Шинэ ЕС Увсын даргаар ууж идсэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг томилов

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Шинэ ЕС Увсын даргаар ууж идсэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг томилов

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат захирамж гарган Увс аймгийн Засаг дарга Дашийн Цэндсүрэнг чөлөөлж, Дайвийнямын Батсайханыг оронд нь томилжээ.
Д.Батсайхан нь 2004-2012 онд Увс аймгийн ИТХ-ын даргаар хоёр удаа сонгогдон ажиллаж улмаар гэмт хэрэгт холбогдсон юм. Уг хэргийнхээ улмаас АТГ-т шалгагдаж, хоёр жил төрд ажиллахгүй байх, торгох ялаар шийтгэгдэж байсан нэгэн аж. Тодруулбал "Д.Батсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 94 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 10.152.000 /арван сая нэг зуун тавин хоёр мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй." гэсэн шүүхийн шийдвэр ийн баримт болон үлджээ.

http://old.shuukh.mn/eruuanhan/15617/view

МАН-ын 60 тэрбумаа босгох ажиллагаа эхэлж байгаа бололтой..

Модун хааны алтан ураг-R1a

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах