Автохелп.мн сайтын Автомашин Үйлдвэрлэгч буланд шинээр нэмэгдсэн Субару брендийн түүхийг та бүхэнд бага ч болов уу танилцуулж байна!
Субару нь Фүжи хүнд машин механизмын группын автомашин үйлдвэрлэдэг хэсгийн нэр буюу брэнд юм. Үйлдвэрлэлийн эх суурь нь дайны өмнө нисэх онгоц үйлдвэрлэдэг байсан Накажима нисэх онгоцны салбараас үүсэлтэй бөгөөд үйлдвэрээ байгуулахдаа дан онгоцны техникчид нэгдсэн учраас маш сайн чанарын болон ухаалаг шийдэлтэй, урьдны автомашинуудаас дутахааргүй өвөрмөц механизмын бүтэцтэй автомашинуудыг олноор үйлдвэрлэн гаргасан билээ. Тэр чанараараа Япон автомашин үйлдвэрлэгчдийнхээ дотор техникийн өндөр үзүүлэлтээрээ тодорч түүний дотроос автомашиний техникч Хякусэ Акирокуг дурдахгүй өнгөрөхийн аргагүй юм.
Субару брэндийн нэрийн гарал
Фүжи хүнд машин механизмын автомашины Subaru брэндийн нэр нь Афродита ордны утгатай. Японд эртнээс тэнгэрийн 6 мичид гэгдэж Нарагийн үеийн “Эртний бичвэр” болон “Японы эртний сайхан” зэрэг зохиолуудад нэр нь дурьдагддаг эрт цагийн япон үг билээ.
Анх брэндийн нэр болгон хэрэглэсэн нь 1955 он бөгөөд Фүжи хүнд машин механизмын групп автомашины үйлдвэрлэл рүү орж анхны суудлын автомашин үйлдвэрлэж түүнийгээ Фүжи группын анхны захирал Кита Кэнжигийн шийдвэрээр Subaru 1500 гэж нэрлэж гаргажээ. Фужи групп Накажима онгоцны хэсгийн 5 компанийг нэгтгэн дээвэртээ оруулсан бөгөөд нийт 6 компани нэгэн баг болж нэгдэж нягтраг гэсэн утгыг агуулж байдаг.
Субару-н үзэсгэлэнгийн танхим
Мөн Фүжи группын эмблем болох 6 ширхэг холбоос бүхий од нь 1958 онд гарсан Subaru 360-ийн эмблемийг хийхэд гарсан санаа юм. Энэ машины эмблемийг хийлгэхээр загварын саналын уралдаан явуулахад компанийн бус дизайнер Сасакийн зохион бүтээснийг нь авч хэрэглэсэн түүхтэй. Түүнээс хойш хэд хэдэн удаа загвар нь өөрчлөгдөж, одоогийн 6 ширхэг од /5 жижиг 1 том од/-ны үндсэн төрхөндөө оржээ.
Фүжи группын нэр олноо Субаругаар ихэд танигдах болж Компанийнхаа нэрээ Субару Компани болгохоор төлөвлөж байсан удаатай ч 2003 оны 7 сарын 15 өдөр үүсэн байгуулагдсаныхаа 50 жилийн ойгоор Фүжигийн эхний Фү үсгийг Субаругийн одоор солисоноор бүрмөсөн өөрчлөлгүй үлдээжээ.
Афродита ордны үгийн эх болсон афродита бол грекийн бурхадын үлгэрийн нэгэн бурхан Атрус болон ариун охин тэнгэр Флеона 2-ийн дундаас гарсан 7 эгч дүүс Маяа, Электро,Таюгтэ, Арлекина, Креина, Астропа Меропе гэгддэг.
Эдний доторх Маяа нь хойд Америкийн зах зээлд экспортолсон субару 450-д өгсөн нэр юм. Субару үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойгоор 3 дахь үеийн Флеоноог гаргаж, Астропа нь 1987 онд Швецарийн Вольвотой хамтарч зохион бүтээсэн жуулчны автобус Вольво Астропа болон, 2004 онд Subaru хэрэглэгчдийн захиалга авах үйлчилгээний хэсэг Токио автосалон руу явуулсан бараа болох “Легаси В4 Астропа”болон нэрлэгджээ.
1994 оноос STI гаргаж эхэлсэн хөнгөн цагаанаар хийгдсэн барааг Электро гэж нэрлэжээ. Мөн 2000 онд борлуулагдаж эхэлсэн Impreza S201 STI цувралын нисгэгчийн загвар “Электрo вэн” гэж нэршжээ. Креинаг 1977 онд Креина цасны машинд өгчээ. Арлeкина нэрийг Англи хэлний дуудлагаар 1985 онд гаргасан Alcione, 1991онд Alcione SVX-д өгчээ. Мерепаг “SUBARU Мерепа 80A” одон орны алсын хараан дуранд өгсөн ба Таюгэте одоогоор ямар нэг бараа бүтээгдэхүүнд хэрэглээгүй үлдсэн байна. Японы алдарт дуучин Танимура дуулж хит болсон Субару дуу нь угаасаа компаний имиж болох дууг гэдэг боловч энэ нь худлаа цуурхал юм.
Эхний үеийн автомашинууд
Анхны Subaru-гийн бүтээгдэхүүн нь онгоц зохион бүтээхэд хэрэглэдэг технологийг нэвтрүүлсэн дизайны бодлоготой үйлдвэрлэсэн учир жин болон чанарын хувьд маш шилдэг, зай багтаамжийн хувьд уужуу болж зохион бүтээгдэн зах зээлийг бүрэн байлдан дагуулах болжээ. 1954 онд туршилт болгон үйлдвэрлэсэн Subaru 1500 нь Япон үйлдвэрлэгч дотроо анх удаа бүрэн моноког бүтэцтэй болжээ.
1958 оны Subaru 360 үндэсний машиныг утга агуулгын хэмжээнд нийцсэн өндөр технологийг бүтээгдэхүүн болгож чаджээ. Насанд хүрсэн 4 хүний суудалтай анхны автомашин болон үйлдвэрлэгдэж Япончуудын хувьд автомашиныг сэтгэлд ойрхон хэрэглээ болгоход ихээхэн ач тусаа өгсөн юм.
1966 онд гарсан Subaru 1000-д хэвтээ байрлалтай мотор тавьж урд хөтлөгчтэй болгожээ. 4 дугуйндаа хөтлөгчтэй болсон орчин үеийн загвар хүртэл энэ загвар гарч байжээ. Энэ Subaru 1000-д урд хөтлөгчтэй машинд амин сүнс нь болдог хөтлөх голын таван булыг “Toyo Bearing” компанитай хамтран зохион бүтээсэн нь маш амжилттай болжээ. 1970-аад оноос дэлхий дахинаа өргөн хүрээтэй болсон жижиг суудлын автомашины урд хөтлөгчтэй автомашинуудыг хошуучлах болжээ.
Хэвтээ мотор ба 4 дугуйны хөтлөгч
Энэ загвар SYMMETRICAL AWD бүтцээрээ онцлогтой. Хэвтээ параллель хөдөлгүүр бүхий олноор үйлдвэрлэгдсэн брэндийг 2009 оны байдлаар зөвхөн Фүжи групп болон Порше компаниуд гаргадаг. Хэвтээ праллель хөдөлгүүр нь тахир голд Поршенг 180 градус байрлуулсан байх тул шулуун ба цувраа V хэлбэрийн мотортой харьцуулахад хүндийн хүчний төв нь доогуур байдаг. Өөд өөдөөсөө харж байрлах поршен хоорондоо хөдөлгөөн нь нэгдэж тус тусдаа гадна тал рүүгаа хөдөлдөг учир шулуун болон цувраа байрлал бүхий хөдөлгүүрээс эргэлтийн тэнцвэрээр илүү байдаг. Ялангуяа праллель 6 цилиндр 2 дахь шахалт нь логикийн хувьд 0 гэсэн үзүүлэлттэй ба гайхалтай тэнцвэртэй байдаг.
Цаашлаад Фүжийнхэн урд редүкторыг хурдны хайрцагт багтаасан учраас хэмжээ нь компакт болсон төдийгүй жолоог эргүүлэхэд дугуйнууд бүрэн гүйцэд баруун зүүн тийш эргэж байсан бөгөөд автомашины маневрийг сайжруулахад тустай болжээ. 4 цилиндртэй хөдөлгүүрийг харьцуулахад тахир гол нь цуваа хөдөлгүүрийнхээс бараг 2/3 орчимоор богино болсон ба гадна хөдөлгүүр ба хурдны хайрцагийг хэвтээ байрлуулж өгсөнөөр хүндийн жинг хойд урд тэнхлэгт жигд хуваарилж чадсан ба автомашины хойд урд талын тэнцвэр гайхалтай тогтвортой болсон байна. Хөдөлгөөний үед аюулгүй байх тал дээрээ урд талаараа мөргөлдсөн үед хөдөлгүүр нь доогуур шургах учраас мотор нь кабинийг цөмлөх эрсдэл багатай бөгөөд цохилтын хүчийг сааруулах давуу талтай.
4 дугуйгаар хөтлөх автомашиний нээлт
Ийм төрлийн автомашины анхны загвар нь 1972 оны Lion Estedo 1400 4WD. Дэлхий дахинаа анхны олноор үйлдвэрлэж худалдаанд гаргасан 4 дугуйгаар хөтлөх суудлын автомашин болжээ.
Автомашины хөдөлгөөний үзүүлэлтэд 4 дугуйн хөтөлгөө хэрхэн сайнаар нөлөөлөхийг бусад үйлдвэрлэгчдэд харуулсан автомашин бол Германий Audi Quattro бөгөөд 1980 онд хүдалдаанд гарчээ. Фүжи группийн 4WD технологи дээр ажилласан хугацаан нь Аудигаас хол давна. 2008 онд суудлын жижиг автомашиныг оруулаад нийт автомашинууд нь 4WD болсон байх ба ялангуяа Legacy, Forester-ийн бүх загварууд нь 4WD болсон байна.
Subaru Lion
Тиймээс 4WD системийн тухайд эхнээсээ төрөл бүрийн туршилтыг хийн дэлхийн автомашин үйлдвэрлэгчийн бэнч марк болсон технологи маш олон байдаг. 1972 онд суудлын автомашинийг 4WD болгосоноос хойш үүнийг ашиглан амралт зүгаалгаа тав тухтай болгох гэсэн компаний ажилтаны санаачлагаар Touring wagon, Legasy Outback зэрэг 4WD вагон, Crossover-ийн зах зээлийг шинээр гаргаж иржээ.
Автомашины технологийн холбооны зөвлөлийн гишүүдийн хурлаас ”Дараа үедээ уламжилж үлдээх технологи” гэсэн номинацид “Японы автомашины шилдэг 240 технологи” дотор Subaru Lion 4WD комби ба седан загвар тус тусдаа сонгогдсон байдаг.
4WD технологийн хөгжил
1981 онд хойд дугуйн хөтөлгөөг залгах хуваарилагчид дэлхий дахинаа анх удаа гидр дамжуулгатай соронзон диск бүхий бүрэн AWD (All Wheel Drive) автомат хурдны хайрцагтай автомашиныг зохион бүтээж гаргав. Энэ технологи нь дэлхийн автомашин үйлдвэрлэгчидийн AWD технологийн стандарт хэмжигдэхүүн болдог.
Мөн энэ системийг улам боловсронгуй болгон хөгжүүлж урд хойд талын дугуйн дахь эргүүлэх хүчийг хуваарилах, ABS -тэй нэгдэн зохицуулах дээд зэргийн аюулгүйн технологи болох автомашины удирдлагын VDC (Vehicle Dynamics Control System)-ийг програмчилсан байна.
2008 оны 6 сар. Энэ ADA-аас урд талын автомашины зай хоорондыг хэмжих Миллиметрийн хэмжээс бүхий локатер байрлуулан, 2 ширхэг CCD камер автомашины эргэн тойрны байдлыг анализ хийж дүгнэлт гаргах нь дэлхийд анхных болжээ. Автомашин 15км/ц-аас доош хурдны ослын тоормозны хяналт, эвдрэл гэмтлийг мэдрэгч, хурд баригч төхөөрөмж суурилуулсан ”Eyesight“ системийг боловсруулж суулгаж өгсөн автомашин гаргажээ. Урьдны аюулгүйн технологитой харьцуулахад маш боловсронгуй болсноос гадна өртөг хямд тусч байгаа тул цаашид дэлгэрэх байх гэж найдлага тавьж байгаа.
Раллигийн автомашиний технологи
AWD автомашинд идэвхтэй ашиглах үйл явцын нэг бол 1990 оноос Английн “ProDrive” компанитай хамтарч WRC-д оролцсоноор хөдөлгүүрийн технологийн дэвшил бoлoн урд хойд болон төвийн дифференциалын нийлмэл ажиллагаанаас авхуулаад их хэмжээний технологийн мэдээлэл хуримтлуулсан явдал юм.
WRC уралдааны зориулалтын үндсэн автомашин Impreza-гийн нийтийн зах зээлд зориулсан загвар нь 1994 онд гарсан DCCD (Drivers Control Center Differrencial) систем, 4 дугуйны хурд мэдрэгч, төвөс зугатах хүчний мэдрэгч, холимогийн хаалтны мэдрэгчүүдийн тусламжтайгаар 4 дугуйны барьцалдах хүчийг хянах болж урд хойд дугуйны эргэлтийг хамгийн тохиромжтойгоор автоматаар тохируулах "DCCD-AUTO" төхөөрөмжийг суурилуулжээ. 2004 онд шинээр өнцөг хурдны мэдрэгч суулгаж урд хойд талын LSD-ийн хавсарсан удирдлагатай болсноор жолооны тав тухтай байдал болон өндөр хурдлах боломжийг давхар шийдэж өгчээ.
WRC уралдаанд 1995, 1996, 1997 онуудад Японы автомашин үйлдвэрлэгч дотроо анх удаагаа 3 удаагийн ялалт байгуулжээ. 1995, 2001, 2003 онд шилдэг уран жолоочийн титмийг авснаар дэлхий дахинаа олон шүтэн бишрэгчидтэй болсон байна.
WRC уралдаанд Subaru Impreza нь тод хөх өнгөн дээр Шар өнгөөр 555 гэж хөндлөн бичсэн өнгөний шийдэлтэй байлаа. 555-ийн утга нь Спонсор болсон Англи Америкийн навчин тамхи “State Express 555”-ийн лого юм. Ралли Америкт Subaru Rally Team USA баг маш идэвхтэй оролцож байгаа билээ.
CVT-ийн их хэмжээний үйлдвэрлэлт
2010 оноос өргөнөөр хэрэглэгдэх болсон нэг хэмжээний хурдны тохиргоог барьж автомашиныг хөдөлгөх төхөөрөмжийг Subaru Justy-д Японд анх удаа суурилууласан бөгөөд улам сайжруулан ECVT (Голландын “Van Doorn” компанитай хамтран боловсруулсан) нэрээр олноор үйлдвэрлэсэн.
Агаарын бохирдол бага гаргадаг компаний автомашин болон Италийн ФИАТ компанийн Пунто, Панда автомашинуудад суурьлуулжээ. Дээрх CVT технологи нь дараагаар нь Ниссан Мотор Компани-д лиценз олгосноор Японы автомашин үйлдвэрлэгчид голчлон компакт автомашинуудад хэрэглэх болсон Jatco хурдны хайрцаг үйлдвэрлэгч компанийн Hyper CVT-гийн үндэс болсон гэдэг.
Субарун бүтээсэн CVT-г 2009 он хүртэл Субаругийн жижиг хөнгөн тэргэнд хэрэглэдэг байсан боловч 2005 оны 5 сарын 20-нд Subaru Legacy Outback автомашинд гинжин дамжуулгатай 6 шатлалт хурдтай “Lineartronic” CVT суурилуулжээ. Мөн оны 9 сарын 2 өдөр сайжруулсан Subaru Exiga загварт CVT-г дээд зэрэглэлийн ангилалд нь тавих болсон байна.
Бусад Технологийн дэвшилээс
Компаний хэмжээнээс хамаарч олон Платформыг өөрийн болгож чадахгүй учир бүх сегментэд тааруулсан автомашин үйлдвэрлэж чаддаггүй сул талтай. Ийм учир бусад үйлдвэрлэгчээсээ илүүтэйгээр бараа бүтээгдэхүүнээ жилээс жилд сайжруулан гаргаж зах зээлээ хадгалж байдаг.
Sambar ачааны автомашин нь хойноо хөдөлгүүр бүхий автомашиний хувьд ТRC систем, эргэх радиус бага зэрэг онцлог шинж байдлаараа фермер болон ачаа тээврийн компанийн газарт үнэлэмж маш сайтай байдаг. Жижиг автомашин нь 4WD байх нь өнөө үед жирийн үзэгдэл боловч хамгийн анхны 4WD жижиг ачааны автомашин нь Sambar юм. Анх суурилуулах болсон шалтгаан гэвэл Эхимэ мужийн Мандарины тариаланч өгсүүр газар явахад хүч алдахгүй тохиромжтой автомашин гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьснаас эхтэй ажээ.
1980-аад оноос механик суперчаржийг (Турбо) ашиглах болжээ. Турбоны хоцролт байхгүй, бага эргэлтийн үед эргүүлэх хүчийг их байлгахаар супер чаржийг Субаругийн бага оврын цуваа 4 цилиндртэй EN05/07 хөдөлгүүрт тавьсан нь үр дүнтэй байв. Бусад үйлдвэрлэгчид суперчаржийг хэрэгэхээ больж байсан үед ч Субару автомашинууддаа үргэлжлүүлэн тавьсаар байсан ба одоо Субаругийн бага оврын ачааны автомашины нэг онцлог шинж болж чаджээ. Sambar-д ч супер чаржер суурилуулсан ба 2011 оны байдлаар бага оврын ачааны машинд суурилуулсан ганц компани болж байгаа юм.
Харамсалтай Фүжи групп 2008 оноос бага оврын ачааны автомашинаа үйлдвэрлэхгүй бөгөөд Daihatsu-гаас OEM (компани хоорондын барааны тэмдэг ашиглах гэрээ) автомашин болон нийлүүлэхээр болжээ. Субаругаас бүсад автомашин үйлдвэрлэгч бага оврын автомашинд супер чаржийг ерөөсөө хэрэлээгүй байдаг. Үүнээс хойш нэгэнтээ суперчарж тавигдсан одоо явж байгаа машинаар энэ хэрэглээ нь дуусгавар болох юм байна.
2011 оны 5 сарын байдлаар Субару брэндийн бага оврын автомашиныг зөвхөн Sambar ачааны машин болон Sumbar van л төлөөлөх болжээ.
Байгаль орчинд ээлтэй автомашиний зохион бүтээлт
Цахилгаан хөдөлгүүрт автомашины тухайд гэвэл 1960-аад оны сүүл үеэс Японы дотоодын автомашин үйлдвэрлэгч нарын өрсөлдөөн эхэлсэн. 1971 оны 18 дахь удаагийн Токиогийн Моторшоун дээр Subaru ff-1 1300G бан-г үндэс болгон SONY-гийн цахилгаан баттерейг суулгасан Subaru Electro Wagon X-1 үзүүлэнгийн зориулалтаар гаргаж тавьжээ. Түүнээс хойш нэг их үйл ажиллагаа явуулаагүй боловч 2005 оны 5 сард NEC-тэй Фүжи групп хөрөнгөө нэгтгэн нийлж “NECLamilion Energy”-г үүсгэн байгуулан автомашинд зориулсан манганиум баттерейг зохион бүтээж гаргаж ирнэ гэж нийтэд зарлав.
Subaru R1e цахилгаан автомашин
2005 оны 6 сард Токиогийн цахилгаан компанитай хамтран зохион бүтээсэн жижиг автомашин "R1"-ийг үндсээ болгосон EV, R1e-г гаргаж иржээ. Улмаар 2007 оны хавраас үйлдвэрлэж эхэлсэн байна. 2009 оны 6 сарын 4 өдөр цахилгаан автомашин болох Subaru Plug-in Stella гаргаж ирэн мөн оныхоо 7 сараас уйлдвэрлэж эхэлжээ. Хөрөнгө санхүүгийн талаар холбоотой байдаг Тоёотагaaс Хайбрид технологийг хүлээн авснаа зарлаж, цааш нь боловсронгуй болгох үйл ажиллагааг нь хүлээх л үлджээ.
2005 онд гаргаж ирсэн хэвтээ параллель мотор нь 2007 оны 3 сард Шведийн мотор шоунд тавигдаж 2008 оны 3 сард Германаас гараагаа эхлэн европын улс орнуудад борлогдож эхэлжээ. Энэ мотор нь "EE20" загвар гэж нэрлэгдсэн байна. Хорт утааны ялгаралын дээд хэмжээ 150ps/3,600rpm ба хамгийн их эргүүлэх хүч нь 35.7kg.m/1,800rpm байна. CO2-ийн ялгаралт нь 148g/km ба EU-ийн стандарт 4 гэсэн хэмжээнд тохирч байгаа . Америк болон Японы зах зээлд 2010 он гэхэд нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ....