Орос

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Steppe
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Бичлэгүүд: 327
Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm

Орос

Бичлэг Бичсэн Steppe »

https://upload.wikimedia.org/wikipedia/ ... ia_XVI.png
https://upload.wikimedia.org/wikipedia/ ... a_XVII.png
Монголыг алдаж болохгүй
14.5.5
Владимир Грайворонский- түүхийн ухааны доктор, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Монгол судлалын тасгийн захирал

Хэдхэн арван жилийн өмнө дэлхийн улс төрийн тавцангаас алс хол, бөглүү оршдог байсан Монгол Улс сүүлийн жилүүдэд дэлхийн олон нийт, улс төрч, эдийн засагчид, хэвлэл мэдээллийн анхаарлыг ихэд татдаг боллоо.

Дэлхийн банк, Олон Улсын Валютийн Сан, "Frontier Securities” зэрэг олон улсын байгууллагууд Монголыг ойрын хугацаанд эдийн засаг нь маш эрчимтэй хөгжих орны тоонд оруулж байна. Их Британийн “The Economist Intelligence” судалгааны хэсгийн 2012 оны сүүлээр хийсэн судалгаагаар Монгол Улсын эдийн засаг жилд дунджаар 13 хувь өсөх таамаглал гаржээ. Тэгвэл “Financial Times” сонин “М-3 орнууд” гэсэн шинэ нэр томьёо хүртэл гаргасан. М-3 гэдэг нь эдийн засгийн өндөр хурдацтай, байгалийн баялаг ихтэй Монгол, Мьянмар, Мозамбик улсууд юм. Монголын ДНБ 2011 онд 17.3, 2012 онд 12.3 хувь өссөн ч 2013 оноос эдийн засгийн өсөлт саарч эхлээд байна. Үүнийн гол шалтгаан нь дэлхийн эдийн засгийн хямрал, гадаадын хөрөнгө оруулалт багассан, Хятадад экспортолдог нүүрсний хэмжээ буурсан, “ Rio Tinto”-той Оюутолгойн ордыг эзэмших гэрээг хэрэгжүүлэхэд бэрхшээл гарсан зэрэг асуудал орж байна.

Яагаад Монголыг их сонирхож байна вэ
Монгол Улс геополитик, стратег, эдийн засаг болон өөр олон нөхцлийн улмаас дэлхий дахины сонирхлыг татаж байгаа юм. Ази тивийн гүнд стратегийн чухал байрлалтай энэ орон Орос, Хятад, Америк, Япон, Европын Холбоо, Их Британи, Канад, Өмнөд Солонгос улсуудын улс төр, эдийн засгийн ил далд өрсөлдөөний талбар болоод байна.

1990 оны эх хүртэл Монгол орон бараг 70 жил хүчирхэг ЗХУ-ын нөлөөнд байсан. 1990 онд Монголд болсон ардчилсан хувьсгал, ЗХУ задран унаж, Оросоос үзүүлэх эдийн засгийн тусламж эрс багассан, Орос-Монголын улс төр, худалдаа-эдийн засаг, соёл болон бусад харилцаа муудсаны дараа Монголын эдийн засаг сүйрлийн ирмэгт очсон. Монгол шилжилтийн хүнд үеийг бие даан өөрөө шийдэхээс өөр аргагүйд хүрсэн. Тэр хүнд хэцүү үед ч Орос-Монголын хамтарсан том аж үйлдвэрийн газрууд (Улс орны төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлж байсан гурван халим) болох “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Монголросцветмет” нэгдэл, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг ажилласаар зах зээлд шилжих хүнд хэцүү шилжилтийн үеийг даван туулж, Монгол Улсыг ч, өөрсдийгөө ч эдийн засгийн сүйрлээс авран хамгаалж чадсан билээ. Хөгжилтэй орнууд (АНУ, Япон, Их Британи, БНСУ зэрэг) болон олон улсын байгууллагуудын (Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын хөгжлийн программ зэрэг) дэмжлэгээр Монгол Улс эдийн засгийн өөрчлөлтийн хямралт үеийг харьцангуй хурдан даван туулж, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж эхэлсэн. 1990-өөд онд Оросын нөлөө Монголд суларсан бол эсрэгээр Америк, Япон, Хятад, Их Британи, Канад, Герман, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй орнуудын байр суурь бэхэжсэн билээ.

Өнөөгийн Монгол орон бол Социалист нийгмээс орчин үеийн хөгжилтэй, олон намын тогтолцоотой, зах зээлийн эдийн засагтай, нээлттэй гадаад бодлоготой, ардчилсан нийгэмд богино хугацаанд хэрхэн амжилттай шилжихийн үлгэр жишээ болсон орон. Америкийн Агаарын цэргийн академийн профессор Фрэнсис Пилч Монголыг “Ардчиллын лаборатори” хэмээн нэрлэж байлаа. Америк, Герман зэрэг олон орны удирдагчид Монголыг барууны маягийн ардчиллыг хөгжүүлэх үлгэр жишээ гэж үзэж байгаагийн нэгэн илрэл бол Монголыг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргаар 2011-2013 онд сонгосон явдал байлаа.

Хөгжингүй болон хөгжиж байгаа улс орнуудын улс төрчид, эдийн засгийнхны анхаарлыг татах өөр нэгэн хүчин зүйл бол Монголын алт, мөнгө, нүүрс, зэс, молибден, уран, газрын ховор металл зэрэг байгалийн баялаг. Барууны зарим судлаачдын үзэж байгаагаар Монголын 10 том орд газрын нийт үнэлгээ 2.75 триллион ам.доллар болж байна. Монголын нутаг дэвсгэрийн дөнгөж 30 хувьд нь л хайгуулын ажил хийгдсэн гээд бодохоор энэ тоо цаашид хэр өсөхийг таамаглахын аргагүй.

Монголын байгалийн баялгийн төлөөх дайн


Дэлхий дахины ашигт малтмалын нөөц шавхагдаж байгаа энэ үед Монголын эцсээ хүртэл судлагдаагүй байгаа энэ их баялаг нь мэдээж хэрэг улс орнууд болон үндэстэн дамжсан том корпорацуудын (жишээ нь Англи-Австралийн “Rio Tinto”, Хятадын “Shenhua”, “Chalco”, Америкийн “Peabody Energy”, Японы “Itochu”, “Mitsui”, “Mitsubishi”, “Sumitomo”, “Marubeni” гэх мэт) хувьд “амтат бялуу” шиг харагдаж байгаа нь ойлгомжтой. Яг одоо гадаадын компаниудын сонирхлыг хамгийн их татаж байгаа нь алт, зэсийн Оюутолгой, нүүрсний Тавантолгой, ураны Дорнод гэсэн орд газрууд юм. 2012 оны сүүлчээр “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 66 хувийг эзэмшигч “Рио Тинто” корпорац Оюутолгойн орд газрын уурхайн эхний хэсгийг ашиглалтанд оруулж, 2013 оны дундуур эхний бүтээгдхүүнээ Хятадад нийлүүлсэн. Гэвч Монголын шинэ Засгийн газар 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнийхээ зарим хэсгийг өөрчлөхийг хүссэний улмаас “Эрдэнэс Оюутолгой” хүнд байдалд ороод байна. Өнөөдрийн байдлаар компанийн ТУЗ-ын хүрээнд үүссэн байдлаас гарахын тулд хэлэлцээр явагдаж байгаа. “Эрдэнэс Оюутолгой” компанийн үйлдвэрлэл дэлхийд томд ордог “Эрдэнэт” үйлдвэрээс 1.5-2 дахин илүү байх гэсэн тооцоо байна. “Эрдэнэс Оюутолгой” 2014 онд 692 мянган тонн зэсийн баяжмал гаргах төлөвлөгөөтэй бол “Эрдэнэт” үйлдвэр 2013 онд 530 мянган тонн зэсний баяжмал үйлдвэрлэжээ. Оюутолгойн ордын хоёр дахь шатны төслөөр зэсийн хүдэр олборлоно гэхээр Монгол дэлхийн зэсийн зах зээлд маш том тоглогч болон хувираад байна.

