Хятадын соёлын наадам Архангайн Цэцэрлэг хотод болно

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Хятадын соёлын наадам Архангайн Цэцэрлэг хотод болно

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Манж-хятадын эфү хүргэцүүлийн өлгий нутагт болох нь дээ..Архангайн Ямаатын гудамжнаас гаралтай манай төрийн түшээд оролцохоос гадна Сэлэнгэ ,Дорнод,Булганы бээжин хороодоос ч төлөөлөгчид очих завшаантай хэрэг болж байна..АС-с Зун Фун ,НСДА,хахаха, 001 нар мэдээж очиж оролцоно биз..

:haha:

Наймдугаар сарын 4-нд Монгол Улсын өрлөг жанжин Г.Дэмидийн нэрэмжит төв талбайд Хятадын соёлын наадам болно.

Өглөөний 10.00 цагаас нээлтийн ёслолын ажиллагаа эхлэн 11.00 цагаас аймгийн музейд “Бурхан багшийн дүр” үзэсгэлэнг, 15.00 цагт хүүхдийн номын ордонд Хятадын номын үзэсгэлэнг тус тус нээж, 19.00 цагт төв талбайд хятадын 45 жүжигчний хүндэтгэлийн концерт, 21.00 цагаас Монгол улсын Ардын жүжигчин, төрийн соёрхолт Ц.Намсрайжавын нэрэмжит филармоний “Баян Монгол” жааз найрал чуулганы хүндэтгэлийн тоглолттой юм байна.

Соёлын наадамд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Синь Хайлин болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүс, гадаад, дотоодын төвийн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сурвалжлагч, орчуулагч нар оролцох аж. Тэднийг “Ундрам” зочид буудал, “Майдар сан”, “Гурван Булган” жуулчны баазуудад байрлуулахаар бэлтгэл базааж байна.

Архангай аймаг Л.Булган
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Модун хааны алтан ураг-R1a

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах