Энхболд Сандуй нарыг төрийн эрх хууль бусаар авсан хэргээр баривчлах уу

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Энхболд Сандуй нарыг төрийн эрх хууль бусаар авсан хэргээр баривчлах уу

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Тэднийг яаралтай баривчилж Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх естой.
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Энхболд Сандуй нарыг төрийн эрх хууль бусаар авсан хэргээр баривчлах уу

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

МАН-ынхан төрийн эрхийг хууль бусаар авсан нь 90 минутын бичлэгээр тодорхой болов уу


Өнгөрсөн 2016 оны зургадугаар сард УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд болох М.Энхболд, нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарын нэгэн ноцтой бичлэг цацагдсан билээ. Тэдний төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа дуу хоолой нь ил болсон юм.

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Ардчилсан намын бүлгээс “МАН-ын удирдлага сонгуулиар төрийн эрхийг хууль бусаар авах нууц төлөвлөгөө, түүний хэрэгжилт”-ийн талаар нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан болон тус намын гишүүд, хуульч, судлаач, иргэд оролцов.

Хэлэлцүүлгийг нээж, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дараа МАН-ын хууль бус үйл ажиллагааны талаархи бичлэг олон нийтийн хэрэгслээр цацагдсан. Уг бичлэгийн бүрэн эхийг манай бүлэгт өгсөн. Нийт 90 орчим минутын бичлэг бий. Та бүхэнтэй бичлэгийг сонсож, энэ асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр АН-ын бүлэг шийдвэрлэлээ. Бичлэгт МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, намын гишүүн А.Ганбаатар гэх хүмүүсийн хооронд сонгуулиар төрийн эрхийг хууль бусаар авах нууц төлөвлөгөө, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай ярьсан байна билээ. Тухайн үед МАН-ын удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан “Энэ бичлэг эвлүүлэг болох нь тогтоогдсон” хэмээн олон нийтэд мэдээлсэн.

Гэвч бичлэгт дурьдагдаж байгаа шиг хууль шүүхийн байгууллага дахь өөрсдийн гар хөл болсон нөхдүүдээр төрийн эрхийг хууль бусаар авахаар хийсэн бохир үйл ажиллагаагаа нуун дарагдуулах, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянаж, хүссэн мэдээ мэдээллээ түгээхийг тулгах төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж чадсан нь энэ бичлэгээр илэрхий болж байгаа юм. МАН-ын удирдлагын цөөхөн хүний дунд яригдсан энэхүү бичлэг нь гэмт хэргийн шинжтэй.

Тэр дундаа Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээний асуудлыг дагуулж байна. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу нөхцөл байдлыг хуулийн хүрээнд хянуулж, шалгуулах хэрэгтэй. Мөн хууль бус үйл ажиллагаанд холбоотой байж болзошгүй гадаадын компаниудын асуудлыг холбогдох Элчин сайдын яамаар дамжуулан тухайн улсын хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзсэн. Хуулиар сонгуультай холбоотой төлөвлөгөөг хэлэлцэж, ярилцахыг хориглоогүй. Гэхдээ төрийн эрхийг хууль бусаар авах энэхүү төлөвлөгөө нь Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчиж байгаа нь илэрхий байна. Та бүхэн энэ хэлэлцүүлгийн явцад энэхүү бичлэгийг бүрэн эхээр нь сонсож, өөрсдийн дүгнэлт, санал бодлоо чөлөөтэй илэрхийлээсэй гэж бид бодож байна” гэв.

Хэлэлцүүлгийг АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан удирдан явуулсан бөгөөд бичлэгт Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрхэнд халдсан гурван ноцтой асуудал ярьсан тухай онцлов.

Тэрбээр “МАН-ын удирдлагуудын сонгуультай холбоотой асуудлаар ярилцсан 90 минутын бичлэг ирсэн. Бичлэгийг олон нийтэд илчилж, ил тод болгосон тухайн үед МАН-д ажиллаж байсан эх оронч залууд баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн МАН-ын удирдлагуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илчилсэн нь Монгол төрийг илүү ариун байлгахад тус болсон. Мөн дараа дараагийн төрийн сонгуулийг зохион байгуулахад их хэрэг болно гэж бид үзэж байгаа. Бичлэгийг хийж, олон нийтэд ил болгосон залуугийн амь нас, гэр бүлийн аюулгүй байдал хүнд нөхцөлд орсон гэх мэдээлэл бидэнд ирсэн. АН болон иргэний нийгэм, иргэдээс хамгаалал хүсч байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Хэлэлцүүлэг эхлэхийн өмнө Монгол Улсын хэд хэдэн хууль тогтоомжийг танилцуулъя.

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, завдахыг хориглоно гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Эрүүгийн тухай хуульд төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдвал 16-20 жил хорих ял шийтгэнэ гэж маш тодорхой заасан. Мөн гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай яриа энэ бичлэгт орсон. Иргэдийн фэйсбүүк, мэдээллийн хэрэгсэл рүү орж иргэдийн мэдээлэл авах эрхийг хязгаарлах тухай МАН-ын удирдлагууд ярилцсан. Энэ нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд гурав хүртэлх жилийн хугацаанд хорих ял шийтгэх хуулийн заалт бий. Иргэнийг үзэл бодлоор нь мөрдөн мөшгөхийг хуулиар хориглодог. Гэтэл энэ мэдээллийг ил болгосон залууг ТЕГ, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газарт хэрэг үүсгэн өдөр бүр дарамталж буй мэдээлэл бидэнд ирж байгаа” гэлээ.

Ийнхүү хэлэлцүүлгийн эхэнд МАН-ын удирдлагуудтай холбоотой 90 минутын бичлэгт орсон МАН иргэдийн эрхэнд халдаж, хянаж, тагнаж, цахим орчныг хакердах тухай, төрийн албыг арилжаалж 60 тэрбум төгрөг босгох төлөвлөгөөний тухай, хар машин хакердаж төрийн эрхийг хууль бусаар авах төлөвлөгөөний талаархи яриаг сонсголоо. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг нэгтгэж, ажил хэрэг болгох юм байна.

Г.Баасан: Иргэн бүрийн сонгох эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна

/Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн/

-Бичлэгээс харахад, Монголын ард түмний сонгох, сонгогдох эрхэнд маш ноцтойгоор халдсан байна. Энэ бол Үндсэн хуулиар иргэн бүрт олгогдсон эрх. Мөн хүний итгэл үнэмшлийг хянаж эхэлжээ. Хэн юу боддог вэ гэдийг хянаж байна. МАН Монголын төрийн эрхийг хууль бусаар аваад нэг жил гаруй хугацаа өнгөрчихлөө. Үүнийг таслан зогсоох хууль хяналтын байгууллага манай улсад бий. Прокурорын эрх байна. хөдөлгөөнгүй нотлох баримттай үйлдэгдсэн төгс гэмт хэрэг байна. Бүрэлдэхүүн, зорилго, захиалагч гээд бүх зүйл нь тодорхой байна. Прокурорын гол ажил байна. Монгол Улсын прокурор хамгийн эхэнд уг хянах, шалгах хэрэгтэй.

Ц.Оюунгэрэл: Бичлэгийг ил болгосон залууг “Чамайг Зоригийн хэрэг шиг болгоно шүү” гэж сүрдүүлсэн

/УИХ-ын гишүүн асан/

-Энэ асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж буй АН-ын бүлэгт талархал илэрхийлье. Яагаад гэвэл энэ нь Монгол Улсын төрийг өмнө нь хэзээ ч байгаагүй бүх салаа мөчирт нь хүрч худалдах тухай хууль бус гэмт хэргийг илчилсэн асуудал байсан. Хэрэг ил болсноос хойш Д гэх залуу олон улсын авлигатай тэмцэх байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, УИХ болон АН-ын гишүүд рүү явуулсан байдаг. Энэ дундаас АН-ын бүлэг илүү нарийвчилж, олон нийтэд хүргэхэд цаг гаргаж, хэлэлцүүлэг өрнүүлсэнд баярлалаа. Би хоёр асуудлыг товчхон хэлье. Нэгдүгээрт, мэдээллийг илчилсэн залуугийн эрхийн асуудал ямар байгаа талаар мэдээлэл өгье. Энэ залуу одоогийн байдлаар хилээр гарах хориотой, 2-3 удаа баривчлагдсан, хуулийн байгууллагынхан гэрт нь орж гэр бүлийнхнийг нь сүрдүүлсэн тохиолдол гарсан. Мөн бичлэгт гарч байгаа А.Ганбаатар гэх хүний нэхэмжлэлээр ТЕГ-ын мөрдөн байцаалтад байна. Үүнээс хойш Д гэх залуугийн Хаан банк, Голомт банкны картыг ТЕГ-ынхан хурааж авсан. Түүнээс гадна машины түлхүүр, автобусны карт, гар утсыг хүртэл хураасан. Энэ залуу машин барих, автобсанд суух, утсаар ярих эрхгүй болоод хоёр сар гаруй болж байна. Тэр бүү хэл, “Чамайг Зоригийн хэрэг шиг болгоно шүү” гэж дарамтлах, сүрдүүлэх байдалд оруулж байна. Тиймээс АН-ын бүлэг Д гэх залуугийн аюулгүй байдлыг онцгой анхааралд авах хэрэгтэй. Өөр нэг аюултай зүйл бий. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй энэ үед юу аюултай байна вэ гэвэл батлан хамгаалах, хил хамгаалах, ТЕГ гээд улс орны аюулгүй байдлыг хамгаалдаг амин сүнс болсон газруудыг худалдахаар хүснэгтэндээ оруулсан байдаг. Жишээлбэл, Батлан хамгаалах яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, санхүү нябо, дөрвөн ахлагч мэргэжилтнээс мөнгө авна гэж хүснэгтэндээ оруулсан байна билээ.

Н.Батзаяа
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: Энхболд Сандуй нарыг төрийн эрх хууль бусаар авсан хэргээр баривчлах уу

Бичлэг Бичсэн cellat »

Хүрэлсүх одоо нам дотроо хувьсгал хийж бүгдийг нь зайлуулах хэрэгтэй.
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Энхболд Сандуй нарыг төрийн эрх хууль бусаар авсан хэргээр баривчлах уу

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

cellat написал:Хүрэлсүх одоо нам дотроо хувьсгал хийж бүгдийг нь зайлуулах хэрэгтэй.
Хүрэлсүх бол Ми овогтын жууз тэрэгний илжиг болсон.Илжиг модон хударгандаа гэдэг үг яг түүнд таарна. :lol:
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Энхболд Сандуй нарыг төрийн эрх хууль бусаар авсан хэргээр баривчлах уу

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Цай дарга Ми овогтыг баривчилж магадгүй юм шиг байна. Тэгмээрсэн дээ..
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
cellat
Асуулт Самбарын Ахлах Манаач
Бичлэгүүд: 4462
Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm

Re: Энхболд Сандуй нарыг төрийн эрх хууль бусаар авсан хэргээр баривчлах уу

Бичлэг Бичсэн cellat »

NAIMAN-NOMAD написал:Цай дарга Ми овогтыг баривчилж магадгүй юм шиг байна. Тэгмээрсэн дээ..

aan? nugel baigaadaa haha
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Энхболд Сандуй нарыг төрийн эрх хууль бусаар авсан хэргээр баривчлах уу

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Цай дарга сэлдийнийхээ угаар Минг овогтод атгуулчихаад дуу шуу ч үгүй хөдөлж чадахгүй байгаа бололтой..Огцом эвгүй хөдөлбөл засаа суга...
:haha:
Модун хааны алтан ураг-R1a
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах