Дөрвөдийн 3 Цэрэн Манж чин улсад дагаар орсон нь

Тvvх
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Дөрвөдийн 3 Цэрэн Манж чин улсад дагаар орсон нь

Бичлэг Бичсэн Mfbfj »

1745 онд Зүүнгарын хаан Галданцэрэн халдварт цэцэг өвчинөөр харамсалтайгаар нас барсанаас хойш дэгдсэн хаан ширээний төлөөх ужиг тэмцлийн явцад Зүүнгарын хаан болсон их Цэрэндондов жанжины ач Даваач болон түүнтэй эрх мэдэл булаалдагч Чоросын Нэмэхжаргал хоёр нэгэн зэрэг Гурван Цэрэн буюу Дөрвөд, Баядын Цэрэн, Цэрэнубаш, Цэрэнмөнх нарт цэрэг гаргахыг тулган шаарджээ.

Дөрвөд нар урьд Галданцэрэн хааны хүү Ламдаржаа хааны талд зогсож Чоросын Нэмэхжаргал нарын удирдлаган дор хан ширээнд санаархагч Даваач ноёны урвалгийг дарж Хасагийн нутагт цэрэглэн орж , зугтаасан Даваач, Амарсанаа нарыг нэхэмжилж явсан тул Даваачид өстөн болж хожим хан болсон Даваач Зүүнгар даяр алдартай Дөрвөдийн Даш ноёныг дуудан авчирч алсан нь Дөрвөд нарыг итгэмжгүй болгожээ.
Уламаар Хасагийн нутгаас зугтан ирсэн Даваач нь найз Амарсанаагийн тусламжтайгаар Ламдаржаа хааныг алж өөрөө хан болмогцоо өс зангидаж гурван Цэрэн нартай тооцоо бодож эхэлсэн байна.
Ийнхүү Дөрвөд аймаг арга буюу Их Цэрэндондов жанжины ач Даваачын эсрэг Бага Цэрэндондов жанжины ач Нэмэхжаргалын талд зогсож хүчин туслаж 1753 оны зун Нэмэхжаргал, Чоросын Галсандорж нарын хамт 2 түмэн цэрэг авч Илид орж ирхэд бэлтгэлгүй байсан Даваач байлдалгүй бууруулан зугтаажээ. Ийнхүү Нэмэхжаргалыг Зүүнгарын хаан өргөмжилсөн боловч төд удалгүй Амарсанаад хууртагдан алагджээ.
Хоёр дахь удаагаа хан болсон Даваач 1753 оны билгийн улирлын 9-р сард Даваач их цэрэгээр гурван Цэрэнг гэнэт довтолжээ. Эрчис мөрний эргээр нутаглаж байсан Дөрвөд, Баяд нар энэ чимээг аваад гурван Цэрэн зайсан нараа цуглуулан яаралтай чуулган хийж хэрхэхийг хэлэлцээд нэгэнт өөрсдийнх нь ноёд дараа дараагаар Даваачид алагдсан болон бусад шалтгаанаар ах дүүсээ хядалцах дотоодын ужиг тэмцэлд татагдан орохоос татгалзан Манж чин улсад дагаар орох нь арай дээр гэж шийджээ.
Иймд Дөрвөд, Баядууд нь Зүүнгарт хаант төрийнхөө талд бат нут зогсож байсан төдийгүй аль л болохгүй бүтэхгүй нөхдийн эсрэг явж байсанаас гай гамшиг дагуулж явсангүй. Эцсийн сонголтыг ч өвөр зуурын дайнд зориулаагүй юм.
Ийнхүү 1753 оны 10-р сард Алтайг Үенч Бодончоор даван тухайн үед Манж--Зүүнгарын --"ДУНДЫН"--- буюу -"СУЛТГАХ"- газар байсан Алтай нурууны зүүн бие дэх эх арал буюу одоогийн Хар ус нуурт ирээд Манж Чин улсын харуулд даган орохоо мэдэгджээ.
Энэ үед Цэрэн 1300 өрх, Цэрэнубаш 1297 өрх, Цэрэнмөнх 711 өрх бүгд 17000 хүн дагуулан иржээ.
Ийм их хүн ам нүүн ирсэн тул тэднийг багтаах нутаг орныг олж сонгох нь зүй ёсны асуудал болов.
Чингээд гурван Цэрэнг даган орсонтой холбогдуулан Халхад томилогдсон цэргийн яамны сайд Шүхэдэ нар нь Зүүнгарын зайсан байгаад хожим 1750 онд Манж чин улсад дагаж Хязгаар дахиныг тохинуулах баруун этгээдийн туслагч жанжин болсон Сараалын -----...."Зүүнгарын ард цөм тариаланд итгэж амьдармуй.Огт Халхчуудын адил 4 зүйлийн малд итгэх газар үгүй.Даруй Би хэмээвч одоо Цахарын газар тариа таримуй. Бэлэн худалдаж идмүй.Эдүгээ хэрэв Цэрэн нарыг Түй голын зэрэг газарт суулгаад мөн мөн Халхчуудын адил мал адгуулан амьдарваас тэдний хүн сурахгүй , эрх үгүй гачигдахад хүрнэ. Тиймээс Цэрэн нар эзний өршөөл соёрхолыг хүсч зүдрэн дагаж ирсэн, яахин сэжиглэж болно. Гагц тэдний авч ирсэн ам өрх үлэмж олон, Зүйл бүрийн хүн цөм буй. Иймийн тул Урьд Данжинравдангийн хамт ирсэн ардыг дотоодод дэмий явуулсангүй билээ. Эдүгээ хэрэв тэднийг тариа тарьж болох , худалдаанд ойрыг бодон нэгэн газар сонгон суулгаваас тэдний амь зуухад үлэмж тустай."....-------хэмээсэн саналыг харгалзан Халхын Сэцэн хан аймагийн зүүн тал Хөлөнбуйрт нүүлгэе хэмээн айлтгав".----гэжээ.
