Гандангийн дэнж дээр давхин одоод нарыг шинжихүл, шинжих гэж дээ тэнд байгаа лам цурхайч нарыг сонсохул өнөө жилийн нар тэгж ингэж мандсан тул, бас цурхай барих бичилбэрт тийн айлдсан тул мөнөөх шимп жил маань хоер сартай нялхасд ээлтэй, гурван сартай нялхасд ялимгүй хамрын ханиад хүрэх нигууртай, 12 сартай хүүхдэд нарших, найм есөн зуу, мянгаад сартай өтгөст баруун тавхайн яс янгинан өвдөх, зүүн чихний хэнхэрцэг хагарч сонсгол муудах нигууртай гэх зэргээр буусныг сонсоод сэтгэл уужирч гэртээ нэн даруй буцаж ирэв ээ.
Мааньд ямар ууц байх биш, бас тавхай боов байх биш, яджаахад тэр боов нь хэд хоногийн дараа күм битаа кэл мэрэгчээрээ алдартай харх ч идэхэд нэн бэрх хатуу эд болдог учир болихоор шийдэж, казаа сайхан чанаад дунд нь хайрсан жирийн боовоо жийрэглэн 9 үе давхарлан тавибай.
Зурагтаа асаахул бүх сувгаар ирэх жилийн өнгө улбар шараас писчүү ягаан, заримдаа орог саарлаас минчийсэн хүрэн улаан байх зэргээр айлдах тул даруй өөр сувагт шилжүүлэхүл бөх ноолдаан гарчийноо. Жижиг, Сумъяа хоероос хойш бөх гэдгийг умартсан тул танидагаар нь, бас миний үед арай дөхдөгөөр нь Эрхэмээ аварга, ганц танидагаараа Гончигдамба эд нарыгаа фэндэн суутал мөнөөх гайхал эрт даваанд тэрийгээд унасан тул ганц хар аваргаа хэсэг харвай. Бөхчүүд барилдахаасаа тахалзах, тэврэлдэх, зогсох нь бэрхтэйн тул бөх үзэхийг тэгсгээд боливой.
Бас ирсэн зочид гийчдэд гэж сар шинээр эрчүүд магад шартах нь лавтай тул шар тайлахад нь хэрэг болуузай гэж кимчи улсын нэжгээд бэлэн гоймон, мөн нэлээдгүй күм идэш ууш нь хэтэрч сур харвах нь баараггүй тул мөн л гуулин улсын том размертэй памперс зэргээр хэрэндээ товхийсон бэлэг сэлт бэлдээд сэтгэл маадгар зочидоо хүлээвэй.
Жилдээ ганц болдог баяраар хувхай царайлж суух биш буянаа харуулнаа хө, дээлээн давхарлангаа гаднаас нь зуун халиуны халуун амиар бүтсэн булган хантаазаа өмсөв. Манай хасагууд ч хөөрөг барихгүй юмаа гэхэд хэзээний монголчуудын адил хамар, амны тамхи хэрэглэж ирсэн бас л "гайхамшигт" уламжлалтай тул усны үхрийн эврээр /бодуул африкийн цагаан хирсний доод эвэр бололтой
Төгсгөлд нь, одоо ингэсгээд яааг хавар эхэлж байгаа тул маргаашнаас өмнө газрын цаг тоолбороор баримжаалсан гэлгүй магад итгэж өвөл намрын хүрэм, цаа буган гутал зэргээ үтэр түргэн тайлж хөнгөн нимгэн явбал зүйд нийцнэ.
Жич. Өнөөх муу нэрт цаг уурынхан цочир хүйтэрнэ гэж муу амлаж байна лээ. Өдгөө нэгэнт хаврын эхэн сар ирцэн байхад үкийж хүйтэрч байдгийн.
Ишлэл.
"Даан ч ирэх хавар хол байна даа хол байна". Амаа тат! Цагаан сар хаврын баяр!
Уриа.
Дүн өвлөөр хавар боллоо гэдэг манай цурхайчдын яруу алдар бадраг ээ.


