Үүл дарга тэгээд М.Энхболдыг баривчлуулж шоронд хийхээсээ юундаан гульчийж гөлчигнөнө вэ? Учир юунд байна? Ууж идэх хэрэг гэмт хэргийн зүйлт заалтнаас хэзээ хасагдчихсан юм бэ? Мэдэх хүн байна уу? Тайлбарлаад өгвөл эгвэл би Богд уулыг Төв аймагтай нь зарж идээд баяжмаар байна...
Хотын дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй албаныхан өчигдөр нийслэлийн өмнөх удирдлагуудтай холбоотой газрын хууль бус наймааны талаар баримттай мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд Хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн өмнөх удирдлагууд буюу М.Энхболд, Т.Билэгт, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар Хотын даргаар ажиллах хугацаандаа 26.9 их наяд төгрөгийн газар олголт хийсэн ч хотын төсөвт сохор зоос ч ороогүй болохыг мэдэгдлээ.
Тэд өмнө нь энэ асуудлыг хөндөж байсан. Бүр тоо баримттай нь дэлгэж байсан билээ. Энэ баримтыг Дэлхийн банкны 2013-2015 оны хооронд хийсэн судалгааны 83 дугаар хуудсан дахь “Хотын өмнөх удирддлагуудын газар олголтоос алдсан орлогын тооцоолол” гэх хүснэгтэд дурьдсан байна. Ингээд мэдээллийг дэлгэрүүлэн хүргэе.
Яагаад энэ цаг үеийг сонгов гэхээр нэгдүгээрт, сүүлийн өдрүүдэд над руу болон миний гэр бүл рүү маш их дайрч давшлах, гүтгэж гүжирдэх давалгааг газраар хөлжсөн хөрөнгөлөг бүлэглэл өрнүүлж байна. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд би хувь хүнийхээ хувьд ардчиллыг зүхэгчдийн гүтгэлэг, дайралтын бай болсоор ирсэн. Намайг хүний ёсноос гадуур яаж гүтгэн гүжирдэж, доромжилсоор өнөөдрийг хүргэснийг сонгогчид сайн мэднэ. Журмын нөхрөө алсан гэх гүтгэлгийг олон жилийн турш миний нэр дээр, миний хамтран зүтгэгчид дээр дэгдээж дэвэргэж ирсэн. Сонгуулийн жил эхэлмэгц энэ улигт гүтгэлэгээ давтаж, улмаар гэр бүл, үр хүүхдийг минь элдэв гүжирдлэгтээ ашиглаж байна.
Хоёрдугаарт, энэ бүх гүтгэлэг дахин сэргэж байгаа, улам увайгүй төрхтэй болж, нийслэлийн газраас зоргоор авч, жирийн оршин суугчдын эрх ашгийг хохироон өндөр өндөр байшин барьж асан цөөн бүлэг хөрөнгөлөг хүмүүс урьдын нөлөөлөл, явцуу эрх ашгаа сэргээн тогтоохын төлөө үгсэн хуйвалдаж, санхүүжүүлж, дайралтыг гардан зохион байгуулж байгаа нь улам бүр тодорч байгаад иргэдийн анхаарлыг хандуулах гэсэн юм. Гүтгэгчид, харлуулагчид иргэдийг төөрөгдүүлэхдээ гарамгай. Тэд юуг ч харлуулж, гутааж, дайсан болгож чаддаг.
Тийм болохоор улаанбаатарчуудад урагшлахаас гадна ухрах ч боломж бодитоор байна. Олигархиудын мөнгөний өмнө сөгдөх, төөрөлдөх, дагаж давтах сонгогчид цөөн бус. Тийм болохоор нийслэлчүүд маань хэчнээн хүсэхгүй байгаа ч ухралт ялчих боломж байсаар байгаа юм. Хөрөнгөлөг цөөнх газрыг хууль журмын дагуу бус хуйвалдааны замаар олж авдаг байсан. Тэд мөнгөөр урхидан хүссэн газраа байшин босгож, өөрсдөө болж байвал иргэд яаж хохирох хамаагүй хэмээн сэтгэдэг байсан.
Ардчилсан нам, жирийн иргэддээ хэвийн амьдрах эрх, түүнийгээ шаардах эрх чөлөөг нь олгоод зогсохгүй, хууль журамтай сайхан хотыг бүтээн босгохын үлгэр жишээг харууллаа. Чухам үүнд л хөрөнгөлөг цөөнх, олигархиуд хорсож аргаа барахдаа гүжрийн үгээр, хар хорын сэтгэлээр бархирч байна. Бид хууль журмаа мөрдсөнөөс өөр ямар ч гэм хийгээгүй” хэмээн тайлбарласан юм. Мөн үүний зэрэгцээ НИТХ-д НАН-аас нэр дэвшиж буй 45 хүн, иргэд сонгогчдоо ч сонор сэрэмжтэй, болгоомжтой байхыг сануулсан юм.
Нийслэлийн 52 жилийн төсвийг салхинд хийсгэсэн хүмүүс ичих хэрэгтэй
2015 онд Дэлхийн банкнаас гаргасан “Монгол улс: Улаанбаатар хотын газрын харилцаа ба менежмент” гэсэн тайланд нэлээд ноцтой баримтууд бүртгэгджээ. Энэ тайланг Дэлхийн банкны Нийгэм, хот, хөдөө, сэргээн хөгжих асуудал эрхэлсэн газраас Улаанбаатар хотын захиргаатай хамтран 2013-2015 оны хооронд хийсэн судалгаанд тулгуурласан байна. Энэ тайлангийн 83 дугаар хуудсанд хотын өмнөх удирдлагуудын газар олголтоос алдсан орлогын тооцоолол гэсэн хүснэгт байх юм. Энэ хүснэгтийг харахаар 26 их наяд 976 тэрбум 42 сая төгрөгийн газрыг хотын өмнөх удирдлагууд олгожээ.
Дэлхийн банкны судалгаагаар тогтоогдсон үнийн дүнг хамгийн багаар тооцсон бөгөөд 2012 он хүртэлх хугацаанд Хотын даргаар ажиллаж байсан хүмүүс шударга ажиллаж байсан бол хотын төсөвт ийм хэмжээний мөнгө орох байжээ. М.Энхболд, Т.Билэгт, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр гэсэн дөрвөн хүн хотын даргын алба хашч байхдаа эрх мэдлээ ашиглан олгосон газрын үнийг төсөвт төвлөрүүлсэн бол 26 мянган сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж, эсвэл Улаанбаатар хотод одоо эхлүүлээд байгаа Гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажилтын ажлыг бүрэн дуусгаж болох байсан.
Гэтэл тэд бидэнд ямар ч мөнгө байгаагүй, хэрвээ мөнгө байсан бол өнөөдрийн энэ ажлуудыг хийчих л байсан хэмээн гоншигонож, эдүгээ алдагдсан эрх мэдлийг ямар ч хамаагүй аргаар булаан авах гэсэн бохир оролдлогуудыг хийж эхлээд байгаа аж. Тэд хууль бусаар газар олгохдоо сургууль, цэцэрлэгийн талбай, нийтийн эзэмшлийн зам талбай, бүр СӨХ-ны газрыг ч үлдээлгүй, зарсан байсан.
Хууль бусаар олгосон гэх газарт Төв шуудангийн өмнөх явган зорчигчийн зам, Төв талбайн урд хэсэг буюу одоо машины зогсоол болсон хэсэг, орос III сургууль болон VI сургуулийн хөлбөмбөгийн талбай, Улсын III төв эмнэлгийн хашаа, зогсоол, Хүүхдийн ордны баруун хойд булангийн явган хүний зам, ногоон байгууламжууд ч багтжээ. Ийм л хүмүүс өнөөдөр эрх мэдлийн төлөө улайран тэмцэж, замдаа таарсан хэнийг ч бяц гишгэхээр зүтгэж байхын оронд нийслэлийнхээ газар нутгаас зарж идсэндээ ичих хэрэгтэй.
Тэмцээд, цэгцлээд байгаа хүмүүсээ багаар нь сонгож үз
Ийм л байдлыг эдүгээгийн Хотын удирдлагууд засч, залруулж, ажлаа авсныхаа дараа 200 гаруй газрын зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Харин нэгэнт хууль бусаар олгогдсон барилга, байшин барьсан газрыг тэр чигт нь үлдээсэн гэсэн юм. Түүнчлэн барилга бариагүй, дамлан зарахаар нөөцөлсөн гэх газруудаас дуудлага худалдааны анхны үнийг төлбөрийн хугацаат график гарган нэхэмжилж байгаа аж. 2012-2016 оны хугацаанд нийт 68 тэрбум 493 сая төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэ гэж тооцож, төсөвт төвлөрүүлсэн бол 2016-2019 онд 10 тэрбум 506 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ.
Хүснэгтэд байгаа нь хууль хяналтынхны шалгаж тогтоогоод байгаа л газрын хэмжээ. Нийт газар олголтыг нэгбүрчлэн шалгах нь маш их цаг хугацаа, баримт мэдээлэл шаардаж байгаа аж. Хууль бусаар олгогдсон газарт нэгэнт баригдчихсан байшин барилгыг шинэ удирдлага өршөөн хэлтрүүлсэн гэдгийг энд цохон тэмдэглэмээр байна. Харин барилга байгууламж баригдаагүй, дамлан худалдах зорилгоор нөөцөлсөн газруудаас дуудлага худалдааны анхны үнийг төлбөрийн хугацаат график гарган нэхэмжлэх ажил дуусаагүй.
Гэтэл газар зарсан гэх энэ баримтыг МАН-ынхан өөрсдөө хэвлэлээр гаргаж, цагдаад нэгийгээ өгснөөр тодорхой болсон байдаг аж. Хотын дарга асан Г.Мөнхбаяр, Т.Билэгт, газрын албаны дарга байсан Ц.Сандуй тэдний гар хөл Э.Ариунгэрэл, Д.Дашцэцэг зэрэг хүмүүсийн 240 удаагийн газрын наймааны хэргийн талаар Сү.Батболдын фракцийнхан цагдаад мэдээлснээр шалгаж эхэлсэн байгаа юм. Тэд сайндаа ч биш өөрийн фракцийн Д.Цогтбаатарыг Барилга, Хот байгуулалтын сайдаар томилуулахын тулд өрсөлдөгч фракциас сайдад нэр дэвшсэн Ц.Сандуйгаа унагах гэж үүнийг хийсэн байдаг. Тэдний мэдээллийн дагуу Төрийн данс руу орох ёстой байсан 280 тэрбум төгрөг хаачсаныг тогтоохоор ажиллаж байгаа гэж цагдаагийнхан мэдээлсэн байна билээ.
Хэрвээ дээрх газруудыг хууль ёсоор дуудлага худалдаагаар зарсан бол 26.9 их наядаас ч их мөнгө хотын төсөвт орох байв. Дуудлага худалдаа хэзээ ч анхны үнэ дээрээ тогтдоггүй шүү дээ. Хотын дарга Э.Бат-Үүл “МАН-ын үеэс ялгаатай нь Ардчилсан нам нийслэлийн удирдлагыг авмагцаа газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй хууль бус үйлдэл, зөрчлийг таслан зогсоож, газар өмчлөх, ашиглахыг хууль журмын дагуу болгох алхмуудыг хийсэн.
Миний санаачлагаар өнгөрсөн жил газар олгох журамд маш том өөрчлөлт оруулсан нь Хотын удирдлагын зүгээс хууль бусаар газар олговол шууд огцордог байх заалт юм. Бид иргэдээс асуухгүйгээр, тэдний оролцоогүйгээр газар олгохын эсрэг зогсдог. Энэ зарчимдаа тууштай байна. Өмнөх дарга нарын хууль, журам зөрчиж олгосон газруудаас бид ядаж дуудлага худалдааны анхны үнийг өг гэсэн шаардлага тавьснаар 2012-2016 оны хооронд нийт 68 тэрбум 493 сая төгрөгийг дуудлага худалдааны анхны үнэ хэмээн авч төсөвт оруулжээ.
Газрын харилцааг хууль журмын дагуу болгоход л хэсэгхэн газраас ийм их мөнгө хотын төсөв буюу нийтийн хармаанд оржээ. Цаашид 2016-2019 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 10 тэрбум 506 сая төгрөг төсөвт орох болно” хэмээсэн юм. Дашрамд дурьдахад, Улаанбаатар гэдэг их айлыг 500 тэрбумын жилийн төсөвтэй гээд бодохоор “газрын мафи” гэж нэрлэгдсэн дээрх нөхдүүд нийслэлийн 53 жилийн төсвийн хөрөнгийг залгичихсан байгаа юм.
Энэ мөнгийг “газрын мафи”-ийнхан залгичихалгүй нийслэлийн төсөвт оруулсан бол өнөөдөр амлаад байгаа “Аз жаргалтай хот”-оо аль хэдийнэ бүтээчих байж. Намынхаа ханаж цаддаггүй хүмүүсийг жаахан хазаарласан бол өмнөх нийслэл мөнгөтэй байж. Ийм их мөнгийг хэдүүлхнээ хувааж идэж байхаар байнга мөрийн хөтөлбөртөө амладаг цэцэрлэг, сургуулиа барихгүй яасан юм бэ. Ийм л булай, булхайтай нөхдүүд эдүгээ албан тушаалын төлөө амиа ч хайрлахгүй тэмцэж байна. Хийх ёстой цаг үедээ хэнэггүй царайлчихаад одоо хийнэ гэж юу байх вэ. Хийнэ гэж хэн ч сайхан амлаж чадна. Харин хийж байгаа, бүтээж байгаа хүмүүс л бидэнд чухал. Тиймээс Бат-Үүлээ багаар нь дахиулахыг уриалж байна.
Бат-Үүл М.Энхболдыг 26.9 их наяд төгрөгийг идэж уусан гэлээ.
Зохицуулагч: Улс төрч mods
- NAIMAN-NOMAD
- Зураач
- Бичлэгүүд: 6329
- Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
- Байршил: Архан талд чинь:
Бат-Үүл М.Энхболдыг 26.9 их наяд төгрөгийг идэж уусан гэлээ.
Модун хааны алтан ураг-R1a
- eRoTiKa
- Асуулт Самбарын Хvндэт Харуул
- Бичлэгүүд: 5111
- Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
- Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Re: Бат-Үүл М.Энхболдыг 26.9 их наяд төгрөгийг идэж уусан гэлээ.
Yamar ch notolgoo bhgvi, gvtegdegeeree l gvtgej bhgvi yu naad llr chin
- NAIMAN-NOMAD
- Зураач
- Бичлэгүүд: 6329
- Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
- Байршил: Архан талд чинь:
Re: Бат-Үүл М.Энхболдыг 26.9 их наяд төгрөгийг идэж уусан гэлээ.
Тэгж ойлгогдож байна..Юу ч хийж чадахгүй бол ингэж гонгинож улин гаслах уг нь хэрэггүй байсан юм..Хэлсэн үгэндээ эзэн болж идсэн хоолондоо сав болж чадахгүй гөлчгөр хүн юм энэ Үүл. Ер нь тэгээд АН-ынхан хятад хоолны газар хоншоороо баглуулаад хий гоншгоноод хэвтэж байгаа идэшний нохой шиг л болж дээ.Зи Эби нар яалаа даа.Баоцайг дэвшүүлэхгүй барихгүй гэж дуу дуугаа авалцан улин хуцалдаад байсан..Ганхуяг гауйн хэлдгээр ам гэж хошного болчихсон улс юм... 

Модун хааны алтан ураг-R1a
- NAIMAN-NOMAD
- Зураач
- Бичлэгүүд: 6329
- Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
- Байршил: Архан талд чинь:
Re: Бат-Үүл М.Энхболдыг 26.9 их наяд төгрөгийг идэж уусан гэлээ.
Э.Бат-Үүл, Д.Баттулга нарыг шүүхэд өгчээ
НИТХ-ын сонгуулийн 36-р тойрогт нэр дэвшигч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын сонгуулийн 25-р тойрогт нэр дэвшигч, НИТХ-ын дарга Д.Баттулга нар 2016-6-16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ "Нийслэлийн өмнөх удирдлагуудыг ГАЗРЫН МАФИ-ийнхан хэмээн гүтгэж, МАН-ыг эрх барих үед буюу М.Энхболд, Т.Билэгт, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарыг хотын даргаар ажиллах хугацаандаа 26.9 их наяд төгрөгийн хууль бус газар олголт хийсэн ч хотын төсөвт ямар ч мөнгө ороогүй" хэмээн мэдэгдсэн. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6-д "Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын санал татах зорилгоор ... бусдыг гүтгэн доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах"-ыг хориглосон заалтуудыг зөрчжээ.
Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2.27-д "Хүн бүр эдийн болон сэтгэл зүйн хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй", Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт "Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх... эрхтэй", Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д "Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.", мөн зүйлийн 511.2-д "...мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэг үүрэг болгоно.." гэж заасан байдаг.
Иймд Э.Бат-Үүл, Д.Баттулга нарын зүгээс МАН, түүний удирдлагын нэр хүнд ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээлэл, гүтгэлгийг түгээсэн байх тул МАН-ын зөрчигдсөн эрх ашиг, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, худал мэдээлэл тараасан этгээдээр, түгээсэн хэлбэрээр нь залруулга хийлгэхийг хүсч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол, нэхэмжлэл гаргажээ.

Цээжээрээ бодоход $13 тэрбум ам доллар.
МАНын боссууд одоо болоо юм бишүү. Дэлхийд тэргүүллээ штээ. Хэзээ цадах вэ та нар.
МАНын боссууд одоо болоо юм бишүү. Дэлхийд тэргүүллээ штээ. Хэзээ цадах вэ та нар.
Re: Бат-Үүл М.Энхболдыг 26.9 их наяд төгрөгийг идэж уусан гэлээ.
UB-d odoo gazar uldeegui yamar saindaa l Bat-uul tovoo Bayankhoshuuruu nuulgene gej baihav dee.
- eRoTiKa
- Асуулт Самбарын Хvндэт Харуул
- Бичлэгүүд: 5111
- Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
- Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Re: Бат-Үүл М.Энхболдыг 26.9 их наяд төгрөгийг идэж уусан гэлээ.
10 jiliin umnu gazar yu gej unuudriih shg vnetei bhavde, huurhii 100-300 sayiin hoorond naimaaltsdag bsan gazriig naad batvvl chin saynii neelttei duudlaga hudaldaagaar vniig ni albaar huurugdvvlj 20 terbum hvrgesen odoo saihan vldsen heden gazriig ni terbumaar naimaalchina gej goridoj baital ni uuriihun tarisan balgaad gazar avah mungutei hvn vldeegvi