Гэвч Цэргийн яамнаас Хөлөнбуйрт хангалттай уудам газар байхгүй тул Өөлдийн Данжинравдан нарын 1732 он хүртэл нутаглаж байсан Түй гол , Хонгор азаргийн нутгаар Дөрвөд нарыг суулгахаар болжээ.
Энэ тухай..." Байцааваас урьд Данжинравдан даган ирэхэд Түй гол, Хонгор азаргийн зэрэг газарт суулгасан бөлгөө. Хойно цэрэг хэрэглэх цагт дагаж орсон өөлдийн Муухай, Баж нар оргож Зүүнгарт одсон тул Сэвдэнванбуу нарыг сая нүүлгэн Халхын голын зэрэг газарт суулгав. Түй гол , Хонгор азарганы газар болбаас газар агуу уудам, өвс ус сайн. Цэрэн нарыг суулгаваас басхүү багтах мэт...." гэжээ. Энэ бол барагцаагаар одоогийн Завхан , Өвөрхангайн нутаг юм.
Тухайн үед Халхчуудаас хамгийн БАРУУН талд Засагт хан аймагийн гүн Минжүүр нь Түй голын орчимд Хангай нурууны хойгуур сууж байжээ.
Манж чин улс--Зүүнгарын 1739 оны хилийн гэрээгээр Халхууд Завхан голыг хэтрэх ёсгүй байсан боловч хил хязгаарыг сэргийлэх Халх нарыг Зүүнгарт булаагдах "Аюулаас" сэргийлж бодит байдал дээр Халхын нутгийг бүүр зүүнш Байдраг гол хүртэл ухраасан ажээ. Өөрөөр хэлбэл Дөрвөд нарыг 1753 онд Манж чин улсад дагаж орох үед Халхууд Түй, Байдраг голоос зүүнш нутаглаж байв.
Ингээд Манж нарыг Дөрвөдүүдийг чухам хаана нутаглуулхыг шийдэн ядаж байх зуур тэд аль хэдийн Завхан хавьцаа нүүн ирж түр буудаллаж байхдаа ийн хүсчээ.
...." Түй, Байдраг ,Хүрхэрээ зэрэг газарт тариа тарьваас болохыг даган бид алгуур нүүж тус тусын нутагт хүрээд тарианд хэрэглэх анжисыг бэлтгэн чухам тариваас зохих цаг болмуй. Сайд хэрвээ энэ хоёр сарын хорин долоон найманаас даруй биднийг алгуур нүүлгэн нутаглуулж ажаамуу."---хэмээн хүссэнйг ёсоор болгожээ.
Гэвч Дөрвөд нарыг хаана суулгахыг эцэсийн байдлаар шийдээгүй л байв.
Жнь-----Хар мөрний Түнхэн хуюур хэмээх газар нүүлгэх тухай хэлэлцэж байжээ.
Гэвч 1754 онд Алтай нурууны хойгуурх Урианхай нарыг дагуулж хилийн шугамыг өргөтгөсний дараа Тэнгэрийн Тэтэгсэн хан Зүүнгарын дотоод зөрчилийг ашиглан дараа жил хоёр замаар их цэрэг оруулах болсон тул Дөрвөд нарыг өөр газарт нүүлгэлгүй Халхад байлгаж байгаад Зүүнгарыг "Түвшитгэсний дараа " уг нутаг Эрчис мөрөнд нь буцаах зарлиг буулгав.
Гэвч мөн сарын 6нд Цэрэнмөнхийн хүү Баран 200 гаруй хүн авч оргосон тул харгалзаж байсан Халхын туслагч тайж Дамбажавыг цаазаар авсан хэрэг гармагц Дөрвөд нарыг олноор нь Халхад суулгах төвөгтэй хэмээн Хөх хотод нүүлгэх санал гарав.
Энэ нь Зүүнгарыг эзэлсэний дараа Халхад суух бүх Ойрад нарыг уг нутагт нь нүүлгэх эзэн хааны зарлиг нэгэнт гарсан хойно Манжийн жанжин нар Дөрвөдүүдийг дотор газар нүүлгэх санал гаргасан нь олон хүнтэй тэдний хүнс хоол, хонь мал, эд зүйл зэргээр туслахад ихээхэн зардал чиргдэл гарахын зэрэгцээ мөн Халхууд тэдний мал юмсыг байнга Хулгайлаж хэрэг зөрчил гарах ,хамгийн гол нь байнгийн хяналт тавих зэргээс төвөгшөөсөнтэй холбоотой ажээ.
Гэвч Тэнгэрийн Тэтэгсэн хаан Баран нарын оргосонтой холбогдуулан ---------..."Дөрвөд нарыг дотор газар нүүлгэвээс тэдэнд сэжиг төрүүлж үймэн босох тул Халхаас нүүлгэхийг зөвшөөрөхгүй. Мөн Зүүнгарт довтлох мэдээлэл алдагдах тул Дөрвөд нарыг чандлан харгалзхыг тэднийг хамаарах сайд Намжилд тушаав". ----гэжээ.
Ерөөс Тэнгрийн Тэтэгсэн хаан Зүүнгараас даган ирэгсэдийг дайн дууссаны дараа уг нутагт нь буцаах чигийг хатуу барьж байсан байна.
Халхчуудын хувьд Монгол төрийн сүүлчийн голомт Зүүнгарыг сөнөөх 60 илүү жил үргэлжилсэн энэ дайнд Агт морьд, хүнсний мал худалдах , Харуул цэрэгт дайчилагдан цалин идэх зэргээр ихээхэн санхүүжилт авч байсан нь Халхын эдийн засгийн гол тэжээл болж байжээ.
Мөн Халхын зарим ноёд энэ дайны завсарт Халхын нутгийг Алтай хүртэл "Тэлж" ашиг олох давхар зорилго агуулжээ. Дайны хөл дэх Халхчуудын "чирэгдэл зовлонг" нимэглэх ----Нөхөн Төлбөр болгох үүднээс үүнийг Тэнгэрийн Тэтэгсэн хаан Халхчуудад амлажээ.

