МЭРГЭЖИЛ: Хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн шинжээчид

Бизнес мэдээлэл, эрх зvй, зөвөлгөө, vнэ ханш, гадаад орнуудад бизнес эрхлэх... Ажил, мэргэжил

Зохицуулагч: Business_mods

001
Гишvvн
Бичлэгүүд: 3693
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

МЭРГЭЖИЛ: Хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн шинжээчид

Бичлэг Бичсэн 001 »

Хэн бүхний анхаарлыг татах мэргэжил. Гэхдээ хэн бүхэн нь бас ороод байж чаддаггүй мэргэжил. Энэхүү мэргэжил нь 2 өөр юм шиг харагдаж байгаа ч үнэндээ нэг л суурьтай мэргэжил юм. Хөрөнгийн зах зээлийн шинжээч болох нь нөгөөхөөсөө арай амар. Гэхдээ амаргүй. Аль алийн сурая гэвэл мэргэжлийн багт орж юмуу олон жилийн уйгагүй хичээл зүтгэлийн дунд олж авдаг мэргэжил. Дээрх суралцах 2 сонголтын 1 дэхь сонголт нь нөгөөхөөсөө арай амар. За бусад гишүүд цааш нь бичнэ биз.
001
Гишvvн
Бичлэгүүд: 3693
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: МЭРГЭЖИЛ: Хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн шинжээчид

Бичлэг Бичсэн 001 »

гол асуулт: 10 гаран жил ажиллачихаад ямар амжилттай байна вэ?

энэ асуултанд хариулах эрх бүхий хүн гэж өөрийгөө бодож байгаагийн хувьд энэ асуултыг орууллаа. ихэнх хүмүүс арилжаагаар олон жил явсан хүмүүсийг саятан тэрбумтнууд гэж боддог. үнэхээр тийм хүмүүс байдаг уу гэвэл үгүйсгэхгүй. гэхдээ миний хувьд арай өөр замаар явсан юм. энэ олон жилийн өндөрлөгөөс эргээд харахад сэтгэл ханамж гэдэг 2 үгийг л хэлнэ. зарим тохиолдолд арилжаачин болох замыг хүн өөрөө биш, арилжаа хүнийг сонгодог юм шиг санагддаг. учир нь миний мэдэх гадаад дотоод элдэв янзын арилжаачид дунд шуналдаа живсэн хүн байдаггүй. сэтгэлээрээ байгаагаараа л хүмүүс байдаг. мөнгө хийж чаддаг уу гэвэл тийм гэнэ. гэхдээ үнэнийг хэлэхэд бүгд ханасан. их мөнгө хүнийг алж байхыг харсан мэдэрсэн хүныхээ хувьд хэлэхэд 10 гаран жил ажилласан хүныхээ хувьд хэлэхэд сая доллор 1 доллор 2н хувьд ялгаа огт байхгүй. гагцхүү хэдэн ширхэг цифрийн л ялгаа байгаа хэрэг. мөнгийг сүүлдээ олохоос илүүтэй бага мөнгийг яаж зөв менежментэлж өөр бусад бизнест эргэлдүүлэхийг сүүлийн үед их сонирхдог болсон. мөн төгөлдөр хуур тоглож сурч байна. хийл тоглож сурах сонирхол бий. Паганинигийн фэн учир. 10 жилийн өндөрлөгөөс харахад надад олон арван сая доллор байхгүй. гэхдээ хүсвэл энэ хэмжээний бизнесийг удирдах чадвар нь байна. мөн байнгийн харилцаатай хэдэн банкныхаа вип үйлчлүүлэгч, өглөө босохдоо бурханы ивээлээр өнөөдрийн нарыг харж байгаадаа баярлаж сэтгэл ханамж дүүрэн нэг өдрийн төлөө залбирдаг болж. уулзах хүн маань гишүүн үү түк.н ажилтан уу ялгаагүй нэг өнцгөөс харж тухайн хүныхээ доторх ертөнцийг мэдрэхийг хүсдэг болждээ.

саяхан болсон явдал. нэг залууд өөрийн зүгээс бизнесийнх нь сүлжээг босгоход тус болсон юм. бид нэгнээ ч бараг сайн танихгүй. зүгээр хальт зүс таньдаг байж байгаад нэг өдөр кафе шопд таараад ярьсаар бизнесрүү нь орж орхиж. цаг орчим уулзаад нилээн боломжийн бизнес плантай болоод явахдаа ямартаа ч утсыг чинь авчихая гэв. нэрийн мэдэхгүй юү гэж хадгалахаа мэддэггүй. гадагшаа хэд хоног явж ирээд залгатал аав нь утсын авч байна. за ажил нь сайн уу гэтэл хүү утсаа орхиод явчихаж. мундаг ах гээд хадгалчихаж чухам юүгаараа мундагийн мэдэхгүй юм... нүүр цас улайв. хэзээ ингэж их ичсэнээ бодоод олоогүй.

бусад арилжаачид өөрсдийн түүхээ бичнэ биз.
Сэтгэгдэл хариулах

“Бизнес-Эдийн засгийн суваг / Ажил, мэргэжил” руу буцах