гэх мэтчилэн хуваагдана.
Бид мэргэжлийн хичээлийн түвшинд биш, ерөнхий мэдлэгийн хичээлийн түвшинд судлах учраас дээр хэлснээр ерөнхий сэтгэл судлал буюу сэтгэцийн шинж чанарын тухай, дээд мэдрэлийн үйл ажиллагаа хүний танин мэдэх процесс, зоригийн болон сэтгэлийн хөдөлгөөн, хүний сэтгэл зүйн процесс зэрэг ерөнхий ойлголтуудыг энэ хичээлээр үзэх бөгөөд эдгээр болон үйл ажиллагааны сэтгэл зүй, харилцааны сэтгэл зүй, удирдлагын сэтгэл зүйн асуудлуудыг хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбон судлах болно.
Дараах мэдээллийг нэтээс хайж олж тавив. Зохиогчийн нэрийг дурдаагүй байсан учраас эх сурвалжийг дурдаж чадсангүй болно. Зохиогчоос нь хүлцэл өчье.
Сүүлийн удаа Зочин 9-р сар.02.10 6:36 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Шалтгаан: авсан сайтныхаа нэрийг дурьд
Шалтгаан: авсан сайтныхаа нэрийг дурьд
БҮДҮҮНҮҮД дэвжээ
-Lebron James-
-Lebron James-
- Toshiloo
- • Moderator

- Бичлэгүүд: 1138
- Нэгдсэн: 7-р сар.17.10 2:38 pm
- Байршил: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
- Contact:
Re: ХУУЛЬ ЗҮЙН СЭТГЭЛ СУДЛАЛ
google-дэж байгаад олсон болохоор бас сайн санахгүй байна
БҮДҮҮНҮҮД дэвжээ
-Lebron James-
-Lebron James-
-
BBBymbadorj
- Шинэков Гишvvн

- Бичлэгүүд: 1
- Нэгдсэн: 4-р сар.08.19 4:12 pm
Re: ХУУЛЬ ЗҮЙН СЭТГЭЛ СУДЛАЛ
хэрэг боллоо баяралалаа