Тэнгэрийн тэтэгсэн энэ тухай....."Халхын олон засаг нарт зарлиг буулгах нь : Танай Халх цөм хуучин албат, хишигийг хүртсэн нь нэн хүнд......Эдүгээ Зүүнгарын хулгайг шийтгэж буй, чухам одоо л зүтгэх цаг газар бөгөөд хожим цэргийг татаж, дарангуйлахыг болисон цагт танай нутагийг УУДАМ болгомой. Хэрэв хичээн зүтгэвээс би эрхгүй зузаан хишигийг шагнан хүртээмой.Гагц цэрэг давших цагт морь малын хэрэг хамгаас чухал.Одоо олон газраас морь худалдан ававч бас хүрэлцэхгүй үгүй. Тиймээс зарлигаар гүн Хадахаг Халхад томилож 20000 морь сонгон авахыг тушаав. Та нар эрхбиш тарган залуу морь бэлтгэн нийлүүл. Олон газраас худалдан авсан морь хүрч очисон цагт тоо ёсоор эргүүлэн өгнө.
Эдүүгээ хүртэл та нараас гаргуулж шинээр дагасан Зүүнгарын ардад шагнан өгсөн морь малын үнийг хэдийн албанаас гаргуулан өгсөн боловч Халхын нутагт тэд нарыг ТҮР суулгасан нь та нарын аж амьдралд саад болох. Хэрэг дууссан хойно тэд нарыг уг нутагт нь буцаах тул та нарын амьдрал ҮҮРД энх амгалан болмой. Би эрхбиш зузаан хишиг хүртээх тул та нар миний хүсэл биелэх болтугай хэмээн мөргөж , хичээж яв. Тусгайлан буулгав
". гэж Ойрад нарыг буцаан нүүлгэнэ хэмээн амлажээ.
Мөн Зүүнгарт довтлохын өмнө Тэнгэрийн тэтэгсэн хааны 20-р оны 1-р сард Цэргийн тухайн сайд нар ...." Хоёр замаар цэрэг давшуулан байлдаж ,хааны цэрэг хүрэх газар түвшитгэн тогтоогоод урьд тушаасан ёсоор дагаар орсон хүнийг уг нутагт нь буцааж хуучин ёсоор зэрэг өргөмжилөн үүр энх амгалангийн буяныг хүртнэ. бас ХАЛХЫН НУТАГ УЛАМ БАДАРЧ , амь зуулга баян болно"....гэж Халхын нутгийг өргөтгөнө хэмээн Халх нарыг ухуулж байжээ.

