Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
Зохицуулагч: Blog_mods
Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
Сургааль айлдаад байх мундаг ч хүн биш дээ гэсэн бодол бидний ихэнхид байдаг байж болно. Гэхдээ аливаа хүний амьдралд биеэрээ үзэж туулсан, үзсэн харсан, туршлага мэдлэг гэж байна. Энэ бүхнээсээ хуваалцаж ярилцая! Харин сайн сайханд хөтөлсөн тийм л туршлагаа хуваалцмаар байна, муу бараан зүйлсээ дотроо үлдээе! 
Амьдралын партизан
Re: Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
Амьдралийн үнэт зүйлсээс гол нь юу юм бэ гэж би хааяа бодно. Миний бодоход эргээд харахад сайн сайхан зам мөр ихтэй, цагаан мөртэй байхад л голлон анхаарах хэрэгтэй юм шиг. Эх эцгээ ачлах, хайрлах сэтгэлээ голлож явбал амьдралын зам мөр их зөв байдаг юм шиг байна. Завгүй, ажилтай гэх түмэн шалтгаанаа зохицуулж, эх эцгийнхээ төлөө сайн сайхан юу хийж чадах вэ гэж явбал эх эцгийн сэтгэлд амар сайхан, чиний зам мөр ч сайн сайхан байдаг юм байна даа гэж бодогдож байна.
Амьдралын партизан
Re: Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
Англи хэл хэнд хэрэгтэйн бэ гэж хуцдаг гарууд их болох шинжтэй болжээ. Эргүү минь чамд л хэрэггүй байх, заяа чинь англи хэл мэдэхгүй байсаар насаа дуусгах одных, чамд сургааль зөвлөгөө хэрэггүй!
Харин бусад хүмүүст хэлэхэд эрүүл мэнд гэдэг хамгийн гол шүү дээ, аливаа хүнд. Өөрөөрөө л жишээ авж байна шүү. Өөрт тулгарсан асуудлаа нетээс англиас хайхад асар их мэдээлэл гарлаа, мэдээж уншиж судлахад хэдэн өдөр болсон л доо, мэдээж эрүүл мэнд эрхэм л дээ. Тэгээд одоо болтол мэдээгүй, ойлгоогүй, эмч нарын ч хэлж өгөөгүй олон олон зүйлсийг олж мэдсэнээ шударгаар хүлээмээр байна. Мэдээж, энэ бүхэн надад хэрэг болж байгааг би мэдэж, гол нь мэдэрж байна, цаг хугацаа харуулж байна. Асар их мөнгөний зарлага, санаа зоволт, зовлон шаналгаа оронд нь ирэх байжээ. Энэ үед л англи хэлний мэдлэг байсандаа өөртөө баярласан шүү!
Харин бусад хүмүүст хэлэхэд эрүүл мэнд гэдэг хамгийн гол шүү дээ, аливаа хүнд. Өөрөөрөө л жишээ авж байна шүү. Өөрт тулгарсан асуудлаа нетээс англиас хайхад асар их мэдээлэл гарлаа, мэдээж уншиж судлахад хэдэн өдөр болсон л доо, мэдээж эрүүл мэнд эрхэм л дээ. Тэгээд одоо болтол мэдээгүй, ойлгоогүй, эмч нарын ч хэлж өгөөгүй олон олон зүйлсийг олж мэдсэнээ шударгаар хүлээмээр байна. Мэдээж, энэ бүхэн надад хэрэг болж байгааг би мэдэж, гол нь мэдэрж байна, цаг хугацаа харуулж байна. Асар их мөнгөний зарлага, санаа зоволт, зовлон шаналгаа оронд нь ирэх байжээ. Энэ үед л англи хэлний мэдлэг байсандаа өөртөө баярласан шүү!
Амьдралын партизан
Re: Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
Нилээд хэд хоногийн өмнө орой байрны нийтийн корридорт хөөрхий эрвээхэй хана даган, гарах гарц хайн нисэж байхыг харлаа. Халуунд корридорын хаалгыг байнга нээлттэй байлгаснаас тэр байх. Оюун ухаангүй гэх үү, оюуны хөгжил доогуур гэх үү тэр нисдэг шавьж гарах гарцаа олохгүй зүдэрж байх шиг. Харин бид? Бид өөрсдийн оюуны боломжыг хир ашигладаг вэ? Бидэнд, хүмүүст олгогдсон энэ аугаа том боломжыг дахин шинээр нээх хэрэгтэй санагдана.
Амьдралын партизан
Re: Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
Номыг дахин дахин уншиж бай гэж сонсож л явлаа. Харин хэд хоногийн өмнө Ронда Бернийн Нууц номыг дахин уншиж нилээд явууллаа, англиар. Гэтэл урьд ойлгож байгаагүй, олж харж байгаагүй зүйлсээ ойлгож мэдэрж байлаа. Энэ удаад энэ ном над руу яг л ээжийн сургааль мэт дотно хирнээ үлдэцтэй орж ирэв. Номыг уншаад шөнө салхилахдаа энэ номын тухай бодож байлаа, тэгээд гол гол зарчмыг нь дагахаар шийдэв. Дахин хэд хоног өнгөрсөн ч энэ номын сургааль надад мөрдөгдөж л явна. 8 жилийн өмнө уншихад ийм сэтгэгдэл төрж байгаагүй л юм. Би өөрчлөгджээ, миний амьдралд хандах хандлага өөрчлөгдсөн байна.
Амьдралын партизан
- Pixy
- Эртний Эрдэнэ Гишvvн

- Бичлэгүүд: 627
- Нэгдсэн: 12-р сар.22.03 1:12 am
- Байршил: Энэ хорвоо ертєнцийн хувьд чи ердєє хэн нэгэн... Харин хэн нэгний хувьд чи єєрєє хорвоо ертєнц =]
Re: Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
Tiim shuu hairtai humuus mini ger bul naiz nohod yer ni hun bur eruul l baival uneher jargal yumdaa
走很多路,读很多书
- Red Cloud
- Самбарын Хvндэт Тугчин
- Бичлэгүүд: 2236
- Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
- Байршил: Musée du Louvre, Paris, France
Re: Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
horvoo chi hunii zovlond tsadah boloogui yu "nuuts" gedeg nom unshaad uhaaral oldog, eejiin surgaali met huleej avdag huneees surgali, zuvulguu sonsoh, nuguuh in uguh gej
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Re: Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
Чи нэг зөвлөгөө бичээ, хэрүүл хийх газар биш!
Амьдралын партизан
- Red Cloud
- Самбарын Хvндэт Тугчин
- Бичлэгүүд: 2236
- Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
- Байршил: Musée du Louvre, Paris, France
Re: Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
жаа мөхөс би нэг зөвөлгөө бичьеээ. Бичьеээ ч гэж ерөөсөө манай эгчийн лекцд л суу уртаашаа өргөөшөө гүйцээ.
өө бас нэг эгчээн мартцан бна ш дэ нөгөө гүүрийн хэлдгээр ээжийн сургааль санагдуулам сургааль айлддаг хүн дэ уул нь
гүүрт нууц ном ээжийн сургааль шиг бхад манай сайхан эгч нарын үг лекц сургааль илүү гарна уу гэхээс ер дутахгүй шүү 
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ
Re: Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
Баярлалаа, иймэрхүү юм л хэрэгтэй бгаан!
Амьдралын партизан
Re: Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
Сая нэг мэдээ уншаад бичсэн сэтгэгдэлээ орууллаа:Монголоор ярьдаггүй хүнд монголыг гсэн сэтгэл бхгүй ээ. Би гэхэд анх орос хэл багаасаа сурж блаа, үеийнхнээсээ арай л гайгүй мэддэг хэвээр үлджээ. Тэр орос зөвлөлтийн соёлд дурлаж сурж блаа. Англи хэлийг ч би сэтгэл зүрхээрээ л сурсан, англи хэлт улсуудын орчин соёлыг нь таашаагаад л сурсан. Харин хятад хэл надад маш хэрэгтэй бсан, би ч сурах гж их хичээсэн, даанч гавьсангүй. Учир нь тэр соёл нь намайг татаж чадахгүй хэвээр
Амьдралын партизан
Re: Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
Би монгол бичгийг гхэд 2 долоо хоногт л сурж блаа, айхтар давтсангүй, их юм монгол бичгээр уншаагүй боловч одоо ч хурдхан үсэглээд л уншчдаг. Би монгол бичгийг хайрлаж, хүндэлдэг, халуун сэтгэл бсан учраас тэр.Би багаасаа л олон юманд сатаарах дэмий гж үзэн цөөн зүйл сонирхохд анхаарж бсан боловс монгол түүхийг англи эх сурвалжаас уншаад үүнд би яг л донтсон. Зарим шөнө өглөө эрт сэрэх естойгоо мэдэж бгаа ч 3-6 цаг сууж, үүр цайлгадаг блаа. Би монголын түүх судлаад зэрэг цол авах гэ бодсонгүй, унших бүр хайр төрж, халуун сэтгэл оволзож, одоо эргээд харахад би энэ бүгдээс цог сүлдийг авжээ
Амьдралын партизан
Re: Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
Яагаад ээжийн сургааль шиг гэж хэлснээ бага зэрэг тайлбарлая! Нууц номыг уншаад би хэн нэгний зохиол биш, зүгээр л мэддэг зүйлээ англи хэлээр дахин унших шиг тийм л дотно санагдсан. Ээжийн минь хэлдэг байсан сургаалиуд, ардын сургаалиудыг би эндээс англи хэлээр л олж харсандаа, бас өөрийнхөө амьдралийн туршлагаар олон зүйлс нь ,,үнэн дээ,, гэж бодогдсон хэрэг л дээ. ,,Санаа сайн бол заяа сайн, миний хүү хүнд битгий муу санаж яваарай. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг юм шүү. Сайныг бодож явбал зам мөр чинь дардан байдаг юм шүү,, гэсэн үгс дахин сонсогдсон.
Амьдралын партизан
Re: Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
Кирилл бичгээ ч сураагүй л байна шүү дээ. Суржээ, авжээ гэх мэтээр бичдэггүй. Манай улсад одоо өрдөж буй дүрэм ёсоор бол сурчээ, авчээ гэж бичнэ.Шинэ Гүүр написал:Би монгол бичгийг гхэд 2 долоо хоногт л сурж блаа, айхтар давтсангүй, их юм монгол бичгээр уншаагүй боловч одоо ч хурдхан үсэглээд л уншчдаг. Би монгол бичгийг хайрлаж, хүндэлдэг, халуун сэтгэл бсан учраас тэр.Би багаасаа л олон юманд сатаарах дэмий гж үзэн цөөн зүйл сонирхохд анхаарж бсан боловс монгол түүхийг англи эх сурвалжаас уншаад үүнд би яг л донтсон. Зарим шөнө өглөө эрт сэрэх естойгоо мэдэж бгаа ч 3-6 цаг сууж, үүр цайлгадаг блаа. Би монголын түүх судлаад зэрэг цол авах гэ бодсонгүй, унших бүр хайр төрж, халуун сэтгэл оволзож, одоо эргээд харахад би энэ бүгдээс цог сүлдийг авжээ
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰
Re: Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
Өөр нэг санаа нь аливаа юманд цаг гэж байдаг юм байна. Дандаа уншиж, ойлгож байсан мэт ч амьдралд төдийлөн нэвтрээгүй зүйлс их, гэтэл тодорхой хугацааны дараа эргээд харахад энэ бүхнээ ойлгож, өөр нүдээр харах нь бий. Тиймээс өөрийн дургүй ч юм уу сайн ойлгоогүй номоо тодорхой хугацааны дараа дахин уншиж байвал илүү шинээр олж харах болноо.
Амьдралын партизан
Re: Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
За тэгвэл одоо л мэдэж авья! Гол нь гар утсан дээр тухтай бичихэд их хэцүү юм бн шүү бас. Монгол хэл бичгээрээ бол онц гарсаар бгаад л таарсан хүн дээ, шинэ юм мэдэж авахад сайхан!Нэг мэдээлэл дуулгахад би Твиттер болон Фейсбүүк дээрээ бүх монгол найз нараа анфоллоу хийсэн байгаа, би гадаад хэлээр мэдээлэл авахад л анхаардаг. Монгол хэлээр сонин ном уншдаггүй гэж ойлгож болно.Саруул написал:Кирилл бичгээ ч сураагүй л байна шүү дээ. Суржээ, авжээ гэх мэтээр бичдэггүй. Манай улсад одоо өрдөж буй дүрэм ёсоор бол сурчээ, авчээ гэж бичнэ.Шинэ Гүүр написал:Би монгол бичгийг гхэд 2 долоо хоногт л сурж блаа, айхтар давтсангүй, их юм монгол бичгээр уншаагүй боловч одоо ч хурдхан үсэглээд л уншчдаг. Би монгол бичгийг хайрлаж, хүндэлдэг, халуун сэтгэл бсан учраас тэр.Би багаасаа л олон юманд сатаарах дэмий гж үзэн цөөн зүйл сонирхохд анхаарж бсан боловс монгол түүхийг англи эх сурвалжаас уншаад үүнд би яг л донтсон. Зарим шөнө өглөө эрт сэрэх естойгоо мэдэж бгаа ч 3-6 цаг сууж, үүр цайлгадаг блаа. Би монголын түүх судлаад зэрэг цол авах гэ бодсонгүй, унших бүр хайр төрж, халуун сэтгэл оволзож, одоо эргээд харахад би энэ бүгдээс цог сүлдийг авжээ
Амьдралын партизан
Re: Бусадтайгаа сургааль, зөвлөгөөгөө хуваалцах булан
За хичээе ээ, болох байхаа. Линкийг хадгалаад авлаа.
Амьдралын партизан


