
Талст бүсгүй [Crystal Maiden]
Харьяалагдах: Хамгаалагчид [Sentinel]
Ангилал: Зайны [Ranged], Оюуны [INT]
Учруулах хохирол: 38 - 44
Хамгаалалт: 1.3
Гүйх хурд: 280
Довтлох хурд: 1.7 хором
Довтлох радиус: 600
Илрүүлэх радиус: Өдөр 1800, Шөнө 800
Хүч: 16 + 1.7
Хурд: 16 + 1.6
Оюун: 21 + 2.9
Түүх:
Хүйтэн жавар болон мөсний эрдэмд гаршсан Rylai бол гоо үзэсгэлэн хийгээд чамин тансагийг өөртөө цогцлоосон нэгэн юм. Тэрээр "Winterspring"-ийн гүнд байрлах хүйтэн хорслоор дүүрсэн урвагч шидтэний шавь юм. "Хамгаалагчидад" тэр өөрийн ид шидийн гайхамшигт ур чадвараа нэмэрлэдэг билээ. Уудам их шидийн цогцлоос бүрдсэн тэрээр дайсныхаа байгаа орчинг хорслын мөсөөр сэндийчих чадалтайн дээр тэднийг мөсөн бүрхүүлээр хөдөлгөөнгүй болгож чаддаг. Түүний хилэн буцлах үед газар хүртэл дагжин чичирч мөсөн долгионоор түүнийг бүрхэн дайснуудынх нь зүрхийг хөлдөөдөг билээ.
Баатарын талаар:
"Crystal Maiden" бол хүчирхэг шид хаагч болон дэмжигч шидтэй баатар юм. Түүний довтолгооны шидүүд нь түүнийг ямар ч замаар явсан хүнд өрсөлдөгч байлгаж чаддаг. "Crystal Nova" нь эсрэг талынханд нэгэн зэрэг боломжын хэмжээний хохирол учруулах чадалтай ба "Frostbite" нь эсрэг талын нэг этгээдийг хэдэн хоромын турш хөдөлгөөнгүй болгож чадна. "Freezing Field" нь түүний хүрээлэлд томоохон хэмжээний хохиролыг учруулах ба эсрэг талынхныг бүгдийг нь удаашруулна, гэхдээ түүний багахан амь болон сул хамгаалалт нь энэ шидээ бүрэн гүйцэд хийхэд саад болдог. Хэдий эдгээр шидүүд нь багтаа тийм ч их тус хүргэж чадахгүй ч гэсэн түүний "Brilliance Aura" бол багийнхандаа нэмэрлэх хамгийн том нэмэр нь билээ. Энэ аура нь газрын зураг дээрх бүх хамтрагчдын шидний оноо нөхөлтийг хурдасгадаг. Тэр тийм ч сайн дэмжигч баатар биш ч гэсэн өдийг хүртэл үнэ цэнээ алдахгүй сайн баатар байсаар ирсэн билээ.
Шиднүүд:

Талст нова - Crystal Nova
Хэрэглэгдсэн газарт өртсөн эсрэг талынханд зохих хохирлыг учруулж тэдний цохих хурднаас 20 хувь, гүйх хурднаас 30 хувийг 4 хоромын турш хасна. Эргэн тойрны 400 радиуст хэрэглэгдэнэ.
Шидний төрөл: Идэвхтэй
Байны төрөл: Талбай дээрх
Hotkey: "V"
1р түвшин - 100 онооны хохирол, 100 мана зарцуулалт.
2р түвшин - 150 онооны хохирол, 120 мана зарцуулалт.
3р түвшин - 200 онооны хохирол, 140 мана зарцуулалт.
4р түвшин - 250 онооны хохирол, 160 мана зарцуулалт.
Ахин идэвхижих хугацаа: 15 хором
Мөсөн хазалт - Frostbite
Байг мөсөөр барьж цохих болон хөдлөх бололцоог хаана. Хором бүрт 70 онооын хохирол үзүүлнэ. Эргэн тойрны 500 радиуст хэрэглэгдэнэ.
Шидний төрөл: Идэвхтэй
Байны төрөл: Ганц бай дээрх
Hotkey: "E"
1р түвшин - 1.5 хором үргэлжилнэ. 115 мана зарцуулалт.
2р түвшин - 2 хором үргэлжилнэ. 125 мана зарцуулалт.
3р түвшин - 2.5 хором үргэлжилнэ. 140 мана зарцуулалт.
4р түвшин - 3 хором үргэлжилнэ. 150 мана зарцуулалт.
Ахин идэвхижих хугацаа: 10 хором
Нэмэлт: -Блинк болон хувирах шидүүд энэ үед хаагдана.
-5р түвшингийн цэргээс доош цэргүүд дээр 10 хоромын турш үргэлжилнэ.
Гялалзагч аура - Brilliance Aura
Өөрийн талын бүх хүмүүсийн шидний онооны нөхөгдөх хурдыг ихэсгэнэ.
Шидний төрөл: Идэвхгүй
Байны төрөл: N/A
Hotkey: "R"
1р түвшин - Хором бүрт 0.5 оноо.
2р түвшин - Хором бүрт 1.0 оноо.
3р түвшин - Хором бүрт 1.5 оноо.
4р түвшин - Хором бүрт 2.0 оноо.
Нэмэлт: -"Ring of Basillus"-ын "Brilliance Aura"-тай наалдана.
-Энэ нэмэлт нь хувиар нэмэгдэх нэмэлтэнд нөлөөлөхгүй.

Хөлдөлтийн талбай - Freezing Field
Өөрийгөө тойруулан хүчтэй дэлбэрэлтүүдийг үүсгэдэг. Түүнд өртсөн эсрэг талынхан хохирол амсахын дээр удаашрана. 4 хоромын турш үргэлжилнэ.
Шидний төрөл: Идэвхтэй
Байны төрөл: Шууд
Hotkey: "Z"
1р түвшин - Тэсрэлт бүр 105 онооны хохирол учруулна, 300 мана зарцуулалт.
2р түвшин - Тэсрэлт бүр 170 онооны хохирол учруулна, 400 мана зарцуулалт.
3р түвшин - Тэсрэлт бүр 250 онооны хохирол учруулна, 600 мана зарцуулалт.
Ахин идэвхижих хугацаа: 150/120/90 хором.
Нэмэлт: -Эргэн тойрны 635 радиуст орших эсрэг талынхан бүгд удааширна. Хэдий тэсрэлтэнд өртөөгүй байсан ч.
-0.1 хором бүрт нэг тэсрэлт болдог ба нийт 40 тэсрэлт үүснэ.
-"Aghanim's Scepter"-ээр сайжруулж болно. [170/250/310]
eSportS.mn
