♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
Зохицуулагч: Music Producers
♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
Зээ, Ийм нэгэн сэдэв нээв билээ л.
Хаяадаа зав зайгаараа Ардын сайхан дуунуудаасаа татах буюу видео линкийг нь дууны үгтэй, аа бүр болж өгвөл түүхтэй нь тавьж байхыг бодъёо. Та бүхэн ч бас өөрт буй сонин сайхан дуунуудаа тавина буйзаа.

Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
Зээ, Монголчууд найр наадмыг эхлэхдээ "Эртний сайхан" хэмээх уртын дуугаар эхэлдэг заншилтай билээ. Эртний сайханыг бүр Их Монгол улсын үеэс эхтэй Төрийн дуулал мөн хэмээн үздэг юм байна. Харин хувьсгалын үеэс энэ дуу мартагдаж эхлээд байсныг Магсар хурцын Дугаржав Монгол дууны түүвэртээ багтааж оруулсан нь өдгөө бидэнд уламжлагдан үлдсэн юм байна.
"Эртний сайхан" татах: http://www.4shared.com/audio/GVjjvSC_/E ... _-_01.html
Эртний сайхан
Эрт- нээ сайхан ерөөлөөр үү
Энэ- ээ Монголын оронд –нээ
Эзэн Чингис хааныхаа
Язгуурын ээчээ Бүрдвээ
Тэнгэр мэт-үү заяатай
Тэгш-ий таван оюунтай
Тэнэгэр уужим зарлигтай
Тэнгэрийн мин-ну үр сад би-лээ
Олон одон-у дунд эчээ
Саран-у гэрэл тодорхой
Олон хүмүүн-ү дунд эчээ
Яндар мэт чимигтэй
Сүмбэр уул-ийн оройгоо эчээ
Сүндэртэн сацараад-у
Сүр-ү жавхлан дэлгэрээд
Сүлд-ину бат-у бол-тугай
Хамаг номын рашаан-ыг
Хана-хуй чинээгээ-рү хүртээ-дү
Хаган эзэн Чингисийнхээ өм-нү
Хамаг бүгдэгээ-рү жиргаяа

Юндэн гөөгөө: Холбогдолтой домог, хууч яриа энэ тэрийг нь сайн мэдсэнгүй, ямартай ч гөөгөө гэдэг нь хятад хэлний гөгө буюу ах гэсэн үгнээс эсвэл манж хэлний гэг буюу хааны удмын охидын нэр болох тухай хоёр зүйл тайлбар интернэтэд байна.
"Юндэн гөөгөө" видео үзэх: http://www.youtube.com/watch?v=mMZZ-Dvf ... r_embedded#!
"Юндэн гөөгөө" дуу татах: http://www.mediafire.com/?i75c6815yk8ay6k
Юндэн гөөгөө
Данагар данагар алхаатай даа хө
Дал мөрөө давсан гэзэгтэй дээ хө
Далай вангийн Юндэн Гөөгөө
Даанчиг цэвэрхэн төржээ хө
Гунагар гунагар алхаатай даа хө
Гурваар дарсан гэзэгтэй дээ хө
Гунхсан сайхан Юндэн Гөөгөө
Гуниг ч гүй цэвэрхэн төржээ хө
Хүзүүгээр жавар орно гэж
Хөвөнтэй дүүдүүгээ хийгээд өгсөн юм аа
Хүнээс илүү ханилна гэж
Хүдрийн заарыг шинжээсэн юм аа хө
Сэмхэн алхаатай даа хө
Шилээ дүүрсэн гэзэгтэй дээ хө
Шинэхэн вангийн Юндэн Гөөгөө
Сүртэй сайхан төржээ хө

Сүүлийн удаа ss7 8-р сар.11.12 12:08 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
Хөөрхөн халиун: видеоны оршилд нарийн учир нь тодорхой гарнаа. ер нь монгол ардын дуунууд маш их утга учиртай, тухайн үеийн ахуй амьдрал нэвт шингэсэн мэт санагддаг. саяхан өнгөрсөн намрын дунд сарын 17-нд манай хамаатны нэг бүсгүй харь залууд гэргий болж очоод хуриманд уригдсан би хэдий дуулж чадахгүй ч энэ дууг эхэлж, найрын зочид ч түрж бэрийгээ уйлуулж билээ л.
"Хөөрхөн халиун" видео үзэх: http://www.youtube.com/watch?v=i1_mNUYxGLU
"Хөөрхөн халиун" дуу татах: http://www.mediafire.com/?bqpmtxq7nqatlf1
Хөөрхөн халиун
Хөөрхөн халиун долгин шүү
Хөлд нь сууж бариарай.
Хүний газар хэцүү шүү
Хүлээн байж дасаарай
Хайчинхан халиун долгин шүү
Хазаарыг нь татаж мордоорой
Харийн газар хэцүү шүү
Ханилан байж дасаарай

Сүүлийн удаа ss7 8-р сар.11.12 12:07 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
- P.S
- Эзэрхийлэгч Гишvvн

- Бичлэгүүд: 920
- Нэгдсэн: 12-р сар.22.06 12:39 am
- Байршил: Темер замын ууган оршин суугч
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
тэр дагиранз гуайн енчин цагаан ботгоны дуулийг олоод егееч
Зүгээр хүн
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
"Тосонгийн орой" -г Хотгойд нутгийн гэгэлгэн дуу хэмээдэг. шадар ван Чингүнжавын нутаг, цадиг түүхээр алдартай Хотгойд нутгийн уртын дуу. МУГЖ Д. Надмид гуай дуулж, хожим Франц улсад тоглолт хийх үед нь Энигма хэмээгч хамтлаг бараг л луйвраар хулуун авч микс хийснээр дэлхийд танигджээ. үг нь энгийн хэрнээ гүн утга агуулгатай.
"Тосонгийн орой" видео үзэх: http://www.youtube.com/watch?v=Pm6ubTnC3Qw
"Тосонгийн орой" өөр нэг видео: http://www.youtube.com/watch?v=dR6r5MkHdLA
"Тосонгийн орой" дуу татах: http://www.mediafire.com/?bw11280kmer7uwc
Тосонгийн орой
Тосонгийн оройгоор тоосроод байна
Тогтож суухыг байлаа даа
Мандалын оройгоор манараад байна
Манай нутаг санагдаад байна
Сэрвэнгийн оройгоор сэвэлзээд байна
Сэтгэл санаа үймрээд байна
Өндрийн өврөөр өрвөлзөөд байна
Өөрийн санаа үймрээд байна.
"Тосонгийн орой" видео үзэх: http://www.youtube.com/watch?v=Pm6ubTnC3Qw
"Тосонгийн орой" өөр нэг видео: http://www.youtube.com/watch?v=dR6r5MkHdLA
"Тосонгийн орой" дуу татах: http://www.mediafire.com/?bw11280kmer7uwc
Тосонгийн орой
Тосонгийн оройгоор тоосроод байна
Тогтож суухыг байлаа даа
Мандалын оройгоор манараад байна
Манай нутаг санагдаад байна
Сэрвэнгийн оройгоор сэвэлзээд байна
Сэтгэл санаа үймрээд байна
Өндрийн өврөөр өрвөлзөөд байна
Өөрийн санаа үймрээд байна.
Сүүлийн удаа ss7 8-р сар.11.12 12:08 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
Жаахан шарга
Түүх: Тус дуу 1960-аад оны vед Даригангын овоон хийдын орчим зохиогджээ. Далин дагын хvv Инзноров, Ургамал зундаагийн охин Чимэдлхам хоёр хайр сэтгэлэгэтэй болж, хурага тугалын бэлчээрээр уулзан учирч явсаар амьдран суухаар болоод байтал хошууны ноён Чимэдлхмыг хvчээр богдолж авчээ.
Зунд гэдэг нь цол юм. Дариганга хошуунд байдаг ийм цолтой хvн дєрєвхєн байсан гэдэг. Зунд цолтой хvнийг ойсон голтой отого жинсээр шагнадаг бєгєєд тэр хvн эзэн хаанд биеэр бараадах эрхтэй байсан юм. Ургамал зунд охиныхоо инжид их олон юм єгсєн гэдэг.
Чимэдлхам ноёныд хvрээд хэд хонож байтал, Норов "удахгvй ургуулж дутаалгана шvv, сэрэмжтэй байгаарай." Гэж хэл ирvvлжээ. Энэх чимээг сонссон Чимэдлхам ойр зуур хэрэглэх хувцас хунараа бэлтгэх гэтэл хадам ээж нь хувцасны авдрын тvлхvvрийг нь авчихсан болхоор ил байсан ганц уужыг шиваастай аргал дор нуужээ.
Ингээд ургах vедээ, vдшийн бvрийгээр аргал хормойлж иреэ гэж нємгєн дээлтэй гараад аргал дор нуусан уужаа нємгєн дээл дээрээ ємсєєд цааш ургажээ.
Тэр хоёр шєнєжин давхиад Лхамаа гангын бургаасанд нуучихсан байна. Тэгээд намаржин л ганга холбоогийн бургаасанд ээлжлэн нууж хоол унд зєгєєд байлаа. Энэх хугацааны байдлыг харуулсан бололтой, дуунд, "Таг ширээ нутаг нь, Таван єнгєєр найгана. Танхил єссєн тэр минь, Танихгvй хvнээс дайжиж суудаг болбуу? Дvш ширээ нутаг нь дєрвєлжилж барайгаад харагдана. Тvмгэр жаахан чамдаа, тєдлєх тусмаа санагдана" гэж дуулсан байдаг.
Ноёдын эрэлчин ч цєхєрсєн байлгvй, чимээ тасарлаа. Гэтэл хэрхэн хєнгєн хуудмаар Чимэдлхамаагаа авчирч болох ажээ. Иймээс "Буйлаад байгаа тэмээг, Бурантагийн vзvvрээр тогтооно. Булихлаад байгаа сэтгэлийг, Буцаад ирвэл тогтооно да. Тэрвээд байгаа дээврийг, Дээсний vзvvрээр тогтооно. Дэгслээд байгаа сэтгэлийг, Дэргэд нь суугаад тогтооно да" гэж дуулж тайдгардаг тєдvйл байна.
Нэгэн єдєр, Инзноров гэрийхээ гадана таннайлдаад сууж байтал "Лхамаа одоо гэртээ аваад иреэ. Яавал яаг" гэсэн бодол ороод болдоггvй тул, Норов оройхоноор хєтлєє моритой мордож, Лхамаа гэртээ аваад ирсэн гэдэг. Ноёныхон хэзээ л ирдэг бол гэж хэдэн хоногоор дэн дунтай суулаа. Ашгvй тэднийг сандаргааж зовоосонгvй. Тэгээд л Инзноров, Чимэдлхам хоёр арваад хvvхдийн ээж аав болж амар мэнд амьдрав.
Жаахан шарга
Жаахан шаргын шогшоонд нь
Томоо нь муухай тасарлаа
Жаахан түүнийхээ аашинд нь
Сэтгэл муухай гунихарлаа
Хоёр морьтой гарлаа даа
Хонгорын ширээг дамжлаа даа
Хоноглосонгүй явсныг нь бодохоор
Хоёр нүдэндээ нулимстай
Буйлаад байгаа тэмээг
Бурантагны үзүүрээр тогтооно
Булиглаад байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтоох вэ
Дэрвээд байгаа дээврийг
Дээсний үзүүрээр тогтооно
Дэнслээд байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтооно вэ...
http://share.gogo.mn/psVa0CGEJS92811289 ... sharga.MP3

Nothing worth having comes easy.
