Эрдэнэтийн 51 хувь бас нохойн замаар орсон уу?

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Эрдэнэтийн 51 хувь бас нохойн замаар орсон уу?

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

С.Баярын үед бас л нохойн замаар орчихсон бололтой дог.
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: Эрдэнэтийн 51 хувь бас нохойн замаар орсон уу?

Бичлэг Бичсэн cellat »

ene hudlaa S.Erdene am ni halaad hudlaa shaaazan bhoo.
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Эрдэнэтийн 51 хувь бас нохойн замаар орсон уу?

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

cellat написал:ene hudlaa S.Erdene am ni halaad hudlaa shaaazan bhoo.
Чи яаж мэдэж байгаа юм?
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: Эрдэнэтийн 51 хувь бас нохойн замаар орсон уу?

Бичлэг Бичсэн funk31 »

Зураг
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Эрдэнэтийн 51 хувь бас нохойн замаар орсон уу?

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Луйврыг хамгаалагчдад дайх үг буюу эрдэнэтийн талаар нэмэж шалгах бас нэг сэжиг

Нийтэлсэн: 2017-02-06 11:39:00

Төрийн ордонд бүгсэн хулгайч луйварчдын сүрэг дэндүү увайгүй загнаж эхлэв. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн “Эрдэнэтийг 100 хувь Монголдоо авчирлаа” хэмээн өөрсдөө зарласан луйврын хэрэг одоо бүр төрийн ордонд үүрлэсэн луйварчдын сүргээр хүч нэмэн хамгаалуулах ажиллагаа болон өргөжиж эхлэлээ.

Үйлдвэрийнх нь мөнгөөр үйлдвэрийг нь “худалдаж” авсан луйвар:

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан гэх Ц.Пүрэвтүвшин гэгч 2012 онд хуулийн сургууль төгсөж ирээд Худалдаа Хөгжлийн Банкны хуулийн хэлтэст ажиллаж байгаа залуу ямар мөнгөөр яаж авсныг нь сонирхвол

ХХБ-наас зээлсэн 75.0 сая доллар.
Кью-Эс-Си компаниас 62.9 сая доллар.
Рийворстон пропертис компаниас зээлсэн 70.0 сая доллар;
Юнайтед энержи систем компаниас зээлсэн 68.0 сая доллар.
гэх мэтээр “зээлийн” мөнгөөр авсан юмсанж.

Бас Улаанбаатар банкнаас Ц.Пүрэвтүвшингийн өөрийнх нь хадгаламж гэж 112 тэрбум төгрөг “Монголиан Коппер” корпорацийн дүрмийн сангийн хөрөнгө болж орж ирсэн гэх.

Түүний нэр дээрх “Монголиан Коппер” корпораци гэгч аж ахуйн нэгж нь анх 2012 онд Г.Хүрэлбаатар гэгч хүний нэр дээр “Жумейрэ” нэртэйгээр байгуулагдаж, дараа нь 2014 онд “Эм ди Пи” нэртэй охин компани байгуулж, мөн ондоо “Эн Ди Кей” хэмээн нэрээ өөрчилж, 2016 оны 3 дугаар сард “Монголиан Коппер” корпораци болсон байна. Гэтэл энэ бүх хугацаанд аж ахуйн үйл ажиллагаа явуулсан гэх баримт байдаггүй ажээ. Нэр болоод эзнийг нь ойр ойрхон өөрчилж, нууцалж ирсэн нь ч энэ бол зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл хулгай луйврын зорилгод ашиглахаар байгуулсан компани юм биш үү гэсэн хардлагыг эрхгүй төрүүлнэ. Өөрөөр хэлбэл хууль бус мөнгө нааш цааш зувчуулах зорилготой компани гэдэг нь ойлгогдоно. Тэгж ч ашигласан байна.

Тухайлбал 62,9 сая доллар зээлүүлсэн гэх “Кью-Эс-Си” гэгч компани нь ХХБ-ны хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн эзэмшдэг компани байх бөгөөд Монголбанкнаас 2014 онд болон 2016 онд тус бүр 100.0 тэрбум, бүгд 200.0 тэрбум төгрөгийн зээл, дараа нь 2016 оны 6 дугаар сарын 30-нд дахин 160.0 тэрбум төгрөгийн зээл, Хөгжлийн банкнаас 2015 онд 71.3 сая ам.доллар, мөн бондын мөнгөнөөс 136.0 тэрбум төгрөг авсан юм байна.

Тодруулж хэлвэл Монгол банкнаас, бас бондын мөнгөнөөс “Кью-Эс-Си” рүү, түүнээс “Монголиан Коппер” гэгч рүү “гулгуулсан” байна.

Тэгвэл 70.0 сая доллар зээлүүлсэн “Рийворстон пропертис” компани гэгч нь Ц.Пүрэвтүвшингийн өөрийнх нь нэр дээр байдаг, ямар ч татвар төлж байгаагүй бас нэг компани нь ажээ. Өөрийнхөө компаниас өөрөө зээл авсан болж байна. /Өөрөөр хэлбэл ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй компани ямар эх үүсвэрээс 70 сая доллар зээлдүүлсэн байх вэ?!/ Бас л нэг зувчуулсан мөнгө болж таарлаа.

Гурав дахь буюу 68.0 сая доллар зээлүүлсэн “Юнайтед энержи систем” компанийн хувьцааны 99.8 хувийг нөгөө Кью Эс Си компани эзэмшдэг ажээ.

Одоо та бүхэн хар даа! Энд ямар ч Ц.Пүрэвтүвшин, “Монголиан Коппер” корпораци, тэр олон зээлүүд алга.
Ердөө л Монгол банкны мөнгө, бас бондын гэгдэх монгол улсын гаднаас авсан зээл, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө, төсвийн хөрөнгө зэргийг хамаж нийлүүлэн Худалдаа Хөгжлийн банк, Улаанбаатар банкийг эзэмшдэг хэдэн хүн өөрсдийн хэдэн компаниудаар “зүс буруулан” зувчуулах ажлыг зохион байгуулж, өөрөөр хэлбэл Монгол улсын хөрөнгөөр Монголын эзэмшилд ирэх байсан Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-ны ард байгаа хэдэн хүн луйвардаж авсан байна.

Тэгээд ч зоссонгүй хууль бусаар Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөнд хяналтаа тогтоож 2016 оны 7 дугаар сарын 25-нд “2013 оны ногдол ашиг” гэх 8.6 сая доллар, мөн 8 дугаар сарын 12-нд “2012 оны ногдол ашиг” гэх 47.1 сая доллар, нийт 55.7 сая долларыг Эрдэнэт үйлдвэрээс завшсан байх юм. ОХУ-д өгсөн байх ёстой 2012, 2013 оны ногдол ашгийг яахлаараа эдгээр луйварчдад давхардуулж өгч байгаа билээ?!

Одоо тэгэхээр 2014, 2015, 2016 онуудын ногдол ашиг гэж авах нь ч тодорхой. 2012 оноос өмнөх онуудын ногдол ашгийг ч нэхэж авч мэдэх нь байна.
Энэ тэгээд “бидний халаасан дахь мөнгөөр бидний эд хөрөнгийг худалдаж авч байгаа” том хэмжээний луйварын хэрэг биш гэж үү?!

Гэтэл энэхүү луйврыг засаж залруулж, Төрд буцааж авах тухай яригдаж эхлэмэгц УИХ-ын зарим гишүүн “Монгол улсад 49 хувийг худалдаж авах хөрөнгө байхгүй. Одоо эдийн засаг хямарсан үед энэ бол том дарамт болно” гэж дэмийрэв. Бид луйварчдаас хөрөнгөө буцааж авахын тулд тэдэнд мөнгө төлөх ёстой гэнэ ээ!!!

Бараа нийлүүлэх гэрээ гэдгээр /бусад компанийн нэрээр/ богино хугацаанд Эрдэнэтээс завшсан мөнгийг, 35.1 км төмөр зам өөрийн хөрөнгөөр барьсан хэмээн /хаана, ямар зориулалтаар, хэзээ барьсан нь тодорхойгүй/ 90.3 сая ам.доллараар улсад “шахсныг”, Эрдэнэтийн 49 хувьтай хамт авсан “Монголросцветмет” ХХК-ийн хувьцааны 49 хувийг ч, ХХБ-наас авсан 75 сая доллар гэгчийн барьцаанд “Ирээдүйд бий болох эх үүсвэр” гэгч, үнэн хэрэгтээ Эрдэнэтийн ашгийг урьдчилж барьцаанд авсан “будлиан”-ыг ч энд оруулаагүй орхисныг уншигч та бас анзаарч байгаа биз ээ.

Луйврыг зөвтгөх сурталчилгаа хэрхэн хийгдэв?!

Муу хүн ч төрийн сэнтийд залрахлаараа эгэлгүй ухаантай, мэдэхгүй чадахгүй юмгүй, сайн сайхан нэгэн болчихдог гэж итгэдэг гэнэн хонгорууд манайд тун ч олон бий л дээ. Гэвч сүүлийн 20 гаруй жилд монголд болсон хэрэг явдал “түрийний бөөс толгойд гарсан” ч бөөс чигээрээ үлддэгийг батлан харуулав.

“Эрдэнэтийн” гэх энэхүү луйврын замыг засагчдын нэг, Монгол Улсын Ерөнхий сайд гэх нэрийг шавхайтай хутгаж хаясан Чимэдийн Сайханбилэг гэгч этгээд улс орноо тонон дээрэмдэж буй зохион байгуулалттай бүлгийн энэхүү луйврын гэмт хэргийг “гавъяа” хэмээн бархирсан цуурай нь төрийн ордноос одоо ч сонсогдсоор байна.
Тэдний сурталчилж эхлэсэн “Эрдэнэт үйлдвэрийг бид 100 хувь монголдоо оруулж ирлээ” гэсэн сурталчилгаанд өнөөдөр ч олон хүн итгэсээр байх шиг.

Гэтэл энэ нь Монголдоо оруулж ирсэн хэрэг биш харин Монголоос 100 хувь салгах ажиллагаа болохыг ойлгоход нэг их ухаан шаардлагагүй юм.
Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-д төлөх ногдол ашгийг сүүлийн жилүүдэд үнэн хэрэгтээ огт өгч байгаагүй болохыг 2012, 2013 онуудын ногдол ашгийг манай луйварчид сая авчихсан талаархи дээрхи мэдээлэл батлаж байгаа юм.

Худлаа хэлж, ийш тийш нь зувчуулаад, улс төрчид нь элдэв “шахаа” хийж, үйлдэрийг үр ашигтай ажиллах боломжийг нь алдагдуулаад байдаг, хэрхэн ямар ашигтай ажиллаж байгааг нь хянах боломжгүй, ногдол ашгаа өгдөггүй тийм үйлдвэрт нэр холбогдож, огт юу ч аваагүй хэр нь Монголын “Эрдэнэт” үйлдвэрээс асар их ашгийг нь авч, мөлжиж суудаг гэсэн муу нэр зүүж олон улсад худал гүжирдүүлэхээс залхсандаа ОХУ бушуухан Монголчуудад хувьцааг нь худалдсан нэр зүүгээд салж амрая гэж шийдсэн нь ойлгомжтой.

Тэртэй тэргүй ОХУ-д өөрт нь тулгамдсан өдий төдий асуудал байхад шалихгүй юмаар хөөцөлдөн “Эрдэнэт” рүү хэл ам хийж суух улс биш л дээ.
Түүнийг нь ч манай луйварчид сайн мэдэж байсан.

Өөрөөр хэлбэл улс төрч гэж нэрлэгдсэн луйварчдын сурталчилж байгаа шиг “Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо авч ирсэн” хэрэг огт биш, угаасаа Монголдоо байсан хөрөнгө. Тиймээс энэхүү сурталчилгаа наад зах нь хөрш ОХУ-ыг худал гүтгэсэн жудаггүй бодлого, үйл ажиллагаа юм. Ингэснээрээ хөрш улстай найрсаг харилцаатай байх нэг шижмээ таслаж, улам хөндийрөх нэг алхам болсноос өөр ашгийг Монголд бий болгоогүй гэсэн үг.

Уг нь Монгол улс, Монголын ард түмнийг тэжээж ирсэн “Эрдэнэт” гэх энэ их баялгийг 1990-ээд оны эхээр л өмч хувьчлал нэрээр ард түмнээс булааж авах санаа луйварчдад их байсан л даа. Даанч “Монгол-ОХУ-ын хамтарсан” гэсэн статус том саад болж байсан юм.

Тиймээс эрх мэдлийг гартаа оруулмагц л улсаа яаж өөд татах вэ гэж бодох биш, харин Эрдэнэтийн ашиг орлогоос яаж ахиухан луйвардах вэ гэдэгт л анхаарал тавьж, өөрийн төлөөний хүнээ Эрдэнэт үйлдвэрт захиралаар томилон ил, далдаар, их, багаар ашиг орлогоос нь өрсөлдөн хумсалсаар ирцгээсэн. Тэгэх тусмаа шуналын сэтгэл, сэдэл нь улам гаарч, /ХХБ-ны гүйцэтгэх захирал Орхон гэгчийн ярьснаар бол энэхүү луйврыг хийхийн тулд 2 жил бэлтгэж/ өнөөдөр ийнхүү “Эрдэнэт”-ийг 100 хувь гартаа оруулж аваад сууцгааж байна.

Үүнийг нь тэгээд зарим “хөлсний сурталчид” нь “улс төрчдийн шахааны бизнесийг таслан зогсоолоо” гэж “зөвтгөв”. Тэдний хэлж байгаагаар бол хагас дутуу жаахан жаахнаар хумсалж байхаар нэгмөсөн бүгдийг нь хулгайлаад авчихсан нь дээр гэнэ л дээ.
Одоо хувьчилж авсан эзэд нь Эрдэнэтийн орлого ашгийг нь хуу хамж “оффшор” дансанд зувчуулаад, бушуухан үрж зарж, барьцаалж, бэлэглэж, яах нь тэдний дур. Хувийн өмч учраас Монгол улсад, чамд ч надад ч хамаагүй болно. Бүр үүний тулд бизнес хийж байгаа хүн оффшор дансанд мөнгөө хийхийг зөвшөөрөх хууль хүртэл гаргах гэж өнөөгийн парламентад сууж буй олон луйварчин улайран зүтгэж байгааг бид харж л байна.

Иймээс энэхүү үйл ажиллагаа бол Монголын баялагийг монголд нь авчирсан биш Монголчуудаас салган гадагшлуулах ажиллагаа юм. Эхнээсээ ч тэд үүнийгээ хэрэгжүүлж эхлэж байна.

Эрдэнэтийн 49 хувийг луйвардсан энэхүү гэмт хэргийг булах дарах, тэр тусмаа Монголын ард түмний хөрөнгийг луйварчдад үлдээх гэсэн санаагаа МАН-аас УИХ-д суусан Д.Цогтбаатар, Ч.Хүрэлбаатар нараас эхлэн МАН, АН-ын олон этгээд нуусангүй. Тэдний тайлбараар бол 49 хувийг Төрд авах гэвэл ОХУ-тай хийсэн гэрээ цуцлагдаж Монголын тал хохирч хоосон үлдэх юм гэнэ.

Нэгэнт ОХУ мөнгөө авчихсан, хувьцаагаа өгчихсөн. Одоо Монголын төр өөрсдийн луйварчидтай хэрхэн хариуцлага тооцохыг, хөрөнгөө улсдаа хэрхэн авахыг тэд огт сонирхохгүй. Энэ бол манай л дотоод асуудал билээ.

УИХ-ын өөр хэсэг гишүүн “шүүх хуулийн байгууллага гэм буруутайг тогтоогоогүй байхад УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж болохгүй” гэнэ. Энэ нь хүний гараар могой бариулах буюу нөгөө С.Зоригийг хөнөөсөн гэмт хэргийн захиалагчийг “Төрийн нууц”-д хамааруулан нуун дарагдуулаад, хаалттай хуралдаж гэмгүй иргэдийг тулган шийтгэсэнтэй адил өөрсдийн санаагаа шүүх, хуулийн байгууллагын хүүхэлдэй нараар /далдаас удирдан/ хийлгэх гэсэн санаа.

Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ нь Төрийн дээд эрх байгууллага. Өөрөөр хэлбэл төрийн хяналтаас гадуур дураар дургих эрх мэдэл байж таарахгүй бөгөөд тэр бүхнийг хянаж, засаж залруулах үүрэг зөвхөн УИХ-д бий.

Гэтэл Төрийн дээд эрхийг барьж буй УИХ-ын гишүүд нь улс орныг луйвардаж буй гэмт хэргийг өөрсдөд нь хамаагүй мэт яриад, тэр тусмаа шууд хамаарах /стратегийн орд гэдэг утгаар төдийгүй, хамтарсан уг үйлдвэрийн өөрт ногдох хувьцааг Оросын тал худалдах бол Монголын Төрд хамгийн түрүүнд худалдах, УИХ шийдвэрээ гаргах ёстой/ уг асуудлаас зайлсхийх гэж оролдож суугаа нь эрх барьж буй намууд ямархуу луйварчдын нэрийг дэвшүүлэн УИХ-д гаргаж ирснийг харуулна.

УИХ дахь АН-ынхаа байр суурийг илэрхийлж /үүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан орохгүй байх/, сая даргаар сонгогдсон С.Эрдэнэ өөрийн санаагаа хамтатган мэдэгдэхдээ “Хувийн өмчийг УИХ хэлэлцэж суудаг газар биш.

Хэрэв тэгэж ярих гэж байгаа бол Монголын талын 51 хувь төрд байгаа эсэх асуудлыг бас ярих ёстой” гэв. Эрдэнэтийн 49 хувийн асуудал яригдаж эхлэхтэй зэрэг энэ хүн гэнэт сэрсэн юм шиг 51 хувийг хариу “өчих мэх” болгон хэрэглэж байгаа нь эдний үнэн төрх юм.
Үүний цаана 1-рт “49 хувийн гэх” луйврыг хөндөхгүй орхих, 2-рт 51 хувь нь Монголын эзэмшилд байгаа эсэх нь эргэлзээтэй гэж ярьснаараа эцэст нь Эрдэнэтийг гадныхны мэдэлд шилжүүлчихлээ ч гэсэн “угаасаа л гадагшаа гарчихсан байсныг би хэлээд байсан” шүү дээ гэх давхар санаа явж байгаа нь ч нууц биш.
Тэгэх тусам нь 51 хувийг давхар шалгах нь зөв.

Нэмэж шалгуулах бас нэг сэжиг

Үүн дээр өөр бас нэг хэргийг нэмэж шалгуулахыг хүсмээр, шаардмаар ч байна.
Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын баг тусдаа сар бүр 1800-3600 еврогийн нэмэгдэл цалинг, бас гэрээний дагуу дэмжлэг болгож 18000-45000 евро хүртэл авч байсан, түүнийгээ ХХБ-аар дамжуулж авдаг талаарх мэдээлэл бичигдэж байсныг зарим уншигч санаж байгаа байх. Тэрхүү нэмэгдэл цалин урамшуулал хаанаас ямар эх үүсвэрээс гардаг юм бол гэсэн нэг асуулт эрхгүй сонирхол татна.

Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг тонн тутмыг нь зах зээлийн борлуулалтын үнээс 70 гаруй ам.доллараар дутуу гэрээлж борлуулдаг гэнэ. Өөрөөр хэлбэл жилдээ 650 мянга орчим тонн /2015 оноос хойш хүчин чадал нь 25 хувь нэмэгдэж ийм болсон/ зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортлодог уг үйлдвэрийн Монголд орж ирэх ёстой борлуулалтын нийт орлогоос хамгийн багаар бодоход 47 сая ам.доллар дутуу орж ирдэг гэсэн үг юм байна. Жил бүр тэр хэмжээний мөнгийг Эрдэнэт үйлдвэрийг удирдаж буй нэг, эсвэл хэсэг бүлэг хүн завшиж байдаг гэсэн тооцоо гардаг юм байна. Харин үүнийг өнөөдрийг хүртэл хэн ч хайхарч үзэлгүй, шалгаж нягтлалгүй явж ирсэн ажээ.

Энэ мөнгө Эрдэнэтийн удирдлага ХХБ-аар дамжуулан Еврогоор нэмэгдэл цалин авч тансагладаг нэг эх үүсвэр нь юм биш биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрнө.

Эрдэнэтийг тойрсон эрт, эдүүгээгийн бүх луйврыг, бүх луйварчдыг шалган илчлэх, шийтгэх, Монголын төр, ард түмэн хөрөнгөө мэдэх цаг нэгэнт болжээ. “Үүнээс цааш газаргүй” ... л болоод байна шүү!

О.Лхагвадорж
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: Эрдэнэтийн 51 хувь бас нохойн замаар орсон уу?

Бичлэг Бичсэн cellat »

NAIMAN-NOMAD написал:
cellat написал:ene hudlaa S.Erdene am ni halaad hudlaa shaaazan bhoo.
Чи яаж мэдэж байгаа юм?
ortoi bailaa geed shuud company-iig shuud avahgui l dee.
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Эрдэнэтийн 51 хувь бас нохойн замаар орсон уу?

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

ЗТХЯ-ы сайд Д.Ганбат 49 хувийг худалдаж авсан эздийн нэг нь юм байна.

Зураг
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Эрдэнэтийн 51 хувь бас нохойн замаар орсон уу?

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Модун хааны алтан ураг-R1a
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах