Гишүүдийн талаарх 4 мөрт шүлгүүд

Web Logs, Вэб Тэмдэглэлvvд..

Зохицуулагч: Blog_mods

001
Гишvvн
Бичлэгүүд: 3693
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Гишүүдийн талаарх 4 мөрт шүлгүүд

Бичлэг Бичсэн 001 »

энд гишүүдийн талаарх хдн мөрт шүлгүүд бичнээ. хэн гишүүнийг бичүүлмээр байна хэлж болно, мөн өөрсдөө бичиж болноо.
001
Гишvvн
Бичлэгүүд: 3693
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: Гишүүдийн талаарх 4 мөрт шүлгүүд

Бичлэг Бичсэн 001 »

Энд бичих анхны шүлгийг Etana-д зориуллаа.

Etana1

Наран мандах шиг инээмсэглэл нь
Тэртээх алсаас гэрэлтэнэ
Амьдралын олон шалгуур түүнийг
Аргандаа оруулж эс чаджээ

Өнгөлзөн гэгэлзэх сэтгэл нь
Оргүй хоосныг хичнээн мэдрэвч
Өмөг түшиг болох нэгнийг
Орчлон хорвоогоос бэдрэн хайна

Өөрийг нь ойлгох тэр л сэтгэлийг
Өнгөцхөн хайраас илүүд үзнэ
Хожим мандах нэгэн нарыг
Хоног хоногоор ширхэглэн хураана

Эцэстээ тэр жаргалаа олно
Эгэлхэн нэгэн зүрхний шагнал
Энэхэн хорвоогийн амар амгалан
Элэг бүтэн нэгэн заяа!
Сүүлийн удаа 001 1-р сар.27.21 1:30 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.
001
Гишvvн
Бичлэгүүд: 3693
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: Гишүүдийн талаарх 4 мөрт шүлгүүд

Бичлэг Бичсэн 001 »


Хааяа бас хэдэн мөр эвлүүлэх гэж оролдоноо.
Гуравдахийн хэний талаар бичдэгийн байгаан.

Сараанд

Таны юү хийдэг, хаана амьдардгийг чинь
Тааж би мэдэхгүй, тааварлаж бас чадахгүй юм
Яадаг ч байсан миний мэдэх Сараан гэгч
Ямаан омогт ямбатай нэгэн бишээ

Ааш ааль зөөлөн ээжийн эрх охин
Арван жил найзалсан асуултын нэгэн эрхэм
Эрдэм номоор хөлөглөсөн бялзуухай
Эрдэнэтийнхээ зэс шиг улаахан сарнай

Олон ахтай айлын эрх ганц охин шиг
Олноос онцгойрогч тэр л сараана
Хүрье хүрч болохгүй, харая харж болохгүй
Хаа холын оргил дээр орших вансэмбэрүү
Сүүлийн удаа 001 1-р сар.27.21 12:30 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
001
Гишvvн
Бичлэгүүд: 3693
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: Гишүүдийн талаарх 4 мөрт шүлгүүд

Бичлэг Бичсэн 001 »





Call-д

Насаар надаас ахмад ч
Настныг хүндлэх ёсыг
Энэ удаа би зөрчье
Нэг удаа байж болно

Дэлхийн нөгөө өнцгөөс
Даруухан Монголын нэгэн самбарт
Цаг заваа үрэн байж
Тухлан саатдагт тань мэхийн талархая

Цаг завгүй ажлынхаа хажуугаар
Цэнхэр гарагийн нөгөө өнцгөөс
Далай тэнгисийн давалгаан дундуур
Уул усыг доргиулан маналзуулж

Уур уцаарыг бадруулан дүрэлзүүлэхээр
Унд хоолыг хугаслан байж
Хэрэг болгон утас цохьсонд
Хээгүй мунхаг нэгэн унтаж таарчээ

Хүмүүн нэгэнд хэрэг болсноо
Хожим хойно нь ихэд ухаараад
Хэзээ хойно нь харамссан билээ
Дайсан зурвасыг тань уншсан билээ!
001
Гишvvн
Бичлэгүүд: 3693
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: Гишүүдийн талаарх 4 мөрт шүлгүүд

Бичлэг Бичсэн 001 »


Найман номад-д

Ханхайн дүнхийх найман
Хан тэнгэрийн нэгэн оршихуй
Үг хэл оюун юугаан
Мутраараа илэрхийлдэг, Халхын зураач

Хурцлагдан чивчрэх бодлын оршихуйгаа
Хатуу дарсаар багсран зуурч
Гараараа ч хэлээрээ ч гаргаж л орхидог
Засагт ханы танхай этгээд!

Замбуулин хорвоогийн нэгэн авъяас
Замбад хүлэгдэх бодлын чигжээс
Ай найман чи босч зогс!
Аяар аяарханаар шивнэж бус, архирч амьдар!

Бурханы бэлгийг гамнах хэрэггүй
Бумбаны чинь ёроол дундрана гэж айлтгүй!
Өөдөө сэтгэлтэй чадна гэж бодоход
Өнөд энэ орчлон ч, чиний аясаар хөврөнө.

Сүүлийн удаа 001 1-р сар.27.21 9:08 pm-д засварласан, нийт 3 удаа засварласан.
Хэрэглэгчийн аватар
Call
Гавъяат Форумчин Гишvvн
Бичлэгүүд: 2507
Нэгдсэн: 2-р сар.28.03 6:07 pm
Байршил: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Contact:

Re: Гишүүдийн талаарх 4 мөрт шүлгүүд

Бичлэг Бичсэн Call »

:hi: :hi: :hi: :wd:
Пааяаяаяа алаад хаяачиж ээ в :wd:
Bariin syylnees batganii tolgoi
001
Гишvvн
Бичлэгүүд: 3693
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: Гишүүдийн талаарх 4 мөрт шүлгүүд

Бичлэг Бичсэн 001 »



Аллергийд

Арваад жилийн тэртээгээс
Аллергийг би мэднээ
Э-р эхэлж я-р төгссөн нэртэй ч
Асуултад орохоороо өөрчлөгддөгийг

Алагхан зүрхний мөн чанар нь
Хатуу ундаанд гардгийг бодохоор
Аллергий нэр нь аргагүй таарчээ
Асуулт самбар муугүй зохижээ

Хөлчүүдээ үйлдсэн паянг чинь
Хөөр баяр болгож
Сонсохоороо нэг боллоо
Согтохоороо уйлахыг чинь мөн, харж явлаа

Эхнэр хүүхэдтэй болоод томоожсонд чинь
Эгэлгүй дотно нэгнээс чинь илүүгээр
Мэдээд би баярласан юм шүү
Магтан дуулаагүй ч, бахархсан юм чамаар!

Хэрэглэгчийн аватар
Etana1
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Бичлэгүүд: 2664
Нэгдсэн: 4-р сар.08.06 4:37 pm
Байршил: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
Contact:

Re: Гишүүдийн талаарх 4 мөрт шүлгүүд

Бичлэг Бичсэн Etana1 »

001 написал: 1-р сар.26.21 11:44 pm Энд бичих анхны шүлгийг Etana-д зориуллаа.

Etana1

Наран мандах шиг инээмсэглэл нь
Тэртээх алсаас гэрэлтэнэ
Амьдралын олон шалгуур түүнийг
Аргандаа оруулж эс чаджээ

Өнгөлзөн гэгэлзэх сэтгэл нь
Оргүй хоосныг хичнээн мэдрэвч
Өмөг түшиг болох нэгнийг
Орчлон хорвоогоос бэдрэн хайна

Өөрийг нь ойлгох тэр л сэтгэлийг
Өнгөцхөн хайраас илүүд үзнэ
Хожим мандах нэгэн нарыг
Хоног хоногоор ширхэглэн хураана

Эцэстээ тэр жаргалаа олно
Эгэлхэн нэгэн зүрхний шагнал
Энэхэн хорвоогийн амар амгалан
Элэг бүтэн нэгэн заяа!
Hehe say l uuniig olj unshlaashte ...huurhun l sanagdlaa.bayrlalaa
Хэрэглэгчийн аватар
GaNBaYaR
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 8638
Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

Re: Гишүүдийн талаарх 4 мөрт шүлгүүд

Бичлэг Бичсэн GaNBaYaR »

намайг
Би Монгол Эр Хүн.
001
Гишvvн
Бичлэгүүд: 3693
Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm

Re: Гишүүдийн талаарх 4 мөрт шүлгүүд

Бичлэг Бичсэн 001 »

GaNBaYaR написал: 2-р сар.26.21 12:15 am намайг

ая барих гэсэн хуурай хоолойгоор амбан явдаггүйээ. хоолой чийглэх юм байвал сайхан болох гээд байдаг? :imhappy:
Сэтгэгдэл хариулах

“..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::..” руу буцах