60 тэрбумын томилгоонынхон захаасаа дээлээ нөмөрч эхэллээ.

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

60 тэрбумын томилгоонынхон захаасаа дээлээ нөмөрч эхэллээ.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Томилсон эздийг нь хэзээ барих вэ?

Эрүүл мэндийн салбар эрх мэдлийн хар зах биш

-З.Нарантуяаг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар томилсон хүн нь мэргэжлийн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан А.Цогцэцэг-

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа, тус төвийн Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн албаны дарга З.Наранбаатар нарыг АТГ-аас шалгаж, урьдчилан хорих төвд саатуулсан гэж эх сурвалж мэдээллээ.Тодруулбал, дээрх нэр бүхий хүмүүсийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авсан, нарийн мэргэшлийн сургалтын дараах эмчлэх эрхийн зөвшөөрөл гаргаж өгөх нэрээр 15 хүнээс их хэмжээний мөнгө авч хувьдаа зувчуулсан хэрэгт сэжиглэн, саатуулсан аж.

Тэгвэл төрийн алба, тэр дундаа хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбогдох салбарын хөгжлийг тодорхойлох чухал албан тушаалыг хашиж буй Б.Нарантуяа чухам ямар сэжмээр үүнтэй хутгалдав гэдэг нь хачирхалтай.Гэхдээ түүнийг анх энэ албыг авахдаа хэн гэгч даргын халаасаар дамжсаныг эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн бүр мэддэг юм билээ.

Тухайлбал, З.Нарантуяаг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар томилсон хүн нь мэргэжлийн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан А.Цогцэцэг гэнэ. Тэрбээр сайд болсныхоо дараа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар Б.Нарантуяаг, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар Ж.Чинбүрэнг, ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд Т.Мөнхсайхан нарыг томилсон байх юм. Харин эд бүгд ар сайтай, бэл бэнчинтэй хүмүүс хэмээн салбарынхан шуугиж байсан. Тухайлбал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа нь Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр, ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан нь Хүчит шонхор захын эзэн Тогтмолын хүү, ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын даргаар томилогдсон Л.Мөнхтулга нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал асан Ц.Лхагвасүрэнгийн хүү, ЭМЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээний газрын даргаар очсон Б.Баярт нь “Гаалийн” гэгдэх Баатарын эхнэр ажээ.Харамсалтай нь сайд асны эдгээр томилгоо нүдээ олсонгүй бололтой.

Дээр дурьдсан Б.Нарантуяагийн хувьд ажилдаа хэрхэн ханддаг нь саяхан илэрсэн юм биш, бүр дөнгөж албаа авуутаа л улсын мөнгийг хайр гамгүй зарцуулж, нэлээд их шүүмжлэл дагуулсан нэгэн.Жишээлхэд, тэрбээр 2016 ондЭрүүл мэндийн хөгжлийн төвийг орвонгоор нь эргүүлж, олон хүнийг ажлаа өг хэмээн тулган шахаж, дарамталж байсан гэдгийг тус байгууллагын ажилтнууд фейсбүүктээ тавьсан нь шуугиан тарьж байлаа. Хамгийн гол нь, Б.Нарантуяа дарга энэ талаар нийтэд дэлгэсэн нэгэн хүнийг “Мэдээллээ татан авч устгавал ажилд чинь эргүүлэн авна” гэж, багагүй мөнгөн дүнтэй тохироо хийсэн гэдгийг шар хэвлэлүүд онцолж байсан нь өдгөө баримт болон үлдсэн юм.

Түүгээр барахгүй тус төвд шинээр барьж, байгуулсан ариун цэврийн өрөөгөө эргүүлэн нураан засч улсын төсвийг орон сууцаа засч байгаа мэт хэдэнтээ өөрчилж, тэр бүртээ бүхэл бүтэн айлд засвар хийхийн дайтай зардал гаргаж байсан гэдэг.

Хамгийн ноцтой нь, Б.Нарантуяатай холбоотой томоохон шуугиан гарч байсан нь төгсөлтийн дараах шалгалт. 2017 оны хоёрдугаар сард сувилахуйн мэргэжлийн Төгсөлтийн дараах сургалтын шалгалтын сорил шаардлага хангаагүйн зэрэгцээ маш олон хүн тестийн түлхүүрийг ашиглаж тэнцсэн нь илэрч, Эрүүл мэндийн хөгжлийн төв нэг хэсэгтээ өргөдөл гомдолд дарагдсан билээ. Мөн он гарсаар лиценз сунгуулах хүсэлтээ гаргасан эмч нар өнөөг хүртэл зохих зөвшөөрлөө авч чадаагүй байгаа гэнэ.Ингээд эмч хүрэлцээгүй хөдөө орон нутагт ажиллах эмч олдож байгаа ч лицензээ сунгуулаагүй гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ байгуулж чадахгүй байгаа тохиолдол олон байгаа аж.

Чухам эндээс л Эрүүл мэндийн хөгжлийн төвийн үйл ажиллагаа ямар хэмжээнд явааг харж болохоор. Ирэх жил улсын төсвөөс 893 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна. Үнэндээ Монгол Улсад хамгийн их хийдэлтэй, зайлшгүй шийдэх олон асуудалтай салбар бол яах аргагүй эрүүл мэнд. Харамсалтай нь үе үеийн сайд нар, газрын дарга нар нь хүний сэтгэлээр хандаж, өөрсдөө хөлжиж аваад энэ салбарыг орхидог жишиг тогтсон.

Гэтэл өнөөдөр элэгний вирус, БЗХӨ-ий тохиодлоор манай улс дэлхийн бусад орноос хол тасархай байгаа. Мөн хорт хавдрын өвчлөл ч хүрээгээ тэлж, олон нийтийн сүлжээгээр хандив туслалцаа гуйсан хүний тоо өдрөөс өдөрт олширч байна. Өөрөөр хэлбэл, салбарын бодлогыг хэрэгжүүлэх учиртай Эрүүл мэндийн хөгжлийн төв нь ийм байдалтай ажилладгаас болоод иргэд элэг нэгт монголчуудаасаа гуйлга гуйж, тарчиг ард түмнийхээ сэтгэл гарган өгсөн хэдэн төгрөгийг аваад гадагшаа эмчилгээнд явж байна.

Харин Б.Нарантуяа даргыг үүрэгт ажлаа авснаасаа хойш байн, байн гадагш явж, хамгийн үнэтэй далайн эрэг, зочид буудлуудаар тухалж, амарч байсан гэж эх сурвалж мэдээлэх аж. Хар тооцоогоор бодоход л нэг удаагийн тансаг аялалд 50 сая төгрөг элбэг зарцуулна. Тэгвэл жирийн нэг монгол гэр бүл 6-хан настай охиноо хорт хавдраас салгахын тулд гадагш явахаас өөр аргагүйд хүрэх ба үүний тулд чухам өмссөн хувцаснаасаа бусдыг зарж, худалдаж, эцэстээ олон түмнээс хандив туслалцаа авч байж арайхийн 60 сая төгрөг бүрдүүлснээ нулимс дуслуулан ярихыг харлаа. Ямартай ч Б.Нарантуяатай холбоотой дээрх ноцтой мэдээлэлүүд бүгд хэвлэлээр гарч байсан гэдгийг дахин хэлэх нь зүйтэй байх.

Тиймээс шударга ёс, тэгш байдлыг амлан гарч ирсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт, улс орны хөгжлийн суурь, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын хамгийн том илрэл болсон эрүүл монгол хүний төлөөх энэ салбарын бүх нэгж, шатыг шалгаж, буруу булхай бүхнийг илрүүлж залруулна уу хэмээн хүсэх байна.

Р.Саруул

Зураг

Сүүлийн удаа NAIMAN-NOMAD 12-р сар.18.17 11:52 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: 60 тэрбумын томилгоонынхон захаасаа дээлээ нөмөрч эхэллээ.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Сайд асан Д.Зоригтыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Үндэсний аудитын газраас сайд асан Д.Зоригт нарын хүмүүсийг АТГ-т шалгуулахаар ханджээ. Тус газраас “Эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар дөрвөн төслийн гурвыг нь “Анненг повер стэшн экүюипмент групп лимитед” компани гүйцэтгэсний ард авлигын шинжтэй зүйл байж болзошгүй гэж үзэж буй аж. Мөн аудитаар илэрсэн зөрчилтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа 216.2 сая төгрөгийг дур мэдэн зарцуулсан, Даланзадгад ДЦС-ын турбин шинэчлэх тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй болгосон гэж сэжиглэн Д.Зоригт болон тухайн үед ажиллаж байсан цахилгаан станцын зарим нэр бүхий захирлуудыг шалгах ажлыг АТГ-аас эхлүүлсэн байна.
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: 60 тэрбумын томилгоонынхон захаасаа дээлээ нөмөрч эхэллээ.

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

МХЕГ-ын албан тушаалтнуудыг дахин хорино

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарыг яллагдагчаар тооцон нэг сар цагдан хорих шийдвэр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргажээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн үдэш дээрх хүмүүсийг хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан бөгөөд хуулийн дагуу 48 цаг албадан саатуулсан юм.

Дээрх хоёр хүн хилээр бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл олгохын тулд зориуд хүнд суртал үүсгэдэг байж. Бизнес эрхлэгчид зөвшөөрлөө шуурхай авахын тулд тэдэнд хахууль өгдөг бололтой. Н.Баярсайханы албан өрөөнд шалгалт хийхэд биед нь 10 000 ам.доллар, өрөөнд нь 10 гаруй сая төгрөг, гэрт нь нэгжлэг хийхэд 150 мянган ам.доллар, 150-иад сая төгрөг байсныг АТГ-ынхан хурааж авсан юм. Э.Аззаяагийн дүүгийн гэрээс 70 сая төгрөг хураасан байдаг. АТГ-ынхан тэднийг үргэлжлүүлэн хорихоор болж, НПГ-ын хяналтын прокурорт хүсэлтээ хүргүүлсэн аж.

Прокурор цагдан хориулах тухай санал шүүхэд гаргасан ч 48 цагийн хугацаа дууссан өдөр нь шүүгч уг саналыг хүлээн аваагүй гэнэ. Харин даваа гаригийн 15.00 цагт АТГ-ынхны дахин тавьсан саналд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг удирдлага болгон 346/я дугаартай “Яллагдагчийг цагдан хорих тухай” шүүгчийн захирамж гаргасан аж.

Дээрх хүмүүсийн ийнхүү цагдан хорьсон бол, хээл хахуулийн хэрэгт холбогдсон өөр нэг хүнийг суллах шийдвэр шүүх гаргаж буй гэнэ. Үйлдэл дээр нь, авч буй мөнгөтэй хамт АТГ-ынхан саатуулаад байхад шүүх, прокурорынхон суллах болсон нь хачирхалтай. Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр “Зөөлөн од” компанийн захирал С.Батболдоос 57.5 сая төгрөгийн хахууль “Эрдэнэс тээвэр” гэдэг компанийн захирал Н.Хонгорзулаар зуучлуулан авсан хэрэгт холбогдоод байгаа билээ.

Авлигатай тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвд шалгалт хийж, тодорхой хэмжээний мөнгийг хураан авч, нэг албан тушаалтныг нь баривчилсан юм. Тодруулбал, өнгөрсөн сарын 16-нд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын өрөөнд АТГ-аас шалгалт хийж 20 сая төгрөгийг хураан авч, саатуулсан юм. Мөн тус төвийн хэд хэдэн мэргэжилтэн, хэлтсийн дарга нарыг хамт шалгаж эхэлсэн байдаг.

Д.Батбаярыг нэгэн уул уурхайн компанийн олон зуун машинд С зөвшөөрөл өгч, авлига авсан хэргээр шалгаж байгаа юм. Тэгвэл АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг АТГ-аас өчигдөр /2017.12.13/ суллажээ.
Модун хааны алтан ураг-R1a
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах