Занабазар Монгол улсыг тусгаар тогтнуулсан гэнээ.

Тvvх
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Занабазар Монгол улсыг тусгаар тогтнуулсан гэнээ.

Бичлэг Бичсэн Mfbfj »

Орчин үеийн түүхчид маань ингэж ярьж байх юм. Энэ бол СОЦ-ын үед шүүмжилж байсан хөрөнгөтний түүхч, социологч, Философчидын "хувь хүний түүхэн үүрэг ролийг ДӨВИЙЛГӨН үзэх" үзэл мөн үү ?
Аль эсвэл Занабазар үнэхээр Монголыг тусгаар тогтнуулцан гэх эх сурвалж түүхэн баталгаа гэж юм байдаг юм уу ?.
Жич: Энд уг судлагдахууны шалиг завхай байсан, Түвд, Бутануудаар бурхан цутгуулсаныг шавь нар нь түүний нэр дээр бичсэн, Энх-Амгалан хааны хойд насанд өөрийгөө зориулж хажууд нь хамт байж ном умших гээд амиа хорлож үхсэн гэх мэт хувь хүнийх нь намтар түүхийг авч хэлэлцэхгүй . Энэ талаар өөр сэдэв бий.Иймд зөвхөн түүхэн үүрэгийх нь талаар хөөрөлдөе.
Сүүлийн удаа Mfbfj 6-р сар.15.16 11:46 pm-д засварласан, нийт 3 удаа засварласан.
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Re: Занабазар Монгол улсыг тусгаар тогтнуулсан гэнээ.

Бичлэг Бичсэн Mfbfj »

Зарим нэг няцаалтыг үзүүлэе.
1. Занабазар Халхчуудыг хядлагаас авран хамгаалсан.
Хэний хядлагаас ?. Галдан Бошигт хааны үндэслэсэн Монгол угсаатны Зүүнгарын хаант улсад элэг нэгт Халхчуудыг бөөнөөр аймаглан устгах бодлого байгаагүй.Чингэхийг ч зориогүй ба ийм үйлдэл ч гаргаагүй. Ийм учираас Занабазрыг дөвийлгөх гэсэн зарим түүхчид дэмий донгосож байгаа төдийгүй Монгол угсааны Ойрадуудыг түүхэн гэмт хэрэгт гүтгэж байгаа хэрэг болно.
2. Занабазар Манжийн Энх-Амгалан хааны БАГШ байсан учираас түүнд нөлөөлж Монголд Хятадуудыг оруулж ирэхийг хориглуулж чадсан. Манж Чин улстай хийсэн энэ гэрээг анх 1691 онд Долооннуурт дагаар орохдоо ах Чахундоржийн хамт үзгэлсэн.
а. Халх-Манжийн ГЭРЭЭ гээч юм түүхэнд лав байхгүй . Монгол ҮНДЭСТНИЙ өнцөгөөс томоор харвал --Нутаг орноо хаяж гээх замаар амь зулбан зугтааж үндэс угсаа нэгэндээ дагаар орж НЭГДЭХЭЭС харь дайсаныхаа боол болохыг илүүд үзсэн хэдэн гуйлагчин тутрага гуйн ирэхэд нь Манж Чин улсын Энх-амгалан хаан гэрээ байгуулан тусгай нөхцөл, хөнгөлөлт олгохуу ?
Манай түүхчид юу бодож ийм юм донгосож байгаа юм бол ?. Энд бас л түүхчид үлгэр зохиожээ.
б. Занабазар гэгч Халх гаралтай ламыг Багшаа болгосон нь Энх-Амгалан түүнийг шүтдэг байсан гэсэн үг биш. Үүнчилэн Занабазрын оролцоогоор Хятадуудыг Монголд оруулахыг хязгаарласан гэх ямар ч баримт алга байхад ГАВЪЯАГ түүнд ногдуулан магтаж байгаа нь хий үзэгдэл магтаж байгаагаас өөрцгүй юм.
Нөгөө талаар бууж өгөн дагаар орсон Халх битгий хэл эсэргүүцэн байлдаад ялагдсан Түвд, Уйгар, Бутан гэх мэт улсуудад Манж нар Хятадуудыг оруулахгүй байх хууль батлаж өгсөн нь Манжийн төрөөс эзлэгдсэн бага буурай үндэстнүүдийн эрх ашигийг хангах замаар тогтоон барих ухаалаг бодлого явуулж байсаныг харуулахаас Занабазар ганцаараа мэргэн түргэндээ таатай нөхцөл авцан юм биш.
Иймд Манжид дагаар орсон Халхын Занабазар ,Манжийг эсэргүүцэн байлдаад ялагдсан Түвдтэй харьцуулахад илүү нөхцөл аваагүй байна.
Нэгэнт Манжийн төрд дагаар орж ГАВЪЯА байгуулсан Халх нь Манжийг эсэргүүцэн байлдсан ялтай бусад угсаатнуудтай харьцуулахад илүү таатай нөхцөл аваагүй байх тул Занабазарт ямар юмных нь гавъяа байдаг юм. Халхад таатай нөхцөл авахаасаа илүү Занабазар өөртөө зөөлөн олбог авсан байдаг.
Сүүлийн удаа Mfbfj 9-р сар.07.16 8:46 pm-д засварласан, нийт 10 удаа засварласан.
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Re: Занабазар Монгол улсыг тусгаар тогтнуулсан гэнээ.

Бичлэг Бичсэн Mfbfj »

3. Занабазар Халхыг Манжид НЭГТЭГСЭНЭЭР Монгол улс ТУСГААР ТОГТНОХ ирээдүйн үүд хаалгыг нээж өгсөн.
Энд бол түүхийн ангид элсэх ЭЕШ-ийн босго оноог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг харж болно.
СОЦ-ын үеэс эхлээд одоо ч тэр тоонд муу, логик сэтгэлгээ тааруучууд нь Монгол хэл,уран зохиол за тэгээд түүх мүүхийн ангид ордог байсан. Энэ нь эд нарын ярьж байгаа юманд хүртэл харагдаж байх бөлгөө. Геополитик гээч юмыг Монголын түүх бичлэгт оруулж ирсэн муу Баабарт ямар их атаархаж байсан гэж санана.Үүнийг илгасаад тайлбар хэлье.
Сүүлийн удаа Mfbfj 9-р сар.25.16 2:29 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Re: Занабазар Монгол улсыг тусгаар тогтнуулсан гэнээ.

Бичлэг Бичсэн Mfbfj »

4. Халхчуудын амьд арзайж буйд Занабазар гавъяатай.

Энэ тэнэг үндэслэл 1-р асуудалтай зарим талаар холбогдох хэдий ч энд өөр тайлбар хэлье. Дээр нь амиа тээх аядаж байгаа хэдийг битгий хэл доорхи ХАВТГАЙГ нь ч Занабазар байлгаж байгаа гэж ирээд л их л сүсэглэнгүй өгүүлэх түүхчийг хараад ихэд гутав. Занабазар ГАЗАР ХИЙСЭН байх нь !!!.
Цагаатгалын газрын дарга асан бөгөөд Өвөрхангайн гаралтай ,Жуковыг ирэхээс өмнө Монголчууд Японыг ялчихсан байсан гэж яриад түүхийн ухааны доовтор хуссан Д.Хоролдамба гэгч этгээд ..." Монголчууд үндэсний хэв шинжээ хадгалсаар 20-р зуунтай золгоход Өндөр гэгээн Занабазар гарамгай гавъяа байгуулсан"...гэжээ.
Энэ бол:
1. Монгол угсааны Халхын ханлигууд нь Монгол угсааны Зүүнгарын хаант улсын "хядлагаас" аврагдахын тулд Манж Чин улсад дагаар орсон .
2. Хэрвээ Халх нь Зүүнгарт нэгдэж НЭГДМЭЛ Монгол улсыг үүсгэж ,хамтын хүчээр (1640 оны их цааз) харийн түрэмгийлэлийг сөрсөн бол Халх нь уг үйл явдлын зүй ёсны үргэлжилэл болох Өвөр Монголыг чөлөөлөх дайны хөлд үрэгдэж Халхчууд бид Зүүнгар шиг Манж нарт хядуулах байсан.Энэ нь Халхын эрх ашигт харш учираас Манж Чин улсад дагаар орж "үндэстнийхээ" хувьд оршин тотнох боломжоо хадгалан үлдсэн...
Гэх санаануудаас үүсэж байгаа дүгнэлт юм.
Гэтэл үнэндээ бол 20-р зууны эхэн гэхэд Халх нар хүн ам зүйн хувьд Энх-Амгалан,Тэнгэр Тэтэгсэн, Найралт Төв нарын үеийнхээсээ тоо цөөрч, ямар ч ирээдүйгүй сөнөж мөхөх ястанд тооцогдож байсан нь өнөөгийн Халхчуудын амьд арзайж буйд Занабазар гавъяатай гэхэд инээд хүрэхээр байна.
Тухайлбал муу Сүй Шү Жан хүртэл энэ тухай маш сайн мэдлэгтэй гэдгээ харуулан..." Манж нар Монголыг даанч дэндүү нухчин дарлаж байжээ.Халхын хүн ам Энх-Амгалан,Тэнгэр Тэтэгсэн, Найралт Төв нарын үеийнхээсээ цөөрсөн байгаа нь үүнийг өлхөн батална. Харин бид Халхын хүн амыг өсгөх бодлого барьна"...гэх мэтээр Халхын хойчыг сайжруулах бичигтээ дурджээ.
Халхчууд өнөөдөр 2 сая гаруй байгаа нь Занабазрын буян биш. Харин Ю. Цэдэнбалын 1960 аад оноос хэрэгжүүлсэн хүн амыг өсгөж эрүүлжүүлэх үндэсний бодлогын үр дүн юм.Энэ үед л 30 хүрэхгүй жилийн дотор хоёр дахин өссөн билээ.
Иймд Халхчуудыг олон байгаад Занабазар биш, Ю.Цэдэнбал түүний ард байсан ЗХУ гавъяатай байна.
Амин хувиа хичээх замаар ар Халхыг "Монгол үндэстнийг нэгтгэх" дайн дажины хөлөөс зайлуулан аварсан, Монгол угсааны Зүүнгар улсын "аймшигт геноцидоос" авран хамгалсан гэх үзэлд дараах тайлбар хүргэе.
Тухайн үед ар Халхын хүн амыг 800,000 байсан гэж Халхын түүх судлаачид өөрсөдөө судлан тогтоожээ. Тухайлбал Галдан Бошигт хааны үйл хэргийг "дахин нягтлаж" Занабазар нарын дээрх "түүхэн гавъяаг" тодотгох санаатай явдаг Түүхийн Хүрээлэнгийн Дундад Зууны Тасагийн эрхлэгч Ц.Цэрэндорж гэгч ингэж тоолсон байна.
Сүүлийн удаа Mfbfj 7-р сар.05.16 2:34 pm-д засварласан, нийт 7 удаа засварласан.
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Re: Занабазар Монгол улсыг тусгаар тогтнуулсан гэнээ.

Бичлэг Бичсэн Mfbfj »

5. Халхын түүхэн дэх ЛИДЕР-ийн хомосдол ба Занабазар. Зохиомол алдаршуулалт, түүхэн ДОМОГИЙН үргэлжилэл........
Занабазар судлал дахь хэт шашинжсан ,шинжлэх ухаанч бус ,харанхуй муйхар эрүүл бус тайлбар ,үндэслэлүүд нь уг судлагдахуун нь шашины зүтгэлтэн байсантай ямар нэг хэмжээгээр холбогдно.
Сүүлийн удаа Mfbfj 6-р сар.15.16 11:41 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Re: Занабазар Монгол улсыг тусгаар тогтнуулсан гэнээ.

Бичлэг Бичсэн Mfbfj »

Монголын түүх бичлэг дэх үзэл санаа ёс суртахууны ялзрал Занабазартай холбогдох нь.

Занабазар, түүний ах Чахундорж нарыг өнөөгийн Монгол улсыг байлгаж байгаа гавъяатан гэх үзэл сүүлийн үед зарим түүхчидээс гарах болов.
Мэдээж хэдэн үеэрээ Монголчуудад хараалгаж ирсэн Эфү Цэрэнтэнгүүдийн удам ,үр төлүүд үүнийг шүүрч аван үзэл суртлын компанит ажил өрнүүлж байна.
Үнэхээр Занабазартан [ Халх ] Монголыг байлгаж байгаа гавъяатан мөн үү ? гэвэл баримт үүний эсрэг байгааг төвөггүй харж болно.
Манай ахмад эрдэмтэд зүгээр ч нэг үзэл сурталд тархиа угаалгачихсан улс байгаагүй юм шүү. Тийм ч учираас эд нарын Монгол үндэстэнд учируулсан гэм нүгэлийг тов тодорхой дүгнэн бичсэн юм.
Занабазар, Чахундорж нарын "гавъяагаар" 20-р зуун гэхэд сөнөж байгаа, мөдхөн устах ястанд тооцогдож байсан Монголчууд Оросын ашиг сонирхол, Мөнгөөр тусгаар улс болсон бөгөөд энд Чахундоржийн гавъяа гэж түй ч байхгүй юм.Хэрэвзээ Оросууд Бидниййг "СОНИРХООГҮЙ" бол Чахундорж ,Занабазар нарын гавъяа гэж юу байх байсийм бол. Тиймээ Галдан хаан бидэнд "Өр" үлдээсэнгүй. Энэ сайн хэрэг. Харьцуулбаас Занабазар бидэнд Хятадад сайн дураараа нэгдсэн Хятадын нэг хэсэг --Нэг Гэр бүл гэсэн Түүхэн "Өр" үлдээсэн.
Энэ нэхэл хатуутай ӨР өнөөдөр ч нэхээстэй байгааг бид харж болно.
Өнөөгийн Монгол улсын Тусгар тогнол бидний хэн бүхэнд хамгаас эрхэм.Тиймээс Түүхээ бичихдээ Энэ л үүднээс ,Энэ тусгаар тогнолоо хамгаалах зарчимаар бичих ёстой.
Энэ тусгар тогтнолд Түүх бас орно. Яагаад гэвэл эндээс улс төрийн ГАРГАЛГАА,ҮНДЭСЛЭЛҮҮД урган гарч ирдэг.

Монгол нь ганцаараа оршин байгаа биш.Бид хоёр хөрштэйгээ Харилцаанд орж байна. Тэд манай Улсын статусыг шийдсээр ирсэн. Одоо ч тэр. Тиймээс ТЭНД өөр санал , гаргалгаанууд байдаг гэдгийг санаж хэнийг баатар , хэнийг урвагч вэ гэдгээ шийднэ.Түүнээс бус өнөөдөр Монгол улсын олонхи нь Халхууд тул энэ үүднээс Монгол улсын түүхийг бичнэ гэвэл уучлаарай.Занабазар дараагийн 1000 жилд ч нөлөөлөх түүхэн шийдвэр гаргасан гэж СИ Зи Пинийг ирхийн өмнө Хятад даяр бичсэн.Монголд ч бас мэдээлэгдсэн.
Аргаа бараад Ц.Элбэгдорж Монголыг Хятадад хамаатуулж бичдэгээ зогсоогооч гэж СИ Зи Пин--тэй уулзаж байхдаа ТВ-гээр мэдэгдсэн билээ.
Нөхцөл байдал иймэрхүү байхад Хятадуудад туслаж Монголдоо Чахундорж , Занабазар нарыг БААТАР гэх нь наад зах нь Халхыг Буюу өнөөгийн Монголын нутаг дэвсгэрийг Манж Хятадад сайн дураараа нэгтгэсэн үлдлийг зөвтгөж,Хятадуудын МОНГОЛ нь манайд өөрсдөө сайн дураараа нэгдсэн манай ИХ ГЭР БҮЛ-ийн нэг гишүүн,манай нэг бага ястан гэх үзэлд нэмэр болхоос өөр гялайх юм алга.
Ингэж 300 жилийн дараа ч гай нь дуусахгүй МОНГОЛ улсыг Хятадуудад хамаатуулдаг нэгэн том үндэслэлиг бий болгох улс төрийн шийдвэрийг гаргасан байгаа нөхдийг Баатар болгохоо түр түдгэлзүүлэээд,Хятадад нэгдсэнийхээ дараа болбол яасийм бэ нөхдөө. Хугцаа зөндөө байна.
Сүүлийн удаа Mfbfj 7-р сар.06.16 8:47 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Re: Занабазар Монгол улсыг тусгаар тогтнуулсан гэнээ.

Бичлэг Бичсэн Mfbfj »

Халхын хан нь албатаа дагуулаад Манжид дагаар орсныг өөгшүүлэн "хэнээс урвчихаав" , Бусад Монголчууд юу гэх нь хамаагүй тиймээс БИД --ХАЛХЧУУД өөрсдийгөө "Тодорхойлсон" гэж байгаа бол Буриадууд ч бас ноёдоороо тэргүүлүүлээд өөрсдийгөө "тодорхойлоод " Орост дагаар орцийм бишүү?......Үүний адил Ингэж үзэх нь далдуураа дур дураараа "Өөрсдийгөө тодорхойлоод" "Салан тусгаарлах" -ыг дэмжиж Монгол үндэстний эв нэгдлийг буснуулах зорилгыг агуулж байна.
Төвийн удирдлага хяналт суларсан 90--ээд онд Баянөлгий нь яг дээрхи байдлаар "өөрийгөө тодорхойлхыг" завдснаас үзвэл аюул хэзээд хажууд байгаа болно.
Тэд автономи эрхтэй болохоор үндсэн хуулинд өөрчлөлт оруулахаар санал гаргаад зогсохгүй НҮБ-д хүртэл захидал бичсэн ба боломж таарсан бол хэнээс ч цэргийн тусламж хүсэхэд бэлэн байсан юм.
Мөн Халх нь зөвхөн хар амиа бодон "өөрийгөө тодорхойлсон" гэвэл Монгол туургатны төв энэ тэр гэж ярьхаа болих хэрэгтэй.Мөн Хятадын түүхчидийн "өнөөгийн Монголын нутаг бол Манж дайчин улсын хууль ёсны залгамжлагч БНХАУ -ын нутгаа.Учир нь Өнөөгийн та бүхний өвөг дээдэс ,Занабазар, Чахундорж тэргүүтнүүд өөрсөдийн "саналаараа" их гэр бүлдээ нэгдэж амар жимэр уусаж байсныг чинь хувхай оросууд дээрэлхээд "түр " салгачихаад байна гээд байгааг яах вэ?
Одоогийнн Монгол улс бол Манж чин улс түүний хууль ёсны залгамжлагч БНХАУ -ын нутаг ,баталгаа нь "Манай бага ястан Халхын Цэрэн Манж-Оросын хилийг тогтоох ажилийг МАНАЙ талаас төлөөлж хийсэн газрын зураг нь байна" гэдэг.Тиймээс 300 жилийн дараа ч нүгэл хилэнц нь дуусахгүй байгаа эдгээр новшнуудыг ХАЛХЫН баатар гэж өргөмжилхөөр оролдох нь , Монголыг Хятадын нэг хэсэг гэж үздэг БНХАУ---ын түүхчид, улс төрчидөд сайхан далим болох бөгөөд өнөөгийн та бидны тусгаар тогнолд аюултай төдийгүй ТУСГААР тогтнож байгаа маань "Буруу" Бид Монголчууд Хятадын нэг хэсэг үүнийг хийсэн хүмүүс "Баатар"ууд гэсэн Мессежийг тарааж байгаа далд утагтай юм.
Хятадууд нэг л өдөр цэрэглэн халдаж Монгол чинь манай их гэр бүлийн нэг гишүүн бидэнтэй 200 аад жил өөрсдийнхөө саналаар хамтран амьдарсан царай зүс хамар ам нь ч ижил гэсэн "Түүхийн" шалтгаанаар халхавчлах болно.Одоо Украйнд явуулж буй Геополитикийн ажиллагаагаа Оросууд нь мөн л "түүхэн" шалтгаанаар тайлбарлаж өөрсдийн онцгой эрхтэйгээ тунхагладгийг нь барууныхан ч зарим байдлаар хүлээн зөвшөөрдөгийг анхаарах хэрэгтэй.

Монголыг Хятадынх гэж үздэг цорын ганц шалтгаан бол дээрх урвагчидын гай юм.Хожимын улс төрийн үр дагавар нь ийм хортой тул даган баясах хэрэггүй.Ийм шалтгаанаар эдгээр нөхдүүдийг урвагч гэж Монгол улсын түүхэнд авч үздэг бөгөөд Түүхийг дүгнэж цэгнэхэд үндэстэн ястны үүднээс хандах нь утаггүй бөгөөд ямар ч үр дүнгүй болно.
Ялангуяа Халхын түүхийг Ойрадын түүхтэй сөргүүлэн тавих замаар Зүүнгарчуудтай "өрсөлдүүлчиж" болмоор этгээдүүдийг түүхийн хог нвшин дундаас ухаж гаргах мунхаг оролдлого нь Монгол үндэстний оршинг байхын эсрэг үзэл санаа , ёс суртахууны ялзралд хүргэж байгаа юм.
Сүүлийн удаа Mfbfj 7-р сар.07.16 12:08 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
www.mongolnaiz.com
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 8
Нэгдсэн: 9-р сар.16.15 5:51 pm
Contact:

Re: Занабазар Монгол улсыг тусгаар тогтнуулсан гэнээ.

Бичлэг Бичсэн www.mongolnaiz.com »

Галдантай нийлсэн бол манжийг барах байсан боловуу?
Mfbfj
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
Бичлэгүүд: 300
Нэгдсэн: 2-р сар.12.15 5:55 pm

Re: Занабазар Монгол улсыг тусгаар тогтнуулсан гэнээ.

Бичлэг Бичсэн Mfbfj »

Занабазрын АВАРЧ үлдсэн нутаг дээр өнөөдөр бид тусгаар тогтнож байна.
Сэтгэгдэл хариулах

“Тvvх” руу буцах