Дутуу юм гэж орчлонд үгүй

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Дутуу юм гэж орчлонд үгүй

Бичлэг Бичсэн Rizza »

Hello World. Хүмүүстэй хуваалцахыг хүссэнээ л бичих болно.
Сүүлийн удаа Rizza 8-р сар.27.12 3:26 pm-д засварласан, нийт 8 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Хувийн блог

Бичлэг Бичсэн Rizza »

Халуун зунаар ханиад хүрэх шиг балай юм алга аа. Аль дээр нэг орой найзтайгаа цэв хүйтэн пияв ууж сууснаас болж маргааш нь хоолой жаахан өвдөөд ханиагаад байхаар нь Хорыг хороор гээд дэлгүүр гарч шар доктороос 12-г аваад нэг суудал дээрээ дуусгачихсан нь бүүр дэмий ажил болсон. :haha: :haha: Бас болоогүй тэр орой нь өрөөнд халуун байхаар нь болконоо онгойлгоод зүгээр даавуу нөмрөөд унтчихсан чинь шөнөнөө даараад хоолойгоо өвтгөөд тоохгүй яваад байсан чинь хүндрээд хэцүүхэн л юм боллоо. Өнөөдрөөс л гайгүй болж байна.
Сүүлийн удаа Rizza 7-р сар.28.11 11:10 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Хувийн блог

Бичлэг Бичсэн Rizza »

Яг одоо энэ аяыг сонсож байна. Миний дуртай аялгуу...
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Хувийн блог

Бичлэг Бичсэн Rizza »

Хоолоо оройтуулж идсэн болоод ч тэр юм уу нойр ердөө хүрсэнгүй. Одоо л нойр хүрж байна. Өнөөдөр ажил орох шаардлагагүй болохоор ханатлаа унтаж авна аа. Босоод цэвэрлэгээний ажил л хийнэ дээ. Гутал хувцас, үс толгой, аяга таваг, өрөө, ком гээд л цэвэрхэн юм гэж алга. Маргааш эгчийг ирэхэд ийм байвал нэг бол эгчид алуулна, эсвэл ээжид үглүүлнэ. Сайхан өглөө байна. Сайхан унтая даа.
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Хувийн блог

Бичлэг Бичсэн Rizza »

Өдөр унтаж унтаж нэлээн орой босоод өрөөгөө цэвэрлэчихээд, хөгжим орилуулаад хэвтэж байтал эгч ирээд -Цэвэрхэн суусан байна гэж магтуулж энтр :wahaha: :wahaha:. Авчирсан тарагнаас нь цадталаа ууж аваад 2 цаг гаран фейсбүүкийн тетрис тоглоод одоо л блогтоо орж байна. Хувцасаа угаах дутуу үлдцэн. Залхуу хүрээд байна аа яадын билээ :(
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Болий зүгээр л болооог гэчихье.

Бичлэг Бичсэн Rizza »

Блогийнхоо нэрийг солилоо.
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Болий зүгээр л болооог.

Бичлэг Бичсэн Rizza »

Ганцаараа гадуур зөндөө л алхлаа. Гадаа гоё байна. Би өглөө эрт эсвэл орой ганцаараа ямар нэг юм бодоод алхах дуртай. Ажил нэг л явж өгөхгүй ч юм уу, уур хүрж бухимдсан үедээ чихэвч зүүгээд гадуур алхчихдаг. Алхах үедээ огт өөр зүйл бодож хэсэг амсхийж байгаад ажил ч юм уу уурласан шалтгаанаа эргэж нэг харж, арай өөр өнцгөөс бодож үзэхийг хичээдэг. Өөрийгөө хэтэрхий стресстүүлэхээс сэргийлэх миний арга гэх үү дээ. Ер нь л би алхах дуртай. Ялангуяа оройн цагаар ядартлаа алхах хамгийн сайхан.
Хэрэглэгчийн аватар
pizza
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
Бичлэгүүд: 1760
Нэгдсэн: 5-р сар.28.04 10:58 pm
Байршил: ... Урдаас нь хараад үл таних мэдрэмжийг ЖАРГАЛ гэнэ...

Re: Болий зүгээр л болооог.

Бичлэг Бичсэн pizza »

gantsaaraa hogjim sonsood alhah ch saihan shuu hurdan hurdan harsan zugruugee yu ch bodohgui zovhon sonsoj bga zuilee bodood esvel hussen yugaa ch bodoj alhaj bolno bas halit duu aylaad ergetsuuleed zarim yum bodoj uurlaj ineegeed l goyo shu...onoo oroi saihan alhanaa bas saihan amralt boldog shu ;)
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Болий зүгээр л болооог.

Бичлэг Бичсэн Rizza »

pizza написал:gantsaaraa hogjim sonsood alhah ch saihan shuu hurdan hurdan harsan zugruugee yu ch bodohgui zovhon sonsoj bga zuilee bodood esvel hussen yugaa ch bodoj alhaj bolno bas halit duu aylaad ergetsuuleed zarim yum bodoj uurlaj ineegeed l goyo shu...onoo oroi saihan alhanaa bas saihan amralt boldog shu ;)
Оройд ядартлаа алхчихаад орж ирээд сайхан унтах хамгийн сайхан амралт.
Хоюулаагийн нэр яасан ч адилхан юмб дээ.
Залхуурч залхуурч сая л нэг хувцас хунараа угаалаа. Маргааш өглөө 7 цагаас ажил дээр хуралтай гэсэн одоо ингэсгээд хурдан унтахгүй бол болохгүй нь ээ. Хоцорвол ах нарт алуулах байлгүй. Надад байдаг хамгийн том дутагдал нь цагаа барихгүй хоцрох, цагаа төлөвлөдөггүй байдал. Хүнтэй есөн цагт уулзахаар болзсон бол ес хагаст очвол их юм. Ямар ч зүйлд хамгийн багадаа 20-30 минут хоцроостой, тэрнээс цаашилбал 40 минутаас 1 цагаар хоцрол ч цөөнгүй шүү дээ. Арван жилд байхад сургуульдаа хоцордгоороо алдартай байлаа шд. Ямар сайндаа 11-р ангид болдог багш нарын хурлаар сургуулийн захирал болон бүх багш нар хоцордог, цаг барьдаггүй, салан задгайгаар нь дуудаж -Хоцордог хүнийг хоцроож гаргана гээд хамгийн сүүлд гаргаж байхав дээ. Их сургуульд ороод эхний 1 семистр л хоцролгүй явдаг байсан байх. Тэгээл үлдсэн хугацаанд тэр чигээрээ хоцролт. Ажилд ороод эхний хэдэн 7 хоног овоо хүн шиг явснаа. Ажлын ах нартай хамаагүй дундаа ороод эхэлчихсэн чинь хоцроод эхэлсэн. Саяхан нэг хоцроод ажлынхаа их сайхан зантай, байнга л инээгээд явж байдаг ахдаа айхтар загнуулсан шүү. Тиймэрхүү уурладаггүй хүмүүс нэг уурлахаараа сүртэй гэж хэлэх юм биш. Эхлээд уурлаад хэдэн үг хэлэхээр нь урдаас нь маяглаал, инээгээд л -За ёстой уучлаарай. Хүлээлгэчихлээ. энрт гээд аргалах гэсэн биш бүр байдлыг дордуулаад яг алуулах дөхсөн. Одоо гялс унтахгүй бол дахиад алуулах ажил гарна. :-)
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Болий зүгээр л болооог.

Бичлэг Бичсэн Rizza »

Зураг
Гоё дуучин шүү. Дуунууд нь хөнгөхөн хэмнэлтэй сонсоод л баймаар, зарим дуу нь аягүй зүгээр үгээ уншаад байгаа юм шиг хэрнээ их гоё дахиж сонсохгүй байхын аргагүй. Нэг дуугаа амьдаар дуулахдаа өөр өөр хувилбараар дуулдаг нь таалагддаг.

Сайхан дуу .

Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Болий зүгээр л болооог.

Бичлэг Бичсэн Rizza »

Хэрэггүй зүйлийн араас хөөцөлдсөөр байгаад амьдралынхаа чухал хэрэгцээтэй зүйлсийг орхигдуулж яваагаа саяханаас ухаарлаа. Үнэндээ одоогийн миний хийж байгаа зүйлсийг 100хувь гэж авч үзвэл түүний 10хувьд хүрэхтэй үгүйтэй хэсэг нь миний цаашдын амьдралд хэрэгтэй зүйл. Хэрэггүй кино үзсэнээрээ, цагаа дэмий үрж дуу хөгжим сонсож, вэб сайт үзэж, хэрэггүй зурагтын нэвтрүүлэг үзсэж, хий дэмий гадуур тэнэж, ашиггүй зүйлд цагаа үрж, хэнд ч хэрэггүй хогон мэдээллээр тархиа дүүргэсний эцэст оюуны хүрээ улам доройтож, цаашлаад би өөрөө өөрийгөө улам мөхөс нэгэн болгож байгаа ч юм шиг.
Хэрэглэгчийн аватар
Гал
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 2583
Нэгдсэн: 4-р сар.04.06 4:54 pm

Re: Болий зүгээр л болооог.

Бичлэг Бичсэн Гал »

ene bloguud ehendee ih goy eheldima suuldee ambitslaad shal hudlaa bolood yawchdiin.
GL Rizza.
urnotmytype
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Болий зүгээр л болооог.

Бичлэг Бичсэн Rizza »

Гал написал:ene bloguud ehendee ih goy eheldima suuldee ambitslaad shal hudlaa bolood yawchdiin.
GL Rizza.
Хааяа амбицлах чинь гоя шдээ. ккк. Гэхдээ худлаа болгохгүйг хичээнэ дээ.
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Болий зүгээр л болооог.

Бичлэг Бичсэн Rizza »

Санаандгүй хуучин хардаа ухаж суугаад одоогоос дөрвөн жилийн өмнө хэсэг зуур бичиж байсан өдрийн тэмдэглэлээ олж уншлаа. 4 жилийн өмнөх сэргэлэн цовоо, өөртөө итгэлтэй, хэнээс ч айлгүй бодсоноо шуудхан хэлж, хэн нэгэнд таалагдах гэж худлаа дүр эсгэдэггүй, ямарч зүйлд өөрийнхөөрөө л ханддаг, хэн нэгнээс хараат бус, хийе гэснээ хийчихдэг, өөрийнхөөрөө зөрүүд Би-с сайн чанар үлдээгүй... Товчхондоо би зүгээр л хувиа хичээсэн арчаагүй новш болчихож. Өөрийн гэсэн бодолгүй, тодорхойгүй зорилго, урсгалаараа амьдрал, залхуу назгай байдал, худлаа дүр эсгэх, хувиа хичээх, бусдыг аялдан дагалдах гээд л өмнө нь үзэн ядаж, жигшдэг байсан муу муухай бүхнийг нэг мэдэхэд өөртөө цуглуулчихсан байна. Яг л набор шиг... Хүн өөрчлөгддөг ч иймэрхүү байдлаар өөрчлөгдөхийг хүсэхгүй байна. Муугаасаа хагацаж, сайнаа хөгжүүлж байгааг хүн гэдэг бол сайнаасаа хагацаж, муугаа цэцэглүүлж байгаа нь хэн ч биш, хог новш. Хүн болж төрчихөөд хэн ч бишээр хог шиг амьдрах хамгийн эмгэнэлтэй хувь заяа. Хүн болох замдаа орох юмсан.
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Болий зүгээр л болооог.

Бичлэг Бичсэн Rizza »

Өчигдөр өглөө дэмий юм хийж байгаад өөрийн хийж байсан прожектоо тэр чигээр устгаж, 7 хоног зовж хийсэн ажлаа баллаад хаячихлаа. Ёстой боож үхэх дөхсөн дөө. Өөрөө ийм тэнэг юм хийсэн болохоор бүр эхнээс нь л хийхээс өөр арга байсангүй. Өмнө нь хийснээ дахиж хийж цаг алдаж байгаа сул талтай ч зарим хэсгийг өмнөхөөс илүү оновчтой аргаар шийдэх, ганц удаа оромдож олигтой сайн ойлгоогүй байсан зүйлээ илүү ойлгох гэх мэтийн давуу талууд харагдаж байна аа. Гэхдээ л хариуцлага алдсан ашиггүй зүйл болж байна.

Дэмий юм дэмий гэж...
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Болий зүгээр л болооог.

