Чингисийн бунхан Хасагстанд

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Чингисийн бунхан Хасагстанд

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Хасагстанууд энэ бунханыг Чингисийн бунхан гэж үздэг юм байна.Алаша хаан буюу Алаач хаан.. :haha:

Модун хааны алтан ураг-R1a
көктүрік
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Бичлэгүүд: 1503
Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am

Re: Чингисийн бунхан Хасагстанд

Бичлэг Бичсэн көктүрік »

Тэнд Зүчийн бунхан байгаа. Энэ Алаша хааны бунханыг Зүчээс ч том нөхрийн бунхан гэсэн домог байдаг. Тэгэхээр л Чингис гэж буугаад байгаа юм. Гэхдээ баталгаа байхгүй. Алтан Ордны үндэслэгч Зүчи, Бат хаан гэхээр тэднээс том ямар нөхөр байж болох вэ? :lol: Тэгээд ч 2 бунхан хоорондоо нэлээн ойр байрласан нь сонирхолтой.

Алаша нь алаач гэсэн үг биш ээ, их гэсэн үг. зХУын үеийн хасагийн Алаш Орда автономи бол Их Орд гэсэн л утгатай.
001
Гишvvн
Бичлэгүүд: 3693
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: Чингисийн бунхан Хасагстанд

Бичлэг Бичсэн 001 »

Хүннүгийн үеийн хааны бунхан байж мэдэх юм.
Chiledu
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Бичлэгүүд: 1081
Нэгдсэн: 9-р сар.25.15 10:11 pm
Байршил: Хавтгай дэлхий

Re: Чингисийн бунхан Хасагстанд

Бичлэг Бичсэн Chiledu »

Та гурав тэнэгээ хэнд гайхуулаад байгаа юм? :brows:
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Чингисийн бунхан Хасагстанд

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

көктүрік написал: 11-р сар.10.19 1:46 pm Тэнд Зүчийн бунхан байгаа. Энэ Алаша хааны бунханыг Зүчээс ч том нөхрийн бунхан гэсэн домог байдаг. Тэгэхээр л Чингис гэж буугаад байгаа юм. Гэхдээ баталгаа байхгүй. Алтан Ордны үндэслэгч Зүчи, Бат хаан гэхээр тэднээс том ямар нөхөр байж болох вэ? :lol: Тэгээд ч 2 бунхан хоорондоо нэлээн ойр байрласан нь сонирхолтой.

Алаша нь алаач гэсэн үг биш ээ, их гэсэн үг. зХУын үеийн хасагийн Алаш Орда автономи бол Их Орд гэсэн л утгатай.
Монголын Хабул хааных байж мэдэхээр юм байна.Хабул хааныг Алчун хаан гэдэг байсан талаар ийм мэдээлэл байна..
Монголын ихэр хаан Хабул.

“Татар, Түрэгийн уг гарал, түүх” судрын 1838 онд Лондон хотод хэвлэгдсэн англи хэл дэх орчуулгаас

...Хайду хаан Байшинхор догшин, Чирхай лянхуа, Чаужин ортагай гурав хөвүүдтэй бvлгээ. Чирхай лянхуа олон хүүхдүүдтэй. Түүнээс Сурохад хэмээн том хөвгүүн эцгийнхээ орыг залгамжлан, Сурохад овогтон болжээ. Удаах хүү Тайчууд (Рашид аддин--Начин), түүнээс тайчууд овогтон болов. Сурохадын хөвгүүн Хумиха залуу байхдаа Татарт баригдаж, Хятадын Алтан улсад хүргүүлжээ. Алтан хан урьдын гэр бүлд санасан өшийг санаж Хумихаг модон илжигт хадав.

Хайду хаан тэнгэрт халин, Монголын хаанаар Байшинхор залгамжлав. Байшинхорыг Тумбинай сэцэн хаан залгамжлав. Тэрээр Түрэгийн нутгийг (Туркестан) эзлэв.
Тумбинай сэцэн хаан хоёр хатантай бүлгээ. Их хатан нь түүнд долоон хүүхэд төрүүлж өгчээ. Удаах бага хатан нь хоёр ихэр хөвгүүнтэй бүлгээ. Хааны ихрүүд Хабул, Хачули нэртэй билээ. (78 хуудас) Хабул, Хачули нэрт отгон хоёр нь хүч, эр зоригоороо бүх ах нараасаа илүүтэй байв. Хабул нь Чингис хааны тав дахь өвөг, Эмир Төмөрийн найм дахь өвөг эцэг болой.
Ихрүүд эрийн цээнд хүрэхэд нэгэн шөнө ийм явдал болсон аж. Хачули нэгэн зүүд зүүдэлжээ. Хабулын зүүн талаас гурван од тодорч байхыг харав. Тэр одод дээш оргилд хүрнээ доош буусаар үзэгдэхээ больжээ. Хабулын хүзүүнээс их том, хурц гэрэлтэй дөрөв дэх од гарч, дээш хөөрснөө төд удалгүй түүнээс тэнгэрийн хаяан дээр гэрэл цацруулсан олон жижиг од болон бутарч, эргэн том од болохдоо, гэрлийн гэгээ жавхлан нь бүдгэрэлгүй гэрэлтсээр байв.
Хачули зүүднээс сэрэхэд шөнө дүл болсон байв. Тэр дахин унтаж зүүдэлжээ. Зүүдэнд, түүний хүзүүнээс долоон од цувран гарч хөөрч, найм дахь од нь илүү том, гялалзсаар гарч хөөрөөд олон хэсэг болон хуваагдан бутарч, дэлхийн өөр хэсэг бүрт гэрлээ цацруулав. Их гэрэл доош буун, тогтож үлдсэн хэсэг нь тэнгэрийг гэрэлтүүлсээр байжээ.
Хачули дахин сэрэхэд өглөө болсон байв. Тэр босон, хаан эцэг дээр очиж зүүдэнд болсноо хэлэв. Тумбинай Сэцэн эцэг хөвгүүний хүүрнэхийг сонсон их баярлан, дагуулан Хабул хөвгүүн рүүгээ яаран мордлоо. Хабул хөвгүүндээ очин тэнд буй олон бүгдэд нь сонсгох гэж Халучи хөвгүүнээ дахин зүүдээ өгүүлрэхийг хүсэв.
Зурхайч, мэргэд Тумбинай Сэцэний зарлигаар эхний зүүдийг тайлж, (viz) тайлбарлаж хэлсэн нь: Хабул хааны үр садаас гурван хаан ээлжээр захирна. Дөрөв дэх нь дэлхийн ихэнх хэсгийг байлдан дагуулан захирна. Тэр дэлхийн өөр өөр хэсэг бүрийг эзэлсэн олон үр хүүхдүүдтэй байх болно. Түүний удам урт удаан жил их эрэмбэ, эрх мэдлийг өвлөн захирах болно гэв.
Хоёр дахь зүүдийг тайлж, тайлбарлав, Хачулигийн долоон үеийн үр ач нар нь улсыг эзлэн захирах мэдэлгүй ноёдын зэрэгт байх болно. Том одоор зөгнөсөн найм дахь нь дэлхийн их хэсгийг эзэлсэн байлдан дагуулагч болно. Тэр олон улс гүрэнг захирсан олон үр хүүхдүүдтэй болно гэв.
Тумбинай Сэцэн хаан хөвгүүний зүүдийн тайллыг сонсон, өөрийн залгамжлагчаар хоёр хөвгүүнээ батлахаар тогтов. Хаан эцэг биечлэн, ёслол тангараг тавин, Хабулд хаан цолоо өргөн өгөн, Хачулид бүх цэргийн үйл явдлыг захирах, их цэргийн жанжин цол олгосон бүлгээ. Энэ цаазыг түүний бүх хүүхэд, үр ач нарт ургийн ураг хүртэл дагаж явахыг зарлиглав. Уйгур бичгээр бичсэн Ал-Тумгайэ (Al Tumghaie- Тамга???) цааз гэрэгэг бүх хунтайжууд батлан соёрхов.
Тумбинай Сэцэн хаан тэнгэрт хальж, хөвгүүн Хабул хан, Хачули жанжин эцгийн үгийг үл умартан, эв журмыг сахин хэлэлцэн захирахаар болбой. Хабул хаан Их Чингис хааны тав дахь өвөг эцэг болой. Хабул хааны дүү Хачулиг Ноён гэх болов. Түрэгүүд Хабул хааныг “өөрийн аймгаа хамгаалан тэтгэгч Алчун хаан” гэж өргөмжлөн, бүх түрэгүүд Монголын иргэн болов....
СУДРЫН ТУХАЙ ТАЙЛБАР:
“ТАТАР, ТҮРЭГИЙН УГ ГАРАЛ” Судрыг 1661-1665 онд Дундад Ази дах Хивиний хаант улсын хан, Чингис хааны шууд удам, Алтан ургийн язгууртан эцэг, хүү бичсэн.
1726 онд Голландын Лейден хотод анх Франц хэл дээр хэвлэгдсэн.
1768-1774 онд Орос хэл дээр, 1780 онд Герман, Англи хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн.
1825 онд Татарын Казан хотод хэвлэгдсэн.
1838 онд Лондон хотод Англи хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн.
1871-1874 онд Сант-Петербургт Франц хэл дээр хэвлэгдсэн.
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Чингисийн бунхан Хасагстанд

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Монголчууд Чингисээс өмнө Туркестанд/Дундат Азид/ нутаглаж байгаад зүүн тийш нүүдэллэн одоогийн Халхын төв хэсэгт орж ирсэн тухай баримт бас цөөнгүй бий. :lol:

Жишээ нь 13 р зууны армяны түүхч Григор Акнерциин "Нум сумтан ард түмний түүх"-нд бичсэнээр бол монголчууд өөрсдийн эх орон болох Туркестанаас зүүн тийш нүүдэллэсэн гэж тэр армян түүхчид монголчууд хэлж өгч байсан байна.


От самих Татар мы слышали, что они из[4] туркестанской родины своей перешли в какую-то восточную страну, где они жили долгое время в степях, предаваясь разбою, но были очень бедны. У них не было никакого богослужения, а были какие-то войлочные идолы 4, которых они и до сих пор переносят с собою для разных волшебств и гаданий. В то же время они удивлялись солнцу, как какой-то божественной силе. Когда они изнурены были этой жалкой и бедственной жизнью, их осенила внезапно здравая мысль: они призвали ceбе на помощь Бога, Творца неба и земли и дали ему великий обет - пребывать вечно в исполнении Его повелений. Тогда, по повелению Бога, явился им ангел в виде орда златокрылого 5, и, говоря на их языке, призвал к себе их начальника, которого звали Чангыз. Этот последний пошел и остановился перед ангелом в виде орла, на расстоянии брошенной стрелы. Тогда орел сообщил им на их языке все повеления Божии. Вот, эти божественные законы, которые он им предписал и которые они на своем языке называют ясак 6: во-первых, любить друг друга; во-вторых не прелюбодействовать; не красть; не лжесвидетельствовать; не быть предателями; почитать старых и нищих; и если найдется между ними кто либо нарушающий эти заповеди, таковых предавать смерти. Дав эти наставления, ангел назвал начальника кааном 7, который с тех пор стал прозываться Чангыз-Каан.

https://dom-knig.com/read_363759-1
Модун хааны алтан ураг-R1a
Хэрэглэгчийн аватар
NAIMAN-NOMAD
Зураач
Бичлэгүүд: 6329
Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Байршил: Архан талд чинь:

Re: Чингисийн бунхан Хасагстанд

Бичлэг Бичсэн NAIMAN-NOMAD »

Chiledu написал: 11-р сар.15.19 7:35 am Та гурав тэнэгээ хэнд гайхуулаад байгаа юм? :brows:
Эсгий хийх газар нохой хэрэггүй шүү. :lol:
Модун хааны алтан ураг-R1a
Сэтгэгдэл хариулах

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах