Харь сэтгэхүйтэй монголчууд

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Steppe
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Бичлэгүүд: 327
Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm

Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн Steppe »

Монголын иргэн нэртэй ч Монголд, монголчуудад илт дайсагнан хандагчид олширчээ. Интернетийн комментын хэсэгт иймэрхүү бичлэг олон. Монголчуудад дургүй юм бол зайлж болно шүү дээ. Зарим төөрөгдөж мунхарсан хэсэг нь яваандаа зөв бурууг ялгаж салгах биз. Гэвч аль ч нийгэмд засаршгүй үл бүтэх хэсэг байдаг. Монголд дургүй бол өөр шүтдэг орон руугаа эргэж ирэхгүйгээр зайлвал таарна. Энэ орныг Монгол гэдэг, монголчуудын уугуул нутаг, Монголын тэгш өндөрлөг буюу Монголын тал хээрт оршдог.

https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0 ... 3%A9%D0%B3

Харийн хааныг шүтэх ёс буюу Стокхолмын синдром Монголд
https://en.wikipedia.org/wiki/Stockholm_syndrome
Харийн хааныг шүтэх ёс буюу Стокхолмын синдром Монголд
2015 оны 7 сарын 20
http://saruul.niitlelch.mn/content/7156.shtml
Хурал

2015 оны 5 сард Вашингтон Хотноо Монгол Соёлын Төвийнхөн Олон Улсын Монгол Судлалын бага хурал зохион байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэд ирж илтгэл тавьсан билээ. Тэдний нэг МУИС-ийн профессор Жамсрангийн Урангуа багштай Конгрессын Номын Санд хууч хөөрөн сууж байв. Тэгтэл тэртээд Энх-Амгалан хааны шаазан баримал шиг нэгэн урлал харагдсанд яриа Монголд нэн дэлгэрсэн мөнөөх шаазангийн тухайд болон хувирлаа. Айл бүрд тэр шаазан байдаг байсан тухай, зарим нь бүр Бурханыхаа оронд залдаг тухай хэлэлцэж байтал Урангуа багш “Уг нь Энх-Амгалан хааныг монголчууд тэгтлээ шүтээд байх ямар ч учиргүй, харин ч их гай тарьсан шүү дээ” хэмээх үеэр харамсалтай нь яриа тасарсан билээ.

Түүнээс хойш тархины мухарт нээрээ бид яагаад харийн тэр хааныг шүтэн залдаг болов, ямар үйл бүтээсэн хаан билээ, өдгөө ч бас манай монголчуудын дунд Путиныг, Хитлерийг, Сталиныг шүтэх хандлага харагддаг, энэ бүхэн цаагуураа нийгэм сэтгэлзүйн адил үндэстэй юм биш биз хэмээх бодол хургасан билээ. Тэгээд Урангуа багшийг Монголд очсон хойно нь хэрэг болгон, Энх-Амгалан хааны талаар, яагаад монголчууд шүтэх учиргүйг нь лавлалаа.
Урангуа багш харин надад ийн хариулав:

“Энх Амгалан хаан “Монголчууд аймаг бүлэг олонтой агаад тун эрэлхэг хүчирхэг. Би эелдэг, энэрэнгүй дүрээр тэднийг номхотгон хүмүүжүүлж, улсын сүр хүчээр хүлээсэлнэ. Үүний хамт энэрэл хайр хүртээж, сэтгэлийг нь олсны дээр аажмаар тэднийг оруулж авна. Би тэдний гуйлтыг үндэслэж зарлиг буулгаж, нэг сүм байгуулахын хамт 48 засаг, хошуу, халх засаг, ойрад засаг тус бүрээс нэг хувраг татаж, нийт 120 хүнийг энэ сүмд суулгана. Бас бурханы шашныг нэгтгэсэнтэй адилаар алс холын газраас цөм хүн томилон бүгдээрээ тус сүмд цугларан хамтаараа шашны дүрмийг журамлана. Энэ нь аливаа гол мөрөн цөм далайд цутгахтай адил” гэж хэлж байснаас үзэхэд хичнээн башир аргатай нэгэн болох нь тодорхой.

Энх Амгалан хаан анхдугаар Жибзундамба хутагтыг арван жил (1691-1700)-ийн турш өөрийн биеэс өчүүхэн ч холдуулалгүй зүйл бүрээр хүндэтгэж байжээ. Энэ нь зөвхөн Өндөр гэгээнээр дамжуулан Халхын сүм хийдийг гартаа атгах ба шашин сүм хийдээр дамжуулж тус оронд Манж улсын өршөөл суурьшлийг бататгах хэмээсэн хэрэг болно.

Олон тооны цэргийн анги, өөрийн туслагч жанжин, сайд, түшмэдийг Хятадын баруун хойд хязгаар мужууд, Халх ба Баруун Монголд суулгаж, үргэлжийн харилцаатай байх, эзлэн авсан газар нутгаа захиран суухын тулд, мөн Хаант Орос улстай нийлсэн хил хязгаарыг сэргийлэх үүднээс Бээжин хотоос Хятадын баруун хойд хязгаар муж хүртэл, Цахар, Халх, баруун Монголын асар их уудам дэвсгэр нутаг, арав шахам мянган километр алсалсан хол газар цэрэгжүүлсэн морин өртөөг байгуулж, орон нутгаас тэдгээрийн зардал сүйтгэлийг гаргуулах болсон нь Монголын ард түмнийг туйлдуулж улмаар тэр их нүсэр албыг залгуулхын тулд Хятадын пүүсүүдэд асар их өртэй болсон юм.

Халх Монголыг өөртөө татах элдэв муу аргыг маш чадамгай хийж чадсаны ачаар дагаар оруулж чадсан

Монгол орныг засаг захиргааны хувьд жижиглэн, хагарган бутаргах эхлэлийг тавьсан

Түшээт хан болон Галдангийн зөрчилд давс нэмж байсан.

Монголчууд түүнийг тахиж шүтээд байх ямарч үндэслэл байхгүй...” хэмээсэн билээ.

Гэтэл түүнийг бид яагаад Бурханыхаа оронд залсаар ирэв?



Монгол айлын хойморт Бурханы оронд заларсан Шаазан Энх-Амгалан.


Өвөөг минь хороосон, тэгэх ч хэрэгтэй байсан.

АНУ-д анх ирээд сууж байсан хотод маань нэг ах хүү байлаа. Сталинд их дуртай. Өвөөг нь хэлмэгдүүлэлтийн үеэр буудан хороож. “Миний өвөөг ч буудсан, гэхдээ энэ бол зөв байсан юм, тэгээгүй бол...” гэж ирээд л Сталиныг үнэн голоосоо магтана. Эцэг өвгөдөө (эцэг өвгөд ч гэж, өвөө эмээ гэдэг чинь Монгол ахуйд бол нэг гэрт, хамтдаа амьдардаг, гэр бүлийн шууд гишүүн хүн) алуулан алуулан Сталинд элэгтэй байх нь ямар учиртай юм бол? Хамгийн амархан тайлбар бол “тархиа угаалгасан” гэх. Өөр нэг тайлбар бол монгол хүн уужуу ухаанаараа сэтгэж, Сталины Ялтын гэрээнд тавьсан шаардлага эх орны тусгаар тогтнолд чухал болсныг үнэлж... гэнэ. Хүйтэн ухаанаар, элгэн садан энэ тэр гэж бодолгүйгээр сэтгэвэл Сталиныг яах аргагүй тэгж дүгнэж болно л доо. Гэхдээ зүгээр нэг түүхийн сурах бичгийн дүгнэлт биш, аливаа хүнд хэрхэн хандах хандлагын талаас өгүүлэхэд өвөөгөө алуулчхаад хүртэл “элгэмсүү, эевэрүү” хандана гэхээр нэг л биш ээ. Хэтэрхий хүйтэн, хэтэрхий ухаантай болсон хэрэг үү, бид?

Ер нь харийн хүчирхэг хаан, удирдагчийг өөрийн эрхгүй хүндлээд, шүтээд ирдэг нэг өвөрмөц үзэгдэл манайд бүр Манжийн үеэс хойш байсаар ирсэн бололтой юм. Одоо ч манай залуусын дотор Путиныг, Гитлерийг шүтдэг улс олон бий. Үүний шалтгааныг нийгмийн сэтгэлзүйгээс хайвал учир нь олдож болох мэт санагдав. Ялангуяа Стокхолмын синдром бидэнд хүндээр туссан юм биш биз?


Стокхолмд юу болсон юм бэ?

Сэтгэлзүйн ухаанд “Стокхолмын хам шинж” гэж ойлголт бий болоод дөч гаруй жил болж байна. Барьцаанд орсон хохирогч барьцаалагчдаа “дуртай болох, таашаах, өмөөрөх” хандлага буюу сэтгэлзүйн нэг төрлийн өвчнийг нэрийдэх үг юм. Стокхолм хотоор нэрийддэгийн учрыг одоо ярья.

