ДӨЧИН ТҮМЭН МОНГОЛ

Тvvх
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

ДӨЧИН ТҮМЭН МОНГОЛ

Бичлэг Бичсэн Mfbfj »

ДӨЧИН ТҮМЭН МОНГОЛ

Монголын түүх-уран зохиолын дурсгалуудад "Дөчин түмэн Монгол, Дөрвөн түмэн Ойрад" гэх хэллэг түгээмэл ажгуу. Эндээс Монгол үндэстэн нь "Дөрвөн Ойрад" ба бусад "Дөчин түмэн Монгол" гэсэн хоёр хэсэгт хуваагдсан байжээ гэсэн буруу ойлголт бий болдог .
Ингэж хуудуутай ойлгож байгаагаас Монголын түүхийг үечилэхдээ ч Ж. Гэрэлбадрах багшийн "Дөчин дөрвөн хоёр"-ын үе гэх хэллэг хэвших янзтай болж байна.Чингэвэл Хорчин тэргүүтэй араваад аймаг Монголын түүхийн гадна үлдэх болно.
Үнэндээ бол Батмөнх даян хаан Улсболд, Гэрүтэй нар үр үгүй өнгөрсөн тул өөрийн хөвгүүддээ өмч хуваахдаа ,Чингис хааны дүү нартаа болон Урианхайн Зэлмэ зэрэг зүтгэлт нөхөддөө шагнан олгосон ..."Хорчин, Жалайд, Дөрвөд, Хошууд, Горлос, Харчин,Түмэдийн зуун гар, Ар Хорчин, Оннигуд, Авга, Авга нар,Дөрвөн Хүүхэд, Муу мянган, Урад" аас бусад үлдсэн улсаас Төрболд Цахар, Сөнид, Үзэмчин, Уухан, Хуучидыг авав. Арсболд, Барсболд хоёр Тумэдийн долоон отог, Ордосын Юншээбууг авав. Алчу болд Баарин, Халхын хагас отог, Жарудыг авав. Очирболд Хэшигтэнийг авав.
Алболд Хар гэр ба Шарай голыг авав. Чин тайж Хар Татарыг
авав. Гэрболд Урууд Ордосыг авав. Гэрсэнз Халхын арван гурван отгийг авав"...
гэжээ. [Эрдэнийн эрх]
Үүнийг жагсаавал :

• Төрболд: Цахар түмэн, Цахарын Үзэмчин, Сөнид, Хуучид, Аохан зэрэг отгууд
• Улсболд: Залуудаа үхсэн.
• Барсболд Сайн Алаг хаан: Ордос түмэн, Түмэд түмэн
• Арсболд: Түмэд
• Очирболд: Цахарын Хишигтэн отог
• Алчболд: Өвөр Халх 5 отог
• Гэрболд: Цахарын Найман (Цахар), Урад отгууд
• Арболд (Алиболд?): Хар гэр, Шарай гол
• Гаруудай: Хар Татаар
• Увсанз: Цагаан Татаар
• Гэрсэнз: Халх 7 отог
• Төрөлт гүнж: Халх Жаруудын Баасан тавнанд гэргий болон очсон. Зарим сурвалжид түүнийг Гэгээн гүнж хэмээн нэрийддэг.[Эрдэнийн товч]
Иймд Монгол нь Даян хааны дараа гэхэд Ойрад, Хааны өмч улс буюу 6 түмэний Урианхайгаас бусад 5 түмэн хийгээд Хорчин тэргүүтэй Чингис хааны дүү нарын улс гэсэн гурван томоохон бүлэгт хуваагдаад байжээ.
"Дөчин түмэн Монголд"- Ойрад тооцогдохгүйн адил Чингис хааны дүү нарын дээр дурдсан бүх аймаг ч мөн адил тооцогдож байгаагүй юм.
Иймд "Дөчин түмэн Монгол" гэх хэллэг нь угсаатны зүйн утга агуулагдаагүй цэвэр уран зохиолын хэллэг болно. Өөрөөр хэлбэл энэ хэллэг хэн нь Монгол хэн нь Монгол биш болохыг тогтоох шалгуур биш юм. Үүнийг олон талаас нь маш сайн батлан харуулсан 2-3 ч эрдэм шинжилгээний өгүүлэл бий.
Товчдоо бол Батмөнх даян хааны цагт зөвхөн хааны өмч иргэд сая ДӨЧИН ТҮМЭД хүрсэнээс тийн "Дөчин түмэн"-ий эзэн, -"Дөчин түмэн Монгол"-оо аваад гэх мэт хэллэг гарчээ.
Нөгөө талаар Монголын түүх бичлэгт өнөөдөр ч хүчтэй байгаа "Ойрад -Зүүн Монгол" [ ын тэмцэл] гэх угсаатанчилсан хэллэг ч мөн түүхэн үнэнтэй хавирахгүй байгааг хүлээн зөвшөөрч засах ёстой юм.
Ингэж үзсэнээс талцал өнөө хэр тасрахгүй үргэлжилж буйд түүхчид буруутай.
Үнэндээ бол "Зүүн Монголын"- 6 түмэний гурав нь буюу БАРУУН ТҮМЭН нь угсаатны зүйн хувьд үнэмлэхүй дийлэнх нь "Ойрад" юм. Өөрөөр хэлбэл Зүүн Монголын тал нь шахуу Түмэд, Ордос , Юншээбуугийн үнэмлэхүй дийлэнх нь Ойрад аялагаар ярьдаг "Ойрад" байхад үлдсэн "жинхэнэ" Ойрадтай хааны өмч иргэд болох "жинхэнэ" 6 түмэн Монголчууд тэмцэж байсан гэх ойлголтыг бий болгож буй нь буруу юм.
Ерөөс Зүүн Монголын Баруун түмэнд Ойрад гаралтай Бэгэрсэн, Исмайл, Ибарай гэх мэт ноёдууд яагаад ноёлоод байсаны шалтгаан нь энд оршино. Өөрөөр хэлбэл Баруун түмэн нь Ойрадын засаглалыг хүлээх угсаатны зүйн суурьтай байжээ гэсэн үг.
Баруун түмэн бүү хэл Зүүн түмэний Үзэмчин гэх мэт аймагууд ч Ойрад аялагаар ярьдаг Алтайгаас гарвалтай ард түмэн билээ.
Үүнчилэн Ойрадад ч "зүүн Монгол"-ын олон овог аймагууд шингэжээ.
Иймд Ойрад хийгээд Зүүн "Монгол"-ын тэмцэл гэдэг нь 1-рт угсаатны зүйн ойлголтооор бүрэн няцаагдаж байна.
2-рт. Түүхэн үндэслэлээр ч няцаагдах болно.
Жнь:------Ойрад Цоросын Алдар хошууч Зүүн Монголын Боржигон Элбэг нигүүслэгч хааны холбоотон байсан бол Ойрад Хэргүдийн Үгэчи хашиха нь зүүн Монголын Асудын Аругтай [Хасарын удам] нар холбоотон болж харилцан байлджээ.
Наашилаад ярьвал Тогоон, Эсэн хадын үед зүүн Монголын дийлэнх нь ч Ойрадтай холбоотон байсан,бүүр нааш ярьвал Зүүн Монголын ар Халхын Засагт хан аймаг үе дамжин Зүүнгар Ойрадын холбоотон байсан зэргээс үзэхэд угсаатны хувьд хуваагдан хоорондоо тэмцэж байсан гэж харагдахгүй харин ч аль аль талдаа харилцан холбоотонтой байсан нь нэг үндэстний шинжийг бүрэн харуулж байгаа юм.


Ийм учираас сайн болоод бөөн дурын түхчидээсээ эхлээд албан дурын түүхчид маань энэ асуудалд анхаарлаа хандуулан үр хочисоо эх орнч баатарлаг түүх соёлоороо хүмүүжүүлэх эрхэм үүргээ огоорч яс үндсээр АЛБАН ЁСООР бүү талцуулж байгаасай хэмээн хүснэ.
Үүнийг бичих болсон шалтгаан нь зарим албан дурын түүхчид маань бөөн дурын түүхчидээ баадуудан Ойрад бол Монгол биш. За тэр харахгүй юу манай өвөг дээдэс өөрсөдийгөө "Дөчин түмэн Монгол " гэж цохон тэмдэглэж байсан байна . Ойрад бол Халхын дайсан байсан. Халхаа харь дайсан Ойрадаас хамгаалсан манай өвөг дээдэс Эфү Цэрэн, Өндөр гэгээн, Чахундорж нар бол баатарууд мөн гэж ирээд л яг л БНХАУ-ын түүхчидын ярьдагийг тоть адил давтаж буй тул энэ бичвэрийг тэрлэв.
Сүүлийн удаа Mfbfj 5-р сар.28.16 10:28 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.
Walder Frey
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Бичлэгүүд: 128
Нэгдсэн: 5-р сар.01.16 7:40 pm

Re: ДӨЧИН ТҮМЭН МОНГОЛ

Бичлэг Бичсэн Walder Frey »

Дөрвөн түмэн юу гээд далдганаад байна даа? Та нар өөрсдийгөө монгол хүн гэж хэлэх эрхгүй гэдгээ эрх биш мэднэ биз дээ? Хаан ширээнд хэдэн зуун жил шунаж Их эзэн Чингис хааны үр хүүхдүүдийг бүгдийг нь алах гэж үхэн хатан зүтгэсэн хүмүүс нь та нар. Тэгэхлээр Чингис хааны байгуулсан Монгол улсын иргэн гэж өөрийгөө нэрлэх эрхгүй хүмүүс бол та нар. Ийм өчүүхэн юм ойлгохгүй малнууд. Та нар монгол биш. Одоо зайлцгаа. Яасан олон юм хуцдаг бөөснүүд вэ
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: ДӨЧИН ТҮМЭН МОНГОЛ

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Даварсаар даварсаар Дагвын оронд дээр гарч гэвтэнэ гэж энэ дээ хөө.. :haha:
Модун хааны алтан ураг-R1a
Сэтгэгдэл хариулах

“Тvvх” руу буцах