
Амьдрал хамгийн сайхан зүйл гэдэгт одооноос бүр мөсөн итгэж байна. Энэ хэдхэн сарын дотор бүх зүйл сайхан гэхэд дэндүү сайхан. Хайрладаг харамладаг 2 хүнтэй байсан бол одоо бүхнээс илүү харамладаг 4 хүнтэй болсон.Энэ л надад хамгийн том бэлэг.
Дурласан би дурласан...
Xайр гэдэг эд ангитайсан бол
Xэзээд засаж чадах сантехнигч болтлоо би дурласан
Хонгор чамайгаа олноос олох гэж
Хорвоод хосгүй геологич болтлоо чамд би дуралсан
Туг сүлд шиг жанжин чиний
Тушаал бүхнийг биелүүлдэг цэрэг болтлоо дуралсан
Түгжээтэй зүрхний чинь онисийг тайлах гэж
Түлхүүр тааруулах хулгайч болтлоо дуралсан
Өчүүхэн төдий ч хэр халдааж чадахгүй юм болохоор
Өөдгүй бүхнийг чинь өөртөө нялзааж чөтгөр блтлоо дуралсан
Бүрэг номхон зангаа чиний л өмнө гээчихээд
Бүхнийг бүтээж чадах бурхан болтлоо дуралсан
Дурласан би дурласан...












