Өмнөговь аймагт онц ноцтой цуврал гэмт хэрэг үйлдэгджээ

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Өмнөговь аймагт онц ноцтой цуврал гэмт хэрэг үйлдэгджээ

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Өмнөговь аймагт онц хэрцгий аргаар хүний бие, эрүүл мэндэд халдсан хэргүүд дараалан гарсан байна. Энэ сарын 14-ний өдөр тус аймгийн Даланзадгад суманд 13 настай өсвөр насны охиныг гэмт этгээдүүд бүлэглэн зодож, хүчирхийлсэн аймшигт хэрэг үйлджээ. Хохирогч охины биеийн байдал маш муу, нэг хөл нь хугарч эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан гэнэ. Түүний дараа энэ сарын 18-нд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаанаас 19 настай оюутан охиныг бусдад зодуулсан байхад нь олжээ. Охиныг мөн хүчирхийлсэн болохыг тогтоожээ. Хохирогч охины биеийн байдал тааруу, аймгийнхаа эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Нэг дор аймшигт хэрэг дараалан гарсантай холбогдуулан нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлж, аймгийн цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Мөн сэжигтнүүдийн ам зургийг гаргаж, эрэн сурвалжилж эхэлсэн байна. Цагдаа нар отолт хийж тэдний хоёрыг баривчилсан бөгөөд зарим нь гадуур эрх чөлөөтэй явж байж болзошгүй гэнэ.
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Өмнөговь аймагт онц ноцтой цуврал гэмт хэрэг үйлдэгджээ

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Өмнөговийн цагдаа нар олигархиудын гар хөл бууны ноход эль дээр үед болсон гэдэг нь тун ойлгомжтой зүйл.Ирвэс хамгаалагч залуу амь насаа алдсан хэрэг одоо мартагдаж эхэлж байна даа.
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
Bull_7
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Бичлэгүүд: 446
Нэгдсэн: 3-р сар.17.14 5:37 pm

Re: Өмнөговь аймагт онц ноцтой цуврал гэмт хэрэг үйлдэгджээ

Бичлэг Бичсэн Bull_7 »

Цаанаа бараг илрүүлцэн байгаа дөө

Sent from my IM-A890S using Асуулт Самбар mobile app
Хэрэглэгчийн аватар
space
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4293
Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Байршил: universe
Contact:

Re: Өмнөговь аймагт онц ноцтой цуврал гэмт хэрэг үйлдэгджээ

Бичлэг Бичсэн space »

5 say huntei Singapored jild 9 hun aminii hereg garsan gej baigaa

Manai zerleguud 21-r zuund neg l ideeshij uguhgui baina daa
i am no1
Хэрэглэгчийн аватар
space
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4293
Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Байршил: universe
Contact:

Re: Өмнөговь аймагт онц ноцтой цуврал гэмт хэрэг үйлдэгджээ

Бичлэг Бичсэн space »

Уг хэргийн талаар иргэн О хэлэхдээ “Манай аймаг сайхан тайван, гэмт хэрэг зөрчил ч бага гардаг байсан. Гэтэл юу болов гэмээр гэнэт л ийм хэргүүд ар араасаа гарсан гэж дуулдсан. Энэ жигшүүртэй хэргийг үйлдсэн хүмүүс нь шоронгоос Өршөөлийн хуулиар суллагдсан юм гэнэ лээ.
Коллежийн оюутан охиныг дагаад сургуулийнхаа хашаанд ороход нь араас нь тоосгоор цохиж унагасан гэж байсан. Охины бие их л муу байгаа гэж дуулдсан. Өршөөлийн хуулиар манай аймагт 20 хүн суллагдаж ирж байгаа. Энэ хүмүүс шоронд ороод хүмүүжсэн үү гэвэл үгүй. Эхнээсээ ийм бузар хэрэг хийгээд явж байна. Хуульч хүний зүгээс би, манай улсад цаазын ял хэрэгтэй гэж боддог. Хүмүүжигч нар өршөөгдөж гарч ирээд, дахин гэмт хэрэг хийж, дахин нэг хүн хохирогч болж, бүх насаараа шаналж үлдэх болж байгаад харамсаж байна” гэлээ.

Bas neg Huzuuguidorjiin hiisen nugel yum bna daa
i am no1
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах