Bitcoin miner гэж юу вэ

Хакердах аюул, сэрэмжлэх арга замууд ..

Зохицуулагч: Security experts

Хэрэглэгчийн аватар
freenkh
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Бичлэгүүд: 275
Нэгдсэн: 6-р сар.18.05 4:35 pm
Байршил: PC-нийхээ eмнe чиний бичсэнийг уншиж байна

Bitcoin miner гэж юу вэ

Бичлэг Бичсэн freenkh »

Нэг сонин вирус ч гэх юм уу, програмтай учирч үзлээ, яааж яваад хаанаас РС нд сууцаныг нь олж мэддэггүй.

Хэд хоногийн өмнөөс дисплей карт халаад юм ажиллуулаагүй бхад 65 градус тоглоом тоглонгуут бүр айхтар халаад, дээр нь боард бас халаад, үе үе РАМ, хард хоёр ачааллаад РСний ажиллагаа зууралдаад бдаг болчихоор нь гайхаад тэжээлийн блок эд нар муудсийн болов уу гэж баахан хардаж бгаад санаандгүй дээрх хорлонтой програмыг олж мэдлээ.
Task Manager Дотор TimeServer.exe, WindowsTime.exe гэсэн процессууд гарч ирээд C:\ProgramData\Microsoft\Windows юм уу C:\Windows хавтас дотор Time гэдэг фолдер үүсээд суучихдаг юм байна. Процессыг нь end хийгээд дээрх хавтасыг устгацан дахиж лав гарч ирж харагдахгүй болчихлоо. Гүүглдсэн нээх олигтой юм олж чадсангүй.
Task Manager ээс хаачихсаны дараа шууд л карт, боард хоёр халахаа болиод карт 40 градус, боард 32 градус болоод хэвийн болчихож байх юм. Антивирусын програмуудаар уншуулсан лав вирус гэж гарч ирэхгүй бна лээ

Гүүглээр нилээд хайлаа, хэл ус муу болохоор ойлгохгүй бнаа, ямар ч бсан дээрх вирус нь bitcoin miner төрлийн трояан юм гэнэ, яг ямар үүрэгтэй вирусыг нь сайн ойхгүй бна, мэддэг хүн байна уу?
Хэрэглэгчийн аватар
n3xus
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Бичлэгүүд: 1149
Нэгдсэн: 9-р сар.12.06 3:08 pm

Re: Bitcoin miner гэж юу вэ

Бичлэг Бичсэн n3xus »

Алийг нь али гэхэв дээ. Хар мянган л вирус байгаа. BitCoin гэж онлайн peer-to-peer валют. Төгрөг, доллар, евро гэдэг шиг валют. Онцлог нь төвлөрсөн биш. Монгол банк, Европын холбооны банк гэдэг шиг BitCoin ийг зохицуулдаг банк гэж байхгүй. Цэвэр Peer-to-peer Валют. Нэг хүн нөгөөдөө мөнгө шилжүүллээ гэхэд BitCoin сүлжээнд байгаа бүх хүмүүсрүү тухайн мэдээлэл явж Client ууд тухайн гүйлгээг боловсруулна. Ингэснээр хэн хэдэн BitCoin тэй вэ гэдэгийг хүн бүр мэднэ гэсэн үг. Тэгэхлээр байхгүй мөнгийг байгаа юм шиг өгөхийг оролдход бусад нь байхгүйг нь нотолно гэсэн үг.

Ер нь Bitcoin Mining хийж BitCoin олдог. Харин ийнхүү mining хийхэд маш Processing Power хэрэг болно. Bitcoin mining хийнэ гэдэг хэцүү бас их тэвчээр шаардсан ажил.
Хэрэглэгчийн аватар
freenkh
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Бичлэгүүд: 275
Нэгдсэн: 6-р сар.18.05 4:35 pm
Байршил: PC-нийхээ eмнe чиний бичсэнийг уншиж байна

Re: Bitcoin miner гэж юу вэ

Бичлэг Бичсэн freenkh »

Өмнө нь огт сонсож бгаагүй юм аа. Их сонирхолтой санагдаад байгаа юм, мөнгө хийдэг, онлайн мөнгө гэхээр. Яг юуг үнэлж тэгж мөнгө олдог юм болоо, bitcoin miner төрлийн сүүлийн үеийнх нь харин CPU аас гадна GPU ний хүчийг ашигладаг болсон гэсэн байсан. Тэгээд миний карт байнга халаад байсан юм бна. Яг юу тооцоолоход ашигладаг нөхдүүд байдаг бнаа :??:
Хэрэглэгчийн аватар
TESLA
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1296
Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна

Re: Bitcoin miner гэж юу вэ

Бичлэг Бичсэн TESLA »

ПС-г чинь мөнгө олох хэрэгсэл, ажилчин зомбий болгочихож.
чиний ямбий ганцаараа бүтэн сар ажиллаад ч bitcoin хийж чадахгүй. хэт халснаас болж эвдэрнэ.
тийм болхоор хакерууд хэдэн мянган компьютерийг халдварлуулж өөрийнхөө ажилчин болгодог юм.
вирусны програм илрүүлж чадахгүй бол форматлахаас өөр яахав.

Сэтгэгдэл хариулах

“Networking & Hackology and Security Issue” руу буцах