Оюутан залуучуудын анхааралд

Их, Дээд Сургуулиуд, & Ерөнхий Боловсролын Сургуулиуд

Зохицуулагч: university_mods

Хэрэглэгчийн аватар
hooligan_gm
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 186
Нэгдсэн: 6-р сар.19.07 6:31 pm

Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн hooligan_gm »

Энд Оюутан залуустаа зориулан хаана юу болсон, ямар тэмцээн уралдаан гээд л оюутанууддаа хэрэгтэй мэдээлэлээр цэнэглэж байх болно.





Монгол Улсаа Хөгжүүлье Зураг
Хэрэглэгчийн аватар
hooligan_gm
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 186
Нэгдсэн: 6-р сар.19.07 6:31 pm

Бичлэг Бичсэн hooligan_gm »

Post Generation-2008" Эрдэм Шинжилгээний Шилдэг Бүтээл шалгаруулах уралдаанд оролцох бүтээлүүд нь дараах сэдвүүдийн аль нэгэнд хамаарсан байна. Үүнд:
- Банкны өрсөлдөх чадвар
- Банкны бизнесийн төрөлжилт
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний оновчтой маркетинг
- Банкны салбар, тооцооны төвүүдэд хэрэгжүүлэх маркетинг, менежментийн үйл ажиллагаа
- Банк, санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх
- Банк, даатгалын үйлчилгээ
- Хөрөнгө оруулалт
- Банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлийн бусад сэдвүүд

ШАГНАЛЫН САН:
Оюутнуудын шагнал:
1-р байр – /1 оюутан/ 500 000 төгрөг, Өргөмжлөл, Хичээлийн жилийг дуустал сар бүр 30 000 төгрөгний тэтгэлэг
2-р байр – /1 оюутан/ 300 000 төгрөг, Өргөмжлөл, Хичээлийн жилийг дуустал сар бүр 20 000 төгрөгний тэтгэлэг
3-р байр – /1 оюутан/ 200 000 төгрөг, Өргөмжлөл, Хичээлийн жилийг дуустал сар бүр 15 000 төгрөгний тэтгэлэг
Тусгай байр - /3 оюутан/ 50,000 төгрөг, Өргөмжлөл

Удирдагч багшийн шагнал:
1-р байр: Өргөмжлөл, 100 000 төгрөг
2-р байр: Өргөмжлөл, 70 000 төгрөг
3-р байр: Өргөмжлөл, 50 000 төгрөг

Шилдэг илтгэгч оюутны шагнал:
Илтгэлийн тэмцээнд мэдлэг ур чадвараа нээн харуулж, бусдаас давуу байж чадсан шилдэг 1-2 оюутныг тус банкинд дадлага хийлгэн, гэрээгээр ажиллуулж ажлын байраар шагнана.

Уралдаанд оролцох бүтээлүүд нь доорхи шаардлагыг хангасан байна.

1. Өгөгдсөн сэдвүүдийн аль нэгний хүрээнд бичигдсэн байх
2. Хамарч байгаа сэдэв ба бүтээл, өөрийн нэрийг нүүр хуудсандаа тодорхой бичсэн байх
3. Бүтээлийн агуулга нь өргөн хүрээг хамарсан, хэрэгжүүлэх боломжтой байх
4. Бүтээлийг А4 форматын цаасны нэг тал дээр хэвлэх ба дараах форматаар бичигдсэн байх ёстой. Үүнд:
- Normal
- Үсгийн фонд Times New Roman Mon
- Үсгийн фондын хэмжээ 12
- Мөр хоорондын хэмжээ 1,5
5. Зүүлт, тайлбарыг холбогдох нүүрэнд нь хийсэн байх
6. Бүтээлд зориулан гүйцэтгэсэн судалгааны тайланг бүтээлийн хавсралт хэсэгт оруулах
7. Илтгэгч өөрийн овог нэр,сургуулийн нэр, холбоо барих утсаа тодорхой бичсэн байна.

УРАЛДААНД ОРОЛЦОХ БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
- Тус уралдаанд оролцогчид нь материалаа 2008 оны 04-р сарын 17-ны өдрийн 17.00 цаг хүртэл хэвлэмэл болон файл хэлбэрээр Монгол Шуудан Банкны төв байранд /ресепшн/ хүлээлгэн өгнө.

- Шилдэг бүтээлийг шалгаруулах уралдаан: 2008 оны 04-р сарын 25-ны өдөр явагдана.

Жич: Оюутнууд ганцаарчлан болон багаар оролцож болно. Багаар оролцсон тохиолдолд гишүүдийн тоо 3-аас хэтрэхгүй байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл: Утас: 326800, И-мэйл: erkhbayar@postbank.mn, Вэб хаяг: www.post
bank.mn

Хэрэглэгчийн аватар
hooligan_gm
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 186
Нэгдсэн: 6-р сар.19.07 6:31 pm

Бичлэг Бичсэн hooligan_gm »

Залуус эрvvл орчны тєлєє хамтдаа

Нийслэлийн хvvхэд залуучуудын газраас “Эрvvл орчныг бvрдvvлэхэд залуучуудын оролцоо” чуулга уулзалтыг энэ сарын 28-нд “Найрамдал” тєвд зохион байгуулна.
Засгийн газраас баталсан “Єсвєр vе залуучуудын хєгжлийг дэмжих” vндэсний хєтєлбєрийг дэмжих ажлын хvрээнд болон энэ оныг “Хvнсний аюулгvй байдлыг хангах”, “Эрvvл хvнс-Эрvvл орчин” бvрдvvлэх жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн хєгжилд бодит хувь нэмэр оруулахад залуучуудын оролцоог идэвхжvvлэх, тэдний vзэл бодлыг сонсох, санал санаачилгыг дэмжих зорилгоор уг чуулга уулзалт болох аж.
Чуулга уулзалтыг угтан нийслэлийн бvх хороодод залуучуудын сайн дурын салбар зєвлєл байгуулах, их, дээд сургуулийн оюутан, залуучуудыг хамруулсан их цэвэрлэгээг “Сэлбэ” голоос эхлvvлэх, оюутан залуучуудын дунд “Эрvvл орчин бvрдvvлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан явуулах зэрэг олон ажил хийх ажээ. Чуулганд нийт 200 тєлєєлєгч оролцон эрvvл орчныг бvрдvvлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, хог хаягдал, хорт утааг багасгах арга замыг тодорхойлно. Мєн залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тєрийн болон тєрийн бус байгууллагуудын оролцоог тодорхойлж, шийдвэрлэх арга зам, нєєц бололцоог нэмэгдvvлэх, эх орондоо сайхан амьдрах орчин нєхцєлийг сайжруулах, залуучуудын чєлєєт цагаа зєв боловсон, эрvvл орчинд єнгєрvvлэх асуудлыг хэлэлцэх аж. Залуучуудад эх оронч vзэл, vндэсний сэтгэлгээг тєлєвшvvлэхэд анхаарч, боловсролын чанар хvртээмжийг салбар бvрт хэлэлцэн шийдвэрлэх юм.

Эрvvл орчинг бvрдvvлэхэд залуучуудын санал, санаачлага чухал бєгєєд чуулганыг хамтран зохион байгуулагч “Дэлхийн зєн” олон улсын байгууллага 1990 оноос Монголд vйл ажиллагаа явуулж нийгмийн дутаж байгаа хэрэгцээг хангахад анхаарч иржээ. Харин тус байгууллага ирэх таван жилийн тєлєвлєгєєндєє шинэчлэл хийн, эрvvл орчинг бvрдvvлэх, эрvvл орчинд аж тєрєх зан vйлийг дэлгэрvvлэхэд анхаарч ажиллахаар болжээ. Чуулга уулзалтын шийдвэрийг 2008 оны vйл ажиллагаанд тусган цаашид аян болгон хэрэгжvvлэх аж.
Хэрэглэгчийн аватар
hooligan_gm
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 186
Нэгдсэн: 6-р сар.19.07 6:31 pm

Бичлэг Бичсэн hooligan_gm »

Сураггvй бологсдыг эх орноосоо урвагчид гэж нэрлэе

...Уг нь экспортлох чадвартай боловсролын тогтолцооны тухай ярилцмаар байна. Тийм боловсрол vйлдвэрлэж чадаж гэмээ нь Монгол улс босож ирнэ. Гэтэл юун экспортлох. Импортолж амжихаа болих гээд байна шvv дээ, цаана чинь. Эрдэм євєртлєєд ирнэ гэсэн хvv маань алс одоод сураггvй... Нэг жил, хоёр жил, гурав... арван жил єнгєрлєє... Ээж нар нь, элгэн садан нь эх орон нь тэднийг харуулдсаар.
Сэтгvvлийн маань ємнєх 22 дугаар дугаарт "Сургалтын тєрийн сан азын сугалаа биш байлтай" нийтлэл гарсныг уншигч та санаж байгаа байх аа. БСШУЯ-ны яамны сургалтын тєрийн сангийн /СТС/ vйл ажиллагаанд Vндэсний аудитын газраас хийсэн шалгалтаар зээлийн авлагын vлдэгдэл 2006 оны эцсийн байдлаар 16 тэрбум тєгрєг гарчээ. АРВАН ЗУРГААН ТЭРБУМ ТЄГРЄГ ШVV. Гурван єрєє байрыг 50 сая гэж тооцоход 320 гаруй айлын орон сууцыг єлхєн барьчих мєнгє. Бvхэл бvтэн хотхон барих мєнгийг салхинд хийсгэчихэж. Салхинд хийсгэчихэж гэдгийн учир нь сурахаар явсан хvмvvсийн дийлэнх нь эргэж ирээгvйд байгаа юм.




үргэлжлэлийг эндээс
Хэрэглэгчийн аватар
hooligan_gm
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
Бичлэгүүд: 186
Нэгдсэн: 6-р сар.19.07 6:31 pm

Бичлэг Бичсэн hooligan_gm »

МУИС аялал жуулчлалын мэргэжлээр сүүлийн хоёр жилд элсэлт аваагүй

Монгол Улсын их сур­гуулийн бакалаврын сур­галтын албаны эрхлэгч Н.Батчимэгээс тус сур­гуулийн элсэлтийн шал­галтын талаар тод­руул­га авав.

-МУИС өнөө жил хэдэн оюутан элсүүлэх бол. Аймаг бүрээс бүх мэргэж­лээр оюутан элсүүлэх үү?
-Төрийн өмчийн их, дээд сургуульд элсэх оюутны тоог жил бүр БСШУЯ баталдаг юм. Гэхдээ манай сургууль энэ жил 90 мэргэжлээр 2900 гаруй оюутан элсүүлэх тухай са­налаа тус яаманд хүргүүл­сэн. Харин үүнийг эцэслэн бат­лаагүй болохоор элсүүлэх оюутны тоог бид хэлэх бо­ломжгүй. Мөн аль аль аймагт хичнээн мэргэжлийн хэдэн хуваарь явуулахыг ч яам шийд­нэ. Одоогоор тодорхой болоогүй байна.

-Өнөө жил элсэгч авах­гүй анги байгаа болов уу?
-Энэ хичээлийн жилийн тухайд тодорхойгүй байна. Өнгөрсөн жил итали хэлний ангийг программаас хассан. Мөн аялал жуулчлалын ме­нежментийн мэргэжлээр хоёр жил дараалан элсэлт аваагүй. БСШУЯ сүүлийн жилүүдэд экологи, байгаль хамгаалал, нийгэм, хүмүүнлэгийн чиглэ­лийн мэргэжлийн зарим ан­гиудыг программаас хасдаг болсон. Харин техник техно­логийн мэргэжлийн ангиудыг нэмэгдүүлж, түүний эл­сэл­тэнд ач холбогдол өгөөд бай­гаа. Манай сургууль энэ жил бүх мэргэжлээр элсэгч авах тухай саналаа яаманд өгсөн. Ямар анги нэмэгдэж, хасаг­дах нь тодорхойгүй байна.

-Ажиллаж байгаа хү­мүүс МУИС-д элсэхэд ямар шал­гууртай вэ?
-Ажил хийж байгаа болон бакалаврын түвшний элсэг­чид заавал ерөнхий шалгалт өгөх шаардлагагүй. Тухайн элсэгч­дийг сургууль өөрөө шалгаж авна.Энэ тухай манай сургуу­лийн элсэлтийн шал­галтын журамд нарийн заасан байгаа.

-Сүүлийн жилүүдэд эл­сэгчид ямар мэргэжлийг түлхүү сонгож байна?
-Олон улсын харилцаа, хууль, эдийн засаг, компью­терийн ангид өрсөлдөөн их­тэй. Харин байгалийн ухаан, био­логи, хими, физик зэрэг хүнд мэргэжлийн ангиудыг сонгох нь бага.

-Элсэгч бүр хүссэн ан­ги­даа орох бололцоо бай­даггүй. Харин сүүлийн жи­лүүдэд хандивын ангиар энэ асуудлыг шийдвэр­лэдэг болсон гэх. Энэ хэ­вээрээ юу?
-Мэдээж манай сургуульд дээрх мэргэжлүүдээр су­рал­цах хүсэлтэй элсэгчдийн тоо их л дээ. Цөөн хуваарь дээр олуулаа өрсөлдөнө. Мэргэ­жил бүрээр элсэгчдийн тоог яам баталж өгдөг бөгөөд нэг ангид дунджаар 30 хүүхэд элсүүлдэг. Тиймээс энэ тоон­доо багтаан улаан шугам татаж түүнээс дээш орсон элсэгчдийг авдаг юм. Харин улаан шугамд баг­таж чадаа­гүй ч өндөр оноо авсан элсэг­чид манай сур­гуульд өргөд­лөө өгөөд намар хичээл эхэл­тэл хүлээдэг. Учир нь элсэл­тийн шалгалтын үеэр хэд хэдэн сургуулийн болзол хангасан оюутнууд намар нь МУИС-аас өөр сургууль сон­гоод яваад өгөх тохиолдол бий. Ийм үед нөгөө өргөдөл өгөөд хүлээж байсан элсэг­чийг түү­ний оронд авдаг. Ер нь ханди­вын анги ч биш юм. БСШУЯ-наас зөвшөөрвөл тухайн мэр­гэжлээр нэмэлт анги хичээл­лүүлдэг. Түүнийг мөн л хавар нь өндөр оноотой хэрнээ улаан шугамд багтаа­гүй эл­сэгч­дээр бүрдүүлнэ гэсэн үг.

-МУИС-д гадаадын хич­нээн оюутан суралцах бол?
-Одоогийн байдлаар 20-иод орны 300-гаад оюутан суралцдаг. Гэхдээ үндсэн мэргэжлийн ангид ховор байх. Ихэнх нь хэлний бэлтгэлд суралцдаг юм. Засгийн газар хоорондын гэрээгээр энэ жил ирж суралцах оюутны тоог сайн мэдэхгүй байна.

-Гадаадад сурч буй мон­­гол оюутнууд МУИС-д шил­жин суралцах тохио­лдол­д яах вэ?
-Засгийн газар хоорондын гэрээгээр суралцаж байгаад шилжин ирж буй оюутнуудыг БСШУЯ Монголын их, дээд сургуулиудад чиглэлийнх нь дагуу хуваарилна. Манай сургуульд суралцаж байгаад гадаадын их, дээд сургууль руу Засгийн газрын гэрээ­нээс бусад нөхцөлөөр суралц­сан бол шууд үргэлжлүүлж сурдаг. Харин хувийн шуга­маар су­ралцсан тохиолдолд жирийн элсэгчийн журмаар элсэнэ.

-Сургуулиудын төлбөр жил бүр нэмэгддэг. Танай хувьд?
-Ирэх жилийн хичээлийн төсөв дөрөвдүгээр сард гар­на. Тийм болохоор одоогоор мэ­дэгд­сэн юм алга.
NapoLeon
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
Бичлэгүүд: 431
Нэгдсэн: 6-р сар.17.05 7:51 pm
Байршил: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Contact:

Бичлэг Бичсэн NapoLeon »

Азийн физикийн есдүгээр олимпиад Монголд болно

Баасан, 2008 оны 4-р сарын 18
Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдын хүрээнд зохион байгуулдаг Азийн физикийн есдүгээр олимпиад дөрөвдүгээр сарын 20-28-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Олимпиадад 18 орноос 20 багийн 140 оюутан, 60 орчим багш, ажиглагчид хүрэлцэн ирэх аж.

Манай улс 1999 оноос олон улсын физикийн олимпиадад, 2001 оноос Азийнхад тасралтгүй оролцож багагүй амжилт үзүүлж байжээ. Энэ олимпиадыг анх Индонези улсад зохион байгуулж байсан бол Тайвань, Сингапур, Тайланд, БНХАУ, Вьетнам зэрэг улсуудад дараа нь болж байсан байна. Байгалийн болоод техникийн шинжлэх ухааны гол үндэс болдгийн хувьд физик нь боловсролын бодлогын салбарт чухал байр эзэлдэг аж.
Хэрэглэгчийн аватар
Mike Bibby
Гишvvн
Бичлэгүүд: 2697
Нэгдсэн: 1-р сар.25.08 3:09 pm
Байршил: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Contact:

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн Mike Bibby »

Гоё гоё Эрдэм Шинжилгээний хурлын мэдээлэл байвал залуусаа цаг алдалгүй тавьж байгаарай. Би их хийдэг юмаа тэгээд байнга орж баймаар байна. Тэр дээр болсон мэдээгүй өнгөрөөж. Тэгсэн бол орохгүй юу???За тэгээд гоё гоё мэдээллийг тавиад байгаарай.

Баярлалаа.
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ
Хэрэглэгчийн аватар
Sroplayer1
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Бичлэгүүд: 481
Нэгдсэн: 2-р сар.02.08 2:38 am
Байршил: Улаанбаатар
Contact:

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн Sroplayer1 »

Монгол улсын төлөө мөн нийт улаанбаатарт амьдарч буй хүмүүст зориулаад Оюутан Залуусын жагсаалыг Гачууртад / Улаанбаатарын усны эх дээр / баригдах гэж буй гольфийн талбайн эсрэг хийх Санал дэвшүүлмээр байна. Миний би улаанбаатарт амьдардаг жирийн нэгэн оюутан хүн.
Монголын улсын эзэд болсон залуус бид хэрэв хичээвэл улсаа хөгжүүлж болно.
Хэрэв үүнийг уншиж байгаа оюутан болон оюутан холбооны гишүүд байвал үүний талаар бодолцоод үзээрэй.
Хэрэв Монголын ирээдүйн эзэд болсон залуус бид тэрхүү Улаанбаатарын усны эх дээр баригдах гэж буй гольфийн талбайн эрхийг тасалж чадвал Гадныханд Хэн ЭНЭ УЛСЫН ЭЗЭД болохоо харуулж чадах
болно.
Оюутаны холбоо иймэрхүү зүйл дээр анхаарал тавимаар юм даа .
|хэрэв та үүнийг уншиж байвал цааш нь тараахыг хичээнгүйлэн гуйяа.|


Би хувьдаа 100% дэмжиж байна.
Залуус бидний хийх ажлыг гадныханаар хийлгэж байгаа эрх мэдэлтэй улсад өөрсдийгөө байдаг гэдгээ мэдрүүлэхэд хэрэгтэй болуу.
Уул нь Оюутаны холбоо болон Монгол иргэд бүгд улсынхаа ирээдүйд нөлөө үзүүлэхүйц үйл явдалд бүгд оролцмоор л юм.
Харин жагсаал хийвэл тайван замаар хийх хэрэгтэй болуу.
Happy
Хэрэглэгчийн аватар
sudoku
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Бичлэгүүд: 50
Нэгдсэн: 9-р сар.04.06 7:44 pm
Байршил: Chinii hajuud

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн sudoku »

Mongold bgaa tsoglog oyutan zaluusaa!!!!!!!!!!

Angli helnii ondor medlegtei buyu hudaldaa hiih chadvar saitai 20-32 nasnii eregtei emegtei hymyysees shalgarluulj 1 hyniig America ru ajiliin erhtei daatgaltai visa gargaj ogno. Ternes gadna social security card bugd bagtah uchraas sonirhoj bgaa zaluusaaa holboo bariarai.

Doorhi mail hayg ru oorsdiin tovch taniltsuulga, surch bgaa surguuli yum uu esvel togsson surguulia ymar mergejileer togsson eseh, mon zuragin hamt mail bicheerei.

za amjilt hysie zaluusaa!

email hayg: eejmodeejmod@yahoo.com, sm_ehe@yahoo.com
Das Leben ist UNBeRECHENBAR!!
Хэрэглэгчийн аватар
*****Shinobi*****
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
Бичлэгүүд: 333
Нэгдсэн: 4-р сар.26.07 12:25 am
Байршил: AMJILTIIN DEED ORGILD..........

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн *****Shinobi***** »

hey yu bna?
Хэрэглэгчийн аватар
tsolmon_icc
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Бичлэгүүд: 99
Нэгдсэн: 11-р сар.18.04 3:17 pm
Байршил: NOTW
Contact:

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн tsolmon_icc »

Хэрэглэгчийн аватар
SaikhaNBayar
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
Бичлэгүүд: 498
Нэгдсэн: 10-р сар.24.02 12:57 am
Байршил: Mostly at work...
Contact:

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн SaikhaNBayar »

Хонхны баярын захиалгад гарсан зохион байгуулагчид,зуучлагчдад:

Black Pearl рестораны танилцуулга

Black Pearl ресторан хотын төвд байрлалтай 50-аас 60 хүн хүлээн авах чадалтай бөгөөд модерн, классик, Монгол үндэсний шинж агуулсан гурван V.I.P өрөөтэй, төв заал, өргөтгөл гэсэн 2 том заалтай, шинэлэг тохилог орчин, Европ, Монгол хоолны өргөн сонголттой, дахин давтагдашгүй өвөрмөц стильтэй дээд зэрэглэлийн ресторан юм.
Мэргэжлийн өндөр ур чадвартай бармен, зөөгч нар таны хүссэн төгс үйлчилгээг үзүүлэхээс гадна тохилог орчинд хайрттайгаа болон дотны хүмүүстэйгээ уянгалаг хөгжмийн эгшигт хүссэн дарсаа шимэн манай тогоочийн хийсэн төрөл бүрийн амтат зоог, шарсан махаар та болон таны нөхдөд төгс үйлчилгээг үзүүлэх болно.

Хонхны баярын захиалга

Хэрэв та манай ресторанд хонхны баяраа тэмдэглэх гэж буй бол доорхи хаягаар холбоо барьж лавлана уу.
Зуучлагчдад урамшуулалтай


E-mail: Restaurant@Blackpearl.mn , Saikhanbayar@Gmail.com
Phone: 7011-0506 , 311283
Миний бодож байсан шиг биш юм
Хэрэглэгчийн аватар
Mike Bibby
Гишvvн
Бичлэгүүд: 2697
Нэгдсэн: 1-р сар.25.08 3:09 pm
Байршил: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Contact:

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн Mike Bibby »

Шинэ соргог мэдээ мэдээлэл ч одоо байхгүй биздээ тэ. Оюутнууд амраад байгаа болохоор сайхан юмаа гэж. Гэтэл манайх амраагүй л байдаг.
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ
Хэрэглэгчийн аватар
Амгалан.
¤ Sumo Analyst
Бичлэгүүд: 120
Нэгдсэн: 3-р сар.25.09 1:56 pm
Байршил: Амжилт : Улсын наадмын түрүү Арслан цолтой, ФСумо: Озэки
Contact:

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн Амгалан. »

Shine medee alga bh shiwdee.Udahgvi tawigdah bailgvi tiimee
"Өглөөний Хөх Луу"
Хэрэглэгчийн аватар
misteragi
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Бичлэгүүд: 14
Нэгдсэн: 11-р сар.06.05 2:36 pm
Байршил: huh tengeriin dor
Contact:

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн misteragi »

MUIS-n gadaad hariltsaand oyutan elsvvlne. :wd: naidwartai
Монгол Монголоороо байх сайхан.
rock GTB
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 1
Нэгдсэн: 8-р сар.30.09 6:29 pm

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн rock GTB »

yagaad shine medee nemehgui bgaa yum be. uug n ih goy heregtei topic bnaa. ih medeelel nemj ogoorei
Хэрэглэгчийн аватар
MoOn_L!GhT
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Бичлэгүүд: 3
Нэгдсэн: 11-р сар.13.09 11:55 pm

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн MoOn_L!GhT »

Уг нь эхний мэдээнүүд тун гоё мэдээнүүд байна , өшөө нэмж орууляаа
<<I aM JuSTiCE>>
Хэрэглэгчийн аватар
sentari
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Бичлэгүүд: 66
Нэгдсэн: 10-р сар.01.07 11:11 pm

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн sentari »

цагийн ажлын талаар мэдээлэл байна уу?
Хэрэглэгчийн аватар
Goyonice
Гишvvн
Бичлэгүүд: 3704
Нэгдсэн: 4-р сар.04.09 5:42 pm
Байршил: 220
Contact:

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн Goyonice »

tsagiin ajiliin tuhaid bol iim medeelel bn oyutanii hudulmuriin birj geed ulaanbaatar banknii 3 davhart 303 tootod bgaa tend ochij burtguuleed tgd ajiliin sanaliig ulugsun bdg yum bnlee tendees sonirhson ajildaa orii gevel tendese utas ntrig ni avaad holboo barij bgaad tsagiin ajil hiij boldog yum bnlee
:wd:
Хэрэглэгчийн аватар
sentari
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Бичлэгүүд: 66
Нэгдсэн: 10-р сар.01.07 11:11 pm

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн sentari »

тэгээд ажил олдох уу хөдөлмөрийн биржүүд дэмий юм шиг санагдаад байдышд
тэхдээ юу ч гэсэн очиж үзий дажгүй саналууд байж магад
супермаркетууд нээрээ цагийн ажилтан их авдаг гэж сонссын байна
Хэрэглэгчийн аватар
Goyonice
Гишvvн
Бичлэгүүд: 3704
Нэгдсэн: 4-р сар.04.09 5:42 pm
Байршил: 220
Contact:

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн Goyonice »

oldoh ni ch olddog yum shig blee
super market baraa orogch ajild avdag yum bnlee
tsagdaagiin gazariin todorhoilolt heregtei yum bnlee
:wd:
Хэрэглэгчийн аватар
eSuhe
• ISIA Member
Бичлэгүүд: 4444
Нэгдсэн: 1-р сар.06.09 7:56 pm
Байршил: •Модон Рикиши дэвжээ
Contact:

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн eSuhe »

Оюутны мэдээ сонины шинэ дугаар.
ТАТАХ
Миний шүтээн M®81
Хэрэглэгчийн аватар
Mike Bibby
Гишvvн
Бичлэгүүд: 2697
Нэгдсэн: 1-р сар.25.08 3:09 pm
Байршил: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Contact:

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн Mike Bibby »

eSuhe написал:Оюутны мэдээ сонины шинэ дугаар.
ТАТАХ
Татац нь болохгүй байна хө. Дахиад шаре хийгээрэй.
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ
Хэрэглэгчийн аватар
Гас Гас
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Бичлэгүүд: 1
Нэгдсэн: 2-р сар.21.10 1:41 am
Байршил: УБ

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн Гас Гас »

.......
Би үнсгэлжинд хайртай
Хэрэглэгчийн аватар
Дэлгэр
Хавар Цагийн Анхны Яргуй
Бичлэгүүд: 2915
Нэгдсэн: 11-р сар.11.09 5:21 pm
Байршил: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн Дэлгэр »

del...
Сүүлийн удаа Дэлгэр 9-р сар.12.10 6:00 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.
Нэг л өдрийн наран...
coronamn
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Бичлэгүүд: 35
Нэгдсэн: 8-р сар.31.10 7:42 pm

Re: Оюутан залуучуудын анхааралд

Бичлэг Бичсэн coronamn »

"Хэн хамгийн топ мэдээллийг түгээх вэ?" нэртэй уралдаанд урьж байна

Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан нийт оюутан, залуусынхаа дунд “Хэн хамгийн топ мэдээллийг түгээх вэ?” нэртэй бяцхан уралдаан зарлаж байна.

Дэлгэрэгүйг эндээс уншина уу
Сэтгэгдэл хариулах

“Их, Дээд Сургуулиуд, & Ерөнхий Боловсролын Сургуулиуд” руу буцах