Монгол Оросын харилцаа
Орос улс Монголд улс төр, эдийн засаг, цэрэг дайн, эколог, соёл, хүмүүнлэг болон бусад олон салбарт стратегийн ашиг сонирхолтой байсаар ирсэн, одоо ч байна. Орос Монгол Улсыг 3.5 мянган км урт хилээс гадна олон зуун жилийн найрсаг харилцаа холбодог. Монгол тусгаар тогтнолоо олж, сэргэн мандахад Орос улс их хувь нэмэр оруулсан. Монголын эдийн засаг, соёл хөгжиж, орчин үеийн хөгжсөн орон болоход нь ч бидний хувь нэмэр бий. Манай хоёр орны хувьд 1990 оноос хойш болсон улс төр, нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн зүг чиг ижил, үндэсний стратегийн сонирхлууд бараг адилхан, дэлхий дахин, Ази Номхон далайн бүс нутаг дахь аюулгүй байдал, энх тайван байдал дахь байр суурь ч ижилхэн.

2011 онд баталсан шинэчилсэн гадаад бодлогын чиглэл ёсоор Монгол Улс бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулахыг хичээж байгаа бөгөөд Орос Хятад хөршүүд болон Баруун, Дорнодын хөгжилтэй орнуудтай алинтай нь ч тэнцвэртэй бодлого явуулахыг хичээж байна. Монголын гадаад бодлогын нэгэн чухал хэсэг нь гуравдагч хөрш. Үүнд АНУ, Япон, ЕХ, Энэтхэг, БНСУ, Турк багтаж байна. Гэхдээ Монгол ямар нэг орноос хэт хараат болохоос зайлсхийж байгаа. Сүүлийн жилүүдэд Европын стандарт, норм оруулж ирэн, ЕХ-той бүх талын холбоо тогтоохыг эрмэлзэж байна.

2009 оноос хойш Орос Монголын харилцаа ерөнхийдөө бэлгэ тэмдэг төдий байгаа гэхэд болно. Гаднаасаа бүтэмжтэй сайхан мэт харагдавч өмнө нь хийсэн баталсан хэлэлцээ, гэрээнүүд биелэгддэггүй, үүнд Монголын талын буруу ч бий. 2009 онд хэрэгжүүлэхээр тохиролцсон хоёр том төсөл одоо зогсонги байдалд ороод байна. “Оросын төмөр зам” нэгдэлтэй хамтран байгуулсан “Дэд бүтцийн хөгжил” компани “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэх, Таван-Толгой – Сайншанд – Чойбалсан – Соловьевск маршрутаар нүүрс зөөх шинэ зам барих, цаашдаа Транссибирийн төмөр замд холбогдон, Япон, Өмнөд Солонгост гарах гэсэн хоёр том ажил хийхээр болсон байсан юм. 2013 оны тавдугаар сард Монголын Засгийн газар “Дэд бүтцийн хөгжил” компанийн өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцаагаа “Оросын төмөр зам”-д худалдах шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар энэ компанийн хувьцаа 100 хувь “Оросын төмөр зам”-д байна. 2009 онд Дорнод Монголд ураны хайгуул хийх, олборлох хамтарсан “Дорнод уран” компани байгуулахаар засгийн газрууд гэрээ байгуулсан ч ажил цааш яваагүй л байна. Гэхдээ энэ асуудал Канадын “Khan Resources” компани Дорнод дахь ураны лицензийг нь Монголын Засгийн газар хууль бусаар хураан авсан гэж олон улсын арбитрийн шүүхэд хандаад байгаатай холбоотой.

Монголд өрнөж байгаа их бүтээн байгуулалтад оролцох, тэр дундаа Таван толгойн нүүрсний орд, 1800 км төмөр зам барих төсөлд ОХУ ялагдсан. Хятад болон бусад орнуудтай харилцаагаа Монгол хурдан хөгжүүлж байгаатай харьцуулаад манай хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаа маш удаан байгаа нь илт байдаг. Монголын 2010-2013 оны гадаад худалдааны эргэлтийн 15-18 хувь нь Орост ногдож байгаа бол Хятад 50 хувийг эзэлж байна. 2012 онд Монголын импортын 27.4 хувь, экспортын дөнгөж 1.8 хувь Орос байсан бол Хятад Монголын экспортын 92.6 хувь, импортын 27.6 хувийг эзэлжээ. Түүнээс гадна Хятад Монголын эдийн засагт хийсэн хөрөнгө оруулалтаар итгэл төгс тэргүүлж байна. Монголын эх сурвалжаас үзэхэд 1990-2010 онд Хятад улс Монголын эдийн засагт 1.8 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн нь нийт шууд хөрөнгө оруулалтын 53 хувийг эзэлж байна. Энэ 20 жилийн дотор Монголд Хятадын хөрөнгө оруулалттай 5300 компани байгуулагдсан нь гадаадын хөрөнгө оруулалтай нийт компанийн 50 хувийг эзэлж байгаа юм. Тэгвэл энэ хугацаанд Оросын хөрөнгө оруулалттай 769 компани л байгуулагдсан байна. Оросын хөрөнгө оруулалт Монгол дахь нийт шууд хөрөнгө оруулалтын 2 хувь л болж байгаа юм.

Монгол Оросын харилцаа хөгжихөд саад болж байгаа гол хүчин зүйл бол визийн систем, монгол барааны экспортод тавьдаг өндөр татвар, Оросын нутаг дээгүүр транзит тээвэр хийхэд өндөр үнэтэй, гаалийн бүрдүүлэлт, гэрээ байгуулахад хүнд суртал ихтэй зэрэг асуудал орж байна. Тиймээс монгол бизнесмэнүүд Оростой биш Хятад, Япон, Барууны компанитай ажил хэрэг хийсэн нь дээр гэж үздэг болжээ.

Тиймээс Монголд Оросын стратегийн байр суурийг бэхжүүлэх, хадгалахын тулд дараах арга хэмжээг авах шаардлагатай байна.
1. Монголд гадны олон гүрэн (Хятад, АНУ, Япон, БНСУ, ЕХ-ны улсууд, Их Британи, Канад, Герман гэх мэт) ашиг сонирхолтой болж, өрсөлдөөн хурц байгаа тул Монгол дахь байр сууриа цаашдаа сулруулж хэрхэвч болохгүй. Тэгвэл Орос-Монгол-Хятад-Америк гэсэн дөрвөлжинд манай улс хүчгүй болно. Энэ дөрөв дээр Япон нэмэгдэж магадгүй байна. Тиймээс Монголтой 2009 онд байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээнд заасан бүх салбарт хамтын ажиллагаагаа эрх тэгш байдал, харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурлан идэвхтэй хөгжүүлэх, өөрийн хүлээсэн үүргийг хатуу чанга, хурдан шуурхай биелүүлэх. Монголын нийгмийн бүх салбарт уламжлалт байр сууриа хадгалан үлдэхээс гадна шинэ байр суурьтай болох. Монголын талын үндэсний сонирхол, санал бодлыг тооцон үзэж, эрх тэгшээр хоёр талын стратегийн харилцааг хөгжүүлэх шаардлагатай.
2. Визийн системийг халах асуудлыг хурдан шийдвэрлэх. Одоогийн байдлаар манай улс ийм хүсэлт гаргаад байгаа бөгөөд Монголын тал хэлэлцэж байгаа болно.
3. Хоёр талын худалдааны хэмжээг ихэсгэх.
4. ХХ зуун дахь ЗХУ-Монгол болон Орос-Монголын харилцааны сайн муу талыг дүгнэн, Монголын шинэ үеийнхний ухамсарт Оросын талаар сайн ойлголт тогтоон бэхжүүлэх. Түүхийн үнэнийг гажуудуулан Оросын талаар, хоёр улсын харилцааны талаар хар бараан яриа гаргаж байгаа Монголын зарим түүхч, улс төрчидтэй идэвхтэй тэмцэх.
5. Дорнод Сибирь, Буриад, Байгалийн хязгаар гэх мэт Монголтой хиллэж байгаа бүс нутагт соёл, эдийн засаг, нийгмийн дунд, удаан хугацааны төсөл хэрэгжүүлэхдээ боломжийн хэрээр Монголтой хамтран ажиллах, Монголын талын ашиг сонирхлыг тооцох.
6. Монголоор дамжуулан Хятад болон Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, эрчим хүчний салбарт хамтран ажиллах. Орос, Монгол, Хятад гурван талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх.
Орчуулсан М.Сугар-Эрдэнэ
Мэдээний линк: http://world.time.mn/content/44877.shtml
орос эх нь: http://russiancouncil.ru/inner/?id_4=3009#top
Түүхийн үнэнийг гажуудуулан Оросын талаар, хоёр улсын харилцааны талаар хар бараан яриа гаргаж байгаа Монголын зарим түүхч, улс төрчидтэй идэвхтэй тэмцэх.
зөвхөн буриадын нутгийг тооцоод 1,1 сая км 2 газар алдсаны дараа шүүмжлэх шалтгаан гарч ирэх байх л даа. сая км2 байтугай 10,500 км2 нутагтай курилийг эзэлснийг япон хүлээн зөвшөөрөхгүй байна шүү дээ. эндээс газар бүхнээс үнэтэй гэдэг нь харагдаж байна.

https://en.wikipedia.org/wiki/Kuril_Islands
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Орос

Бичлэг Бичсэн eRoTiKa »

001 написал:haraal idsen buzar har orosyn ulaan baliashaguudad mongolyg hugjuuleh sonirhol uchuuhen ch bhgui!

tui!!!
butsaad irsiimu? Chmg chin asuultaas gartsan gej bodloo shd
көктүрік
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Бичлэгүүд: 1503
Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am

Re: Орос

Бичлэг Бичсэн көктүрік »

Оросыг сэтгэлийн хөөрлөөр зүгээр нэг үзэн ядах нь юу юм, гол нь дургүй байх шалтгаанаа бичих хэрэгтэй лдээ. Миний хувьд оросын төрд яагаад дургүй байдаг шалтгаан /хасаг гаралтай хүний хувьд шүү, нөхөд өө :lol: /:
1925 онд Москвагийн шууд удирдлаган дор Казахстаны большевик намын даргаар Филипп Голощекин гэдэг жүүд нөхөр тавигдав /Николай2-ыг буудан алах ажиллагааг гардан хийсэн энэ нөхрийг сонгосон нь санамсаргүй хэрэг биш байв. Харгис хэрцгийгээрээ алдартай, бас гомо нөхөр байжээ/. Тэр үед малын тоо 40 сая гаран байлаа. Хасагууд ч бараг 5 сая хүнтэй Төв Ази дахь хамгийн том үндэстэн байв. Маань нөхөр 8 жил удирдсаны дараа буюу 1933 онд малын тоо 4 сая, уугуул хасагуудын тоо дөнгөж 2 сая гарантай болсон байлаа /Орос сурвалж энэ 2 саяыг зөвшөөрдөггүй, 3 сая илүү хүн үлдсэн гэж гөрдөг. Энэ нь аль хойно 1979 онд хасагуудын тоо дөнгөж 6 сая гаруй хүнтэй болсоноор шууд няцаагддаг юм. 46 жилд 2 дахин л өснө гэж юу байсан юм?!/.
Малтайгаа байхад эд хамтралжиж ажил хийхгүй гээд малыг дүн өвлөөр хураан авч, тэр байтугай элдэв бослого хөдөлгөөнөөс сэргийлж ард олныг гар муйхар, хөл дүүжлэх унаагүй болгох гэсэндээ адуу малыг нэг дор цуглуулаад шууд бөмбөгдөж байжээ. Ядахдаа зуны урин дулаан цаг биш байж таарсан тул өлссөн хүмүүс тарвага зурам ч агнаж чадалгүйгээр бөөн бөөнөөрөө үхсэн юм. Өлсгөлөнгөөр мэдээж дан хасаг гэлтгүй украинчууд, оросууд ч сая саяаараа үхсэн. Гэхдээ тэд угийн малгүй дээрээ ургац алдсанаас л голчлон үхсэн байдаг. Харин хасагуудынх шал өөр нөхцөл байдалтай, зориудын өлсгөлөн байсан юм. Яагаад гэвэл тэр үеийн дундад азиас ганцхан хасагуудыг л өлсгөлөнгөөр хядсан байдаг юм. Асар том газар нутаг, оросын эсрэг олон жилийн тэмцэл гээд тэднийг ингэх шалтгаан бишгүй л байжээ.

За энэ ч яахав, өнгөрсөн түүх гэж бодье. Гол нь одоо яг үүнээс дутахгүй бодлогыг оросын төр хуучин колониуддаа, тэр тусмаа Казахстанд онцгойлон явуулж байгаа юм. Ямар сайндаа оросын шовинист Солженицын каз, украин 2оос салж болохгүй шүү гэж хаа хол Америкт байхдаа орилж байхав. Одоо украины жишээ бол энэ 2ыг үхэж байсан ч алдаж болохгүй гэдгийн нотолгоо. Украиныг ийнхүү ил тодоор дээрэмдсэн бол Казахстаныг арай дуулгавартай байдагийн хувиар гаалийн холбоо, улмаар э/з-н холбоо гэгчээр уяж авлаа. Энэ холбоо орос, казахстан 2-оор л тогтож байгаа юм, бусад киргиз, армен, белорус эд нар бол ЭЗийн хувьд ямар ч ач холбогдолгүй маш жижигхэн буурай улсууд юм. Тусгаар тогтноод бараг 25 жил болж байгаа боловч орос хэлний нөлөө огт буураагүй, мэдээллийн хэрэгсэл нь 90% оросоос хараат, гаднаас нүүж очсон хасаг хэлтэй нөхөр хэдэн жил өнгөрсөний дараа "хар орос" болж хувирдаг, ЕБСийн тэн хагас нь орос сургалттай хэвээрээ, тэгсэн мөртлөө нэг сая хасаг хүн амьдардаг Оростоо гэхэд эсрэгээрээ цорын ганц (!) хасаг сургуультай, сав л хийвэл хятадын фактороор айлгаж нөлөөндөө байлгахыг хичээдэг /одоо афганы талибуудыг нэмж ярих болсон/, хойд болон зүүн мужуудыг оросын нутаг /Уралаас наашхи нутаг хэзээ ч оросынх байгаагүйг уг нь цэцэрлэгийн хүүхэд ч мэддэг лдээ/ гэж зүгээр нэг захын хулгайчаар биш Төрийн Думд сууж байгаа Жирик, Красноярскийн захирагч шиг гаруудаар үргэлж хэлүүлдэг, ийм маягаараа газар нутагт нь өнгөлздөг, бас Наз-ыгаа магтан хошгируулах далимдаа хасагт төр улс байгаагүй гэж үгүйсгэдэг, монгол түрэгийн байгуулсан Алтан ордны улсын залгамжлагчаараа өөрсдийгөө тодруулдаг, Астраханьд хөөргөсөн пуужингаа каз-ын нутгийн голд унагааж гептиль-ээр хордуулдаг, ингэснээр жилийн жилд нөгөө муу бөхөн нь мянга мянгаараа хордож үхдэг, бүхий л цөмийн туршилтаа хасагийн нутагт хийсэн боловч эцэст нь мөнөөх зэвсэгээ айлгаж нэг, аргадаж нэг булаан авдаг, авахдаа газар нутгийн бүрэн бүтэн байдалд баталгаа гаргаад маргааш нь нулимадаг /украинд яг ингэсэн, энэ нь цагтаа цөмийн зэвсэгтэй байсан каз-д яг хамаарна/, цагаан алт гэж хөөргөж байгаад хэмжээгүй их хөвөн тариалуулж Аралын тэнгисийг ширгээсэн, за ширгэчихлээ одоо яах вэ, хойдын их гол мөрдийн ердөө л 7% усыг урагшаа урсгаж тэнгисээ аврья гэхээр эколог сүйрнэ гэж орилдог, сүүлийн 200 жилд сибирийн жижиг 400 хэлийг устгасан, малыг дагавал мал болдог гэдэг шиг эднийг дагасан улсуудаас нэг ч улс хөгжил дэвшилд хүрч байгаагүй, цэрэг дайны хэдэн технологийг эс тооцвол бусад юмаараа 20-р зууны түвшиндөө л үлдсэн гээд энэ улсыг сайшаах юм тун ховор байна доо.
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Орос

Бичлэг Бичсэн eRoTiKa »

CIA-n naizaasaa battai medeelel avchaad hariu bichii, odoo naizruugaa yariad her bodit bolhiig ni todruulaadhii baijii
Steppe
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Бичлэгүүд: 327
Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm

Re: Орос

Бичлэг Бичсэн Steppe »

001 написал:Эрийгээ үхсний маргааш өөр хүнтэй банзалдсан
Эмийн шинжтэй манай төр
Эртнийхээ төр Чингисийнхээ нэрийг дурсахаар
Эмээж оросын өлмийг долоож байна
Өвөг Чингист хонзонтой Оросуудыг хүндэлж
Өүлэн эхийн угсаат мань мэтийг хавчиж
Өөрийн тэжээвэр нохойг ад үзэж хөөж
Өлөн хөх чоноор хонио мануулж байна
Үхэр халх угсаа тэнэг удамтай ч гэсэн
Үүнээс тэнэг явсан минь чулуун зэвсгийн үед ч үгүй
Үүнийг мэдээд дөрвөн Ойрдын эсрэг
Үе улиртал цус асган тэмцсэн
Хаан ширээрүү 500 жил гэтээд
Хатан Мандухайд тархиа хага харвуулаад
Хувиа бодож суусан 4 Ойрдын үлдэгдэл
Хувьсгалын далимаар эзэн ширээнд гарсан юм
Таван зуун жилийнхээ өшөө хонзонг тайлж
Тал нутгийн минь дээр доромжлол тарьж байна

Р.Чойном
материалист түүхийн онолын дагуу феодалын нийгэм түрүү феодалын нийгэм, феодалын нийгэм бүрмөсөн бүрэлдсэн үе, хөгжингүй феодалын нийгэм гэсэн 3 шатыг дамжин хөгждөг. түрүү феодалын улс нь хүннү, кидан гэх мэт эртний улс. Монголын хөгжингүй феодалын нийгмийн үе нь 13-р зууны эхнээс эхэлнэ. онолын дагуу хөгжингүй феодалын нийгэмд ноёд бие даах эрмэлзэлтэй болж эрх мэдлийн төлөө хоорондоо дайтдаг. Хоорондоо байлдаад байсан нь ганц халх, ойрдууд биш. Марко Пологийн номонд Ил хаант улс, Алтан Орд хоорондоо хэрхэн хайр найргүй байлдаж үй олон хүн үрэгдэж байсан тухай маш тодорхой бичсэн, Поло аль нэг талыг нь дэмжээгүй байдаг. Дөрвөдүүдийг олноор нь албанд томилсон гээд Цэдэнбалыг халхуудыг тэгтлээ үзэн ядаад байсан гэх нь хэр үндэстэй вэ. Жалга довны үзэл аль ч хүнд байдаг. Жишээ нь буриад хүн дарга болвол буриадууд дэвшинэ, халх хүн халхуудаа албан тушаалд томилно. цэдэнбалд алдаа оноо аль аль нь байсан тэр үед босгосон маш олон үйлдвэр орон сууц бий. Ойрд хүн гээд монголчуудад дургүй байсан бол бүр юу ч хийхгүй байх байсан. Харин 90-ээд онд жасрайгаас эхлээд улсын өмчийг шууд устгах ажил эхлүүлсэн. тэгэхээр халхууд эдийн засгийг сүйрүүлсэн гэх үү? нэг угсаатны бүлэг гэхээсээ хувь хүн, хэсэг бүлэг хүний үйл ажиллагаатай холбоотой болов уу. Урвагч гэвэл бүгд урвагч болох байх.

https://en.wikipedia.org/wiki/Toluid_Civil_War

Нэг угсаатан хоорондоо зөрчилдөх жишээ маш олон. Славянчууд гэхэд маш их зөрчил бий:
Украин- орос
польш-оросын зөрчил- маш удаан үргэлжилж байна. 1612 онд Орост довтлон орсон польшууд оросуудын хэл аялгыг шоолон доромжилж байсан.
https://en.wikipedia.org/wiki/Polish%E2 ... 80%9318%29

Польшийн "Катынь" УСК-д Польшийг эзэлсэн зөвлөлт, германы офицерууд найрсаг харилцаатай байсан гэж гаргасан:
https://en.wikipedia.org/wiki/Katyn_massacre
ОРТ-р оросын настайвтар жүжигчин эмэгтэй польшууд орос гэхээр муу хүн гэж үздэг гэж их л дургүйцэн ярьж байсан.

украин-польш - польшийн үндэсэрхэг үзэлтнүүд саяхан Украинаас польшийн захиргаанд байсан зарим нутгийг авахыг шаардсан. польш 1920-иод онд украины зарим хэсгийг захирч байхдаа украинчуудыг дарангуйлж байсан. 40-өөд онд германы дэмжлэгтэй украинчууд польшуудыг эргээд харгисласан.

болгар-орос - болгар оросын эсрэг хориг арга хэмжээнүүдийг байнга дэмждэг.

өмнөд славчуудын зөрчил:
en.wikipedia.org/wiki/South_Slavs

1.босни-серби https://en.wikipedia.org/wiki/Bosnian_War
2.серби - бусад балканы славчууд - бусад өмнөд славчууд сербийг бүс нутагт өөрийн ноёрхлыг тогтоох гэж байна гэж шүүмжилдэг. ийм ч учир славян бус косовог зарим нь дэмжсэн. албаничууд өөрсдийгөө балканы эртний аймаг иллирийчүүдээс гаралтай гэж үздэг,
иллирийчүүд славчуудыг МЭ 1-р мянганы дундуур Балканы гүнд нүүж ирэхээс өмнө косово, албанид байсан.

https://en.wikipedia.org/wiki/Kosovo
https://en.wikipedia.org/wiki/Origin_of_the_Albanians

Славчууд түүхэндээ хэзээ ч нэгдсэн улс байгуулж байгаагүй. Үргэлж хоорондоо зөрчилдөж ирсэн. Энэ тохиолдолд алийг нь урвагч гэх вэ? Харин монголчууд хүн амын ихэнхи хэсгээ нэгтгэсэн нэгдмэл улсыг удаа дараа байгуулж байсан. Хүннү, Сяньби, Нирун, ИМУ, 14-17-р зууны Монгол улс гэх мэтээр таван ч удаа нэгдмэл улс байгуулсан. Нэгдэхгүйгээр олон хүнтэй хятадыг сөрөн зогсох боломжгүй.

3-6-р зууны үед Нирун Монголын үндсэн нутгийн ихэнхийг нэгтгэсэн. Гэвч нирунаас гадна юэбань, тоба, тугухунь гэсэн гурван монгол угсааны улс тусдаа оршиж байсан. тоба, нирун 2 байнга хоорондоо дайтдаг байсан.
https://en.wikipedia.org/wiki/File:Niru ... ba_Wei.jpg
https://en.wikipedia.org/wiki/Northern_Wei

энэ зурагнуудаас харахад кидан бараг бүх Монголыг нэгтгэсэн байна:
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A4%D0 ... lia_XI.jpg
https://en.wikipedia.org/wiki/File:%E5% ... %BC%89.png
001 написал: Өнгөрсөн пүрэв гаригт Балтийн гурван орны Хууль зүйн сайд нар Латвийн нийслэл Ригад уулзжээ. Энэ үеэр тэд Зөвлөлт засгийн эзлэн түрэмгийлэх үеийн буюу 1940-1991 оны хооронд эзлэн түрэмгийлснийхээ хохирлыг ОХУ-аар нөхөн төлүүлэх талаар хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан талаар BNS мэдээлжээ.
хуучин зөвлөлтийн улсуудаас оростой хамгийн таарамжгүй нь балтийнхан, гүрж.
001 написал: Дэлхийн Сэргээшийн эсрэг Агентлаг (WADA) Оросын тамирчдыг сэргээш хэрэглэсний төлөө олон улсын тэмцээн уралдаануудад оролцохыг хориглох хэрэгтэй гэсэн мэдэгдлийг өчигдөр хийжээ.
оросууд маш бүдүүлэг улс. өөрсдийнхөө булхайг улайм цайм эсэргүүцэж бусад руу утга учиргүй дайран давшилдаг. тэнд шударга юм 1 ч үгүй.
Steppe
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Бичлэгүүд: 327
Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm

Re: Орос

Бичлэг Бичсэн Steppe »

Steppe
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Бичлэгүүд: 327
Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm

Re: Орос

Бичлэг Бичсэн Steppe »

Лех Валенса: Америкчууд дэндүү дээрэнгүй
Лех Валенса: Америкчууд дэндүү дээрэнгүй
http://sonin.mn/news/politics-economy/51600
Нийтэлсэн: 2015-11-11 10:18:00

Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса “Риа Новости" агентлагийн сэтгүүлчид өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.

-Та ОХУ-Польшийн болон Орос-баруун орнуудын хоорондын харилцааг бэхжүүлэхийн төлөө эуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсан?

-Учир нь Орос орон Польш, Европ, дэлхийн дахинд хэрэгтэй. Дээр нь Орос шиг их гүрэнд боломж их бий. Бид эвтэй найртай амьдрахын төлөө бүгдийг хийх бстой. Энэ мухардмал байдпаасаа гарахад нь Орост туслах хэрэгтэй.

-Таны бодлоор Крымын хойг аль орны газар нутаг вэ?

-Тэгвэл Гданьск хот аль улсад байдаг уу?

-Мэдээж хэрэг Польшийнх.

-Гданьск хот цагтаа Швед, Германых байсан ч одоо Польшийн мэдэлд орсон. Миний хэлж буй зүйл бол Гданьск одоо Европын хот. Крым ч гэсэн тийм болох хэрэгтэй. Хүссэн нь тэндээ амьдарна биз. Крымыг бусдад нээлттэй болгох учиртай. Хүчээр нэгтгэж болохгүй, Бид ч гэсэн зөрчилдөөнтэй байсан. Түүхээс үзэхэд польшууд Оростой хийсэн тулаантай харьцуулахад Германтай зөрчилдөхдөө илүү их цус урсгасан байдаг.

Гэвч бид ойлголцолд хүрснээр Европын холбооны хүрээнд өмнө байсныг мэддэг болж, урагшилж байна. Харин Оростой бид тохиролцож чадаагүй. Ярвигтай олон зүйлийг тодруулах хэрэгтэй.

Тухайлбал, Хатынь дахь аллага, 1920-оод оны эхээр Улаан армийн цэргийн алба хаагчид Польшид олзлогдож хоригдсон тухай гэсэн олон хурц асуудал бий. Энэ тал дээр польш эсвэл оросуудын алинын ч талд орохгүй. Хэдий хүнд байсан ч үнэнийг ил гаргаж, урагшлах хэрэгтэй.

-Тэгвэл та Польш орон Германтай холбоотай асуудлуудаа шийдсэн ч Оростой чадаагүй гэж үздэг хэрэг үү?

-Тийм. Германчуудын хувьд бүх зүйл ил, тодорхой. Хариу Оросоос байнга нэхэх шаардлага тулгардаг.

-Оростой эвлэрэх үйл явц хэр удаан үргэлжлэх вэ?

-Энэ ажлыг түүхчид нээлттэй хийх хэрэгтэй ч анхаарлын төвд байх зүйл биш. Улстөрчид өдөр тутмынхаа ажлыг хийх ёстой. Харин түүхийн асуудлыг түүхчид хариуцаг. Жишээ нь, Смоленскийн ойролцоо унасан Польшийн онгоцны асуудлыг хар. Танай тал онгоцны үлдэгдлийг таван жилийн дараа ч өгөхгүй байна.

-Манай хоёр орны хувьд ямар нааштай зүйл харж байна?

-Энгийн хүмүүс арилжаа эрхэлж, эрх баригчдын үйлдлийг анхаардаггүй. Энэ бол сайн хэрэг. Хүмүүс худалдаа эрхэлж, харилцан хэл амаа ололцож байна. Харин хоёр талын улстөрчид иргэддээ хүндрэл учруулдаг. Орос орон бидэнд хэрэгтэй. Гэхдээ хүн бүхэнд ойлгомжгой, орчин үеийн зарчим баримталдаг, шинэчлэгч Орос орон хэрэгтэй, Б.Ельцинийг төр барьж байхад бидэнд ойлгомжтой тийм үе байсан.

Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй, Улстөрчдийн хувьд Орос оронд аз таардаггүй. Цагтаа би Б.Ельциид хандаж, “Орос орон ийм баян байхад та нарт энэ олон республик юунд хэрэгтэй гэж. Оросыг харахад тансаг "Мерседес” машин шиг хэрнээ нүүдэл хийж яваа айл шиг дээрээ баахан сандал, буйдан аччихсан яваа мэт байдаг" гэхэд тэрбээр их удаан инээсэн юм,

-Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн зөвлөлтийн цэргийн алба хаагчдад зориулсан хөшөөнүүдииг Польшид буулгаж байгаа нь асуудал мөн үү?

-Энэ бол хэвийн бус зүйл. Гэхдээ манай орон Зөвлөлт засгийн дарлалд, хүний эрхээр амьдарч байсныг мартаж болохгүй. Тухайн үед ЗХУ манай бүх үйл хэрэгг хөндлөнгөөс оролцдог байв. Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Зөвлөлтийн цэрэг Польшийн нутгаас гарсан. Олон хот тэдэнд эзлэгдсэн байв. Бид энэ тогтолцоо, Зөвлөлтийн ноёрхлыг хүсээгүй.

Бид эрх чөлөөтэй болсон даруйдаа тэдний бэлгэ тэмдгээс ангижрахыг хүссэн юм. Дайны өмнө манай орон эдийн засгийн хувьд Герман, Францтай дүйцэхүйц байсан бол дараагийн 50 жилд нь коммунизм ноёрхлоо тогтоосон.

Польшууд бол их ардчилсан хэв шинжтэй ард түмэн. Хоёр польш хүн байгаа газарт улс төрийн гурван нам бий болдог. Гэтэп бидэнд ганцхан намтай байхыг тулгасан, И.Сталин цагтаа “Польш хүний дээрх коммунизмыг зүйрлэвэл гахайн дээр морины эмээл тохсонтой адил" хэмээн хошигнож хэлсэн нь зөв байсан.

-Та Польш орныг ЗХУ нацистуудаас чөлөөлөөгүй гэж үздэг үү?

-Тийм биш. Польшуудын хувьд жирийн цэрэг эрсэд хэлэх зүйл байхгүй. Зөвлөлтийн цэргүүд амь насаа алдаж, Польш орныг чөлөөлсөн нь үнэн. Гэвч удирдлагууд нь бүхнийг нураасан. Оросын ард түмний хувьд бүх зүйл зүгээр оросын ард түмэн удирдлагын хувьд байнга азгүйтдэг. Оросууд коммунизмын төлөө их үнэ төлсөн.

-Оросын улстөрчдөд бүх асуудал оршиж байна уу?

-Үгүй. Орос, Европын улстөрчдийн аль алинд нь бий.

-Барууны улстөрчдийн хувьд ямар асуудал байдаг вэ?

-Барууны улстөрчид Орос-той тохиролцож чаддаггүй. Б.Ельцин бид хоёр сайн харилцаатай байсан. Хэрэв би Ерөнхийлөгчийн албыг хоёр дахиа хашсан бол Польш, Оросын харилцааны маргаантай бүх асуудлыг шийдвэрлэж чадах байв. Би хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд дахин таван жил ажиллана хэмээн тооцож байсан бол Б.Ельцин ч гэсэн өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байсан.

-Одоо та Оросыг илүү ойлгуулахын тулд Польшийн шинэ удирдлагад юу гэж зөвлөх вэ?

-Нэн тэргүүнд архиваа ил болгох. Польш, Орос аль аль нь юуг ч нууж хаалгүйгээр ил болгох хэрэгтэй. Хоорондын харилцаан дахь одоогийн уур амьсгалыг цэвэршүүлэх ёстой. Хоёр тал гэм буруугаа хүлээснээр бид эвлэрч, хэвийн ажиллах боломжгой болно. Бид маргаж, зөрчилдөхөд гуравдагч этгээд хождог. Бидний маргаанаас капиталистуудад хожих боломж их өгсөн. Үүнийг зогсоох хэрэгтэй.

-Архиваа нээснээр Польш, Оросын харилцаанд дахь үндсэн асуудлыг шийдвэрлэхэд тус хүргэнэ гэж үзэж байна уу?

-Яг тийм. Архивуудийг нээж, “Ту-154" онгоцын сэгийг Польшид авчирч, газар нутгийг нь цэвэрлэх хэрэгтэй. Б.Ельцин шударга хүн байсан болохоор тохиролцож болдог байсан.

-Та сонгуулийн дараах Польш дахь нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ, Хууль цааз, шударга ёс нам засгийн эрх авсан?

-Польшид одоо ямар нэг зүйлийг ноцтой дордуулах боломжгүй, Эдийн засаг тэс ондоо болж, өмчийн дийлэнх хэсгийг хувьчилж, улс төрийн тогголцоо хөгжсөнөөр олон тооны нам бий болон, Шинэ эрх баригчид ажлаа хэвийн хийвэл бүх зүйл хэвийн байх болно, Ямар нэг зүйлийг буруу тэргүүлсэн шинэ Засгийн газар энгийн хөдөлмөрчдөө анхаарна гэдэгт найдаж байна.

Ардчилап дэлхий дахинаа хямралд орсон. Би дэлхий дахинаа аялж, лекц уншдаг. Хүмүүс хаана ч гэсэн гурван зүйл хэлдэг. Нэгдүгээрт, сонгогдож буй албан тушаалтан хоёроос илүү бүрэн эрхийн хугацаанд ажиллах ёсгүй. Хоёрдугаарт, парламентад орж буй улс төрийн намуудын босгыг бууруулах хэрэгтэй. Гуравдугаарт, бүхнийг тунгалаг ил тодоор санхүүжүүлэх ёстой гэдэг.

-Та Сирийн дайныг дуусгах ёстой гэсэн. Сирийн хямралыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ. Тэнд Б.Асадтай цуг хэлэлцээрийн ширээнд суухаар сөрөг хүчнийг нэгтгэх удирдагч алга. Сөрөг хүчин эв нэгдэлгүй. Та цагтаа Эв нэгдэл хөдөлгөөнийг нягтруулж чадсан шиг Сирийн сөрөг хүчин нэгдэж чадах уу?

-Одоо дайн болж байгаагаас тийм удирдагч алга, Байлдааны ажиллагааг зогсоовол тийм удирдагчтай болох хэрэгцээ бий болж, хүн гарч ирнэ. Цэргийн хулигануудыг улс төрөөс зайлуулах хэрэгтэй. Би америкчуудад байнга хэлдэг. Тэнд цагдаа, энгийн цэргийн албан хаагчдыг оролдох хэрэггүй гэж.

Харин цэргийн дээд удирдлага, жанжин штабыг нь солих хэрэгтэй. Тэд үүнийг хийсэн бол бүх зүйл тайван өргөх боломжгой байсан. АНУ Сирид өөрсдөдөө дайсан бий болголоо. Цэрэг, цагдаагийнхан буудахаас өөр яах байсан гэж.

-Тэгэхлээр та Б.Асадыг зайлуулахын төлөө байна уу?

-Үгүй. Би эмх журам, энх тайван тоггоохын төлөө байдаг. Гэхдээ үүнийг М.Каддафийг зайлуулсан шиг хийх нь буруу. Ливид одоо хүртэл байлдаж байна. Энэ (бүхнийг ухаалгаар зохицуулах хэрэгтэй. Америкчууд дэндүү дээрэнгүй, америк цэргийн гутлаар шийддэг Дараа нь үүний горыг бусад нь амсдаг, Энэ бүхнийг тайван, нөхцөл байдлыг ойлгож хэрэгжүүлсэн бол хэвийн болох байв. Харин одоо Сир дэх зөрчилдөөнийг шийдвэрлэхэд Орос оролцож эхэлсэн болохоор нөхцөл байдал тогтворжино.

-Нобелийн шагналын талаар ярилцъя. Энэ шагналын эзний хувьд сүүлийн жилүүдэд шалгарсан шагналтнууд энхийн төлөө ихийг хийж чадсан уу?

-Намайг хүнд нөхцөлд улс орондоо өөрчлөлт хийхийн төлөө тэмцэж байсны төлөө шагнасан, Энэ шагнал надад цааш тэмцэх үүрэг ногдуулсан юм, Би ялсныхаа төлөө шагнал авсан, Харин Михаил Горбачев олон зүйл хийж чадалгүй ялагдсаныхаа төлөө шагнуулсан юм. М.Горбачев коммунизмыг аварч чадаагүйгээс ЗХУ задарч, Варшавын гэрээг аварч чадаагүй.

-Харин М.Горбачев өөрийгөө ялагдсан гэж үздэгтүй.
-Гэвч баримт бол баримт. Нэг удаа би М.Горбачевоос "Чи коммунизм, ЗХУ хоёрын алиныг нь устгахыг хүсч байсан бэ" гэж асуусан.Харин тэрбээр “Үгүй. Би ЗХУ-ыг аврахыг зорьж байсан" гэж хариулсан. Гэвч эцэстээ бүх зүйл нуран унасан. Хариуд нь би "Чи үнэхээр ЗХУ-ыг хүчээр хадгапж үлдэж болно гэдэгт итгэж байсан гэж үү. Чи гэнэн юмуу урвагч юмуу" гэж хэлсэн.

-М.Горбачев юу гэж хариулсан бэ?

-Маш их гомдож, хагас цагийн турш надтай үг солиогүй, Гэхдээ би түүнийг их үнэлж, хүндэтгэдэг. Михаил Сергеевич маш няхуур, ухаалаг хүн. Гэхдээ зүйрлэж хэлбэл тэрбээр олон чиргүүлтэй том тракторын жолооч хийхэд хүрсэн, Трактар уул өөд өгсч, хөтөл даваад барууныхныг ялах ёстой байв. Гэвч замд нь польшууд хөдөлгүүрийг нь эвдчихсэн.

М.Горбачев араараа уруудахаас өөр аргагүй болсон. Аз болоход трактор ухарч өнхрөхдөө замд нь байсан хөршүүдээ дайрчихаагүй. М.Горбачевт хүч, зэр зэвсэг бүгд байсан болохоор үүнийг хийж болох л байв.

-Нобелийн шагналын талаар дахин асууя. Барак Обамад энэ шагналыг үнэхээр энх тайван тогтоосны төлөө өгсөн үү?

-Түүнд энэ шагналыг ирээдүйд хийх ажлынх нь урьдчилгаа болгон өгсөн, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар шагналаа зүй ёсоор авсан эсэхийг харж, дүгнэе.

-Та саяхан гэртээ цагаачдыг орогнуулахад бэлэн гэдгээ ярьсан.Цагаачдаа хүлээж авсан уу?

-Би телевизийн ярилцлага өгч, энэ тухай ярихдаа эхнэртэйгээ зөвшилцөөгүй байсан, Гэвч гэртээ ирэхэд эхнэрт минь эргэлзсэн. Манай гэрт эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ олон болно гэдгийг тайлбарлавал эхнэр минь зөвшөөрнө байх (инээжээ). Гэхдээ нухацтай ярихад одоогоор тийм хүсэлтэй хүн алга.

Жишээ нь би юу хийж чадах уу. Гэртээ байлгаж, хооллож чадах ч тэдэнд мөнгө өгч чадахгүй. Над шиг идеалист хүнд мөнгө байдаггүй юм. Ийм нөхцөлд дүрвэгсэд Валенсагийнд биш Меркелийнд очиж амьдрах магадлал илүү юм.

Д.Мөнхболд
Эх сурвалж:"Монголын үнэн" сонин
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Орос

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Orosiin honshooriig odool haray,
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Орос

Бичлэг Бичсэн eRoTiKa »

2 oros vhej, 1 su24-n nisgegch, 1 avrah gej yavsan yavgan tsereg,
Putin odoo zangaragatai baij chadahgvj bol thd Nato tsaashdaa puujeeg nohoi hutsaj bn gej toohgvi bhda
Хэрэглэгчийн аватар
space
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4293
Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Байршил: universe
Contact:

Re: Орос

Бичлэг Бичсэн space »

Yur ni bol ulsiin hugjil , avliga heel hahuuliin tuvshin hoorondoo uyaldaa holbootoi baidag . Getel enenees gajsan uls neg baina aa . Neg hund noogdoh DNB 72 r bairt murtluu avligaar 136 r bairand Nigeria,Uganda tai zeregtsej yavna manai hoid hursh . Iim humuusiig ahaa gej hundelj yavaad baih bol utgagui zuil
i am no1
Хэрэглэгчийн аватар
aduuch
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Бичлэгүүд: 900
Нэгдсэн: 3-р сар.18.14 10:01 am

Re: Орос

Бичлэг Бичсэн aduuch »

Турк Орос хоёр ч дургүйгээ хүрвэл цусаа гартал үзчихдэг л гарууд даа.
Үнэн үг уран гоё байдаггүй.
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Орос

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Turk medeej dangaaraa dur medej orosiin ongotsiig buudah ni yu l bol, dainii baidald shiljih, daind uduun hatgah vildel hiihiin umnu NATO-toi medeej zuvshih yostoi bh,
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Орос

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Putin l alaltsaj NATO-d archuulhuu, esvel orhij ner turuu gutaalgahuu gdg songolt hiih bolj bnda, medeej oros dangaaraa NATO-g yagaad ch barahgvi bh
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Орос

Бичлэг Бичсэн eRoTiKa »

001 написал:
eRoTiKa написал:Turk medeej dangaaraa dur medej orosiin ongotsiig buudah ni yu l bol, dainii baidald shiljih, daind uduun hatgah vildel hiihiin umnu NATO-toi medeej zuvshih yostoi bh,


За тэгээл бузар хар оросын онгоц ороод ирлээ гэнгүүт ихэнхдээ 10-15 минутын хугацаа байхад яаж яваад удирдах газраас--батлан хамгаалах--засгийн газар---ерөнхийлөгч---нато гэсэн маршрутаар зөвшилцөхөв дээ. Батлан хамгаалахын нэг хэнхэг эх оронч генерал нь дур мэдээл буудах тушаал өгчихгүй юү.
Anglichuud heden 7 honogiin umnu orosiin ongotsiig dagaj nisseer bgad gargasan shig turk ongotsnuud bas dagaj yavsaar huuj gargaj bolhol baisan shd
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Орос

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Orosuud Turkiig isis-g daldaar sanhvvjvvlegch baij boloh nileen notstoi barimtuudiig delgej ehleh bololtoi, ter ni parisiin haldlagiig hend ch medegdehgvi bolsond turkiin tuslaltsaa bj ch magadgvi bh barimtuudiig yarij ehleh gj bnda, za yamartai ch orosuudad bga barimtaar yamarvaa negen baidlaar turk isistai yalanguya parist dovtolson garuudiig turker damjin syrian gazar nutagruu saadgvi orj gargadag bsang ni batalj chadval France, Germanaas ehleed Turkees nvvree buruulj ehleh ni todorhoi, ter ved NATO zadrahu esvel Turkiig gargahuu gdg deer Obama nileen ih tolgoigoi ajluulah heregtei boloh bhda, za yamar ch vr dvn garsan orosuud turkiig naiz nuhudgvi bolj tamirdsan ved ni neg sain hashaahaa tuluvluj bga biz
Хэрэглэгчийн аватар
TESLA
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1296
Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна

Re: Орос

Бичлэг Бичсэн TESLA »

10 секунд л нисэж өнгөрсөн юм бна.
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Орос

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Hahah 001-ee mash muu medee duulgay!! Franciin erunhiilugch holland turk, orosiin vl oilgoltsold france uls orosiin tald demjleg vzvvleh bolno gej helsen bnda?!?! Ugaasaa Turk orosiin ongotsiig unagahdaa NATO-toi bish gantshan Obamatai zuvshiltsuj barag zuvshuurluur orosiin ongotsiig buudsan ni barag todorhoi bolson, harin orosiin ongotsiig buudah bolson shaltgaan ni ISIS-n neft achsan mashinuud turkruu neftee niilvvlj bh ved ni orosuud tuhain tsuvaag bumbugdsunuus bolson geh.

Turk yostoi amaa ar deeree gartal algaduulah ni todorhoi bolj bnda!
Хэрэглэгчийн аватар
Жах
Гишvvн
Бичлэгүүд: 2248
Нэгдсэн: 8-р сар.17.08 8:51 pm
Байршил: Хийдэл
Contact:

Re: Орос

Бичлэг Бичсэн Жах »

https://youtu.be/Imasz5VpjUE 52Мафийн босс нарыг газар дээр нь барьсан бна машинууд нь тансагаа тансаг
בלוי ויטאָבוס
valise בלוי
Хэрэглэгчийн аватар
11.40
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Бичлэгүүд: 62
Нэгдсэн: 4-р сар.14.15 1:05 pm

Re: Орос

Бичлэг Бичсэн 11.40 »

Монгол төвийг сахих бодлого Оросд маш том хүнд цохилт өгнө дөө. Үүнийг эбэ хийх гээд үхэн хатан зүтгэж байдаг. Эбэ ч дээ яаж яваад барууныханд 2 төмсөгөө атгуулаад хошногоныхоо нүхэнд дилдо чихүүлчихсын болоо
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Орос

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Orosd bish mongold hamgiin hvnd tsohilt bolno gj bodoj bna
Хэрэглэгчийн аватар
11.40
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Бичлэгүүд: 62
Нэгдсэн: 4-р сар.14.15 1:05 pm

Re: Орос

Бичлэг Бичсэн 11.40 »

Монгол улс эбэгийн хийсэн үйл хэлсэн үг болгоноос нь хохирч байдгаас хойш хохирох нь тодорхой. Монгол улсаар орос хятад 2 ын хооронд хаалт босгож байгаа царайтай шдэ. киргиз
Хэрэглэгчийн аватар
Begin
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1813
Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Байршил: Nothins that bad if it feels good

Re: Орос

Бичлэг Бичсэн Begin »

Elbegedorj yronhiilogch harin ch zov shiidver gargasan bain, Mongol uls shig jijig uls toviig sahisan bodlogo barih n yaltachgui zov
Liv eachD aS iF it WAs YOur lAsT
Хэрэглэгчийн аватар
11.40
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Бичлэгүүд: 62
Нэгдсэн: 4-р сар.14.15 1:05 pm

Re: Орос

Бичлэг Бичсэн 11.40 »

Дэлхийд элдэв янзын сөргөлдөөн болж л байсан шдэ. ирак, афганы дайн болход бид юу алдаад юу хожоод байсы. Бид нарт оогт хүртээлгүй өнгөрдөг. Ирээдүйд хүртээлгүй хэвээрээ л байна. Төвийг сахисан ч сахиагүй ч оогт ялгаа гарахгүй. Төвийг сахих бодлого бол одоогийн нөхцөлд зүгээр л Оросын эсрэг авж байгаа барууны нэг нүүдэл гэж үзэж байна. Гүйцэтгэгч нь 2 төмсөгөө атгуулж дилдо чихүүлсэн эбэ. 2 төмсөг хошногоны нүхээ ард түмнээсээ илүүд үзсэн агуу ерөнхийлөгч хаха
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Орос

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Mongold yadahnaa baruunii shuud nuluu orj ireh bolomjtoi bsan bol tuviig sahih nereer dund ni hojij boloh bsan bh, gazarzvin bairlaliin huvid mongold tuviig sahina gej hashigarah ni urd, hoid 2-n durgvig hvrgehees tsaashilahgvi shd, yadahnaa hyatad oros 2 hoorondoo surgulduuntei bdag bsan bol tuviig sahina gj zarlaj bolohson, tertei tergvi mongoliig hen ch oroldoj, mogoliin erh ashigt hen ch haldaagvi bhad tvrvvlj dugarch bga ni ervvl bishiin shinj
Хэрэглэгчийн аватар
Begin
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Бичлэгүүд: 1813
Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Байршил: Nothins that bad if it feels good

Re: Орос

Бичлэг Бичсэн Begin »

Harin tiim uchraas l hoyr horshoosoo halij busad ulstai haritsahiin tuld zovhon hoyr horshdoo handah bus alsiig harj baruuni ulsuudtai ch ev nairaa hadgalah heregteishd, Er n toviig sahih shig shn yum bhguie gej hha odoohondoo manaihan shig jijig uls het ali neg tald n orj orilj hashgaraad harin nemer bolohgui baih
Liv eachD aS iF it WAs YOur lAsT
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Орос

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Begin написал:Harin tiim uchraas l hoyr horshoosoo halij busad ulstai haritsahiin tuld zovhon hoyr horshdoo handah bus alsiig harj baruuni ulsuudtai ch ev nairaa hadgalah heregteishd, Er n toviig sahih shig shn yum bhguie gej hha odoohondoo manaihan shig jijig uls het ali neg tald n orj orilj hashgaraad harin nemer bolohgui baih
Za tgd naadhand chin l geopolitic geh yum yarigddag yumda, geopoliticiin huvid mongold 2 hurshuus halih yamar ch bolomj bhgvi bvr yamar ch shv
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах