Зөвлөгөө
Зөвлөгөө
Эрэгтэй Эмэгтэй 2 консул байдаг юм байна лээ. Эрэгтэй нь ер нь нилээн чанга талдаа намайг хүлээж суух үед л лав 5-6 хүн ороод 1 хүн л тэнцэж байгаа харагдсан. Тэр нь бүр гадаад /энэтхэг/ хүн байсан. Эмэгтэй нь арай гайгүй 7-8 хүн ороход 50% нь тэнцэж байсан. Тэгэхээр 1-рт Эмэгтэй консул дээр дуудаасай гэж сайн залбирах /аз мэднэ дээ/ Тэнцээд гарч байгаа хүмүүсийг хараад байхад дандаа Англиар ярьж байсан. 2-рт Англиар аль болохоор ярих. Бас дээр ньрийгөө сайн ойлгуулах хэрэгтэй /Би лав англи хэлэндээ сайн биш тэгэхдээ баахар өгүүлбэр цээжээд орсон. Жн : Би эхнэр хүүхэдтэй, манай охин тэдэн настай. Одоо л надад өөрийгөө хөгжүүлэх боломж гарч байна гэхчилэн/ 3. Аль болох тайван бай. Хүмүүс сандраад түгдрээд алингийн алдуулж байна лээ. Тайван өөртөө итгэлтэй байж, тэр хүнд бас итгэл төрүүлэх хэрэгтэй. 4. Материалаа сайн бүрдүүл. Ингээд ороход л болно доо. 
***THIS IS WADE's HOUSE***
