Халх угсаатан доторх Өмнөд түмэн(Ордос түмэддүүд)

Тvvх
Хэрэглэгчийн аватар
Дуулга
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1817
Нэгдсэн: 12-р сар.31.12 1:30 pm
Байршил: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Contact:

Халх угсаатан доторх Өмнөд түмэн(Ордос түмэддүүд)

Бичлэг Бичсэн Дуулга »

Түмхэн цогт хунтайж болвоос Өмнөд түмэнийг Захирч байсан байгаа юм. Харин Зүүн түмэнг Лигдэн өөрийн мэддэлдээ авч захирч байлаа.


За ингээд Түмхэн цогт хунтайжийн түүхээс танилцуулъя!


1581 онд Чингис хааны Алтан ургийн Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онохуй Үйзэн ноёны тавдугаар хүү Баарай хошуучийн хүү болон мэндэлжээ. Багаасаа монгол бичигт суралцсан тухайн үеийн боловсролтой хүмүүсийн нэгэн байсан бөгөөд орчуулагч, яруу найрагч, цэргийн зүтгэлтэн хүн юм. Буддын шашны улааны урсгалыг баримтлагч Цахарын Лигдэн хааны бодлогыг тууштай дэмжигч байсан бөгөөд өөрийн тугийн дор 40 мянган цэрэг захирч эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зүтгэж явсан учраас түүхэнд мөнхрөн үлджээ.
1632 оны 4 дүгээр сард Манжийн хаан Абхай өөрийн биеэр цэрэг удирдан Хорчин, Харчин, Баарин, Жарууд, Найман, Түмэд, Ар хорчин, Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нэгдэж Хянганы давааг давжээ. Лигдэн хааныг гэнэдүүлэн цохих гэсэн оролдлого нь бүтэлгүй болж Лигдэн хаан хүч сэлбэхээр Хөх нуурыг чиглэн буруулжээ. Лигдэн хаантай хамт зугтсан хүн амын тоо 10 түм илүү байсан боловч зам зуурт тэдний тэн хагасаас илүү нь үлдэж хоцорчээ. Лигдэн хаан Төвдөд улааны шашны бүлэглэлтэй нэгдэж шарын шашны эсрэг Манжийн хааны эсрэг тэмцэхээр шийдсэн байсан боловч 1634 онд Шар тал гэдэг газарт цэцэг өвчнөөр өвдөж 43 настайдаа тэнгэрт хальжээ.
Цогт хунтайж манж нарыг дагалдагч ноёдуудад хавчигдан ганцаардсан тул арга буюу 1632 онд эх орноо орхин Хөх нуурт ирж өөрийн авга ах, Монголын сүүлчийн хаан Цахарын Лигдэнтэй нэгдэхээр ирсэн боловч ирэхээс нь өмнөхөн нас барсан байв. Цогт хунтайж Хөх нуурт Түмэдийн тархай бутархай байдлыг засаж, Түмэн Хулачи ноёныг эрхэндээ оруулаад, Нуурын ам гэдэг газар суурьшиж, Амдуугийн шарын шашны талынханд хүчтэй цохилт өгч “Хөх нуурын Цогт хаан” хэмээн алдаршжээ. Тэр үед Төвдөд улсын дээд эрх мэдлийг авахын төлөө нэг талаас Төвдийн сүүлчийн хаан Пунцагнамжил, нөгөө талаас V далай лам, IV Банчинбогд нар өрсөлдөж улаан, шар малгайтан гэсэн нэрийн дор тэмцэлдсэнийг Цогт тайж ашиглан Пунцагнамжилтай холбоо тогтоож, шар малгайтны эсрэг тэмцэж, Төвдийг эзлээд, тэндээс хүч сэлбэн Манжийн эсрэг бодлого явуулсан байна. Цогт хунтайжийн даалгавраар Төвдийн хаантай холбоо тогтоож, Үй болон Цанг эзлэхээр цэрэг захиран явсан түүний хөвгүүн Арслан тайж шарын шашны талд орж ааваасаа урван Y Далай ламд мөргөснийг Цогт хунтайжийн шадарууд эцэгт нь ирж мэдүүлсэнд, хүүгээ аргаар алсугай хэмээн зарлиглаж, түүнийг ёсоор болгожээ. Үүний дараа Далай лам Банчинбогд нар сандарч Ойрадоос тусламж гуйхаар нууц элч явуулж зөвлөлдсөний дагуу Ойрадын гүүш хаан Төрбайх Төвдөд яаравчлан ирж “шар” малгайтны цэрэгтэй хүч хавсран 1637 онд Цогт тайжийн цэргийг цохиж, хунтайж амь үрэгдсэн түүхтэй. Эл тулалдаанаар Гүүш хаан Төрбайх Хөх нуурт бэхжиж 1638 онд Лхаст Далай ламтай уулзаж, 1639-1640 онд Кам орныг, 1641-1642 онд Үй, Цан зэрэг орныг нэгтгэснээр бүх Төвд орныг эзэлж, улааны урсгалын бүх холбоотнуудыг устгажээ. 1655 онд Төрбайх нас барахад түүний хүү даян тайж Очир залгамжлан 1717 он хүртэл Төвдийг захиран суужээ. Эл үед Зүүнгарын хаан Сэнгэравдан Төвдийг эзлэхээр ирж санаснаа биелүүлээд байтал 1720 онд Манжийн хаан Ойрадын гол хүчийг цохисноор Төвд орон Манжийн эрхшээлд оржээ.
Түүхэнд тэмдэглэснээр Цогт хунтайжийн яруу найргаас гурван бүтээл нь хадан дээр сийлэгдсэн байна. 1621 онд ан хийж явахдаа нэгэн алдарт шүлгээ уянгалуулан хэлснийг 1624 онд Дайчин хиа, Гүенбаатар нар хадан дээр сийлж үлдээсэн нь эдүгээ Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт “Дуутын хадны шүлэг” хэмээх нэрээр алдаршиж үлджээ. Үүнийг 1921 онд Чин ван Ханддорж буулгуулан, Оросын эрдэмтэн В.Л.Котвичид явуулснаар эрдэм шинжилгээний эргэлтэд орж олны хүртээл болсон ажээ.
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн
Хэрэглэгчийн аватар
Дуулга
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1817
Нэгдсэн: 12-р сар.31.12 1:30 pm
Байршил: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Contact:

Re: Халх угсаатан доторх Өмнөд түмэн(Ордос түмэддүүд)

Бичлэг Бичсэн Дуулга »

Батмөнх Даян хаан (1464-1517) нь Монголын хаан бөгөөд нэг хэсэг тархай бутархай байсан Монголчуудыг дахин нэгтгэж чадсан билээ.
Бага нас

Батмөнх нь 1464 онд Баянмөнх жононгийн ганц хүү болон мэдэлсэн. Түүний эх нь Урианхайн Шихэр тайху. Баянмөнх жононгийн хүү тэрээр 5 настайдаа өнчирч хоцорсон байна. Энэ үед Уйгудын Исмайл тайш довтлон эх Шихэр тайхуг олзлон авсан. Хaрин түүнийг Балгачин хэмээх хүнд өгч асруулсан. Мандуул хаан 1467 онд нас барахад, тэрээр Алтан ургийн сүүлчийн эр хүн болсон. Яг энэ үед Тангудын Төмөр хадаг булаан авч өсгөн биеийг нь тэнхрүүлсний дараа Мандухай сэцэн хатанд авч очсоноор 1470 онд Батмөнхийг Монголын их хаан болгож, түүнд даяарыг нэгтгэх болтугай хэмээн Даян хаан цол олгож, Мандухай хатан ураг холбосон.
Хаанчлал

Түүний хаанчлалын эхний жилүүдэд Мандухай сэцэн хатан гол үүргийг гүйцэтгэжээ. Мандухай хатан Даян хааныг дагуулан авч явж, Ойрадуудыг дайлж нэгтэгсэнээр Баруун, Зүүн Монголчууд дахин нэгдсэн. 1483 онд Даян хаан Тогочи Шигүшид цэрэг өгч Исмайл тайшруу илгээн түүнийг устган эх Шихэр тайхуг олж авсан. 1490-ээд оны үед Ойрад болон Баруун түмнийг довтлон эзэлснээр Монгол орон нэгдэж эхэлсэн. Удтал Баруун түмэн толгойлох эзэнгүй байсан учир, Даян хаан 2-р хүү Улсболдоо баруун гурван түмний захирагчаар томилж явуулахад нь Харчины Ибрай тайш барьж алсан байна. Үүнд хилэгнэсэн Батмөнх баруун гурван түмнийг дайлаар мордож, Ибрайг ялжээ.

Батмөнх Мин улстай сайн харилцааг хадгалах замаар дотоод асуудлуудаа шийдэх бодлого баримталж байв. Тэрээр чөлөөт худалдааны гэрээ хийх элч илгээсэн ч Мингийн хаан элчийг нь алсан тул цэрэг хөдөлгөж байсан аж.

Хэдэн жилийн дараа баруун түмнийг нэгтгэж чадсанаар Даян хаан цолд өргөмжлөгдсөн байна. Монголын эх сурвалжуудад түүний хаанчлалын жилүүдэд Монголд энх амгалан байдал тогтсон гэдэг.
Гэр бүл

Даян хаан нь 3 хатантай. Сурвалжид бичснээр тэдгээр 3 хатадын нэр нь ондоо байдагч гэсэн адил нэрний салаа утгууд байдаг.

Мандухай сэцэн хатан: 7 хүү, 1 охинтой.
Хүсэй хатан (Гүүши): Ойрад хатан. Даян хаанд Чин тайж, Гэр од нарыг төрүүлж өгсөн.
Жимсгэнэ хатан: Мөн адил Ойрад аймгийнх. Зарим түүхэнд Самар тайху, Сүмэр тайху, Сүмбэр гэх мэтээр бичдэг нь ондоо дуудлага бололтой. Даян хаанд Гэрболд, Гэрсэнз нарыг төрүүлсэн.

Тэр өөрийн 11 хүүдээ харъяат аймгуудаа хуваарилж олгосон нь бөгөөд отгон хүү Гэрсэнзд Халх түмний 7 хошуу ногдсон нь Халх 7 хошууны эхлэл болжээ. Даян хаан өөрийн 11 хүүдээ дараах аймгуудий хувьдан өгсөн. Үүнд:

Төрболд: Цахар түмэн, Цахарын Үзэмчин, Сөнид, Хуучид, Аохан зэрэг отгууд
Улсболд: Залуудаа үхсэн.
Барсболд Сайн Алаг хаан: Ордос түмэн, Түмэд түмэн
Арсболд: Түмэд
Очирболд: Цахарын Хишигтэн отог
Алчболд: Өвөр Халх 5 отог
Гэрболд: Цахарын Найман (Цахар), Урад отгууд
Арболд (Алиболд?): Хар гэр, Шарай гол
Чин тайж: Хар Татаар
Гэр од: Цагаан Татаар
Гэрсэнз: Халх 7 отог
Төрөлт гүнж: Халх Жаруудын Баасан тавнанд гэргий болон очсон. Зарим сурвалжид түүнийг Гэгээн гүнж хэмээн нэрийддэг.

Тэр Монголыг дахин зохион байгуулалтад оруулж зургаан түмэн болгожээ.

Зүүн түмэн: Халх, Цахар, Урианхай
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Re: Халх угсаатан доторх Өмнөд түмэн(Ордос түмэддүүд)

Бичлэг Бичсэн Mfbfj »

Гүйээ тэгээд Халх "угсаатан" дотрох тэрхүү Түмэд, Ордос нь хаана байгаа хэрэг вэ ?-------Млохи би олж үзсэнгүй. :xi:
Хэрэглэгчийн аватар
Дуулга
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1817
Нэгдсэн: 12-р сар.31.12 1:30 pm
Байршил: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Contact:

Re: Халх угсаатан доторх Өмнөд түмэн(Ордос түмэддүүд)

Бичлэг Бичсэн Дуулга »

Mfbfj написал:Гүйээ тэгээд Халх "угсаатан" дотрох тэрхүү Түмэд, Ордос нь хаана байгаа хэрэг вэ ?-------Млохи би олж үзсэнгүй. :xi:



Түмхэний Цогт хунтайжаас эхлэх хэрэгтэй. Цогт гуй аа өөрөө дөрвөн хоастай тансаг баян хүн байсан байгаа юм. :brows: Өвөлдөө Ордос их өргөө ордоноо тухлаад л, Зундаа Цогтын цагаан балгасан зусаад л, ер нь эзэмшил газар нь их доторхой байна даа. хүний хийсэн эрдэмийн ажилын Мөхөс би өө эрэхгүй. Гэхдээ Нэг юм байна . Манж дайчин улсын цэрэг Цогт ард иргэдийг буулган авсаны дараа Говь алтайн зүүн зах хэсэг. баянхонгор, өвөрхангай, урд хэсэг, Дунд говь, өмнө говь, Ордос, Хөх нуурын нутаг бүр манжийн төрийн хууль ёсны эзэмшил болов. :-D
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Re: Халх угсаатан доторх Өмнөд түмэн(Ордос түмэддүүд)

Бичлэг Бичсэн Mfbfj »

Архи бага уу :xi:
Хэрэглэгчийн аватар
Дуулга
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1817
Нэгдсэн: 12-р сар.31.12 1:30 pm
Байршил: Үнэнээ хүлээх байцаагчийн өрөөнд ажиллаа хийж байна. Байцаалт авч байна.
Contact:

Re: Халх угсаатан доторх Өмнөд түмэн(Ордос түмэддүүд)

Бичлэг Бичсэн Дуулга »

Mfbfj написал:Архи бага уу :xi:
Халх долоон овог гэж сонсон уу? Бөөгийн шашинтан байж байгаад, бөө нараа шатаалгаж, улаан болж амь зуухдаа язгуур соёлоо гээхэд хүрэв. Улаан байж байгаад, Шарыханд шатаалгаж, Шар болж овог угсаа балрав. Шар болж байгаа Ардын намыхан шатаалгаж, Хар болж, Хэлмэгдэв. Хөөрхий нөхдүүд үнэн бусдад дээрлхүүлээд, овог угсаа нь балраад, түүхээс хүртэл арчигдах гэж байгаа нөхдүүдийг түүхийг сэрээж өгсүгэй! Үүнд дуулга миний өгөөмөр сэтгэлийг сануулах нь зөв. :-D
Хубилай Хааны Их Мэргэн Гүнтэн
Сэтгэгдэл хариулах

“Тvvх” руу буцах