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
:эрхийхуруугозойлгох: өөр дан хөгжмүүд, дуунууд ч уул нь бий л дээ. гэрийн нэтээ сунгуулж амжаагүй болохоор өөр тавьж чадахгүй яваад байна.Ruffy, написал:Ёстой баярлалаа. Нялх дүүдээ сонсгох юмтай болчлоо. =D
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
zaluu mini chamd mash ih baiarlalaa chi ih saihan zyl hiij bna chamd dahin dahin baiarlalaass7 написал::эрхийхуруугозойлгох: өөр дан хөгжмүүд, дуунууд ч уул нь бий л дээ. гэрийн нэтээ сунгуулж амжаагүй болохоор өөр тавьж чадахгүй яваад байна.Ruffy, написал:Ёстой баярлалаа. Нялх дүүдээ сонсгох юмтай болчлоо. =D
oor saihan huuchinii bas ene duunuudiig tataj avch bolohoor tavival sain bna!!!!!!!!!!!!!!!!!
999.666.999
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
наадмаар бөх барилдахад дундуур нь яваад байдаг дуунуудын нэр, татах хаяг этэр нь байна уу?
Спортын цонх
- Crystallove
- Ахмад Гишvvн

- Бичлэгүүд: 599
- Нэгдсэн: 4-р сар.24.06 5:37 pm
- Байршил: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
ingej tuuhtei ni tavibal goy yum bna 
Мартах аргагүй
Санах эрхгүй
Санах эрхгүй
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
дууны түүхийг нь сайн мэдэхгүй, олдохгүй байгаа ч гэсэн одооноос сайхан сайхан дуунууд тавихыг хичээнэ ээ.
уул нь дэлгүүрт энэ төрлийн ном байсан даанч тайлбар энээ тэрээ нь дулимаг байгаад байна.
уул нь дэлгүүрт энэ төрлийн ном байсан даанч тайлбар энээ тэрээ нь дулимаг байгаад байна.
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
уучлаарай энэ дуунуудаа дахиад 1 шэйр хийгээд өгөөч: татаж болохгүй бна. болуул монгол ШЭЙР дээрss7 написал:дууны түүхийг нь сайн мэдэхгүй, олдохгүй байгаа ч гэсэн одооноос сайхан сайхан дуунууд тавихыг хичээнэ ээ.
уул нь дэлгүүрт энэ төрлийн ном байсан даанч тайлбар энээ тэрээ нь дулимаг байгаад байна.
amidral saihaan SGD
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
Тоорой банди гэж хэн байв?
http://www.travelnews.mn/index.php?song ... enu_id=466
ТОРОЙ БАНДИ
Торой бандийг байхад
Торгоны сайханыг өмслөө
Торой бандиас хойш
Тостой даавуу ч олдсонгүй
Гэрийн сүүдэрт суугаад
Гэзгийг минь илдэгсэн
Хажууд минь суугаад
Хацрыг минь үнсдэгсэн
Хурлын дундаа суух нь
Хувраг шинжийн Торой
Хулсан шаргаа унахаар
Хулгайч шинжийн Торой
Амбан хааны зарлиг л хойно
Алдаг л байлгүй яахав
Алдар ихтэй Торой л хойно
Айдаггүй л байлгүй яахав
Эвлүүлж шахсан бяслаганд
Эвийн хуурай бий
Эвдээд гарах эсэхээ
Эвий Торой минь мэдээрэй
Гав дөнгө зүүгээд
Гасланд байсан Торойгоо
Гарт нь зэвсэг бариулаад
Гаргаад авсан миний бие
Цастын цагаан ууланд
Цантаа нь үгүй Торой
Цахар найман хошуунд
Баригдаа нь үгүй Торой
Галав шандын говьд
Гандаа нь үгүй Торой
Халхын хэдэн ноёдын
Эрлэг нь болсон Торой

- nominundrakh
- Гавшгай Гишvvн

- Бичлэгүүд: 132
- Нэгдсэн: 5-р сар.02.10 4:31 am
- Байршил: In the know. On the go.
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
Саяхныг хүртэл ардын дуу битгий хэл монгол дуу хөгжмийг тоодоггүй байсан би бөхийн өргөөнөө санамсаргүй явж байгаад анх удаа ардын дууны тоглолт үзэв. "Тэгш таван хүсэл" гээд Бурмаа, Жавхаасайхан, Дагиймаа, Түмэн-Өлзий, Алтанжаргал гэх таван залуу дуучдын хамтмарсан уг тоглолт 2 цаг гаруй үргэлжилж хоолойн цараа, үндэсний хувцсаараа намайг алмайруулсан даа
Ингээд л ардын дууг сонирхож сонсох болов. Манай залуус ч гэсэн дуртай болоосой, үндэсний урлагаа бүү орхиосой !
Увс аймгийн уугуул Даваагийн Бурмаа гэхээсээ илүү олны дунд "Ардын дууны Бурмаа" хэмээн алдаршсан түүний анхны бие даасан цомог болох "Үзэсгэлэн гоо" (2007). Тэр тав дундаас хамгийн мундаг санагдсан нь энэ хүүхэн
Уг нь ардын дууны судлаач мэргэжилтэй юм байналээ, тэгээд дараа нь СУИС-ын уртын дууны дуулаачийн ангийг төгссөн гэсэн байх шүү. Сая жаал гүүглэдэж хэдэн ярилцлагыг нь уншлаа, ёстой дажгүй хүүхэн байна. Их таалагдлаа. Дууны түүх энэ тэрийг нь анхлан сонирхогч болохоор ёстой мэдэхгүй юм өө. Юу ч гэж тавьчихъя
http://www.4shared.com/get/qvrrLlr2/DBu ... n_Goo.html
Өөр бас "Гоолингоо" гээд цомог байдаг гэсэн, тэрийг нь би л лав хайгаад олсонгүй. Байгаа хүн байвал нь тавьж баярлуулаарай
Сэдэв нээсэн хүн идэвхитэй байя аа
Увс аймгийн уугуул Даваагийн Бурмаа гэхээсээ илүү олны дунд "Ардын дууны Бурмаа" хэмээн алдаршсан түүний анхны бие даасан цомог болох "Үзэсгэлэн гоо" (2007). Тэр тав дундаас хамгийн мундаг санагдсан нь энэ хүүхэн
http://www.4shared.com/get/qvrrLlr2/DBu ... n_Goo.html
Өөр бас "Гоолингоо" гээд цомог байдаг гэсэн, тэрийг нь би л лав хайгаад олсонгүй. Байгаа хүн байвал нь тавьж баярлуулаарай
Сэдэв нээсэн хүн идэвхитэй байя аа
The World is BEAUTIFUL
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
Тэгш таван хүсэлийн таван дуучин хэн нь ч хэн гэлтгүй бүгдээрээ маш сайн дуучид. Миний хувьд бол Жавхаасайхан, Дагиймаа, Алтанжаргал гурвийг биширсэн. Жавхаасайхан, Дагиймаа хоёр бол жинхэнэ чадалтай хоолойтой сайн дуучид, Алтанжаргал болхоор ховорхон маш гоё, өвөрмөц хоолойтой дуучин. Харин Бурмаа тийм ч чадалтай хоолойтой биш хэрнээ маньер, дуулах арга барил сайтай, гол нь нөгөө хэдээсээ тайцан дээр дуулах туршлага илүү байналээ. Түмэн-Өлзий харин одоохондоо арай л болоогүй, нас ч гэсэн нөгөө хэдээсээ арай залуу байх. Тоглолтон дээр хэд хэд алдаж л байлээ.
Nothing worth having comes easy.
- Жавхлан
- FAN OF WADE
- Бичлэгүүд: 3493
- Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
- Байршил: www.maf.mn
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
Dorjdagba - Camel caravan leader.mp3oops! написал:наадмаар бөх барилдахад дундуур нь яваад байдаг дуунуудын нэр, татах хаяг этэр нь байна уу?
Энэ байж магадгүй..
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))
- terre
- Fantasy Formula1 Champion
- Бичлэгүүд: 774
- Нэгдсэн: 11-р сар.19.04 3:45 pm
- Байршил: Хүсэл мөрөөдөл минь биелвэл Хүзүүнээсээ олс углана...
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
ээ сайхан сэдэв байна, ганц нэг уртын дуу сурахаа аядаж байна, хэдэн дуу аялдаг болчихвол энд тэнд нүүр улайхгүй байхсан даа...
хуриман дээр дуулна даа удахгүй...
хуриман дээр дуулна даа удахгүй...
Зэрэгцэн урсах цаг хугацаа...
- Toshiloo
- • Moderator

- Бичлэгүүд: 1138
- Нэгдсэн: 7-р сар.17.10 2:38 pm
- Байршил: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
- Contact:
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
Түмэндэмбэрэл гуайн дуунуудаас шэйрлэж өгөөч ss7
БҮДҮҮНҮҮД дэвжээ
-Lebron James-
-Lebron James-
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
Ээ чааваасдаа арай дэндүү дорой бодолтой байна шүү. Өрөвдмөөр юмдаа.mozillafirefox написал:Ардын болон уртын дуу сонсохоор нэг л хиртэй, хулмастай, усанд ороогүй хүн шиг сэтгэгдэл төрөөд байдаг юм.
Nothing worth having comes easy.
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
http://www.asuultserver.com/mongolduu/s ... 5+-+SearchToshiloo написал:Түмэндэмбэрэл гуайн дуунуудаас шэйрлэж өгөөч ss7
эндээс л ол доо.
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
Дөрвөн настай халиун:
Дуу бүхэн түүхтэй, дуучин бүр намтартай ажгуу. То вангийн хошуунд Нямын Жүрмэд, Сэсэржаагийн Дамчаа нарын сайн дуучид байсан тухай түүхэн баримт бичигт тэмдэглэгдсэн байдаг. Үүний зэрэгцээгээр зохиолын дуу ард түмний дунд он удаан жил дуулагдан, ардын дуу болох нь цөөнгүй. Энд цагийн эргэлтэнд арилалгүй мөнхжин ирсэн зохиолын хоёр дууны түүхээс товч өгүүлье.
“То ван судлалын лавлах бичиг” номын 103-р хуудаснаа Илдэн вангийн хошууны ард Барамсайн Сэрээтэр гаргасан “Дөрвөн настай бор” дууг хэвлэгджээ [1].
Дөрвөн нстай бор нь
Дөрөө жийхэд ергөөтэй
Дөрвөлжлөөд харагдах нутаг нь
Халхын дөрвөн Хансар уу
Босоо чихтэй бор нь
Богдын гачингийн унага даа
Буцаад харья гэхээр
Буцмал Алимаагаас эмээгээд байна.
Таваар дарсан гэзэг нь
Талын бутуул шиг саглайгаад байна.
Танилцаагүй чивчин баргатай
Танилцсан миний заяа
Ургуулж тавьсан гэзэг нь
Уулын бутуул шиг саглайгаад байна.
Учираагүй чивчин баргатай
Учирсан миний заяа
Ганзган имтэй бор нь
Гачингийн сүргийн унага даа
Газар нутагтаа харья гэсэн
Гандан бэйлээс айгаад байна.
Энэ дууг То вангийн ач хүү М.Доржпаламын ноёны үед Б. Сэрээтэр гэдэг хүн зохиосон ажээ. Зохиогч Барамсайн Сэрээтэр хэмээгч энэ эрийн тухай мэдэх хүн хорвоо дээр үгүй мэт. Гагцхүү төрсөн ах Барамсайн Самдан лам л мэднэ. Мэдэхээр үл барам түүний төлөө сэтгэл зовнин суух ганц хүн нь байв.
Мөн номын 205-р талд: Сэрээтэр Барамсайн. 1858 онд Сэцэнхан аймгийн Илдэн вангийн хошуунд төрсөн, ядуу ард гаралтай адуучин хүн. Дарлагч феодал отог захирсан бэйл Ганданданжинцэрэн гэр бүл Алимыг салган сууж, өөрийг нь элдвээр хавчсан учир Шившин барга руу аргагүйн эрхэнд дүрвэн гарчээ. Түүнд унага байхаас нь нүдлэж, ажлынхаа хөлсөнд авсан ганзага имтэй бор морь нь хань болно. Эх нутагаа санахын эрхээр “Дөрвөн настай бор” хэмээх дуу гаргасан нь эдүгээ ардын дуу болжээ. Бэйлийнхэн Сэрээтэрийг баривчлан, гүнзгий нүхний ероолд хатааж алсан ба морийг нь буудаж устгасан байна, гэж зохиогчийн нь талаар бичжээ [2].
1939 оны 10-р сард Халхгол нутгийн ахмад сэхээтэн М.Дамдинсүрэн асан адуу сөргөж явахдаа Сутайн бор тойромын зүүн дээрхи нэгэн гэрт ороход, өндөр настай нэгэн хувраг хүн ганцаар суух бөлгөө. Тэрбээр:
-Би бээр эдүгээ 83 настай, миний нэр Барамсайн Самдан, дүүгээсээ хоёр насаар ах, дүүг маань Барамсайн Сэрээтэр гэдэг. Дүүг минь энэ хошууныхан андахгүй мэднэ. Амьдрал ядуугаас би лам болж, хийд бараадсан. Дүү маань баяд ноёдын зарц болсон. Ноёд ихэстэй таарамжгүйгээс гадагш оргон зайлж, сүүлд нь баригдан, гүн хар нүхний ёроолд хоригдож турж үхсэн. Урьд төрийн үед мөн ч их зовлон үзлээ дээ, хэмээн хуучилжээ [3]. Ахынх нь энэ ярианаас үзэхэд Б.Сэрээтэр одоогоос 150 гаруй жилийн өмнө, 1858 онд төрсөн хүн байв.
Б.Сэрээтэр нь То вангийн ач хүү, үнэн сүжигт, хошой чин ван М. Доржпаламын хошууны хүн агаад Гандан бэйлийн отгийн ядуу малчин ард байв. Гадаадад дүрвэх болсон шалтгаан нь отог захирсан Ганданданжинцэрэн бэйл Б.Сэрээтэрийн эхнэр Алимыг булаан авч, улмаар элдвээр хавчиж, шахах болсон байна.
Энэ үед ламын адуунд урьд огч унагалаагүй эрмэг харагч гүү босоогоороо унагалж, унага нь босоо газардсан байна. Адуучин Б.Сэрээтэр унаганы чихэнд “ганзага” им тавиад хүнд хэлэлгүй өнгөрчээ. Удалгүй Гандан бэйл Б.Сэрээтэрийг Халхын голд ирж морь худалдан авдаг байсан хятад худалдаачны адуучнаар томилж, өөрөөсөө холдуулжээ. Сэрээтэрийг тэнд байхад худалдагдан ирсэн морьдын дотор “ганзага” имтэй унага нь ороо, догшин бор морь болоод ирсэн байж дээ. Сэрээтэр хятад худалдаачдын адуучнаас болиход адуу сайн харсан гэж их шан амлахад нь надад газар хөл хоёрыг завсарлах ганц унаа хайрлана уу, өөр юу ч хэрэггүй гэхэд баян худалдаачин ганц морийг юман чинээнд бодолгүй өгчээ.
Эрхтэн дархтны тэсэхүйеэ бэрх хавчлага шахалтаар эх нутгаасаа харьд дүрвэн гарсан нэгэн эрийн хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж, морин дэл дээр ганьхран явахдаа сэтгэлийн шаналааг өөрийн гаргасан энэхүү түрлэг дуугаар түр боловч тайтгаруулна. Эрэлхэг эр, эрэмгий хүлэг хоер ижилдэн дасахдаа энэ орчлонгийн зовлон жаргалыг хамтдаа элээн, эгээ л нэг эхээс төрсөн ахан дүүс адил ижилдэн дасчээ.
Ингэж То вангийн хошууны сайн эр, хүлэг сайн морь хоёрын хувь заяа холбогджээ. Тэндээс Сэрээтэр нутагтаа очсонгүй, хошуу нутгаа орхин, Солон баргын нутагт оргон гарсан байна. Тэр цагаас Хайлаар хотоос хойш орших “Наагантайн нарс”, шинэ барга баруун хошууны “Дүнгэнэх улиастай” хоёрын хооронд Сэрээтэр эх нутагаа санан санаашран, үдшийн бүрийгээр ганзага имтэй бор мориороо давхин явахдаа “Дөрвөн настай бор”-оо дуулаад давхидаг байсан аж. Энэ дуу анх нэлээд олон бадаг агаад:
Хатан дуугийг нь сонсохлоор
Халхын нутаг минь санагдана
Урьхан дуугийг нь сонсохлоор
Вангийн нутаг минь санагдана,- гэх зэргээр үргэлжилнэ.
Дуунд “Халхын дөрвөн хансар уу даа,- гэж гарна. То ван хошууныхаа дөрвөн жасын үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулсан. Барамсайн Сэрээтэрийн “Дөрвөн настай бор” дуунд гараад буй “Хансар” гэдэг нь “Жас” гэсэн үг агаад байрлалын хувьд аваад үзэхэд Бавуу бэйсийн дэнж дэх Их бурханы жас байж таараад байна.
Орчин цагийн уран бүтээлд ч энэ дуу тусгагдана. “Хэцүү ван Тогтохтөр” кино төгсөхөд хөгжимд “Дөрвөн настай бор” гэдэг дууны ая эгшиглэнэ.
Билэгтийн Палам
эх сурвалж: http://tovan.pms.mn/index.php?module=me ... menu_id=19
Дээрх домог ёсоор бол дууны үг аажимдаа хувьссаар бор адууны зүс халиун болсон бололтой. Энэ дууг хамгийн сүүлд дуучин жавхлан, болдбаатар нар хамтрон орчин үеийн хэлбэрт оруулан дуулсан байдаг боловч та бүхэнд сонин сайхан байх болов уу гэх үүднээс хуучны гурван өөр хувилбараар толилуулж байна.
1. энэ бол Нидерландын http://panrecords.nl студиэс эрхлэн гаргасан ETHNIC SERIES язгуур урлагийн цувралын Jargalant Altai - Xöömii and other vocal and instrumental music from Mongolia хэмээх цомог, Таравжавын Баржавын дуулснаар.
http://www.mediafire.com/?1c8llxfp8qgwpah
2. Columbia River Entertainment Group -ийн Voyager Series: Mongolia Traditional songs цомгоос авсан болно.
http://www.mediafire.com/?e6t9zkmdg1rbn4j
3. бол 1998 оны Уянга хэмээх хүний Уянга 1 цомогоос авсан болно.
http://www.mediafire.com/?d41tiefgraya71v
Дөрвөн настай халиун
Дөрвөн настай халиун ээ
Дөрөө жийгээд дэргүүлнээ
Дөрвөлжилөөд харагдах ар нь ээ
Дөтөлсөн амрагын бараа юу ээ
Таваар тавьсан гэзэг нь ээ
Талын бутууд шиг саглайна аа
Тавалана харагдах бараа нь ээ
Танилцсан амрагын бараа юу ай хө

Сүүлийн удаа ss7 8-р сар.11.12 12:09 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.
- Жавхлан
- FAN OF WADE
- Бичлэгүүд: 3493
- Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
- Байршил: www.maf.mn
Re: ♫ Ардын богино болон уртын дуунууд ♫
ямар дуунудыг нь хайж байгаам. над хэд бий.Toshiloo написал:Түмэндэмбэрэл гуайн дуунуудаас шэйрлэж өгөөч ss7
mozillafirefox ингэж байхаар тэр гадаадруугаа байна уу өөр гаригруугаа яваад өгчвөл сүртэйн бишүү.
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))