Хөхнуур мужийн Дээд Монголын XIV удаагийн “Мөнх гал” соёлын найрын нэгэн агуулга болсон ганган морины шалгаруулалт Улаан тосгоны Цака сууринд боллоо.
“Мөнх гал” соёлын найрыг Засгийн газрын санаачлагаар ардын наадмыг ардаас эрхлэх хэлбэрээр зохион байгуулж байгаагийн учир малчдын оюун санаа соёлын амьдралын жинхэнэ тусгал болж, малчин ардын өв уламжлалаа залгамжлан, соёл урлагаа хөгжүүлэх хамгийн азтай тавцан болжээ. Өнөөдөр болж байгаа ганган морины шалгаруулалт нь орон нутгийн онцлогтой морины засал, эзэн малчны хувцас засал, морины ганган төрх байдлыг харгалзан үзэж уралдаанд оролцсон бүх морьдыг шалгаруулсны эцэст Улаан тосгоны Цака суурингийн Дашцэрэнгийн цоохор морь тэргүүн байранд шалгарч, Дэлхий хотыг төлөөлөн оролцсон Цэрэндоржийн хүрэн морь хоёрдугаар байранд, Голмод хотын Цэнгэлийн хүрэн морь гуравдугаар байранд тус тус орсон байна.
Улаан тосгоны Цака суурингийн Дашцэрэн цоохор морьтойгоо
Эх сурвалж: http://www.mongolcnr.cn
Хөхнуур мужийн Дээд Монголын ганган морины шалгаруулалт амжилттай боллоо
Хөхнуур мужийн Дээд Монголын ганган морины шалгаруулалт амжилттай боллоо
Ар Монголчуудад захих үгс