Манжийн цэрэг Зүүнгарыг богино хугааанд эзэлсэн боловч залгуулаад Амарсанаа нар бослого гаргасан тул дагаар орсон Ойрадуудыг нүүлгэх асуудал хойшлогдсон төдийгүй тэд нараас сэрэмжилж аль болох ТАРААН байршуулах бодлого барих болов.
1756 онд Дөрвөдүүд өөрсдийг нь харгалзаж байсан жигүүрийн сайд Юй Бао-гаар дамжуулан ...." Дөрвөдийн хан Цэрэн нар өргөн барьсан , тэдний доод ард энэ хоёр жил тариа алдагдан, амь зуухад хэцүү. Энэ өвлөөс чадах чинээгээр тэжээе. Амарсанааг барьваас зарлигийг дагаж Эх арал зэрэг сайн нутагт нүүе ,Эндээс бидний уг нутаг Эрчист нүүхэд ойр хэмээснийг айлтгав". хэмээн Эх арал руу буцаж нүүх зөвшөөрөл хүсчээ.

Яг энэ үед цэргийн газраас дур мэдэн оргосон Хотгойдын Жүн ван Чингүүнжав Манжийн хаанд хандан ..." Дагаж оргосон Дөрвөдийн Баран нар оргосон хэрэгт Халхын туслагч тайж Дамбажав, Амарсанааг оргулсан хэрэгт Өндөр гэгээний ах Эринчиндорж нарыг хилсээр цаазалсаныг дурдаад , гурван Цэрэн нарыг дагаж орсоноос хойш тэдэнд шагнал болгож өгөх хонь мал болон эд зүйл, мөн Зүүнгартай дайтах цэрэгийг гаргаж өгч Халхчууд " маш зүдэрч" байгаа тул Амарсанааг барих явдлыг хойшлуулж өгхийг хүсчээ.
Энэхүү айлтгалын шууд үр дагавар хүнд байж болох тул хэдхэн хоногийн дараа Тэнгэрийн Тэтэгсэн хаан дагаж орсон Дөрвөд, Хойд нарыг уг нутагтаа буцахыг тушаажээ.
Дээрх зарлигийн дагуу 1756 оны намар ургацаа хураан авсан Дөрвөд нар Эх аралаас Эрчис мөрөндөө, Амарсанаагийн Хойдууд Орхоноос Улаангомд нүүжээ.
Тэгээд "зовож зүдсэн" Халх нарт хандаж Тэнгэрийн Тэтэгсэн хаан мөн оны 7-р сарын 29 ны өдрийн зарлигтаа ..."Чингүүнжавын хэлсэнчилэн Халхчууд зовж зүдсэн нь үнэн ба ялангуяа дагаж орсон Зүүнгарчууд Халхын нутагт холилдон суусан нь ТҮР зуурын явдал бөгөөд Зүүнгарын хэрэг дууссан хойно Халхын нутгийг Алтай нуруу хүртэл --"БАДАРГУУЛАХ"--- буюу өргөтгөх зэргээр Халхчуудад "Хишиг" хүртээхээ амлажээ.
Ийнхүү зарлигийг дагаж хуучин нутаг Эрчистээ нүүж очоод удаагүй байтал Манжийн цэрэг Амарсанаа нарыг барьж чадаагүйгээр үл барам Ойрадын Зангарав, Ням, Хасаг Шар, Шар Манж, Галсандорж нарын зэрэг бараг ихэнх ноёдууд үргэлжлүүлэн босцгоож Алтайн баруун бие тэр чигээрээ эмх замбраагүй болжээ.
Үүний зэрэгцээ Зүүнгарын нутагт Хасагуудын уулгалан довтлох явдал ширүүсч Эрчист нүүж очоод төвхнөж амжаагүй байсан Дөрвөд нар дайн самууны хөлөөс дайжин 1757 оны 4-р сард Алтай нурууны зүүн бие Улаангомд нүүлгэхийг ..." Дөрвөдийн хан Цэрэн нараас Хасаг, Өөлдтэй өштэй тул Улаангомын газар нүүлгэн суулгахыг гуйв"...гэж хүссэнийг ёсоор болгожээ.
Ийнхүү Дөрвөд , Баядууд хоёр дахь удаагаа "ДУНДЫН" бүсэд орж ирэв.
Гэвч Дөрвөдүүдийн нутаглая хэмээн гуйсан Улаангомд 1756 оны сүүлээс Хойдын Жүн ван Цэвдэндорж нар сууж байсаныг хойтон жил нь Манжийн цэрэг хядан устагсан бөгөөд түүний дараа Урианхайн Чадаг нар сууж тариа тарьж байсан тул Дөрвөдүүд Улаангомд суусангүй зөвхөн хүнс тэжээлийнхээ тариа тарьж байжээ.
Ингээд Ховд , Буянтын газарт Тэнгэрийн Тэтэгсэн хааны 21-р оноос хойш Хуувийн сайд нар цэрэг захиран сууж байсан бөгөөд тухайн үед Хуувийн сайд Намжил өөрийн биеэр Улаангомд одож Алтайн Урианхай, Дөрвөдүүдэд тариа тарих газрыг хуваан олгожээ.Чингэж Дөрвөд нар Ховд орчимоор суух болсон ч энэ нь түр зуурын хэрэг байв.
Юу хэмээвээс Халхын Эфү Цэрэнгийн хүү Эфү Цэнгүүнжав нар 1758 онд Дөрвөд нарыг буцаан уг нутагт нүүлгэх аль эсвэл хэвээр нутаглуулахыг шийдэж өгхийг гуйсан байна. Үүний сацуу Цэнгүүнжав нар нь Халхын харуулыг баруун зүг давшуулан байршуулсанаас үзхэд тэд Тэнгэрийн Тэтэгсэн хааны Халхын нутгийг өргөтгөж Алтай нуруу хүргэж өгнө гэсэн амлалтанд найдаж хэрэгжүүлхийг хэрэг дээрээ шаардсан нь энэ байв.
Гэвч Цэрэнубаши нар үүнд дургүйцэн шалтаг гаргаж ..." Гагц манай нутагийг ийн байн байн хол нүүлгэх аваас ,үүнээс хойш Богд эзний алтан царайд бараалхахаар мордох, жил бүрийн цалинг авах, Улиастай зэрэг газарт одож худалдан явахад баахан зүдэрмуй.."---хэмээсэн тул ёсоор болгожээ.
Дараа жил нь Алтайн Урианхай нар одоо нутаглах Ховд орчимд Манжийн хаанд алба барих булга ховордсон тул хуучин нутаг Алтайн өвөр дэх Эрчист нүүлгэхийг гуйв.
Ийнхүү Урианхай нар Улаангомоос нүүсэнээр Ховд орчимоос Дөрвөд нар аажим хойшилсоор Тува нарыг хойш түрсээр тэднийг аргагүйн эрхэнд Тэнгэрийн Тэтэгсэн хааны зарлигаар нүүхээс аргагүй болгосоноор одоогийн суугаа нутагтаа амьдрах болжээ.

Гэвч Халх нар нь Монгол төрийн сүүлчийн голомт болсон Зүүнгар улсыг сөнөөлцсөнийхөө шанг авахаар нэхэл хатуутай байв. Юун хэмээвээс хэрэг зарга үүгээр дууссангүй . 1764 онд Халхын харуулыг баруун тийш өргөтгөн тавьж Ховдод хуувийн сайд суулган тариа тарьж эхлэх үеэс мөн л Дөрвөд , Баяд нарыг нүүлгэх хүсэлтийг дээш нь удаа дараа тавьж 1772 мөн 1780 онуудад Дөрвөд, Баяд, Захчин , Алтайн Урианхай нарыг уг нутагт нь буцааж Халхын нутгийг Алтай хүртэл тэлхийг оролдон Улиастайн Халх гаралтай жанжин нар удаа дараа оролдож байжээ.
Энэ бүхний эцэст Тэнгэрийн Тэтэгсэн хаан урьд амласан ёсоор Халхын нутгийг Алтай хүртэл тэлэх хэмээвээс Дөрвөд нартай шууд сөргөлдөх байдалд орсон нь Дөрвөдийн ноёд Эфү Цэнгүүнжав нарын саналыг эсэргүүцэн..." Гагцхүү ирсэнээс Улаангомын газар нутаглаж эндэх тариа хураах, мал тэжээхд үнэхээр сайн газар тул манай олон үүнийг гээж нүүх нь үгүй тул......" -----гэх мэтээр шууд эсэргүүцсэнээс тодорхой .Ийнхүү Халхчуудад амласан амлалтаа биелүүлхийн тулд Дөовөд, Баяд, Захчин, Урианхай зэрэг хэдэн түмэн хүнийг ХҮЧЭЭР нүүлгэж үймээн самуун үүсэх нь тодорхой болмогц Тэнгэрийн Тэтэгсэн хаан ...." Алтай бол язгуураас Халхын нутаг биш"....хэмээн түүхэн үндэслэлээр амлалтаасаа эвтэйхэн буцаж 1781 онд Халх Дөрвөдийн хилийг ЗАРЛИГААР тогтоожээ.
Үүнээс хойш Улаангом албан ёсоор Дөрвөд аймагийн нутаг болжээ.


Дүгнэлт:

1. Гурван Цэрэн нар 2 удаагийн нүүдлээр Улаангомд нүүн иржээ.

2. Дөрвөд нар Зүүнгарт байхдаа зарим хүмүүсийн ярьдагчилан Ойрад Монголчуудынхаа эсрэг цуст аллага хийсэнгүй харин ч Хаант төрийнхөө төлөө тэмцэж яваад Хоёр хүчины дунд ацан шалаанд оржээ. Гэвч аль нэгийг нь дэмжиж дотоодын тэмцэлд татагдан орсонгүй.
Тэр ч байтугай сүүлд Амарсанаагийн хамт Манжид дагаж орсон Дөрвөдийн Нэмэх тайж Зүүнгарыг эзлэх дайнд явахгүй ..." Ах дүүсээ хядалцахгүй"...хэмэсэнийхээ төлөө цаазлагджээ.

3.Ойрадуудыг Халхын нутаг болон ДУНДЫН бүсэд орж ирэхэд Халхчууд ТААТАЙ хүлээж аваагүй байна.Тэрч байтугай дайн самуунаас зугтааж ирсэн хүмүүсийн мал юмыг хулгайлан авдаг байсан нь нилээд асуудал үүсгэж байсан нь харагдна.

4.Зүүнгараас шинээр дагаж орсон Ойрадуудад шагнан олгосон Морь , малыг ойрх Халхчуудаас дайчилан авсан бөгөөд үнийг нь Манжийн сангаас нөхөн төлөх буюу худалдан авдаг байжээ.

5.Халхын зарим ноёд Зүүнгарыг сөнөөх дайнд оролцсоныхоо шанд нутагаа Алтай нуруу хүртэл тэлэх гэж оролдсон боловч "түүхэн шалтгаанаар " няцаагджээ.
6.Ховдын хязгаар, Хүнгүй Завхан бол Ойрадуудын нутаг байсан тул Тэд түүхэн нутаг дээрээ 18-р зууны статусаар Манж-Зүүнгарын ДУНДЫН буюу "эзгзүй" газарт шинээр нутаглажээ.
Энэ үед Халхчуудын хамгийн баруун талд амьдарч байсан нь Засагт ханы гүн Минжүүр Түйн гол, Хангай нурууны хойгуур байжээ.
О.Оюунжаргалын......"Манж чин улсаас Монголчуудыг баримтлан захирсан нь".......номоос ашиглав.
Сүүлийн удаа Mfbfj 8-р сар.09.15 9:31 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
space
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4293
Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Байршил: universe
Contact:

Re: Дөрвөдийн 3 Цэрэн Манж чин улсад дагаар орсон нь

Бичлэг Бичсэн space »

Durvud hun hun bish gej ug hezeenees uusev . Yur ni yaagaad Durvuduuded tiim durgui bdag yum bol
i am no1
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Re: Дөрвөдийн 3 Цэрэн Манж чин улсад дагаар орсон нь

Бичлэг Бичсэн Mfbfj »

Дөрвөд Цэдэнбалыг Хүчээ авсан болон Увсын долоон хар гэгдэх Баянмөнх нар амжилт гаргаж эхэлсэн 1970 аад оны үеэс эхтэй Зарим Галх нарын өөрийн хувийн амжилт авъяас чадвараа чамалсан далд Рефлекс буюу сэтгэл зүйн илэрлээ яс үндсэнд халдаан тайлбарлах гэсэн сэдэл юм.
Жнь ийм үзэгдэл тасралтгүй гарч байгаа нь Ойрад, Буриад, Хятадын Эрлийз , Оросын эрлийзүүд Улс төр эдийн засгийн болон Спортын ялангуяа Бөхийн амжилт гаргамагц илэрдэг юм.
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Дөрвөдийн 3 Цэрэн Манж чин улсад дагаар орсон нь

