хилээр оруулж ирэхэд хүнд суртал ихтэй. хөнгөн хөлтэй, эсвэл зузаан түрийвчтэй байх хэрэгтэй дээ. гялс тоочоод тоочоод явчий. процессыг нь ерөнхийдөө бараг мартсан талдаа байна. ерөнхий зарчим нь буу авмаар санагдахаас эхлээд ан хийх хүртлэх бүх үе шатанд аливаа үйлдэл хийх бүрдээ урьдчилан тухайн шатны цагдаагаас заавал зөвшөөрөл авч байх ёстой гэсэн.hicheel написал: zuvshoorliin yaaj avah ve
эхлэе. КТМС-ийн цаана байдаг нийслэлийн цагдаагийн хэв журмын газар гэдэг билүү, 805-р анги ч гэдэг билүү тэнд очоод ял шийтгэлгүй тодорхойлолт авна. тэрийгээ бариад хажууд нь байгаа удирдах газрынх нь даргын нэр дээр "гаднаас буу авах гэсийн" гэж өргөдөл бичнэ. хорооны оршин суудаг тодорхойлолтоо хавсаргана. бас зураг нтр хэрэг боллуу яалаа. ер нь 3% зураг үнэмлэх авах үед ч заавал хэрэг болно. бэлдсэн нь дээр. ял шийтгэлгүй тодорхойлолт ч хэд хэд хэрэг болно. нөөцтэй ав.
зөвшөөрөл авахад 2 зам байгаа. хэрвээ цаад бууны дэлгүүр чинь "өөрийн улсаасаа зөвшөөрлөө авчиржийж буу ав" гэж байгаа бол шууд ингээд болно. гэхдээ цагдаа өргөдлийг чинь цохож зөвшөөрөх эсэх нь хувь хүний ар өврийн хаалга, аз хиймориос хамаарна. зөвшөөрлөө авчуул албан ёсны орчуулга хийлгээд бариад нисчинэ. тэгээд дараагийн шат руугаа орно.
харин цаад газар чинь элдэв зөвшөөрөл шаардалгүй буугаа зарцан. эсвэл эндээс авсан зөвшөөрлөөрөө гаднаас буугаа авцан. өнөөх нь хил дээр ирсэн бол бууныхаа зураг, дэлгүүрээс өгсөн гарал үүсэл, техникийн тодорхойлолтыг хавсаргаад ахиад өнөө газартаа өргөдөл гаргана. "буу ирчлээ. иймэрхүү юм байна. одоо хилээр оруулахыг зөвшөөрөөч" гэх маягтай. хэрэв буу чинь МУ-ын хуулиар иргэн хүн хувьдаа ашиглаж болох буу бол зөвшөөрнө. байлдааны загвартай ч гэдэг юм уу, МУ-д ашиглахыг хориглосон загвар хийцтэй бол буу авсан хэдэн цаасаараа шатаад хоцорно.
хилээр орж ирсний нь дараа нийслэлийн цагдаа дээр очоод "би ийм буутай боллоо. бүртгэн авч, ашиглах эрхийн үнэмлэх олгооч" гэсэн утгатай өргөдөл бичнэ. буу ашиглаж болох эсэхийг чинь шалгаж холбогдох хуулиас асууна. тэгээд цаашхи процессыг доор бичив.
Ultrastar гишүүн гэхээр нь санав. бууны нэрэн дээр жаахан андуурагдаж.Mana написал: M308-d zoriulsan
цаа чинь 308 сумтай CZ550-тай. long range shooting-д нугасгүй.
бусад дэлгэрэнгүй танилцуулгаа өөрөө бичих байх.
дурангийн үзүүлэлт бол үнэхээр лайтай байнаа
тэгнэ. кккккккxamas написал:tigrt taviul goydochih yum boluu
тигр чинь өөрөө нэг их нарийвчилсан буудлага хийж чаддаггүй. өөрийнх нь 6х24 посп нь ч юм уу, тиймэрхүү маягийн хэт өндөр таталттай биш дундаж үзүүлэлттэй, дундаж үнэтэй дуран байхад л хангалттай. 3-9х40 гэсэн дундаж стандартын дурангууд байдаг даа.
энэ том дуранг тигрт тавибал өндөр таталтын үр шимийг нь үзэж чадахгүй. гэтэл уг дуран маань өндөр таталтаас болоод өндөр үнэтэй.
тэгэхээр эдийн засгийн утгаараа бараг 400 гаруй USD-г үр ашиггүй зарцуулж байгаа хэрэг. онигоогоор бол, юмыг яаж мэдэхэв гээд лам боожготой төрлөө гэдэг шиг л. гэтэл ашиглаж чадахгүй явсаар насыг бардаг.
мана хэлэв. хуудас 39ssg_69 написал:урт винтов
ингэдэггүй. сайн мэдэхгүй зүйлсээ 6-р палатад ярилцаж байхаар тохирсон.001 написал:бла бла
юм асуух бол өөр хэрэг. хэнд ч бусдаас асуучихмаар зүйл байнга байдаг.
ингэдэг: эхлээд дэлгүүрээс буугаа сонгочоод тэндээс өгсөн өргөдлийн маягтыг бөглөөд нийслэлийн цагдаа дээр очно. тэр нь "би ийм буу авах гэсийн. зөвшөөрөөч" гэсэн утгатай.
бас ял шийтгэлгүй тодорхойлолт, хорооны оршин суудаг тодорхойлолт авч очно.
очихоор чинь галт зэвсгийн тухай хууль, ан агнуурын тухай хуулиудаас нийт 3-4 асуулт асууна. торохгүй хариулчвал буу авч болох зөвшөөрөл бичиж өгнө. хэлэх юмгүй мэлийгээд суувал "уншиж судлачаад 7 хоногийн дараа ир" гээд гаргана. ер нь тэгээд яаж зөвшөөрлөө авах нь тухайн хүний авъяас чадвар, харилцааны соёлын асуудал.
зөвшөөрлөө авчаад гарахдаа үүдэнд нь байдаг зарлалын самбар дээрээс буу бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг бичээд авна.
дэлгүүртээ ирээд зөвшөөрлөө өгөөд буугаа авна. дараа нь нөгөө бичиж авсан жагсаалтынхаа дагуу бичиг баримтаа бүрдүүлнэ. энэ зуураа 1-р эмнэлэгийн ард байдаг шүүхийн шинжилгээний төвд буу, 2 ш сум, иргэний үнэмлэхтэйгээ очоод хошуу, хонгионы санд бүртгүүлнэ. болвол сум авч очилгүй, тэндээс нь ш-ийг нь 5000-аар худалдаж аваад буудуулсан нь дээр юм билээ. яагаад гэхээр тэндхийнхэн авч очсон сумыг гоочлоод буудахгүй гээд байдаг тохиолдлууд нэлээн гардаг. ж нь: калибр сум урдаа нүхтэй бол дээжинд авагддаггүй, эсвэл асдаггүй хужаа сум байна ч гэх юм уу, ак сумыг байлдааных байна гэх мэтээр.
маргаж цаг алдснаас тэндхийнх нь сумаар буудуулчуул амар. яджаахад 7 хоногийн 2-хон өдөр тодорхой цагуудад бууддаг. оочир ихтэй, гадаа нь машин тавих зогсоол олдохгүй гм төвөг ихтэй.
мэдээж ховор, үнэтэй сумаар бууддаг бол өөрийнхөө сумыг авч очсон нь дээр лдээ. хүмүүс ихэнхдээ калибр, ак, винтов сумтай буу авдаг болохоор ингэж бичлээ.
тэгээд бүх бичиг баримтаа ном ёсоор бүрдүүлсэн бол өнөөх шалгалт авдаг цагдаа дээрээ буцаж очоод бүрдүүлсэн бичиг баримтаа өгнө.
үүнээс хойш уг нь 14 хоног гэдэг ч ойролцоогоор 20 орчим хоногийн дараа харъяа дүүргийнхээ цагдаа дээр очиход үнэмлэх чинь гарсан байна. тэрийгээ аваад дүүргийнхээ татварын албанд зохих татварыг нь төлнө. сүүлийн үед бас хорооныхоо цагдаа дээр очиж бууныхаа зургийг авхуулах ёстой гээд байсан. тэрийгээ одоо болисон уу яасан. лав сонгуулийн өмнө тийм юм болоол байсан.
тэгээд л ёстой андаа гарна даа.
уг нь ан хийхдээ бас зөвшөөрөл авах ёстой ч, ингэдэг хүн байдыму. "лайлвайна" гээд л буугаа аваад гардаг даа.


