Тан улсын үеийн Шивэй нь Монголтой хамааралгүй болох нь.

Тvvх
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Тан улсын үеийн Шивэй нь Монголтой хамааралгүй болох нь.

Бичлэг Бичсэн Mfbfj »

Шивэй гэх нэр анх 544 оны орчим " Вэй улсын судар"-д тэмдэглэгдсэн бол 945 онд Лю Сюйгийн "Хуучин Тангийн сударт"- Мэнгу Шивэйг анх дурджээ.
Тан (618-907) улсын үед дэх 20 орчим Шивэй аймагуудын нэг нь Mengwu Shiwei нэртэйгээр, Хятан улсын үед (907-1125) Menggu нэртэйгээр тус тус анх тэмдгэлэгдсэнийг Монгол гэсэн үг хэмээх үзэл газар авчээ.
Солонгос ханзаар орчин үеийн Монголыг Mengwu (蒙兀) гэж тэмдгэлдэг ба өдгөө ч Хятадууд Монголыг "Menggu" (蒙古 Měnggǔ) гэж дуудаг нь дээрхтэй адилавтар байгаа юм.
Гэвч ч Шивэй нар нь угсаатны зүйн хувьд ихэд холимог шинжтэй Манж-Тунгус, Эвэнки ,Түрэг, Монгол ? угсаатнуудын нийлбэр маягтай байгаа нь сурвалжуудаас илт харагдна.
Сонирхолтой нь өдгөө ч Манж угсааны Шивэй үндэстэн байх ба Манж дайчин улсын үед Шивэй гэж шадар цэргийн ангийг хэлдэг байжээ.
Судлаачид Шивэй аймагуудын заримыг Монголын зарим аймаг улсуудад харгалзуулан оноосон таамаглал дэвшүүлжээ.

Да Шивэй----------Тайчууд
Мэнгу-Шивэй-------Хамаг Монгол улус
Улоухоу, Улоху (Олхнуд?)
Вулухун, Улянхай(Урианхай?)....гэж тус тус оноожээ.
Энэхүү Мэнгу-Шивэй гэх үгийг Монгол гэж тооцход П.Пеллиогийн Meng-wu ( 蒙兀)---MUNG-NGАT харин Meng-wa нь Мung-ngwa болно . Энэ нь Monγоl--ын галиг юм гэсэн авиан сэргээлт ихээхэн нөлөөлж хожмоо олон эрдэмтэд түүний сэргээлтийг дагажээ.
Гэвч Э.В. Шавкунов нарын зэрэг эрдэмтэд Mengwu-г Monγоl гэж сэргээсэн нь ташаарал энэ бол Амур мөрний хуучин нэр болох "Манку" юм. Meng-wa нь "Мангбу" , "Мангму" -ын Хятад галиг гэж үзжээ.
Тэрбээр өнөөдөр ч Амар,Уссури, Сунгар мөрний доод урсгал дагуу орчин үеийн Манж-Тунгус угсааны ард түмэн " Мамнгу, Мангму, Манггу,Мангта" гэх ерөнхий нэрийн дор амьдарч байгааг бичсэн байна.
"Манггу, Манга" гэх үг нь "Гол , ус" гэх утга гаргадаг гэжээ.
Хэл шинжлэлийн дээрх "баталгаанаас" гадна Мэнгу, Мэнваг хожимын Монголчуудтай холбодог хоёр дахь гол үндэслэл нь түүний газар зүйн байрлалтай нь холбоотой. Энэ нь Сяньби аймагийн хуучин нутаг дээр Шивэй нар амьдарч байсан ба тэдний дунд Мэнгу-Шивэй нар байдаг иймээс Мэнгу-Шивэй нар бүхэлдээ Монгол байх ёстой гэсэн логик дүгнэлт юм.

Дотоод гадаадын араваар тогтохгүй олон эрдэмтэд Мэнгу-Шивэйн нутаг дэвсгэрийн асуудлыг нарийвчлан судлаад нэгдсэн нэг үр дүнд хүрээгүй ба баттай тогтоосон гэж үзэх үндэс алга. Ганц үнэн байга нь Мэнгу-Шивэй нарын нутаглаж асан Амур мөрөн , Агнуурын тэнгисийн байршил нь ойролцоогор 758 оноос хойш буюу VIII-XIII зууны үед Бурхан Халдунаар төвлөн Байгаль нуурын эргэн тойрон нутаглаж байсан Монголчуудтай шууд холбох боломжийг үгүйсгэж байгаа болно....
Сүүлийн удаа Mfbfj 9-р сар.12.15 9:16 am-д засварласан, нийт 12 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Тан улсын үеийн Шивэй нь Монголтой хамааралгүй болох

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Mfbfj написал:
Чи гахайчин шивей мөн болчих гээд сандарч байна уу? :hehe: :hehe: :hehe:
Модун хааны алтан ураг-R1a
Сэтгэгдэл хариулах

“Тvvх” руу буцах