Оюутолгойн үр ашиг юу байнаа

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Оюутолгойн үр ашиг юу байнаа

Бичлэг Бичсэн funk31 »

2012 онд Оюутолгой ашиглалтанд орсноос хойш 5 жил болжээ. Манай эдийн азсагт ямар үр дүн өгвөө?

Энэ 5 жилд Эрдэнэтээс хэд дахин том орд гэхэд ДНБ-г дорвитой өсгөсөнгүй, долларын ханшийг 1300с 2500 болголоо, 24 тэрбум долларын гадаад өрийн 10 гаруй тэрбум нь Оюутолгойн өр байна.

Одоо бараг 2009оны монголчуудын амьдрал ямар байсныг бодвол энэ ордыг зүгээр болиулаад хаавал хамаагүй дээр байхаар байна, Даанч манай улсын нэр хүнд гэж хэцүү юм байна.

Оюутолгойн нөөц Эрдэнэтээс 7 дахин их
2013 оны 3 сарын 25
Оюутолгой ордын нөөцийн талаар олон мэдээлэл гардаг. 2010 оны гуравдугаар сард батлагдсан Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-д тусгагдсанаар тус ордын үр ашигтай буюу олборлолтын нөөц нь 3 тэрбум 380 сая тонн хүдэр, 31,1 сая тонн зэс, 1328 тонн алт, 7601 тонн мөнгө, 81600 тонн молибдени хэмээн тооцогджээ. Үүн дээр тодорхой нөхцөлд ашигтай нөөц нь 3 тэрбум 775 сая тонн хүдэр, 19,664 сая тонн зэс, 810 тонн алт, 5905 тонн мөнгө, 75500 тонн молибдени байна.

Энэхүү нөөцийг Эрдэнэт үйлдвэртэй харьцуулбал хэд дахин илүү байгаа юм. Тухайлбал Эрдэнэтийн ордын үр ашигтай нөөц нь нэг тэрбум 544 сая тонн хүдэр, 8,058 сая тонн зэс, 2223874 тонн молибдени байна. Үүнээс 30-аад жил ашигласны дараа 2009 оны нэгдүгээр сарын нэгний байдлаар 1 тэрбум 87 сая тонн хүдэр, 4.790 сая тонн зэс, 131034 тонн молибденийн нөөцтэй байна. Сүүлийн дөрвөн жилд хэдий хэмжээний нөөцийг ашигласан албан ёсны мэдээлэл хараахан алга.

Ямар ч байсан Оюутолгой ордын хувьд хүдрийн нөөцөөрөө одоогийн Эрдэнэтийн нөөцөөс 3-4 дахин, зэсийн нөөцөөрөө 7 дахин их нөөцтэй том орд юм. Мөн Эрдэнэтийг бодвол их хэмжээний, алт, мөнгө, бусад ховор элементийн нөөцтэй билээ.

С.Болд
Хэрэглэгчийн аватар
funk31
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2113
Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm

Re: Оюутолгойн үр ашиг юу байнаа

Бичлэг Бичсэн funk31 »

Зарим нэг харьцуулалт

- Манай улсын төсвийн орлого 2тэрбум гаран доллар, Оюутолгойн жилийн борлуултын орлого 1,6тэрбум доллар

- Манай улс жилд 20гаруй тонн алт олборлож 600-800сая доллар олдог
хэрүүл уруул болоод байгаа Гацууртын орд 50тонн алттай
манай улсын алтны геологийн нийт нөөц одоогоор 300тонн бол Оюутолгойн алт 1300-1800 тонн бөгөөд жилд хэдий алт гарч байгаа нь бүү мэд (зарим мэдээнд 2000 гаруй тонн гм янз бүр байдаг)
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Оюутолгойн үр ашиг юу байнаа

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Ашгаа өгдөг болоод С.Баяр сая таван зуун мянган доллараар хаус худалдаж авсан баян залуу эхнэр авч Эби дарга элчин сайдын суудлаар шагнаж байгаа биз.Эби Минг овогт хоероос асуу.Бас Бао Цай гэдэг хүн сайн мэдэх учиртай...Бусад нь бол мэдэхгүй..... :lol:
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
space
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4293
Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Байршил: universe
Contact:

Re: Оюутолгойн үр ашиг юу байнаа

Бичлэг Бичсэн space »

Фрийдланд 2010 онд гадны хөрөнгө оруулагчдад ОТ одоогийн үнэ цэнэ 350 тэрбум доллар , цаашдаа 1 триллион ч болох боломжтой гэж ярьсан

Фрийдланд болон Рио тинто аль аль нь бусад улсуудад балагтай мөртэй

Одоо өрөнд баригдсан Энержи Ресурс болон Хятадын Шинхуад ТТ г өгөх гэж байна

ОУВС манай нийт баялагыг 1-3 триллион доллар гэж үнэлсэн . Манайх шиг арчаагүй улс цөөхөн байгаа
i am no1
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах