МАХН болон МҮАН-ын гишүүдийн авилгал авсан хэргүүд
Зохицуулагч: Улс төрч mods
- last_mogican
- Гал Дөл Гишvvн

- Бичлэгүүд: 1467
- Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
МАХН болон МҮАН-ын гишүүдийн авилгал авсан хэргүүд
МАХН болон МҮАН-ын гишүүдийн авилгал авсан хэргүүд гэвэл бас л дуулдаж л байсан юм байна.
- last_mogican
- Гал Дөл Гишvvн

- Бичлэгүүд: 1467
- Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Re: МАХН болон МҮАН-ын гишүүдийн авилгал авсан хэргүүд
МАХН намын авилгал авсан байж болзошгүй гишүүд
1.Н.Энхбаяр- сайд,МУ-ын ерөнхий сайд, ерөнхийлөгч байхдаа
2.Барсболд, - сайд байхдаа
3.Улаан- Цайрт минерал ХХК, өмнө нь Сайд байхдаа
4.Тэрбишдагва- өмнө нь сайд байхдаа
5.Чулуунбат- Монгол банкны ерөнхмйлөгч байхдаа http://ganaa.mn/2010/11/05/jhkjwepo/
6.Шийлэгдамба, - сайд байхдаа
гэх мэт бас байнаа байна
1.Н.Энхбаяр- сайд,МУ-ын ерөнхий сайд, ерөнхийлөгч байхдаа
2.Барсболд, - сайд байхдаа
3.Улаан- Цайрт минерал ХХК, өмнө нь Сайд байхдаа
4.Тэрбишдагва- өмнө нь сайд байхдаа
5.Чулуунбат- Монгол банкны ерөнхмйлөгч байхдаа http://ganaa.mn/2010/11/05/jhkjwepo/
6.Шийлэгдамба, - сайд байхдаа
гэх мэт бас байнаа байна
- last_mogican
- Гал Дөл Гишvvн

- Бичлэгүүд: 1467
- Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Re: МАХН болон МҮАН-ын гишүүдийн авилгал авсан хэргүүд
МҮАН намын авилгал авсан байж болзошгүй гэж асуудалд орж байсан хэвлэлээр шуугиж байсан гишүүд
1.М.Энхсайхан- Усан цахилгаан станцын тендер, Банкны хувьчлал
2.Сономпил - сайд байхдаа барилгын цэргийн баазыг зарсан гэх мэт
3. өөр ч нэг юм санаанд орохгүй байхын
1.М.Энхсайхан- Усан цахилгаан станцын тендер, Банкны хувьчлал
2.Сономпил - сайд байхдаа барилгын цэргийн баазыг зарсан гэх мэт
3. өөр ч нэг юм санаанд орохгүй байхын
- last_mogican
- Гал Дөл Гишvvн

- Бичлэгүүд: 1467
- Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Re: МАХН болон МҮАН-ын гишүүдийн авилгал авсан хэргүүд
М.Сономпил 75 сая долларын тендерт Хятадын компанийг ялуулж, шанд нь 16 давхар зочид буудал бариулахаар болжээ
2013 оны 4 сарын 23
Хүмүүс ямар нэг намд элсэхдээ сайд, даргын суудал мөрөөдөж очдог нь нууц биш. Харин ямар нэг намд элссэн хойноо тэрхүү мөрөөдлөө биелүүлэхээр улайрч, яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болох гэж ичиж зовох юмгүй зүтгэдэг билээ. Үүний гол учир нь амар хялбар аргаар их хэмжээний мөнгө, эд хөрөнгө цуглуулахад байдаг бөлгөө. Энэ бол Монголын улс төрд тогтсон жам ёсны үзэгдэл гэсэн ч болно. Улс төрийн намаар дөрөө хийсэн хүмүүс яагаад яам руу тэмүүлээд, яамнаас их хөрөнгө мөнгө тоншоод байдаг вэ гэхээр яам болгонд тэндер хэмээх мөнгөний том машин ажиллаж байдаг юм.
Уг машины түлхүүрийг атгадаг сайд, дарга нар нь ёстой тэнгэрийн умдаг атгасантай адил цулайтал баяжина. Гэхдээ тендерийн машинууд нь мөнгө үйлдвэрлэх “хүчин чадал”-аараа хоорондоо адилгүй. Хэдий хэрийн мөнгө төсөвлөсөн тендертэй вэ гэдгээрээ ихээхэн ялгаатай. Н.Алтанхуягийн Шинэчлэлийн гэх Засгийн газрын хувьд одоогоор хамгийн их мөнгө “үйлдвэрлэх хүчин чадалтай” тендерийн машинтай нь Эрчим хүчний яам болж хувираад байгаа юм. Түрүүчийн Засгийн газрын үеэс л үлгэр мэт яригдаад байсан Тавдугаар цахилгаан станцын тэндер зэрэг том том мөнгөний ажлууд ар араасаа гарч ирж байгаа билээ. Тиймээс энэ яамны сайд М.Сономпил тун ч баяртай яваа юмсанж. Гэвч их мөнгөн дээр инээд алдан сууж байгаа М.Сономпил нь төр, түмний итгэлийг дааж чадах хүн үү, үгүй юу гэдэг нь их л эргэлзээтэй талаар амьтан хүн шивэр авир хийж байх юм. Талийгаач ахынхаа “өв залгамжлагч” болж, улс төрийн тогоо руу өнгийсөн тэрбээр Монголд толгой цохих баян биш ч гэсэн багагүй мөнгөтэй хүмүүсийн тоонд зүй ёсоор багтдаг байсан юм.
Гэвч “Чөтгөр гоймонд дурлана” гэгчээр сүүлийн үед мөрийтэй тоглоомд хамаг байдгаа цацдаг болж, хөрөнгө мөнгө нь нэлээд дундраад ирсэн гэх яриа бий. Мөрийтэй тоглоомд шимтэн орсон хүмүүс мөнгөтэй байна гэж байдаггүй. Алдаад л, олоод л тэгсэнээ алдаад л, ахин алдаад л явдаг нь жам ёсны үзэгдэл билээ. М.Сономпил яг л энэ маягаар сүүлийн хэдэн жил амьдарч, чамгүй их мөнгө алдсан гэж ойр дотны хүмүүс нь сэм хэлэлцдэг болоод байгаа юм. Мань эр нэг хэсэг Батлан хамгаалах яамыг толгойлж байсан явдал бий. Харин тэр үеэс л мөрийтэй тоглодог болсон гэж ярих хүн ч байдаг билээ. Гэхдээ М.Сономпил мөрийтэй тоглоомд улайрсан гэдгээ олон хүнд мэдэгдэхгүйг хичээж, гэртээ нэр бүхий хэдэн хүнийг урьж өдөржин, шөнөжин тоглодог юмсанж. Ямар нэг юманд донтоно гэдэг ийм л аюултай зүйл. Орон гэртээ мөрийтэй тоглоомчдыг цуглуулан өдөр, шөнөгүй тоглодог тэрбээр хожигдсон хор шарандаа хажуу дахь эхнэр, хүүхдээ ч тавиад туучихаж мэдэх л юм. Эхнэр, хүүхэд ч яахав. Хамгийн гол нь тэрбээр чухал яам толгойлон сууж байгаа учраас түүний мөрийтэй тоглоомын дон айдас төрүүлээд байна. Тавдугаар цахилгаан станцын тэндерийн мөнгийг тавиад туучих вий гэхээс яс хавталзаж байгаа юм. Тэгээд ч түүний гардаж авсан 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй Тавдугаар цахилгаан станцын тэндерт гадаадын нэгэн мэргэжлийн бус байгууллага шалгарсан ч гэх шиг учир битүүлэг, тэгсэн хэрнээ сэжиг төрүүлэм яриа мөрийтэй тоглоомын тухай дэл сул үгэн дундуур цухалзаад байх болов.
Тавдугаар цахилгаан станцын тэндер будлиантаад, буруу замаар будаа тээгчдийн гарт орсон гэдэг яриа нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу Амгаланд байдаг “УС-15” станцын өргөтгөлийг хийх 75 сая ам.долларын өртөгтэй тэндерийн асуудлаас үүдэн гарч ирсэн нь ч анхаарал татаж байгаа юм. “УС-15” станцын өргөтгөл барих тэндер нь багагүй хэл ам дагуулж байгаа болохыг М.Сономпилийн хүрээнийхэн ч гэрчилж байгаа билээ. Тэндерт шалгарсан Хятадын компанийг М.Сономпилийн төө зайгүй найз орчуулагч, Өвөр Монголын иргэн зуучлан холбож өгсөн байна. Баттай эх сурвалжийн хэлсэнээр бол тэрхүү Хятадын компани тэндерт ялахын тулд М.Сономпилд их том амлалт өгсөн юм байх. Ямар амлалт өгсөн вэ гэвэл 120 мянгатад байрладаг М.Сономпилийн “Их хуралдай” хэмээх нэртэй дугуй байшинг нурааж, суурин дээр нь 16 давхар өндөр гоёмсог зочид буудал барьж өгөхөөр болсон сурагтай. Энэхүү ажлыг нь өнөөх орчуулагч өвөрмонгол найз нь удирдан зохион байгуулж байгаа аж. Гэртээ мөрийтэй тоглоом тоглож, ихэвчлэн мөнгөө алддаг М.Сономпилийн хувьд энэ амлалт бурхан тэнгэрийн хишиг шиг л санагдсан болов уу. Монгол төрийн сайдын суудал гэдэг ийм л буянтай зүйл юм шүү дээ. Гэсэн ч төр түмэн нүдтэй байдаг болохоор хятадуудын амлалт энэ мэтээр задарч эхлээд байгаа аж.
Эх сурвалж: “Ноцтой мэдээ” сонин
Эх сурвалж www.wikimon.mn
- See more at: http://www.wikimon.mn/content/46879.sht ... aktwV.dpuf

Цуврал-2
ОРОСТ ӨР ТӨЛӨХ ЁСГҮЙ БАЙЖЭЭ
Н.Энхбаярын хэрэг дээр нэмэгдэх авлигын өөр олон үйлдэл хав дарагдан үлдлээ хэмээн зарим эх сурвалжууд саяхнаас дуугарч эхэллээ. Тэдгээрийн нэг нь Орост төлсөн гэх их өрөөс “тэнэж” алга болсон 50 сая доллар ажээ. Энэ тухай гурван жилийн өмнө судлаач Ц.Ганхүүгийн бичиж байсан энэхүү анализ нийтлэлийг “Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-ээс бүрэн эхээр нь хүргэж байна. Ингэхдээ харин уншигчдад илүү ойлгомжтой байлгах үүднээс он цагийн зарим зүйлийг тодотгосон юм. Тэрбээр ингэж бичжээ.
Их гүрнүүд багтдаг Парисын клубын хуралдаанаас 2004 оны 1 сарын 15-наас эхлэн том улсуудад төлөх бага улсуудын өрийг бүрмөсөн цайруулах уриалга гаргасан байна. Энэ уриалгад ОХУ нэгдсэн болохоор монголчууд 20 хоног хүлээчихсэн бол нэг долларын төлбөр төлөхгүй өр автоматаар цайрчих байжээ. Харин Их удирдагч маань яаран төлөхөөр шийдсэн байна. Яагаад?
МОНГОЛЧУУД ОРОСУУДЫГ ҮЗЭН ЯДДАГГҮЙ, ХАРИН…
“Хөршөө сонгодоггүй” гэсэн хэлц бий. Үнэн л үг. Бидэнд түүхээр заяагдсан хоёр хөршөөс холдох арга байхгүй. Хажиглах, хөөх туух боломж байхгүй.
Учраа олоод, ойлголцоод, харилцан ашигтай, эрх тэгш харилцааг бүх талаар хөгжүүлээд явах л цор ганц зам бий.
Орчин үеийн Орос, Хятад улсуудтай бол бидэнд газар нутгийн болоод харилцааны зөрчил байхгүй. Бидэнд хөршүүдээс сурсан, авсан, юм ч бий. Монголчууд түүхийнхээ туршид хоёр хөрштэйгээ дандаа л муу харилцаа, дайсагналцсан бодлого явуулж байгаагүй, цаг үргэлж хөршүүдээс зүүгдээд, тэтгүүлээд яваагүй. Өгсөн, аварсан, бойжуулсан, дэмжсэн, тусласан түүх ч байгааг орчин үеийн түүхийн шинжилгээнүүд нотлосоор байна.
Хубилай хаан нийслэлээ Бээжинд шилжүүлж Юань династийг үүсгэн байгуулсан нь дундад улсын улс төрийн нэгдэл, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэнд үнэлж баршгүй түлхэц, дэмжлэг өгснийг түүх хэлээд байгаа.
Тархай бутархай славян аймгууд монголчуудын удирдлага дор нягтарч, викинг, тевтоны харгис, түрэмгий довтолгооноос тэсэж, өмгөөлүүлж үлдсэн ч түүх. Оросын бие даасан төрт ёсны түүх нь монголчуудын эзэгнэлийн дараачаас л боломжтой болсон билээ.
Өмнө нь монголчуудыг дан хараар дүрсэлж ирсэн оросын түүхчид өнөөдөр Орос улс төлөвшихөд монголын гүйцэтгэсэн үүрэг нь Византийн Орост үзүүлсэн нөлөөнөөс дутахгүй гэж бичих боллоо. Оросын сэтгэгч П.Чаадаев тухайн цагтаа бичихдээ монголчуудын довтолгоо нь “оросын ард түмнийг сүйтгэсэн бус харин ч хөгжих, өсөж үржихэд нь тусласан юм “ гэжээ.
“Орос хүнийг сайн маажвал цаанаас нь монгол гарч ирнэ дээ” гэдэг үг бол ор үндэсгүй хошигнол биш юм. Орос, монгол овог аймгуудын цус маш их холилдож сүлэлдсэн байдаг бөгөөд цэвэр орос гэгдэх хүний төрх монголжуу байдаг. Үүгээрээ ч тэд бусад европ төрхтнөөс шууд ялгардаг.
Шинэ түүхийн нугачаанд хөршүүдийн удирдагчид, ялангуяа Кремлийн зүгээс монголын улс төрд нөлөөлдөг, төлөөний хүнээ шургуулдаг тохиолдлууд цөөнгүй гарсан ч монголын ард түмэн тэднээр нийт оросын ард түмнийг төлөөлүүлж ойлгодоггүй. Орос, монголын ард түмэн найрсаг хамтын ажиллагаанаас хэзээ ч татгалзахгүй нь ойлгомжтой асуудал. Харамсалтай нь оросын эрх баригчдын зүгээс эрх тэгш бус харилцаа үүсгэхийг эрмэлзсээр л байгаа нь дараах ишлэлээс харагдах байх. Оросын нэртэй монгол судлаач Г.С.Яскина “Монголия и внешний мир” номондоо ОХУ-аас энэ жижиг бус оронд хандах бодлогыг яаж фокуслах вэ? гэж асуугаад: “Оросын хүчирхэг хөрш-Хятад Монголыг байнга шахуу өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бол бид Монголын нутаг дэвсгэрийг Орос-Хятадын харилцаанд мөнхөд ашиглагдах геополитикийн буфер (хаалт, бамбай), чухал хөшүүрэг гэж үзнэ” гэжээ. Уг нь бол монголчууд бид шинэ нөхцөлд өөрсдийгөө Орос-Хятадын харилцааны хавчуурга, хаалт бус Ази, Европ, ОХУ – БНХАУ-ыг холбосон гүүр, хамтын ажиллагааны эрх тэгш оролцогч гэж үзэн гадаад бодлогоо тодорхойлсон билээ.
2004 оны 5 сарын 24-нд болох сонгуулийн талаар Оросууд нэлээд сэтгэл хөдлөлтэй бичиж байлаа. Гол нь “Н.Энхбаярыг Монгол дахь Оросын ашиг сонирхлыг илэрхийлэгч” гэж шулуухан хэлж байв. Мөн Ардчилсан намын нэр дэвшигчийг АНУ-ын талыг баримталдаг, оросын ашиг сонирхолд саад болох магадлалтай этгээд гэж хардахаа ч мартсангүй. Харин Ц.Элбэгдорж эсрэгээр Орос, Хятад гэсэн хөрш орнуудтайгаа эрх тэгш найрсаг ажиллагааг бүх талаар хөгжүүлэхээ амлаж байгаа билээ.
Оросын хэвлэлүүд тухайн үед Монголын сонгуулийн талаар юу гэж бичсэнийг хамгийн товчоор илэрхийлбэл “Монгол дахь гар хөл минь тасарчих вий дээ” гэсэн болгоомжлол үнэртэж байв. Монголын улс төрийн дээд хүрээнд оросын ашиг сонирхлыг хамгаалахын цаад утга учир нь монголын уран гэдгийг би өмнө бичсэн тул энэ удаа нуршихаа болъё.
Оросын авлигачид Монгол дахь авлигын тулгуурыг л дэмжинэ
Монголоос хуучин ЗХУ-д төлөх ёстой байсан өрийн асуудал нь Оросын хэвлэлүүдээр өрнөсөн амттай сэдвийн нэг байжээ. Эндээс маш тодорхой болсон нэг зүйл бол Оросын сангийн яамны дансанд 200 сая доллар л орсон асуудал юм. Үлдсэн 50 сая доллар нь хаашаа орсон талаар хоёр таамаглал Оросын хэвлэлүүдэд бичигддэг.
1.М.Касъянов Монголын улс төрчидтэй хувааж авсан. Чехийн FID группыг энэ өрийг тэглэх асуудалд зуучлал хийлгэсэн юм. Холбооны Аюулгүй Байдлын Алба (ФСБ) үүнийг анхнаасаа хяналтандаа байлгаж, баримтжуулж авсан нь Монголын улс төрийн дээд хүрээнийхнийг барьцаалах, дарамтлах сайхан хөшүүрэг нь болжээ. Үүгээр дөрөөлөн В.Путин улс төрийн талбар дахь ирээдүйн хүчтэй өрсөлдөгч М.Касъяновыг огцруулсан юм. Чехийн шүүх FID группын ерөнхийлөгч Д.Фарнбауэр санхүүгийн луйврын хэргээр ял сонсож шоронд суусан нь монголын өрийг зохицуулахдаа мөнгө унагасантай холбоотой зэрэг мэдээллүүд зонхилж байна.
2. Хоёрдахь таамаглал нь В.Путин хэвлэл мэдээллийг бүрэн хяналтандаа авсны үр дүн ажээ. Юу гэхээр Холбооны Аюулгүй Байдлын Албанаас (ФСБ) өр дарах нууц тохироо, яриа хэлцлийг баримтжуулж авсан бичлэгийг үзүүлж байгаад В.Путин Н.Энхбаяр тэргүүтэй Монголын улс төрчдийг далан таваар буулгаж авсан гэнэ. Ингээд зувчуулсан мөнгийг В.Путин хурааж, дахин сонгогдохдоо ашигласан байна. Мөнгийг нь авсны хариуд Н.Энхбаярыг “Ахин сонгогдоход дэмжлэг үзүүлнэ” гэж амласан бололтой. Хэлсэн үгэндээ хүрэхийн тулд 2009 оны Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өмнөхөн Монголд айлчилж очоод Н.Энхбаярын гарыг чанга атгаж зургаа авахуулаад, хуучны сайхан үеийн талаар нэг хоёр гоё өгүүлбэр хэлэх төлөвлөгөө гаргажээ. Айлчлалын үеэр Монголтой цөмийн салбарт хамтарч ажиллана, төмөр замыг өөд татна, бас бус жаал зугаа хөрөнгө оруулалт хийнэ гэж тоо дурдаад, энэ нь “Н.Энхбаярыг л бодсондоо хийж байгаа ажил” гэж тодотгосон байв. Эдгээр таамаглалуудаас хоёрдахийг нэлээд бодитой байх гэсэн үндэслэл байгаа юм. Учир нь М.Энхболд Засгийн газрын тэргүүн, хуучин МАХН-ын дарга байх үедээ Н.Энхбаяртай нэлээд зөрчилдөж, Асгатын ордыг Оросуудын мэдэлд өгөх асуудлаар ширүүн маргаан өрнөсөн билээ. Тэр цагт М.Энхболдын хэвлэлийн төлөөлөгч Н.Дэмбэрэл “Их өрийг барагдуулсан” асуудал хаагдаагүй байна, Оросын удирдлагууд үүгээр нээнтэглэн тулгалт хийгээд байна” гэсэн мэдээлэл цацаж, хожим нь энэ хэргээрээ шоронд суугаад авсан юм.
Өр яг яаж төлөгдсөнийг Оросын хэвлэлүүд дурайлгаад өгчээ. Тэдний бичсэнээс үзэхэд Монгол улсын Санхvv, эдийн засгийн яам Чехийн “Ceskoslovenska Obchodniy Banka” банкинд данс нээгээд “ФИД” групптэй байгуулсан “001/03” тоот хэлэлцээрийн дагуу 250 сая ам.долларыг орос руу биш Чех руу шилжүүлсэн байна. Mongolian Debt-Escrow Acc.No 99424036 тоот дансанд мөнгө шилжсэн байдлыг нарийвчлан үзүүлбэл:
-2003 оны 12 сарын 19-нд 50 сая долларыг Монголбанкнаас
-2003 оны 12 сарын 19-нд 100 сая долларыг Монголбанкнаас,
-2003 оны 12 сарын 29-нд 37 сая долларыг Монголбанкнаас,
- 2003 оны 12 сарын 29-нд 50 сая долларыг Айвенхоу Майнз компанийн “HSBC Bank Canada” банк дахь данснаас,
- 2003 оны 12 сарын 29-нд 13 сая долларыг Эрдэнэт УБҮ-ийн ХХБ дахь данснаас тус
тус шилжvvлсэн байна. Дараа нь ОХУ-ын Сангийн яам Внешэкономбанкаар дамжуулан батламж ирvvлэхдээ мөнгөний тоо заасангүй зөвхөн хувь хэмжээгээр илэрхийлжээ. Үvнд:
- 2003.12.29-нд нийт өрийн 60.0 хувийг хаалаа
- 2003.12.31-нд нэмж нийт өрийн 40.0 хувийг хаалаа.
Ийм мэдэгдлийг 2004.01.01-ний өдрийн байдлаар “0” vлдэгдэлтэй дансны хуулгыг хавсарган ирvvлжээ. Уг нь бол хүчин төгөлдөр санхүүгийн баримтан дээр бол тэдний өдөр, төдөн сая доллар хүлээн авлаа гэж тодорхой тоо бичигдсэн байх ёстой. Ньюанс энд л байжээ. Хэрвээ Оросоос “Манай дансанд яг төдөн доллар орж ирлээ” гээд л баримт өгчихсөн бол, эсвэл Чехээс Орос руу хийсэн шилжүүлгийг хавсаргачихсан бол бүх хардлага алга болох байжээ.
Чехийн FID групп гэдэг компанийн талаар сонирхвол Имрих ба Дэниель Фарнбауэр нар удирддаг. Эцэг, хүү бололтой. Имрих 1945 онд, Дэниель 1976 онд төржээ. Компанийн удирдлагад тэдэнтэй ижил овогтой эмэгтэй байгаа нь эхнэр, ээж байх магадлалтай юм.
Словакийн “Свобoда” радиогийн мэдээллээс харахад Имрих хуучин КГБ-ийн ажилтан байж, Словак, Германыг дамнасан ажиллагаануудад оролцдог байжээ. В.Путин Зүүн Герман дахь КГБ-ийн ажилтан байсан үе нь давхцаж байгаагаас үзэхэд тэд хамтран ажилладаг байсан байж бүрэн болох. КГБ ЗХУ-д сурч байсан монголчуудаас ирээдүйн “удирдагчийг” сонгоод хүмүүжилсэн байх ч магадлалтай. Тэд нар нь эргэх холбоотой байдаг ч байж болох. Ямар ч байсан чехийн хууль хяналтынхан монгол, оросын хэвлэлийн мэдээллүүдэд үндэслэн шалгалт явуулснаар FID групп компани хуучин социалист орнуудын хоооронд үүссэн өрийг барагдуулах ажиллагаанд нэг бус удаа оролцож, санхүүгийн луйвар явуулж байсныг илрүүлэн Д.Фарнбауэрт ял оноожээ.
ОХУ-ын Засгийн газрын тэргvvн асан М.Касьянов 2004 оны 1 сарын 10-нд өдөр Ерөнхий сайд асан Н.Энхбаярт 75п-П2 тоот ирүүлэн хамтарч “өр даралцсанд” талархжээ. Тэгэхээр Чехүүдээс “Өөрийн мөнгийг” тэр жилийн 1 дүгээр сарын 8 – ны орчим хүлээж авсан гэсэн үг. Монголчууд уйлалдан, баярлалдаж ханахгүй суутал сар гаруйн дараа өвлийн тэнгэрт аянга цахиж, Ерөнхийлөгч асан В.Путинээс 2004 оны 2 сарын 19-нд Пр/271 тоот албан бичгийг дахин ирvvлж “Их өр” гэж нэрлэгддэг шилжих рублиэр илэрхийлэгдсэн зээлийн асуудал бvрэн шийдэгдэх нөхцөл бүрдсэн тухай сануулжээ. “Шийдэгдсэн” гээгүй “шийдэгдэх нөхцөл бүрдсэн” гэдэг нь “яриа үлдсэн” гэсэн санаа!
Улс орнууд дахь Авлигын түвшинг тодорхойлдог олон улсын байгууллагуудын судлагаагаар В.Путины Засгийн газар Монголоос ч хойгуур бичигдэж байгаа бөгөөд Оросын Ерөнхий сайдын хөрөнгөний гарал үүсэл (цалингаараа Сургут нефтийг авах боломжгүй) нийтэд ердөө ч ойлгомжгүй байдаг ажээ.
Манай Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч гэсэн хадгаламжиндаа мөнгөгүй, 37 сая төгрөгөөр үнэлэгдэх ганц байрнаас өөр хөрөнгөгүй гэж мэдүүлдэг. Тэрээр В.Путины хөрөнгөө өөрийнхөө нэр дээр бус найз нөхөд, тойрон хүрээлэгчид, ойр дотныхныхоо нэр дээр байршуулдаг туршлагыг хуулбарладаг. Нэг тэрэгний хоёр дугуй бололтой.
Эндээс дүгнэж үзвэл 5 сарын 13-нд оросын авлигын бүлэглэл улс төрөөс арчигдах нь тодорхой болж ирсэн “Монголын түншүүдээ эргэх, сэтгэл санааны дэм өгөх” гэж монголд айлчилж байгаа гэсэн мэдээлэл бодитой байна.
Монголын ард түмэн Оросын ард түмэнд хайртай. Гэхдээ тэдний удирдагчид бие даасан тусгаар улсын улс төр, дотоод асуудал руу өнгөлзөхийг тэвчих хүлцэнгүй хүмүүс бас биш ээ.
Орост өр төлөх ёсгүй байжээ
Их гүрнүүд багтдаг Парисын клубын хуралдаанаас 2004 оны 1 сарын 15-наас эхлэн том улсуудад төлөх бага улсуудын өрийг бүрмөсөн цайруулах уриалга гаргасан байна. Энэ уриалгад ОХУ нэгдсэн болохоор монголчууд 20 хоног хүлээчихсэн бол нэг долларын төлбөр төлөхгүй өр автоматаар цайрчих байжээ. Харин “Их удирдагч” маань яаран төлөхөөр шийдсэн байлаа. Яагаад?
1. Ард түмнээ өрнөөс салгасан “баатар” болох гэсэн байхаас зайлахгүй.
2. ”20 хоног өнгөрчихвөл та нар ч, бид нар ч хоосон хоцрох нь” гэж Оросуудаа шахсан биз.
3. Ядуу ард түмнээ бодолцоогүй, өөрийгөө л бодсон байх нь ээ.
Хэрвээ ард түмэнтэйгээ амь нэгтэй хүн байсан бол Оросууд шамдуулж шахсан үед ч гэсэн аргацааж байгаад Парисын клубын зарласан хугацаа хүргэчихсэн бол нэг ч доллар өгөлгүй өрнөөс салчих байжээ. Тэгсэн бол ганцхан л гунигтай зүйл үлдэх байсан. Сонгууль бүрээр нэг баатар гарч ирээд өр дарсан гавъяагаа нулимс унаган гайхуулахгүй л болчих байж дээ. Их өрийг ийнхүү яаран төлсөн бодлогогүй алхамаас болоод өнөөдөр Оюу толгойн баян орд хорт Боб гэгчийн мэдэлд орж, удирдагчид маань Оросын авлигачдын гарт оржээ. Үр дүнд нь дэлхий дахин биднийг авлигатай, дарангуйлалтай, ардчилалгүй орон гэж үзэн харилцаагаа хязгаарлах биз. Үүний нотлогоог холоос хайх хэрэггүй. Ерөнхий сайд асан С.Баяр Европын Холбооны орнуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзахдаа Монгол улсыг Европын Комиссын “Зах зээлийн бус эдийн засагтай орны жагсаалт”-аас хасч өгөхийг хүсчээ. “Зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалт”-аас хасуулах нь монголчуудын хувьд улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж С.Баяр онцолсон байна. С.Баяр, Н.Энхбаярын тарьсан балгийг арилгах гэж хичээсэн нь энэ болов уу. Гэвч тэр одоо Америк руу оргоод явчихсан.
Орос судлаач, доктор Ц.Ганхүү
http://manaiklub.com/2012/11/02/%D0%BE% ... %8D%D1%8D/

