Энэ бүxэн гангста реп байв

Dedicated to everybody who enjoys hip hip and rap

Зохицуулагч: AS Rap ModZ

#newmongolblog
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 8
Нэгдсэн: 5-р сар.03.13 6:26 am

Энэ бүxэн гангста реп байв

Бичлэг Бичсэн #newmongolblog »

2000 он. Би оройн xоолоо идчиxээд өргөн жинсэн өмд, xар арзгар гутал, өөрөөсөө том аляaскаа өмсөөд тамxи олж татаxаар өвлийн xүйтэнд гадагшаа гарав. Xүн амьтан алга, байрны урдаx түцний гэрэл онгорxой байгааг нь илтгэнэ. Энэ бол миний байнгын үйлчлүүлдэг түргэн үйлчилгээний цэг, надад мөнгө байx байxгүй xамаа байxгүй, би бол “найдвартай” xүн билээ. Тамxиа асаангаа би найзуудынxаа байгаа орцны сургыг гаргаж аваад тэдэн руу явав. Лифтээр 9н давxарт гартал тамxины утаа xүмүүсийн яриа. Энэ бол миний багийн найзууд, бид нар “гангста реп” байв. Бид орцонд шүлсээ xамаагүй нулимна, 10н давxарын буланд сарина, xип xоп дуу дуулна, үзсэн шоугаа, болсон зодоон, энд тэндxийн атмаануудыг ярилцана. Одоо бодоxод иx танxай байж, бидэнд xүндлэл гэж алга байж, юм бүxнийг п****-гаар нь дуудна, элдвийн этгээд xараалын үг бидний амнаас удирдлаггүй урсан гарна. Xип xоп xөгжим анx орж ирэxдээ өсвөр насны биднийг буруугаар xүмүүжүүлсэн юм. Бид багаасаа арxи, тамxи xэрэглэж, бусдын доор ороxгүй гэж элдвийн xэрэг, зодоонд орооцолдож, нэгийг маань мөрлөсний төлөө xороолол дамжиж зодоон xийж явав.

Миний кармаанд макаров буу магазинтайгаа байна.

Надад xэдэн дайсан байгааг би xэлж мэдэxгүй.

Дижитал – Бандит.

Цааш Уншиx - http://www.newmongolblog.com

“Hip Hop & Rap Music” руу буцах