Letter
Зохицуулагч: Blog_mods
Re: Letter
Хажууд нь байхдаа хайртай хүмүүсээ хайрлаж чаддаггүйгээ улам ойлгох шиг..Байнга л уур хүрнэ, хайртай хүмүүстээ муухай аашилна. санаа алдаад баршгүймаа. Уцаарлана. хэнийг ч хайрлах чадваргүйгээ мэдрэх шиг. хайрлах сэтгэлгүй гэдэгтээ итгэчихсэн явж байсан байх нь. гэтэл одоо бодохнээ зүрх хайраар бялхаад, холдох тусам тэд нарынхаа тухай бодож байнга санаа зовох юм. тэгэхээр ямар ч байсан хүн бололтой.
Хот, гудамж тэд бүгд үлдэнэ. Бүх юм хэвээрээ. харин тэнд байсан хүмүүс үгүй. чи үгүй. чамд хайртай гэсэн бодлоор, сэтгэлээр, зүрхээр дүүрэн явсан зам хэвээрээ. харин тэнд чи байхгүй. бүх юм зүгээр л нэг агшинд багтдаг юм биш үү.....? хэрвээ чи тэр агшныг л мэдсэнсэн бол амьдрал чинь зүгээр л тиймхэн утсан дээр тогтдог юм биш гэжүүү.
Гудамж биднийг хүлээдэг,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,уйлмааргүй байна.

Бүхнийг эхнээс нь эхэлнэ.
<3~And I wish U to think about me before U go to sleep~<3

- Shougy.
- Asuult Precious Member
- Бичлэгүүд: 3622
- Нэгдсэн: 3-р сар.07.06 1:54 pm
- Байршил: Хоёр зууны өмнөх тосгон.
- Contact:
Re: Letter
Хөөх, яг одоогоор 4хөн бичлэг хийсний 3 нь энд, нэг нь миний Онигоо бичдэг сэдэвт байгаам байна шд. Хадгалж явнаа. 
Зүүд бас мөрөөдөл...
Re: Letter
Hi Shougy, thanks for dropping by.
Pink-н сонсоогүй дуу сонсчихоод хайсан чинь аймар клиптэй байж таардаг байна шд.

Сүүлийн удаа <3<3<3 11-р сар.06.10 11:14 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Re: Letter
дуу сонсоод л баймаар
Сүүлийн удаа <3<3<3 11-р сар.06.10 11:12 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.
Re: Letter

lol, just made my day!
Re: Letter
цэвэрлэгээ, цэвэрлэгээ, бас дахин цэвэрлэгээ.
орчин цэвэрхэн, хумхын чинээ тоосгүй, бүх юм эмх цэгцэндээ орсон байх хэрэгтэй.
сэтгэл ч бас аяндаа ариусаад ирнэ. бодол цэгцрээд ирнэ.

Өнгөрсөн сард шинэхэн авсан гутлаа хаясан бол өнөөдөр хүзүүнийхээ зүүлтийг хаячихлаа.
Хүзүүнийхээ зүүлтийг эвдэлчихнэ, тайлаад тавьчих гэж багшид хэлүүлснээс болж тайлсан чинь тэр чигтээ мартаад явчихаж.
Яагаад дандаа анхааралтай болгоомжтой байдалгүй болчихдог юм бэ? Ухаан санаагаа дандаа нягтлан шалгаж явах ёстой юм шиг байна даа. 
Дараа долоо хоногт зүүлтийг минь авсан хүн буцаагаад өгөөсэй билээ.
Дараа долоо хоногт зүүлтийг минь авсан хүн буцаагаад өгөөсэй билээ.
Re: Letter
"Хайрт найз минь сайн уу?
Үнэндээ намайг гэх хүн чамаас өөр байдаггүй ч чамдаа би өөр хүнд сэтгэлтэй гэж худлаа ярин холдож байна. Миний сэтгэлийг аваад явсан тэр хүн маань хэзээ ч над дээр ирэхгүйгээр тийм хол явчихсан..Дахин тэр намайг гэж хэзээ ч инээмсэглэлээ нуугаад ирэхгүй ч найз нь түүнийгээ үргэлж бодон, дотроо тээн явах учир чамдаа ийн худал хэлэн холдож байна. Харин чи зальтай бас сэргэлэн учир энэ тухай мэдсэн болтой.
Найз нь эхлээд ядаж зөв хүн байх гэж хичээж байна. Бас чамайгаа муу хүн болгохыг хүсэхгүй байнаа. Чамдаа хайртай, чамайгаа хайрладаг учир ингэж шийдсэнийг минь ойлгоорой. Магад чамаас хол байснаар долоон дор байдалд орох л байх, учир нь тэр минь намайг үзэн ядаж бас үргэлж элдвээр доромжилдог. Гэхдээ л би тэр ааш муутай, адгийн зан гаргадаг хүнийг орхиж явж чадахгүй....Тэр миний тухай бодлоосоо салсан цагт, би түүнд хэрэггүй болсон цагт ганцаараа үлдэнэ. Тэр цаг хүртэл амиа бодож чамайгаа уяж чадахгүй ээ..Уучлаарай хайрт минь."

№1. тийшээ явбал та аймшигт хар ой модон дунд насаараа тэмтчин алхах болно. урт хурц модны үзүүрүүд чамайг хүн чинээ тоохгүй арьсыг чинь зурж өвтгөх болно. мэдрэл нь муудсан эмгэн шулмын инээд чихэнд чинь сонсогдож цаг тутам оюун ухаанаар чинь тоглох болно. үхлийнхээ өмнө магад та нарыг олж харж болох.
№2. харин эсрэг зүг рүү нь явбал та тал нутгаар аялах болно. жимс гүзээлзгэнэ тэрүүгээр нэг ургасан байвч энэ бүхэн зөвхөн айдас дагуулсан харанхуй ойн нөгөө тал нь байж болох.
өгөгдөл: айдас дагуулсан ой аль зүг рүү явсан ч байх болно.
Таны хариулт?

Шалгалт, шалгалт бас дахин шалгалт. Ярилцлагууд үргэлжилсээр л. Алхам тутамд минь бусад хүмүүс шалгаж үнэн худал ярисан эсэхийг минь шалгаж байна даа.
Итгэлийг нь алдахгүй юм шүү.
Итгэлийг нь алдахгүй юм шүү.
Re: Letter
Take a bow!!!
Сүүлийн удаа <3<3<3 11-р сар.06.10 11:14 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Re: Letter
ер нь хэрэггүй зүйлс гэрт зөндөө л байдаг. гэтэл яг тэр нэг юм жишээ нь, товч яг хэрэгтэй үедээ л уг нь байх хэрэгтэй байдаг. хэрэгтэй үедээ л хүнд хэрэг болж чадахгүй юм бол хэнд ч хэрэггүй л гэсэн үг болж таарч байгаам.
Re: Letter
зүгээр л туршлага дутсан байж...тухайн үедээ арай ихийг мэдчихсэн, эргээд дурсаад санаад байхаа мэдсэнсэн бол одооных шигээ хүлцэнгүй тэвчээртэй зан гаргаж чадах л байсан байх..
Re: Letter
Хэрвээ бид нар та нарт тийм л их өртэй юм бол та нар бидэнд бүүр ч их өртэй болж таарах нь ээ! 
Re: Letter
энэ хувилбар бараг илүү ч юм шигээ..
Сүүлийн удаа <3<3<3 11-р сар.06.10 11:12 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.
-
Инээмсэглэл
- Yзэсгэлэнт Гишvvн

- Бичлэгүүд: 331
- Нэгдсэн: 12-р сар.15.04 10:51 am
- Байршил: ..::Инээмсэглэл ФМ 99.3-ын эфир дээр::..
- Contact:
Re: Letter
юүтүүбийнхээ бичлэгүүдийн арын "&feature=related" гэснүүдийг арилгаж байж [youtube] [/youtube] таг дотроо хийх хэрэгтэй
...::Нүүрэндээ намайг наа::..
Re: Letter
Инээмсэглэл, баярлалаа.
Ойрд заримдаа нам унтаад, заримдаа янз бүрийн юм зүүдлээд байсан.
Урд шөнө хайртыгаа зүүдлэж хамтдаа байна гэж сайхан хонолоо. Дээр зүүдэлсэн зүүд маань их аймшигтай байсан: Тэр маань тахир дутуу болчихсон, хүн харахын аргагүй болчихсон байна гэж...Тэр болтол түүнийгээ асарч хайрлаж чадаагүйдээ өөрийгөө маш ихээр зүхэж байсан зүүдэндээ.
Харин урд шөнө нэг л сайхан жаргалтай байлаа. Чамайгаа зүүдлэх болгондоо аз жаргалтай байдаг, сэтгэл дүүрэн дулаахан байдаг шүү.
Чи минь удахгүй ирнэ, хоёулаа уулзаад тэгээд дандаа хамтдаа байна.

Өчигдөр гэртээ ирсэн чинь хажуу өрөөний хөөрхөн хүү хийцтэй, борцтой цай чанаад хүлээгээд сууж байдаг байна шүү. Хадгалсан цайгий нь амтархан уугаад шөнө сайхан амарлаа.
Ай хөөрхий нас явна гэж энийг л хэлдэг байх даа. Зүгээр хийцтэй цай чанасан сэтгэлийг нь бодон бодон баярлаад байх юм.

Хүүхдээ санаад л байх юм. Амттай гоё юм идэх болгондоо ганцаараа идэж суугаадаа гутрах шиг. Гэтэл надаас итгэмээргүй ухаантай хүүхэд төрчихдөг. Хайр хүрээд л. Ямар ч их азтай юм бэ дээ. Ийм сэргэлэн бяцхан үр заяадаг..Хурдхан шиг уулзах юмсан.
Хүүхэд хэлж чадахгүйм мөртлөө дотроосоо бэтгэрдэг гэсэн. Миний муу үр яг л тэгэж байгаа даа. Гаднаа нээх цовоо сэргэлэн догь байгаа юм шиг харагдаад л дотроо үгүйлээд л..эвий минь. хамт байхын төлөө ажлаа хурдхан цэгцлэх юмсан.

Ганцаараа удаан хугацаа өнгөрөөсний дараа учирсан болоод ч тэр юмуу түүнд дэндүү дасчихжээ. Дуудах болгонд нь өөрийгөө хүчилж хариу өгөхгүй байх ямар хэцүү юм бэ дээ. Хамтдаа л байгаад баймаар байна, чи надад удахгүй хамт амьдрах болно гэж хэлсэн боловч энэ бүхэн ирээдүйгүй гэдгийг нь мэдээд байгаа учир сэтгэлээ татаад, холдохоор шийдлээ. Гэхдээ л ямар амаргүй байгааг мэдэх болов уу..Тэр гэхдээ муу хүн бишээ. Хоргодоод байх юм, худал ч гэсэн сайхан үгнүүдэд нь юм болов уу.
Re: Letter
Someone once told me that you have to choose
What you win or lose
You can’t have everything
What you win or lose
You can’t have everything
Re: Letter
Охин хүү хоёр там руу явжээ. Бие биенээ тэндээс олоод авч гарахын тулд, нэг нэгнээ олохоор холын хол аянд гарчээ. Хүү гэрийнхэнтэйгээ холбогдох утас авч гараад, ангийнхаа найз охинд өөрийг нь татаж гаргах олсыг өгчээ. Түүнийг сэмхэн харж дурлан хайлдаг ангийн найз охин ч түүний даалгаврыг сонсож олсыг хариуцлагатайгаар аван үлдсэн гэнэ. Харин эрэлд гарсан хүү гэрийнхнийхээ сэтгэлийг зовоохгүйн тулд байнга гэр лүүгээ утастаж амар мэндий нь асуудаг байж юм гэнэ.
Тамын тогооноос хүү охины нэрийг дуудсаар охины зүүдэнд нэгэн өдөр орж ирж гэнэ. Ингээд охин ч хүүг олохоор гэрийнхэндээ хэлэлгүй эрэлд гарчээ. Очих замд нь бас нэгэн хүү тааралдаж охинд сэтгэл алдарчээ. Охин ч бас өөрийн хайртай хөвгүүнийг эрэх замдаа цөхөрч замд таарсан хүүгийн хайр халамжинд уярчээ. Тэгсэн ч өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхээр ганцаар эрэлд гарах болоход замд таарсан хөвгүүн түүнд бас нэгэн олс өгсөн юм байж. Түүнийгээ олохгүй, эсвэл замаасаа буцах тохиолдолд намайг дуудаарай, чамайг би энэ олсоор татаад гаргаж авна хэмээв.....