Цуврал-3
Чулуунбат ХУВАЛЗ – 1
Хоёр жилийн өмнөөс эхэлсэн улс төрчид, банкирууд бие биенээ шоронд хийдэг “моод” МАХН-ын XXYI Их Хурлын үеэр хачин их эрчимжив. Манайхан ямар “юм санах” биш, ахмад нь мартчихсан, залуучууд нь мэдэхгүй “гайхаад” л явж байгаа даа. Цаашдаа зэрлэг өрсөлдөөн банкны салбарт эхлэн болох ба энэ нь улмаар улс төрийн нөхцөл байдлыг нэн түвэгтэй болгох нь дэндүү тодорхой байна. Иймээс банкны дээрмийн эхлэлийн талаар 2006 онд бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна. Учир нь миний бичих дараагийн өгүүллийг ойлгоход үүнийг мэдэх зайлшгүй шаардлагатай. Ер нь юмны учрыг эхнээс нь мэдэх бол ухаарлын зарчим бөлгөө…
Би заримдаа гайхдаг юм. Банк дээрэмдэх болгонд л Чулуунбат, Хадгаламж зээлийн хоршооны дээрэм болоход л Чулуунбат, 40 мянган орон сууцны дээрэм болоход бас л Чулуунбат…МАХН-аас “Дүүрэн арвижуулагч” цол хүртсэн энэ эрхэм сүүлийн үед идэвхижээд жигтэйхэн. Энэ бол Монгол Улсыг “хувхай хоосруулна” гэсэн хэрэг юм. Дээрэмчдийн бүлэглэлүүд баримт хуучирдаггүй гэдгийг саначихвал тун ч зүгээрсэн…
Хачиг хэрхэн хувалз болдог вэ ?
Хонь малын биед наалдан оршиж цусаар амьдардаг үе хөлт Хачиг гэх паразитыг монголчууд андахгүй. Хачиг малын арьсанд наалдаж томрох бөгөөд сална гэж байхгүй. Ингээд л цус сорон цэлцийтлээ таргалж малыг тамлахаас гадна арьс ширийг нь цоолж, шүүр шанага шиг болгодог. Ингэж том болсныг нь хувалз гэх.
Мөнгийг эдийн засгийн цусны эргэлттэй зүйрлэж болох бөгөөд чингэвэл банк нь түүнийг шахах зүрх нь болох ажгуу. Сүүлийн арав гаруй жилд улс төр-эдийн засгийн хачигнууд монголын нийгмийн биед гүн сууж, түүний шим шүүсийг сорон мөлжиж болсон нь хэн бүхэнд илэрхий. Энэ удаад албан хэлээр Монгол банкны Ерөнхийлөгч, ердийн хэлээр зүгээр л луйварчин О.Чулуунбатын жишээн дээр монголын том хувалзууд хэрхэн бий болсон талаар баримтаар өгүүлсүгэй.
Мөнгөний амтанд орсон нь
О.Чулуунбат гэгч Олон Улсын харилцааны сургууль төгссөн шинэхэн залуу Улсын банкны Ерөнхий хорооны гадаад тооцооны газар референтын ажилд 1981 онд оров. Энэ нь тухайн үед томчуудын чемодон зөөдөг ажил байсан хэдий ч тэдний болон мэдээллийн таатай орчинд байна гэсэн үг юм.
Тухайн үед залуу хүний явдаг шат дамжлагийг яагаад ч юм алгасан 1987 оноос ЭЗХТЗ –ийн Эдийн засгийн хамтын ажиллагааны банкинд ажилласан юм. Тэрээр Москвад байхдаа ЭЗХТЗ – ийн хурал зөвлөгөөнд очсон Монголын дарга нарт үйлчилсээр байгаад дээдсийн ая данг олж сурчээ.
1990 онд эргэн ирж Улсын банкны Ерөнхий хорооны даргын туслахаар ажиллах болов. Энэ үед Монгол оронд ардчилал өрнөж, зах зээлийн системд шилжиж, банк хоёр шатат тогтолцоонд шилжлээ. Системийн өөрчлөлтийг далимдуулан банкны системийг ёстой нэг авах юмгүй болгов.
Үүнд О.Чулуунбат шууд л идэвхийлэн оролцсон юм. Уул нь системийн өөрчлөлтөд банк ердөө ч хамааралгүй, банк байдгаараа байдаг эд аж. Чухамхүү энэ үед мөнгөний амтанд орсон О.Чулуунбат банкинд ажилладгаараа далимдуулан хувийн кампаниудаас дансны аргаар болон авилгаар мөнгө саах ажлыг эхэлжээ.
Монголчууд өмч хувьчлал гэх нэг сайхан зүйл рүү үхэн хатан тэмцэж байсан үе. Бүгдээрээ мөнгөгүй байсан монголчууд банкнаас л мөнгө олохгүй бол өөр хаанаас ч олох аргагүй байсан бөгөөд үүнийг О.Чулуунбат овжин ашиглаж эхлэв. Тэрээр сүүлдээ ажлаасаа гарч хувийн компаниудад зээл авч өгөх ажлыг дагнан хийж мэргэшив. Зэрэгцүүлээд гэмт хэргийн бүлэглэлүүдтэй дотно холбоо тогтоов.
Дашрамд дурдахад МАХН – ын номенклатур анги нь нам – үзэл суртлын болон эдийн засаг- аж ахуйн гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэж байв. Нам – үзэл суртлын хэсэг нь Ардчилсан хүчний хамаг цохилтыг үүрэн ардчилал энэ тэрээ гэж давхиж явахад нөгөө аж ахуй-эдийн засгийн хэсэг нь өмч хувьчлалыг банк дээрэмдэх ажлаас эхлүүлж аль хэдийнээ хулгай хийгээд эхэлчихсэн байсан юм.
О.Чулуунбатын оролцоотойгоор зарим томоохон объектуудыг үнэгүй шахам тарааж, энэ нь сүүлдээ бөөн хэл ам татаж байсан билээ.
Манай улс Швейцарийн Базель хотноо байдаг Олон Улсын хөгжлийн банкны мэдээгээр 1990 оны 3 дугаар сард Монгол улс ямар ч зээлгүй байснаа 6 дугаар сард 58 сая, 9 дүгээр сард 100 сая, 12 дугаар сар гэхэд 62 сая долларын зээлтэй болчихжээ.
Үүнтэй зэрэгцээд хэсэг хүмүүс диллер тоглож улсын 80 сая долларыг тавьж туучихаад барьцаанд нь улсын 4,0 тонн алтыг гадаадад гаргачихсан томоохон хэрэг босч ирэв. Хачирхалтай нь энэ мэдээллийг О.Чулуунбат хүчний байгууллагад анхлан өгсөн байдаг юм.
Энэ асуудлаар 1991 оны 10 дугаар сард Засгийн газрын нэгэн хаалттай хуралдаан хийжээ. Зарим сайд “цаашид ажиллах ёс суртахууны эрх бидэнд байхгүй, засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй” гэсэн санал хүртэл гаргажээ. Улмаар Ерөнхий сайд Д.Бямбасүрэн ч үүнийг зөвшөөрч, эл асуудлыг Ерөнхийлөгч П.Очирбатад танилцуулахаар тогтжээ.
Мөн Улсын сангийн нөөц, арбитражийн гүйлгээний талаарх Засгийн газрын шалгалтын комисс байгуулж, даргаар нь тэр үеийн Сангийн сайд А.Базархүүг томилон шалгуулжээ. Энэ шалгалтын дүн эдүгээ мөнөөх улигт төрийн нууц гэгчид орсон бөгөөд тухайн үед А.Базархүү дараах тоо баримтыг хэлсэн байдаг. Үүнд :
• Диллерт 80 сая
• Банкны конторын засварт 3 сая
• Биржийн төвд 3,6 – 3,7 сая
• Германд урьдчилгаанд 4 сая
• Бүгд нийлээд 90 гаруй сая доллар оргүй алдсаныг тогтоожээ.
Энэ нь тухайн үеийн төгрөгийн албан ханшаар 3,6 тэрбум, хар захын ханшаар 9 тэрбум төгрөг болсныг тооцож гаргасан байдаг.
СУДЛААЧИЙН АНХААРУУЛГА: ТУХАЙН ҮЕД 1 АМ.ДОЛЛАР 40 ОРЧИМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙСАН.
Энэ бол Монгол улсын түүхэнд анх удаа гарсан хамгийн том луйвар, дээрэм байсан юм. Чухам энэ үеэс монголд хариуцлага хүлээдэг хүн байхгүй болж, эдийн засгийн хачиг бий болж эхэлсэн юм.
Дээр дурдсан тоо болгон их учиртай, тус бүрдээ томоохон гэмт хэргүүдийг илчилдэг юм. Жишээлбэл, Германы урьдчилгаанд төлсөн 4 сая доллар гэдэг тоо өнөөдөр маш даруухан сонсогдож болох. Тэр үед О.Чулуунбат тэргүүтэй зарим нөхөд 50 сая долларын зээл авахаар германы хэн ч үл мэдэх компанитай тохирчээ.
Тэд нь барьцаанд урьдчилгаа 4 сая доллар төлчих гэсэн байна. Үүнийг О.Чулуунбат идэвхийлэн дэмжиж, мөнгөө шилжүүлчихэж. Гэтэл нөгөөх 50 сая нь орж ирдэггүй. Хэрэг нэг биш болсныг мэдэж лавлатал нөгөөх нь хуурамч буюу фиктив байгууллага байсан аж. Ингээд л 4 сая доллар оргүй алга болох жишээтэй.
Энэ асуудлыг шалгасан, хөөцөлдсөн, шийдсэн газар өнөө болтол байхгүй байгаа болохоор О.Чулуунбат санаатай зохион байгуулсан нь нотлогдож байгаа юм. Банкны хашир бурхинууд үүнийг ч нотлон ярьдаг юм. Хожим нь Ерөнхий сайд Н.Энхбаярын албан ёсны айлчлалын бэлтгэлийг урьдчилан хангуулахаар О.Чулуунбат Германд очиж дээрх асуудлыг айлчлалын үеэр дуусгавар болгожээ.
Диллер тоглосон болон банк санхүүгийн энэ их будлианд оролцогчдын нэрс тухайн үедээ бүрэн гараагүй юм. Үүний ихэнхийг О.Чулуунбат хийсэн, үгүй ядахдаа тэднийг зохион байгуулж өөрөө сугарч хоцорсон нь олон баримтаар нотлогддог.
Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нэгэн удаа Улсын Бага Хурал дээр алт диллерийн алдагдлын талаар мэдээлэл хийхдээ “Энэ ажиллагааг “БООЛД” гэх нууц нэртэй КГБ, НАХЯ-ны агент гүйцэтгэсэн. Энэ бол Монгол банкны О.Чулуунбат юм. Надад дэлгэрэнгүй мэдээлэл байгаа” гэж хэлсэн байдаг юм.
Үүнийг амиа аврах гэж хэлсэн гэж ойлгож болох авч хуучны хяналт шалгалтын асар их туршлагатай Ерөнхий сайдын гарт ихээхэн мэдээлэл байсан нь тодорхой. Д.Бямбасүрэн 2004 оны хавар FM- ээр өгсөн ярилцлагадаа дээрхийг дахин дурдаж байсан. Хожим сэтгүүлчид энэ талаар О.Чулуунбатаас асуухад “Би Boold мөн байлаа гээд надад ямар ашигтай байхав. Биш байлаа гээд мөн адил. Би ерөөсөө ойлгохгүй нь. Тэр үеийн Улсын банк Оростой биш, тухайлбал, Лондон, Хонконг, Сингапур, Нью-Йорктой диллерийн ажиллагаа явуулж байсан юм шүү дээ” гэж хариулсан байдаг.
Диллер хэнтэй тоглож алдсан бэ гэж асуугаагүй, диллерийн алдагдал нэрээр ЗХУ руу асар их хэмжээний мөнгө хулгайгаар шилжүүлсэн тухай л асуухад л тэрээр ийн хариулжээ. Ямар ч байсан тэр ажлаа өгөхийн өмнө 80 сая доллар ОХУ руу шилжүүлсэн байдаг.
Тэр ажлаасаа гарсан нь гэмт үйлдлээ нуух гэсэн зорилготой байсан нь хожмын үйл явдлуудаар батлагддаг юм. Нэр дээрээ тэр тарваганы арьс наймаалж байсан гэж ярьдаг боловч нидэр дээрээ түүний үйл ажиллагаа хар бизнест илүү ойрхон байлаа.
Чухам тэр л улаан мөнгөн ус, ховор элементийн наймааны эхлэлийг тавьсан. Нэг удаа тэр олон саяын үнэтэй, цөмийн зэвсэгт ордог ховор элемент авч яваад гааль дээр гардуулжээ. Түүнээс өөр хүн бол баларч дуусах байв. Харин О.Чулуунбат үүнийг гадаадад шинжлүүлэх гэж байгаа юм гэж хэлээд НАХЯ – ны үнэмлэх үзүүлэн мултарсан байдаг. Энэ нь түүнийг БООЛД мөн гэдгийг нотлох л баримт юм.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын ихээхэн оролцоотойгоор алт диллерийн хэрэг намжсан юм. Манайхан тэр үед нүдэнд харагдаж байгаа хонь мал, байшин барилга, трактор, комбайныг хувьчлах гэж үзэж тарж байсан юм.
Гэтэл тэд өөрсдийнх нь олон үеийн цус хөлсөөр бий болсон асар их баялгийг хадгалдаг, эргэлдүүлдэг банк гэдэг газар байдгийг мэддэггүй гэх нь хаашаа юм, анзаардаггүй байсан нь бодит үзэгдэл болно. Бид мөнгийг тоодоггүй ард түмэн байлаа.
Харин О.Чулуунбат мөнгийг бишрэн шүтэгч байлаа.
Ард түмэн ягаан цэнхэр тасалбараар гуанз, цайны газрын халбага сэрээ төдийхнийг авч байсан бол харин томчууд нь банк дээрэмдэж, түүгээрээ томоохон объектуудыг сул шахам худалдан авах аргыг аль хэдийнээ олсон байлаа.
Чухам энэ үед л том хэмжээний хахуулийн систем үүссэн юм. Банкнаас зээл авч өгөөд 10 хувь, заримдаа 20 хувийг нь хахуульд бэлнээр авдаг сүлжээ банкны системд хавтгай болсон. О.Чулуунбат үүнийг тун овжин ашиглаж байв.
1992 онд О.Чулуунбат Совдын ивгээлд орж ХОТШ банкны тэргүүн дэд захирал болж, “Эрдэнэт”,ГОК, Монросцветмет нэгдэл гэх мэт томхон аж ахуйн нэгж байгууллагуудын судсан дээр суух болов. Энэ боломжоо ашиглан жижиг гарын луйварчингаас том гарын луйварчин болох замаа зассан юм. Тэр хамгийн гол нь банкны мэдээллээ ашиглан томоохон бизнесүүдийг дарамтлан мөнгө хийж байлаа.
Дарханы силикат тоосгоны үйлдвэрийн өргөтгөлд зориулж Улсын банкны ерөнхий хорооноос улсын хөрөнгө оруулалтаар 1987 оноос санхүүжилт авч эхэлсэн боловч эдийн засгийн хямралаас болж уг зээл зогсчээ.
1991 онд Улсын Банкны Ерөнхий Хороо (УБЕХ) – ны хөрөнгө оруулалтын газар ХОТШ банк болж салахад уг зээл ХОТШ банкинд шилжжээ. Гэтэл энэ банкны тэргүүн дэд захирал О.Чулуунбат Силикат тоосгоны өргөтгөлд зориулж зээлийн баталгаа гарган өгч “Марубени”-гаас 1 сая долларын зээл авч өгчээ. Дашрамд дурдахад энэ нь Буянгийн Жагаагийн холбогддог алдарт “Марубени” компани мөн бишийг нягталж амжсангүй.
Гэхдээ хэрэв энэхүү зээлийн гэрээ одоо олдохоо байчихаагүй бол, хэрэв О.Чулуунбат банкны тэнцэлд энэхүү гэрээг бүртгүүлэхээ мартаагүй бол, хэрэв Дарханы Силикатын үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаанаас авах авлага болгож тайлан тэнцэлд бүртгэхийг болиулаагүй бол бол, хэрэв энэ зээлийн гэрээг хожим нь Монгол банк татан авч бантан хутгаагүй бол шүү дээ.
Үүний учир нь Ашиглалтын өмнөх захиргааг О.Чулуунбат хуучин эхнэр Баасансүрэнгийн нэр дээр “Дарсил” гэдэг компани болгон хууль бусаар хувиргасанд оршино.
Энэ балай кампанид МАХН–ын нарийн бичгийн дарга байсан, эдүгээ Болгарт элчин сайдаар ажиллаж байгаа Б.Батхишиг зөвлөхөөр ажиллаж байсан нь тэр үед ч аалзны тор хэр их тархсаныг харуулдаг юм.
Марубенийн өрийг дарах хугацаа дуусаад байдаг, өгөх мөнгө байдаггүй ээ. Гэтэл аз болж Махимпекс компаниас махны зээлд төлсөн 2 сая ам.доллар ХОТШ банкинд ороод ирэх нь тэр.
Энэ мөнгийг Марубанид төлөх мэргэн санаа О.Чулуунбатад төржээ. Мэдээж дараа нь махны энэ мөнгө нэхэгдэх учраас алтаар барьцаалах санаа бас орж ирсэн байна. Ингэж алт барьцаалах ажлыг анх санаачилсан нь хожмын луйварчдын үндсэн мэх болсон юм.
Хараахан төлчихөөгүй байгаа энэ мөнгийг алтны санжүүжилтийн эх үүсвэрт ашиглах талаар О.Чулуунбат Марубенитай тохиролцож, зээлийн гэрээг ХОТШ Түлш-эрчим банктай байгуулжээ. Уг эх үүсвэрийг Түлш-Эрчим банк алтны санхүүжилтэд зориулж алтны аж ахуйн компаниудад зээл болгон олгосон байна. Уг нь Дарсил компани төлөх ёстой мөнгийг хожим нь гурав хуваан унжиж байж сүүлчийн мөнгийг арай хийж 1997 онд баталгаа гаргаж өгсөн ХОТШ банкнаас Марубенид шилжүүлжээ.
Энд Силикатын үйлдвэрийн зээл Ашиглалтын өмнөх захиргааны зээл болж, Ашиглалтын өмнөх захиргааны зээл нь Дарсил компанийн дүрмийн санд орж, Марубенид төлөх өр Макимпексийн мөнгөөр хаагдаж, эргэж Марубениас алт барьцаалсан зээл болж, өөр банкаар дамжин алтны үйлдвэрүүдэд очсон бантанг хутгагч нь ХОТШ банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Чулуунбат мөнөөс мөн. Энэ толгой эргэм операцаар О.Чулуунбат хуучин эхнэрийнхээ Дарсил компанид улсын 1 сая долларыг луйвардаж өгч чадсан юм.
О.Чулуунбат үүнийг надад хамаагүй гэж байнга хэлдэг, бас Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Дарханы махкомбинат зэрэгтэй харьцуулж ярьдаг. Бусад нөхдүүдтэй барьцаж байгаа царай нь тэр юм.
Тэрээр Дарсил компаниар дамжуулан Дархан-Сэлэнгийн районд өөр олон хууль бус бизнес хийж байсан. Тухайлбал, Эрдэнэтийн технологийн хэрэгцээнд ОХУ –аас авсан өндөр калортай нүүрс гэж Шарын голын нүүрсийг шахан ихээхэн ашиг олдог бизнесийн сүлжээтэй байсан юм.
Удалгүй Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч болмогцоо О.Чулуунбат ХОТШ банкны 30 мянган дойч маркийг хувьдаа ашигласан бөгөөд энэ мөнгөөр XIII хороололд байшин барьж зарсан, иргэн Дашцэдэн, Дашдоо нарт 50 сая төгрөгийн зээл авч өгнө гэж 2 өрөө байр залилан авсан байдаг. Олон жил шүүхээр явсан 225871 тоот энэхүү хавтаст хэргийг 2005 оны 12 дугаар сарын 21 –ний өдөр прокурорын шийдвэрээр үүрд хаасан байдаг юм.
Энэ хэргүүдийг хамгийн сайн мэдэх Улсын Ерөнхий прокурор М.Алтанхуяг О.Чулуунбат нар хэрхэн анд нөхөр болсныг “ХУВАЛЗ -2” –т удахгүй бичих юм.
Улс төрийн өөрчлөлт
Алт диллерийн хэрэг намжсаны, нарийн яривал намжаасны дараа Монгол улсад эдийн засгийн бүлэглэлүүдийн тэмцэл ихээхэн хурцдав. 1990 -1992 онуудад хөрөнгө яаж луйвардаж болдгийг түүнийгээ хэрхэн замхруулж болдгийг МАХН ба Ардчилсан хүчнийхний дээд хэсэг аль аль нь сайн ойлгосон байлаа.
Иймээс банкны системийг хоёр шаттай болгох нэрийн дор аль хэдийнээ үүссэн эдийн засгийн бүлэглэлүүд банк дээрэмдэх ажиллагаагаа улайран идэвхжүүлэв.
1991 оны 7 дугаар сард “Ард” банк, 12 дугаар сард ХХБ, ХОТШ банкуудыг тус тус байгуулав. Мөн ”Даатгал”, “Төв ази”, “Сэлэнгэ”, “Экспорт импорт”, “Бизнес”, “Хоршоо”, “Үйлдвэр дундын банк” зэрэг олон банк байгуулагдав. Лав л 17 банк байгуулсан юм даг.
Шинэ тутам байгуулагдсан банкуудад хуучны банкны мэргэжилтнүүд хуваарилагдан очив. Өөр хүн байхгүй юм чинь арга байж уу ?
ХОТШ банкинд Совд, Даатгал банкинд Ш.Гоохүү, “Үйлдвэр дундын банк”-нд Янсанжав, “Хоршоо” банкинд Тэрбиш нар очжээ. Харин хамгийн том “Ард” банкинд А.Цэрэндорж, М.Сүхээ нарын Ховдын гаралтай луйварчид цугласан байх жишээтэй. Нөгөө талд нь ардчилсан хүчний гэж нэрлэж болох банкуудад П.Улаанхүү, Д.Сүх-Эрдэнэ, Лу.Болд, Да.Ганболд нар ихээхэн нөлөөтэй байв.
Улс төрийн өрсөлдөөн эдийн засгийн өрсөлдөөнийг хачин гайхалтай халхалж чадаж байлаа. Мэдээж систем бүрэн өөрчлөгдөөгүй, бас засгийн эрх барьж байсны хувьд МАХН банкуудад хавьгүй илүү нөлөөтэй, хяналтандаа байлгадаг байв.
Монголд өөрийгөө ардчиллын багшаар томилчихсон байсан барууныхны сэтгэл зүйд коммунистуудыг үзэн ядах үзэл хэвээрээ байв. Нам болж улс төрөөр тоглож байгаа нь үзэгдэл төдий, банк болж дээрэм хийж байгаагийн мөн чанар нь ижил юм гэдгийг тэд огтхон ч ойлгосонгүй.
Барууны зөвлөх, экспертүүдийн дүгнэлтээр эрх баригч коммунист нам үнэхээр дэндэж байв. Дээр нь манай ардчиллынхан өрсөлдөгчдийнхөө банкны луйвар болгоныг тэдэнд очиж ховлохыг үзүүлж өгөв.
Энэ бүх луйвар нь 1996 оны сонгуульд МАХН ялагдах, мөн “Ард” болон бусад олон банк хожмоо сүйрэх гадаад нөхцлийг бүрдүүлж өгчээ.
“Ард” банк гэхэд л 1991 онд анх үүсгэн байгуулагдахдаа 200 сая (заримдаа 40 сая гэж ярьдаг байсан) төгрөгийн дүрмийн сантай байсан бол 1995 оны эцэст 1 тэрбум болж, даруй 6,6 дахин өссөн байна. Энэ үеийн дээрмийн хэмжээг үүнээс гадарлаж болно.
1995 он гэхэд банкны тэнцлийн дүн 63 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь тэр үеийн улсын хадгаламжийн 60 хувь, зээлийн 40 гаруй хувийг төвлөрүүлсэн гэсэн хэрэг байлаа. “Ард банк” –ынхан үндсэндээ МАХН – ын талынхан байсан ба дор хаяж гадна талдаа тэгж харагдаж байв.
Үнэн хэрэг дээрээ эдийн засгийн бүлэглэлүүд МАХН-ын хараа хяналтаас аль хэдийнээ гарч, МАХН–ыг өөрийг нь залгихад аль хэдийнээ бэлэн болсныг бараг хэн ч мэдээгүй байлаа.
Ардчилсан Холбоо Эвсэл (АХЭ) Засгийн эрх авсны дараахан “Ард” банкны дүрмийн сан дахь төрийн оролцоо гэнэт доошилж 60 гаран хувиас 37 хувь болтлоо буурсан байдаг. Энэ нь дүрмийн сангийн төрийн оролцоог бууруулах замаар хийх луйвар бэлэн боллоо гэсэн үг юм. Ийм аргаар олон банкыг дээрэмдсэн байдаг.
Ингээд УИХ ажлын хэсэг гарган “Ард” банкинд мэргэжлийн шалгалт хийлгэхэд А.Цэрэндорж, М.Сүхээ тэргүүтэй хүмүүс дүрмийн сангаас 300 сая төгрөгийг хасч, өөр дансанд байршуулсан байсан нь илэрчээ. Энэ 300 сая төгрөг гарч ирснээр “Ард” банкны дүрмийн сан дахь төрийн оролцоо 58 хувь болж буцаж өссөн байдаг. А.Цэрэндорж энэ шалгалт хийсэн хүнийг урвуулан татахыг олон удаа оролдсон ч амжилт олоогүй тул өөрийн хамаатан, УИХ–ын дэд дарга Ц.Элбэгдоржийг гэртээ урьж “Ард” банкыг эзлэн авах ажиллагаа аюулд орсныг хэлжээ.
Тэд “Ард” банкны дампуурлыг зарлаж, шууд дээрэмдэх чөтгөрийн санааг олжээ. Дараа нь “Ард” банкны охин компани болъё гэж байнга гуйж гувшдаг байсан “Голомт”-ын эзэн Лу.Болдтой Соёлын Төв өргөөний хажууд байрладаг “Хар чоно” бааранд уулзаж эцсийн тохиролцоонд хүрчээ. Ингэж “Ард” банк “Голомт” банк болсон түүхтэй. Банкны дээрмийг ингэж л хийдэг юм…
Мэдээж О.Чулуунбат улс төрийн хувьд МАХН–ын талд, банкирын хувьд хоёр талд ажиллаж байлаа. Ийм хүн туулсан замналын хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч өөрөөр ажиллах боломжгүй юм.
Луйвраас луйварт
О.Чулуунбатыг 1993 онд Монгол банкны Ерөнхийлөгч Д.Моломжамц тэргүүн дэд ерөнхийлөгчөөр авч 1996 он хүртэл ажиллуулсан юм. Энэ үед банкны хамгийн том луйврууд хийгдэх анхдагч алхмуудыг хийсэн билээ.
Хамгийн эхлээд мөнөөх Марубанийн өрийг Монгол банкинд татаж, ул мөргүй болгожээ. Дэд Ерөнхийлөгчийн хувьд энэ нь ёстой хүүхдийн тоглоом байв.
О.Чулуунбат 1996 оны УИХ – ын сонгуулиас өмнө төрийн өмчийг бүхэлд нь МАХН–ын бүлэглэлүүдэд тарааж өгөхийг Ерөнхий сайд П.Жасрайгаас шаардаж байсан ба сонгуульд ялагдсаны дараа үүнийгээ сануулж амыг нь асууж байжээ. Тэр Төв ази, Сэлэнгэ банкны хуйвалдаанд гар шамдаж орсны харгайгаар эдгээр банк дампуурав.
Ингэж байтал 1996 оны сонгуулийн өрсөлдөөн эхэлсэн юм. О.Чулуунбат МАХН ялна гэдэгт бат итгэж байсан тул сонгуулийн өмнөхөн ардчиллын талын Цагаандарийн Энхтүвшин, Баабар нарын 10-аад хүнийг банкинд өртэй, болгоомжилбол зохих хүмүүс гэж нэрийг нь зоож байгаад телевиз, сониноор мэдээлж орхисон нь хожим түүнд чамгүй гай болсон билээ.
Сонгуульд ялсны маргаашаас Баабар нарын нөхдүүд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Чулуунбат, Буянгийн Жагаа нартай тооцоо бодохоор ажиллаж эхлэв.
1996 оны 7 дугаар сард засгийн эрх авсан АХЭ 8 дугаар сарын эхээр Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Чулуунбатын оронд Ж.Үнэнбатыг томилов. Тэд О.Чулуунбатыг булхайг дөнгөж ухаж эхэлж байтал эвсэл дотроо зодолдож юун тооцоо бодохтой мантай юм болов. Ахиад л азыг тэнгэр түүнийг ивээжээ.
Тэрбээр сайн дураараа ажлаа өгсөн нэртэйгээр морины Пунцагбалжиртай ан гөрөө хийж нэг үзэв. Гэхдээ байнгын аюул хэвээрээ байсан учир удалгүй эрдмийн ажил хийх нэрийдлээр гадаадад гарсан юм.
Гэтэл шинэ боломж гарч ирэв. Одоо Та бүхэн О.Чулуунбатын надад огт хамаагүй гэж ярьдаг Силикатын өмнөх захиргаанаас ХОТШ банкаар дамжуулан МАХН–ын Удирдах Зөвлөлд төлбөр болгон 1996 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хийсэн шилжүүлгийн хуулгыг үзэж байна. (Зургийг дарахад томроно)
Энэ бол О.Чулуунбат МАХН–ын нарийн бичгийн дарга болох гэж 400.000 төгрөгөөр МАХН – ыг хахуульдсан баримт юм. Тэр үед энэ бол ёстой том мөнгө шүү дээ. Нөгөө талаар бидний нэгэнт мэдэх 1 сая долларын гэмт хэргийн баримт ч болох юм.
Эндээс О.Чулуунбатын МАХН–ын дээд удирдлагад ойртсон түүх эхэлнэ. Тэрээр МАХН – ын нарийн бичгийн дарга болох хүслээ намайг дарга болооч гэж гуйгаад байна гэсэн монгол сагсуу үгээр бараг хүн болгонд хэлдэг байсан юм.
1996 оны сүүлчээр тэр нарийн бичгийн дарга болж чадаагүй хэдий ч МАХН – ын Удирдах Зөвлөлийн гишүүн гэсэн улс төрийн томоохон албан тушаалд очиж чадсан юм.
Ингээд Удирдах Зөвлөлийн гишүүн О.Чулуунбат МАХН-ын удирдлагуудыг санхүү-бизнесийн бүлэглэлүүдтэй холбох ажлыг өөртөө авч, тэднийг казино руу дагуулах, бизнес санхүүгийн томчуудтай танилцуулах зэрэг ажлыг гардан хийж үүнд зориулсан зардлыг өөрөөсөө санхүүжүүлж байлаа.
Харьд байсан дөрвөн жил
Байдал ихээхэн аюултай болж, бараг дээлээ нөмрөх дээрээ тулсан учир тэр АНУ руу бараг оргон гарав. АНУ–д түүнийг хүлээн авах хүн бэлэн байлаа. Энэ бол түүнтэй 1983 оноос хамт ажиллаж байсан Ц.Одонгуа байсан юм. Тэр эмэгтэй 1994 онд АНУ явжээ. Тэнд хараар ажиллаж байсан ба нэг хэсэг ЭСЯ–ны Худалдааны төлөөлөгчдийн газарт ажиллаж байгаад энд хэлэмгүй будлиан гарч ажлаасаа халагдсан юм. Энэ хоёрын холбоо банкны дээрэм, луйвар бүрт илэрдэг юм.
Харьд байсан талаараа О.Чулуунбат албан ёсны намтар дээрээ ийн бичсэн байдаг. Энэ нь:
• 1996 онд Москва, ШУА, ОХУ
• 1996–1997 онуудад Вашингтон хотын академи
• 1998–2000 онд Нью-Йорк хотын “Шалиш Капитал Маркет” брокерийн пүүст диллер гэсэн гурван газар бөлгөө.
Гэтэл тэр АНУ–д өөрийнх ам алдсанаар бизнес, арилжааны чиглэлээр ажиллаж, валют, алтны наймааны диллер хийж байсан төдийгүй Люксембургийн банкинд хүртэл ажиллаад авчээ. Улмаар Монголын өмч хувьчлал, ашигт малтмалтай холбоотой бүхий л том үйл явдалд байнга оролцох болсон “Жерард металлз” –тай нягт харилцаа тогтоосноо О.Чулуунбат нуудаггүй байсан юм.
Монгол банкинд өндөр албан тушаал хашиж байсан хүн арилжааны банкинд, тэр тусмаа гадаадын банкинд ажиллаж болохгүй хуультай атал тэрээр диллер тоглож байжээ. Үүнийг ч бас яая гэхэв. Гэтэл туучий чинь Монгол банктай гадаадын банкны өмнөөс диллер тоглож алт, валютын наймаа хийж байжээ. Үүнээс илүү хорлогчинтой юм гэж даан ч үгүй билээ.
Энэ үеэр Монгол банк диллерийн арилжаанаасаа үе үе мөнгөө их хэмжээгээр алдаж, чингэхдээ нэг л залуу алдаад байдаг болов. Энэ их алдагдлыг хүлээсэн залуу хожим нь О.Чулуунбатын хувийн урилгаар АНУ–д гарч, тэндээ амьдарч байна. Одоо О.Чулуунбатын валют, алтны диллер хийж Монгол улсад учруулсан хохирлын хэмжээг тооцох л үлдэж байна.
АНУ–д байхдаа О.Чулуунбат намын шинэхэн дарга Н.Энхбаярыг олон улсын тавцанд гаргаж ирэх үүргийг өөртөө хүлээсэн нь тодорхой байдаг. Гэв гэнэт Н.Энхбаяр Дэлхийн банкны зөвлөх болчихдог юм байна. Энэ оньсгийн тайллыг О.Чулуунбат өөрөө хэлсэн байдаг. Би л Энхбаярыг дэлхийд анх гаргаж, би л өөд нь татсан гэх онгироо үгийг нэг нөхөрт шивнэж орхитол тэр нь мэдээж хэрэг Үндэсний удирдагчийн чихэнд хүрснээр олны хүртээл болсон юм.
1998 онд С.Зоригийг амь насыг бүрэлгэсэн хэрэг гарав. О.Чулуунбат Ардчилсан Холбооныхон давраад байвал эндээс хүн явуулаад нэгнийг нь цааш нь харуулчихаж болно шүү дээ гэж АНУ –аас занаж байжээ. Энэ болон урьдын олон хэрэгт нь эчнээ эрүүгийн хэрэг үүсгээд Тагнуул, цагдаа түүнийг мөрдөж эхлэв. С.Зоригийн ажлын хэсгийнхэн түүнийг Москва, Бээжин болон байн байн ирдэг Новосибирскэд хэд хэдэн удаа отсон боловч тэр яаж ийгээд мултраад байв. Тагнуул, Цагдаагийн дотроос юмуу, их дээрээс түүнд мэдээлээд байсан гэж энэ явдлыг мэдэх хүмүүс дүгнэдэг юм. Хүчнийхэн ингэж их хичээхийг бодоход түүний тэр занал ортой байсан байж магадгүй л юм.
О.Чулуунбат АНУ –д байхдаа Н.Энхбаяр болон МАХН–ын удирдагчидтай хувийн дотно харилцаа тогтоосон байдаг. Ямар дарга нарын чемедон зөөж үзээгүй биш. Ер нь бол соёлын сайд байхад нь мөнгөөр тусалж, өрийг нь дардаг байсан юм билээ. Нөгөө талаар тэр тэнд очсон Ардчиллын нөхдүүдтэй холбоо тогтоохоо мартсангүй.
Эзгүй байхад болсон явдал буюу банкны дээрэм
1996 онд Засгийн эрхэнд гарсан “Ардчилсан Холбоо” эвсэл эдийн засгийн давуу байдал олж авах стратегийн нэн зоримог үйл ажиллагаа эхлүүлэв. 1996 оны 9 дүгээр сарын 17 –нд “Ард”, “Даатгал” хоёр банкыг төрийн зүгээс хүч хэрэглэн татан буулгав. Үүний шалтгааныг дээр дурдсан. О.Чулуунбат энэ үед “Ард” банкны ТУЗ-ийн гишүүн байлаа.
Олонхийн бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайд М.Энхсайхан : “Ардын банкыг ямар ч үнээр хамаагүй авах хэрэгтэй. ОУВС-нд захидал бичсэн. Тэд болохоор надад биш, Д.Моломжамцад хандаж бичээд байна. Бид тэднийг, тэд биднийг мэдэхгүй байна. Гадаадын зээл тусламж олдохгүй байж магадгүй. Найдвартай банк хэрэгтэй байна. ХХБ- ыг бид гартаа авлаа. Одоо “Ард” банкийг аваад гүйцээ” гэж хэлжээ.
Энэ явдалд ХХБ нэн идэвхитэй оролцсон юм. Өөрөөр хэлбэл хувийн банкны нөхдүүд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч болж, төрийн өмчийн оролцоотой томоохон банкыг татан буулгажээ. Мөн энэ үйлдэлд ОУВС тодорхой зөвлөгөө өгч байсан ба Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөхүүд болох АНУ–ын иргэн Жон Хаберкер, Мариано Корден нар “Ард” банкыг татан буулгах ажлыг зохион байгуулж байснаа гэнэт арилаад өгсөн баримт байдаг.
М.Энхсайханы эхнэр Шүрэнцэцэг, П.Очирбатын эхнэр Цэвэлмаа тэргүүтэн “Ард” банкны 1-р касснаас хэдэн саяар тоологдох хадгаламжаа авч, ХХБ-нд хадгалуулж амжсан зэрэг жижиг сажиг гэмээр явдал нэлээд гарав.
Энэ операцаар Хадгаламж, Сэргээн босголт банкуудыг байгуулсан юм. Ингээд талын нэг тараасан мөнгөө хувьчилж авсан банкиндаа цуглуулах, өөрсдийнхөө тавьсан өр зээлийг нуун зувчуулах, мөн өрсөлдөгчдөө дарамтлах зүй ёсны шаардлага үүссэн тул Банкны Өр зээл барагдуулах албыг байгуулав.
Энэ үйл явдлыг УИХ–ын дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд М.Энхсайхан хоёр удирдаж, Сангийн сайд П.Цагаан, Монгол банкны Ж.Үнэнбат хоёр голлон зохион байгуулсан байдаг. П.Цагаан О.Чулуунбат хоёр 10 жилийн нэг төгсөлтийн хүүхэд бөгөөд энэ үеэр П.Цагаан АНУ–д байн байн очиж байсан нь ихээхэн сэжигтэй байдаг.
Энэ нь М.Энхсайханы улс төрийн уналтыг нь түргэтгэсэн эдийн засгийн гол шалтгаан байсан билээ.
1998 оны 5 дугаар сарын 27-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар төрийн өмчийн саяхан байгуулсан “Сэргээн босголт” банкыг хувийн өмчийн “Голомт” банкинд нийлүүлсэн алдарт 80 дугаар нууц тогтоол гаргаж огцорсныг олон хүн санаж байгаа.
Энэ операцийн үеэр улсын төсвөөс 6 сая доллар “Голомт” банкны зузаатгал нэрийдлээр Берлин, Токио, Нью-Йоркийн банкуудад наадмын өдрүүдэд шилжсэн байдаг юм. Энэ мөнгө төөрч төөрч Токиод төвлөрч нэр бүхий улс төрчдийн халаасанд орсон байдаг.
Үүнийг нь Н.Энхбаяр дор нь мэдээд авчээ. Ингээд Н.Энхбаяр өрсөлдөгчдийгөө дарамтлах байнгын зэвсэгтэй болсон төдийгүй “Голомт”-ыг МАХН – ыг далдуур санхүүжүүлэгч болгож чадсан юм. МАХН, АН хоёр цаагуураа байнга сүжрээд байдгийн эдийн засгийн учир шалтгаан нь ердөө л энэ юм.
Энэ бүх явдлыг засгийн эрх барьсан балмад хүмүүс урьд нь засгийн эрх барьж байсан балмад хүмүүсээ эдийн засгийн хувьд шахан зайлуулах тэмцэл хийсэн гэж ойлгох нь зүйтэй юм.
Энэ үеэс эхлэн манай улстөрчид төрийн эрх мэдэл авмагцаа банк дээрэмдэх үндсэн ажилтай болсон бөгөөд энэ нь одоо болтол үргэлжилж байна.
Дээр дурдсан угсраа дээрмийн үр дүнд банкнаас ихээхэн хэмжээний зээл авсан нэр бүхий улс төрчид, тэдгээртэй шууд холбоотой олон арван пүүс компанийн өр зээлийг тэрбум тэрбумаар нь ор мөргүй устгасан юм.
Багцаа тооцоогоор монголын банкин дахь хөрөнгийн лавтайяа 60 гаруй хувийг дансны аргаар дээрэмдсэн бөгөөд эдгээр хүмүүс өнөөдөр энэ дээрмээ мартчихаад элит хэмээн өөрсдийгөө нэрлэж, эд хөрөнгөө эртэй бяртайгаараа олсон мэт аархах болсноор барахгүй өөрсдийгөө төр барих заяатай хүмүүс гэх болж. Гэвч хорвоод ул мөргүй арилдаг зүйл байдаггүй гэдгийг сануулан хэлэх нь судлаачид бидний үүрэг болой.
Энэ үеэр барууны банкинд мөнгө байршуулах, зувчуулах, валютын арилжаа хийх зэргээр Монголоос гарах валютын урсгал ихээхэн нэмэгдсэн юм. Энэ ажлыг хэн нэг мэргэжлийн хүн гаднаас зохицуулж байсан нь тодорхой байдаг. Гадаадаас алт, валютын диллер хийж байсныг нь харгалзвал О.Чулуунбат, Ц.Одонгуа нар гол зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж байжээ гэсэн гарцаагүй дүгнэлт гардаг юм.
Буцаж ирэх замаа зассан нь
Ардчилсан Холбоо эвсэл төрийн эрх 4 жил барьсан гэх боловч үнэн хэрэг дээрээ жил гаруйхан барьсан бөгөөд М.Энхсайхан унаснаар эрх мэдэл МАХН–ын мэдэлд бүрэн шилжсэн юм. Н.Энхбаяр АХЭ–ийн Засгийн газруудаар тоглох шиг болж байсныг бид бүгдээрээ мэднэ. Энэ үед Ардчилсан Холбоо эвсэл гэгч нэрийн төдий болж, МАХН–ын шууд гар хөл болсон билээ.
Ингэсээр байтал 2000 он гарав. МАХН ялах нь дэндүү тодорхой болсон энэ үед банк санхүүгийн байтугай, эдийн засгийн талаар ямар ч мэдлэггүй Н.Энхбаярт мэргэжлийн луйварчин ус агаар шиг хэрэгтэй болсон нь мэдээжийн хэрэг бөгөөд АНУ–д дөрөө нийлсэн О.Чулуунбат түүнд хамгийн сайн хань болох байв.
Н.Энхбаяр Цагдаагийн даргатай тусгайлан уулзаж О.Чулуунбатад эчнээ үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, үүний хариуд МАХН Ч.Амарболдыг оролдохгүй гэсэн тохироо хийсэн байна. Ингээд О.Чулуунбатын Монголд ирэх зам нээлттэй болов. Ингэж тэр хувалз болох замаа нээсэн юм.
Түүнийг шил шилээ дарсан бүр ч том луйвар хийх нүгэлт ирээдүй хүлээж байлаа…
Судлаач Д.Ганхуяг.
2006 оны 7 дугаар сарын 15.
Үргэлжлэл бэлэн байгаа …
http://ganaa.mn/2010/11/05/jhkjwepo/

Цуврал-4
АВИЛГАЛЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ Н.ЭНХБАЯР
Я. Цэвэл гуайн толийг сөхье. Авилга – ёсон бусаар шунаж авсан эд юм, авилгалах – 1. эдэд шунах, ёсон бус аргаар юмыг олзолж авах. 2. Хээл хахууль авах. Авилгач, авилгалдаг хүн гэсэн тайлбарыг бичгийн их хүн хийжээ. Хуулийн эмхтгэл сөхье. Авилгалын тухай ойлголт. Авилгал гэж эрх бүхий этгээд хээл хахууль авах, хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдал, боломжоо ашиглах, ийнхүү ашиглуулахаар түүнд шан харамж буюу хөнгөлөлт, давуу талыг хувь хүн хуулийн этгээдүүдээс олгох явдлыг ойлгоно гэж тайлбарлажээ. More…
УИХ – ын дарга Намбарын Энхбаяр авилгач болох тухай сүүлийн 5 – 6 жил баримтад түшиглэн өч төчнөөн нийтлэл, өгүүлэл, шүүмжлэл сонинд гарлаа. Сэтгүүлч Г. Уянга олж авсан бодит баримтуудаараа телевизийн тусгай нэвтрүүлэг бэлтгэсэн нь маш амжилттай болсон хэдий ч шүүхээр орж 250 төгрөгөөр торгуулж байсан нь саяхан. Манай сэтгүүлчид хэмжээлшгүй их дарамт, хавчилганд байсан ч иргэний баатарлаг гэж хэлж болмоор зориг гарган энэ бүхнийг хийж, мэргэжлийн үүргээ ёс төртэй гүйцэтгэж ирснийг бахархавч багадна. Харамсалтай нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тэдгээр үнэт бүтээлүүдийн мөрөөр шалгах, нягтлах ажлыг огт хийсэнгүй.
Зах зухаас нь шалгасан нөхөд баримтаа хав даран, амаа тас жимийн сайн цагийг хүлээж сууна. Хэзээ тэр сайн цаг нь морилон ирэхийг бурхан л мэдэх байх. Үндэсний удирдагчийн МАХН, АН хоёрыг устган шинэ нам байгуулж өөрөө Ерөнхийлөгч болох гэсэн төлөвлөгөө улс орныг маань хямралд оруулчихаад байгаа өнөө үед судлаач миний сайн цагийг хүлээх тэвчээр алдарч, тэрхүү сайн цагийг хүлээлгүйгээр олон жилийн турш хэсэг хэсгээр нь махаа зулгаан олж авсан мэдээллээсээ цувруулан олон түмэндээ өгүүлэхээр шийдлээ. Би эдгээр өгүүллүүддээ зөвхөн баримттай, буух эзэн буцах хаягтай зүйлсийг бичнэ. Эндээс хэвлэл, мэдээллээр гарч байсан ноцтой баримтууд яагаад шалгагдаагүй өдий хүрснийг уншигчид аяндаа ухаарна байх гэж найдаж байна.
УИХ – ын гишүүн, дэд бүтцийн сайд агсан С. Зориг хэрцгийгээр алагдсан хэргийг шалгах явцад цөөнгүй хэрэг илэрч шийдвэрлэгдсэн байдаг. Тэдгээрээс хамгийн том нь Казиногийн гэгдэх авилгалын ноцтой хэрэг бөлгөө.
Баабар, мөн “Монгол таймс” болон бусад сонинууд хэд хэдэн нийтлэлдээ Казиногийн хэргийн гол эзэн нь ямар ч ял зэмгүй өнгөрсөн тухай олон удаа дурдсан. Гэхдэээ шүүх, цагдаадаа хүрч, сонин хэвлэлээр дайтаж, адгийн зарга арав хоногтой гэдгийг мах цусандаа хүртэл ойлгосондоо ч тэр үү, тэд гол авилгачийн нэрийг шууд дурдалгүй орхиод байсан юм. Шүүх, цагдаа гэдэг маань Ц. Нямдорж гэсэн үг л дээ.
Учир мэдэх, мэдээлэл сонирхдог хэн ч гэсэн энэ авилгач нь Н. Энхбаяр гэж хэлээд байгааг түвэггүй ойлгодог. Казиногийн хэрэгт Н. Энхбаяр хэрхэн холбогддог вэ ? Болсон явдлын балрах дөхсөн мөрөөр бэдрэе.
Казиногийн хуулийг УИХ – аар батлах эсэх нь ихээхэн маргаан, зөрчилтэй байлаа. Хуулиа батлуулж үйл ажиллагаагаа албан ёсоор явуулахын тулд казино эрхлэгчид УИХ – ын гишүүдийг лоббидож, хахуульдаж байсан цаг. УИХ дахь МАХН – ын хүчтэй цөөнхийн бүлэг Казиногийн хуулийг жадлан эсэргүүцлээ. МАХН – ын бүлгийн гишүүдийн хөлд сууж, ая эвийг олохгүй бол казино балрах шинжиндээ оров. Тэд Н. Энхбаяр руу дөхөх гарц хэрэгтэйг ухаарав. Энэ хүн нь бэлэн байж байх нь тэр. Олон жилийн өмнө хотын эвлэлийн хороонд хамт ажиллаж байсан хуучны танил, МАХН – ын нарийн бичгийн дарга асан, Намын даргын зөвлөх Б. Энхмандахыг сонгож авлаа Казино Л. Байгаль МАХН – ын цагаан байрны байнгын зочин болж, өгөө аваагаа тохирох ажлыг эрчимтэй хийлээ. Л.Байгаль Н.Энхбаяртай уулзахаар намын байранд хэд хэдэн удаа очсон боловч энэ уулзалт болоогүй юм.
Мөнгөнд дургүйдээ биш, хүний гараар могой бариулж, өөрөө уснаас хуурай гарах шаардлага Н. Энхбаярт байсан юм. Энэ удаад ч Б. Энхмандахыгаа урдаа барив. Казиногийн хуулийг УИХ – аар батлуулахад МАХН – ын бүлэг дэмжинэ гэсэн амлалтын үнэ цэнэ болгож, хорин мянган долларыг авилга болгон авлаа. Гардаж авсан хүн нь Б. Энхмандах. Унгар улсад явах гэж байна, намын санхүү хүнд. туслаач гэдэг нэрийдлээр хорин мянган доллар эзэддээ очиж, Казиногийн хууль ч ногоон гэрлээр гялалзтал батлагдлаа.
МАХН – ын дарга нар хорин мянгынхаа нэг хэсгийг Улаанбаатарт, нөгөөг нь Унгарт хувааж авцгаасан гэдэг. Л.Байгаль энэ мөнгийг Н.Энхбаярт өгсөн гэж цагдаад мэдүүлсэн байдаг. Үүнийг цагдаа, тагнуулынхан мэдэхийн дээдээр мэддэг юм. Казиногийн хэрэг ийнхүү мандлаа. Ерөнхий сайд Ж.Наранцацралт энэ асуудлыг шалгуулна, УИХ – д асуудал болгон оруулна гэдгээ УИХ – ын индрээс зоригтой гэгч нь зарлав. Үүнд нь Хууль зүйн сайд Л. Цог ихээхэн нөлөөлсөн юм. Эрүүгийн цагдаагийнхан хаашаа ч хөдлөхийн аргагүй гүйцэтгэх ажлын баримтууд гаргаж авсан учраас Л.Цог сайд бардам суулаа. Эхлээд 6 дугаар сард болох хандивлагчдийн зөвлөгөөний дараа, улмаар наадмын дараа баривчилна гэж хүн сэтгэл гарган асуудлыг хойшлуулсан нь тэдний уучлашгүй алдаа байлаа
Б.Энхмандахыг баривчлан хорив. Н.Энхбаярын багийнхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, үүрдийн хагацал үзэх гэж байгаа мэт түгшиж эхлэв. Зарим нь шоронд өмсөх хувцсаа хүртэл базааж байв. Намын даргаа “ганц худаг” – т илгээчихгүй байх бүх нүх сүвийг хайж, Н. Энхбаяр баригдвал МАХН сүйрнэ гэдэг “бор шувуу” – г дадсан аргаараа нисгэж орхив. Олон хүн Н.Энхбаярт дургүй нь хүрч байсан ч намаасаа өмнө өөрсдийгөө бодоод чадах ядахаараа чардайн хөөцөлдөцгөөв.
Хамгийн идэвхитэй гүйсэн хүн нь Ц. Нямдорж. Нэг талаас намын даргадаа үнэнчээ харуулах, нөгөө талаас Н. Энхбаярыг нээнтгэнд барьж байх эр хүний хувьд од шүүрсэн аз гээч чухам энэ л байлаа. Ц. Нямдорж гурван чиглэлээр идэвхийлэн ажиллалаа. Хууль зүйн дэд сайд байсныхаа хувьд прокурор, “ганц худаг- ынхнаас Б. Энхмандахыг аль болох чангалахгүй байх, эртхэн суллуулахыг юуны өмнө чухалчлав. Цагаан гартай тэр эрхмийг удаахан суулгачихвал долоон булчирхайгаа тоочих магадлал нэн өндөр байлаа. Харин нөгөөдөх нь шоронгийн хэлээр бол ёстой л “жиргэж” өгсөн байна. Гэсэн ч цагдаа, мөрдөнгийнхөнтэй ажиллахад тулах цэгээрээ энэ хэргийн зангилаан дээр сууж байсан С. Болдбаатарыг сонгож авлаа. Ерөнхий прокурор Н.Ганбаяртай таарамж муутайхан тул түүний орлогч Ж. Чойжанцантай найрахаар төлөвлөлөө.
Н.Ганбаяр прокурортой долоон голтой хашир чоно П. Жасрайг уулзууллаа. Хашир өвгөн ерөнхий прокурорыг гэртээ урьж хоол унд, архи дарсаар дайлан түүнээс намаа аврахыг хүсчээ. Н. Ганбаяр ерөнхий прокурор болохоосоо өмнө П. Жасрайн засгийн газрын Соёлын сайд Н. Энхбаярын дэд сайдаар ажиллаж байсан тул түүнд хатуурхаад байх үндэслэл байхгүй байв.
Н.Ганбаяр ч хүний мөс, жудагтай эр хүний хувьд Н. Энхбаярын хэргийг зөнд нь орхисон юм. Гэхдээ хуулиа хүний жудагаар сольсон нь түүнд сайн юм авчраагүй юм.
Казиногийн хэрэгт Ерөнхий прокурорын хяналтыг Ж. Чойжанцан тавьж байсан юм. Тэр Ц. Нямдоржтой нэг системд ажиллаж, дээр үеэс бие биенээ сайн мэдэх хүмүүс байсан тул гарцаагүйдээ оржээ.
Харин Б. Энхмандахыг суллуулах төлөвлөгөө хэрэгжээгүй удсан юм. Энэ хооронд цагдаагийнхан Б.Энхмандахаас мэдэх ёстой зүйлээ үндсэн нь мэдэж амжсан юм. Ямар ч гэсэн Н. Энхбаяр хорин мянган доллараас хувь хүртсэн нь тодорхой боллоо. Н. Энхбаяр, Ц. Нямдорж болон бусад нөхөд цагдаагийнхантай учир зүйгээ олохыг зүйл зүйлээр оролдсон боловч Д. Алтангэрэл хэмээх шударга нь дэндсэн архаг хурандаа ургаа хад шиг хөдөлж өгсөнгүй. Цагдаа талаас зөөлрүүлэх ажлыг С. Болдбаатар хийж өглөө. Казиногийн хэрэг мандаж Н. Энхбаяр орох байх газраа олж ядан байсан тэр үед хууль ёсоо умартан түүнийг аварсан хүмүүс хожмын өдрөө хувь хишгээ хүртсэн юм. Албан тушаалаа урвуулан ашиглаж, ёсон бус ашиг тусыг олохыг соёлтой орнуудад авилгалын хамгийн хүнд хэрэг гэж үзэж жигшдэг юм билээ. Үүнээс хойш манайд энэ нь хэвийн үзэгдэл болон хэвшлээ.
Казиногийн хэрэг хүрээгээ тэлэх нь тодорхой боллоо. Ерөнхий сайд Ж. Наранцацралт Хууль зүйн сайд Л. Цог нарын үүргийн дагуу Цагдаагийн Ерөнхий газраас УИХ – ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нэмж оруулахаар зэхэж байлаа. Тэдний магнайд Н. Энхбаярын нэр дурайж байв. Уг нь бол Цагдаагийнхан Н. Энхбаяр тэргүүтнийг 1999 оны 5 дугаар сарын 15 – аас өмнө баривчлах төлөвлөгөөтэй байсан юм. Н. Энхбаяр ба түүний багийнхан нарсанд суухад хуруу дутуу болов. Одоо яах вэ ?
Үүнээс нь өмнө Засгийн газрыг огцруулж олны анхаарлыг өөр том зүйлд хандуулах, түр ч атугай амсхийн цаг хожих хэрэгтэй болов. Ингээд Их Тэнгэрийн аманд Н.Энхбаяр, Р. Гончигдорж, З. Энхболд зэрэг хүмүүс нууцаар уулзан зөвлөлдлөө. Ж. Наранцацралтын Засгийн газрыг огцруулсан хуйвалдаан эндээс эхтэй юм. Ж. Наранцацралт Ерөнхий сайд болмогцоо З. Энхболдыг Төрийн өмчийн хорооны даргын албанаас халсан заналт дайсан нь билээ.
Р. Гончигдорж тэргүүтэй соцдекүүдийн хувьд ганц сүүтэй үнээ – Төрийн өмчийн хороогоо булаалгачихаад цангаж хатаж үхэхдээ тулчихаад байсан үе. Мөн өмч хувьчлалаас хуйлгайлахаар төлөвлөж байсан бүх ажлыг нь нураасан Ж. Наранцацралтад дээд зэргээр өширхөж байсан цаг.
Н. Энхбаярын тухайд хувь заяа нь хутганы ирэн дээр ирчихсэн болохоор Р.Гончигдорж, З. Энхболд нарын юу хэлснийг өвдөг сөхрөн, хушуу цорвойн хүлээн авахад бэлэн байв.
Р. Гончигдорж ба түүний нөхөд нэг сумаар хоёр туулай намнан, Ерөнхийлөгчийн сэнтий рүү өлөн нүдээр ширтэн, шүлсээ залгин унтаж чадахаа байсан үеүд давхацсан юм. Ж. Наранцацралтыг огцруулах шалтгаан нь хэнд ч хэрэггүй, хэн зохиосон нь одоо хэр тодорхойгүй ОХУ – д явуулсан захидал гэгч хөгийн зүйлээр дөрөөлсөн зохиомол хуйвалдаан байсныг олон түмэн сайн мэднэ. Энэ захидал гэгчийг Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу бичсэн гээд хэлчих Наранцацралтаа. Тэгвэл чамайг огцруулахгүй гэж тулгаж байжээ. Үүний цаана Ерөнхийлөгчийг огцруулж оронд нь Р. Гончигдоржийг суулгах Н. Энхбаяр, Р. Гончигдорж нарын хуйвалдаан нуугдаж байсан юм. Чоно оо, чоно.
Төрийн хэргийг хувийн эрх ашигт тулгуурласан хуйвалдаанаар шийдэж болох монгол зүй тогтлыг Н. Энхбаяр, Р. Гончигдорж нар энэ цаг үед мэдэрсэн юм. Хуйвалдаан одоо улам боловсронгуй болон үргэлжилсээр…
Хуйвалдагчдын сонирхол нэг цэг дээр давхцсанаас Ж. Наранцацралтын Засгийн газар огцорлоо. Казиногийн хэргийг шалгаж, шалгуулж байсан хүмүүсийн олонхи нь огцорч, солигдсон болохоор энэ хэрэг ч эрч нь харьсан дээс шиг болж замхран Н. Энхбаяр аврагдсан түүхтэй. Гэхдээ хэрэг өмхийрдөггүй гэдэг. Казино гэдэг үгийг сонсоод одоо ч гэсэн Н. Энхбаярын толгойтой үс нь өрвийдөг нь тодорхой.
Авилгалын нэгдүгээр үе тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Одоо тэр болгон хүн мэдээд байдаггүй хоёрдугаар үе эхэллээ. Гэхдээ энэ үед Н. Энхбаяр ба түүний багийнхны ялтны бус, ялан дийлэгчийн байр сууринаас гараагаа авсан билээ. Чухам эндээс дураар дургигчдын санаанд багтамгүй том том авилга, түүний бүхэл бүтэн сүлжээний шинэ эрин үе эхэлж, Н.Энхбаяр авилгалын загалмайлсан эцэг болон тодорсон билээ.
Энэхүү авилгын сүлжээ, сүлжээчингүүдийн далд бусармаг үйлдлийн үнэн байдлыг би уншигчиддаа цувуулан хүргэхээ амлаж байна.
Казиногийн хэрэгт холбогдон өвдөг нь чичирч, орох суух газраа олж ядан, царай нь мэнчийн байх үед нь Н. Энхбаярт тус болсон хүмүүс шан харамжаа хангалттай авч, харин хуулиа сахисан хэсэг нь хөсөр хаягдлаа.
Монгол төрийн боловсон хүчний бодлого Н. Энхбаярын засаглалын үед яг энэ зарчмаар хэрэгждэг юм.
Прокурорт шинэ удирдлага томилогдон Ж. Чойжанцан прокуророос халагдлаа. Түүнийг тэр дор нь Шүүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар хэмээх хяналт багатай, унац ихтэй газар даргаар томилов. Н. Энхбаяр, Ц. Нямдорж нарт шүүхийн шийдвэр биелүүдэг дарга биш, сайдын шийдвэр үг дуугүй хэрэгжүүлдэг дарга хэрэгтэй байв. Мөн энэ хэргийг нэлээд гаргуун мэдэх Л. Гарамжав генералыг зайлуулж санаа амрав. Ингэж Казиногийнхоо төлөөсийг Ж. Чойжанцанд өгсөн юм.
Д.Алтангэрэл хурандааг Цагдаагийн дарга болгоё гэж УИХ – ын дарга асан Л. Энэбиш санал болгоход Н. Энхбаяр сонсохыг ч хүссэнгүй, манай намын нэр хүндийг унагаасан хүнийг яасан ч болгохгүй гэж минчийн уурлав. Энэ нь өөрийнхөө нэр хүндийг намын нэр хүнд гэж ойлгох болтлоо эвдэрсний шинж юм. Н. Ганбаярыг огт хэрэгсэхгүй мартав. Ерөнхий прокурор байхдаа Казиногийн хэргээс Н. Энхбаярыг яаралтай суга татан гаргаагүйд нь зуусан хэрэг. Энэ зуулт удаан үргэлжилж байна, цаашид ч удах байх.
С. Болдбаатарыг ЦЕГ – ын дарга болгох учиртай боловч болгоомжиллоо. Хэтэрхий улайм цайм үйлдэл болно гэж тооцжээ. Түүнийг Н. Энхбаяр өөрийн хамгийн итгэлт баруун гарын хүн болох У. Барсболд сайдад хуулийн зөвлөхөөр өглөө. Хажууд өөрийнхөө ээж Бүдхандыг байгаль орчны асуудал хариуцсан зөвлөхөөр тавихаа мартсангүй. Түүнийг чимээгүй байлгах, байнга хянаж байх нь Н. Энхбаярын хувьд амин чухал.
Дээр нь С. Болдбаатарт хүн үл тааварлах тойруу замаар авилгалын аргаар туслах уран санааг Н. Энхбаяр сэджээ. С. Болдбаатарын эхнэр Б. Туулыг Төр, засгийн Их тэнгэр цогцолборын даргаар томиллоо. Даргаар томилоод зогссонгүй цогцолборын байрны их засварт 600 сая төгрөг төсвөөс өгүүлэв. Нэг байшинг засах нь битгий хэл, хоёр тийм байшинг шинээр барьчих мөнгө. Одоо тэр мөнгийг аятайхан хувааж иднэ. Мөн засвар хийх өөрийн хүн хэрэгтэй. Тийм хүнээр УИХ – ын гишүүн Д. Арвин тодорлоо. Б. Туул армийн хурандаагийн охин. Д.Арвин армийн эвлэлийн хороо хавиар ажиллаж байсан хуучны танилууд. Д. Арвины Их Өргөө кампанид Их тэнгэрийн байрны засварын тендерийг өгч, түүнийг өөртөө татан хэрэг болсон үедээ хэний ч өмнөөс хэрэлдүүлж байх нь Н. Энхбаярт ус агаар мэт хэрэгтэй байлаа. Тусыг тусаар. Д. Арвин Н. Энхбаярын өмнөөс хэрэлдэх үүргээ төрөлх авъяасаараа эдүгээ онцгой сайн биелүүлж байгааг олон түмэн бэлхнээ мэдэх хойно. Н. Энхбаяр ойрын хүндээ би Д. Арвиныг УИХ – ын шинэ Зэнээ болгоно гэж нуг нуг хөхөрч байсан гэдэг. Талийгаач сайн хүний ясыг өндөлзүүллээ гэж бүү зэмлээрэй. Гэхдээ энэ үг “Зэнээгийн гэрээслэл” гэж бичиж байсан Н.Энхбаярын амнаас гарсан л юм даа. М. Зэнээ гуай дуудах нэртэй, дуурсах алдартай хүн байсан юм шүү, Энхбаяр аа
Д. Арвин ч гэсэн мөнгөний сураг сонсмогцоо тун ухаалаг хөдлөв. Энхбаярт шууд нөлөөлдөг хоёрхон хүн байгааг Д. Арвин ажиж мэджээ. Нэг нь түүний эхнэр О. Цолмон, нөгөөх нь түүний ээж Бүдханд авгай. Д. Арвин эднийг мөнгө төгрөг харахаараа нүдээ ухаад өгчих нь холгүй хүмүүс юм байна гэдгийг мэдэж аваад хоёулангийнх нь хөлд эвтэйхэн суулаа, ойртлоо.
О. Цолмон Д. Арвинг хэсэг хугацаанд ашиглаж байгаад “бүдүүлэг, тэнэг боловсролгүй хар авгай” гээд голоод хаячихав. Ийм үгээр дайрч доромжилж байсныг нэг ам султай сэтгүүлч сонсоод тараачихаж. Энэ хоёр зай барин холдлоо. Гэхдээ Д. Арвин халширсангүй, харин ч Бүдханд авгайг лавхан барьж авлаа. Өөрөө Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга болж, орлогчоороо Бүдханд авгайг томилов. Буриад руу дагуулж яван ойр зуурын бизнес ярилаа. Гадагш явахад нь гарын мөнгө өгч аажим аажмаар дасгалаа. Одоо Д. Арвин Бүдханд авгайн хуурай охин. О. Цолмон бэрээс нь хэдэн арав дахин хүндлэгдэн эрхэлж байдаг итгэлт хүн нь болжээ. Энэ холбоогоор дамжин Дэлхийн байгаль хамгаалах сангаас хэрэгжүүлж байгаа Хан Хэнтийн дархан цаазат газрыг хамгаалах төслийн мөнгө дамждаг юм.
Нүхтийн аманд байх дээр үеийн томчуудын, манайдаа гайгүйд орох байрнуудын нэг нь Намбар гуайнх бөгөөд Д. Арвин тэнд байнга очин бандаганаж хэвтдэгийг тэнд гардаг хүн бүр мэднэ. Хүн хүнтэйгээ ойр байж бололгүй яахав. Ойртож буй учир шалтгаан, ойртуулж байгаа сэжим нь авилга байгаад л хэргийн учир оршино гэдгийг уншигчид дор бүрдээ тунгаана буй за. 600 сая төгрөгийн хэдээр нь Их Тэнгэрийг засч, юу хийж, юуг сайжруулав ? Хэдээр нь чөлөөт хэвлэлийг дэмжих санг хахуульдав ?
Хэрэв Та хэрэг болгоод засвар хийсэн гэх 50 – ийн IY хэмээх байранд очиж үзээд өрөө тасалгаагаар нь орж, ариун цэврийн өрөөг нь харвал арай ч дээ гэж гарцаагүй дуу алдана.
Энэ бүхнийг хэн хянаж шалгаж байна вэ ? Хэн ч биш. Улсын хөрөнгө, татвар төлөгчдийн хөлс урсган бий болсон мөнгө авилгачдын гарын салаагаар урсаж байна. Цаана нь хүн ард нь мянга мянгаараа өлсөж, өлбөрч, ядуурч үгүйрч, траншейд хоног төөрүүлж, хог ухан бор хоног өнгөрөөж байна. Дээгүүрээ яаж хуйвалдаж, яаж хувааж иддэгийг доодос даан ч мэдэхгүй нь харамсалтай. Хүний арьс нөмөрсөн чононууд хот руу нь дайрч байгааг тэд огт төсөөлөхгүй, хувь заяандаа гомдонхон суугаа. Дарангуйлагч тогтолцоо, хаалттай нийгэм, хяналтгүй төр, авилгачдын үүр уурхай энэ бүхэн нь Н. Энхбаярын сүүлийн 5 жилд бий болгосон гамшиг.
Б. Туул нэг их удалгүй Их тэнгэрээс халагдлаа. Гол шалтгаан нь О. Цолмонгийн таалалд нийцсэнгүй. О. Цолмонгоос арай илүү царай зүйтэй, бие галбиртай, залуухан бүсгүй түүний атаархлын хорыг маажжээ. Б. Туулын нөхөр С. Болдбаатарыг хуулийн томоохон албанд томилох үлгэр ч жаргав бололтой. Н. Энхбаяр хүнийг нэг удаа ашиглаад бохь, бэлгэвч шиг хаячихдаг хөгийн новш аж.
Б. Энхмандах Лондонд ЭСЯ – нд зөвлөхөөр явлаа. Түүнийг холхон цөлж, Казиногийн хэргийг нийгэмд мартагнуулах нь Н. Энхбаярын хувьд юу юунаас чухал алхам байв. Уг нь Б. Энхмандах элчин сайд болчих санаатай, горьдож суужээ. Хоригдож суухдаа илүү балай юм донгоссон учраас Н. Энхбаяр түүнийг элчин сайдаар томилуулах саналыг гаргалгүй орхижээ. Одоо тэр хүн Н. Энхбаярт дахин хэрэггүй. Б.Энхмандахыг шоронгоос суллагдахад Ц.Нямдорж Ардчилсан холбоо эвслийн холбоотнууддаа “Ийм ч юм байх гэж дээ. Н.Энхбаяр энэ хоёр аврагдчихлаа шүү дээ” гэж дуу алдаж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Энэ нь хуйвалдагчид гүн гүнзгий зөрчилтэй, ямагт хоёр нүүр гаргаж байсныг харуулдаг юм.
Одоо Ц. Нямдорж хэтэрхий пээдгэр байдгийн учрыг уншигч авхай нар ухаарсан гэж найдъя. Н. Энхбаярыг Казиногийн хэргээс мултлахад ганц Ц. Нямдорж зүтгэсэн гэвэл дэндүү үнэмшилгүй болно. Н. Энхбаяр лам, бөө гээд яваагүй газаргүй, мэргэ төлөг, гүрэм дором, хараал засал гээд хийлгээгүй орхисон шашны зан үйл гэж бараг үгүй. Гэмт хэргийг лам бөө, мэргэч төлөгч, хараалч нар шийддэг юм биш, хууль шийддэг юм. Гэсэн ч энэ хэрэг дахин сөхөгдөх бодит аюул, аюул ч гэж дээ шударга ёс Н. Энхбаярыг хар дарсан зүүд мэт дагах нь гарцаагүй…
Н.Энхбаяр Казиногийн хавтаст хэргээс өөрсөдтэйгээ холбогдсон хэсгийг цагдаа, тагнуулын газарт байгаа холбоотнуудаараа дамжуулан авч оргүй устгасан гэж бодож байгаа бол дэндүү их эндүүрэл болно…
Албан тушаалаа урвуулан ашиглаж авилгалын сүлжээг хэрхэн бий болгодог ганцхан жишээг энд зураглалаа. Дүгнэлт хийх эрх нь Танд байгаа.
Үүнийг худлаа гээд маргах гээд үз. Гүтгэж байна гээд шүүхдээд ир. Энэ байтугайг чинь дэлгээд өгье…
Судлаач Д.Ганхуяг
2005 оны 2 дугаар сарын 15.
http://ganaa.mn/2008/01/23/*bad word*/

Цуврал-5
Barsbold Ulambayar байгаль орчины сайд байсан. Зайсангийн газрын асуудалд орооцолдсон.
Оффшор бүсэд нууц данстай.
https://offshoreleaks.icij.org/nodes/150290

Цуврал-6
Аалзны тор-6
Энхбаяр баривчлагдлаа. Авлигын загалмайлсан эцэг торны цаана очлоо. Хэрвээ тэр намтайгаа муудалцаагүй бол ингэхгүй байсан. Хэрвээ тэр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаагүй бол “энх тунх” байх байсан. Хэрвээ тэр аалзны торонд орооцолдогсодоо хэтэрхий зовоогоогүй бол зүгээр өнгөрөх байсан.
Түүнийг чөлөөлөхөөр олон жилийн хамтрагсад болох Улаан, Тэрбишдагва, Чулуунбат, Даваасүрэн нарын ээлжээ хүлээгсэд гүйлдэв. Батболд, Бат-Эрдэнэ, Миеэ Энхболд, Мөнх-Оргил, Цэнгэл, Рааш гээд дараагийн ээлжийн олон хүн айдастай үлдэв. Баяр, Нямдорж, Лундаажанцан гээд түүнтэй хамтраагүй нөхөд нь баяртай үлдэв. Аалзны торны сүлжээнд хэдийнээ хамрагдсан боловч цаад эзнээ таниагүй, хэзээ ч уулзаж байгаагүй мянга мянган дагалдагсад нь гайхан үлдэв.
Аалзны тор цувралын сүүлчийнхийг 2005 онд бичсэнээс хойш долоон жил өнгөрчээ. Энэ хооронд энэ сүлжээ өргөсөн тэлж бүх Монгол орныг нөмрөн авсан байна. Энэ хооронд улсын төсөв арав дахин нэмэгдэж, сүлжээний залгидаг мөнгө зуу дахин нэмэгдлээ. Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг тэрбум хүрдэггүй байсан бол одоо бараг 10 тэрбум доллар болжээ. Улсын төсөв 300 сая доллар байснаа дөрвөн тэрбум доллар боллоо. Улаанбаатарын төсөв 10 сая доллар байснаа одоо зуу гараад явчихав. Харин хүмүүсийн амьдрал бахь байдгаараа. Сүлжээнд хамарч буй 20 мянга орчим төсөв захиран зарцуулагчдын хармайлж байгаа мөнгө энэхүү сүүлийн долоон жилд даруй зуу дахин нэмэгджээ. 2000 оны сонгуульд нийт зарцуулсан мөнгө 7 тэрбум төгрөг байсан бол одоо сонгуульд орж байгаа нэр дэвшигч болгон ийм мөнгө гаргахад бэлэн сууж байна.
Энэ хооронд Аалзны тор нийтлэлийг бичсэн хүн ч олон гарч ирлээ. Багабандийн, дараа нь Энхбаярын зөвлөх байсан Дугар гэгч үүнийг бичсэнээ сониноор дамжуулан зарлалаа. Өдрийн сонинд шуудангаар өгсөн Аалзны тор 5-ийг хамгийн түрүүн Баабар олзолж аваад Энхбаярт өөрийгөө бичсэн хэмээн аваачиж өгсөн байна. Хариуд нь Энхбаяр Баабарт Улааны нийтдээ 11 сая доллар хулгай хийсэн материалыг өгчээ. Улаан 2005 оны сонгуульд өөрийгөө Ерөнхийлөгчид нэр дэвшүүлээд өрсөлдөх гээд байсан тул ийм алхам хийсэн. Харин Баабар үүнээс хойш удаа дараа Улааныг зоригтойгоор хулгайчаар нь дуудан, шүүхэдвэл шүүхэд гээд байгаа нь гартаа материал оруулсанд байгаа юм. Энэ материалыг олж авсныхаа шанд Аалзны тор -5-ийг хаана ч нийтлэхгүй гэж ам өгчээ.
Монголын шинэ цагийн түүхэнд Н.Энхбаярын нэр тод харлаж харагдана. Хаалттай нийгэм нээгдэж, түүхийн хуудас солигдоход өөрөө нуран унаж байсан МАХН гэдэг архаг сүлжээг Энхбаяр өвлөн авч буцаан амьдруулсан билээ. Үзэл санаа, итгэл үнэмшилгүй болж хоосорсон энэ сүлжээг зөвхөн их мөнгө, их шунал буцаан амьдруулж чадна гэдгийг тэр мэдэрсэн. Үүнийгээ ч гүйцэтгэсэн. Улс орныг хучсан аварга тор нэхсэн. Одоо тэрээр дараа үеийхэндээ бариулж байна. Түүнийг идэхээр өөрийнх нь буй болгосон түмэн төмөр шоргоолж айсуй.
Нийт 27 бие даасан хэрэгт түүнийг сэжиглэж байгаагаас зургааг нь Авлигатай тэмцэх газраас баталгаажуулжээ. Түүний идэж уусан асар их хөрөнгийн хэжээг 80-100 сая доллараар барагцаалдаг. Энэ тухай бүгд ярьдаг. Хүн болгон сэжиглэдэг. Одоо түүний шадар хамсаатан болоод байгаа Энхсайхан түүнд “авлигын загалмайлсан эцэг” нэр хайрласныг нийгэм тэр дор нь нэгэн дуугаар хүлээн авсан. Авлигатай тэмцэх газар Монгод их л хожим байгуулагдсан ба дарга нь Энхбаярын биечилж сонгон шалгаруулсан, өөрийнх нь бие төлөөлөгч байсан юм. Тэр хүн нь өөрөө авлига шамшигдууллын хэрэгт орон ял авсан. Хуулиар халдашгүй эрхийн хүрээнд хамаардаг учир Парламентаас түүнийг ялтан болгоход зөвшөөрөл авах ёстой. Гэвч урьд нь Энхбаяртай хамтарч буюу ивээл дор нь идэж уусан хуучин хамсаатнууд нь Энхбаяраас айсандаа Авлигатай тэмцэх газрын даргын халдашгүй эрхийг цуцлахаас цааргалан зугтаж бүтэн жил зувчуулжээ. Энхбаярын тавиул шоронд орж энэ байгууллагаас холдсоны дараа л Энхбаярын хэргийг мөрдөх бололцоо анх удаа үүссэн байна. Гэтэл энэ хооронд Авлигатай тэмцэх газар 10 орчим хэрэг илрүүлсэн нь улс орны зах хязгаарын хамгийн доод шатны хамгийн бага албан тушаалтны хамгийн жижиг хэргүүд байсан юм.
Аль ч нийгэм, аль ч үндэстэнд байдгийн нэгэн адил коммунист Монгод авлига байсан. Гэвч хувийн хэвшил тас хориотой, нийгмээрээ нян ядуу, гагцхүү төрийн хараат нарийн нягт хяналттай нийгэмд өгье гээд юмгүй байсан учир авлига шил архиар хэмжигддэг байлаа. Ийм байдал өнөөгийн Хойд Солонгост ч өргөн дэлгэр ажиглагддаг. 1990 онд нийгэм чөлөөт ардчилсан дэг, зах зээлийн горимд шилжингүүт хуучин нөхцөл нурж, шинэ дэг тогтож амжаагүй байхад авлига маш хурдтайгаар газар авч эхэлсэн юм. Энэ нь нэг талаас төрийн бүхий л аппаратад халдаж, нөгөө талаас өгч авч буй хэмжээ геометрийн прогрессоор өсөв.
1994 онд Буян хэмээх Жаргалсайхан Японоос зээл авахдаа Засгийн газрын баталгаа гаргуулж авсан. Энэ тухай хэрэг хожим илрэн шуугиан болоход Ерөнхий сайд асан нь өгөөгүй гэж булзаж байлаа. Харин өрөө төлөхгүй луу унжсан Жаргалсайхан “Та надаас хэдэн костюм авлаа!?” хэмээн хэвлэлээр асуун Ерөнхий сайдыг мадалж байв. Энэ нь тэр үеийн авлигын хэмжээг харуулж байгаа хэрэг. 18 сая долларын оронд хэдхэн хос костюм өгсөн бололтой. Өнөөдөр ийм зүйлийг дор хаяхад 2 сая доллараар хийнэ. Хэд дахин өссөн байна даа?
1990, 1996 онды өмч хувьчлал, гадаадын зээл тусламжаас шинэ Монголын авлига гараагаа авсан. Гадаадын тусламж, ялангуяа хүнсний тулсамжийн дэндүү дийлэнх нь хулгайн замаар ордог, үүнийг төрийн албан тушаалтнууд авлига шамшигдууллын замаар цааш хийдэг байлаа. Тухайн үед Соросын сангийн хийсэн судалгаагаар гадаадын хүнсний болон ядуурлыг бууруулах тусламжийн 80 хувь нь шамшигдууллаар ордог ба ядуусын 70 хувь нь энэ хөтөлбөрт огт хамрагддаггүй байв. Мөн гадаадын ялангуяа хүнсний тусламж сонгуулийн санал авах гол хэрэгслэл болж байсныг нийтээр мэддэг. Тайван нь 2000 он хүртэл Монголыг өөрин нэг хэсэг гэж үздэг байсан тул тэндэхийн Монгол Төвдийн хороогоор дамжуулж олон сая долларын хүнсний тусламжийг илгээжээ. Гэвч Монголын Засгийн газар үүнийг үл зөвшөөрдөг ч албан бус байдлаар авч төрийн ажилтнуудын гарт орж байсан. Үүнийг өдгөө Тайваны Засгийн газраас асуувал бодит тоог нь хэлж болох байх.
2000 онд Энхбаяр Ерөнхий сайд болоход авлигад нилээд идэгдсэн, ёс суртахууны хувд доройтсон нийгэм түүнийг хүлээж байсан юм. Түүний нам парламентын суудлын 98 хувийг дангаараа эзэлж байсан тул түүнд хязгааргүй эрх мэдэл иржээ. Ниймгээ засах бололцоо түүнд гарсан. Харин тэр нийгэмд тархсан байсан авлигыг улам гааруулж, бүр системжүүлж тогтоц болгон журамлаж гарсан. Өнөөгийн Монголын өөрийн тогтсон жишигтэй, бүхнийг хамарсан авлигын сүлжээ бол Энхбаярын өөрийнх нь бүтээсэн тогтолцоо юм. Тэр юун түрүүн албан тушаалыг улайм цайм үнэ хүргэн худалдах аргыг хэрэглэж эхэлсэн. Үүнд нь саад болохоос болгоомлон 15 мянган төрийн ажилтныг үзэл суртлын хувьд таарахгүй хэмээн богино хугацаанд халж байлаа. Монгол банкны ерөнхийлөгч болсон Чулуунбатаас 250 сая, Эрдэнэтийн дарга байсан Отгонбилэгээс 280 сая төгрөг, одоо Ерөнхий сайд болсон Батболдоос 200 сая төгрөг авч зохих албан тушаалд тавьж байсан нь хэтэрхий ил болчихсон зөвхөн нэг хэсэг нь.
Харин яг Засгийн газраа “ядуу” хүмүүсээс бүрдүүлсэн нь тэдний идэж уух хүсэл дээр тоглох гэсэн алсын бодол байв. Намын сургуулийн оюутны байранд тарчигхан амьдарч байсан Цанжид Боловсролын сайд болсноор олон байшин сав хорооллын эзэн болсон нь ердөө сайд байсан дөрөвхөн жилийн явдал нь. Нийгмийн яамны сайд Батбаяр нэн ядуу шахам өрхийн тэргүүн байсан боловч энэ дөрвөн жилд төв төлбайд бүтэн байшинтай, тэндээ ресторан ажиллуулж байгааг бүгд мэднэ. Энэ нь өнөөгийн ханшаар хэдэн сая доллар болно. Тэрээр гадаадад ажиллуулах квотын хувийн компани байгуулаад энэ төсөл дээр ажиллаж байсан бусдын компанийг гүтгэн эздийг нь шоронд оруулсан ба нэг айлын голомт унтарч эхнэр нөхөр хоёр хоёул шоронд нас барж гурван хүүхэд нь бүтэн өнчирчээ. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй.
Гадаад яамны сайд нэн ядуу иргэн Эрдэнэчулуун гэж байна. Солонгосын элчин сайдын яаманд элчингийн байр бариулах газрыг Хотын захиргаанаас тус яам авсан байна. Харин сайд Эрдэнэчулуун үүнийг нь 2 сая доллараар Хятадын компанид худалдаад мөнгийг нь хармайлжээ. Одоо тэр Монголын нийгэмд шударга ёс алга гэж зарлан өрнөдийн төсөл дээр ажиллаж байгаа. Эрчим хүчний сайд Жигжид нь томоохон мафийн толгойлогч болж дууссан даа.
Энэ бол зөвхөн Энхбаярын толгойлж байсан Засгийн газрын хүрээнд болсон явдлын дөнгөж зах сэжүүр нь. Гэхдээ эх загвар. Улс даяар иймэрхүү загвараар доод шат руугаа хальсан юм. 2003 онд гадны хийсэн судалгаагаар Монгол нь авлигын хэмжээгээр дэлхийд эхний 120-д багтахгүй болжээ. Нийгмийн баялгийн 30 хувь нь далд эдийн засагт хамрах боллоо. Дөнгөж тэрбум долларын ДНБ-тэй дэлхийн хамгийн ядуу орны нэг шүү дээ. Тонож болох юм нь экспортын талыг эзэлдэг Эрдэнэтийн зэсийн баяжуулах уурхай байлаа. Дэлхийн нийт зэс үйлдвэрлэлд тодорхой хувь эзэлдэг энэ уурхай олон улсын бүртгэлээс гадуур байлаа. Олон улсын бүртгэлд оруулж ил тод болгох гэсэн гадны байгууллага, олон улсын байгууллага тэр дундаа Дэлхийн банк, АХБ, ОУВС-ийн оролдлого Энхбаярын шууд шахалтаар бүтэлгүйтсэн. Дэлхийн зэс үйлдвэрлэлд хувь эзэлдэг хамгийн сүүлчийн бүртгэлээс гадуурхи үйлдвэр одоо болтол Эрдэнэт хэвээрээ байна. Учир нь энд Энхбаяр 2000 оноос эзэн суусан. Эрдэнэтийн захиралд шууд заавар өгөн худалдааг нь зохицуулах эрхтэй гуравхан хүн байсны хоёр нь Энхбаярын гэр бүлийнхэн. Өнөөдөр Наранхүү, Ганзориг нар шалгагдаж байгаа, гэхдээ тэд шорондоо тулбал ганцхан Энхбаярыг л заахаас өөр хүн олдохгүй. Эрдэнэтийн зэсийн квотыг Энхбаяр хэрхэн зардаг байсан тухай өмнөх Аалзны тор өгүүллүүдэд бий. Олон улсын луйврын томоохон төлөөлөгч болох Марк Ричи янз бүрийн компаний нэрээр энэхүү бүртгэлгүй, олон улсын хараа хяналтаас гадуур уурхайд ихээхэн баялаг хуримтлуулсан юм.
Дараагийн бизнес нь өр байлаа. Коммунист монголын бусад коммунист оронд тавьсан өрийг цайруулах ажиллагаа нь ядуу орныхоо нэрийг барин тонуул хийх нэг том арга байв. Чех ба Словакийн 35 сая шилжих рублийн өрийг хэрхэн “төлсөн” тухай мөн өмнөх Аалзны тор өгүүлэлд бий. Нийтдээ 3 сая орчим доллар завшихад тухайн үед Сангийн яаманд байсан, өдгөө Их Хурлын гишүүн Даваасүрэн голлох үүрэг гүйцэтгэж ихээхэн харамж авсан. Тэрээр энэ хэрэгт хотын захиргааны харъяа компанийн захирал ойр төрлийн хүний дансыг ашигласан байдаг. Германы Кредит банкнаас хувийн хэвшлийнхний авсан улс төлөх учиргүй 5 сая долларын өрийг Монгол банкаар төлүүлж шагналд нь сая доллар авсан нь Монгол банкны ерөнхийлөгч Чулуунбат, Ерөнхий сайд Энхбаяр нарын хамтарсан бизнесийн эхний амжилттай ажиллагаа байлаа.
Дараагийн тонуул нь газрын наймаа байсан юм. Ихэнх хүн хотын газрыг хотын мээр байсан Энхболдын луйвар гэж боддог. Энхболдод өөрөө хулгайлсан юм нь тун бага. Бага ч гэсэн хулгай болохоор Энхбаярыг тэр хэзээ ч илчилж чадахгүй. Харин жинхэнэ хянагч, борлуулагч нь тэр өөрөө байсан. Хамгийн ойр жишээ хэлэхэд Блю Скай барилга барихад газрын зөвшөөрлийг нь өгч 15 хувийг нь эзэмшихээр болсон. Үүний тал мөнгийг бэлнээр авсан, гэхдээ барилгын ашиглалтад ороход саад хийх маягаар сүрдүүлж байж мөнгөө салгаж авчээ. Моннис компанийн өндөр барилгын газрыг ч тэрээр олон сая доллараар үнэлсэн юм. Одоо орооцолдоод байгаа хоёр хэрэг нь хотын төвийн хоёр газар байгаа нь нэлээд хожим Ерөнхийлөгч байхдаа хийсэн ажиллагаа. Хүнд авч өгсөөр байгаад өөрөө хоосон хоцрох нь гэсэн үндсэн дээр нэлээд яаруу, болхи болсон ажиллагаа юм. Энэ нь хуучин хэвлэх үйлдвэр, нэг зочид буудлын асуудал биш, хотын яг төвд олон сая доллар хүрэх газрын хэрэг билээ.
Гэхдээ газар худалдаалах ажиллагааны хамгийн орлоготой хэсэг нь хотын төв биш хотын зах байлаа. Үүнийг Байгаль орчны сайд Барсболдтой хамтарч хийсэн. 2000 онд Тэрэлж хүртэлх замд газар эзэмших долоон зөвшөөрөл байсан бол 2005 он гэхэд энэ тоо 700 гаруй болжээ. Хэл амгүйгээр нь энэ газрын дийлэнхийг гадаадынханд зарсан ба лиценз бүрээс 40 мянга орчим долларын авлига хүртдэг байв. Дархан цаазат Богд уулын бүс нь хотын захиргаанд биш Байгаль орчны яаманд харъяалагддаг. Үүнийг мөн тэр хоёр хамтран зарж асар их ашиг унагасан. Яармагийн чиглэлд байдаг Арцатын амыг ээжийнхээ нэрээр авсан нь Энхбаярт өөрт нь шуудаар оногдох газар. Мөн тэр хоёр Богд уулын өмнөд хэсэгт хамрах газрыг ч хамтран зарсан. Оргил сувиллын орчмын асар том талбайг сурын талбай оролцуулан авах ажиллагааг туслах Чойжилсүрэнгийн хамт гүйцэтгэж мөн их олз олсон.
Гэхдээ энэ бүхнийг түүний орд газраас олсон асар их баялагтай харьцуулахад юу ч биш. Оюутолгойн ордыг 2001 онд Айвенхоу майнз компани олоход Энхбаяр Ерөнхий сайд буюу Монголын эзэн хаан байлаа. Айвенхоугийн захирал Фрийдланд нь ядуу орнуудад луйвар хийдгээрээ нэрд гарсан уул уурхайн жуниор компанийн эзэн. Энэ хүний өсвөр нас луйврын эхлэлийн тухай Эппл компанийн талийгч ерөнхийлөгч Стив Жоб дурссан нь саяхан ном болж гарсан ба яг тэр хэсэг нь монголоор орчуулагдаж хэвлэлд гарсан. Монголыг хуучин Зөвлөлтийн дундад Азийн дарангуйллын орны хэмжээнд ойлгосон Фрийдланд хамаг асуудлыг ганцхан Энхбаяртай ярилцаад бүгдийг худалдаж юм уу авлигадаад шийднэ гэж үзжээ. Ингэж энэ хоёрын арван жил үргэлжлээд байгаа хамтын аижллагаа бизнес эхэлсэн түүхтэй. Энэ хоёр голлох зуучлагчаараа Моннис компанийн захирал Чулуунбаатарыг сонгож авчээ. Үүний хариуд Моннисийн голлох партнер Германы Либрер хэмээх уул уурхайн машин тоног төхөөрөмжийн компанийг дэмжих болсон юм. Үр дүнд нь Эрдэнэтэд машин тоног нийлүүлдэг Японы Камацу шахагдаж илүү өндөр үнэтэй, илүү дорой Либрерийн машин ноёлох болов. Эндээс ч Энхбаяр асар их ашиг хүртсэн. Эрдэнэт бол олон улсын бүртгэлгүй компани учир тэнд болж буй худалдаа бүхний нүднээс далд болно. Гагцхүү Энхбаяр л мэднэ.
2003 оны 12-р сарын 25-нд Фрийдланд руу Монголоос утас цохижээ. Энэ бол зул сарын баяр учир дэлхийн тэн хагас нь амардаг өдөр. Ерөнхий сайд Энхбаяр утасдаж оноос өмнө амжиж хуучин ЗХУ-ын өрийг төлөх шаардлагатай болсон тул маргаашийн дотор 50 сая доллар олж өгөхийг гуйлаа. Амралт болж байгаа учир бүх банк гүйлгээ хаалттайй гэж Фрийдланд хэлж. Гэхдээ наймааалцахад бэлэн байна, мөнгийг аргалаад маргааш олж өгье, хариуд нь Оюутолгойн ашиглалтын лицензийг шаарджээ. Лиценз 2003 оны 12-р сарын 26-нд бэлэн боллоо. Монгол Орост өргүй болов. Үүний төлөө тэрээр Ерөнхийлөгчөөс Чингисийн одон өгөхийг шаардаж, бүх ард түмний ёслол үйлдэн, аялдан дагалдагч нараа зурагтаар уйлуулж жүжиг тоглов.
Өр тэглэсэн нь сайн хэрэгч эндээс 50 сая доллар алга болсон хэрэг хожим мандлаа. Оросууд 200 сая доллар авснаа хэлдэг, Олон улсын валютын сангаас 50 сая доллар алга болсон тухай асуусан. Энэ хэмжээний мөнгө терроризм дэмжихээр алга болсон байх вий гэсэндээ олон улсын санхүүгийн байгууллагаас санаа зовлон сурагласан гэдэг. Мэдээж алан хядагчдын гарт очоогүй. Орос Монголын авлигачдын хармай руу л явсан. Тухайн үедээ “10 хувийн Миша” хочтой байсан Оросын Ерөнхий сайд Касъянов одоо ч энэ хэргээ тайлбарлаж чадахгүй байгаа ба чухам энэ асуудлаар нь шинэ Ерөнхийлөгч Путин мөрдлөг эхэлсэн бололтой байдаг. Оюунтолгойн лицензийг Энхбаяр өгсөн болохоос өнөөдөр яриад байгаа шиг дараа дараагийн Засгийн газар зарчихсан юм биш.
Оюутолгойг Энхбаяраас 50 саяар авсан Фрийдланд энэхүү дэлхийн хамгийн баялаг зэсийн ордыг бирж дээр гарган их мөнгө хуримтлуулахын тулд элдэвлэж өгчээ. Тэрээр Бразилийн бирж дээр өөрийгөө Монголд асар их ашиг олж байгаа, таван доллараар футболк хийгээд 100 доллараар зарж байгаа бизнестэй зүйрлэв. Гэвч мэдээ дорхноо Монголд хүрч хэвлэлд тавигдсанаас болж монголчууд Оюутолгойг сэжиглэнгүй харах боллоо. 2006 онд Ерөнхий сайд Энхболд Оюутолгойг эргэлтэнд оруулах анхны шийдвэрийг гаргасан боловч Фрийдландаас болоод янз бүрийн сэжиг үүссэн учир энэ нь ард нийтээс ч, парламентаас ч дэмжлэг авсангүй. Дараагийн Ерөнхий сайд Баяр энэ ордыг ашиглахад Фрийдландтай хамтрах нь аюултай юм байна гэж үзэн Айвенхоу майнзын ихээхэн зээл тусламж авсан дэлхийн уул уурхайн хамгийн том компани Рио Тинтод ханджээ. Баяр Фрийдландтай нэг л удаа уулзсан. Рио Тинтод харин яван явсаар Айвенхуог Оюутолгойгоос шахан гаргах нууц тохиролцоо хийсэн байна.
Рио Тинто, Айвенхоу, Монголын Засгийн газрын Оюутолгойг хамтран ашиглах гэрээ 2009 онд зурагдлаа. Яг эндээс Рио Тинто, Фрийдландын гурван жил үргэлжилсэн зодоон эхэлсэн юм. Хувьцааны ихэнхийг Айвенхоу эзэмшиж буй учир шийдвэр гаргах эрх мэдэл тэдэнд байсан юм. Гэвч Монголын Засгийн газар, Рио хоёр нийлэн шийдвэрийг нь зүйл бүрээр эсэргүүцэж байлаа. Айвенхоу бол уул уурхай ашиглаж явуулдаг компани гэхээсээ аз туршин хайгуул хийж олсноо сүр болгон зарлаж бирж дээр гаргаад хувьцаагаа үнэ хүргэн зарж хамаг ашгаа олдог газар. Иймээс бирж дээрх үнийн савалгаа Фрийдландад чухал болохоос Оюутолгойн зэс алт түүнд тийм ч хамаатай биш. Ашиглалтын гэрээнд гарын үсэг зурахаас өмнө хувьцааны үнэ дээшээ 17 доллар хүрч байснаа доошоо 1.5 болтол унаж байв. Энэ нь Монголд Оюутолгойг тойрсон хийрхэлээс хамаарна. Ийм хийрхэл байн байн гарч, тэгснээ гэнэт засраад явах нь биржид хувьцаа эзэмшигчид л хэрэгтэй. Олон хүний нотолж байгаагаар хийрхэлийг Фрийдланд өөрөө удирддаг, эсвэл далдаас санхүүжүүлдэг гэж ярьдаг. Үүнд Энхбаярын санаандгүй мэт үл ажиглагдах оролцоо их бий. Тэрээр Энхболдын ба Баярын Засгийн газартай санал нийлэхгүй байгаагаа хэлэх хүмүүсийг ил далдаар хатгах маягаар ямар нэг байдлаар оролцоно.
Энэ байдал Оюутолгойн гэрээ хийгдсэнээс хойш бүр ч илэрхий болсон юм. Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны хүчинд л Оюутолгойн гэрээ зурагдсан. Шинэ Ерөнхийлөгч Засгийн газрын ажилд тээг саад тавиагүй учраас л зурагдсан. Тэгэнгүүт Энхбаяр Оюутолгойг хамгийн томоор шүүмжлэгч боллоо. Фрийдланд Риод шахагдахыг хүссэнгүй. Рио нь дэлхийн өнцөг булан бүрд уурхайтай нүсэр компани, байгуулсан компанийхаа 10 хувиас илүүг хүнд өгдөггүй. Гэтэл Монголын Засгийн газарт 34 хувийг нь зээлээр эзэмшүүлсэн нь гол нь хавсарч Фрийдландыг шахах гэсэн хэрэг юм. Үүнийг Энхбаяр тайлбарлахдаа Монголын ордын ердөө 34 хувийг нь бид аваад бусдыг нь алдчихлаа, уг нь би гадныхантай 51 хувийг нь авахаар тохирчихсон байсан юм гэж байнга ярих болов. Энэ бол үгэн тоглоом. Оюутолгой Монголын өмч мөн, цаашид ч мөн. Оюутолгойг ашиглах хамтарсан компанийн 34 хувийг Монголын Засгийн газар ирээдүйд гарах баялагаар төлнө гэж эзэмшихээр болсон. Уул уурхайн ямар ч туршлагагүй Монгол шиг оронд энэ нь ахадсан тоо юм. Харин Фрийдландын хувьд ашиглалт явуулах компанийн 50 хувийг энэ туршлагагүй Засгийн газарт эзэмшүүлж өрөнд улам лав оруулах, эцэст нь зарах сонирхол байлаа. Үүний тод илрэл нь Монголын талд оногдох зардлын зээлийг Фрийдланд хямд олоод хэд дахин өгсөн Оюутолгой компанид тулгасан нь илэрч, Удирдах зөвлөлд байдаг Цагаан, Багабанди нар болон Риогийн төлөөлөгчийн хүчтэй эсэргүүцлээр цуцлагдсан юм. Учир нь Оюутолгой компанид Айвенхоу майнз голлох шийдвэр гаргагч тул зээл авах гэрээг бие даан шийдсэн байна. Оюутолгойн одоо илрээд байгаа нөөц асар их, ойрын тавин жилд хүрэлцэх тул яаран нэмэлт хайгуул хийх хэрэггүй, явцын дунд хайгуулаа өргөжүүлэх ёстой байлаа. Гэтэл Фрийдланд Оюутолгой ашиглалтанд орох гэхээсээ хувьцаагаа өсгөх нь чухал учир шийдвэрлэх голостойгоор далимдуулан шинэ хайгуулд асар их мөнгө зарцуулж эхлэв. Энэ нь мөн Риотой муудалцсан дайсагналцлыг нь улам нэмжээ. Ингэхээр Оюутолгойн гэрээ буруу болсон гэдэг нь жинхэнэдээ Энхбаярын гэхээсээ Фрийдландын үг юм. Түүнийг Энхбаяр өндөр хөлстэйгээр дамжуулагч.
Фрийдланд, Энхбаяр хоёр хэтэрхий биенээсээ хамааралтай болсон учир хагацах арга байхгүй. Аль аль нь биенийхээ барьцаанд байгаа. Саузгоби хэмээх Фрийдландын компани эзэмшиж байгаа нүүрсний ордыг тэрээр Энхбаярын далд оролцоотойгоор авч, 400 сая тоннын нөөцтэй энэ ордыг бирж дээр гарган 2 тэрбум доллар босгосон байна. Энэ мөнгөөр авах тоног төхөөрөмжийн тендерт Чулуунбаатарын хүсэлтээр мөнөөх Либрер компанийг ялууулж шанд нь 4 сая доллар авсан. Чулуунбаатарын хүсэлтийг Энхбаяр утсаар тулгаж шанд нь сонирхож буй нэлээд лицензийг өгөхөөр болжээ. Фрийдланд одоо ч Монголд 40 орчим лиценз эзэмшиж буйн бараг ихэнх нь зөвхөн Энхбаярын оролцоо юм. Саузгоби нь бирж дээр гарсан олон нийтийн компани учир тендер зэрэг нь нарийн хяналттай ил тод байх ёстой. Энхбаяр унавал Фрийдланд унана, Фрийдланд унавал Энхбаяр унана.
Фрийдландад мөнгө маш чухал, Энхбаярт эрх мэдэл маш чухал. Энэ хамтын ажиллагаа нь Монголын гадаад бодлого, үзэл баримтлал, геополитикийн бодлогод харшлах боллоо. 2009 онд Москвад болсон Хятад, Оросын Засгийн газрын хамтарсан хуралдаанаар Монголын талаар авч хэлэлцжээ. Монголд асар их байгалийн баялаг илэрснээр өрнөдийн орнуудын сонирхлыг хэтэрхий татаж байгаа нь хоёр орны геополитик бодлогод харш байна гэсэн дээр хоёр тал санал нийлсэн юм. Иймээс өрнөдийн орнуудын томоохон хөрөнгө оруулалт, ялангуяа уул уурхайд оруулж буй хөрөнгө оруулалтад саад хаалт тавих талаар үзэл бодлоо нэгтгэсэн. Энэ нь Монголын сүүлийн 20 жил баримталж байгаа гурав дахь хөршийн бодлогод шууд хаалт тавих санаа. Монголд өрнийн хөрөнгө оруулалтын эсрэг хийрхэлийг сүүлийн хэдэн жил маш хүчтэй явуулж эхлэхэд Фрийдланд, Энхбаяр нарын шууд оролцоо маш тод харагддаг. Эдийн засгийн алуурчин хэмээх ном зэрэг зэрэг орчуулагдан үнэгүй тараагдаж гарав. Хаанаас гарч байгаа санхүүжилт вэ? Эдийн засгийн алуурчин нь юун түрүүн Рио Тинто. Дэлхийг еврейчүүд сэм удирддаг, Америкчууд саран дээр буугаагүй, 9-р сарын 11-нд америкчууд өөрснөө хоёр өндрийг дэлбэлсэн гэх мэтийн таамаглал ч юм шиг, өдөөн хатгалга ч юм шиг мэдээлэл ном товхимол дэлхийгээр нэг байдгийн нэг нь л мөнөөх эдийн засгийн алуурчин гэх бүтээл. Саяхан гадны компанийн хийсэн судалгаагаар Монголд байгаа ашигт малтмалын нийт лицензийн 75 хувь нь үнэн хэрэгтээ хятадуудын гарт байна гэж тодорхойлжээ. Монгол эзэнтэй юм шиг боловч наймаа арилжаа ярихаар цаанаа аль нэг хятад компанийг заан эрх мэдэлд тэнд байгааг хэлж байсан байна. Ингэхээр үнэн хэрэгтээ гурав дахь хөршийн бодлого цаасан дээр байгаа болохоос өөрцгүй. Үүнд тэнцвэр хадгалах өрний компанийн эсрэг цаанаасаа төлбөртэй асар хүчтэй компанит ажил нэгэнт дэгдсэн.
Энхбаяртай нягт хамт ажиллах болсон Энхсайхан нь 2005 он буюу Оюутолгойн тухай ид яригдаж эхлэхээс эхлэн ил тодоор Өрнийн дайсан болж хувирлаа. Тэрээр тухайн үедээ Хятадын Ерөнхий сайдын орлогч асан Ву И авгайн бараг өргөмөл хүү болсон юм. Хятадад Энхсайханыг очиход 4 бие хамгаалагч гаргаж хамт яваа багаас нь тусгаарладаг байсан нь Монголын түүхэнд хэнд ч таарч байгаагүй том хүндлэл юм. Энхсайхан уугуул намаасаа салж парламентын бус жижиг намтай болсон ч Хятадад албан ёсоор уригдсаар. Төрийн эргэлт хийнэ, Үндсэн хуулийн бус замаар эрх авна, хувьсгал хийнэ гэж улаан цагаангүй зарлан заналхийлж байгааг нь Хятадууд мэдэхгүй байна гэж үгүй л дээ.
Хятадын улсын мэдлийн онцгой том 50 компани байдаг. Энд Тавантолгойд орох сонирхолтой Шинхуа, Эрдэс тавантолгойд зээл олгосон Чиналко багтана. Бүх захирлууд нь Төв Хорооны гишүүд байдаг. Иймээс бодлого нь төрийнх болохоос компанийх биш. Чиналко Монголд сонгууль болохын өмнөхөн Фрийдландаас Сайзгоби компанийг худалдаж авахаар боллоо. Дорхноо шуугиан үүсэн ашигт малтмалын хуулинд засвар оруулахаар болов. Гадаадын хөрөнгө оруулалтыг хаах боох хязгаарлах, дарамт үзүүлэх, хуучин гэрээнүүдийг эргэж харах хуулийн заалтууд цуварч эхлэв. Мэдээж Чиналко хусагдана. Гэхдээ өрнийн компаниуд шахагдана. Аягүй бол Рио Тенто хөөгдөнө. Оюутолгойг зогсооно. Төрийн нэгдсэн бодлоготой, сахилга баттай, таван мянган жилийн иргэншлийн түүхтэй энэ орон геополитик болон өөрийн эрх ашгийг зөв л тооцоолсон байж таарна. Ер нь Хятадын гадаад худалдааны ердөө 0.1 хувийг Монгол эзэлдэг. Монголын байгалийн баялаг Хятадын хувьд тийм ч чухал биш. Далайд газрын тос өрөмдөж эхэлсэн тэд эрчим хүчний илүүдэлтэй буюу гадагш нь тос гаргадаг орон болж байгаагаа зарлаж байна. Монголын хувьд түүхий эдээ гаргах ганцхан зах зээл нь Хятад. Хятад авахгүй бол Монгол сөхөрнө. Үүнийг вакуумжуулах гэдэг. Энэ аргыг өнөөдөр Орос, Хятад хоёр Хойд Солонгос дээр хэрэглэж байна. Элдэв олон улсын хоригт дандаа саад тавина. Өөрсдөө сайн харилцаатай. Гэхдээ туслахгүй. Хэрэг болохоор Америк, Япон зэрэг орны эсрэг галзуу нохой маягаар хуцуулж ашиглана. Үүний шанд арай ч сөнөчихөөргүй бага зэргийн хишиг хүртээнэ. Хойд Солонгос вакуумд байгаа. Энэ орон Орос, Хятад гэсэн хоёрхон хөрштэй.
Тавантолгойн тухай таван зуун мянган толгой таван жил хэрэлдээд ямар ч үр дүнд хүрсэнгүй. Энд хийрхэл болоод янз бүрийн хувийн эрх ашиг хутгалдсан учир урагшаа ч үгүй хойшоо ч үгүй болсон. Батболд өнгөрсөн намар Бээжинд айлчлахдаа Шинхуа компанид ихэнх хувийг нь ашиглуулахаар амлажээ. Шанд нь өөрийн нэр дээр хадгалагдаж байгаа есөн лицензийг өндөр үнээр худалдан авахыг санал болгоод зөвшөөрүүлсэн байна. Харин энэ шийдвэр нь гал дээр тос нэмж Тавантолгойг бүр зогсоов. Хятадын хувьд заавал Тавантолгойг авч байх хэрэггүй. Өрнийн хөрөнгө оруулалт ороод ирэх магадлалтай энэ ордыг вакуумжуулбал хамаагүй дээр. Тэртээ тэргүй Монголын нийт лицензийн 75 хувийг ил болон далдаар эзэмшиж байгаа. Монголоос гаргаж болох нүүрсний хэмжээ яаж ч нэмэгдүүлээд жилд 50 сая тонноос хэтрэхгүй. Ганц Саузгоби гэхэд олон жилийн нөөц, дээр нь Нямтайширийн асар их нөөцийг худалдан авахаар ярьж байгаа. Ингэхээр Тавантолгой руу орсноос вакуум болгоод өөрсдөөр нь өрнийн хөрөнгө оруулагчдын хоншоорыг тас цохиулсан нь геополитик талдаа хавьгүй дээр.
Энхбаяр ч өөрөө уул уурхайн талаар Хятадуудтай хамгийн их наймаа хийдэг хүн. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Бээжинд эмнэлэгт хэвтэж байгаа ээжийгээ эргэнэ гэж сонгуулийн компанийн ид үеэр урагшаа явсан нь монголын чөлөөт хэвлэлийн хараанаас мултраагүй. Үнэндээ ээж нь биш хадам нь, хоёрдугаарт жинхэнэ төрсөн охин нь энэ үед Солонгос явж байсан, гуравдугаарт эмнэлэгт нь очоогүй. Тэрээр буудалд хятадын олон компанитай уулзсан. Охин дүү нь Бээжингийн хамгийн тансаг үнэтэй одууд суудаг хотхонд хаус авсныг юугаар тайлбарлах вэ? Сингапурт төрийн ажил хийж байсан, ганц бие хүн хаанаас ийм их мөнгө олов?, хил дээр байдаг алтны ордод сонгуулийн дараа зөвшөөрөл өгнө, одоохондоо цаанаас нь ухаад бэлтгэлээ базааж байж болно гэсэн аман зөвшөөрөл өгсөн байдаг. Австрали, АНУ-ын нэр бүхий улс төрийн болон бизнесийн хүмүүст явуулсан Ерөнхийлөгчийн захидалдаа таван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчөө хэлэлцээр хийлгэхээр явуулж байгаагаа дурдаад үүнд туслахыг хүсч нэрсийг илгээсэнд Тамгын газрын дарга Билэгт ба дөрвөн Хятад хүний нэр байдгийг юу гэж тайлбарлах вэ? Төмөртэйн ордын 50 хувийг хятадууд, 25 хувийг монгол хүн, 25 хувь нь Энхбаярын эхнэрийн дүүгийн нэр дээр байсан боловч энэ чимээ гарч эхлэнгүүт хувиа зарсан. Москвад Кутузовын өргөн чөлөөнд дүүгийнх нь нэрээр байр байсан боловч чимээ гарангуут бушуухан зарсан нь бараг сая долларын өртөгтэй. Эхнэрийнх нь дүү, түүний нөхөр хоёр Сан Францискод 4 сая долларын байртай байгаа нь хэний мөнгө вэ? Нэмж хэлэхэд тэд ажилгүй цагаачилж суугаа улс шүү дээ. Байгаль нуурын эрэгт ээжийнх нь нэр дээр цогцолбор байгаа, байгууламжийн бүтээн байгуулалтыг тухайн үеийн Сэлэнгийн гаалийн дарга биечлэн удирдаж байсан. Хэний мөнгө вэ?
Энхбаяр хэрэгт орлоо, баривчлагдлаа. Хэрэг угаасаа МАХН дотор буюу Энхбаярын бүлгээс эхэлсэн. Түүний эрхшээлд хэзээ мөдгүй шоронд орж магадгүй хүнд байдлаар цааш олон жил явах аргагүй болсон хэрэг. Үүний том жишээ нь гаалийн Баатарын хэрэг. Үүнийг Энхбаяр анхлан зохион байгуулсан. Баатар нь мэдээж хулгайч. Дараа нь Хүрэлсүхийн хэрэг байна. Тэгээд Бадамжунай, Занданшатар нарын хэрэг байна. Сөүлд казино тоглосон баримтыг Энхбаяр тэнд айлчилж явахдаа Солонгосын Ерөнхийлөгчөөс өөрөө гуйжээ. Дипломат байдлаар туслая гэсэн боловч өөрийн хууль журамтай орон юу боллоо гэж бичлэг зэрэг нарийн юмыг гаргаж өгөх билээ. Казинод орсон паспортын хуулгыг л өгсөн байдаг. Энэ нь олон удаа Зууны мэдээ сонинд хэвлэгдэж байсан. Хамгийн сонирхолтой нь баримт өгье гэсэн чинь үүнийг биечилж авахаар эхнэр нь Сөүл орсон байдаг. Иймээс Энхбаярын эсрэг боолчуудын сэм хуйвалдаан эхэлсэн юм. Гэвч зоригтой дуугарах хүн Хүрэлсүх, Нямдорж, Баяр гурваас өөр олдоогүй. Бүгд аалзны торонд орооцолдсон хэрэг. Баривчлагдангуут нь Энхбаярыг барьсан Ерөнхийлөгч Элбэгээдээ баярлалаа гэх мэтийн захидал бичиж хэргийг өөрсдөөсөө холдуулан бид тэгээгүй шүү гэж байгаа муухан заль. Өлсгөлөн зарлангуут нь намын бүлэг шөнө хуралдаж өрөвдөөч өршөөгөөч гэдэг тогтоол гаргаж байгаа нь өөрсөд дээрээ ирэх аянгын цохилтоос айж байгаа юм.
Улаандаа гарснаараа түүнийг өмөөрч Улаан гүйв. Тэрээр улсаас асар их мөнгө идсэн хүн. Баримт нь Энхбаярт бий. Нэг хувийг Баабарт худалдсан боловч өнөөх нь үүнийг сүрдүүлэг болгон ашигладаг. Энхбаяртай хамтарсан луйвар ч бий, ганцаарчилсан луйвар ч бий. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өр гэгдэх 3 сая долларын асуудал байна. Энэ үйлдвэрийг япончууд 1989 онд хүлээлгэж өгчээ. Гэвч ажиллуулж чадахгүй байсан тул тухайн үеийн Монимпекс компанитай гэрээ хийн нэмэлт хөрөнгө оруулсан байна. Удалгүй Монимпекс дампуурч алга болсон ба 10 жилийн доторх хөрөнгө оруулалт 3 сая доллар болжээ. Энэ мөнгийг япончууд Монголын Засгийн газраас нэхэмжилсэн боловч Засгийн газар төлөх хуулийн үндэс байхгүй гэдгийг Сангийн сайд Улаан хариу бичигт дурдаад өөрийн гарын үсгийг зуржээ. Япончууд Дарханы шүүхэд заргалдсан боловч шүүх Улааны талд оржээ. Ингээд тэд төмөрлөгийг үйлдвэртэй гэрээ байгуулан 3 сая доллартаа 25 жилийн хугацаанд үйлдвэрийн бүтээгдэхүүнээр авлагаа цайруулах гэрээ хийсэн байна. Бараг олдох найдваргүй энэ өрийн бичгийг нь Улаан 200 мянган доллараар худалдан авчээ. Ингээд Сангийн сайд маань Японд төлөх 3 сая долларыг 2005 оны улсын төсөвт тусгаад 2.8 сая долларын олз олсон. Ингэхээр Энхбаяр дээр очих эсвэл шоронд орох хоёрхон зам үлдсэн хэрэг.
Чулуунбат гүйгээд очлоо. Энэ хоёр урьд нь хамтарсан бизнес зөндөө хийсэн. Монголбанкны захирал байхдаа хэнд ч хэлэлгүйгээр улсын нөөцийн 200 сая долларын акрадатив гаргажээ. Малайзаас Саудын Араб руу ургамлын тос гаргаад хожсон мөнгөөрөө цалингаараа амьдрана гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж нийтээр орон сууцтай болгоно ч гэх шиг тэнэг тайлбар тавьдаг. Цалингаар амьдардаг орон сууцны шав тавих нээлт дээр нь Ерөнхийлөгч Энхбаяр, Ерөнхий сайд Энхболд хоёр зэрэг очих гэж булаацалдаад хөөрхөн жүжиг болж байсан. Монголбанкны баталгаатай акрадитив нь дороо хаврын цас шиг хайлав. Голландын банкнаас тэр өрийг нь Германы нэг ланд худалдаад авчихжээ. Мөнгөө авах гэсэн чинь Монголбанкныхан мэдэхгүй гэж. Ингээд шүүхийн зарга үүсэв. Муу нэртэй Нямдорж энэ том туйврыг зогсоогоогүй бол 200 сая доллаын өр буй болох байв. Акрадативыг тэр дор нь хаасны хүчинд Монгол Улс дөнгөж 22 сая долларын өртэй хоцорлоо. Хариуд нь Чулуунбат ихээхэн мөнгө гаргаж зохион байгуулж байгаад Нямдоржийг Их Хурлын даргаас нь мулталжээ. Цэцэд заргалдах зэрэг бага сага гүйцэтгэлийн ажлыг Бурмаа, Лхагважав мэтийн учраа олохгүй багачуудаар хийлгэсэн. Чулуунбатын өөр олон луйврыг нь Энхбаяр мэднэ. Чулуунбат хашаа гарах вэ дээ.
Раш, Бат-Эрдэнэ, Батбаяр, Мөнх-Оргил, Энхболд, Отгонбаяр, Сү.Батболд гээд аалзны торонд орооцолдсон олон хүн хоёр талаасаа хавчуулагдаад одоохондоо сугараад үлдлээ. Батбаяр л гэхэд өнөөх зочид буудлын хэрэгт нь гүн оролцож тэрбум төгрөг зээлээд өрөнд орчихсон хөөрхий л дөө. Мөнгө ч үгүй, нам ч үгүй, Энхбаяр ч үгүй. Төмөр замын дарга Раш гэртээ сейфэндээ бэлэн 3 сая доллар хадгалж байдаг гэж 2004 онд Энхбаяр өөрөө олон хүнд ярьсан байдаг. ТВ9 гэхэд Батболд, Мөнх-Оргил нар олон сая төгрөг хийгээд тэр чигтээ алдсан. Гэхдээ оронд нь хангалттай авсан учир юу ч хэлж чадахгүй. Бат-Эрдэнэ аваргыг баривчлагдахынхаа өмнө утсаар дуудаж байхыг хүмүүс зурагтаар харсан. Аварга хариуд нь “таны залгасан дугаар ашиглалтад байхгүй” гэж аргил хоолойгоор хэлсэн гэдэг.
Энхбаярын гадаад бохир бизнесийн өмгөөлөгч Жон Торнтон хэмээх профессор Энхбаярын асуудлыг олон удаа улс төржүүлэх, усжуулах гол ажлыг гүйцэтгэж байна. Бээжинд Цинхуа Их сургуульд багшилдаг тэрээр Хятадын хөрөнгө оруулалтын сангийн олон улсын зөвлөх хорооны гишүүн юм. Урьд нь Голдман Сакс компаний Азийн хэсгийн дарга байхдаа Монголд олон удаа ирж Энхбаяртай дотно нөхөрлөжээ. 2008 онд “Хүүхэд бүрт компютэр хөтөлбөр”-ийн хүрээнд Ерөнхийлөгч Энхбаяртай ойлголцлын гэрээнд гарын үсэг зурснаар Монгол нь сая орчим компютэр худалдаж авахаар тохиролцсон юм. Гэвч тэр олон компютер ирсэнгүй, харин Энхбаярын хүү Голдман Сакст удаан ажилласан охиныг сүйт бүсгүйгээрээ сонгосон гэх яриа бий. Хүүхдэд компютер биш хүүд нь бэр өгсөн уг банкны хуучин удирдлагууд Монголыг авилгаас аврах тэмцэлд саад болоод хэрэггүй юм. Энхбаяр охиноороо биш гадаадад Монголын нэрийг гутаасан бичгүүдийг Голдманд ажиллаж байсан бэрээрээ бичүүлж тараалгаж байна гэсэн хардлага ч бий. Гэр бүлийн бизнестээ ажиллахаар боллоо гэж Голдманаас гарсан тэр бүсгүйг Жон Торнтон Энхбаярын хэл болгон ашиглаж байж болох юм.Сайн найзынхаа төлөө тэрээр дэлхийгээр нэг гүтгэлэг тараан, Лондон, Вашингтон, олон улсын зарим байгууллага, хувь хүнд голлох худлаа мэдээллийг өгсөн байна. Түүнтэй хамтарч буй Мэнтон нь урьд нь Монголд элчин сайд байхдаа Энхбаяр ерөнхийлөгчтэй түнш болсон. Тэрээр 2009 оны сонгуулийн прогнозыг буруу хийж Энхбаяр дахин ерөнхийлөгчөөр баттай сонгогдоно хэмээх өөрийн удирдлагадаа итгүүлж байсан нэгэн. Америкт очоод “Солонгосын нийгэмлэг” гэгч ТББ байгуулжээ. Үүндээ Монголыг хамааруулах гэж оролдсоноос болж “Азийн нийгэмлэг” хэмээх өөр төстэй байгууллагатай нэлээд муудалцсан байна. Гэтэл Ерөнхийлөгч Элбэгдоржийг АНУ-д айлчлахад Азийн нийгэмлэг түүнийг шагнасан нь Мэнтоны уур бухимдлыг нэлээд төрүүлсэн бололтой байдаг.
Энхбаярт өөр нэг том өмгөөлөгч алс Америкаас гараад ирлээ. Сенатор Файнштайн гэгч 80 дөхөж яваа авгай. Өнөөгийн АНУ-ын бодлогыг тодохойлогчдоос дээрээсээ дөрөвт ордог том баян, эрх мэдэлтэн. Төрийн нарийн Клинтоны сайн найз, Америкийн хэдэн том тэрбумтан баяны нэг болох Ричард Бламын эхнэр. Америкийн хууль тогтоох байгууллагад байгаа хамгийн баян эмэгтэй. Октябрийн хувьсгалаар дүрвэж гарсан Оросын еврейн охин. Коммунизмыг жигшдэг харцагын нэг. Сан Францискогийн уугуул, Калифорни мужийг төлөөлж Конгресст суудаг.
2002 онд Ноён Блам болон эхнэр Файнштайнтай нь Энхбаяр Америкт танилцжээ. Энэ баян хүний нэр сүр хэрэгтэй байсан учир Сан Францискод суух Монголыг хариуцсан хүндэт консул болохыг гуйсан байна. Азийн зүрхэнд коммунизмыг сөнөөсөн “ардчилагч шинэчлэгч” залуу Ерөнхий сайд хоёр хөгшинд маш их таалагджээ. Хоёул 2003 онд Монголд зочилж, Энхбаяр улсаа танилцуулж гадаад яамны дэд сайд Батболд нисдэг тэргээр авч Монгол орноо үзүүлэв. Блам ч хүндэт консул болохыг зөвшөөрсөн нь мэдээж ямар нэг ашиг завшаан хараагүй, зүгээр л энэ “ардчилагч реформатор” залуу маш их таашаагдсан хэрэг юм. Улмаар Энхбаярынхан Бламынхан гэр бүлийн дотно андууд болов. Хоёр хөгшин Энхбаярыг хүү шигээ хайрлана. Энхбаяр Америк орохоороо гэрээр нь зочилдог төдийгүй охиноо тэднийд суулгаж байлаа. Энэ бол маш дотно хувийн харьцаатай гэсэн үг.
Энхбаяр баривчлагдангуутаа олон хуудас тайлбар бичин өөрийгөө улс төрийн хэлмэгдэгчээр зарласан тайлбар англи хэлээр бичин олшруулж гадаадын Элчин сайдын яамнаас авахуулаад олон улсын байгууллагууд, улс төрийн зүтгэлтнүүдэд илгээв. Мэдээж хэрэг Блам, Файнштайн нарт, Файнштайн тэр дор нь арга хэмжээ авч өөрөө мэдэгдэл гаргасан төдийгүй Төрийн департментаар мэдэгдэл гаргуулж, энэ зун Монголд айлчлах байсан Клинтоны айлчлалыг зогсоолгов. Энхбаярыг өмгөөлөх ажилдаа Тони Блэйр, НҮБ-ын даргыг хүртэл татан оролцууллаа. Хэн нэг нь түүнд авлигын асуудал байгаа юм байна гэхэд, авлига надад хамаагүй, надад тэр залуугийн эрүүл мэнд л чухал байна гэжээ. Эрүүл мэнд гэнгүүт Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаж зориуд биеэ муутгаж эхлэв. Анх баригдахдаа өлсгөлөн зарлахгүй, ингэж дайснуудаа баярлуулахгүй гэж мэдэгдэж байсан хүн шүү дээ. Албадан эмчилгээ хийлгэхгүй гэж эмч нарыг айлган, эхнэрээрээ сүрдүүлж сүйд боллоо. Өлсгөлөн зарласан 10 хоногт турж эцэх нь мэдээж. Энэ туранхай зургаа илгээсэн ба Файнштайны захиалгаар өрнөдийн сонинууд энэ баримтаас болж Монголыг жигшин үзэх учиртай. Нэр нөлөөтэй сенаторын үгээр Америкийн том сонинууд Монголыг ардчиллаас ухарлаа гэж бичих болов. Энэ хэрэгт өмнө нь Монголд Элчин сайд байхдаа Ерөнхийлөгч Энхбаяртай маш сайн түнш болсон Ментон идэвхийлэн оролцлоо. Ардчиллын бэлэгдэл болж байсан Монгол хэдхэн өдрийн дотор дарангуйллын жишээ, хүний эрхийг хөсөрдүүлэгч болж хувирав.
Хоёр хөгшин Энхбаяраас өөр монгол хүн танихгүй. Монголд ирж үзсэн болохоос энэ жижиг буурай орны тухай Энхбаярын ярианаас л юм сонссон. Энхбаярыг коммунист намын дарга гэдгийг ч мэдэхгүй. Сүүлийн 90 жилийн 86-д нь дангаар төрийн эрх барьж Гиннесийн номонд бүртгэгдсэн нам гэдгийг нь ч мэдэхгүй. Энэ нам өнөөгийн шаардлагаар социал демократ чиглэл рүү хандаж хувьсгалт гэсэн нэрнээсээ салж олон улсын жишигт очих гэхээр Энхбаяр шууд эсэргүүцэж хуучин коммунист намаа хувьсгалт нэрээр нь байгуулна гэж зүтгэж байгааг ч мэдэхгүй. Энхбаяр сонгууль болгоноор Монголын фашистуудаас дэмжлэг авдгийг мэдэхгүй. Хачирхалтай нь Монголд фашистууд байдаг, тэд нацист маягаар хувцаслан хас тэмдэг савхин хувцсаар гоёж гадаадынхныг айлган сүрдүүлж явдгийг мэдэхгүй. Энэ тухай сайтууд дээр хачирхан тавьсныг үзээгүй. Энхбаяр удаа дараа ард түмнийг бослогод уриалж төрийн эрхийг Үндсэн хуулийн бус замаар авахаас өөр аргагүй боллоо гэж зарлан олон хурал хийснийг мэдэхгүй. Монгол орон хувь процентоор тооцвол Камбожийн нэгэн адил коммунизмын хамгийн том золиос болсныг мэдэхгүй. 700 мянган хүн амтай энэ орны 30 мянган хүн нь хувьсгалын эсэргүү гэж буудуулсныг мэдэхгүй. Хувьсгалын эсэргүү болсон учир жирэмсэн эмэгтэй буудуулж байсныг мэдэхгүй. Тэр эмэгтэй нь Энхбаярын эхийн төрсөн сумын дарга байсныг бүр мэдэхгүй. Одоо Энхбаярын намд элсэж байгаа хүн тэр үеийн Дотоод яамны алуурчны форм өмсчихөөд “1937 онд манай намын ийм хувцастай хүмүүс эх орноо дайснаас цэвэрлэсэн, би энэ намд ороод тэнийхээ дутууг гүйцээж эх орноо дайснаас цэвэрлэнэ” гэж тангараг өргөж байгааг мэдэхгүй. Энхбаяр бусдад өгсөн ТВ-ийн тоног төхөөрөмжийг шамшигдуулан авч өөрийгөө сурталчилдагийг мэдэхгүй. Тэр Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулах эрхийг олон зуун мянган доллораар саяхан авсныг бас дээр нь нэмж хоёр ч телевиз худалдаж авч байгааг тэр мэдэхгүй. Энхбаярыг сөрөг хүчний дарга байхад Монголын ардчиллын толгойлогчдын нэг Зориг алагдсан. Сэжигтэн гэгдсэн нэг этгээдийг АНУ-аас хулгайлан авчирч жил шоронд хориод буруугүй гэж суллаж байсныг Файнштайн сонсоогүй байх. Мөн өөр нэг сэжиглэгдсэн этгээдийг Францаас хулгайлан Германаар дамжуулан Улаанбаатарт авчирч шоронд биетээр тамлан байцаалт авч байсан баримт бийг мэдэхгүй байх. Тэгэхэд Монгол Улсын Ерөнхий сайд нь Энхбаяр байсан. Сэжигтний өмгөөлөгчийг улсын нууц задруулсан хэргээр мөн шоронд хийснийг ч дуулаагүй байх. Сэжигтэн тун удалгүй нас барсныг ч мэдэхгүй байх.
Монгол орон өнөөдөр авлига хээл хахуульд эзлэгдээд тэр үеийнхээс дутахгүй зовж байна. Гадныхан, тэр дундаа америкчууд ардчилалд дөнгөж хөл тавьж байгаа энэ орон авлигадаа баригдаж байгаад ихэд санаа зовж байгаагаа байнга анхааруулдаг. Дэлхийн хамгийн их авлигатай орны нэг болтоо ялзарч байгаад монголчууд өөрсдөө маш их санаа зовж байна. Авлига энэ орныг ардчилалтай нь, ёс суртахуунтай нь идэж байна. Энхбаярыг Ерөнхий сайд байхад Америкийн Элчин сайд Жон Дингир өөрөө Энхбаярын Засгийн газрыг арай дэндүү авлигалжиж байна хэмээн нэр заан хэлж байсан. Дипломат ёсонд таарахгүй ч үүнийг сайн нөхрийн сайн санасан үг гэж монголчууд ойлгон хүлээж авсан. Америкчууд Монголын ардчиллыг дэмждэгээ байнга хэлдэг, гэвч авлигалд идэгдсэн ардчилал гэж байхгүй.
Энхбаярын үйлдсэн хэргээс одоо прокурор тогтоочихоод байгаа нь ердөө 4-хөн хэрэг. Энэ нь 6 сая гаруй долларын асуудал байна. Цаана нь олон арав, магадгүй олон зуун сая долларын асуудал бий. Ийм хэмжээний шамшигдуулал хийсэн төрийн зүтгэлтнийг Америкт хүний эрхтэй нь орхидог уу? Түүнийг прокуророос бараг жил гаруйн хугацаанд 10 удаа дуудахад нэг ч очоогүй. Америкт ингэвэл яадаг вэ? Түүнийг баривчлах ажиллагаа маш бүдүүлэг болсон. Энэ бол Монголын цагдаагийн байж байгаа царай нь. Түүнд ял сонсгоход чихээ бөглөөд прокурорыг хараагаад байсан бичлэг сайтад бий. Ийм тохиолдолд Америкт яадаг вэ? Америк том орон учир тэр хэрээрээ олон хоригдолтой. Тэндээс бишгүй нэг нь өлсгөлөн зарладаг биз. Америкт эсэргүүцлийн өлсгөлөнгөөр үхсэн нэг ч тохиолдол санахгүй байна. Үхүүлэхгүй гэж арга хэмжээ төрөөс авдаг л байж таарна. Монголд жилд шоронд 20 орчим ийм тохиолдол гардаг, тэр болгонд нь албадан эмчилгээ хийдэг. Манайд ийм хууль бий. Монголын хууль бүдүүлэг санагдаж магадгүй, гэхдээ энэ бол бид өөрсдөө баталсан манай хууль. Энхбаяр өөрийгөө л улс төрийн хэлмэгдэгч гээд байгаа болохоос Монголын хуульд заасан эрүүгийн ноцтой хэрэг өдүүлсэн этгээд. Файнштайн авгайд Монголын хууль журам, авлига пад байхгүй, гагцхүү Энхбаярын эрүүл мэнд л чухал байж болох юм. Гэхдээ Монголын төр Энхбаярын эрүүл мэндэд заналхийгээгүй. Монголын төр анх удаа авлигын эсрэг дорвитой тэмцэл эхлүүллээ. Одоогоор авлигын хэрэгт орооцолдон шүүхийн өмнө ирчихээд байгаа 10 гаруй томоохон зүтгэлтэн байна. Энхбаяр өөрийгөө улс төрийн хэрэгтэн гэж зарлан эрх баригч хүчин нь сөрөг хүчин болох түүнээс өшөөгөө авч байна гэж зарлаж байна. Үгүй ээ, Монгол Улсад хууль хэрэгжиж эхэлж байна. Төр бол гэмтнийг цээрлүүлдэг, хохирогсдын өмнөөс ялыг нь эдүүлдэг байгууллага. Хулгайг хаана ч аль ч нийгэмд хэзээ ч улс төрийн хэрэг гэж үздэггүй. Францын Ерөнхийлөгч асан Ширак, Германы Ерөнхий сайд асан Коль, Тайваны Ерөнхийлөгч асан Чэнь Шубин, Филиппиний Ерөнхийлөгч аснууд улс төрийн хэрэгтнүүд гэж үү?
Жич: Энэ нийтлэлийг Монголын хэд хэдэн сонинд зэрэг хүргүүлж байна. Энэ удаа Өдрийн сонинд өгөхгүй, учир нь тэд юун түрүүн Баабарт үзүүлдэг, өнөөх нь дардаг, цааш нь зардаг, өөрийгөө бичсэн ч юм шиг үгүй ч юм шиг рекламддаг. Саяхан гарсан 100 жилийн 100 хүн номдоо Фрийдландыг оруулсан төдийгүй түүний тухай Барон Роберт гэж ихэд магтсан өгүүлэл бичиж байсан. Түүнээс мөнгө авдаг гэж ярьдаг нь худлаа биш байх.
Энхбаярыг их шүүмжилдэг боловч хоорондоо холбоотой. Миний түрүүний өгүүллийг өөрөө бичсэн гэж гэрт нь аваачиж өгөөд үүнийг нам дарна гэж амлаж байсан.
Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”. 2012.05.18.
Б.ГАНБАТ (Дэд доктор)
http://politics.news.mn/content/108532.shtml

Цуврал-7
З.Баянсэлэнгэ "Арз Суварга" ХХК-ны нэрээр 9 тэрбумыг авсан уу
Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Улааныг залуу эхнэртээ 12 тендер авч өгсөн гэх дуулиан дэгдсэн. Тэгвэл үүнтэй зэрэгцээд МАХН-аас жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг "Арз Суварга" ХХК-ны нэр дээр есөн тэрбумын тендер авсан гэх мэдээлэл цацагдлаа. Мөн одоо 26 тэрбумын тендер авахаар Худалдан авах ажиллагааны газраар гүйдэлтэй болоод байгаа талаар ч мэдээлжээ. Тэрхүү тендер нь Сангийн яаман дээр гацчихаад байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Б.Золбоо
http://uls.mn/politic.html?id_33746

Цуврал-8
Ч.Улаан залуу эхнэртээ 12 тендер авч өгсөн гэх дуулиан дэгдлээ
Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Улаан залуу эхнэртээ 12 тендер авч өгсөн гэх мэдээлэл шуугиан тарьж эхэллээ. Түүний эхнэрийг нь О.Цэенбадам гэх бөгөөд тэрээр туслахаар нь ажиллаж байгаад эхнэр нь болсон гэж зарим сайтад бичжээ. Түүний нэр дээр "Сүвэн Уул" ХХК бүртгэлтэй байдаг гэж байна. Энэхүү "Сүвэн Уул" ХХК нь эмнэлгийн тоног төхөөрөмжтэй холбоотой 12 тендерийг авсан гэх баримтыг цахим хэвлэлээр дэлгэжээ. Түүний эхнэр О.Цэенбадамын дүү болох О.Лхагвацэдэн МАХН-ын сургалт хариуцсан нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд энэ оны аравдугаар сарын 21- нд Сангийн яамнаас очиж таван тендерийн мөнгийг гаргуулан авсан талаар ч дэлгэгдсэн байна. Энэхүү 12 тендерийн хамгийн бага нь гэхэд 2 тэрбум гэдгийг эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн, өдгөө Ч.Улааны туслахаар эхнэрийнх нь өөр нэг дүү О. Оюун-Эрдэнэ гэгч эмэгтэй ажиллаж байгаа аж.
Мөн Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа н.Ганцогт нь Ч.Улааны туслахаар олон ажиллаж байсан нэгэн гэнэ.

http://uls.mn/politic.html?id_33744

Цуврал-9
Г.Шийлэгдамбыг баривчилжээ
АТГ-аас Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан байна. Ингэхдээ бүр хээл хахууль авч байхад нь газар дээр нь илрүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ. Түүнийг ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хорьжээ.
Энэ талаар АТГ-аас тодруулахад “үнэн” гэсэн мэдээлэл өгсөн юм. Ийнхүү Шийдлийн Засгийн газрын нэг сайд нь авлигын хэрэгт холбогдлоо.
Г.ТУУЛ
http://politics.news.mn/content/226723.shtml

- NAIMAN-NOMAD
- Зураач
- Бичлэгүүд: 6329
- Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
- Байршил: Архан талд чинь:
Re: МАХН болон МҮАН-ын гишүүдийн авилгал авсан хэргүүд
Сайханбилэг хэзээ баривчлагдах бол...last_mogican написал:Цуврал-9
Г.Шийлэгдамбыг баривчилжээ
АТГ-аас Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан байна. Ингэхдээ бүр хээл хахууль авч байхад нь газар дээр нь илрүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ. Түүнийг ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хорьжээ.
Энэ талаар АТГ-аас тодруулахад “үнэн” гэсэн мэдээлэл өгсөн юм. Ийнхүү Шийдлийн Засгийн газрын нэг сайд нь авлигын хэрэгт холбогдлоо.
Г.ТУУЛ
http://politics.news.mn/content/226723.shtml
Модун хааны алтан ураг-R1a
- last_mogican
- Гал Дөл Гишvvн

- Бичлэгүүд: 1467
- Нэгдсэн: 12-р сар.22.06 4:58 pm
Re: МАХН болон МҮАН-ын гишүүдийн авилгал авсан хэргүүд
Цуврал-10
Х.Анхбаярыг шоронгоос гаргаж өгье гээд О.Чулуунбат бусдаас сая доллар авч байсан гэв
Манай нийгэмд бугшсан ээдрээтэй муу муухайг уудлан илрүүлэхээр зүтгэж яваа сэтгүүлч бол Л.Мөнхбаясгалан. Түүний хөтлөн явуулдаг “Цензургүй яриа” нэвтрүүлэг бол нөлөө бүхий эрхмүүдийн хаана, хэнд ч хэлж яриагүй үгсийг нь уудлан гаргаж цензургүй яриулж чаддаг, яах аргагүй олны анхаарлыг татаж шуугиан дагуулдаг, тэр ч утгаараа үзэгчдийн үзэхийг хүсдэг бүтээл болж чадсан юм. Л.Мөнхбаясгалангийн өчигдрийн зочин мөн л ховор хүн байлаа. Дуулиант хэрэгт сэжигтнээр татагдан, улмаар ял эдлээд гарч ирсэн Тэнгри Холдинг группын ерөнхийлөгч Х.Анхбаярыг тэрээр цензургүй яриулж чаджээ. Гэхдээ бүр маш ноцтой гэмээр баримтуудыг түүгээр хэлүүлсэн байх юм.
Х.Анхбаярын хойноос хагас жил орчим хөөцөлдсөний эцэст Өмнөд Солонгост зөөлөн эдийн хавдрын оноштойгоор эмчилгээ хийлгэж байх үед нь тэрээр энэ ярилцлагыг хийсэн байна. Х.Анхбаярын ярианаас хийгээгүй хэргийнхээ төлөөсөнд ял эдэлсэн гэж өөрийгөө тайтгаруулах бизнесмэний харуусал, гомдлын үгс байнга цухалзаастай. Хэзээ нэгэн цагт цагаатгагдах ёстой хэмээн горьдлого тээж яваагаа нуулгүй хэлсэн энэ эр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчтэй холбогдсон тухайгаа, улс төрийн өндөр албан тушаалтнууд хэрхэн түүнийг хохироосныг ч нээлттэй дэлгэв.
Шадар сайд асан, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай Германд элчин сайдаар ажиллаж байх үед нь Х.Анхбаяр анх танилцсан байна. Улмаар Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууж байх үед нь Д.Тэрбишдагва зуучлан Х.Анхбаярыг танилцуулжээ. Х.Анхбаярын Тэнгри Холдинг компани уул уурхайн олон лиценз эзэмшдэг байсан тул Н.Энхбаярын сонирхлыг ч татсан шиг байгаа юм. Улмаар Н.Энхбаярын дүүгийн компани болох SCON-оос эдийн засгийн хямралын үеэр хөрөнгө оруулалт хайж явсан Х.Анхбаярт нэг сая долларын зээл олгосон аж. Хариуд нь Тэнгри Холдинг компанийнх нь 85 орчим хувийг авахаар Н.Энхбаяр санаархсан тул олон жил өөрийн гараар зүтгэж босгосон хөдөлмөрөө бусдад зүгээр шахам алдахыг хүсээгүйдээ зайгаа авсан тухай Х.Анхбаяр ярьсан.
Мөн Д.Тэрбишдагва гишүүн ТБД Андууд компаниа тендерт өрсөлдүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй байна, хэдхэн хонуулаад эргээд өгье гээд Х.Анхбаяраас 320 мянган ам.доллар зээлж аваад долоон жил болоход тал мөнгийг нь л өгсөн жишээг тэр дурдсан.
Харамсалтай нь түүнийг хэрэгтэн болж ял эдлэх үед Н.Энхбаяр ч тэр Д.Тэрбишдагва ч тэр хэн нь ч дуугараагүйд Х.Анхбаяр гомдолтой явдаг аж. Түүний ярьсан хэлсэн үнэн бол Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва нар бизнесмэнүүдийг ашиглаад хаядаг, хүний мөсгүй, хуншгүй улстөрчдийн жишээ болж харагдана.
Энэ нэвтрүүлэгт хөндөгдсөн бас нэг ноцтой сэдэв бол Монголбанкны ерөнхийлөгч асан, одоо ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбатын тухай байлаа. О.Чулуунбат түүнийг хэрэгт холбогдож шүүхээс ял авч байхад “энэ хүнийг чинь би шоронгоос гаргаж өгнө” гэж хэлээд Тэнгри Холдингоос лиценз сонирхож байсан Хонконгийн нэг компаниас нэг сая ам.доллар авчихсан гэнэ. Ингээд О.Чулуунбатад нэг сая ам.доллар өгсөн хүмүүс нь Х.Анхбаярт хандсан байдаг аж. Энэ явдлыг тэрээр чоно борооноор хэмээн зүйрлэсэн юм.
Энэ бол маш ноцтой баримт бөгөөд өдгөө биеийн байдал нь тааруухан эмчлүүлж байгаа О.Чулуунбат ямар хариу өгөх нь тун сонирхолтой.
Мөн дээрхтэй төстэй тохиолдол гарах шахсаныг, тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрийг барьсан явдлыг Х.Анхбаяр ярилцлагынхаа төгсгөлд ярьсан юм.
“Харамсалтай нь чоно борооноор гэгчээр нэг хүн хэрэгт холбогдоод хууль хяналтын байгууллага тогтоох гээд явж байхад зарим нэг хүмүүс үүнийг ашиг олох завшаан гэж хардаг юм шиг байгаа юм. Энэ бол манай нийгэмд хорт хавдар болчихсон үзэгдэл юм шиг. Шүүхийн тов гармагц л манай гэр бүл рүү ярьж хандаж эхэлсэн гэж өмгөөлөгчөөрөө дамжуулж би сонссон. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ойрхон, танайх энийгээ яачих, энэ лицензээ өгчих, асуудлыг шийдчих, тэгвэл шүүх дээр гарчих юм байна, нөхрийг чинь гаргаад өгье гэсэн санал манай гэр бүлд тавьсан байсан. Тэр үед нь наадах шиг чинь худлаа юм байхгүй, нэг ч төгрөг өгөхгүй, шалгадгаараа шалгаад дуусдагаараа дуусна биз гэсэн хариу өгсөн” хэмээн Х.Анхбаяр ярив.
Ийнхүү Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарыг авлах хоморгод өртөн шоронд 17 сар суугаад гарсан Х.Анхбаяр хэмээх бизнесмэн эр төрийн томчууд хэрхэн түүнтэй холбогдож байсан түүхийг дурдахдаа хэд хэдэн ноцтой баримтуудыг дэлгэлээ. Одоо цензургүй ярианд нэр дурдагдсан эрхмүүд хэзээ, ямар хариу өгөхийг хамтдаа ажиглацгаая.
Н.ЭРДЭНЭ
politik.mn
http://politik.mn/post/3830