Цоросын дээдсийн угсаа гарвалын асуудлыг Монголын түүх бичлэгт ихэвчлэн Бөө хаанаас эхтэй хэмээн бичсэн байдаг ч заримдаа Ябуган Мэргэнтэй холбосон нь бий.Эндээс Бөө хаан болон Ябуган Мэргэн нарыг нэг хүнээр үзэх аль эсвэл ондоо хүмүүс гэх үзэлт гарчээ.
“Баруун хязгаарын тэмдэглэл зураглал” (Си Юй Ту Чжи) гэх Хятад сурвалжид...“Явган Мэргэн хээрээс олсон хөвгүүдээ Үйлэндэй Бодан гэдэг нэр өгчээ.Тэр хөвгүүн хожим тайш цол хүртэж ,Үйлэнтэй тайш гэж алдаршин Цорос овогтны тулгуур өвөг болсон”...хэмээн бичижээ.[Ч.Далай Ойрад Монголын түүх.2006.]
“Зүүнгарын бүрэн тэмдэглэл” болон “Дорнын гэрэлт хаалганы тэмдэглэл” зэрэг сурвалжуудад ...”Бөө хан ондоо нэгэн бүсгүйтэй далдуур ханилаад олсон хөвгүүндээ Үйлэндэй Бодан гэх нэр өгч ,тэр нь Цорос овогтны дээдэс болсон “...гэж өгүүлжээ.[Намсрай. Зүүнгар хаант улсын түүх.]
Эндээс Бөө хан болон Явган Мэргэн нарыг нэг хүн мэтээр үзэх болсон ба Баатар Увш Түмэн “Дөрвөн Ойрадын түүх” гэх судартаа анхлан ингэж эндүүрч ,С.Пүрэвжав нарын судлаачид түүний энэхүү үзэлтийг баримталжээ.
Хожимын судлаачид жнь:Г. Лижээ ,Ч.Далай,На .Сүхбаатар, Д.Баярсайхан нар энэхүү эндүүрлийг засаж энэ хоёр хүн нь өөр хүмүүс бөгөөд Бөө хан бол Цоросын өвөг, Явган Мэргэн бол Хойдын өвөг гэж санал нэгтэй үзэх болжээ.
Цоросын тухайд эдгээр эрдэмтэд зөв хэлсэн боловч Хойдын тухайд баахан эргэлзээтэй байгааг сүүлд өгүүлнэ.
Мөн Бөө хан болон Явган Мэргэн нар нь хоорондоо ямар хамааралтай болохыг тодорхойлсон нь үгүй байна.
Ямартай ч дээрхи судлаачидийн байр суурийг ажиглавал эдгээр хүмүүс нь өөр өөр овогийн дээдэс болсон хоорондоо хамааралгүй хүмүүс гэсэн утга ажиглагдаж байна.
Зүүнгарын нэгэн эрдэмт ламаас нэрт Монгол судлаач П.С.Палласт (1741—1811) “Цорос овогтнын үе залгамжийн хүснэгт” ийг өгсөнийг 1776—1801оны орчим хэвлэгдсэн «Sammlungen historischer Nachrichten über die Mongolischen Völkerschaften» зохиолдоо оруулжээ.
Энэхүү зохиолд ...”Явган Мэргэний хөвгүүн Үйлэнтэй Бодан,түүний хөвгүүн Цалман тайш,түүний хөвгүүн Чорлон бух,түүний хөвгүүн Бөхчилт,түүний хөвгүүн Хутхай Таюу”... гэжээ.
Энд нэр гарч байгаа Бөхчилтийн цол нь даруй Өрлөг Хошууч болно.Монголын түүхэнд нэр алдраа дуурсгасан Батула чинсан, Тогоон тайш, Эсэн хаан,Мандухай Сэцэн хатан ,Галдан Бошогт хаан нарын өндөр өвөг болно.
Баатар Увш Түмэн дээрх зохиолдоо ...”Цоросыг Бөө хан хэмээхээс салсан удамтай Бодан тайшийн үрс”...гэж бичсэн байдаг ба Ойрадын уламжлал ярианд Явган Мэргэнийг үхсэний дараа түүний тавдугаар үеийн ач Өрлөг Хошууч Богд уулын оройд тахилга хийж байлаа гэдэг.
Эндээс бид Бөө хан болон Явган Мэргэн нар нь хоёр өөр бие хүн мөртөө ураг төрлийн хувьд шууд удмын хүмүүс болохыг мэдэж болно.Энэ бол Ябуган Мэргэн болон Бөө хаан нарын хэн болохыг тодорхойлоход чухал ач холбогдолтой дүгнэлт юм.
Эндээс Цоросын дээдсийн уг нь Бөө хаанаас удамтай Ябуган Мэргэн гэж үзвэл үнэнд илүү ойр байх боловуу.
Учир нь : Өөрийн [бутач ]хүүд тайш цол өргөмжилсөнийг бодоход тайшаас дээш цолтой хүн л ингэх боломжтой байх ёстой. Энэ бол хаан хүний хувьд л хийх боломжтой үйлдэл тул Бөө хаан нь Ябуган Мэргэний хувьд өвөг нь болно. Ийм ч учираас ...”Цоросыг Бөө хан хэмээхээс салсан удамтай Бодан тайшийн үрс” гэж бичсэн буйзаа.
Цоросын дээдсийн уг шагыг Бөө хаанаас заримдаа Ябуган Мэргэнээс эхлэдэг нь энэ хоёр хүн удам төрлийн хувьд дээрхи мэт хамааралтайгаас түүхэн сурвалжуудад “гэм багатай” андуурагдаж адил бус тэмдэглэгдсэн мэт байна
.
Аригбөх хааны ихэнх албатууд нь Ойрадууд болж байсан ба түүний тэмцлийг Мөнх хааны Ойрад гаралтай эш хатан болон Цагаадайн ач хар Хулагун хатан Ойрадын Хутуг Бэхийн охин Уркенэ Олохунай зэрэг Өгөөдэй, Цагаадайн угсааныханы Ойрад хатад илэрхий дэмжиж байжээ.
“Юань улсын судар”-т өгүүлсэнээр Их Монгол улсын хаан ор залгасан Аригбөх хаан Ойрад цэргээ аван өмнөшилж халх голын Шумуултай гэх газарт Юань улсын хаан Хувилайн Монгол,Хятад,Асуд,Манж,Хятан,Солонгос зэрэг үндэстнээс бүрдсэн асар том армитай тулгаран байлдахад олон Ойрад цэрэг амь үрэгдсэн тухай бичсэн байдаг.
Ийм шалтгаанаар Ойрадчууд Аригбөхийг эзэн хаанаа гэж үзэж байсан ба Ойрадын уламжлалт ярианд гардаг Бөө хаан бол АригБөх хаан мөн. Түүнийг Ойрадчууд Бөө хаан гэдэг байсан гэдэг
Үүнтэй холбогдуулан миний бие “Явган Мэргэний” хүүгийн нэрийн талаар шинэ саналтай байгаагаа толилуулж байна.
Хятад сурвалж дахь “Үйлэнтэй Бодан”гэдгийн Үйлэнтэй нь Ойрадай гэдэг үгийн Хятадчилгаа байж болох талтай ч (Хятадууд "р" үсгийг "л" ээр хазгай дууддаг.) “Үйлэнтэй Бодан” гэдгийг зарим сурвалжид ...”Явган Мэргэний хөвгүүн нь Өөлөгтэй Бодан”...гэж бичсэн байдаг.[Г.Лижээ. Ойрадын дээдсийн тухай хэдэн асуудалд].
Энэ нь Өгөлө[г]дэй Бодан гэсэн үг мөн буйзаа хэмээн санана.Өөрөөр хэлбэл Өөлэдэй Бодан тайш гэсэн үг.Өөлэд бол Цорос мөн билээ..
Хятад сурвалжууд дахь “Үйлэнтэй Бодан”гэсэн нь дээрх Өгөлө[г]дэй гэдгийн Хятадчилгаа юм. Явган Мэргэн өөрийн [бутач] хүүд тайш цол олгон Цорос овогийн дээдэс болголоо гэдэг нь түүний нэрнээс илхэн байх бусуу.
Бодан гэдэг нь удирдагч, захирагч ноён гэсэн утгатай Түрэг гаралтай цол мөн. Жнь: Ийм цол хэргэлэж байсан БодонЧор Мунгхаг байна.
Харин Явган Мэргэн гэдэг үгийн утга нь “явган нүцгэний”явган биш юм.Энэ бол Ябгу гэсэн Түрэг цол болно.
Баатар Увш түмэнийн “Дөрвөн Ойрадын түүх” болон “Богд Чингисийн төрийг бариад хаан өргөөг тэтгэсэн тууж”-д Явган Мэргэн бол Хойд аймагын хүн бөгөөд ер бусын буюу дээд тэнгэрээс гаралтай гээд...”Галсан хааны хөвгүүн Явган Мэргэн,Явган Мэргэний хөвгүүн Эрх хар,үүний хөвгүүн Оту ноён,үүний хөвгүүн Отоху ноён, үүний хөвгүүн Элэн хар, үүний хөвгүүн Очир мянгад,Чиду мянгад,Жиху мянгад энэ гурав буй.Очир мянгадын хөвгүүн Эсэлбэй Сайн хиа” гэж өөрөөр бичсэн байдаг.[На.Сүхбаатар.Ойрад Монголын түүхэнд холбогдох сурвалж бичигүүд.3”р боть.]
На.Сүхбаатар, Д.Баярсайхан нараас эрхлэн хэвлүүлсэн “Хойдын түүх”-зохиолд дээрхи сурвалжийг баримтлан Хойдын ноёдын уг шагыг Явган Мэргэнээс Эсэлбэй сайн хиа хүртэл бичсэн нь үнэмшилтэй болж чадсангүй.
1-рт. Энд нэр гарах “Галсан хаан “ хэмээгч нь хэн болох нь тодорхойгүй байх ба Түвдээр “Хувь сайт” гэсэн утгатай үг.Нөгөө талаар бөөгийн шашинтай байсан Ойрадууд яахаараа Галсан гэдэг Тангад нэр зүүх билээ гэж эргэлзэхэд эрхгүй хүргэнэ.
2-рт. П.С.Палласын 18-р зуунд хэвлүүлсэн эх сурвалжтай харьцуулахад “Богд Чингисийн төрийг бариад хаан өргөөг тэтгэсэн тууж”-нь түүхэн эх сурвалж гэхээсээ уран зохиолын нэг төрөл болно.
Иймд үүнийг бусад сурвалжийн мэдээтэй харьцуулан үзэж, задлан шинэжлэх аргаар ашиглах нь зүйтэй бөгөөд харин Монголын түүхэнд ул мөрөө гүн үлдээсэн томоохон сурвалжит овогийн ноёдын угсаа гарвал,ургын хэлхээсийг тодруулахаад эш үндэс болгох нь учир дутагдалтай юм.
3-рт. Хойдын Ноёд болох Очир мянгад,Чиду мянгад,Жиху мянгад нар нь XVI –зууны үед амьдарч байсан хүмүүс бөгөөд түүнээс Явган Мэргэн хүртэл Эрх хар, Оту ноён, Отоху ноён, Элэн хар нарын дөрвөн үе байгаа нь ихдээ 100 жилийн хугацаа болно. Энэ нь Явган Мэргэн нь XV зуунд амьдарч байсан гэсэн үг болох ба Явган Мэргэн бол XIII зууны сүүлч үеийн хүн гэсэн олонхи судлаачидийн судалгаатай хаа хамаагүй зөрж байна.Үе залгамжлал бараг 200 жилээр зөрж хүний 8 үе өнгөрсөн байх бөгөөд энэ хийдлийг тайлбарлах нь хүчиртэй байх болно.
Ябуган Мэргэн
Ябуган Мэргэн болон Бөө хаан нар нь хоёр өөр хүн мөртлөө шууд удмын хүмүүс юм бол тэд чухам хэн байж болох вэ гэдгийг авч үзье.
Ябуган Мэргэн болон Бөө хаан нарын асуудлыг цогцоор нь авч үзээгүйгээс ахмад үеийн болон одоохи судлаачид доорхи мэт алдаа гаргаж байжээ.
Өмнөх үеийн судлаачид эдгээр хүмүүсийг нэг хүн мэтээр авч үзэн Ябуган Мэргэнийг чухам хэн болохыг эрэн хайж байсанаас улбаалан Бөө ханы тухай асуудал ор тас орхигджээ.
Мөн хожимын судаачид Ябуган Мэргэн болон Бөө хаан нарыг өөр хүмүүс мөн гэж үзсэн авч Бөө хаан нь нэгэнт Цоросын өвөг тул “Хойдын” Ябуган Мэргэний асуудалд хамааралгүй хэмээн эл асуудлыг мөн гээгдүүлсэн алдаа гаргасан байна.
Энд зарим эх сурвалжуудад Ойрадын Цорос овогт Батула Чинсанг “Бо хан” гэж ойлгогдохоор бичсэн байдагаас улбаалан Ябуган Мэргэний домог болон Цоросын үе залгамжлалын тухай бусад домогт нэр нь гардаг Бөө хааныг Бо хан мөн хэмээн энэ хоёр хүн бол угтаа Цоросын өвөг “нэг хүн” гэж үзэн асуудлыг будилаантуулжээ.
Тухайлбал 1409 оны 5-р сард Мин улсын хаанаас Цоросын Бу ханд Шунь Ни (Ван Шудрага түвшин), Хэрэйдийн Жаха хамбугийн хойчис гэгддэг Торгудын Амагланд Жүн Ван (Мэргэн журамт ),Хэрэгнүдийн Батболдод Ань Ле Ван (Амирлангуй баясаглант) гэх цол хэргэм олгосон тухай Хятад сурвалжуудад тэмдэглэгдсэн нь бий.
Дээр дурдсанчилан Ойрадчууд Бөө хаан гэж Аригбөх хааныг хэлдэг байсан ба Батула чинсан Бөө хаан биш болно.
Миний бодоход Батула Чинсанг чухам яагаад Бо хаан гэх болсон нь Хятадууд түүнийг "Боатула" гэх маягаар хазгай дуудан үүнийгээ Хятадын үет хэлний зүйн дагуу Бо хан гэж товчлон дуудаг байсан байж болох юм.
Эндээс Монгол бичигээр О/У-г ялгаваргүй бичдэгээс улбаалан “Бу хан” гэж дуудан Бөө хааныг Хутхай Таюугын хөвүүн (ихэнх судлаачидын Бу хан гэж тооцдог) Батула чинсантай хутгаж нэг хүн хэмээн эндүүрч иржээ.
Батула чинсанг зарим сурвалжид Бахаму,Махаму гэж бичсэн байдаг.
П.С.Палласын “Цорос овогтнын үе залгамжийн хүснэгт”ийн дагуу Ябуган Мэргэн нь Хутхай Таюугаас (1399 оны орчим Элбэг Нигүүлсэгч хаанд хилсээр цаазлагдсан ) дөрвөн үеийн өмнөх хүн тул ойролцоогоор 100 жилийн өмнө амьдарч байсан ,өөрөөр хэлбэл XIII зууны сүүлч XIVзууны эхэн үеийн хүн хүн байх ёстой гэсэн үг билээ.
Нөгөө талаар Ябуган Мэргэний домог нь Аригбөх хаан болон Хувилай Сэцэн хаан нарын тэмцлийг тусгасан шинжтэй гэж ихэнх судлаачид үздэг.
Үүнээс үндэслэн эл цаг үед амьдарч байсан Доголон Төмөр хаан ,Аригбөх хаан болон Ойрадын Хутуг Бэх нарыг Ябуган Мэргэн мөн гэж үзэж ,үүнийгээ янз бүрийн сурвалжуудаар баталгаажуулдаг болсон авч өдгөө нэгэнт үндэслэлгүй болох нь илт болсон тул энд энэ талын няцаалтуудыг нурших нь илүүц бизээ.
Ойрмогхон Bibliotheca Oiratica цувралын хүрээнд нийтийн хүртээл болсон Ойрад Монголын түүхэнд хамаарах үлэмж арвин материалыг нэгтгэн дүгнэх замаар бичсэн Д.Баярсайхан ,На. Сүхбаатар нарын “Хойдын түүх” –д Ябуган Мэргэн бол Аригбөх хааны хүү Ябуган мөн гэх шинэ үзэлтийг дэвшүүлж энэ талын судалгааг алхам ургашлуулжээ.
Тэнд ...”Юань улсын судар”-т Аригбөхийн хатан Ойрад гаралтай Илчикмыш хатнаас Ябуган ,Найрагбөх,Лаган-Шигань гэсэн гурван хөвгүүн мэндэлсэн гэж бичсэн буй. Энд гарч буй Ябуган хэмээх хөвгүүн Явган хэмээхтэй сайхан таарч байна”...хэмээгээд ...” Ябуганд Хувилай хаан Асутайн хатан Есүдэрийн их өргөөг өгчээ.Ябуган бээр Есүдэр хатныг авч гурван жил хамт амьдарсан боловч Есүдэр хатан хүүхэд төрүүлэлгүй байсаар нас баржээ.Ябуган тун удалгүй Есүдэр хатны удмаас хатан буулган авч Хулачу,Олджай Төмөр гэдэг хоёр хүүтэй болжээ...Ябуган нар Өгөөдэйн удмын Ширеки,Сүйхтэйн хүү Тугтөмөр,Ургудай нартай үгсэн Хувилайн хүү Номгон ,Хөхчү болон Хантун ноён нарыг гэндүүлэн баривчлан Хайдууд тушаагаад Хувилайн эсрэг тэмцэлд нэгджээ”...гэх мэтээр үгүүлээд ...” Эдгээр баримт нь Аригбөхийн хатан Ойрадын Хойд аймагаас гаралтай Илчикмыш хатнаас мэндэлсэн Ябуган бол түүхэн домогт гардаг Ябуган Мэргэн мөн хэмээн үзэхэд хүргэж байна”...гэжээ.
Энд зохиогчид хэд хэдэн алдаа гаргахын хамт дээрхи баримт нь зарим сурвалжийн мэдээтэй зөрж байна.
Зохиогчидын “Ябуган Мэргэн” хэмээн үзэж буй Аригбөх хааны хүүг ихэнх түүхэн эх сурвалж болон судалгааны бүтээлүүдэд Юбухур гэж галиглан буулгасан байдаг .
Тухайлбал Рашид Ад Дины “Судрын Чуулган”-д ...”Тэрбээр [Аригбөх] Юбухур,Малиг Төмөр,Хутух,Таммачи,Найрагу Буха гэсэн таван хөвүүнт буй”...гэжээ.
Энд гарах Юбухур нь Ябуган Мэргэн биш юм.
Баатар Увшийн түүхэнд Ябуган Мэргэнийг “ Чингис хааны Жич “ гэсэн байдаг бол Аригбөхийн хүү Юбухур нь түүний гуч болно.
Судрын Чуулганд ...” Хувилай хаан Аригбөхийн их хатан Ойрадын Илчигмыш хатны ордыг Аригбөхийн хөвүүн Найрагу Бухад өгсөн ажгуу...Найргу Буха таван хөвүүнт ажгуу Үүнд:Хураха Бачи,Самсгар,Баян,Йабуган,Ара Төмөр нар болой”...гэжээ.
Энд нэр гарах Чингис хааны жич нь болох [Найргу Бухын хөвүүн] Йабуган нь Ябуган Мэргэн байх боломжтой юм. Нэрийн хувьд ямар ч эргэлзээгүй таарч байх төдийгүй (Тухайн үед Монгол хэлэнд Я үсэг байгаагүй .Йа гэж бичдэг байсан.)түүний амьдарч байсан цаг үе нь “Юань улсын судар “дахь зарим зурвас мэдээтэй таарч байгаа юм.
Тухайлбал энэ үед Аригбөхийн хүү Юбухур нь аль хэдийн нас барсан байсан бол Найргу Бухын хөвүүн Йабуганы амьдарч байсан үед буюу Өлзийт Төмөр хааны үе болох 1305 оны нэг намар умар зүгээс довтлох Явганы довтолгооныг хэрхэх тухай хэлэлцсэн мэдээ бий. Түшмэдүүд Явганы довтолгооны талаар хэлэлцэн маргахад зарим нь “Явган хэдэн жил зун довтолж байснаас биш өвөл цөмрөн орж ирээгүй билээ, Энэ өвөл ч ирэхгүй байх гэхэд умард хилийг сахин хамгаалж байсан Хувилайн хүргэн онход аймгийн ноён Холчис өнгөрсөн хэдэн жил дайсны aгт морьд манай нутагт золбирон орж ирдэг байсан юм. Гэтэл энэ намар ер орж ирэхгүй байна. Дайсан байлдахаар бэлтгэж байж магадгүй” гэхэд олонх ноёд Холчисын саналыг зөвшөөрөөгүй учир тэр дангаараа дайснаа угтан байлдахаар бэлтгэв, Тэр өвөл Явган үнэхээр их цэрэг бэлтгэн байлдахаар иржээ. Холчис хэдийгээр Явганы цэргийг сөрөн байлдаж ихээр дийлсэн боловч морь нь бүдэрч өөрөө баригджээ. Явган түүнд охино өгч өөртөө элсүүлэн авах гэсэн боловч Холчис Би Хубилай хааны хүргэн /Аръашир гүнжийн нөхөр юм/ Тиймийн тул Төмөр хааны зөвшөөрөлгүй эхнэр авч болохгүй гээд эс зөвшөөрсөн тул хороогсон тухай өгүүлсэн байна.
Иймд Ябуган Мэргэн нь Аригбөх хааны ач байх боломж тун их байна.
Нөгөө талаар Хувилай сэцэн хаан Аригбөхийн хүү Найргу Бухад Ойрадын Хойд аймагаас гарвалтай Илчикмыш хатны их ордыг өглөө гэдэг нь Найргу Бухад Ойрад аймагыг захирах эрх өглөө гэсэн утгатай юм.
Найргу Бухын дөрөвдүгээр хүү Йабуган [ Ябуган]Мэргэн нь эцэгийн орыг залган Ойрад аймагаа тэргүүлсэнээс тийнхүү Ойрадын голлох аймаг болох Хойдын дээдсийг түүнээс эхлэн домоглон бичдэг болсон буй за.
Гэтэл Хутуг Бэхийн удмын Беклимыш тэргүүтэй Ойрадын Хойд аймагыханы зарим нь Хувилайн талд орон Аригбөх ,Хайду нарын тэмцлийг дарангуйлж байсаныг “Юань улсын судар”, Рашид Ад Дины “Судрын чуулган” зэрэгт тодорхой тэмдэглэж үлдээсэн байдаг.
Иймд Хутуг Бэх болон түүний удамыхан Ябуган Мэргэн байх боломжгүй юм.
Нөгөө талаар Хувилай хаанаас Аригбөхийн хүү Юбугурт Мөнх хааны хүү Асутайн хатан Есүдрийн ордыг өгсөн байдаг тул Юбугур нь Хойд аймагын эзэн болж улмаар Хойдын Ябуган Мэргэн хэмээн домогын баатар болох боломж хомс байна.
ДҮГНЭЛТ.
Ябуган Мэргэн болон Бөө хааны тухай домог нь нэг хүний тухай домог бус харин нэг удмыханы хэд хэдэн үйл хэргийг тусгасан нийлмэл шинжтэй байх тул асуудлыг домогын үйл явдалд хэт автах байдлаар судлах нь зүй ёсны алдаануудад хүргэж байгааг өмнөх судалгаануудаас харж болохоор байна.
Иймд асуудалд илүү бүтээлчээр хандаж бодит түүхэн баримтуудыг харьцуулан судлвал дараах дүгнэлтэнд хүрч болохоор байна.
1. Ойрадын уламжлалт ярианд гардаг Бөө хаан бол Аригбөх хаан мөн.
2. Ябуган Мэргэн бол Чингис хааны жич, Аригбөх хааны хүү Найргу Бухын хөвүүн Йабуган мөн бололтой.
3. Найргу Бухын хөвүүн Йабуган нь эцэгийн орыг залгаж Хувилай хаанаас хувьдан олгосон Ойрадын Хойд аймагын Илчигмыш хатны их ордыг захирсан байна.
Үүнээс уламжлан Ябуган Мэргэнийг Хойдын ноёдын уг эх мэтээр үзэх ташаарал гарчээ.Угтаан бол Ябуган Мэргэн нь Хутуг Бэхийн удамтай цусан төрлийн холбоогүй болно.
4. Баатар Увш түмэнийн “Дөрвөн Ойрадын түүх” болон “Богд Чингисийн төрийг бариад хаан өргөөг тэтгэсэн тууж”-д бичсэн Хойдын ноёдын үе залгамжлал нь бодот байдалтай сайтар зохицохгүй байна.
5. Бөө хаанаас Цоросын ноёдын үе залгамжлал эхлэх ба Ябуган Мэргэн нь Цоросын дээдсийн шууд өвөг мөн байна.
6. Цоросын дээдсийн үе залгамжлал нь дараах мэт байна.
Бөртэ чоно.......Добун Мэргэн .....Чингис хаан түүний хүү Тулуй хаан, түүний хүү Аригбөх [Бөө] хаан ,түүний хүү Найргу бух ,түүний хүү Ябуган Мэргэн.Ябуган Мэргэний Цорос аймагын бүсгүйтэй далдуур нууцаар ханилан төрүүлсэн [ бутач ]хүү Үйлэнтэй [Өөлэдэй ] Будан тайш , түүний хөвгүүн Цалман тайш,түүний хөвгүүн Чорлон бух,түүний хөвгүүн Бөхчилт,түүний хөвгүүн Хутхай Таюу,түүний хөвүүн Батула чинсан,түүний хөвгүүн Тогоон тайш, түүний хөвгүүн Эсэн хаан............түүний хөвгүүн Xарахул ноён,түүний хөвгүүн Баатар хунтайж,түүний хөвгүүн Галдан Бошогт хаан.......гэх мэтээр үргэлжлэх ажээ.
7. Дува сохороос Өөлдийн буюу Цоросын ноёдын дээдсийг эхлэн бичдэг нь бидний дээр авч үзсэн сурвалжит ноёдын угыг түүний эзэмшил овог ,аймагын гарал үүсэлтэй хутгаснаас үүсдэг алдаа байна.
Угтаан бол Цорос Өөлд нь Дува сохорын дөрвөн хүүгийн нэг Донойн эзэмшил байгаад хожим түүний дүү Добун Мэргэний хойчис болох Чингис хааны алтан урагтны эзэмшилд оржээ.
Ябуган Мэргэн ба Цоросын ноёдын үе залгамжлал.
Ябуган Мэргэн ба Цоросын ноёдын үе залгамжлал.
Сүүлийн удаа Mfbfj 12-р сар.20.16 12:46 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.
- NAIMAN-NOMAD
- Зураач
- Бичлэгүүд: 6329
- Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
- Байршил: Архан талд чинь:
Re: Ябуган Мэргэн ба Цоросын ноёдын үе залгамжлал.
Фүжи гуа Ябуган гэхээр шууд Явган гээд биччихэж болохгүй байна уу? 
Модун хааны алтан ураг-R1a