1973 оны 8 сарын 23-ний өдөр Шведийн Стоколм хот дахь Кредит Банк руу хэсэг этгээд халдан довтолж, ажилчдыг нь барьцаалан, 28-ны өдрийг хүртэл бүтэн зургаан өдөр тэндээ хорьсон байна. Энэ хооронд гайхалтай нь барьцаанд байсан хохирогчид барьцаалагч этгээд болох зартай гэмт хэрэгтэн Ян Эрик Олссонд ихэд талтай болж орхисон байжээ. Тэд үүнийгээ дараа нь Олссоныг өөрсөдтэй нь зөөлөн энэрэнгүй хандаж байсан, алчхаж болох байсан ч тэгээгүй (зарим нь бүр бараг л амийг нь аварсан гэх) гэх мэтээр тайлбарласан байна. Нэг удаа Олссон цагдаа нарт тоглоогүй шүү гэдгээ үзүүлэхийн тулд Сафстром гэж залууг буудаж алахаар шийджээ. Гэвч багахан эргэлзсэнээр алахаа больж, харин ч бүр уух юм өгч цангааг нь тайлсан аж. Мөнөөх залуу хожим энэ тухай “Тэр үед Олссон бидэнд эгээ л Бурхан тэнгэр мэт санагдаж байсан” гэсэн байдаг.

Мэдээж барьцаалагдсан хүн бүр барьцаалагчдаа сайн болоод байхгүй, АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны судлан үзсэнээр барьцаалагчдаа эерэгээр хандах энэ сэтгэлгээ, гажиг зууд найман хувьтай байдаг гэнэ. Хамгийн сүүлчийн дуулиантай жишээ нь Наташа Кампуш гэж охин болсон билээ. Түүнийг нэгэн этгээд 10 настайд нь хулгайлж, бүтэн найман жилийн туршид доод хонгилдоо хорьсон аж. Охин тэр хугацаанд үл бүтэх этгээдэд сэтгэлтэй болж, нас барахад нь ихэд уйлан, зул өргөсөн гэнэ.


Стокхолмын хам шинжийн сэтгэлзүйн үндэс

Сэтгэл судлаач Др. Франк Окберг Холбооны Мөрдөх Товчоо болон Скотланд Ярдын ажилтнуудад Стокхолмын синдромын сэтгэлзүйн үндсийг доорх маягаар тайлбарлан илтгэжээ. Үүнд:

Гэнэт хаанаас ч юм их аюул гараад ирмэгц хүмүүс хэт цочрон, балмагдах болно. Үхэл гарцаагүй боллоо хэмээн ойлгоно. Үүний дараа инфантилазицийн байдалд орно. Инфантилизаци гэдэг нь латин хэлний “инфант” буюу “нялх хүүхэд” гэсэн үгнээс гаралтай, насанд хүрэгчдийг хүүхэд мэтээр асрахыг, мөн томчууд өөрсдийгөө бяцхан хүүхэд мэтээр төсөөлөх, аяглахыг хэлдэг нэр томьёо юм. Манайхаар бол “нялхрах” гэдэгтэй төстэй үг. Барьцаалагдсан хүмүүс “нялхрал”-ын байдалд орно гэж юуг хэлж байна вэ гэхээр эгээ л хүүхэд мэт болж, зөвшөөрөлгүйгээр идэх, ярих тэр байтугай бие засаж ч болохгүй болно гэсэн үг. Яг энэ үед нь жаахан хоол, уух юм өгөх ч юм уу, багаахан халамж тавьж, яльгүй эелдэг хандахад л “амьдрал, амь насыг нь тэтгэн аварч буй” дүр төрх бүрэлдэн, нийгмийн гэхээсээ байгалийн хууль, амьд явах гэсэн зөн нь нөлөөлж, өөрийн эрхгүй талархдаг ажээ. Яг үнэндээ чухам мөнөөх барьцаалагч этгээдээс л болж амь нас нь аюулд хүрчхээд байгааг огт анхаарахаа больж, харин ч “энэ л хүн миний амийг аврах” цор ганц хүч хэмээн харж эхэлдэг байна.

Сэтгэлзүйн ийм өвөрмөц цочролоос болж хүчинд автагсад хүчирхийлэгчээ эергээр харах, дуртай болох тохиолдол гардаг аж. Гэхдээ өмнө өгүүлсэнчлэн тийм ч их түгээмэл биш, найман хувьтай байдаг гэсэн тооцоо бий.





Стокхолмын синдромыг өргөн утгаар ойлгох нь

Барьцаалагдсан хүмүүсийн сэтгэцийг ингэж нарийн судлан, Стокхолмын хам шинж хэмээх ойлголтыг нээсэн нь, мөн тэрхүү эмгэгийн шалтгаан, зарчмыг тодорхойлсон нь эмгэг сэтгэлзүйн бусад салбарт бас үр нөлөөгөө өгч эхэлсэн төдийгүй тус нэр томьёог хавьгүй өргөн утгаар ойлгох болсон байна.

Тухайлбал Оксфордын Их Сургуулийн зөвлөх багш, сэтгэл судлаач Женнифер Уайлд “Стокхолмын хам шинжийн зарчмыг барьцаанд орохоос бусад олон өөр тохиолдолд шилжүүлэн ойлгож болно. Хамгийн тод жишээ бол гэр бүлийн хүчирхийлэл байна. Зарим бүсгүй хэчнээн дээрэлхүүлж, хүчирхийлүүлсэн ч эрээсээ хараат байж, боломж нь гарсан ч салж чаддаггүй. Уурлахаасаа илүү харин ч улам хайрлах нь бий. Энэ өвчин даамжрахаараа бурууг хүчирхийлэгчид биш өөртөө өгөх нь хүртэл тохиолдоно” гэжээ.

Хэн нэг хүчтэний дэргэд байж, дарангуйлалд нь ороход аливаа хүнд хамгийн түрүүнд амьд үлдэх л гэсэн, тэсэж гарах л гэсэн байгалийн шалгарлын хууль үйлчилж эхэлдэг байна. Нэгэнт ийм хууль үйлчилж байгаа тохиолдолд хүчтэн этгээдээс гарах багаахан өршөөл, тус дэм мэт үйлдэл нь хэдий хүчирхийлэгч өөрийнхөө тусын тулд үйлдсэн байсан ч асар их энэрэл нигүүлсэл, хайр мэтээр мэдрэгддэг ажээ.


Улс үндсээрээ Стокхолмын синдромд автаж байгаа юм биш биз?

Тэгвэл би одоо энд нийтлэлийнхээ гол санааг хэлье. Энх-Амгалан хаанаас эхлээд Сталин, Путиныг хүртэл, шүтэн бишрэх биш юм аа гэхэд хүндлэн дээдэлсээр ирсэн түүх нь зүгээр нэг “тархи угаасан” төдийгөөр тайлбарлачих зүйл биш бололтой. Бага буурай үндэстэн гэдэг хувь заяандаа хэт эвлэрээд харийн хүчирхэг хааныг шүтэх нь барьцаанд байгаа этгээд хийгээд эрдээ зодуулсан ч улам хайрладаг бүсгүйн түүхтэй цаагуураа агаар нэгэн юм биш биз? Ялангуяа “үзүүлэх багаахан тус дэм нь хэдий дарангуйлагчийн өөрийнх нь тусын тулд үйлдэгдсэн байсан ч асар их өршөөл, хайр мэтээр мэдрэгддэг” гэсэн хэсэг...

Өнгөрсөн түүхээ эргэн харахад, Манжийн дарлалд орсноо бодоход, Стокхолмын хам шинж ужгирвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг юм биш биз? Жишээ нь харийн хүчирхэг хааныг бишрэн, “... шиг чанга удирдагч л манайд хэрэгтэй байна” гэж сэтгэдэг, яваандаа тэр “ШИГ” хэмээх гуравхан үсэгтэй үг нь алга болчихдог юм биш биз?
Steppe
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Бичлэгүүд: 327
Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн Steppe »

Монголын үндэсний телевизийн мэдээлж буйгаар гадаадад цагаачилсан монголчуудаас жил бүр 2-3 нь МУИС-н Монгол хэлний сургуульд монгол хэлээ сэргээхээр суралцаж байна.

http://www.shuud.mn/content/read/404476.htm

Гадаадад төрсөн эсвэл багаасаа гадаадад өссөн монголчуудад монголын түүх, соёлын мэдлэг тааруу учир тэдэнтэй харьцах нь яг л харь хүнтэй харьцаж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Жирийн монгол хүний мэддэг зүйлийг тэдэнд маш удаан тайлбарлах хэрэгтэй болдог.
Steppe
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Бичлэгүүд: 327
Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн Steppe »

Нэг хүүхэн гадаадад гарсныхаа дараа Монголоос явсандаа баяртай байна гэж хэлсэн байсан.
NCA_D
Asuult Precious Member
Бичлэгүүд: 6832
Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн NCA_D »

Чамаас дээр сэтгээд дээр явж бвал ямар хамаатайн
ezshuu
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Бичлэгүүд: 2075
Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн ezshuu »

Монголчууд нүүдэлчин болохоороо гадны соёлд уусахдаа амархан.
Хүүхнүүд бол бүр монгол гэдгээ ч мартдаг юм шиг байгаа юм.
Эмэгтэй хүн, цагаан зээр 2 нутаггүй гэж үнэн үг шүү.
Хэрэглэгчийн аватар
space
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4293
Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Байршил: universe
Contact:

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн space »

Би бол одооний байгаа нийгэмд л дургүй явдаг . Хээл хахууль авлигаар дүүрсэн , ёс суртахуун , ухамсрийн доройтолд орсон . Тэгээд одоо муу байгаа юмийг үнэнгийг нь хэлэхгүй одоо өөр яаах юм бэ . Социализм шиг бүх муу юмаа нуугаад явах уу . Хойд Солонгосийн засгийн газар л бүх юм сайхан байгаа гэж ард түмнээ мунхруулдаг байх .
i am no1
ezshuu
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Бичлэгүүд: 2075
Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн ezshuu »

space написал:Би бол одооний байгаа нийгэмд л дургүй явдаг . Хээл хахууль авлигаар дүүрсэн , ёс суртахуун , ухамсрийн доройтолд орсон . Тэгээд одоо муу байгаа юмийг үнэнгийг нь хэлэхгүй одоо өөр яаах юм бэ . Социализм шиг бүх муу юмаа нуугаад явах уу . Хойд Солонгосийн засгийн газар л бүх юм сайхан байгаа гэж ард түмнээ мунхруулдаг байх .
Би ч гэсэн дургүй.
90 оны хувьсгал ялаагүй байсан бол гэж боддог.
Угаасаа 90 оны хувьсгал бол CIA-ийн хийсэн зүйл.
Хэрэглэгчийн аватар
TESLA
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Бичлэгүүд: 1296
Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн TESLA »

Орсоор дуулсан чинь настай эмээ уйлж бна.
ezshuu
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Бичлэгүүд: 2075
Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн ezshuu »

Манайх азгүй маа.
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн eRoTiKa »

Mongol dahi hasaguud l hamgiin hari setgeltei ni bh, bid nar end oros, amerik-n taliig barimtlana gej hereldej bga ch gsn etsiin etsest aliniihan taliig barij baij mongold ashigtai ve gdg deer l margadag yum,
Хэрэглэгчийн аватар
space
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4293
Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Байршил: universe
Contact:

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн space »

ezshuu написал:
space написал:Би бол одооний байгаа нийгэмд л дургүй явдаг . Хээл хахууль авлигаар дүүрсэн , ёс суртахуун , ухамсрийн доройтолд орсон . Тэгээд одоо муу байгаа юмийг үнэнгийг нь хэлэхгүй одоо өөр яаах юм бэ . Социализм шиг бүх муу юмаа нуугаад явах уу . Хойд Солонгосийн засгийн газар л бүх юм сайхан байгаа гэж ард түмнээ мунхруулдаг байх .
Би ч гэсэн дургүй.
90 оны хувьсгал ялаагүй байсан бол гэж боддог.
Угаасаа 90 оны хувьсгал бол CIA-ийн хийсэн зүйл.
Гол нь эдийн засаг зах зээлийнх байх хэрэгтэй . Хятад шиг системээр л явах ёстой байсан юм .
i am no1
Хэрэглэгчийн аватар
Саруул
Гишvvн
Бичлэгүүд: 8722
Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн Саруул »

Сэтгэлээрээ харь болчихсон улс их байноо. Орос, хятад, америк, барууныг шүтээд тэднийхээ төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй хүмүүс захаас авахуулаад замаар нэг болж. Тухайн үндэстний хамгийн заналт дайснууд бол харийн соёл, харийн үзлээр хүмүүжсэн тэр орны өөрийнх нь иргэд байдаг гэж үнэн үг шүү
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
ezshuu
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Бичлэгүүд: 2075
Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн ezshuu »

Зах зээлийн эдийн засаг чинь одоо хаашаа явахаа мэдэхээ больчихоод байхад кк.
Хэрэглэгчийн аватар
AzA
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2305
Нэгдсэн: 3-р сар.04.05 10:58 pm
Байршил: You're not special. You're not a beautiful or unique snowflake. You're same as other 7billion people
Contact:

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн AzA »

Uher mongol setgehuineesl deer baih. Odoogiin baidlaar minii huvid lav mongol setgehui gevel iimerhuul baina.

-Mergejliin shuumjlegch
-Het eh oronsog
-Racist
-Uuriiguu busdaas deer gej boddog
-Buh yum busdiin buruu gej boddog
Eat sh*t.
Хэрэглэгчийн аватар
eRoTiKa
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Бичлэгүүд: 5111
Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн eRoTiKa »

AzA написал:Uher mongol setgehuineesl deer baih. Odoogiin baidlaar minii huvid lav mongol setgehui gevel iimerhuul baina.

-Mergejliin shuumjlegch
-Het eh oronsog
-Racist
-Uuriiguu busdaas deer gej boddog
-Buh yum busdiin buruu gej boddog
-bi bol eh oronch
-bi bol meregjliin uls tur niigem sudlaaxh
-chi muu hujaagiin shees yu geed bga. Be
-bi chamaas 1000 dahin bolovsrol medlegtei muu baas mini
-chi vneheer mal yum, iim usan tenegvvdtei tsagaa vrmeergvi!!



Ggd gejv
Хэрэглэгчийн аватар
space
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4293
Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Байршил: universe
Contact:

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн space »

AzA написал:Uher mongol setgehuineesl deer baih. Odoogiin baidlaar minii huvid lav mongol setgehui gevel iimerhuul baina.

-Mergejliin shuumjlegch
-Het eh oronsog
-Racist
-Uuriiguu busdaas deer gej boddog
-Buh yum busdiin buruu gej boddog
Adilhan Aziuudiigaa uzen yadah uzel het huchtei baina . Jishee ni uchnuun humuus Umnud Solongos-d hooloo zalguulsan . Yund ni tegej Solongosuudiig uzen yadah ?
Bi bol uursdiiguu Yapon,Solongos,Hytaduudaas iluu gej yarihad umnuus ni sanaa zovdog . Tiim lag yum bol Galaxy , Lexus -s iluu buteegdhuun hiichiheech . Yag odoogoor bid Hoid Solongosoos busad zuun Aziin ulsuudaas ilt hotsorch baigaa .
i am no1
Хэрэглэгчийн аватар
AzA
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2305
Нэгдсэн: 3-р сар.04.05 10:58 pm
Байршил: You're not special. You're not a beautiful or unique snowflake. You're same as other 7billion people
Contact:

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн AzA »

undestnii darhlaa hev shinj gj neg ym bn. uugeeree mongolvhuudyn urd gishgeh undesten tootoi hd shuu. odoo ymar bgan neeh chuhal bish. gagtshuu ymar bsn ne chuhal. adgiin naad zah ne chmg huntei suuhad tr hunyhee udam sudryg hardag shu de. muu udamtai bl zuvshuurduggui. uuntei adil. mongol hugjinu gdgt bi bat itgedeg. ydaj umhii solongoschuultai buu jish! booliin udmiig haanii udamtai zuirluulj boldoggui yum! yoponchuud bl bs yahab.
.......yamar baisann chuhal gene shuu. Odoo yamar baigaa bas ireeduid yamar bolohn iluu chuhal baimaar yum. Chingis haan hervee odoo bid nariig harval ichsendee amia horlono biz. Bid nariin duu, huuhduud maani hort utaagaar amisgalj geneticiin uurchlultei hoolloor bumbugduulj baina. 10-20 jiliin daraa mongolchuudiin muruudul bolson USA-shig buum allergy, sonin uvchtei humuuseer duurnedee.

Tuuheer baharhah erh bid nart baihgui. Haraal idsen 4 jiliin umnu bolson zuilee martdag ard tumen baijiij. S.Zorigiin hereg 4jil tutam ilrengee alddag, 4 jil tutam goy amlalt sonsdog haha.

Mongolchuud maani ungursnuusuu salj suraasaa burhanii neriig bodoj. Odoo tsag bas ireedui iluu chuhal baimaar yum uuln.
Eat sh*t.
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Харь сэтгэхүйтэй монголчууд

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Хятадыг ил далд байнга магтаж халхууд урвагч гэж гоншигонож суудаг хар хятад гаралтай НЗДА гэгч нэг гар байна.. :haha:
Модун хааны алтан ураг-R1a
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах