### Хууль, эрх зvй Форумын Дvрэм ###

Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно...

Зохицуулагч: Улс төрч mods

Хэрэглэгчийн аватар
Naruta
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Бичлэгүүд: 271
Нэгдсэн: 9-р сар.23.04 7:08 pm
Байршил: What the hell am I doing here? I don't belong here

### Хууль, эрх зvй Форумын Дvрэм ###

Бичлэг Бичсэн Naruta »

YЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

1. Нийтлэг vндэслэл

1.1. Хэрэглэгч нь 13 болон тvvнээс дээш насний тохиолдолд тус сайт-ийн гишvvнээр бvртгvvлэх эрхтэй
1.2. Хэрэв 13 насанд хүрээгүй хүн гишүүнээр элсэх тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрснөөр бүртгүүлж болно.
1.3 Хэрэглэгч нь Асуулт Самбар форумийг ашиглахтай холбогдсон асуудлийг зохицуулах vvднээс бий болгосон энэхvv vйлчилгээний нєхцлийг хvлээн зєвшєєрсний vндсэн дээр тус сайт-ийг ашиглаж байна гэж vзнэ.
1.4 Гишүүд нь администратор болон модераторуудын тавьсан зүй ёсны шаардлагыг дагаж биелүүлнэ.
1.5 Дэд форумууд тус бvртээ єєрийн онцлогт тохируулсан дvрэм журмуудийг батлан дагаж мєрдєж болно
1.6 Доорх дvрмvvд нь урьдчилан анхааруулалгvйгээр єєрчлєгдєж болно

2. Хориотой зvйлс

Доор дурдсан vйлдлvvдийн аль нэгийг vйлдсэн болох нь батлагдсан гишvvнийг нєхцєл байдлаас шалтгаалж, vйлдсэн бичлэгийг урьдчилан сануулахгvйгээр устгах, хэрэгчлэгчийн эрхийг тvр болон бур цуцлах хvртэл арга хэмжээ авна. Зєвхєн эрхлэгчийн эрхийг тvр болон бvр цуцлах тохиолдолд тухайн гишvvний бvртгэлтэй э-майл хаяг руу мэдэгдэл илгээх болно. Доор дурдсан зєрчлvvдтэй холбоотой мэдээллийг холбогдох дэд форумийн "санал хvсэлт" сэдвvvдэд тэмдэглэл vлдээхээс гадна тухайн бvлгэмийг хариуцан ажиллаж буй модератoр, админд зурвасаар мэдэгдэж болно.

2.1. Монгол улсийн хуулиар хориотой vйлдлvvд хийх, хуулиар хориотой vйлдэлд бусад хэрэглэгчдийг уриалах, санал болгох, хийхэд нь туслах
2.2 Сэрвeрт хvндрэл учруулах vйлдэл, бусад хэрэглэгчдийн холбогдох боломжид саад хийсэн vйлдэл
2.3. Сайт-ийг ажиллахад саад болох vйлдэл
2.4 Бусад хvний нэр хvнд, хувийн нууцийн эрх, итгэл болон бусад эрхийг зєрчсєн vйлдэл хийх
2.4.1 Монгол улсад зохиогдсон ямарваа программийг хууль бусаар ашиглахад зориулан зохиогдсон Крак, Пач, Сэриал кэй болон кэй жэнэратoрийг тvгээн дамжуулахийг хориглоно. Энэ заалтийг зєрчсєн тохиололд гишvvнчлэлийн эрхийг бvр мєсєн хасах хvртэл арга хэмжээ авна
2.5. Бусад хэрэглэгчийг сvрдvvлэх, дарамтлах, гvтгэх, гутаан доромжлох болон бусад эдийн засаг, оюyн санааний хувьд дарамт учруулах vйлдэл
2.6. Яс vндэс, арьсний єнгє, нас хvйс, улс тєрийн vзэл бодол, шашин шvтлэгээр нь ялгаварлан, хавчин гадуурхах
2.7. Хvнийг айлгаж цочоох зуйлс, vхдэл, аллагатай холбоотой зураг болон бусад хэрэглэгчдэд таагvй сэтгэгдэл тєрvvлэх зураг хараалийн vг хэрэглэх
2.8. Садар самуунийг сурталчилсан зураг сэлт, дуу болон дvрст бичлэг тавих, бичлэг vйлдэх, мєн тvvнчлэн гарийн vсэг болон аватортоо ашиглах
2.9. Насанд хvрэгчдэд зориулсан сайт-ийн холбоос хийх,
2.10 Амиа хорлох, єєрийгєє болон бусдийг тамлах, мансууруулах бодис хэрэглэхийг бусдад уриалах
2.11 Бэлгийн харьцаанд орох зорилгоор танилцах
2.12 Монгол улсийн тєрийн сонгуулийн сурталчилгаа хийх, сонгуулийн хуулиар хориотой vйлдлvvд
2.13 Хэт олон тоогоор зурвас илгээх, спам vйлдэх--Yvнд: Нэг ижил тєстэй олон бичлэгvvдийг олон сэдвvvдэд бичих, сэдвийн утга агуулгад огт хамааралгуй буюу хамаарал багатай зvйлсийг олон дахин бичих, хэт урт тасралтгvй бичлэг vйлдэх, сул vгс бvхий бичлэгийг олон дахин vйлдэх, зурвасаар илгээх, нэг ижил ЮРЛ-ийг олон газруудад бичих,
2.14 Бусад хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулж ашиглах
2.15 Цэрэг дайний зориулалттай зэвсгийн ажиллагааний ерєнхий зарчмийн талаар хэлэлцэж болох боловч практик хийх арга, тєлєвлєгєє, зааварчилгаа єгєхийг хориглоно
2.16 Назисм, Рацисм, Садисм-уудийг сурталчилах
2.17 Ёс суртaхуунтай холбоотой бусад vйлдлvvд
2.18 Дээр дурдагдсан бүх хориглосон заалтуудаас тусгасан аватар, гарын үсэг, байршил ашиглах


ФОРУМЫН ДОТООД ДҮРЭМ:

1. Гишүүд микро бичлэг үйлдэхгүй байх. Мөн хараалын үг хэрэглэхийг хориглоно
2. Оюуны өмчийг хүндэтгэн үзэж хэн нэгний зохиол бүтээл, эрдэм шинжилгээний судалгааг ашигласан тохиолдолд тухайн хүнийхээ нэр, бүтээлийн нэр, сайтыг заавал дурьдах.
3. Энэхүү дэд форумд шинэ сэдэв үүсгэх тохиолдолд утгын хувьд давхардаж буй сэдэв бий эсэх болон уг форумд хамааралтай эсэхийг шалгаж нятгалсны үндсэн дээр нээнэ үү.
4. Тухайн нээж буй сэдэвийнхээ гарчигийг зөв тодорхой ойлгомжтой өгөх, өөрийн нээсэн сэдэвтээ эзэн болж мэдээлэл оруулж мэдлэгээ хуваалцаж байвал сэдэв чинь илүү сонирхолтой мөн элдэв чат спамгүй байх болно.
5. Сэдэвт хэрэгтэй мэдээлэл оруулж бие биендээ солилцохоос элдэв хий дэмий цөөн үгтэй чатыг хориглоно.
6. Форумд хамaаралгүй сэдэв нээсэн тохиолдолд модератор нь тохирох дэд форум руу зөөх хэрэв тохирох дэд форум байхгүй тохиолдолд устгах арга хэмжээ авна.
7. Бусад гишүүдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг санаатайгаар буруу ташаа өгөх, хууль болон эрх зүйн бусад баримт бичгийн утгыг өөрчлөн оруулах зэргийг хориглоно.
Сүүлийн удаа Пират 6-р сар.21.12 5:18 pm-д засварласан, нийт 4 удаа засварласан.
Шалтгаан: tugjiv
Хэрэглэгчийн аватар
Пират
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 2547
Нэгдсэн: 3-р сар.01.06 5:02 pm
Байршил: зогсолтгүй..
Contact:

Re: ### Хууль, эрх зvй Форумын Дvрэм ###

Бичлэг Бичсэн Пират »

1. дүрмийн хувьд болох юм байна. харин зөрчвөл яах вээ гэдгээ дарааллаар нь оруулчвал зүгээр байх. тэгээд дүрэм зөрчсөн гишүүдийг шийтгэхдээ энэ дүрмийг үндэслэж байхыг модуудад даалгасан маягтай өгүүлбэр оруулвал ямрав.

2. тэгээд шаардлагатай үед дүрэмд заагдаагүй үндэслэлээр шийтгэх болвол модууд хэлэлцэнэ. бас түүн дээрээ үндэслээд дүрэмдээ өөрчлөлт оруулна гээд зааж өгвөл зүгээр байх.

туслах мод пират
Die roten
Europa wir kommen!
Colonel
Asuult Precious Member
Бичлэгүүд: 186
Нэгдсэн: 9-р сар.06.03 5:30 am
Contact:

Re: ### Хууль, эрх зvй Форумын Дvрэм ###

Бичлэг Бичсэн Colonel »

Энэ дүрмийн биелэлтэнд хяналт тавих үүргийг хууль, эрх зүй дэд форумын модераторууд хүлээнэ гээд оруулчихаж болох юм. Зөрчигчлөд хүлээлгэх хариуцлага гээд шинэ бүлэг эхлүүлэх юм уу хэхэ
Хэрэглэгчийн аватар
Пират
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 2547
Нэгдсэн: 3-р сар.01.06 5:02 pm
Байршил: зогсолтгүй..
Contact:

Re: ### Хууль, эрх зvй Форумын Дvрэм ###

Бичлэг Бичсэн Пират »

бүлэг нь ч юу вээ зүгээр л ганц зүйл байхад болно. энэ дүрмийг зөрчвөл сануулах, бандах энтр гэсэн шийтгэл онооно. ингэхдээ заавал дүрмээ үндэслэж шийдэх ёстой. хэрэв дүрэмд заагдаагүй зөрчил гаргасан тохиолдолд модууд хэлэлцээд шийтгэх эсэхээ шийднэ. ингэж хэлэлцээд шийтгэхээр шийдсэн тохиолдолд тэрхүү шийтгэлдээ тохирох дүрмийн өөрчлөлт хийнэ энтр гэсэн агуулгатай. мангар урт юм болчлоо :р
Die roten
Europa wir kommen!
Хэрэглэгчийн аватар
Commissioner
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Бичлэгүүд: 3201
Нэгдсэн: 5-р сар.06.05 8:34 am
Байршил: Anfield
Contact:

Re: ### Хууль, эрх зvй Форумын Дvрэм ###

Бичлэг Бичсэн Commissioner »

Энд дүрмийг зөрчсөн бичлэгүүд хийгдээд эхэлсэн байна лээ шүү, Жишээ нь 2 хувийн татвар төлдөг тэнэг байхгүй гээд л.

Модууд ер нь хариуцлага хүлээлгэх ямар эрхтэй билээ, заавал айсиа энэ тэрд ховлож байж нэг юм болдог байхаа?

Үнэн төвөгтэй.
David Moyes is a football genius
Colonel
Asuult Precious Member
Бичлэгүүд: 186
Нэгдсэн: 9-р сар.06.03 5:30 am
Contact:

Re: ### Хууль, эрх зvй Форумын Дvрэм ###

Бичлэг Бичсэн Colonel »

Одоо энүүгээрээ яваад өөрчлөлт оруулах асуудлаа мод онли дотор ярья ахлахаа.
Хэрэглэгчийн аватар
dlndolgion
Самбарын Хvндэт Гишvvн
Бичлэгүүд: 2116
Нэгдсэн: 7-р сар.30.11 8:52 pm
Байршил: Ulaanbaatar
Contact:

Re: ### Хууль, эрх зvй Форумын Дvрэм ###

Бичлэг Бичсэн dlndolgion »

1.1. Хэрэглэгч нь 13 болон тvvнээс дээш насний тохиолдолд тус сайт-ийн гишvvнээр бvртгvvлэх эрхтэй
1.2. Хэрэв 13 насанд хүрээгүй хүн гишүүнээр элсэх тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрснөөр бүртгүүлж болно. Энэ заалтуудыг яаж хянаж шалгаж байгаа юм бэ?

1. Гишүүд микро бичлэг үйлдэхгүй байх. Мөн хараалын үг хэрэглэхийг хориглоно
5. Сэдэвт хэрэгтэй мэдээлэл оруулж бие биендээ солилцохоос элдэв хий дэмий цөөн үгтэй чатыг хориглоно. Харин энэ 2 нлээн зөрчигдөж байгаа харагддаг шүү.
DEFCON: Everybody Dies
Хэрэглэгчийн аватар
Дин Дин Дан Дан
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Бичлэгүүд: 792
Нэгдсэн: 7-р сар.07.11 9:43 am
Байршил: Дэлхий гэдэг торхон дотор

Re: ### Хууль, эрх зvй Форумын Дvрэм ###

Бичлэг Бичсэн Дин Дин Дан Дан »

1.1. Хэрэглэгч нь 13 болон тvvнээс дээш насний тохиолдолд тус сайт-ийн гишvvнээр бvртгvvлэх эрхтэй
1.2. Хэрэв 13 насанд хүрээгүй хүн гишүүнээр элсэх тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрснөөр бүртгүүлж болно. Энэ заалтуудыг яаж хянаж шалгаж байгаа юм бэ?
хувь хүний ухамсрын асуудал болохоос админ, модын хувьд хяналт тавихад хэцүү байх

1. Гишүүд микро бичлэг үйлдэхгүй байх. Мөн хараалын үг хэрэглэхийг хориглоно
5. Сэдэвт хэрэгтэй мэдээлэл оруулж бие биендээ солилцохоос элдэв хий дэмий цөөн үгтэй чатыг хориглоно. Харин энэ 2 нлээн зөрчигдөж байгаа харагддаг шүү.
энэнд модууд цэвэрлэгээ хийгээд сануулга цаашлаад бандах юүзэр дэлит зэрэг хийж байгааз дээ тэр чинь зохицуулах гэж оролдож байгаа нэг хэлбэр гэж бодном
Дин Дийн Дан Дааан
Хаагдсан

“Улс Төр, Нийгэм, Хууль, эрх зvй - Politics / Legal” руу буцах