Бичлэг Бичсэн Rizza »

2011 оны 7-р сарын 11нээс хойш нийт 2656 минутыг фейсбүүкийн тетрис баттл тоглоход зарцуулжээ.



Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Болий зүгээр л болооог.

Бичлэг Бичсэн Rizza »


За өнөөдрөөс блогоо жаахан идэвхитэйхэн шиг хөтөлнө өө. Заримдаа ямар нэг юм бодож байгаад хэн нэгэнтэй хуваалцмаар санагдаад Post Reply гэж дараал жаахан бичиж байгаад л -Заза больё гээд хаячихдаг нь буруу юм шиг байна.
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Болий зүгээр л болооог.

Бичлэг Бичсэн Rizza »


Анх 4-р ангид байхдаа эгчтэйгээ кофе ууж үзэж билээ. 100-төгрөгөөр хойд талын түцнээс ууттай кофе аваад л.. би англи хэл мэдэхгүй, эгч маань ганц жил үзсэн гэсэндээ бас уутан дээрх 3 in 1 instant coffee гэсэн бичгийг нь 1уутыг нь 3 аяганд хийж ууна гэж орчуулаад гэдсээ цэрийтэл ууж билээ. хэхэхэ тэр үед нэг их сонин биш санагдаад дахиж 9р анги хүртлээ уугаагүй байх. 10-р ангидаа олимпиадын бэлтгэлийн үеэрээ кофег өдөрт 4-5г ууж байгаа юм чинь. Хамт бэлддэг хүүхдүүд гайхаал... Тэр үедээ их л кайфтай байдаг байж дээ. ккк. Нэг өдөр доод ангийн нэг охинтой кофе уугаал суужийсан чинь нөгөөх чинь -Кофе үргүй болгодог гэсийш... гээл аягүй эвгүй өнгөөр хэлдгийн, /Тэр үед бид хоёр уулздаг байсын../ яг тэгж хэлснээс нь хойш дахиж ердөө кофе уух хүсэл төрөхөө больчихсон... Дэлгүүр ороод л кофе авах гэнгүүт хэлсэн үг нь бодогдоод халуун школад, эрдэнэшиштэй цай гээд нэг тиймэрхүү өөр юм л авч уудаг болсон. Тэгж явж явж өнгөрсөн намар хэдэн хоногоор нойргүй хонох шаардлагатай болоод кофе ууж эхэлсэн. Нойрмоглох үедээ ганц аяга халуун кофе уучихаар сэргээд л ирнэ шүү дээ. хагас сар орчим тэгж яваад кофенд орсон. Нэг хэсэг сүү, чихэртэй уудаг байснаа эрүүл мэндэд муу сурагтай болохоор нь хар кофе дангаар нь уудаг болсон. Одоо бол амьдралаа үүнгүйгээр төсөөлшгүй... :lol:
Зураг
Сайхан шүү.
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Болий зүгээр л болооог.

Бичлэг Бичсэн Rizza »


Би ер нь хүмүүсийн бичсэн нийтлэлүүдийг унших дуртай. Зарим хүний блог, нийтлэлийг хэдэн цагаар ч хамаагүй уншиж суух тохиолдол зөндөө. Өнөө өглөө ажил дээрээ ирээд өөр хийх ажилтай байсан ч Facebook-н Anti Nuclear Waste in mongolia бүлгэмийн
өчигдөр болсон уулзалттай холбоотой мэдээлэл харах гэж явсаар байгаад нэг http://ganbaa.blogmn.net/27281/tarhiny- ... yaako.html, http://sonin.mn/?p=148293 ийм хоёр нийтлэл уншлаа. Нэг нь монголд 10 жил амьдарсан япон эмэгтэйн одоогоос 9 жилийн өмнө бичиж байсан нийтлэл, нөгөө нь Францад 15 жил амьдарч, суралцаж буй Монгол судлаачийн саяхан бичсэн нийтлэл. Тархины тураал нэртэй япон эмэгтэйн нийтлэлийг уншихад одоогийн монголын нийгэм шууд нүдэнд харагдаад сэтгэл эмзэглэсэн шүү. Энэ постыг уншиж байгаа та ч гэсэн дээрх хоёр нийтлэлийг уншаад үзээрэй. :bigthumpup:
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Зүгээр л миний ....

Бичлэг Бичсэн Rizza »


Улыг чинь долоож байгаа хүнийг хазхаас нь өмнө гишгэж орхи. Үнэн үг шүү.
Хэрэглэгчийн аватар
I'm Pro
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 24
Нэгдсэн: 8-р сар.19.11 9:25 pm
Байршил: Зөвхөн Монголдоо
Contact:

Re: Зүгээр л миний ....

Бичлэг Бичсэн I'm Pro »

Rizza написал:

Улыг чинь долоож байгаа хүнийг хазхаас нь өмнө гишгэж орхи. Үнэн үг шүү.
Unen unen
I Will Own You
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Зүгээр л миний ....

Бичлэг Бичсэн Rizza »

I'm Pro написал: Unen unen

Хэлээд юу гэхүү.
Хэрэглэгчийн аватар
I'm Pro
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 24
Нэгдсэн: 8-р сар.19.11 9:25 pm
Байршил: Зөвхөн Монголдоо
Contact:

Re: Зүгээр л миний ....

Бичлэг Бичсэн I'm Pro »

Uuriiguu tovch taniltsulach Rizza
I Will Own You
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Зүгээр л миний ....

Бичлэг Бичсэн Rizza »


Заа тэгэхлээр би вээр гээл бичих гэсэн өөрийнхөө тухай ярьж хэлэх юм толгойд орж ирэхгүй болж энтр... Нэг иймэрхүү л ой санамжтай хүн дээ. Хэхэ за за тэр ч яахав. Асуулт самбарт Rizza гэж бүртгүүлчихээд, сүүлд бодоод үзсэн чинь өөртөө эмэгтэй нэр өгчихсөн байна лээшд. Лиза гэхийг япончууд Риза л гэж уншина шд тэ. Гэхдээ нэр ч нэг их чухал биш лдээ. Өөрийнхөөрөөө зөрүүд зантай. Сэтгэл хөдлөлөө төдийлөн гаргаад байдаггүй. Ямар ч зүйлд өөрийнхөөрөө л хандахыг хичээдэг. Үе тэнгийнхээ бусад залуусын л адил инээх үедээ инээж, баярлах үедээ баярлаж, гуниж гутрах үедээ гуниглаж, амьдралд суралцаж яваа энгийн л нэгэн. Суралцаж байгаа мэргэжил нь програм хангамж. Цаашдаа өөрийнхөө тухай дэлгэрэнгүй бичнэ ээ. Гэхдээ дараа. :brows:
Сүүлийн удаа Rizza 1-р сар.10.12 4:54 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
I'm Pro
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Бичлэгүүд: 24
Нэгдсэн: 8-р сар.19.11 9:25 pm
Байршил: Зөвхөн Монголдоо
Contact:

Re: Зүгээр л миний ....

Бичлэг Бичсэн I'm Pro »

hehe za tegerei
I Will Own You
Хэрэглэгчийн аватар
Rizza
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 7-р сар.27.11 9:12 pm
Байршил: Cup of Black Coffee...

Re: Зүгээр л миний ....

Бичлэг Бичсэн Rizza »


Зунжингаа сэлүүхэн гудмжинд алхаад дасчихжээ. Хичээл эхлээд хүмүүс цуглараад ирэхээр гудамж пиг хүнтэй, хүмүүстэй шахцалдаж алхаад л ... уур ч хүрэх шиг...
Байнга зунаараа байдаг бол сайхан байхгүй юу. Хүн амьтан цөөхөн, түгжрээ бага, орой гарахад дулаахан, агаар нь арай цэвэр гээд л авах юм их байна өө. Даанч байнга зунаараа байгаад, бүх хүмүүс амраад байвал монгол улс яаж ч хөгжих билээ хэхэ. Удахгүй 9 сарын 1 болохоор гудамж бүр л чөлөөгүй болж, түгжээ ихсээд л хэцүүхэн амьдрал ч эхэлнэ дээ. Тэрнээс цаашлаад утаа, хүйтэн, халтиргаа гулгаа, дүүрэн хүнтэй автобус ... гээд л хүссэн ч хүсээгүй ч дургүй болгондоо дасах хэрэг гарна аа гэж. Богинохон ч гэсэн өнгөрсөн 2 сар хагас сайхан байсөөн. :laugh5:
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах