Тухайн утасны тань үйлдвэрлэгчээс хамаарч утас асахад Samsung Galaxy bla bla, LG... гэх мэтээр анимейшн гардаг шүү дээ. Түүнийгээ өөрчлөх, тэр тусмаа Монголоо илтгэсэн сонирхолтой анимейшн гаргамаар байна уу? Би анх энэ талаар сонирхоод 2014 онд ёстой халтуурдсан (Paint дээр хэдхэн зураг зурсан) юм хийгээд туршиж билээ. Тэр бол Монгол улсын тугийг Android барьсан байдалтай 8-bit хөдөлгөөнт зураг шиг нэг тийм бяцхан анимейшн байсан. Тэр анимейшны ажиллгааг харах бол ЭНД дараад YouTube бичлэг үзээрэй. Дараа нь саяхан 6 сард түүнийгээ сайжруулж PS дээр зуран гаргасан нь ЭНД-ээс үзэж болно. Суулгах зааврыг нь ЭНД-ээс харж бас болно. Тэгээд 2 долоо хоногийн өмнө бас нэгэн сайхан анимейшнээ хийж дуусгасан нь энэ ӨЛЗИЙ ХЭЭ бүхий анимейшн юмаа. Та бүхэн үзэж сонирхоод бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй.
Анимейшнээ солиход шаардагдах зүйлс:
- Тухайн утасны системийн эрх нээгдсэн байх (Root)
- Ямар нэгэн системийн файлуудад хандаж чадах файл менежер суулгасан байх (ES File Explorer эсвэл Root Explorer)
- Утасныхаа дэлгэцийн нягтаршлаа мэдэх (GSMArena сайтаас харах нь хамгийн хялбар арга)
- Утасныхаа үйлдвэрлэгчийг мэдэх (Samsung-ын утасны анимейшны формат өөр байдаг, бусад нь энгийн zip)