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Эмфүжи-д хэдэн асуулт тавья

-Хар ус нуурт манжийн харуул байсан юм бол Алтай яахаараа Халхуудын нутаг биш байсан гэж....Халх зүүнгарын дайнаас ч өмнө Алтай Хангай хоер минь гэж халхуудын дуу шүлэгт гүн гүнзгий орсон байдаг юм.
-4 зүйлийн мал гэж юу яриад байна.Халхууд угаасаа 5 хошуу мал гэдэг байсан.4 зүйлийн мал гэж хасгууд тооцдог байсан..
-Өөлдүүд чиний үзэхээр хэн бэ?
-Нэг ч боржгон байхгүй Зүүнгарууд яахаараа Монголын сүүлийн гал голомт болчихдог билээ?
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Дөрвөдийн 3 Цэрэн Манж чин улсад дагаар орсон нь

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

space написал:Durvud hun hun bish gej ug hezeenees uusev . Yur ni yaagaad Durvuduuded tiim durgui bdag yum bol
Орхон гол


Эрдэнэ зуу хийд
Монгол хот байгуулалтын маягаар хийсэн хийд. Халхын Автай сайн хаан 1586 онд Эрдэнэ зуу хийдийг үндэслэн байгуулжээ. Эрдэнэ зуу хийд 1793 оны байдлаар гол шүтээн Гол зуу, Баруун зуу, Зүүн зуу зэрэг 62 сүм, дуган, 500 гаруй барилга байгууламжтай, хийдийг тойроод 4 асар хаалга бүхий 108 суваргатай 400х400 м орчим хэрмэн хашаатай цогцолбор байжээ. Автай сайн хаан нь Чингисийн алтан ургийн Гэрсэнз Жалайр Хунтайжийн гуравдугаар хүү Онохуй Үйзэн ноёны хүү болно. Автай өөрөө Монголын шарын шашны тэргүүн Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын элэнц, Түшээт хаан Гомбодоржийн өвөг эцэг байжээ. Автай сайн хааны үед Халх хүчирхэгжиж Ойрдыг ялаад хэдэн жил нэгтгэж байсан түүхтэй. Автай сайн хаан 1577 онд 3-р Далай лам Содномжамцтай очиж уулзан бурхны шашныг Монголд дэлгэрүүлэхээр тохиролцон, тахин шүтэж байх Гомбогүр буюу Очирваань бурхныг залж иржээ. Одоо ч Эрдэнэ зуугийн гол шүтээн хэвээр байна.

Гомбогүр бурхныг өгөхдөө шороон дээр битгий тавиараа гэжээ. Гэвч нэг удаа газар тавьж хонуулаад өглөө нь өргөх гэсэн газраас салсангүй гэнэ. Тэгэхээр нь дуртай цээж нь яв, дургүй бөгс нь үлд гээд сэлмээрээ цавчиж аваад ирсэн гэдэг. Тэр газар нь Говь-Алтай аймгийн нутагт Бөгс уул буюу Бурхан Буудай уул гэж дээд тал нь тэв тэгшхэн уул байдаг гэнэ. 1732 онд Зүүн гарын Галданцэрэнгийн жанжин Бага Цэрэндондов 3 түмэн цэрэг авч Эрдэнэ зуу хийдэд довтлон ирэхэд Зуугийн Гомбогүр бурхан хүрхрэн, чулуун нохой нь хуцсанд тэд айж зугтан Орхон голд үйж үхэцгээснээр Орхон голд Түшээ гүн цол хайрлан,жил бүр 50 лан мөнгөний цалин өргөх болж Орхон түшээ гүн хэмээн нэрлэх болжээ. .
Модун хааны алтан ураг-R1a
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Re: Дөрвөдийн 3 Цэрэн Манж чин улсад дагаар орсон нь

Бичлэг Бичсэн Mfbfj »

NAIMAN-NOMAD написал:Эмфүжи-д хэдэн асуулт тавья

-Хар ус нуурт манжийн харуул байсан юм бол Алтай яахаараа Халхуудын нутаг биш байсан гэж....Халх зүүнгарын дайнаас ч өмнө Алтай Хангай хоер минь гэж халхуудын дуу шүлэгт гүн гүнзгий орсон байдаг юм.
-4 зүйлийн мал гэж юу яриад байна.Халхууд угаасаа 5 хошуу мал гэдэг байсан.4 зүйлийн мал гэж хасгууд тооцдог байсан..
-Өөлдүүд чиний үзэхээр хэн бэ?
-Нэг ч боржгон байхгүй Зүүнгарууд яахаараа Монголын сүүлийн гал голомт болчихдог билээ?
1-рт. Хар ус нуур орчимд ирээд Манжийн харуулд дагаар орох тухайгаа мэдэгдэнэ гэдэг нь тэнд Манжийн харуул байсан гэсэн үг биш.
Нөгөө талаар Манжийн харуул хаана байх нь Халхын нутаг дэвсгэрийн хил хязгаар болно гэсэн үг бас биш. Энэ нь ёстой Галдан бошигт хааны хэлдэгээр ..."толгой сүүл тонгорцоглосон"... лугаа адил болно. :hehe:
2-рт.--------"4 зүйлийн мал"---- гэдгийг та хол дахиныг тохинуулах баруун этгээдийн туслагч жанжин Саарал буюу Саруулаас асуухад гэмгүй. Хүннүгийн үед бүр 6 зүйлийн мал байсан юм гэнэ билээ. Та чинь Хүннүүгийн удамын Монгол биз дээ. Яахв Манжийн үед модоо барьж тоо нь 4 болж цөөрөөд одоо буцаж нэмэгдээд 5 болоо л биз .:hi:
3-рт.Өөлдүүд миний үзхээр баатарлаг дайчин ард түмэн. Боржигин байгаад тэр тусмаа харгис хэрцгийгээр дарлан мөлжиж байлаа гээд тухайн боолчилогдсон ард түмэн зөвхөн энэ гутамшигт шалтгаанаараа МОНГОЛ гэгддэггүй юм. Гэвч яахв Зүүнгарын сүүлчийн хаан нь БОРЖИГИН Амарсанаа байлаа гэдгийг цухас дурдъя.
Мөн Буриад, Өвөр Монголын аль нь үл мэдэгдэх Сүх жанжинг Ардын хувьсгалыг хийх гэхэд оролцох Халх олдохгүй баларч явахад нь Журамт цэргийн анхны Хороог нь дан Ойрадуудаар байгуулж Алтанбулагт хувьсгалын галыг асаалцаж явсан Өөлдийн Сумъяабээс бол өөрийгөө Цахар болгоод зогсохгүй Феодалуудын заншил ёсоор Боржигин гэж "БҮРТГҮҮЛСЭН" сэрэглэн эр юм.Энэ анхны хороон дарга нь ч Өөлд О. Цэрэндорж байв.

4--рт. Энэ бүхэн --"Зүүнгарыг түвшитгэсэн бодлогийн бичиг"---т бүрэн эхээрээ буй.
Сүүлийн удаа Mfbfj 7-р сар.30.15 11:31 am-д засварласан, нийт 5 удаа засварласан.
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Re: Дөрвөдийн 3 Цэрэн Манж чин улсад дагаар орсон нь

Бичлэг Бичсэн Mfbfj »

1750 онд Манж чин улсад дагаж Хязгаар дахиныг тохинуулах баруун этгээдийн туслагч жанжин болсон Сараалын -----...."Зүүнгарын ард цөм тариаланд итгэж амьдармуй.Огт Халхчуудын адил 4 зүйлийн малд итгэх газар үгүй.Даруй Би хэмээвч одоо Цахарын газар тариа таримуй. Бэлэн худалдаж идмүй.Эдүгээ хэрэв Цэрэн нарыг Түй голын зэрэг газарт суулгаад мөн мөн Халхчуудын адил мал адгуулан амьдарваас тэдний хүн сурахгүй , эрх үгүй гачигдахад хүрнэ. Тиймээс Цэрэн нар эзний өршөөл соёрхолыг хүсч зүдрэн дагаж ирсэн, яахин сэжиглэж болно. Гагц тэдний авч ирсэн ам өрх үлэмж олон, Зүйл бүрийн хүн цөм буй. Иймийн тул Урьд Данжинравдангийн хамт ирсэн ардыг дотоодод дэмий явуулсангүй билээ. Эдүгээ хэрэв тэднийг тариа тарьж болох , худалдаанд ойрыг бодон нэгэн газар сонгон суулгаваас тэдний амь зуухад үлэмж тустай."....-------хэмээсэн саналыг харгалзан Халхын Сэцэн хан аймагийн зүүн тал Хөлөнбуйрт нүүлгэе хэмээн айлтгав".----гэжээ.
[/quote]

Найман та тийм их ЗАРГАЧ юм бол Алтайг Халхын нутаг гэж мэтгэж суухынхаа оронд Сэцэн ханы зүүн талын нутаг болох Хөлөн Буйрыг одоо БНХАУ--аас нэх. Халхчуудын маань
унаган нутаг юм шүүдээ. :brows:
Сэтгэгдэл хариулах

“Тvvх” руу буцах